Далайн усыг татраах нь
Үргэлжлэл: 00:47:14 мин
Эр:
Оливье Феррант аврагч
Жон аврагч
Алек Дункан
Уолтер Смит геофизикч
Дэвид Гриффин далай судлаач
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Кен: Энэ бол нисэхийн бүх цаг үеийн хамгийн агуу нууц.
Нис: Малайз 370-аа, Хо Ши Мин 120.9-тэй холбоо барьж байна. Оройн мэнд.
Кен: 239 зорчигчтой Боинг 777 яаж зүгээр л ул мөргүй алга болох вэ? Хариулт нь Энэтхэгийн далайн ёроолд бий.
Кен: Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг ширгээж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана.
Кен: Малайзиа Эйрлайнз 370-ын гол нууц. Өмнөх онгоцны ослуудаас ямар сургамж авч болох вэ? Хүйтэн дайны үеийн технологи далайн гүнээс маш чухал сэжүүрүүдийг олж чадах уу? Хэрэв нисэх онгоц олдвол энэ ээдрээтэй онгоцны сэгнүүд дунд ямар нууц далдлагдсан байгаа бол?
----------------------------------------------------------------------------------------------------------------------
ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – МАЛАЙЗИА ЭЙРЛАЙНЗ 370 НИСЛЭГ
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: 370-д 32-оос, нисэхийг зөвшөөрч байна. Оройн мэнд.
Эр1: 32-оо, Эм-Эй-Эс-370 хөөрөх гэж байна. Баярлалаа, баяртай.
Кен: 2014 оны 3-р сарын 8-нд Малайзын агаарын тээврийн 370-р нислэг Куала Лумпураас Бээжин рүү хөөрчээ, нислэг 6 цаг үргэлжилнэ.
Эр: Малайзиа 370 байна, Хо Ши Минтэй 120.9-ээр дээр холбогдолоо. Оройн мэнд.
Эр: Оройн мэнд, Малайзиа 370-аа.
Кен: Боинг 777 онгоц Вьетнамын агаарын орон зайд орох үедээ агаарын хөдөлгөөний удирдлагын радаруудаас гэнэт алга болжээ.
Орчин үеийн зорчигч тээврийн нисэх онгоц сууж явсан 239 зорчигчдийн хамт зүгээр л алга болсон байна. Радартай хамгийн сүүлд холбогдоход ямар ч тусламж дуудсангүй, эвдрэл гэмтэл байсангүй.
Эр: Нисэхийн удирдлагууд Өнөө өглөө ЭМАШ370 нислэг Субангийн агаарын хөдөлгөөний удирдах газартай холбогдсонгүй.
Кен: Нисэхийн эрх баригчид сандарцгаасан байлаа.
Эр: Гэр бүлийн гишүүд нь хамгийн муу зүйлд бэлэн байх ёстой гэж бид бодож байна.
Кен: Ард нь үлдсэн гэр бүлийнхэн нь хариулт нэхэж байна.
Малайзын засгийн газар мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Энэ нисэхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй, хамгийн үнэтэй ажиллагаа болно. Түүнд маш их мухардал, худал мэдээллүүд, таамаглалууд байсан, мөн хэдхэн жинхэнэ сэжүүр.
Эхний сэжүүр нь Малайзын зэвсэгт хүчнээс иржээ. Өндөр хүчин чадалтай радар уг онгоцыг Малайзаар дайран буцаж, Малаккагийн хоолойгоор баруун хойд зүг рүү чиглэн, Суматрагийн хойд хэсэгт радарын хамарах хүрээнээс гарч алга болсныг тогтоожээ. Энэ санаанд оромгүй нээлт.
Кен: Иргэний нисэхийн радараас алга болсны дараа нисэх онгоц сүйрээгүй, нислэгээ үргэлжлүүлж байжээ.
Жон: Эхэндээ онгоц агаарын хөдөлгөөний удирдлагад мэдэгдэлгүй эргэх үед миний бодлоор маш олон таамгууд хөвөрсөн. Энэ нь террорист халдлага байж болно. Энэ нь багийн гишүүний санаатай үйлдэл байж болно, эсвэл цахилгааны системүүдэд гэмтэл гарсан байж болно.
