FORTITUDE S2 11

Fortitude S1 Ep11

 

Өмнөх ангид

 

 

На: Лиам Саттер өвчтэй байсан бас доктор Аллардайс үзэж байсан. Харин Ширлэ ээжрүүгээ дайрсан. Хэрвээ холбоос нь эмч байвал яах вэ?

 

Эм: арал дээр эмч байхгүй, Киаран. Бид одоо яах вэ?

 

Эр: Жэйсон!

 

Мортон: Дан Петтигрюг буудаагүй та буудсан. Харин Дан үүнийг хийсэн. Надад хэлээч, Хэнри

 

Хэнри: би тэрнийг гэдсэнд нь буудчихсан. Чи түүнийг ирж авахгүй бол тэр удахгүй үхэх болно. Тэр бүгдийг мэдэж байгаа. Нөхцөл байдал ийм л байна, шерифээ.

 

__________________________

 

 

 

 

Дан: Хөөе

 

Хэнри: чи ирчихжээ? Би энэ газарт дургүй.

 

Дан: Чамайг гэрт чинь аваачья.

 

Хэнри: үгүй ээ. Зүгээр дээ. Бүгд зүгээр. Би эндээ үлдэнэ. Хэн нэгэн ирэх болно. Чи үүнийг мэдэж байгаа. Надад хэлээч.

 

Дан: юуг?

 

Хэнри: үнэнг.

 

Дан: би цаг үргэлж чамайг боддог.  Харанхуйд, өдрийн цагаар ч миний хардаг зүйл бол зөвхөн чи.

 

Эм: чамаас нэг зүйл асуух хэрэгтэй байна.

 

Хэнри: үнэнг.

 

Эм: чамаас асуух зүйл байна. Тэр шөнө, Петтигрю…чи түүнийг алсан уу?

 

Петтигрю: өрөөнд аяга авч болох уу? Хөөе… үдэшлэг.

 

Дан: тэгээд танд Фортитюдээс явах төлөвлөгөө байсан уу?

 

Эм: үгүй ээ, эрхэмээ.

 

Дан: та ойлгож байгаа байх. хэрэв та тэгсэн бол бидэнд хэлэх хэрэгтэй… үгүй бол та худал мэдүүлэг өгсөнийхөө төлөө хариуцлага хүлээж ч болно.

 

Эм: тийм ээ, би ойлгож байна.

 

Дан: ингээд боллоо. Та явж болно.

 

Эм: баярлалаа.

 

Дан: зул сарын мэнд

 

Эм: зул сарын мэнд.

 

Дан: чи оройтож ажиллах уу?

 

Эм: үргэлж.

 

Дан: оросууд хотоор дүүрэн байна. Дараа нь их шуугиан гарч магадгүй.

 

Эм: шуугиан?

 

Дан: завгүй. Залуус ууж бас зодолдоно.

 

Эм: Тэгэхээр баарнууд шуугиантай байх хэрэгтэй.

 

Дан: тэгэхээр, офицер Одегард тэнд байх болно хэрэв ямар нэг асуудал гарвал зүгээр л толгой дохиорой.

 

Эм: би явж болох уу? Баярлалаа. Баяртай.

 

Дан: больцгоодоо хатагтай нараа.

 

Эр: үгүй ээ, би Жонни Уокер диамонд жубил хувилбарыг хэлж байна.

 

Эр2: би бурбоныг илүүд үзнэ.

 

Петтигрю: тийм ээ, надад бол зүгээрээ анд минь. Би бол дэлхийн өргөн сэтгэлгээтэй иргэн. Танай өрөвдөлтэй үндэстнүүдийн нэг биш.

 

Эм: сайхан амраарай.

 

Дан: баяртай, Ингрид.

 

Петтигрю: мөсөн доор байгаа эрдэнэс.

 

Эр: энэ газрын зураг уу?

 

Пет: чамд ямар ч сэжүүр байхгүй, тийм үү? Хар, үүний үзэсгэлэнтэй хэсэг нь. Тэнд бараг сая фунт байгаа. Харин чи харж ч чадахгүй.

 

Эр: 0-1-6-9

 

Пет: хөөе

 

Эр: ууцгаая, ууцгаая.

