Rebel princess 14

Rebel princess -14

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин

Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал

Жи: эр, Жиннин ван, хаантны дүү

 

Гарчиг:

14-р анги

Эр: Вантан. Вантан, танд туслахаар ирлээ. Оройтсонд өршөө.

Шар: Сайн байна. Ниншуо руу нэн даруй буцъя.

Эр: Мэдлээ.

****************

Эр: Намайг тавь! Би тэгээгүй!

Эм: Би биш ээ.... Би биш.

Ю: Би биш ээ. Би биш.

Эр: Яваач...

Эм эм: Гүнжтэн. Гүнжтэн, би буруугүй. Гүнжтэн. Гүнжтэн.  Гүнжтэн, би буруугүй. Би тэгээгүй. Би буруугүй.

Лу: Гүнжтэн. Гүнжтэн би биш ээ. Гүнжтэн. Сон жанжин.

Ю: Гүнжтэн. Гүнжтэн. Би тэгээгүй. Юшиу буруугүй. Танаас урваж байхаар үхсэн нь дээр.

Аву: Хаалгыг нээ!

Лу: Сон жанжин. Та мэднэ, би Вантны өргөөнд олон жил  үнэнчээр зүтгэж ирсэн. Би яасан ч вантны эсрэг зүйл хийхгүй. Юшиу байж таарна. Тэр муу эм байж таарна. Өргөөнд ирээд удаагүй, хаанаас ирснийг нь ч мэдэхгүй. Бас гүнжийг ирсэнээс хойш тэрэнд үйлчилж байгаа. Гүнжийн хаана байгааг сайн мэднэ. Тэр л байж таараа. Тэр. Тэр муу өөдгүй эм...

Аву: Чамаас өөр... миний вантантай явсныг хэн мэдэж байсан бэ?

Ю: Би мэдэхгүй ээ.

Лу: Би мэдэж байсан ч хэнд ч хэлэхгүй. Өргөөнд олон жил болсон болохоор энэ дүрмийг би сайн мэднэ.

Сон: Чиний нөхөр Лу овогт хаана байна?

Лу: Тэр хуаранд байх ёстой. Би уулзалгүй хэд хонож байна.

Сон: Хачин юм даа. Бид тэрнийг харалгүй хэд хонож байна. Худлаа ярихаа боль!

Ю: Би мэдэхгүй. Гэхдээ би Вантан та хоёрын хаана байгааг хэнд ч хэлээгүй гэж тангараглая. Хэлсэн бол бурхан намайг цээрлүүлэг.

Аву: Босоод ир. Дагаад яв.

Эр: Гүнжтэн, вантан зарц, шивэгчдийг баривчилж байцаан шүүхийг тушаасан.

Аву: Би вантанд өөрөө хэлнэ.

Эр: Мэдлээ.

Сон: Гүнжтэн. Фэн овогт хэргээ хүлээсэн.

Лу: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн, танаас гуйя. Бүгд миний буруу.Надаас л боллоо.  Гэвч надад өөр арга байсангүй. Тэд нөхөр хүүхдийг маань барьцаалчихсан.  Надад өөр арга байгаагүй. Гуйя, тэднийг минь авраач дээ. Тэднийг авар л даа. Гуйя...

Аву: Хүн явуулж тэднийг хай. Амьд байвал авчирч уулзуул

Сон: Мэдлээ.

Аву: Гэмгүй хүмүүсийг сулла.

Бүгд: Гялайлаа гүнжтэн. Гүнжтэнд талархая. Гүнжтэн, гялайлаа.

Сон: Мэдлээ.

*********************

Эр: Мантуу аваарай. Мантуу аваарай. Мантуу аваарай. Амттай шүү...

Эр: Хөөе... хөөе...

*****************

Аву: Ийм зузаан юм хэрэггүй. Өмнө зүгт илүү дулаан байгаа.

Ю: Мэдлээ.

