Paw patrol S2-9

Гөлөгнүүд Эйсийг аварсан нь

Скай:    Янзтай... Гайхалтай эргэлээ Эйс. Та энийг үзүүлбэртээ хийх хэрэгтэй шүү!

Эйс:      Сүүлд сурсан гайхалтай аргуудыг чамд харуулахсан гэхээс тэсэн ядан хүлээж байна, Скай.

Скай:    Бид бүгд маш их баяртай байна! Аюулгүй нисээрэй!

Эйс:      Тэгнэ ээ. Холбоог тасаллаа... Хмм, хөдөлгүүр тийм ч таатай сонсогдохгүй байна.

Скай:    Эйс Соренсен агаарын үзүүлбэрээ хийхээр ирж байна! Чэйс! Энэ удаад түүнийг гайхалтай зүйлс хийхийг нь өөрийн биеэр харах болно. Үзүүлбэрт нислэг үнэхээр гайхалтай шүү!

Маршалл:   Надад лав биш. Миний нисэх дуртай цорын ганц зүйл бол цаасан шувуу. Харж байна уу? Өөөөө! Уучлаарай, Роки. Чи зүгээр үү?

Роки:     Бүгд сайн, Маршалл. Гэхдээ чи газардалтаа жаахан давтсан нь дээр байх.

Маршалл:   Тийм ээ, саяных бага зэрэг бартаатай байлаа.

Раббл:  Раббл ирлээ! Бүгдийг түрүүлдэг гөлөг!

Райдер: Яг араас нь Райдер!.. Байна уу?

Эйс:      Райдер, Эйс Соренсен байна.

Райдер: Сайн уу, Эйс. Чиний агаарын үзүүлбэрийг тэсэн ядан хүлээж байна.

Эйс:      Тэр тухайд... миний онгоцны хөдөлгүүрт асуудал гарсан юм шиг байна. Хараач.

Райдер: Өө, бид яаж туслах вэ?

Эйс:      Би Адал явдлын тохойд хүрэхээр хичээж байна. Гэтэл харанхуй болж байна. Надад буух газар хэрэгтэй байдаг.

Райдер: Битгий санаа зов, Эйс. Бид нар одоохон очлоо. Бяцхан биетэй ч бидэнд чадахгүй ажил гэж үгүй!

Эйс:      Баярлалаа, Райдер.

Райдер: Зоригт эргүүлүүдээ, цамхаг руу!

Зэрэг:    Райдер дуудаж байна!

Маршалл: Аа, би гацчихлаа!.. Өөаа! Хараач, би нисч байна! Би нисч байна! Би нисч байййна! Гэхдээ бууж чадахгүй байна! Өө!

Роки:     Энэ чинь л бартаатай газардалт.

Чэйс:     Зоригт эргүүлүүд, ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.

Райдер: Яаралтай цугласанд баярлалаа, залуусаа. Эйс Соренсен асуудалд оржээ.

Скай:    Эйс?

Райдер: Тэр Адал явдлын тохойд яаралтай газартай хэрэгтэй байна.

Скай:    Би туслах ёстой. Энэ гөлөг нисэх ёстой! Хэрэв.. чамд хэрэгтэй бол Райдер.

Райдер: Мэдээж Скай. Чи нисдэг тэрэг болон шөнийн харааны шилээ ашиглан Фермер Юмигийн том талбайд Эйсийг газардахад нь туслах хэрэгтэй.

Скай:    Би бэлэн!

Райдер: Чэйс, чи конусаа ашиглан Юмигийн талбайд газардах зурвас байгуулах хэрэгтэй. Эйсийг тийш нь чиглүүлэхийн тулд гэрлээ ашиглаарай.

Чэйс:     Чэйс ажилдаа гарлаа.

Райдер: Роки, онгоц газардсаны дараа Эйсэд засвар хийхэд нь чи туслах хэрэгтэй шүү.

Роки:     Ногоон гэрлээр урагшаа!

Райдер: За боллоо, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Скай:    Онгоц нь харагдахгүй харахгүй байна, Райдер.

Райдер: Эйс Жэйкийн уулын оргилыг давж ирэх ёстой. Яаааг одоо!

