Rebel princess -15
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин
Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал
Жи: эр, Жиннин ван, хаантны дүү
Му: эр, Му Лиан жанжин, Ву ахайтны дүү
П: эр, Пан Гүй, Вангийн нууц хамгаалагч
15-р анги
Эр: Эзэнтэн. Ниншуогоос мэдээ ирсэн байна. Южан ван цэргээ аван Жианнин вантай тулалдахаар хөдөлсөн. Южан гүнж нийслэл рүү ирж яваа.
Лю: Хүн ир...
Эр: Эзэнтэн.
Лю: Энийг Хуйжоу руу явуул. Хуйжоугийн захирагч Ву Чианд өг. Энийг... Жианнин ванд үтэр түргэн хүргэ.
Эр: Мэдлээ, эзэнтэн.
*************
Ю: Гүнж ээ, та юунд санаа алдаа вэ?
Аву: Хуйжоугаас явсанаа бодохоор сэтгэл өвдөөд байна. Тэрнээс хойш Жин арийг харсангүй. Тэрний хаана байгааг ч мэдэхгүй байна.
Ю: Би Жин арь эгчтэй уулзаж байгаагүй ч, та тэрнийг байнга ярьдаг. Тэрнийг азтай хүн гэж боддог.
Ву: Хуйжоугийн захирагч Ву Чиан Южан гүнжийг тавтай морилохыг урьж байна.
Аву: Ву захирагчид талархая.
Ву: Манай хүмүүсийн алдаанаас болж гүнж та дээрэмчдэд барьцаалагдсан. Би..._ Би...
Аву: Гэнэтийн явдал байсан. Дээрэмчид бэлтгэлтэй байсан болохоор өөрийгөө буруутгах хэрэггүй.
Ву: Гүнжтэн та үнэхээр өгөөмөр юм, чин сэтгэлээсээ талархая. Южан гүнж манай хотод тавтай морил.
Эр: Чүү...
Аву: Амрах асар руу явдаг зам биш байна.
Эр: Сон жанжин, ийшээ. Энэ замаар явна.
Сон: Зогс! Ву захирагч. Гүнжтэнийг хааш нь аваачих гээ вэ?
Ву: Гүнжтэн...
Аву: Яагаад хотын төв рүү явахгүй байгаа юм?
Ву: Сон жанжин бас цэргүүд замдаа ядарсан байх. Би тэдэнд зориулж зоог, дарс бэлдсэн байгаа. Би таныг амрах асарт хүргэж өгье.
Сон: Гүнжтэн хаана, би тэнд байх ёстой.
Ву: Сон жанжин, гүнжийн байрладаг асар хуучных болохоор олон хүн байрлахад тохромжгүй. Мөн ёс зүйд нийцэхгүй.
Аву: Сон жанжин, Ву захирагч хоёр гадны хүн бус. Би та хоёрыг амрах асарт урьж өөрийн зооринд байгаа дарсаар дайлъя.
Ву: Тэр... Гүнжтэний урилгад гялайлаа. Гэвч ийм олон цэрэгтэй яваа болохоор тэдний дуу чимээ таныг ядрааж мэднэ.
Сон: Ву захирагч гүнжтэн цэргүүд биднийг халамжилж байна гэж эндүүрээд байх шиг. Гүнжтэн бидэнд зориулж цэнгүүн хийхийг хүссэн төдий. Бид гэрийн эзний хүслийг дагас ёстой бус уу?
Ву: Бид зоог, дарс бэлдчихсэн байгаа.
Аву: Ву захирагч учир мэдэхгүй хүн гэж бодсонгүй. Сон жанжин замд ядарсан болохоор миний хүндэтгэлийг хүлээх учиртай.
Ву: Тэр... Гүнжтэн та бүү уурс. Та өмнө нь барьцаалагдсан болохоор би болгоомжлохыг хүссэн юм. Дээдэс ээ, би таныг амгаалах хүмүүс томилох ёстой. Гүнжтэн, морил.