Аву: Хүйтэн болохоор тэврэхэд тухгүй байна.

Шао:   Ийм их юм бэлдээд хаачих нь вэ?

Аву: Чамтай явна. Хэд хоногоос өмнөд рүү явна гэсэн байх аа? Яасан?

Шао:   Нөгөөдөр өглөө... Хуай Анаар чамайг хүргүүлье.

Аву: Яагаад? Нийслэл рүү буцаж яах юм? Шао Чи. Намайг дахиад хаяж байгаа юм уу? Намайг юу гэж бодоо вэ?

Шао:   Аавын чинь захиа. Одоо уншиж болно.

Захиа: Аву. Ээжийн чинь бие муу байна. Хурдан ирээрэй.

Аву: Аавын бичсэн захиа байна. Ээжийг өвдсөн гэсэн энэ мэдээ... худлаа байдаг ч болоосой.

Шао: Чиний эцэг, эх шүү дээ. Хэзээ нэгэн цагт уулзах л болно. Зугтах боломжгүй. Би ч гэсэн худлаа байгаасай гэж хүсч байна. Чамайг явуулахгүй бол бүх насаараа харамсах вий гэж айж байна.

Аву: Энэ захиаг надад өчигдөр өгөхгүй... Яагаад цэргийн хэргийг орхин намайг тал нутаг руу авч явсныг одоо л ойлголоо.  Өчигдөр миний амьдралын хамгийн мартагдашгүй өдөр байсан... Би нөгөөдөр явна аа. Нийслэл рүү...

Шао: Тэг дээ... Хуай Ан намайг хүлээж байгаа. Би удахгүй эргээд ирнэ.

Аву: Ийм орой хаачих гэж байгаа  юм?

Шао: Алуурчдын толгойлогчийг барьсан.

Аву: Ийм хурдан уу? Хэн юм?

Шао: Фэнвэй жанжин. Ду Мэн.  

******************

Ду: Думан би Южан гүнжийн амгаланг айлтгая.  

Аву: Үнэнч, шударга Ду жанжныг урвагч байх юм гэж санасангүй.

Ду: Та мартсан бололтой. Ши овог сүйрсэний дараа таны аав бидний зэрэг дэвийг хураасан. Энд ямар ч жанжин байхгүй.

Аву: Ши татварын хэрэгт олон хүн холбогдсон. Тэгсэн ч энэ Южан ванг алах шалтгаан биш.

Ду: Гүнжтэн. Энэ бол өшөө авалт биш. Ин Чен гүрний урвагчийг алахын тулд хийсэн.

Аву: Урвагчийг алах аа? Южан ванг урвагч гэж хэлж зүрхэлнэ гэнэ ээ. Чи ч гэсэн дайн тулаанд явж байсан. Өөрөөсөө асуугаад үз. Вантан шиг өөрийн амиар дэнчин тавьж хил хамгаалдаг урвагчийг харсан уу?

Ду: Тийм ээ. Южан вангийн Чен улсын төлөө гаргасан амжилтыг би биширдэг. Гэвч Ван Лин төр барьж, тэрний хүргэн их цэрэг захирч байна. Южан ван үхэх ёстой. Хангалттай. Би өөр юу ч хэлэхгүй.

Аву: Хэлбэл амьд үлдэж магадгүй.

Ду: Амьд үлдэх ээ? Ду Мэн би, үхэхийг хүсч байна.

Шао: Одоо ойлгосон уу?

Аву: Ши Юаний цаана хэн байгаа бол?  

Шао: Ши Юаныг албан тушаалаас нь чөлөөлсөн. Шу Шоу, Ду Мэн хоёрыг хэн хөдөлгөж чадах вэ?

Аву: Ганц л хүн. Хаантан. Тийм байх ёсгүй... Бага байхын л хаантан надад сайн байсан. Надад яасан ч муу юм хийхгүй. 