 

Эр2: хөөе, залуус чинь онгоцонд суух хэрэгтэй байна. Өөрийгөө цэгцэл. Өөрийгөө хараач. Чи энд ажил хийх ёстой.

 

Петтигрю: чи хараал идсэн эхнэрийнхээ төлөө ажилладаг юм уу? Гэхдээ энэ чиний хараал идмэр биш, тийм биз?

 

Эр: чи сая юу гэсэн бэ?

 

Петтигрю: чи юу хүссэн юм, ахмад хаг минь? Хөөе, алив ээ, үүнийг гадаа үргэлжлүүлцгээе л дээ. Алив ээ. Хөөе, чи, наашаа хүрээд ир.

 

Эм: чи зүгээр үү?

 

Пет: тийм ээ.

 

Эм: тусламж хэрэгтэй юу?

 

Пет: чи надад тус болж өрөөнд минь мөс оруулаад өгөхгүй юу, хонгор минь?

 

Эм: мэдээж.

 

Пет: баярлалаа. Ороод ир.

 

Эм: би чамд хөлдөөсөн.. вандуй авч ирлээ.

 

Пет: миний царайнд биш уух зүйлд байсан юм. Тийш нь тавьчих. Зүгээр дээ. Би чамайг мэднэ. Би чамайг мэднэ. Чи яг л над шиг ганцаардсан. Би чамд 500 доллар өгч чадна. Гэхдээ энэ мөнгөний талаар биш, тийм биз? Чи муу хараал идсэн өлөгчин.

 

Дан: Дан.

 

Эм: Дан, Дан. Дан..үгүй ээ.

 

Пет: үгүй, аливээ. Намайг буулга. Би яг бөөлжих нь байна. Намайг буулга, намайг буулга. Оронд гавлагдсан гэнээ? Чамайг орж ирэхэд. Өө, битгий тэгж..аливээ тэр зүгээр гэдгийг мэдэж байсан. Чиний толгойд..үргэлж байсан. Бүхий л цаг хугацаанд. Чи түүн рүү хараад..чи бид хоёр ижилхэн. Тэр новшийг салгахыг. Чиний зүүд. Чиний зүүднүүд, Бүхий л ганцаардсан шөнүүдэд их удаан үргэлжилнэ. Тэр бяцхан зүйлийг… боль, хөөе, новш. Үгүй ээ, юу гээч новш нь вэ? Чи чинь… Дан, чи муу новшын гахай. Хөөе Дан, алив ээ, буцаад ирээч, гуйж байна. Гуйя..

 

Дан: Хэнри, эндээс холдож үз. Гэртээ хариад энэ бүхнийг надад даатга. Яв.

 

Мо: наашаа ойрт, наашаа..наминчил..үгүй бол чи хэзээ ч..амаглан байхгүй..за юу?

 

Дан: Хэнригийн буу, Мортоны тэмдэг.

 

Эм: тэгэхээр Мортон Хэнриг дагаж мөсөн гол руу очсон.

 

Дан: тийм ээ.

 

Эм: түүнийг баривчлах гэж, байцаах гэж?

 

Дан: тийм байх ёстой.

 

Эм: юуны талаар?

 

Дан: би мэдэхгүй ээ.

 

Эм: Хэнри түүнийг буудчихсан. Яагаад? Юу түүнийг тэр залууг буудахад хүргэв? Юу гэхээр Хэнри Тайсон..

 

Дан: тэр хүнд өвдчихсөн байсан.

 

Эм: тийм ээ. Тэр тийм байсан. Тэгэхээр чи тэнд очиход.

 

Дан: Хэнри цасан дунд үхсэн байсан. Мортон гэдсэндээ буудуулснаасаа болж цус алдаж байсан. Би түүнд морфин өгсөн. Тэр тэндээс хөдлөхийг хүсээгүй.

 

Эм: бид цогцсыг албан ёсоор таниулсан үед, би Лондон руу залгаж энэ бүхнийг мэдэгдэх хэрэгтэй болно. Тэдний ихэнх нь энд ирнэ, мэдэж байгаа биз дээ?

 

Дан: тийм ээ, би мэдэж байгаа.