Кен: Дараагийн сэжүүр сансараас иржээ. Хэдийгээр ЭМАШ370 нислэг радараас алга болсон ч тэр Энэтхэгийн далай дээгүүр Инмарсат хиймэл дагуултай "зүрхний цохилт" гэгддэг дохиогоор харилцсаар байжээ. “Зүрхний цохилт”-ын дохио цагт нэг удаа ирдэг. Дохионы давтамжийн өөрчлөлт нь мэргэжилтнүүдэд хөдөлгөөний чиглэлийг тооцоолж, ер бусын зүйлийг тодорхойлоход тусалдаг. ЭМАШ370 эхлээд баруун хойд зүгт чиглэсний дараа урагшаа эргэж, дахин зургаан цаг нисжээ. Судлаачид дохио ирэх хугацаа нэг бүр дээр үндэслэн нисэх онгоцноос хиймэл дагуул хүртэлх зайг тооцдог. Эдгээр шугамыг нуман гэж нэрлэдэг. Түлшний нөөц, хэрэх хурдыг тооцож нум бүрийг дайран өнгөрсөн нисэх онгоцны боломжит нислэгийн замыг сэргээж болно. Сүүлийн буюу долоо дахь нум нь Энэтхэгийн далайн тэхий дундуур байдаг. Энэ мөчөөс хойш зүрхний цохилтын дохио байхгүй болжээ.
Пит: Хэзээ ч ийм зорилгод зориулагдаагүй мэдээлэлд үндэслэн онгоцны байршлыг тодорхойлохыг оролдож байсан учраас өгөгдөл нь ер бусын байсан.
Кен: Энэ өнөөг хүртэл гарсан хамгийн том дэвшил, нисэх онгоц цэргийн радарын хүрээнд харагдсан газраас өмнө зүгт 5000 км зайд эрлийн бүсийг нэн даруй шилжүүлж, мөрдлөгө Австралийн засгийн газар, ослын мөрдөн байцаагч Питер Фолигийн хууль ёсны мэдэлд шилжжээ.
Пит: Онгоцыг бүр агаарт байх үед Инмарсатад тэмдэглэгдсэн зүйл үнэхээр гайхмаар, энэ тухай цөөхөн хүн мэднэ, уг онгоцыг хаанаас хайх, олоход энэ маш чухал.
Кен: Тэд эндээс хайж эхэлжээ: долоо дахь нумын дагуу 1200 км үргэлжилсэн далайн зурваст. Тэдний тооцоолсноор, онгоц эндээс 200 км-ийн зайд унасан байх ёстой, энэ Боинг 777-ын нислэгийн дээд алслал.
Долоо дахь нум нь хамгийн ойрын газраас 2500 гаруй км зайтай байдаг. Австралийн эрлийн хөлөг онгоцууд тийшээ очиход хоёр хоног шаардлагатай. ЭМАШ370 алга болсноос хойш хоёр ч шуурга дайран өнгөрч, онгоцны сэгийг олох ажлыг улам хүндрүүлжээ. 22 нисэх онгоц, 19 усан онгоц сэг, магадгүй амьд үлдсэн байж мэдэх хүмүүсийг хайж байна.
Пит: Нисэх онгоц далайд хүчтэй унах үед тэр газар нь тосны толбо үүссэн байдаг. Ер нь онгоцноос үлдэгдэл, сэг маягаар юу ч гараад хөвж байж болно.
Гадаргуу дээрх сэг, үлдэгдэлүүд ихэвчлэн алга болсон онгоцыг олох эхний алхам боловч энэ бас баталгаа биш. MЧ370-аас бүр өмнөхөн Атлантын далайд эргээс 13,000 км-ийн зайд “Эйр Фрэнс” компанийн 447-р нислэгийн сэгийг хайх агаарын тээврийн түүхэн дэх хамгийн далайцтай, хамгийн өндөр өртөгтэй эрлийн ажлыг хийсэн юм. MЧ370-ыг хайж байгаа хүмүүст энэ ээдрээтэй сүйрлээс ямар сургамж авч болох вэ?
Кен: 2009 оны 6-р сарын 1-нд “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэг 216 зорчигч, 12 багийн гишүүдтэй Бразилийн Рио-де-Жанейро хотоос Парисыг чиглэн хөөрчээ. Цаг агаарын мэдээгээр нислэгийн зам дагуу хүчтэй аадар бороо орох байлаа. Нислэг эхлээд 3 цаг 45 минутын дараа онгоц экватор руу ойртох үед онгоцны компьютерууд яаралтай ослын дохионууд илгээж, дараа нь чимээгүй болжээ.
Кен: Оливье Феррант францын эрлийн багийг удирдсан юм. Ослын дохионууд түүний анхны сэжүүр байлаа.
Олив: Зарим засвар үйлчилгээний мессежүүд, мөн байршлын чухал мессеж бидний хайлтанд их тус болсон.
