Squared Zebra 74

Character

 

CHECKERY

Би маш их өлсөж байна шүү. Гошагийн гэр лүү хурдан орох минь. Гоша ч сайхан хоол хийдэг шүү. Юу хийж байгаа юм бол?

YANA

Маш чихэрлэг бас гоё жимстэй юм байх.

PETYA

Амттай юм аа.

PASHA

Жимстэй юм ч гоё шүү.

POLLY

Сайхан амттай гэдэгт нь би итгэж байна аа.

RODION

Амттай юм аа.

CHECKERY

Хүлээдээ, Родион, яасан юм бэ?

RODION

Би тэр жимстэй, амттай, сайхан, гоё хоолыг нь иднэ гэхээс тэсэж чадахгүй нь ээ.

YANA

Перит.

GOSHA

Манай гэрээр зочилсонд баярлалаа.

RODION

Гоша, тэр доор юу байгаа юм бэ? Миний хошуу чичрээд юу гэдгийг нь мэдмээр байна шүү.

GOSHA

Хүссэнээрээ идээрэй Родион. Ичээд зогсоод байхгүй идээрэй.

CHECKERY

Родион, энэ юу вэ? Манго юу?

RODION

Наадах чинь папаяа байх аа.

GOSHA

Үгүй ээ найзууд минь. Энэ бол перит гэдэг жимс. Би идэж үзэх гээд өөрөө ургуулсан юм.

PETYA

Хөөх. Перит. Гоё юм аа Гоша.

RODION

Ямар амттай юм бэ? Лийр шиг юм уу?

GOSHA

Бараг л тийм. Перит нь лийр манжин хоёрын нийлбэр.

RODION

Инээдтэй юм хэлэхэд би ерөөсөө өлсөх өө больчихлоо. Би идмээргүй байна.

CHECKERY

Яасан сайхан амттай юм бэ? Энэ перит сайхан юм аа..

PETYA

Яасан чихэрлэг юм бэ?

YANA

Шаржигнуур юм аа.

POLLY

Сайхан үнэртэй юм.

RODION

Маш их уучлаарай Гоша. Чиний перит чинь тийм ч амттай харагдахгүй байна. Маш сонин.

CHECKERY

Сонин харагдаж байна. Тэгсэн ч гэсэн амсаад үзээч дээ Родион. Маш гоё амттай юм байна. Хар даа.

RODION

Би идмээргүй байна аа. Перит чинь, юу гэж хэлмээр юм бэ дээ, сонин харагдаж байна.

YANA

Гэхдээ Родион, би өмнө нь гадилыг ч гэсэн сонин гэж боддог байсан шүү дээ.

PASHA

Үнэнийг хэлэхэд ойртоод харвал гадил маш эвгүй харагддаг.

PASHA

Гадна аа маш хатуу бас шар хальстай. Гэхдээ хальслаад үзвэл маш зөөлхөн бас гоё.

CHECKERY

Бүх жимс анх харахад сонин харагддаг үүү дээ. Таалагдах үгүйгээ олж мэдэхийн тулд идээд л үзэх хэрэгтэй.

PASHA

Сайн уу гадил аа. Намайг Паша гэдэг. Танилцахад таатай байна.

PASHA

Сайн уу Родион. Периттэй танилцаач.

YANA

Гоё юм аа. Перит гадилнаас илүү юм..

RODION

Баярлалаа Юана. Би одоо ч гэсэн перитийг чинь амсаж үзэхээс айж байна. Мэдэхгүй юм аа.

CHECKERY

Юана, чи маш сайхан санаа гаргалаа.

CHECKERY

Бүгдээрээ хамтдаа Родионы хамгийн дуртай жимснүүдийг олж мэдээд нийлүүлж хоол хийгээд дээр нь перит нэмцгээе.

PASHA

Нэг төрлийн амттай хоол ч амттай шүү. Хоёр төрлийн амттай хоол бүүр амттай.

RODION

Амсаад үзье. Ямар хордуулсан байгаа биш.

RODION

Гоша, энэ салад чинь сайхан амттай юм аа.

GOSHA

Чи одоо миний амттай чанамалыг идээд үзээч.

RODION

Бурхан минь. Яасан сонирхолтой бас сайхан амттай юм бэ?

CHECKERY

Родион, миний перит чамд таалагдана гэж би мэдээд байсан юм.

RODION

Чиний зөв байж ээ. Надад таалагдаж байан. Юу гээч? Би перитийг чинь дангаар нь идэж үзмээр байна.

RODION

Зоригтой байх хэрэгтэй.

RODION

Би одоо та бүхэнд өөрийхөө туршилтын үзүүлэлтийг танилцуулмаар байна.

RODION

Энэ перит маш амттай юм аа.

PASHA

Тийм ээ.

POLLY

Тийм ээ.

CHECKERY

Тийм ээ.

PETYA

Тийм ээ.

YANA

Тийм ээ.

GOSHA

Тийм ээ.

RODION

Гэхдээ миний хамгийн дуртай жимс бол манго бас ханборгоцой.

GOSHA

Сонирхолтой юм аа. Би манго, ханборгоцой хоёрыг нийлүүлээд ханборгоманго хийж үзнэ ээ.

POLLY

Родион, чи бага зэрэг болгоомжтой байсан нь дээр байх аа. Чи өмнө нь амсаж үзээгүй шүү дээ.

RODION

Зүгээр ээ Полли. Би цоо шинэ юм туршиж үзээд амжилттай байлаа. Маш сонирхолтой бас хөгжилтэй юм аа.

PASHA

Тийм ээ.

PETYA

Тийм ээ.

PETYA

Гоша, чи гадил бас дал модны самар нийлүүлээд дал модны гадил хийгээд үзээч.

GOSHA

Гайхалтай санаа байна. Өөр санаа байна уу?

YANA

Ханборгопаяа.

POLLY

Өргөст бөөрөлзгөнө.

CHECKERY

Лууван, тоор, тарвас бас бөөрөлзгөнө нийлүүлээд үз.

 

 

 

 

 

Back to episodes Go home