The pale pack

                                                                          Метраж : 43 минут

Дүрүүдэд :

Өг -   Өгүүлэгч эр, 40 настай

Харилцааны зарчим :

Ганцхан өгүүлэгч ярьна

                                                 ххх

Бичиг   Уг кинонд зарим нэг үзэгчдэд хүнд санагдаж болох хэсгүүд байгаа.

Өг -   Би бол амь амьдрал.. бас үхэл. Би бүгдийг өгдөг, мөн тэр хэмжээгээрээ авдаг.

Бичиг   Зэрлэг хаант улс.   

Бичиг   “Сүргээр амьдрах ёс”. 

Өг -   Цайвар сүрэг саяхан Хаант улсад иржээ. Элсэн талаас дүрвэж ирсэгсэд.. Сүргийн манлайд хоёр хүчирхэг анчин байна. Цагаан очир эрдэнийн чимэглэлтэй үнэнч Тимана. Бас алтан хүзүүвчтэй эр зоригт Малао нар.. Эдгээр гиена төрлийн нохойнууд томоохон сүргээс тасарсан бөгөөд одоо яаралтай  тоо толгойгоо нэмэхгүй бол болохгүй. Хэрвээ тэдний сүргийн тоо бага ч гэсэн цөөрөх юм бол хэн ч амьд үлдэлхгүй. Тэд хувь заяагаа өөрчлөхөөр энд иржээ... Тиман ба Малао нар шиг мундаг манлайлагчтай жижигхэн сүрэг хурдан том болох боломжтой. Гэвч тэд өдөр болгон ан хийх хэрэгтэй болдог... Тэсвэр, байгаа зүйлээ ашиглая, тэднийг үхтэл нь хөөе... Хүчирхэг хос хүнс олж чадлаа... Тэд хийх ёстойгоо хийлээ. Өнөөдөр дууслаа. Сүргийн хамгийн том баялаг бол тэдний үнэнч зан. Энэ нохойнууд бие биенээ төлөө үхэж ч чадна... Ганцхан хатан хаан Тиманагаас сүйргийн ирээдүй шалтгаална. Тэр хээлтэй байгаа. Сүргийн хувь заяа аюулд ороод байна, сүрэгт ердөө 6 нохой үлджээ. Дахиад нэг нь үхвэл Цайвар сүйрэг сүйрнэ... Гөлөгнүүд сүргийн амьд үлдэх цорын ганц баталгаа... Энэ хаант улс бол таатай газар, гэвч бас аюултай байж ч болно. Гадны хэн ч байсан хүлээж авахгүй. Өлөн нүд тэднийг ажиглана.. Хэн нэгэн шинээр ирэгсэдийг идэхээр шийджээ...

Өг -   Хэдэн сарын бороо хаант улсыг амь амьдралаар тэтгэнэ... Гэвч ийм баялаг элдэв таагүй ан амьтадыг цуглуулдаг. Энэ бол 20-ийн сүрэг. Өршөөлгүй дээрэмчид хойд зүгээс орж иржээ... Тэд Цайвар сүргээс 3 дахин том харин хүнсний хэрэгцээ асар их. Тэд хүссэн бүхнээ авдаг... Өлссөн сүрэг олзоо зулгааж байна.. Тэдний тоо толгой, итгэлтэй байдал нь дайснудаа үргээнэ... Гэвч 20-ийн сүрэг хүртэл энд гөлөгнүүдээ өсгөхгүй. Илүү хүчирхэг хаадуудтай нүүр тулах эрсдэлтэй... 20-оос ялгаатай нь Цайвар сүрэгт өөр очих газар байхгүй. Тиманагийн хаанчлал дуусч байна. Тэр үүр засах ёстой. Тимана хэдэн 7 хоногоор нуугдах хэрэгтэй. Сонголтоо зөв хийгээрэй. Малайлагч Тиманагүй ан хийх нь сүргийг сүйрэлд хүргэж магадгүй. 5 нохой өмнөхөөсөө илүү ан хийх ёстой. Үгүй бол өлсөж үхнэ. Малао энэ ачааг ганцаараа үүрэх ёстой... 20 дураараа дургисаар л байна. Тэд олуулаа учраас хүссэн бүхнээ хийж болно. Тэд бүгдийг нь айдаст автуулсан. Тэдний цуст илгээмжийг бүгд ойлгосон. Цайвар сүргийнхэн тэдэнтэй өрсөлдөж чадахгүй. Ямарч мөргөөлдөөн тэдний сүйрүүлнэ...