Скай:    Тэр байна! Эйс, бид чамайг харж байна. Сонсож байна уу?

Эйс:      Харагдахгүй байна, бүхээг утаатай байна. Өө! Өө, эдгээр модыг тойрч нисэхийн тулд хараа хурц байх ёстой шүү дээ. Өө, жинхэнэ бүргэдийн нүд! Муухай юмаа! Сайн уу, шувуу минь. Оройн хоол энд байна.

Скай:    Сайхан шидлээ шүү, Эйс. Бүргэд миний оронд загасыг барьлаа.

Эйс:      Зүгээр дээ, Скай. Аз таарсан байж таараа. Өө! Гэхдээ миний аз дуусч байх шиг байна.

Райдер: Битгий санаа зов, Эйс. Зүгээр л Скайг дагаарай. Чэйс Юмигийн талбайд газардах зурвас байгуулж байгаа.

Скай:    Алив Эйс би чамайг чиглүүлнэ.

Эйс:      Харин би чамайг дагая.

Райдер: Төгс газардах зурвас, Чэйс, гэхдээ Скай хаана байгааг нь харах хэрэгтэй шүү дээ.

Чэйс:     Би одоохоон! Гэрэлтүүлэг!

Райдер: Гайхалтай, гэхдээ гэрэл чинь зөвхөн Скайд бидний хаана байгааг харуулах юм байна. Бид ямар нэгэн байдлаар зурвасыг гэрэлтүүлэх хэрэгтэй. Роки, чиний ачааны машинд хуучин гар чийдэн байгаа юм биш биз?

Роки:     Мэдээж надад зөндөө байгаа.

Чэйс:     Сайхан санаа, Райдер. Чэйс...

Роки:     Бас Роки...

ЧэйсРоки:   Албандаа!

Роки:     Наалтууз.

Райдер: Чи фермийн ойролцоо ирж байгаа, Скай. Зурвасыг чиглээд нисээрэй.

Скай:    Гүйцэтгэе. Би гэрлийг харж байна, Райдер! Бараг л очлоо, Эйс!

Эйс:      Өө үгүй ээ би амжихгүй нь ээ! Онгоц хэтэрхий хурдан эвдэрч байна! Би үсрэх болох нь!

Скай:    Өө, үгүй ээ! Райдер, Эйс шүхрээр буухаас өөр аргагүй байна.

Райдер: Харанхуйд уу? Тэр хаана бууж байгаагаа харах боломжгүй шүү дээ. Би мэдлээ! Эйс, чи далавчин дээр алхаж байсан уу?

Эйс:      Тийм ээ, миний дуртай үзүүлбэр байгаа юм.

Скай:    Чи түүний алхаж, өнхрөхийг хэзээ ч харж байгаагүй гэж үү? Эйс бол дэлхийн хамгийн агуу далавчин дээр алхагч.

Эйс:      Өө, баярлалаа, Скай.

Райдер: Гайхалтай. Скай, нисдэг тэрэгнээсээ татлага болон хүлгээ буулга. Хэрэв Эйс далавчин дээр гарч өөрийгөө бэхэлж чадвал шүхрээр буух шаардлагагүй болно.

Скай:    Гүйцэтгэе, Райдер. Чи сонссон уу, Эйс?

Эйс:      Жигүүр дээр уулзацгаая!

Скай:    Би очлоо. Болгоомжтой.

Эйс:      Алдчихлаа! Барьж чадна гэдэгтээ итгэлгүй байна аа. Би шүхрээ үүрчихлээ! Одоо үсрэх гэж байна!

Скай:    Бид үүнийг хийж чадна, Эйс! Би аль болох ойртоё!

Эйс:      Барьчихлаа!

Скай:    Түүнийг авчихлаа!

Райдер: Бид чамайг Юмигийн фермд хүлээж байна.

Скай:    Бараг очлоо.

Эйс:      Райдер, чи Амелиаг шалгаж болох уу?

Райдер: Тэгье ээ, гэхдээ Амелиа гэж хэн бэ?

Эйс:      Миний онгоц. Гайхамшигтай нисгэгч бүр онгоцондоо нэр өгдөг.