Сон: Жуузыг эргүүл!
Ву: Сон жанжин. Сон жанжин... Сон жанжин. Сон жанжин.
Сон: Чүү... Яв...
Ву: Чүү... чүү... бушуул бушуул. Чүү...
Аву: Өдөржин яваад толгой өвдөж байна.
Сон: Зогс! !Зогс! Зогс!
Ву: Сон жанжин. Юу болоо вэ?
Сон: Гүнжтэн.
Ю: Ву захирагч аа, олон хоног аялсан болохоор гүнжийн бие тавгүйрхээд байна. Сон жанжныг тан авахуулахаар явуулж байна.
Ву: Тэр... Бид бараг хүрчихлээ.
Аву: Сон жанжин. Ву Чиан заль гаргаж байна. Бэлтгэлтэй байгаарай. Бид тоогоор цөөн болохоор бодлоготой байх хэрэгтэй. Энийг ав. Өмнөд захад байдаг Ланяа өргөөнд оч. Ван авга ахад нууц цэргүүд байгаа. Тэднийг цуглуулж нийслэл рүү туслахаар явуул. Дараа нь вантанд яаралтай хэл хүргүүл. Болгоомжтой байгаарай.
Сон: Мэдлээ.
Ву: Сон жанжин. Сон жанжин.
Сон: Ву захирагч бослого гаргасан тул... Тэрнийг барь!
Ву: Хаалгаа хаа! Хурдан хаа! Тэднийг барь! Заавал барина шүү!
Ю: Гүнжтэн бүү ай.
Ву: Южан гүнжийн гэмтээж болохгүй! Тэрнийг амьдаар нь барь!
Сон: Гүнжийг хамгаал! Ах дүүсээ дайраад!
Ву: Ван Шуаныг барь! Тэрнийг зугтуулгаж болохгүй. Зам тавь! Гүнжтэн. Гараад ир...
***************
Я: Вантан. Бид Жианнин вангийн цэргийн хоол хийсэн ул мөрийг олсон. 15мянган гал түлсэн ором байсан. Тэд яаран хөдөлсөн болохоор ул мөрөө арилгаагүй байсан.
Т: Нэг галд арван цэрэг гэж бодвол Жианнин ван 150мянган цэрэгтэй гэсэн үг. Гэвч тагнуулууд доод тал нь 200мянга байна гэж хэлсэн.
Я: Тэгвэл болгоомжлох хэрэгтэй. Жианнин ван 50мянган цэргийг яагаад тусгаарласан байх вэ?
Ху: Жианнин ван туршлагатай тулаанч гэж сонссон. Хаан ширээний тэмцэлд ялагдсан болохоор нийслэлээс цөлөгдсөн гэдэг. Ингээд бодохоор... их л нямбай бэлдэж. Миний бодлоор... хэдэн цэрэгтэй байх нь хамаагүй. Юу хүсч байгааг нь мэдэх хэрэгтэй.
Шао: Жианнин ван ганц л зорилготой. Нийслэл. Ниншуогийн цэргээс болоод нийслэлийг хамгаалж байгаа цэргүүдтэй шууд тулалдаж чадахгүй. Тэр юу ч хүссэн, ямар ч заль хэрэглэсэн бай биднийг эндээс хааш нь явуулахгүй байхыг хүсч байгаа. Энэ тэрний хүсэл.
Т: Ван та Линлианы давааг хэлж байна уу? Ард нь Яанзи гол байдаг болохоор хамгаалахад хялбар боловч дайрахад хэцүү байрлал. Бас Хуйжоугийн нутаг.
Ху: Хуйжоугийн захирагч Ву тэргүүн сайдын шавь. Тэр байхад гол гатлах шиг амархан юм байхгүй. Тийм биз дээ?
Т: Вантан, миний бодлоор Жианнин ван Гуанжоуд хүрчихээгүй бол тэд өдөр шөнөгүй давхиж аюулаас зугтах байх. Тэгвэл хоёр дайсантай зэрэг тулалдахаас сэргийлж чадна. Линлиан давааг ч аюулгүй гаталж чадна.
