Гөлөгнүүд авьяасын шоу аварсан нь
Портер: Цом ингэж л гэрэлтэх ёстой юм шүү дээ.
Гүүдвей: Байгаа дээр нь сайн хараарай, ноён Портер. Маргаашийн "Адал явдлын тохойн авъяасын шоу"-ны дараа цом өөр хүнийх болно. Магадгүй... Чикалетта.
Скай: Сайн уу, найзуудаа, дажгүй хэмнэл байна. Одоо хэдэн бөмбөр нэмье.
Маршалл: Хөөе, янзтай байна шүү, манайхаан! Өө!
Скай: Өө! За, Маршалл, чи яаж орж ирэхээ мэдэх юмаа.
Райдер: Сайн уу, Хотын дарга Гүүдвей. Зоригт эргүүлүүд хэрхэн туслах вэ?
Гүүдвей: Тоглолтод бэлтгэ! Авьяасын шоунд илүү олон үзүүлбэр хэрэгтэй. Ноён Портерын бялуун жонглёрын үзүүлбэрээс өөр зүйл цомыг авбал сайхан даа ... ганц удаа ч болов.
Райдер: Мэдэхгүй ээ, бялуун жонглёр үнэхээр гайхалтай, гэхдээ бид юу хийж чадахаа харна. Манайхаан, Хотын дарга Гүүдвей та бүхнийг авьяасын шоунд оролцохыг хүсч байна.
Чэйс: Бид хэн нэгнийг аварч чадна.
Райдер: Та нар бүгд авьяаслаг аврагчид, гэхдээ энэ та нарт өөр зүйл туршиж үзэх боломж олгоно.
Чэйс: Өө... барьж авч тоглоно гэж үү!
Райдер: Залуусаа та нарын вики вики вики, скраб скраб скраб давгүй сонсогдсон.
Маршалл: Тиймээ! Бид авъяасын шоунд зориулж ачааны машинаа угааж болно.
Скай: Райдер биднийг хөгжим тоглож гэсэн байх аа.
Маршалл: Зүйтэй. Хамаагүй дээр!
Райдер: Гайхалтай санаа. Гөлөгнүүд ээ, эндээ хүлээгээрэй.
Чэйс: Тийм ээ!
Гүүдвей: Эргэн тойрон эргэлдэх хэрэгтэй ♪ Еийхаа ♪ Дараа нь дээш тонгойж, доошоо сэгсэрнэ ♪ Чикалетта полка ♪ Далавчаа дэвээд дэвээд дэвээд ♪ Нисэхийг хүсч байгаа мэт ♪ Толгойгоо сунгаад нэг үзээрэй ♪ Чикалетта полка ♪
За алив ээ, хонгор минь. Чиний бүжиг авьяасын шоуг гайхшруулах болно!
Эргэн тойрон эргэлдэх хэрэгтэй ♪ Еийхаа ♪
Чэйс: Өө, Райдер, эдгээр хэрэгслүүд гоё юмаа. Ямар нэг юм тоглоцгооё!
Гөлөг: Тийм ээ!
Роки: Гэхдээ бидэнд гоцлол дуучин хэрэгтэй.
РабМарш: Гөлөг минь бүжээрэй ♪ Сэгсэрч, хөдөлгө ♪
Скай: Энэ хэн бэ?
РабМарш: ♪ Чаддаг бүхнээ харуул бяцхан гөлөг минь ♪
Скай: Тэд үнэхээр сайхан сонсогдож байна.
РабМарш: ♪ Гөлөг минь бүжээрэй. Бү-бү-бүжээрэй. ♪ Цээжээ хөдөлгө. ♪ Зогсох хэрэггүй Зогсох хэрэггүй. ♪
Маршалл: Өө!
Скай: Маршалл битгий зогсоо! Гайхалтай сонсогдож байна!
Роки: Тиймээ, чи манай хамтлагийн гоцлол дуучин болох ёстой.
Маршалл: Дуулах аа? Хүн бүрийн өмнө үү? Үгүй шүү! Хэтэрхий ичмээр юм.
Раббл: ♪ Ла-ла-ла-ла-ла-ла-ла-ла-ла ♪
Скай: Хөөе, Раббл, чи яах вэ? Хамтлагт дуулмаар байна уу?
Раббл: Хэхэ чамайг хэзээ ч асуухгүй нь гэж бодлоо. Раббл бүх хурдаараа хөгжилдөх цаг ♪
Раббл: Тийм ээ, Зоригт эргүүлүүд урагшаа!