Өг -   Хурдан явцгаа... Малаод өөр сонголт байхгүй. Тэр сүргээ үл мэдэгдэх газар руу өмнө зүгт авч явлаа... Их намгийн захад Тиманод сүүлийн удаа аз дайрчээ... Гэвч 20-ийн уур хилэнгээс зугтаж чадсан тэд Хаант улсын хамгийн аймшигтай алуурчидтай таарчээ. Энэ бол намгийн арсланггийн сүргийн эзэмшил нутаг.. Энд нохойнуудыг алдаг. Ирээдүйн эхэд аюултай газар... Их намгаас бага зэрэг өмнө зүгт Тимана ба Малао нар тууштайгаар өөрсдийн хаант улсаа бүтээж байна... Одоохондоо тэд энх тунх амьдарч байна. Бэрхшээл юу гэхээр энэ байдлыг хадгалан үлдэх. Энэ үнэ цэнэтэй гөлөгнүүд сүргийн ирээдүй юм... 3 долоо хоног үүрэндээ байсан тэд зөвхөн эхийгээ харж байлаа. Эхийн дулаан, эхийн үнэр.. Одоо аавтайгаа танилцах цаг нь болжээ. Тэдний эрхэмсэг толгойлогч Малао... Анчид өөрсдийн ээлж ирэхийг хүлээнэ. Гөлөгнүүд дэс дараалан сүргийн гишүүдтэй танилцаж байна. Ээ бол та нарын үнэнч гэр бүл. Тэд та нарыг хамгаалдаг бас хэрэгтэй бүхнийг өгдөг. Одоо та нар насан туршийнхаа холбоог үүсгэж байна. Одоо тэд 12-лаа болсон бас өлсөж байгаа. Гэвч 6 шинэ гишүүн ан хийж чадахгүй бас Тимана тэднээс холдож болохгүй. Бүх үүрэг зоригт Малао болон түүний үнэнч анчидын нуруун дээр буулаа. Ган ойртож байна. Тэд бэлэн байх ёстой.

Өг -   20-ийн сүрэг үүнийг аль хэдийн мэдэрчээ. Тэдэнд өөр асуудал тулгарчээ. Сүрэг хэтэрхий олуулаа болж... Залуу нохойнууд жижиг бүлэг болж тарлаа. Тэдний хүч чадал, нэр хүндийг хэн ч тоохоо больжээ... 20-ийн сүргээс айдаг байсан гиенүүд одоо тэдний олзыг хулгайлдаг болж. Цайвар сүрэг дээшээ гарах боломж гарч ирлээ. Гэвч 2 дахин олон нохойнуудыг тэжээхийн тулд байнга ан хийх хэрэгтэй болно. Хэрвээ тэд чадахгүй бол сүйрэг сүйрнэ... Анчид өөрдсийнхөө ходоодонд хүнс авч ирдэг. Гэвч цаг хугацаа тэдний эсрэг ажиллана. Хэрвээ тэд хурдан үүрэндээ очихгүй бол махаа шулгиж гарггаж чадахгүй. Тэгвэл сүргийн гишүүд өлсгөлөн хоцорно. Малао чи хаана байна аа?.. Анчид өөрсдийн бэлтрээгээ хооллохын тулд авралын хоол авч ирлээ... 6 гөлөгний эх амрахыг мэдэхгүй. Энэ бол чиний амьдрал Тимана. Гөлөгнүүд сүрэгтэйгээ хамт явж бие даан хооллож суртал ийм байна... Сүрэг нэг газраа хэтэрхий удах юм бол эрсдэлтэй. Гөлөгнүүдийн хашхираан бас үнэр нь бусдын анхаарлыг татна. Гөлөгнүүд сүрэгтэй хамт явахаар хангалттай том болжээ.