Я: Өдөр шөнөгүй давхисан гэж бодвол тэд өнгөрсөн шөнө давааг давсан байх ёстой. Гэхдээ гал түлсэн байдлыг харвал биднээс хоёр хоногоор түрүүлж яваа.
Эр: Мэдээ. Вантан. Гуанжоугаас яаралтай мэдээ ирлээ.
Шао: Унш.
Эр: Гуанжоугийн захирагч Жианнин вантай хуйвалдан, бууж өгсөн. Жианнин вангийн цэргүүд Гуанжоуг өнгөрч Линлианы даваа руу хөдөлсөн гэж байна.
********************
Ю: Намайг тавь.
Ву: Сон Хуай Ан. Гүнж энд байна. Тулалдахаа боль.
Аву: Сон жанжин, хурдан яв!
Сон: Үгүй ээ. Ах дүүс ээ, гүнжийг аварцагаа.
Аву: Сон Хуай Ан, хурдан яв!
Ю: Гүнжтэн.
Аву: Сон Хуай Ан. Тушааж байна. Яг одоо яв!
Сон: Ухраад.
Ву: Барь! Тэднийг алдаж болохгүй!
Сон: Чүү...
Эр: Чүү. Чүү...
Эр: Сон жанжин. Тэндээс хүн ирж байна.
Эр: Чүү.
Эр: Чүү... Сон жанжин. Таны дохиог аваад бид яаран ирлээ. Хоёр хүн алагдсан.
Сон: Ах дүүс ээ. Алагдсан цэргүүдийн нэрийг бүү март. Вантан тэдний гэр бүлийг харж хандах болно.
Эр: Мэдлээ.
Сон: Одоо бидэнд хэдэн хүн байна?
Эр: 300 гаруй хүн. Зуу гаруй хүн ирж яваа.
Сон: Гурван хүн явуулж вантан болоод нийслэл рүү Ву Чиан урваж, гүнжтэн аюулд орсон гэдгийг мэдэгд.
Эр: Мэдлээ.
Сон: Би түр явчихаад ирье. Маргааш үд дунд гэхэд ирэхгүй бол гүнжийг ямар ч хамаагүй аргаар аврах ёстой шүү. Ойлгосон уу?
Бүгд: Мэдлээ.
*****************
Ву: Өнгөрсөнөө бодоод энд байрлахыг зөвшөөрье. Гэвч дураараа гарч орж, төвөг удаж болохгүй.
Аву: Аавын маань дэргэд олон жил суралцаж, тэр чамд сайн ханддаг байсан. Гэтэл чи тэрээс урваж, намайг барьцаалж байдаг.
Ву: Хуйжоуд гүнж таныг аюулд орсны дараа би шийтгэлээ хүлээхээр нийслэлд очсон. Гэтэл таны аав намайг дорд үзэж, доромжилсон. Бас миний цолыг хураасан. Яасан ч тэвчиж чадахгүй. Өнөөдөр болсон зүйлд аавыгаа буруутгаарай. Миний тусламжтайгаар Жианнин ван удахгүй нийслэлийг эзэлнэ. Тэр үед танай Ван овог сүйрнэ.
Аву: Жианнин вантай нэгдлээ гээд Южан ван, Ниншуогийн цэргийг ялна гэж бодож байна уу?
Ву: Жианнин ван Южан ванг цэрэгт явж амжаагүй байхад Умардын цэргийг захирдаг байсан.
Аву: Южан ван ирэхгүй байсан ч, чиний хүсэл биелэхгүй.
Ву: Гуанжоугийн захирагч ч бууж өгснийг та мэдээгүй хэрэг үү? Итгэхгүй байгаа бол хүлээж л бай. Жианнин ван гол гаталж хотод орсныхоо дараа Линлианы давааг давж, нийслэл рүү дайрна. Тэгвэл бид шинэ хаантай болно. Аав чинь яаж үхэхийг харж л байя. Алив... Бардам Южан гүнж... Эрхэм хүндэт Шаняан жүнжид мөхөс би цай барь... Энэ... Чи... Чи... Галзуу эм...