Кен: Энэ бол далайн хамгийн гүн, хамгийн алслагдсан хэсэг боловч эрлийн багынханд бүхий л давуу талууд байлаа. Тэд нислэгийн чиглэлийг мэдэж байсан. Онгоц сүйрсэн газар. Харин тав хоногийн дараа усан дээр хөвж гарсан үлдэгдэлийг олжээ. Хэдийгээр ихээхэн найдлага төрүүлсэн эхлэл байсан ч уг онгоцыг олоход хоёр жил, дөрвөн экспедиц, дөчин сая доллар зарцуулжээ.
Олив: Тийм ээ, бид онгоцны сэгийг олсон тэр мөчийг санаж байна. Би тэгэхэд их болгоомжилж байсан, учир нь өмнө нь бидэнд хуураЭМАШ дохио ирдэг байлаа, дараа нь үзэхээр нэг бол хад чулуу, эсвэл бидний хайж байсан зүйл биш байдаг.
Кен: Эрлийн ажил яагаад ийм их цаг авсан бэ? Эрлийн багийн нямбайлан цуглуулсан өгөгдлийг хамгийн сүүлийн үеийн дүрслэлийн технологитой хослуулан ашигласнаар Атлантын далайн усыг татрааж, далайн гүнд бүх судлаачдын ажилд тулгардаг харгис ертөнцийг ил гаргах боломжтой.. Усны асар их даралт. Мөс шиг хүйтэн ус, түнэр харанхуй, мөн хаа сайгүй далд аюул. Эцэст нь бараг 4000 км-ийн гүнд “Эйр Фрэнс” компанийн 447-р нислэгийн онгоцны бутарсан үлдэгдэлийг оллоо. Хөдөлгүүр, дугуйнууд, болон бусад хүнд эд ангиуд нэг дор хэвтэнэ... тэр гэхийн тэмдэггүй болсон нь мөргөсөн хүч ямар хүчтэй байсныг гэрчилнэ. Арай жижиг, хөнгөн эд зүйлсүүд далайн ёроолын 600 метрийн тойрогт буюу Нью-Йоркийн 10 хороололтой тэнцэх газарт цацагджээ. Хамгийн гол нь далайн ёроолд байгаа эдгээр үлдэгдэлүүд усны гадаргуу дээр олсоноос маш хол зайд байжээ. Бараг 40 км-ийн зайтай. Мөрдөгчид яг усны гадаргууны дороос үлдэгдэлүүдийг хайж олон жилийг зарцуулахдаа далайн урсгал онгоцны сэгийг сүйрсэн газраас хол урсгадагийг анзаараагүй байна. Францын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг удаан, үр дүнгүй хайлт бол ийм анхааруулга. Хэдийгээр үлдэгдэлийг нь, эцсийн байршлыг нь тогтоосон байсан ч онгоц маш гүн рүү шумбах үед түүнийг олоход маш хэцүү байдаг. MЧ370-ийг хайж буй багийнхны хувьд энэ бодох л бодол.
Олив: “Эйр Франс” компанийн онгоцыг 17,000 км2 газар нутагт хайх маш хэцүү байсан. Гэхдээ MЧ370-ийн эрлийн ажлыг хийж байгаа багуудын хайлтын талбайтай харьцуулахад энэ юу ч биш. Тэдэнд бүр ч хэцүү байгаа.
Кен: Эрлийн багынхан Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт гадаргуу дээр онгоцны сэг, үлдэгдэлийг хоёр долоо хоногоос илүү хугацаанд хайжээ. Бүр хиймэл дагуулын тусламжтайгаар тэд юу ч олсонгүй.
Жон: Бид энэ онгоцыг хайж байсан тухайн цаг үеийн хүрээнээс хальсан хамгийн том нууц нь энэ онгоцны сэг хаана байна вэ?
Кен: Хэрвээ онгоцны сэг байхгүй бол өөр аргаар хайх хэрэгтэй болно. Тиймээс тэд MЧ370-ын хар хайрцагны мэдээлэлд анхаарлаа хандуулж эхэлжээ. Энэ хайрцагнууд усан доор байршил тогтоогч маяк буюу Ю.Эл.Би-тэй байдаг. Тэд усан дор тэд 2 км гаруй зайд электрон дохио ялгаруулна. Хэрэв энэ маякийг олвол онгоцыг олж болно. Гэвч цаг дуусах дөхөж байна.
Пит: Ю.Эл.Би-ийн зайны ашиглалтын хугацаа ердөө 30 хоног байдаг. Хэдийгээр тэд удаан эдэлгээтэй ч бас элэгдэнэ.