Өг     Хэрвээ тэдэнтэй дайсан нүүр тулбал сайнаа үзэхгүй... Дараагийн хэдэн 7 хоног Цайвар сүргийн нэг бол аварна нэг бол устгана. Халуун болсоноор сүргийн амьд гарах боломж улам багаслаа... Ус агуу намгаас ууршжээ. Өмнө зүгт ганцхан усан сан үлджээ, Марабу худаг. Энэ усан санг аваргууд хамгаалж байна... Гөлөгнүүдийг алдаг сэг идэгчид баянбүрдэд амьдардаг. Тэд хэн нэгний үхлийг хүлээж байна. Энэ бол сүүлийн усны эх ундарга. Гэвч хоол эрж хайх нь илүү чухал. Хоол хүнс мөч бүрийг тодорхойлно... Одоо сүрэгтэй хамт гөлөгнүүд явж байгаа учраас бүгд сэрэмжтэй байна. Сүрэгний араас гүйнэ гэдэг хэцүү... Хоцорсон гөлөгнүүдэд ямарч боломж байхгүй. Та төөрчихлөө гээд төсөөл дөө. Алуурчдын хаант улсад цор ганцаараа үлдлээ... Хоёр гөлөг алга боллоо... Тэдний эх Тимана яаж ч чадахгүй.. Түүний гөлөгнүүдээ дуудах чимээнд хэн ч хариу өгсөнгүй... Энэ аймшигт явдал Цайвар сүрэгт хүнд цохилт боллоо. Одоо сүргийн ирээдүй бүрхэг болжээ.

Өг     Хэт халуун болмогц худаг хүртэл ширгэжээ.. Уур хилэн ч нэмэгджээ. Хорвоо дэлхий бяцхан гөлөгт харгис ханддаг... Тимана, Малао хоёр зоригтойгоор амьтадын дундуур зүсэн орж амьдрал тэтгэх хэдэн балга ус уулаа... Гэвч гөлөгнүүд ойртож чадахгүй л байна... Хэтэрхий аюултай. Гөлөгнүүд бэлэн биш байна. Тэд шөнө харанхуй болгогц эргэж ирэх ёстой... Шөнө бас нэг гөлөг үхжээ... Одоо үлдсэн бяцхан 3 гөлөг сүрэг орших эс оршихыг шийднэ. Ан хийх үеэр нохойнууд гөлөгнүүдээ үлдээх хэрэгтэй... Малао араасаа анчдыг дагуулж явна. Тэд хуваагдлаа.. гөлөгнүүд ард үлдсэн учраас нуугдах хэрэгтэй. Тэд ан хийхэд хэтэрхий балчир байна гэвч өөрсдөө махны араас явах ёстой... Ашгүй одоо л нэг гөлөгнүүд шинэ мах амсаж үзлээ.. Сүргээр амьдрахад үнэнч байх шаардлагтай. Гөлөгнүүдийг хамгаалах нь ирээдүйгээ хамгаална гэсэн үг. Амралт удаан үргэлжлэхгүй. Удахгүй сүрэг дахин ус руу явах хэрэгтэй. Ус үлдсэн байгаасай... Намгийн сүргийн хаан. Нохойнуудын өршөөлгүй алуурчин... малао, Тимана хоёр хамгаалалтанд бэлдэж байна. Тэд арсланг дийлэхгүй.  Гэвч дахин нэг гөлөгөө алдаж болохгүй... Аймшигт халуун хаант улсаас өөрийн олзоо хураан авч байна. Сүүлийн усан сангийн дэргэд заан үхжээ... Гиенүүд зөвхөн үүнийг л хүлээж байлаа... Цайвар сүрэг ус руу очих ёстой. Гэвч алслагдсан банбүрд одоо дайснуудаар дүүрчээ. Гөлөгнүүдэд аюултай. Тэд боломжгүй болсон мэт санагдана. Гөлөгнүүд ус уух ёстой гэвч сүрэг дахин нэг гөлөг өө алдаж болохгүй.. Эр зоригто толгойлогч Малао урагшаа гарлаа. Тэр тэдний эр зоригийг шалгаж байна... Гиенүүд явах бодолгүй байж. Малаод сонголт үлдсэнгүй. Тэр ямарч үнээр хамаагүй хоол олж гөлөгнүүдээ хамгаална. Энэ удаад түүнд сэргийн тусламж хэрэгтэй... Хэрвээ тэд эцсээ хүртэл тулалдах ёстой бол одоо цаг нь болжээ... Эв нэгдэлтэй тулалд, Цайвар сүргийнхээ төлөө. Гөлөгнүүдийн төлөө... Эр зоригт Малаогийн сүүлийн дайралт.. гиенүүд зайлан одлоо... Цайвар сүрэг хүч чадлаа харуулж чадлаа. Зэрлэг хаант улсын голд гөлөгнүүддээ орон зай олж авч тэдний ирээдүйг хангаж чадлаа.

 

                                              Төгсөв.                                             

    

 

                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          

            

Back to episodes Go home