Аву: Хурдан зайл.
Ву: Галзуу эм...
Ю: Гүнжтэн. Яавал дээр вэ?
Ву: Галзуу эм. Галзуу эм. Галзуу эм... Би... Жианнин ван байгаагүй бол... Жианнин ван амьд байлга гэж хэлээгүй бол... аль хэдийн... Ван овогтыг бүгдийг нь алчихсан...
В: Ноёнтон.
Ву: Эхнэр. Яаж байгаа чинь энэ вэ? Ши гүн. Ши гүнтэн. Мөхөс би буруу зүйл хийсэн бол та айлдаж хайрла. Эхнэрийг маань өршөө.
Ши: Ва захирагчийг эхнэртээ ийм их хайртай гэж мэдсэнгүй.
Ву: Эхнэр маань надад байгаа ганц зүйл. Тэрнийг битгий алаач дээ. Тэрний алах юм бол намайг ч бас ал...
Эм: Ноёнтон.
Ши: За за, бос.
Ву: Гялайлаа.
Ши: Ван Шуан хаана байна?
Ву: Ван Шуан уу? Тэр Ван Шуан үнэхээр үнэг шиг зальтай. Азаар зугтаж чадаагүй. Одоо амрах асарт хоригдож байгаа. Би маш сайн хамгаалсан болохоор тэрнийг хэн ч оргуулж чадахгүй.
Ши: Хуйжоугийн 10мянган цэрэг хөдөлгөчихөөд Ниншуогийн 500цэргийг алдчихдаг.
Ву: Ниншуогийн цэргүүд хаа сайгүй бүгэж байгаа. Би хотыг битүүмжлэхийг тушаасан. Цэргүүд тэднийг хайж байгаа. Хотын орвонгоор нь эргүүлж байгаад ч хамаагүй заавал барина.
Ши: Амалсандаа заавал хүрээрэй.
Ву: Тэгэлгүй яах вэ.
Ши: Тэр эмэгтэйг... амьд байвал төвөг удахаас цаашгүй. Тэрнийг ал.
Ву: Аан?
Ши: Танай хүмүүс бүгд надад захирагдаж байгаа. Заль мэх хэрэглэх гэж оролдвол өршөөлгүй гэж мэд.
*****************
Сон: Зогс!
Эр: Му жанжин.
Му: Бүгд явцагаа.
Эр: Мэдлээ.
Ю: Гүнжтэн, Юу ахайтан ирлээ.
Аву: Хэн?
Ю: Ву ахайтан.
В: Өршөө. Өршөөж хайрла, гүнжтэн. Өршөө, гүнжтэн минь. Би...
Аву: Ву ахайтан. Буцаад яв.
В: Би чин сэтгэлээсээ гэмшиж байна, гүнжтэн. Нөхөр маань маш том алдаа хийж. Би гэмшиж байна.
Аву: Чиний нөхрийн хийсэн хэрэг. Чиний буруу биш. Юшиу. Ву ахайтныг гаргаж өг.
В: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн, би явна аа. Эхлээд миний хэлэхийг сонсооч дээ. Нэг хүн нөхөрт маань таныг хороо гэж хэлсэн. Тэд хоёр хоногийн дараа гэж ярьж байсан. Гүнжтэн, болгоомжтой байгаарай.
Аву: Энийг яаж мэдээ вэ?
В: Би өөрийн чихээр сонссон. Өнгөрсөн удаа таныг барьцаалагдсанаас хойш би өөрийгөө буруутгасаар ирсэн. Энэ удаа нөхөр маань таныг энд хорьсон болохоор тайван байж чадахгүй нь. Тэгээд хэлэхээр ирлээ. Надад итгэхгүй байсан ч хамаагүй, болгоомжтой л байгаарай...