Шао: Тийм ээ. Хаантан хордсоныхоо дараа хэнээрхэл тусч, төрийн хэрэг явуулж чадахгүй болсон.  

Аву: Хааны нэрийг барь...

Шао: цэрэг хөдөлгөж чи бид хоёрыг алахыг  хүссэн.

Аву: Хэн байж болох вэ?

Шао: Намайг алахыг хүссэн хүн олон болохоор тааварлах арга алга.

Аву: Тэгвэл чи чухал хүн байх нь ээ. Бүгд чиний төлөө тэмцэлдэж байна.

Шао: Миний төлөө биш цэргийн хүчний төлөө.

Аву: Тэгвэл намайг алж яах юм? Юунд инээгээ вэ?

Шао: Хадам ааваас өөр буруутгах хүн алга. Чамайг надтай хуримлуулаагүй бол ийм юм яалаа гэж болох вэ? 

Аву: Хэнээс болсныг сайн мэдэхгүй л байна.

Шао: Чи бид хоёр нэг утсанд орооцолдсон царцаанууд болохоор зугтах аргагүй

Аву: Чи өөрөө царцаа, би биш.

****************

Х: Тэргүүн сайд та тавтай морил. 

Аав: Хуан гүн.

Х: Тэргүүн сайд өнөөдөр та завтай байгаа хэрэг үү?

Ах: Хадам аав аа.

Бэр: Аав аа.

Х: Ми арь.

Ах: Хадам аав танд зориулж хэдэн бэлэг авчирсан. Таалагдана гэж найдъя.

Х: Тэргүүн сайд аа. Танд гялайлаа.

Аав: Дурсах ч хэрэггүй.

Х: За, ийшээ морил...

Аав: За.

Х: Ийшээ морил... Өнөөдөр согттолоо ууцагаая.

Аав: Тэгье.

Х: Ийшээ...  

Аав: Хуан гүн нийслэлд ирэхээрээ өөр газар очдоггүйд гайхах юм алга. Ийм сайхан өргөө байхад.

Х: Та хэтрүүлж байна. Миний дурладаг гурван зүйл. Цай, дарс бас сонин содон зүйлс. Энэ өргөө жижиг боловч байхгүй зүйл үгүй. Тэргүүн сайд болоод хүргэн хоёр Баруун Шу-д зочилж очвол Хуан овогтын жинхэнэ өргөөг харж болох юм.

Аав: За. Дараа заавал очино оо.

Бэр: Аав аа.

Х: Аан? Хадам аав та хоёр дарс уух болохоор би байх нь зохисгүй байх.

Аав: Явж амар даа.

Х: Тэргүүн сайд аа, Су арь морил...

******************

Лю: Ми арь.  

Бэр: Зилю.

***************

Аав: Хуан гүн. Та гурван зүйлд дурладаг гэсэн. Эндээс харвал илүү олон бололтой.

Х: Гурав байлгүй яах вэ. Энэ сонин содон зүйлсийн нэг.

Аав: Аан. Тэгвэл олон хүний дурладаг эд байна.

Ах: Сайн байна.

Х: Тэргүүн сайд аа. Су арь, алив...

Ах: Аав аа, Ми арь тавгүйрхэж байсан. Би очиж хараад ирье.

Х: Хуан овогтын охид тийм сул дорой биш ээ. Ууцагаая. Ууцагаая.

Аав: Яв даа. Залуу хүмүүсийн зан биз. Сайн боллоо, надад Хуан гүнтэй ярилцах зүйл байна.

Х: Би хөгширч байх шиг байна...

Ах: Гялайлаа.

Х: Одооны залуусыг ойлгоход бэрх болж. Тэргүүн  сайд аа.   

Аав: Ийм уур амьсгал бүрдүүлсэн таны буруу байх даа.