Райдер: Асуудалгүй ээ. Яг эндээс ч Амелиаг мөшгиж болно. Эйсийн онгоц усанд газардах юм шиг байна. Чэйс, эрэг рүү очоод живэхээс нь өмнө далайн эрэг дээр гаргах гээд үзье.

Чэйс:     Чэйс албандаа бэлэн!

Маршалл:   Маршалл энд байна. Би юугаар туслах вэ?

Райдер: Эйс зүгээр байгаа эсэхийг шалгаж эрүүл мэндийн үзлэг хийх хэрэгтэй байна.

Маршалл:   Би очлоо!

Райдер: Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Роки:     Скай байна!

Эйс:      Тиймээ! Вүүхүү! Энэ нь далавчин дээр алхахаас ч илүү хөгжилтэй юм! Үүнийг үзүүлбэртээ нэмэх хэрэгтэй ч юмуу. Баярлалаа, Скай!

Скай:    Зүгээр дээ, Эйс! Өөрийн баатараа аварсандаа итгэж чадахгүй нь э!

Роки:     Эйс чи зүгээр үү?

Маршалл:   Тургэн тусламжийн Маршалл энэ асуултад хариулах болно. Яс хугарсан эсэхийг шалгаад өгье. Рентген дэлгэц! За, юу чинь өвдөж байна?

Эйс:      Аан, юу ч биш, нээрээ миний гар ийм жаахаан зүсэгдчихсэн.

Роки:     Чи арай л хэтрүүлээд байгаа юм бишүү?

Маршалл:   Магадгүй.

Эйс:      Конусан толгойтой болчих шиг л боллоо. Бусдаар бол зүгээр ээ.

Роки:     Бүгдээрээ алив ээ. Төв гудамжаар далайн эрэг рүү очих хэрэгтэй.

Эйс:      Хурдлая. Амелиаг тохойд живэхээс өмнө!

Райдер: Тийм ээ! Холбож дууслаа, Чэйс, живэхээс нь өмнө далайн эрэг рүү аваачъя.

Чэйс:     За тэгье.

Эйс:      Амелиа нэлээд хүнд байдалтай байна. Маргааш болох агаарын үзүүлбэрт цагтаа бэлэн болж амжихгүй байх аа. Тэгэхийн тулд засварын бүхэл бүтэн баг шаардлагатай болно.

Роки:     Эйсийг баг үүрэгт ажилдаа.

Скай:    Эхэлцгээе!

Эйс:      Өө, баярлалаа, гөлөгнүүдээ. Гэхдээ та нар аль хэдийнэ маш их тусалсан.

Райдер: Тусламж хэрэгтэй үед зүгээр дуудахад л болно.

РокиЧэйс:   Янзтай!

Эйс:      Хөөх бид 2 хамтдаа ниссэн анхны өдрийнх шиг сайхан болжээ. Багийнхандаа баярлалаа.

Скай:    Дуртайяа тусална.

Эйс:      Зоригт эргүүлүүд та нар байгаагүй бол үүнийг хийж чадахгүй байлаа.

Скай:    Маргааш болох агаарын үзүүлбэрийг тэсэн ядан хүлээж байна.

Эйс:      Скай чи миний алхаж, өнхрөх мэхийг ойроос харвал ямар вэ?

Скай:    Тэгж болох юмуу?

Раббл:  Хараач! Скай байна!

Роки:     Хөөх! Тэр маш сайн байна!

Райдер: Та нар бүгд маш сайн гөлөгнүүд.

Эйс:      Вүүхүү!

Райдер: Янзтай, Скай! Сайн байна, Эйс!

 

 

 

 

Гөлөгнүүд хуримыг аварсан нь

Гүүдвей:      Ёстой сайхан бяцхан элч тахиа!

Скай:    Вииииии!

Роки:     Вүүхүү!

Гүүдвей:      Чикалетта, Райдер яг тэнд байна.

Райдер: Өө сайн уу, Чикалетта. Зүгээр дээ, алив.

Гүүдвей:      Өө, битгий ичиж хулчий даа. Чи чадна аа.

Райдер: Эсвэл үгүй.

Гүүдвей:      Өө, Чикалетта, хэн нэгэн эрдэнэ шиш унагачихав уу?

Райдер: Энэ Фермер Юми, Ал хоёрын хуримын урилга юмуу?