Аву: Хэрвээ чи үнэнийг хэлсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт би хариуг нь барина.
Бичиг: Му Лиан, Хуйжоугийн цэргийн дарга
Му: Авга эгч ээ, оройтчихлоо. Авга ах ирэх цаг болчихлоо.
В: Гүнжтэн, би явъя даа.
Аву: Хэн юм?
В: Гүнжтэн, айх хэрэггүй. Миний зээ дүү байгаа юм. Нөхрийн маань цэргүүдийг хариуцдаг жанждын нэг. Вувэйгийн жанжин. Южан ванг биширч явдаг хүүхэд, гүнж танд муу юм хийхгүй.
Аву: Үеэл дүү чинь... Му...
В: Му Лиан. Гүнж та санаж байна уу? Лиан арь.
Му: Авга эгч ээ.
В: Южан гүнжийг сайн хамгаалаарай.
Му: Авга эгч ээ, санаа амар бай. Авга эгч ээ, сайн яваарай.
Аву: Му жанжин. Түр саатаач. Ярилцаж... болох уу?
Му: Гүнжтэн... Гүнжтэн. Таны унтлагын өргөөнд нэвтрэх нь тохиромжгүй.
Аву: Намайг гүнж гэж үзэж байгаа бол би шуудхан хэлье.
Му: Гүнж та хэл хэл.
Аву: Му жанжин, алдаагаа мэдэж байна уу? Жанжин хүн атал улс орноо хамгаалахын оронд дайсандаа бууж өгч, урвасан. Урвагч атал цэргийн хууль зөрчин надад нууцаар тусалж байгаа нь... хууралт. Ийм чадвартай хүн атал юунд урваж, мэхэлнэ вэ?
Му: Гүнжийн хэлдэг түмэн зөв. Авга ах маань том алдаа гаргасан. Му Лиан би тусалсан болохоор түмэн буруутай. Улс орноо хамгаалахыг хүсэвч урваж, шарвав. Бүгд жигших нь гарцаагүй.
Аву: Жанжин. Олон жил илдээ ирлэсэн боловч тулаан талбарт гарч үзээгүй. Яагаад шударга ёсны эсрэг тэмцэнэ вэ? Южан ван хүмүүстэйгээ удахгүй хот руу дайрна. Авга эгч чинь чамайг Южан ван биширдэг гэж хэлсэн. Тэрний эсрэг тулалдах гээ юу? Сайн бод. Чи Ву Чианд олон жил зүтгэсэн. Өнөөг хүртэл амжилт гаргасангүй. Му жанжин, чамд хэлэхэд Южан ван чадвартай хүнийг үнэлж чаддаг. Алдаагаа засч вантныг дагахад оройтоогүй байна. Ямар шийдвэр гаргахыг зөвхөн чи л мэднэ. Алдаагаа давтах хэрэггүй. Му жанжин. Сэтгэлээ чилээж байгааг чинь ойлгож байна. Санаа амар бай. Аргагүй байдалд орж, хийхээс аргагүй болсон гэж би вантанд тайлбарлаж чадна. Чамайг, авга эгчтэйгээ бидний талд орсон гэж хэлнэ. Амалъя. Та нарыг буруутгахгүй. Хэлэх зүйлээ хэлчихлээ. Бодлоо өөрчлөхгүй гэвэл саад болж чадахгүй. Гэхдээ... Му жанжин тунгаан бодно биз.
Му: Гүнжтэн.
Ю: Гүнжтэн, ингэж айх гэж. Та үнэхээр зоригтой юм аа. Ву захирагчид хэлчихвэл... яах болж байна?
Аву: Сэтгэл тогтохгүй байна. Гэхдээ тэрэнд итгэж болно гээд совин татаад байна Тэрнийг ашиглаж болох байх. Тэрнээс гадна Сон жанжнаас хэл чимээ ирсэнгүй. Үзээд алдахаас арга алга.