 

Эм: Христ. Бидэнд хэрэгтэй зүйл бол шинэ зочид буудал биш. Том морг л хэрэгтэй.

 

Эр: өдрийн мэнд, ямархуу байна даа, эрхэмээ?

 

Эр2: чи хэн бэ?

 

Эр: би мөсний өрмийг хөдөлгөх хэрэгтэй байна.

 

Эр2: хэний зөвшөөрлөөр?

 

Эр: Захирагчийн байрнаас.

 

Эр2: Бүх гидравлик, араа, эргэлт хөдөлгүүрийг шалгаж турших хүртэл энэ машинийг хөдөлгөж болохгүй.

 

Эр: захирагчийн тушаал.

 

Эр2: захирагчийн тушаалаа?

 

Эр: та надад түлхүүрийг нь өгчихгүй юу?

 

Эр2: би утсаар ярих хэрэгтэй байна.

 

Эр: хөөе, хөөе, хөөе, хөөе. Чи юу хийгээд байнаа?

 

Юри: тэр чамайг таньчихна шдээ.

 

Эр: тэгээд?

 

Юри: тэр намайг ч бас мэдэгдчихнэ.

 

ЭР: үгүй ээ үгүй үгүй, боль. Үгүй гуйя Юри. Чи түүнийг алчихвал би чамд туслахгүй.

 

Юри: ойлголоо. Чи жолоод.

 

 

Жэйсон: миний толгой дотор аймшгийн шоу өрнөж байна. Миний гар давшлаад л давтаад л. Энэ жихэнэ байх боломжгүй. Байх боломжгүй.

 

На: Жэйсон. Тэр миний дээрээс дараад их ойрхон ирсэн. Тэр ямар нэг сонин байдалтай орилоод, надаас зуурчихсан байсан.

 

Винсент: Хэн?

 

На: Жэйсон.

 

Винсент: Юу? Тэр…чам руу дайраа юу?

 

На: би бэртээгүй ээ. Жейсон үнхээр сэтгэцдээ асуудлтай.

 

Винсент: Юу.. юу болсон юм?

 

На: тэр хөөрүү бас давшилсан байсан. Тэр түүнийг..түүнийг гаргах ёстой гэсэн. Тэгээд тэр үүнийг түүнд оруулах ёстой байсан гэж хэлсэн.

 

Винсент: энэ үйлдэл нь Лиам, Ширли 2 хохирогчиддоо ам нээсэнтэй ижил юм. Одоо Жэйсон үүнийг..түүнд хийх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр проф Стоддарт.. бид түүний цээжний хөндийг харах хэрэгтэй. Бид ямар ч байсан нотлох баримт олох..

 

Дан: үгүй ээ үгүй. тэнд юу ч байхгүй. Хавирганд үлдсэн гарын хумсны хэлтэрхий, өөр юм байхгүй. Петра, Мортон бид бүгд харсан. Ингрид, бид Жейсон Доннелийг яаралтай цагдан хорихоор барих хэрэгтэй.

 

Эр: Дан, агуулхад засварчин залуу руу дайрч, ухаангүй болгосон байна. Хэн нэгэн түүнийг гавлыг цуулчихаж.

 

Ингрид: Жэйсон?

 

Эр: би агуулхаас түүн рүү дайрсан хүнийг харсан гэрчийг ольё.

 

Дан: тийшээ оч.

 

Эр: ойлголоо.

 

 

Дан: Петра, Дан байна. Эрик замдаа гарсан. Засварчин залуу ухаан орвол

түүнээс түүн рүү дайрсан хүний мэдээллийг аваарай.

 

Винсент: чи зүгээр үү?

 

На: тийм ээ, би зүгээр.

 

Винсент: би явах хэрэгтэй. Би проф Стоддартийн нохойг олох хэрэгтэй.

 

Эм: ахлах мөрдөн байцаагч Южинэ Мортон, нийслэлийн цагдаа. Намайг үнэхээр уучлаарай.

 

 

 

Эм: тийм ээ, баяртай.

 

Винсент: Таксидермистэд өгчихсөн юм уу?

 

Эм: сонсооч, том ноход үхэх үед бид тэднийг хаях хэрэгтэй байдаг. Гэхдээ Тарвани ингэхийг гуйсан. Заримдаа ашиглаж байхын тулд.