Маршалл: Найзуудаа та нар өнөөдөр авъяасын шоунд том хит болно доо!
Раббл: Чи ч гэсэн! Алив, надад жаахан тусламж хэрэгтэй байна!
Маршалл: Үгүй ээ... Би ямар ч тус болохгүй.
Раббл: Гэхдээ энэ чинь Зоригт эргүүлүүд хамтлаг!
Маршалл: За... би оролдоод үзье ээ...
Раббл: Яваарай!
РабМарш: ♪ Би ухах дуртай бас хуцах дуртай ♪ Шаварт тоглож, цэцэрлэгт хүрээлэнгээр гүйдэг♪
Раббл: Ав, Маршалл!
Маршалл: Гэхдээ... гэхдээ... гэхдээ... гэхдээ... гэхдээ... би... өө... би явах ёстой!
Раббл: Яасан бэ?
Маршалл: Би дагаад дуулах гэж оролдох хэрэггүй байсан юмаа. Өө! Өө. Уучлаарай, Чэйс! Би бөмбөрийг буцаагаад авчрая!
Райдер: Сайн уу, Фермер Ал.
Фермер Ал: Сайн уу, Райдер. Надад бяцхан асуудал гарлаа. Төмсний талбайг ухаж байгаад санамсаргүйгээр усны хоолой хагалчихлаа.
Райдер: За, усаа хаачид, бид шууд очих болно.
Фермер Ал: Марли 'Яаргаарай, би цангаж байна!' гэнээ.
Райдер: Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд цамхаг руу!
Зэрэг: Райдер дуудаж байна.
Маршалл: Өө! Өө! Өө-өө! Өө! Өө! Та нар ахиад л надаас урьтчих шиг боллоо.
Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!
Райдер: Бэлтгэл сургуулилтаа зогсоон яарч ирсэн баярлалаа, залуусаа. Фермер Ал-д яаралтай тусламж хэрэгтэй байна. Талбайн доорх усны шугам хагарсан. Засахад тусламж хэрэгтэй болжээ.
Скай: Өө... авьяасын шоу удахгүй эхлэх гэж байна.
Райдер: Та бүхнийг шоунд оролцож байгааг мэднэ ээ, гэхдээ бид эхлээд найзууддаа туслах ёстой. Роки, тэр хоолойг засахад чи болон багаж хэрэгсэл чинь хэрэгтэй шүү.
Роки: Ногоон гэрлээр урагшаа!
Райдер: Раббл, чи алх, ухагч хоёроороо хуучин хоолойг цэвэрлэх хэрэгтэй байна.
Раббл: Раббл бүх хурдаараа!
Чэйс: Гэхдээ Райдер, тэр бол манай гоцлол дуучин.
Райдер: Бүү санаа зов, гөлөгнүүд ээ, бид Фермер Ал-д чадах чинээгээрээ тусалж, дараа нь шоу руу яаран очих болно.
Раббл: Хэрэв би хоцорвол хамтлагийг удирдаж чадах өөр гөлөг бий.
Маршалл: Би юу? За... Би Зоригт эргүүлүүдээ гонсойлгохгүй ээ.
Райдер: За алив ээ! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Роки! Раббл! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
Фермер Ал: Ирсэнд баярлалаа, Райдер. Баярлалаа, Раббл бас Роки. Энэ эвдэрсэн хоолойг хар даа.
Райдер: Раббл, бид үүнийг гаргаж авах хэрэгтэй.
Раббл: Раббл хамаг хурдаараа! Хүрз!
Фермер Ал: Хүрзтэй гөлөг үү дээ? Гайхалтай!
Чэйс: Жулиа, Жулиус хоёр үнэхээр сайн юм.
Скай: Тийм ээ, гэхдээ бид ч гэсэн үнэхээр сайн байх болно!
Маршалл: Раббл удахгүй ирэхгүй бол чадахгүй шүү дээ! Яараасай л гэж найдахаас.
Райдер: Маш сайн ажиллалаа, Раббл. Хуучин хоолойг тэнд тавьчих.
Гүүдвей: Алив Чики... сүүлнийхээ өдийг сэгсэр. Чикалетта Полка!
Райдер: Одоо бид тэр хоолойг буцааж нийлүүлэх хэрэгтэй.
Роки: Хавчаар!
Райдер: Засчихлаа. Сайн байна, Роки.
Фермер Ал: За, одоо би бүгдийг харлаа.