Кен: Ю.Эл.Би-ийн байршил тогтоогчийн мэргэжилтэн хайлтын талбайд ирэхэд зай дуусахад ердөө гуравхан хоног үлдсэн байв.
О’Дел: Чиглэл 319.
Оф: Чиглэл 319.
Кен: Эрлийн багынханд Ю.Эл.Би-ийн зай дуусахаас амжиж MЧ 370-ийн хар хайрцгийг олоход хэдхэн хоног үлдлээ. Хайлтын талбай маш том байсан тул тэд байнга ашиглагддаг агаарын замд анхаарлаа хандуулахаар шийджээ.
Пит: Бидний таамгаар, хэрэв онгоцонд асуудал гарч, жишээ нь, Перт рүү нисэхийг оролдсон бол тогтсон хэд хэдэн агаарын замууд бий.
Кен: Австралийн тэнгисийн цэргийн хүчний “Оушн Шилд” хөлөг онгоц Перт хүрэх агаарын зам долдугаар нумтай огтолцдог тэр цэг рүү явж байна.
Кен: “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэгийг хайж буй эрлийн баг мөн л хар хайрцагны байршлыг тогтоох төхөөрөмж ашиглан сүйрсэн газрыг олох гэж оролдсон юм. Тэд онгоц алга болсноос хойш хэдэн өдрийн дараа дохиог хүлээж авсан байна.
Олив: Ихэнх тохиолдолд байршил тогтоогч маяк ажиллагаатай байдаг, бид “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэгээс өмнө тэгж үздэг байсан.
Кен: Усан онгоцууд дөчин өдрийн турш эрлийн талбайг самнасан боловч юу ч сонссонгүй. Эрлийн баг гайхсаар, байршил тогтоогч маяг алдагдсан уу, эсвэл сүйдсэн үү? “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэг сүйрсэн далайн ёроолд эргэн очиж асуудлын цар хүрээ ямар байгааг олж харж болно. Далайн ёроол нь Дунд Атлантын нурууны гүнээс 4000 метрийн гүнд оршдог. Энд, онгоцны хэлтэрхийнүүд дунд, онгоцны сүүл хэсгийн үлдэгдэлд хар хайрцагнууд бий. Тэдний нэгнийх нь дохиолол ажилласан хэвээр. Эрлийн хөлөг онгоц яг дээгүүр нь яваад өнгөрсөн боловч юу ч олж илрүүлээгүй. Металл сэг, үлдэгдэлүүд дохиог хаасан эсвэл маякууд цохилтын хүчээс болж эвдэрсэн байж болзошгүй.
Олив: Харамсалтай нь, тэд сүйрэх үе шатанд гэмтсэн гэж бодож байна.
Кен: MЧ370-ийн хар хайрцгийг олж сонсохыг хичээж байгаа эрлийн багынхан тэдэнд илүү аз тохионо гэж найдаж байна. Тэд мэдрэг сонсох технологиор тоноглогдсон гурван хөлөг онгоц, акустик төхөөрөмжтэй цэргийн нисэх онгоцыг ашиглан арван таван өдрийн турш далайд хяналт тогтоосон байна. Тэдний нэг дохиог илрүүлсэн боловч тэр нь санамсаргүй хөндлөнгийн саад байж таарчээ. Энэ бол дахиад нэг урам хугалсан явдал. Гэвч энэ хэцүү мөчид тэд санаандгүй нэг сэжүүрээс атгаж чаджээ.
Кен: Баруун Австралийн Кёртин их сургуулийн баг Австралийн эрэг дагуу байрлуулсан гидрофон гэж нэрлэгддэг усан доорх мэдрэмтгий микрофонуудын сүлжээг ажиллуулдаг. Эдгээр нь газар хөдлөлт, Антарктидын мөс, далайн ан амьтдыг хянах зориулалттай бөгөөд гайхалтай нь, тэдний нэг нь MЧ370 хамгийн сүүлд Инмарсат хиймэл дагуултай холбоо барьснаас хойш 1 цаг 14 минутын дараа ер бусын чимээг барьж авчээ.
Алек: Бид энэ гидрофоны өгөгдлийг шалгаж ер бусын үзүүлэлттэй нэг дохиог илрүүлсэн юм.
Кен: Энэ MЧ370-ийн эцсийн мөчүүдийн жинхэнэ дуу чимээ мөн үү? Алек Дунканы баг илүү олон аудио бичлэг хайж байгаа бөгөөд ингэснээр тэд ойролцоо солбилцолыг нь тооцоолох боломжтой болно.