Гүүдвей:      Адал явдлын булангийн бүх хүн очих болно. Зоригт эргүүлүүд бэлтгэл ажилд тусалж болох уу?

Райдер: Мэдээж хэрэг болно.

Скай:     Би хуриманд дуртай. Вүүхүү! Бас чимэглэлд! Виии! Бас хувцаслах! Тэгээд...

Роки:     Эргэлдэх үү?

Раббл:  Өө, бас сайхан, дулаахан хөөстэй ванн уу?

Роки:     Усанд орох оо? Би алгасчихъя аа.

Маршалл:   Роки, хуримын амттан авч л байвал норсон ч зүгээршд.

Гүүдвей:      Маршаллын зөв. Гэхдээ эхлээд ширээ засаж, чимэглэл өлгөх хэрэгтэй.

Райдер: Бяцхан биетэй ч бидэнд чимэглэж чадахгүй буфет байхгүй.

Маршалл: Ммм, буфет!

Зума:    Яг байндаа хүрлээ, ширээ заслтын аварга! Тийм ээ!

Чэйс:     Миний алчуурны их буу ямар вэ?

Зума:    Гайхалтай!

Роки:     Ягаан өнгийн бөмбөлөг, явахад бэлэн боллоо.

Райдер: Бөмбөлөгний баглаа бэлэн.

Скай:    Далавч! Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна, Беттина.

Раббл:  Раббл сарвуугаа аваад шуурхай ирлээ!

Фермер Ал: Хөөх, Райдер, саравч үнэхээр гайхалтай харагдаж байна!

Юми:     Адал явдлын тохойд урьд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн тансаг хурим болох нь!

Маршалл: Чикалетта, би харж чадахгүй байна! Өө! Өө, өөөө, өөөө!

Роки:     Айн?

Маршалл: Өөөө!

Кэти:     Гөлөгнүүд та нар хуриманд сайхан харагдах болно! Ямар хөөрхөн гөлөг вэ!

Скай:    Мэднэээ. Маргааш болтол хүлээж чадахгүйнь ээ. Хурим үнэхээр сэтгэл хөдөлгөм шүү!

Раббл:  Роки, чи энийг туршаад үз ээ.

Роки:     Үгүй ээ баярлалаа, би өнгөрсөн сард усанд орсон.

Кэти:     Роки, чи шороо болчихсон байна.

Роки:     Бага зэрэг сэгсрээд л болчихно шүү дээ. Үгүй! Туслаач!

Раббл:  Ха, чамайг эсэргүүцэж чадахгүй гэж мэдсэн юмаа.

Кэти:     Өө үгүй ээ, ийм чухал өдөр том шуурга дэгдэхгүй байгаасай.

Юми:     Өө үгүй ээ, саравч! Одоо яах вэ?

Фермер Ал: Ядаж амьтад аюулгүй байна.

Юми:     Бид эвдэрхий саравчинд хурим хийж болохгүй.

Фермер Ал: Тэгэх шаардлагагүй дээ. Хэн тусалж чадахыг би мэднэ.

Райдер: Райдер байна.

Фермер Ал: Райдер, чамайг сэрээж байгаад уучлаарай.

Юми:     Гэхдээ бидэнд яаралтай тусламж хэрэгтэй байна.

Райдер: Өө, үгүй ээ, хуримын саравч эвдэрсэн байх шиг байна.

Юми:     Яаралтай засч чадахгүй бол хуримаа цуцлах нь.

Райдер: Бид туслахаар шууд очих болно. Бяцхан биетэй ч бидэнд засахгүй саравч гэж үгүй. Зоригт эргүүлүүдээ цамхаг руу!

Зэрэг:    Райдер дуудаж байна.

Раббл:  Өөө.

РокМарш:   Өө, өө, өө!

Маршалл:   Бид дөнгөж гэрлэчихсэн үү?

Раббл:  Би юунаас хоцорсон бэ?

Чэйс:     Раббл? Раббл?

Раббл:  Өө! Би бослоо! Би бослоо!

Чэйс:     Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!

Райдер: Эрт сэрээж байгаад уучлаарай гөлөгнүүдээ. Дөнгөж сая Фермер Ал, Юми нар над руу залгасан. Шуурга хуримын чимэглэл болон саравчны нэг хэсгийг эвдсэн байна.