Зума: Ммм... Ноён Портерын бялуу жонглёрын үзүүлбэр намайг бүр өлсгөчихлөө байна.
Чэйс: Би ч гэсэн! Магадгүй дараа жил үүний оронд бялуу идэх уралдаан зохиох хэрэгтэй байх!
Портер: Айн? Өө... өөө! Аа!
Зума: Тийм ээ! Би энэ бялууг амттай гэж мэдсэн юмаа!
Гүүдвей: За, бүгдээрээ ноён Портерын гурван бялуунд алгаа ташицгаая. Зоригт эргүүлүүд хамтлагийн цаг боллоо!
Чэйс: Алив, манайхаан, бидний ээлж!
Маршалл: Хурдлаарай, Раббл.
Райдер: Залуус аа, сайн ажиллалаа. Бүгд бэлэн.
Фермер Ал: Одоо яаж ажиллахыг нь харцгаая.
Раббл: Өө! За хэ-хэ үзүүлбэрийн өмнө усанд орох хэрэгтэй байсан юм.
Фермер Ал: Баярлалаа, Зоригт эргүүлүүдээ. Одоо миний тарианууд шаардлагатай усаа авах болно.
Райдер: Хоолой хагарах бүртээ тусламж дуудахад л болно.
Раббл: Явах боллоо!
Райдер: Авьяасын шоунд орцгооё.
Фермер Ал: Амжилт хүсье, гөлөгнүүд ээ!
Скай: Зүгээр дээ, Маршалл. Хүсэхгүй бол дуулах шаардлагагүй шдээ.
Маршалл: Гэхдээ би Зоригт эргүүлүүд хамтлагийн урмыг хугалмааргүй байна.
Зэрэг: Тийм ээ, ашгүй дээ!
Маршалл: Тийм ээ!
Раббл: ♪ Би ухах дуртай бас хуцах дуртай ♪ Шаварт тоглож, цэцэрлэгт хүрээлэнгээр гүйдэг♪
РабМарш: ♪ Сүүлээ хөдөлгөж, ясаа булна ♪ Гэртээ очмогцоо хөлд чинь наалдана ♪ Гэхдээ яаралтай тусламж хэрэгтэй бол ♪ Та намайг дуудаж болно, тиймээ, та дуудаж болно ♪ Та над руу залгахад л болно ♪ Гөлөгнүүдээ улихыг сонсъё ♪ Бүгдээрээ, eйп гээрэй! ♪ Eйп eйп! ♪ Сарвуугаа дээш нь улам дээш нь өргөөрэй ♪ Гөлөгнүүдээ улихыг сонсъё ♪
Гөлөгнүүд шарсан эрдэнэ шиш аварсан нь
Роки: Янзтай!
Фермер Ал: За, Раббл, бид бараг дууслаа. Эрдэнэ шишийн төөрдөг байшингийн дараагийн хэсэгт бид... ийшээ эргэх хэрэгтэй. Бид удахгүй гарцаа хагалах ёстой.
Роки: Хөөе, Раббл, бяцхан эрдэнэ шишийн булцуунууд аавыгаа юу гэж дууддаг вэ?
Раббл: Юу?
Роки: Эцэг шиш.
Раббл: Би ойлголоо!
РокиРаб: Бид чадлаа!
Фермер Ал: Тийм ээ! Төөрдөг байшин бэлэн боллоо. Бас гайхалтай болсон шүү!
Раббл: Одоо бидэнд шарж идэх маш олон эрдэнэ шиш байна.
Фермер Аль: Гэхдээ эхлээд бид маш олныг хальслах хэрэгтэй байна.
РокиРаб: Өө, золиг. Айн?
Фермер Ал: Хальсалж эхэлцгээе.
Роки: Дахиад нэг овоолсон эрдэнэ шиш, Фермер Ал.
Фермер Ал: Баярлалаа, гөлөгнүүдээ. Та нарын тусламжгүйгээр би хэзээ ч бүгдийг нь бэлдэж чадахгүй байлаа. Та нар явж усанд ороод бэлдэж болно.
Роки: Усанд орох? Бид үү? Яагаад?
Раббл: Бидэнд Фермер Ал-ийн талбайгаас илүү их шороо, хальс байна! Алив, явцгаая.
Фермер Ал: Тайван охин минь, зүгээр л эрдэнэ шиш хуурч байна.
Зума: Фермер Ал-ийн шарсан эрдэнэ шишийг идэхийг тэсэн ядан хүлээж байна.