Алек: Нэг гидрофон нь дохионы эх үүсвэрийн талаар тодорхой мэдээлэл өгдөг тул халим, сам хорхойнууд хөвж байгааг, эсвэл зүгээр л зогсоолд байгаа хөлөг онгоцны дуу чимээ мөн үгүйг ялгаж чадна, гэхдээ чиглэлийг нь тодорхойлох боломжгүй.
Кен: Аз болоход бусад байгууллагууд...
...хууль бус цөмийн туршилтыг чимээний эх үүсвэрээр нь тогтоох боломжтой технологиор сонсодог ажээ.
Кен: Баруун Австралийн Кейп Левин эргийн ойролцоо Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээний дагуу хууль бус цөмийн туршилтыг илрүүлж, таслан зогсоох зорилготой тусгайлан зориулсан сонсох пост ажилладаг. Уг станц нь бие биенээсээ 2 км-ийн зайд суурилуулсан гурван гидрофоноор тоноглогдсон. Тэд дууны чиглэлийг хагас градусын нарийвчлалтай тодорхойлж, эх дууны үүсвэр хүртэлх зайг хэдэн мянган км-ийн зайд тооцоолох боломжтой. Хачирхалтай нь, энэ сүлжээ Кёртин их сургуулийн багийн сонссон яг тэр дуу чимээг илрүүлсэн байжээ.
Алек: Кейп Левинээс авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэ дохио баруун хойд зүгээс ирсэн байсан, энэ бидэнд түүний эх үүсвэрийн талаар нилээн үнэн зөв ойлголт өгсөн.
Кен: Энэ бол сонирхол татсан сэжүүр, дуу нь үнэхээр долдугаар нумны хаа нэгтэйгээс иржээ. Гэвч эрдэмтэд тоонуудыг задлаж тооцоолох үед дууны эх үүсвэр нь баруун хойд зүгт, одоогийн хайлтын бүсээс бүр хол байгаа тул цаашид энд эрэл хийх шаардлагагүй гэж үзжээ.
Алек: Энэ дохио далайн доорх жижиг газар хөдлөлт гэх мэт геологийн гаралтай байж магадгүй гэж бид үзсэн, гэхдээ энэ алга боллсон онгоцтой холбоотой байж болохыг бид бүрэн үгүйсгэж бас чадахгүй.
Кен: Дахиад л урам хугарсан тул эрлийн баг өөр арга ашиглахаар болжээ, тэд далайн ёроолыг самнах гидроакустиктай чиргүүлтэй аппаратыг ашиглана.
Кен: Энэ нь түүхэн дэх хамгийн том усан доорхи хайлт болно. Гэхдээ үүнийг эхлэхээс бүр өмнө шинэ хүндрэл гарч ирлээ. Энэтхэгийн далайн энэ хэсгийг хэзээ ч нарийвчлан судалж байгаагүй. Чиргүүл далайн ёроолд ойрхон явж өнгөрөх бөгөөд тэнд яг юу байгааг хэн ч мэдэхгүй.
Пит: Бид энэ аппарат бараг далайн ёроолоор ажиллана гэдгийг мэдэж байсан, тиймээс тэнд мөргөлдөхөөс зайлсхийхийн тул тэндэхийн газар орны байдлыг мэдэх шаардлагатай болсон.
Кен: MH370 багийнхан далайн ёроолд хайлтын өргөн уудам талбайг дүрслэх энгийн арга хэрэгтэй байв. Тэд санаанд оромгүй газраас тусламж авчээ.
Кен: MЧ370-р нислэгийг Энэтхэгийн далайд сая гаруй км2 хавтгайд хайж байгаа эрлийн баг нэг том асуудалтай тулгарч байна.
Уолт: Энэ бүс нутгийн далайн ёроолын 99 гаруй хувь нь орчин үеийн тоног төхөөрөмж, хиймэл дагуулын навигаци, олон цацрагт гидролокаторын тусламжтайгаар судлагдаагүй байгаа.
Кен: Геофизикч Уолтер Смит хиймэл дагуулын тусламжтайгаар энэ цоорхойг нөхөж чадна гэж бодож байна.
Уолт: Хиймэл дагуулууд үнэндээ ёроолыг харж чадахгүй, далайн ёроолыг хардаггүй, тэд юу хийдэг гэвэл, радар ашиглан далайн гадаргын өндрийн өөрчлөлтийг хэмждэг.
Кен: Энэ нь таталцлын тусламжтайгаар энэ боломжтой зүйл. Далайн ёроол дахь уулс нь таталцлын хүчийг бий болгодог. Эргэн тойрон дахь ус нь тийшээ татагдаж, гадаргуу дээр мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгодог.