Х: Алив. Ууцагаая. Ууцагаая. Тэргүүн сайд та сэтгэл чилээх хэрэггүй. Манай Хуа овог Ван овог шиг хүчирхэг биш ч гэлээ, манай цэргүүд хийх ёстойгоо хийнэ. Бид худ ураг барилдсан болохоор нэгэн гэр бүлээс өөрцгүй. Таны хүргэн Южан ван умардыг хамгаалж байгаа. Өмнөдийг манай Хуан овог хамгаалж байна. Тэргүүн сайдаа, хундага өргөе.

Аав: За. Хуан гүн. Бидний гэр бүлийн төлөө.

Х: Тийм ээ, гэр бүлийн төлөө.

***************

Лю: Чамайг жуузнаас буухад чинь туслахыг харсан. Чиний дэргэд нь зогсож байгааг хараад... Ми арь... Ван Сугийн гарыг тасалчихмаар санагдсан.

Эм: Залуу ноёнтон. Залуу ноёнтон, авхай унтаж байгаа. Та дараа ирсэн нь дээр болов уу.

Бэр: Зилю, гуйя. Жаахан л тэвччих. Хурдан нуугд. Хурдал...

Эм: Залуу ноёнтон, сайн яваарай. Залуу ноёнтон. Залуу ноёнтон, авхай...

Бэр: Зилю, хурдан нуугд л даа. Гуйж байна. Хурдал...

Эм: Залуу ноёнтон, авхай унтаж байгаа.     

Ах: Зайл!

Бэр: Ноёнтон, ямар хэргээр ирээ вэ?

Ах: Аав чамайг хүү төрүүлж чадахгүй бол татваруудаас төрсөн хүүхдүүдийг тосгон руу явуулна гэсэн. Одоо... чи надад хүү төрүүлж өгөх хэрэгтэй.

Бэр: Үгүй ээ. Энэ Хуан овогтын өргөө.

Ах: Надад хамаагүй.

Бэр: Ван Су. Намайг тавь! Ван Су, галзуураа юу? Намайг тавь! Намайг тавиач! Энэ Хуан овогтынх, Ван овгийнх биш. Ван Су... Ван Су, чи галзуураа юу? Сайн хар. Би Жу Яан биш.

Ах: Жу Яан биш гэдгийг чинь мэдэж байна.

***************

Л: Гүнжтэн. Удаан аялаад ядарсан байх. Замын тоосноосоо салъя.   

Ээж:  Ашю. Юунд уйлаа вэ?

Л: Сэтгэл тавтай байна. Гүнж та хааны удмын хүн. Хэзээ ингэж зовж байлаа даа.

Ээж:  Харин ч Ци ан хийдэд ирж,  бурхны ном сонсоод сэтгэл минь уужирч, тайвшралыг мэдэрч байна. Эд зүйл ирж бас явж л байдаг. Сэтгэлийн амгаланг олоход хэцүү.

Л: Арав хоног, хагас сар бол яая гэх вэ. Гэвч энэ хийд удаан амьдрах газар биш. Тэгээд ч тэргүүн сайд зөвшөөрөхгүй нь лав. Бүгдийг ойлгосны дараа энэ сонголт хэн хэнд нь хэрэгтэйг ойлгох болно.

*******************

А: Тэргүүн сайд аа, та ирэв үү.  

Аав: Юу болоо вэ?

А: Гүнжтэн Ци ан хийд рүү залбирал үйлдэхээр явсан. Гэвч одоо болтол ирээгүй байна. Хүн явуулж асуулгасан боловч Шу асрагч гүнжтэнийг эргэж ирэхгүй гэж хэлүүлсэн байна.

Аав: Тэгвэл хэд хоногтоо хийдэд байж байг. Залбирал үйлдэж, мацаг барина биз.

А: Хэлсэн үгийг нь сонсоход хэд хоног биш л болов уу. Энэ өргөөнд эргэж ирэхгүй бололтой.

*********************

Шао: Надад хэн ч өөрийн гараар хувцас оёж өгч байгаагүй.

Аву: Тэгвэл  хойшид би хийж өгч байя.