Скай:    Өө, үгүй! Хуримыг сүйтгэчихсэн үү?

Райдер: Үгүй ч байж магадгүй. Том ажил ч гэлээ бид засаж чадах байх. Раббл, саравчийг засахын тулд мод өргөх, зөөх кран хэрэгтэй.

Раббл:  Раббл бүх хурдаараа!

Райдер: Роки, дээврийн шургааг болон саравчны ханыг дахин бэхлэх хэрэгтэй.

Роки:     Хаяхын оронд, дахин ашигла!

Райдер: Гайхалтай. Богино хугацаанд хийх маш их зүйлс байна. Тиймээс өнөөдрийн саравч засах ажилд бүх сарвууны оролцоо хэрэгтэй болох нь.

Зэрэг:    Тийм ээ!

Райдер: За, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Раббл! Роки! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Фермер Ал: Хүрээд ирсэнд баярлалаа, Райдер. Энэ эмх замбараагүй байдалд итгэж байна уу?

Юми:     Хуримаа хойшлуулах хэрэгтэй байх.

Райдер: Бид амжиж засч чадна байхаа.

Зэрэг:    Үүнийг хийцгээе!

Райдер: Яг энд тавиарай, Роки, баярлалаа.

Роки:     Би тийшээ яаж гарах вэ?

Раббл:  Би өргөөд өгье найзаа.

Роки:     Өө! Халив.

Скай:    Бүх хавтан ингээд боллоо. Айн? Өө, Эмма, Корни хоёр ямар хөөрхөн байгааг хараач.

Райдер: За, манайхаан ханыг өргөхөд бэлэн үү?

Гөлөг:   Тийм ээ! Тийм ээ!

Райдер: Яваарай, Раббл. За боллоо!

Маршалл: Өө! Мм, туслаач?

ЧэйсСкай:   Өөөө.

Райдер: Маршалл?

Маршалл: Ханыг өргөж байхад нь таарчихлаа хэхэ.

Райдер: Тэнэгхэн гэдэг нь! Үсрэх үү?

Маршалл: Виии! Баярлалаа, Райдер.

Роки:     Алх.

Маршалл: Хоол ирлээ! Яарцгаая!

МаршРок:   Дууслаа.

Скай:    Сайн ажиллалаа. Гэхдээ хараахан дуусаагүй шүү. Саравч бүрт салхи чиглүүлэгч хэрэгтэй.

Райдер: Саравч буцаж бэлэн боллоо.

Фермер Ал: Чимэглэлүүд ч мөн адил.

Райдер: Гайхалтай ажиллалаа, найзуудаа.

Юми:     Зоригт эргүүлүүд хуримыг минь аварлаа. Маш их баярлалаа.

Райдер: Тэдэнгүйгээр үүнийг хийж чадахгүй байсан.

Гүүдвей:      Маш үзэсгэлэнтэй! Харин нөгөө хайрт хосууд хаана байна?

Бүгд:     Нөгөө хос оо?

Гүүдвей:      Өө, аз жаргалтай хосууд энэ байна.

Чэйс:     Эмма Корни хоёр ч бас гэрлэж байгаа юм уу?

Скай:    Тэд бол төгс хос гахайнууд.

Гүүдвей:      Ал, Юми, Корни, Эмма, би та нарыг эхнэр, нөхөр бас гахай, гахай гэж зарлаж байна. Сүйт бүсгүйгээ үнсэж болно.

Скай:    Үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Зэрэг:    Аааааа!

Роки:     Чи зүгээр үү, Чэйс?

Чэйс:     Миний нүдэнд ямар нэгэн зүйл орсон байх.

Маршалл: Өө! Өө, өөө!

Фермер Ал: Түр хүлээ, Корни! Чиний хурим байлаа гээд бялууг бүгдийг нь идэж болохгүй.

Юми:     Баглааг иддэггүй юмаа Эмма. Шиддэг юм. Бэлэн үү? Нэг хоёр гурав.

ГүүдСкай:   Би барьлаа! Би барьлаа! Би барьлаа!

Гүүдвей:      Тийм ээ!

Back to episodes Go home