Уолт: Миний харж чадах хамгийн жижиг уулс нэг километрийн өндөртэй, эсвэл түүнээс бага, тэд далайн гадаргууг 5 см орчим өргөнө, хиймэл дагуулаас энэ маш сайн харагдана.
Кен: Онгоцны сэгийг илрүүлэхэд хангалттай нарийвчлал биш, гэхдээ энэ нь далайн ёроолын үндсэн зургийг гаргах, MЧ370-ийн эрлийн бүсэд тохиолдох аюулыг тодорхойлоход хангалттай.
Кен: Эдгээр өгөгдөлүүд юуг харуулж байна вэ? Уолтер Смитийн багийн цуглуулсан нарийн мэдээллийг ашиглан бид Энэтхэгийн далайн усыг шавхаж, түүний далайн ёроол ямар харагддагийг олж мэдэх боломжтой. Ус татрахад хэний ч харж байгаагүй ертөнц өмнө нээгдэнэ. Энд Эмпайр Стэйт Билдингээс хоёр дахин өндөр, сүрлэг хадан цохионууд сүндэрлэнэ. Тектоникийн хагарлын шугамнууд нь хуурай газрын бүх хавцлуудаас бараг 6000 метрийн гүн ажээ. Хэдэн зуун км үргэлжилсэн галт уулаар дүүрсэн хөндий. Энэ хэсэгт усан доорх хайгуулын машин ажиллуулахад маш их ур чадвар, хэрэгтэй болно.
Кен: Далайн ёроолын шинэ газрын зургаар зэвсэглэсэн эрлийн баг хамгийн сүүлийн үеийн усан доорх технологийг ашиглаж байна. Усан доогуур аялах эдгээр чиргүүлтэй аппаратууд далайн ёроолыг самнаж эхэллээ. Мөн эрлийнхэн тоглоомын дүрмийг өөрчилсөн цоо шинэ сэжүүрийг удирдлага болгоно. Тэр бол Инмарсат хиймэл дагуул MЧ370-аас авсан сүүлчийн дохиог цаашид нарийвчлан шинжилсэн дүгнэлт. Инженерүүд шаардлагтай тооцоонуудыг хийж үзээд санаанд оромгүй зүйлийг олж мэджээ. Онгоц эцсийн мөчид хурдан доошилж эхэлжээ, бараг л тэгсэн байх, учир нь агаарт долоон цаг хагас болсны дараа түлш нь дууссан байна. Дараа нь Боинг компанийн инженерүүд түлшийг хэвийн хэмжээнээс гурав дахин хэтрүүлэхэд онгоцонд юу тохиолдож болох загварыг гаргаснаар нууцлаг MЧ370-р нислэгийн байж болох сүүлчийн хоромуудыг дахин сэргээх боломжтой болно. Эхлээд баруун хөдөлгүүр унтарчээ. Автомат нисгэгч зүүн тийш огцом эргэх замаар тэнцвэргүй байдлыг нөхнө. Хэдэн минутын дараа хоёр дахь хөдөлгүүр унтрав. Хэрэв цахилгаан байхгүй бол автомат нисгэгч салснаар MЧ370 далбилзах хөдөлгөөнөөр доош унаж эхлэнэ.
Кен: Боинг загварчлах болгонд нисэх онгоцны осол болсон газар долоо дахь нумаас 46 км-ийн зайд л байх ажээ. Энэхүү цоо шинэ мэдээлэл хайлт хийж байсан сая гаруй хавтгай дөрвөлжин км талбайг ердөө 60,000 км2 болтол багасгажээ. Гэвч энэ нь “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэгийг хайсан талбайгаас 3,5 дахин том хэмжээтэй хэвээр л байна.
Энди: Энэ хайлтын маш том бүс. Энэ миний урд нь ажиллаж байсанаас ч хавьгүй том байсан.
Кен: Далайн гүний усанд шумбагч Энди Шеррелл одоогоор усан доор цуглуулсан бүх мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна.
Энди: Хачирхалтай юм шүү, би эмнэлэгт MЧ370 алга болсон тухай анх сонсоход эхнэр анхны хүүхдээ төрүүлж байсан юм. Сураггүй болсон онгоцны тухай мэдээ сонссон эхнэр маань над руу хараад “За, харин энэ чамд ямар ч хамаагүй ажил” гэж хэлсэн.
Кен: Энди тэр цагаас хойш үүнд оролцож байна. Тэр өмнө нь олж авсан мэдлэгээ ашиглан зургаан удаа эрлийн ажилд оролцож байжээ, үүнд алга болсон нисэгч Амелиа Эрхартын Локхид Электраг хайх эрлийн ажил орно.