 

Винсент: яг л булш ухагч шиг. Яг Бурк ба туулай шиг.

 

Эм: би үүний төлөө ямарч мөнгө авдаггүй.

 

 

 

Ингрид: тэр түүнтэй пабд уулзана гэж хэлсэн. Бид одоо хойд зүгт хөдлөх хэрэгтэй. Координатыг ингэж авцгаая. 26 тэгээд...

 

Эр: Дан, би агуулахад ирсэн байна.

 

ДАн: гэрч олдсон уу?

 

Эр: Сонсооч Дан, мөсний өрөм байхгүй болжээ.

 

Дан: юу?

 

Эр: Жэйсон мөсний өрмийг авсан. Тэр хулгайлчхаж.

 

Дан: тэр яах гэж тэгнэ гэж?

 

Эр: тэр чинь галзуурчихсан. Тэр өрмийг хулгайлчхаж. Тэр унаад явчхаж. Одоо энд алга.

 

Дан: тэр биш байсан бол яах вэ?

 

Эр: тэр мөн байсан бол яах вэ? Тэр зүйл сүйрэлд хүргэж болзошгүй. Би үүний хойноос явлаа.

 

Дан: үүнийг хий.

 

Эм: чи зүгээр үү?

 

Дан: би зүгээр гэж үү?

 

Эм: Кэрри бид хоёр чамайг өнөө орой бидэнтэй хамт ахиад пизза идэх болов уу гэж…

 

Дан: Пизза? Надад Пизза идэх зав байхгүй.

 

Эм: мэдээж… тэгвэл дараа больё доо.

 

Дан: үгүй ээ, дараа гэж байхгүй. Хэзээ ч үгүй.

 

Винсент: Чамд нохой одоо ч байгаа юу?

 

Эр: Ямар нохой?

 

Винсент: Проф Стоддартийн нохой.

 

Эр: Чи үхсэн нохойгоор яах гэсэн юм бэ?

 

Вин: би шалгах гэсэн юм.

 

Ингрид: хөөе, хүмүүсээ. Хөөе хүмүүсээ. Зарим чинь Жэйсон Доннийг мэдэх байх, зарим чинь түүний найз байх. Бид түүнийг аль болох хурдан барих хэрэгтэй байна. Хэрэв түүнийг харвал түүнд ойртолгүй шууд цагдаад мэдэгдээрэй. Баярлалаа.

 

 

Эм: сайн уу, хонгор минь?

 

Кэрри: би одоо Лиамтай уулзаж болох уу, хатагтай Суттер?

 

Эм: тийм ээ, мэдээж болно. Ороод ир, хүрмээ тайлчих.

 

Кэрри: сайн уу, Лиам. Чамайг муу зүйл хийсэн гэж сонссон. Чи тэгсэн үү? Энэ юу вэ? Жаахан аймаар харагдаж байна. Би аавыгаа эргэж ирнэ гэж бодохгүй байна. Түүнийг үхсэн гэж бодож байна.

 

Эм: хүү чинь ямархуу байна?

 

Эм2: тэр тийм ч их ярихгүй байгаа. Бараг л үгүй. Тэр зүйл болсноос хойш. Тэр тэнд хаа нэгтээ байгаа. Гэхдээ тэр намайг танихгүй юм шиг хардаг. Нэг зүйлийн талаар бувтнаад л.

 

Эм: ямар зүйл?

 

Эм2: Хэнригийн түүнд өгсөн вүүдүү тоглоом Тупилаг. Би түүнийг харсан. Сами соёлын хувьд тэр их хүчтэй зүйл. Гэвч түүнээс авах гэж оролдох бүрт тэр толгойгоо өвдтөл хашхирдаг.

 

Эм: яагаад Хэнриг энд ирээд түүнийг буцаагаад авчих гэж хэлж болохгүй гэж?

 

 

Эм2: Хэнри Тайсон үхсэн. Тэр өөрийгөө алчихсан. Тэр мөрдөгч Мортоныг ч бас буудаад алчихсан.

 

Эм: өө, бурхан минь.

 

Эм2: захирагч надад хэлсэн юм. Тэд надад анхааруулсан. Анхаарал их тавьж, бас болгоомжтой байхыг.