****************
А: Эзэнтэн. Том хэрэг мандлаа. Хуйжоугийн Ву Чиан захирагч бослого гаргаж, гүнжийг барьцаалсан байна. Ву Чиан нийслэл рүү ирж яваа гэж байна.
Аав: Ву Чиан?
А: Тийм ээ.
Аав: Ву Чиан надад олон жил зүтгэсэн. Хулчгар амьтан. Бусдын тусламжгүйгээр ийм зүйл хийх хүн биш. Хүн явуулж Ву Чианыг нийслэлд байхдаа хэнтэй уулзсаныг олж мэд. Тагнуулын мэдээг харахад Жианнин ван удахгүй Хуйжоуд очино. Хуйжоу тулалдахгүй буугаад өгчихвөл нийслэл аюулд орно. Цэргийн жанждыг яаралтай дууд.
А: Мэдлээ. Гүнжийг яах вэ?
Аав: Явж миний хэлснийг хий.
А: Мэдлээ.
********************
Х: Хоёрдугаар ханхүү. Жианнин ван бослого гарсан. Удахгүй нийслэлд ирнэ. Тэрэнд туслахын тулд барын дүрст тамгыг авах хэрэгтэй.
Лю: Аан... Би хаан ааваас авахыг бодъё. Хуан гүн. Жианнин ван намайг хаан болгоно гэдэгт итгэлтэй байна уу? Өөрөө болох гээгүй биз? Тэр ч гэсэн хааны удмын хүн
Х: Би танд өөрийн амиар тангараглая.
Лю: Хуан гүн Жианнин ванд ингэтэл итгэдэг хэрэг үү?
Х: Би тэрэнд итгэдэгт биш, тэр танд итгэдэгт учир байгаа юм.
Лю: Би Жианнин ванг мэдэхгүй. Яагаад...
Х: Хүүдээ итгэдэггүй аав байдаггүй юм.
Лю: Юу гэсэн үг вэ?
Х: Хоёрдугаар ханхүү. Жианнин ван таны төрсөн эцэг.
Бичиг: Жианнин ван.
Эр: Вантан. Цэргүүд хэд хоног өдөржин шөнөжин аялсан. Та ч гэсэн амарсангүй. Хуйжоуд ирж, айдагаа авдартаа хийсэн болохоор амарвал ямар вэ?
Жи: Болохгүй. Би болгоомжгүйгээсээ бол хаан сэнтийг алдсан. Дахиад алдаа гаргаж болохгүй. Цэргүүдэд үүр цайхаас өмнө Хуйжоуд очино гэж мэдэгд.
Эр: Мэдлээ. Явсхий...
Эр: Чүү...
Эр: Чүү...
***************
Лю: Хуан гүн. Амаа мэд. Ма Зилю би... хааны хоёрдугаар хүү. Яагаад Жианнин вангийн хүү болчихдог билээ?
Х: Хоёрдугаар ханхүү, хаантанд танд хайр энэрэл тавьдаггүй байсныг санаж байна уу? Би охиноо тантай хуримлуулахыг хүссэн. Гэвч Ван Линаас болоод бүтэлгүйтсэн. Тийм бус бол та өдийд миний хүргэн болчихсон байгаа. Тэр үед таны аав, Жианнин ван хаанд сэнтийд суух байсан. Гэвч одоогийн хаан хаан сэнтийг булаасан. Би Жианнин вангийн зөвлөх байсан. Жианнин ван Шу муж руу цөлөгдсөн. Гэвч ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 20жилийн өмнөөс төлөвлөж эхэлсэн. Та энэ төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь.
Лю: Тэгвэл... миний ээж... Жианин вангийн эмэгтэй...
Х: Тийм ээ. Ээж тань ордонд орж ирэхээсээ өмнө хөл хүнд байсан. Татвар хатдын шалгалтаас зугтахын тулд ордны угаалгын газарт зарц хийж байсан. Хаантны ивээлд багтаж чадсан. Хөл хүнд болсоноо нуух гэж ёслолын яамны сайдад авлига өгсөн. Би Жианнан вангийн тушаалаар би таныг хаан болгохын тулд далдуур тусалсаар ирсэн.