Кен: Усан доор хайгуул дөнгөж эхэлмэгц хүний гараар бүтээсэн байж болох зүйлийг илрүүлжээ.
Энди: Хажуугийн сканнерын дууны өгөгдлийг харахад энэ нь яг хүрхрээ шиг харагддаг, тэндээс зөөлөн элс, хатуу чулуулгийн янз бүрийн эрчимийг харж болно.
Кен: Сканнерын үр дүнд тулгуурлан баг 80 байршлыг нарийвчлан судалж үзсэн боловч MЧ370-ийн ул мөр олдсонгүй. Дараа нь 2015 оны 5-р сард гидролокатор шинэ, өөр сонирхолтой зүйлийг олэ харжээ.
Энди: Тэр заавал судлах шаардлагтай үлдэгдэлүүдтэй сүйрлийн газар байсан.
Кен: Тэрхүү сүйрсэн газрын талбай нь “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэгийн онгоцны сэгтэй ойролцоо хэмжээтэй ажээ. Энэ нь ашгүй нэг MЧ370 онгоцны үлдэгдэл байж болох уу?
Пит: Сонар далайн ёроол, тэнд байгаа зүйлсийн зураглалийг маш сайн гаргасан боловч энэ бас төгс биш. Тухайн объект нь онгоцны сэг, үлдэгдэлтэй талбай байж мэднэ гэдгийг баттай хэлж чадахгүй. Тиймээс, юу хийх вэ гэхээр, нүдээр харж судлах төхөөрөмж хэрэгтэй болно.
Кен: Тэд бие даасан усанд шумбагчийг усанд буулгаж байна, тэр ойроос харах хамгийн сүүлийн үеийн мэдрэгчүүдээр тоноглогдсон.
Кен: Тухайн өдөр бүртгэгдсэн бодит мэдээллийг ашиглан бид одоо далайн усыг шавхаж, яг одоогоор MЧ370-ийг хайх ажилд хамгийн их найдвар төрүүлсэн олдворыг та бүхэнд харуулах гэж байна.
Кен: Нэг төгсгөлд нь овоолсон гинжнүүд байна. Дараа нь 7 метрийн урттай төмөр хайрцаг, зэвэрсэн эд анги, эцэст нь гурван төмөр зангуу. Тэд их биеийнх нь моднууд аль эрт ялзарсан живсэн хөлөг онгоц олжээ. Хаа сайгүй нүүрс тархжээ, магадгүй энэ хөлгийн сүүлчйн ачаа байсан байх. Тэд MЧ370-ыг олсонгүй, гэхдээ энэ гүн харанхуйгээс өнгөрсөн эрин үеийн өөр нэг эмгэнэлт үйл явдлыг илрүүлжээ.
Кен: Судлаачид дахин живсэн гурван ч хөлөг онгоцны үлдэгдэлүүдийг илрүүлжээ.
Кен: Жишээ нь, далайн ёроолд босоогоороо байгаа энэ төмөр их биетэй далбаат завь. Орчин үеийн загас агнуурын хөлөг онгоц, түүний агнуурын тор нь далайн ёроолоор тархжээ. Тэдний ашиглаж байгаа технологи нь жижиг нүүрсний хэмжээтэй объектуудыг илрүүлэх боломжтойг энэ харуулж байна.
Кен: Арван таван сарын турш далайн ёроолд 60,000 км2 газрыг хамарсан нарийвчилсан хайгуул хийсэн ч эцэст нь сураггүй болсон онгоцны ул мөр ч алга.
Энди: Бид энэ эрлийн бүсээс онгоцыг олох байсан гэдэгт маш их итгэлтэй байна. Үүнээс үзвэл, уг онгоцны сэгнүүд эрлийн энэ хэсэг талбайд байхгүй гэдгийг эдгээр хүчин зүйлсүүд бидэнд хэлж өгч байна.
Кен: Эрлийн ажиллагаа үргэлжилж, зөвхөн Инмарсат хиймэл дагуулын тооцоолол, мөн Боингийн нислэгийн техникийн үзүүллэт гэсэн хоёр үндсэн нотолгоонд тулгуурласан хэвээр. Гэнэт мөрдөн шалгах гурав дахь шатны нээлт найдвар төрүүллээ. Хайгуул хийсэн газраас 5000 км-ийн зайд орших Энэтхэгийн далайн нөгөө эрэгт орших алслагдсан арлын эрэг дээр хэсэг төмөр гарч иржээ, онгоцных бололтой.