Чэйс: Эрдэнэ шишийн төөрдөг байшингаар уралдахыг хүлээж тэсэхгүй нь.
Маршалл: Харин би Скайд кадриль үдэшт зориулсан бүжгийн хөдөлгөөнөө үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Сайн уу, хамтрагчаа! Хамтрагчаа? Та хоёр эрдэнэ шишэн нохой шиг харагдаж байна.
Раббл: Тийм ээ тийм, мэдэж байна. Скай хаана байна?
Маршалл: Кадриль бүжгээ бэлдэж байгаа.
Скай: Баруун эргээд... одоо зүүн, алхаарай! Тэгээд хойшоо үсэр! За за, би сүүлийнхийг нь зохиочихсон юмаа.
Гүүдвей: Үнэрлэ дээ Чикалетта. Чикалеттагийн эрдэнэ шишээс илүү дуртай цорын ганц зүйл бол шарсан эрдэнэ шиш бөгөөд шарсан эрдэнэ шишээс илүү дуртай цорын ганц зүйл бол эрдэнэ шишийн төөрдөг байшин! Энэ хамгийн гайхалтай эрдэнэ шишийн төөрдөг байшин байна!
Фермер Ал: Баярлалаа, Хотын дарга Гүүдвей. Одоо шарж эхэлцгээе. Өө!
Гүүдвей: Ааа!
Фермер Ал: Өө-өүү!
Гүүдвей: Өө, тэнгэр минь!
Фермер Ал: Халуун нүүрс хаа сайгүй асгарлаа.
Гүүдвей: Зоригт эргүүлүүдрүү залга.
Фермер Ал: Одоохон залгая!
Райдер: Сайн уу, Фермер Ал. Бид шарсан эрдэнэ шишэнд явахаар бэлдэж байна.
Фермер Ал: Надад зоригт эргүүлүүд хэрэгтэй байна, хурдал!
Райдер: Юу болоо вэ?
Фермер Ал: Беттина шорлогийн тавиурыг цохиод унагачихлаа. Овоолсон эрдэнэ шишэн дээр халуун нүүрс унаж, утаа униар гараад эхэллээ. Шарсан эрдэнэ шишийн баяр галын наадам болж хувирахаас өмнө Зоригт эргүүлүүд ирэх хэрэгтэй!
Райдер: Санаа зоволтгүй, Фермер Ал. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд цамхаг руу!
Зэрэг: Райдер дуудаж байна!
Маршалл: Өөөүү... Намайг хүлээ! Уучлаарай, гэхдээ... Айн? Өө! Сайхан малгай.
Раббл: Тийм ээ, би мэднэ...
Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!
Райдер: Яаралтай цугласанд баярлалаа, залуусаа. Фермер Ал-ийн шорлогийн тавиур унаж, нүүрс асгарчээ. Ямар нэг зүйл гал гаргахаас өмнө бид амжиж унтраах ёстой. Маршалл, халуун нүүрсийг унтраахад чи болон чиний усан буу хэрэгтэй шүү.
Маршалл: Би галлахад бэлэн!
Райдер: Раббл, чи хатаасан хальс, эрдэнэ шишийг түүж аваад хоол хийх газраас холдуулах хэрэгтэй байна.
Раббл: Раббл бүх хурдаараа!
Райдер: Бусад нь шарсан эрдэнэ шишэнд явж болно.
Гөлөг: Тиймээ!
Райдер: За алив! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Маршалл! Раббл! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
Фермер Ал: Ирсэнд баярлалаа, гөлөгнүүдээ. Нүүрс хаа сайгүй тарсан. Бид эрдэнэ шишийн шарж эхлэхээс өмнө олж унтраах хэрэгтэй.
Райдер: Санаа зоволтгүй, Маршалл бэлэн байна.
Маршалл: Тиймээ! Усан буу! Айн? Өө!
Раббл: Хөөе, би попкорноо хамрандаа биш амандаа хийх дуртай! Ммм! Хамаагүй дээр!
Райдер: Попкорн уу? Бид сайн харсан нь дээр байх. Вүөө! Нүүрс овоолсон эрдэнэ шишэн доор орчихож. Маш их халснаас болж буудаж байна! Сайн биш шүү. Маршалл, үүнийг хөргөцгөөе.
Маршалл: Би бэлээн! Ус шүршээд!
Райдер: Гайхалтай!