Лю:Тэгэхээр... ээж маань амиа алдаж, намайг бусдад хунтайжид доромжлуулж, дээрэлхүүлж, бусдад үл тоомсорлогдож байхад төрсөн эцэг маань дуугүй хараад сууж байсан байх нь ээ.
Х: Хоёрдугаар ханхүү. Их хэргийн өлөө золиос гаргах хэрэгтэй. Жианнин ван таныг хууль бус хэмээн цоллуулж, доромжлуулахгүйгээр хууль ёсны залгамжлагч болгохын тулд хийсэн билээ. Таны ээжээс гадна өөрийгөө ч золиослохоос буцахгүй.
*****************
Т: Жианнин ван ямар заль гаргаад байгаа юм бол? Араас нь хөөхөөр ухраад тулалдахгүй. Энэ хөөцөлдөөн хэзээ дуусах бол? Зүгээр л байгаа газар руу дайрах хэрэгтэй. Халз тулаан.
Я: Манай ах шиг адгах хэрэггүй. Вантны хэлснээр хийхэд болно. Юу болохыг харж л байя.
Эр: Хуйжоу аюулд орсон.
Т: Юу болоод байна?
Эр: Хуйжоу аюулд орсон.
Т: Энэ хэн бэ? Сон Хуай Аны хүн үү дээ? Юу болоо вэ? Ус. Ус. Хурдан. Хурдан хэл...
Эр: Хуйжоу урвасан. Южан гүнж аюулд орсон.
Т: Хурдан. Отчид аваачиж үзүүл.
Эр эр: Мэдлээ.
*****************
Ши: Хаантан Хуйжоуг хамгаалж, Жианнин ван, Южан ван хоёрыг хотод оруулахгүй байхыг тушаасан. Тэд хоорондоо тулалдаж, ихээхэн хохирол амсана. Ву Чиан бүтэлгүй амьтан. Ван Шуаныг өөрийгөө хамгаалахад ашиглаж мэднэ. Хэрэг бишидвэл Шао Чигаас хамгаалалт эрж мэднэ. Тэр хөдлөхгүй бол бид өөрсдөө хийнэ. Ван Шуаныг цаазаар авч, толгойг нь авчирч!
Эр: Мэдлээ.
Ши: Энэ хэрэг илчлэгдэхгүй бол хаантанд төвөг болохгүй.
*******************
Му: Хэн бэ?
Ю: Та нар яах гээ вэ?
Эр: Холд!
Аву: Юшиу.
Му: Му Лиан би гүнж таныг амиараа хамгаалах болно.
Аву: Му жанжинд гялайлаа.
Сон: Ах дүүс ээ, гүнжийг аварцагаа.
Му: Зогс! Чи хэн бэ? Дайрч орж зүрхэлнэ гэнэ ээ?
Бичиг: Пан Гүй, Ван овгийн нууц хамгаалагч
П: Ван овгийн нууц хамгаалагч. Гүнжийг хамгаалахаар ирлээ.
Аву: Ван овгийн нууц хамгаалагч.
П: Гүнжтэн. Пан Гүй би таны мэдэлд ирлээ.
Аву: Гадаа юу болж байна?
П: Гүнжтэн, Ву Чианы цэргүүд наашаа дайрч байна. Сон жанжин хүмүүстэйгээ гадна тулалдаж байгаа. Гүнж та надтай явна уу.
Сон: Миний араас.
П: Гүнжтэн. Цаг бага байна. Би таныг хамгаалж өргөөнд аваачъя.
Эр: Дайснууд нэмэгдэж ирсээр байна. Сон жанжин удаан тэсэхгүй нь.
Аву: Пан Гүй, Сон жанжинд тусал. Му жанжин тэдэнд харагдаж болохгүй. Надтай байсан нь дээр.
П: Мэдлээ. Гүнжтэн. Явъя...
Сон: Зогс!
15-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home