Шао: Тохирлоо шүү.

Аву: Тохирлоо.

Шао: Тэр өдөр, хавцлын ирмэг дээр чиний гараас атгах тэр мөчид чиний гарыг хэзээ ч тавихгүй гэж шийдсэн.

Аву: чиний гарыг хэзээ ч тавихгүй гэж шийдсэн.

****************

Эм: Орой болсон байна. Бурханд мөргөх цаг дууссан. Маргааш ирээрэй.

Аав: Гэлэнмаа. Шөнө орой болсон хойно төвөг удсаныг өршөө. Гэвч би эхнэр маань энд байгаа эсэхийг мэдэхээр ирлээ.

Эм: Тэргүүн сайд аа. Ууган гүнж манай хийдэд  байгаа. Гэвч гүнжтэн хүнтэй уулзахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэргүүн сайд тантай ч гэсэн уулзахгүй гэсэн.

А: Амаа тат. Тэргүүн сайдтай яаж ярьж байгаа чинь энэ вэ?

Аав: Ван Ан. Гэлэнмаа, бусад нь эндээ хүлээж байг, бид хоёрыг л оруулчих.

Л: Энд шумуул ихтэй болохоор би үргээдэг хүж асаачихлаа. Та сайн амрах хэрэгтэй.

Аав: Жинруо, уурлах хэрэггүй, гэртээ харъя.

Ээж: Тэргүүн сайд аа. Бидний хайр аль хөдийн хөрсөн. Энэ хэвээрээ үргэлжилбэл хэзээ нэгэн цагт нэг нэгнээсээ залхах болно. Төвөг удах хэрэггүй.

Аав: Жинруо. Намайг буруутгаж байгааг чинь мэднэ. Гэвч Аву удахгүй нийслэлд ирнэ. Биднээс болж тэрний сэтгэлийг чилээх хэрэггүй.

Ээж: Охин маань том болсон болохоор миний шийдвэрийг ойлгоно оо. Өөрөөсөө асуугаад үз. Шөнө унтаж байхад чинь би дахиад алахыг оролдвол яах вэ?

Аав: Жинруо. Чамайг энэ бодлоо орхисон гэж бодож байна.

Ээж: Тийм ээ. Би орхисон. Би хэдий чиний эхнэр боловч  бас хааны охин. Чиний хүсэл шуналыг би хэнээс ч илүү мэднэ. Хэрвээ шуналаа орхиж, төлөвлөсөн зүйлээ болино гэвэл Жинруо би хамт буцъя. Үгүй бол намайг зүгээр л орхи. Надад сүүлчийн удаа өрөвдөх сэтгэл гаргаж байна гэж бод.

Аав: За яах вэ. Хэд хоногтоо эндээ байж бай. Хэд хоногоос би эргэж ирье.

Л: Гүнжтэн.

А: Тэргүүн сайд аа. Та шөнөжин унтсангүй. Эзэгтэй ч бас... Таны захиаг явуулаад хэд хонож байна. Гүнжид хүрсэн байх учиртай.

Аав: Тийм ээ. Энэ аргыг хэрэглэхгүй бол Аву эргэж ирэхгүй.

А: Тийм ээ. Гэвч гүнжтэн ирсэн ч,  ууган гүнж  байхгүйг мэдвэл...

Аав: Юу тэр вэ? Миний охин. Би сайн мэдэж байна. Ууган гүнж дээр ойр ойр ирж бай. Дутуу хөтүү юм байвал авчирч өгч бай.

А: Мэдлээ.

****************

Сон: Гүнжтэн, вантны тушаалаар би таныг нийслэлд хүргэж өгье.

Аву: Гялайлаа Сон жанжин. Эндхийн амьдралд ийм хурдан дасна гэж бодсонгүй. Явмааргүй байна.

Шао: Ниншуогоос уу? Эсвэл надаас уу?  