Маршалл: Өө! Илүү их попкорн! бүүр их! Залуус аа? Туслаач? Өө! Би эрдэнэ шишэнд чихээ хүртэл орчихлоо! Өөрөө попкорн болчих шахлаа шүү.
Гүүдвей: Чикалетта, Чикалетта! Өө, Райдер, Чикалетта попкорны талбайн төөрдөг байшинд төөрчихлөө! Чи түүнийг олох хэрэгтэй.
Райдер: Зүгээр ээ, хотын дарга аа. Бид Чикалеттаг олох болно.
Чэйс: Чэйс байна!
Райдер: Чэйс, Чикалетта эрдэнэ шишийн төөрдөг байшинд орсон. Попкорнд булагдахаас нь өмнө хаана байгааг нь олоход тагнуулын дрон болон дулааны харааны шил хэрэгтэй байна.
Чэйс: Попкорн?
Райдер: Чи энд ирээд харах болно.
Чэйс: Чэйс ажилдаа орлоо!
Маршалл: Энэ овоолсон попкорн одоо хүртэл ноцож байна. Халуун нүүрс байгаа бололтой.
Раббл: Зам чөлөөлөөрэй!
Маршалл: Баярлалаа, Раббл! Би энийг кино үзэхгүйгээр идэж барахгүй байсан... эсвэл хоёр кино! Энд байна! Шүршээд!
Гүүдвей: Чикалеттад маш их санаа зовж байна. Хэт их попкорн идэх болгондоо хий гаргаад байдаг юм.
Райдер: Санаа зоволтгүй, хотын дарга аа, бид түүнийг олох болно. Чэйс?
Чэйс: Би бэлээн! Дрон! Хөөрөөд!
Гүүдвей: Өө! Өө! Өө, тэр тахиа олоорой!
Чэйс: Попкорноос өөр юм алга. Маш их попкорн. Би түүнийг харлаа!
Гүүдвей: Өө, ураа!
Чэйс: Өө, дрон Чикалеттагийн мөрийг алдлаа.
Гүүдвей: Өө, үгүй ээ!
Райдер: Чи дотогшоо орж, дулааны шилээ ашиглаж хайсан нь дээр байх, Чэйс.
Чэйс: Чэйс ажилдаа орлоо! Хмм. Аль овоо нь юм бол. Дулаан харааны шил! Олчихлоо! Би олоо! Олчихлоо!
Райдер: Гайхалтай байлаа, Чэйс!
Чэйс: Өө... А-чүү! Бас түүний өд.
Райдер: Алдаж болохгүй шүү, Чэйс.
Чэйс: Би алдахгүй ээ. Алив, Чикалетта. Намайг дага! Хүлээгээрэй, бид гарч байна!
Гүүдвей: Өө! Чикалетта! Өө, чи аврагдлаа! Өршөөгөөрэй, Чикалетта! Аврах ажиллагаанд гэдэс чинь өвдсөн байх. Тиймээ... за... Ээжийгээ хүлээгээрэй!
Фермер Ал: Райдер, шарсан эрдэнэ шишийн үдэш сүйрчээ. Бүх шарсан эрдэнэ шиш хагарч, төөрдөг байшинг дүүргэчихэж.
Райдер: Хмм... Би мэдлээ! Фермер Ал, та эрдэнэ шишийн төөрдөг байшин, попкорны наадам хийвэл ямар вэ?
Фермер Ал: Өө, гайхалтай санаа байна!
Райдер: За, Раббл хүрз ашиглан ачааны машин дээрээ бүх попкорныг цуглуулж, бусад нь уутлах болно... Попкорныг ууталж, төөрдөг байшинг дахин цэвэрлэлээ.
Маршалл: Бас бүх нүүрсийг унтрааж утаа байхгүй болсон.
Фермер Ал: Баярлалаа, гөлөгнүүдээ! Баярлалаа, Райдер!
Райдер: Зүгээр дээ, Фермер Ал. Эрдэнэ шишээ буудах болгонд тусламж дуудахад болно.
Раббл: Бид эцэст нь попкорн ухаж болох уу? Ухаж аваад идье гэх гээд.
Райдер: Мэдээж бололгүй яахав. Та нар маш сайн гөлөгнүүд шүү.
Алекс: Ммм! Амттай!
Роки: Попкорн хийхэд эрдэнэ шишийн цөм ямар том болдог нь гайхалтай.
Раббл: Өршөөгөөрэй!
Маршалл: Раббл попкорн идэхдээ ямар том болж байгаа нь гайхалтай!
Back to episodes Go home