 

Эм: сайн уу, Франз. Ямархуу байна даа?

 

Франк: 110%

 

 

На: наадах чинь юу вэ?

 

Винсент: Стоддартин нохой. Ингрид нэг зүйл санасан.

 

На: тэр тэгсэн гэж үү?

 

Винсент: үүнийг гэсгээх хэрэгтэй байна.

 

На: шарах шүүгээнд хийчих.

 

Винсент: би нотлох баримтыг шалгах гэж байна, хоол болгох гээгүй.

 

На: нотлох баримт?

 

Винсент: тийм ээ, би мэдэхгүй. Энэ их урт аялал болно.

 

 

Эм: тэр мөсний өрөмний хойноос явсан гэнээ?

 

Дан: тийм ээ.

 

Эм: ганцаараа юу?

 

Дан: тийм.

 

Эм: Жэйсон хулгайлах байсан гэж бодож байна уу?

 

Дан: магадгүй ээ. Эрик ямар нэг зүйл олж мэдэхээс нааш хэлж чадахгүй нь.

 

Эм: хэрэв энэ Жэйсон биш бол тэнд нэг тэнэг машины төлөө хүний гавалыг цуулах хэрцгий хэн нэгэн байна гэсэн үг. Тэр энэ арлаас холдож ч чадахгүй шүү дээ.

 

Дан: Эрик саатуулалт хийж, өрмийг хэн ч авсан бай хамаагүй хотод буцааж авч ирэхээр явж байгаа.

 

Эм: тэр намайг нэг муу тэнэг өрөмд санаа зовж байгаа гэж бодоо юу? Өөр хэн нэгэн үүнд анхаарна гэж бодоо юу?

 

Дан: би Петтигрюг алсан. Би түүнийг тэр орой өрөөнөөс авч гараад тэгээд алчихсан.

 

Эм: яаж?

 

Дан: түүнийг далайн эрэг дээрх шонгоос гавалчихсан. Тэгээд хүлээсэн. Баавгай ирээд түүнийг идчихсэн.

 

Эм: үүнийг миний төлөө хийсэн гэж битгий хэлээрэй.

 

Дан: Петтигрю дарамт болж болох байсан. Тэд чамайг Испани руу буцаачхаад өөрөө зүгээр л алхаад явчихна.

 

Эм: чи үүнийг миний төлөө хийгээгүй. Үнэн нь юу юм?

 

Дан: тэр машинд явж байхдаа нэг зүйл хэлсэн. тэр яг л…

 

Эм: ямар байсан гэж?

 

Дан: миний сонсож байсан хамгийн муухай зүйл байсан. Намайг уурлуулсан.

 

Эм: юу?

 

Дан: тэр..

 

Эм: юу?

 

Дан: тэр биднийг адилхан гэж хэлсэн. би бас тэр.. бид 2уулаа чамайг хүссэн..ямар ч үнээр хамаагүй. харин чи надад.. зөвшөөрөөгүй бол би түүний хийсэнтэй адил зүйл хийх байсан гэж…чамайг хүчээр авах байсан гэж…би чамайг сүйтгэх байсан гэж.

 

Эм: намайг сүйрүүлэх.

 

Дан: би чамайг хэзээ ч өвтгөхгүй. Би чамайг хэзээ ч өвтгөхгүй чи сонсож байна уу? Чи энд байдаг. Миний дотор. Миний нэг хэсэгт. Би чамайг хэзээ ч өвтгөхгүй. Би чамайг өвтгөхгүй. Чамайг өвтгөсөн хэнийг ч би ална. Хэрэв чамайг өвтгөвөл би өөрийгөө ална.

 

Эм: чи надаас юу хүсээв? Чиний дотор байгаа зүйлийг өршөөх үү? Надад нэг зүйл хэлээч. надад үнэнээр нь хэл, за юу? Петтигрюг үхсэн байхыг хараад юу мэдэрсэн? Зэрлэг мангасыг амьд хүнээр хооллохдоо юу мэдэрсэн бэ? Надад хэл.

 

Дан: юу мэдэрсэн бэ гэж үү?

 

Эм: тийм ээ, надад хэл.