Аву: Ниншуог санах ч, чамайг илүү их санах болно. Болгоомжтой байгаарай. Би удахгүй эргээд ирнэ.

Шао: Яв даа...

Аву: За...

Бүгд: Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай.

*********************

Хат: Зитан яагаад ирэхгүй байна?

Зи: Хатан ээж ээ. Тэрнийг урихаар хэд хэдэн хүн явуулсан. Яагаад ирээгүйг нь мэдэхгүй байна.

Тан: Хаан аав аа, бие тавгүйрхсэнээс болоод оройтож  ирсэнд өршөө.

Зи: Гуравдугаар дүү. Арай гэж ирэх шив. Гурав, дөрвөн хүн явуулж чамайг дуудуулсан. Ховорхон барьдаг гэр бүлийн зоогноос чи хоцорлоо.

Тан: Зитан миний буруу.

Хаан: Суу.

Тан: Мэдлээ, хаан аав аа. Эхнэр хар даа, манай хүү яах аргагүй царайлаг юм. Чиний төрсөн өдрөөр Авуг тэрэнтэй хуримлуулбал ямар вэ?

Хат: Хаантан, та хэнтэй яриад байна?

Хаан: Зитаны ээжээс өөр хэн байх вэ? Тэрнийг хар л даа. Үнэхээр үзэгслэнтэй.

Зи: Ээж ээ.

Хаан: Хатан. Яаж байгаа чинь энэ вэ? Зүгээр байгаа хүнийг...

Зи: Ээж ээ.

Хаан: Эхэлье.

Д: Эхэлье.

Лю: Хаан аав аа. Танд хурдан эдгэрэхийг ерөөн энэ хундагыг өргөе.

*****************

Хат: Ах аа. Ши татвар үнэхээр эргээд ирсэн юм бол уу? Өнөөдөр би яах аргагүй тэрний сууж байгааг харсан. Тэр яах аргагүй мөн байсан.

Аав: Мөн байсан ч, яана гэж? Үхэхээсээ өмнө ч чиний өрсөлдөгч байж чадаагүй. Сүнснээс айх юу байна?

Хат: Үгүй ээ. Тэр мөн байсан. Үнэхээр эргээд ирж.

Аав: Өөрийгөө айлгахаа боль. Тэр үхсэн.

Хат: Гэхдээ хаантан...

Аав: Аль хэдийн галзуурсан.

Хат: Надад тэгж санагдахгүй байгаа. Бид олон жил хамт амьдарч байна. Надад тийм мэдрэмж төрөөд байна.

Аав: Сайн сонс. Галзуурсан үгүй нь хамаагүй. Жианнин ван нийслэлээс хэдхэн бээрийн газарт ирчихээд байна. Тэр амьд байвал бидэнд ашигтай. Хойшид юу болохыг...

Хат: Хойшид...

Аав: Надад төлөвлөсөн юм байгаа. Санаа бүү зов.

****************

Хат: Битгий ойрт. Битгий ойрт. Хүүг чинь, Ши овгийг зүгээр орхивол чи амиа өгөхөд бэлэн гэж чи хэлсэн. Би биш ээ. Үгүй ээ, үгүй... Би биш. Би биш. Би биш ээ. Би биш...

Эм: Хатантан. Юу болох нь энэ вэ?

Хат: Яв. Жаояан өргөөний бүх лааг асаа. Бүгдийг нь дуудаж авчир.

Эм: Мэдлээ.

****************

Эр: Яаралтай мэдээ. Шүэ тайган.

Д: Хаантан.  Жианнин вангийн цэрэг Хуйжоуд ойртож байна.

Хаан: Жианнин ван. Жианнин ван гэж хэн билээ?

Д: Жианнин ван... Хаан таны төрсөн дүү.

Хаан: Тэр яагаа вэ?

Д: Цэрэг хөдөлгөн, бослого гаргасан.

Хаан: Сайн байна. Их сайн.

Д: Мэдлээ.

14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home