 

Дан: энэ яг л..яг л…би..би бүрэн мэт мэдрэгдсэн.

 

Эм: бид 2уулаа алуурчид. Чи бас би. Бас бид зөвхөн 2уулаа хамтдаа.

 

Дан: хамтдаа.

 

Эм: тийм ээ, хамтдаа.

 

Винсент: бидний харж байгаа үйлдэл бол комплекс. Энэ зүгээр нэг хүсэл биш яг л дуршил шиг. Нэг зүйлд чигэлсэн. Тэдэнд зорилго бий.

 

На: ямар зорилго?

 

Винс: Биосфер нь шимэгчдээр дүүрэн. Тэд юу хүссэнээ авдаг. Кордисепс мөөгөнцөр нь тоосонцороо агаарт цацаж шоргоолзыг зомби болгож хувиргаад үүнийг хийлгэдэг. Элэгний тахал шоргоолзны тархийг эзэлж үхрийн биеийг удирддаг. Токсаплазм нян хархны тархийг угаадаг. Би тэнд профессор Стоддартийн цогцосны хажууд хараал идсэн өмдөндөө дусаан зогсоход энэ нохой над руу дайрсан.

 

На: тийм ээ, чи эзнийг нь заналхийлж байсан.

 

Винс: би түүний оройн хоолыг заналхийлж байсан.

 

На: заваан юм.

 

Винс: нохой цус, салтаар бүрхэгдсэн байсан болохоор профессор Стоддартын дотор юу ч байсан гэсэн нохойны дотор орсон гэсэн үг.

 

 

На: энд юу ч алгаа. Юу ч харагдахгүй байна.

 

Винс: үгүй ээ. Тэр хэдий буудуулсан ч ходоодны хүчил нь хэвэндээ байсан.

 

На: тэдний ходоодны давслаг хүчил биднийхээс 10 дахин илүү хүчтэй. Бид юуг ч олохгүй бололтой, тийм үү?

 

Винс: үгүй ээ.

 

На: тэгвэл ингээд дууслаа.

 

Винс: тийм ээ.

 

На: үзгэн чийдэн аваад өгөөч?

 

Винс: юу?

 

На: гэрэл. Үүнийг барьж байгаач. Ходоод болон ходоодны хүчил рүү орохоос өмнөх хоол боловсруулах суваг.

 

Винс: салиа

 

На: тийм ээ.

 

Винс: хорхой байна.

 

На: хөөх, авгалдай.

 

Винс: ямар төрлийн авгалдай вэ?

 

На: авгалдайн гол асуудал бол тэд хүүхэлдэй болж гарч ирэх хүртэл юу болохыг нь мэдэхгүйд байна.

 

Винс: хэрэв авгалдай амьд зүйл рүү дамждаг бол тэр зүйл нь хоол хүнс нь болно. Бүх авгалдай дотор нь хөгжиж байгаа эзнийхээ амьд эдийг тэжээдэг.

 

На: доктор Аллердайс.

 

Винс: түүний дотор, тэд..түүнийг тэд амьд байлгаж байгаа.

 

На: Винсент, амьд хүнд задлан хийхгүй. Ёс зүйгүй хэрэг.

 

Винс: бид түүнийг харах хэрэгтэй. Тэгээд л болоо, муу зүйл болохгүй.

 

Эм: зүсэлт хийхгүй.

 

Винс: юу ч болохгүй дээ.

 

На: Винсент

 

Винсент: бид..бид хаалга онгойлгож болохгүй. Бид эднийг гаргаж болохгүй.

 

На: эд юу вэ?

 

Винсент: мэдэхгүй ээ, шерифийг дуудаарай.

 

На: ойлголоо. Ойлголоо.

 

 

 

 

Дараагийн ангид

 

На: бид яаж Винсентийг алахгүйгээр тэднийг устгах вэ?

 

Дан: Натали бид бүгдийг нь алах хэрэгтэй.

 

Эм: Жэйсон мамонтын үлдэгдлийг олсон. Тэдгээр нь аюултай бас халдварладаг. Бид бүгд аюулд ороод байна гэж бодоорой.

 

Эр: нөхцөл байдалд хохирогчид үргэлж байдаг.

 

Back to episodes Go home