Кен: 2015 оны 7-р сард Энэтхэгийн далай дахь францын газар нутаг Реюньон арал дээр хотын нэгэн ажилтан далайн эрэг дээр ер бусын зүйлтэй таарчээ. Үүнийг флэперон гэж нэрлэдэг. Энэ Боинг 777 онгоцны далавч болгонд түүнийг дээш нь, эсвэл доош нь болгодог механизм байдаг. Боинг компани цувралын дугаар нь сураггүй болсон онгоцныхтой таарч байгааг шуурхай баталгаажуулжээ. Энэ бол MЧ370 онгоц далайд сүүлчийн нислэгээ дуусгасан анхны биет нотолгоо юм.
Эр: Энэхүү нотолгоо нь гэр бүл, ойр дотны хүмүүст нь бага ч гэсэн итгэл найдвар авчирна гэж найдаж байна.
Кен: Амь үрэгдэгсэдийн гэр бүлүүдийн уй гашуу живсэн хөлгүүдийг хайгч сонирхогч Блэйн Гибсоны анхаарлыг татаж, тэр хувийн эрэл хайгуулыг эхлүүлжээ.
Блэйн: Энэ намайг маш ихээр эмзэглүүлсэн, сэтгэл хөдөлсөн, энэ асуудлыг шийдэхийн тулд чадах бүхнээ хийх ёстойг ч ойлгосон, ямар асуудал байна гэхээр, эргээс олдсон онгоцны үлдэгдэлийн дагуу албан ёсоор хайж үзээгүйг би олж мэдсэн.
Кен: Блэйн далайн урсгалын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, тэд түүнийг Мозамбик руу илгээсэн байна, харин Блэйн тэр дороо нээлт хийжээ.
Блэйн: Тэр бол "дээр нь гишгэж болохгүй" гэсэн саарал өнгийн гурвалжин хэлбэртэй тасархай байсан. Онгоцных гэдэг нь ойлгомжтой. Түүхэн дэх хамгийн том нисэх онгоцны сүйрлийн үлдэгдэлийн хоёр дахь хэсгийг дөнгөж сая олсон гэдгээ ойлгосон учраас би асар их үүрэг хариуцлагыг мэдэрсэн.
Кен: “Боинг” компани MЧ370-аас унасан хэсэг гэдийг мөн баталсан байна. Блэйн тэднийг үндсэн хайлтын бүсээс 7000 км-ийн зайд олжээ. Тэр ганцаараа ажиллаж байгаа ч эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна.
Блэйн: Бид дөнгөж сая Рейкийн далайн эргээс энэ хэлтэрхийнүүдийг оллоо. Бид эднийг хараахан цуглуулж амжаагүй байна.
Кен: MЧ370-ын онгоцонд хамаарах гуч орчим хэлтэрхийнүүд олджээ. Бүгдээрээ Энэтхэгийн далайн баруун эргээс. Блэйн Гибсон тэднээс арван тавыг нь олжээ. Нэг хэлтэрхий нь бусдаас онцгой.
Блэйн: Миний хувьд, бас мөрдөн байцаалтын хувьд хамгийн чухал зүйл нь урд байх суудлын ард нь байдаг зурагтын дэлгэцийг олсон тэр агшин. Энэ тохиолдол намайг нулимс унагаахад хүргэсэн юм. Магадгүй хэн нэгний харсан сүүлчийн зүйл нь тэр байсан байж мэднэ. Онгоцоор нисдэг хүн бүрийн танил зүйл шүү дээ.
Кен: Зорчигчдийн салонд байсанд иймэрхүү хэлтэрхийнүүд MЧ370 усанд ямар хүчтэй цохигдсоныг баталж байна.
Пит: Онгоц усанд унах үед тэр маш их хурдтай байсныг зарим зүйлс харуулж байна.
Кен: Өөр нэг хэлтэрхий чухал асуултанд хариулахад туслана. Онгоцны түлш дууссан гэдгийг мөрдөн байцаагчид аль хэдийн таамаглаж байсан. Гэвч түүнийг далайд унах үед хэн нэгэн онгоцыг газардуулж аврах гэж оролдсон юм болов уу?
Пит: Үндсэн хавхлагын энэ хэсгийг 2016 онд Танзанийн Пемба арлаас олсон, бид энэ зургийг хүлээн авах үед энэ нь маш чухал сэжүүр гэдгийг ойлгосон юм.
Кен: Хаалт нь далд тулгууртай замаар гүйдэг. Мөрдөн байцаагчид гүйдэг механизм хаалтын дотор талыг цохисон ул мөр үлдээснийг тодруулсан. Энэ нь зөвхөн хаалт хураагдсан байрлалд байгаа тохиолдолд ийм зүйл болдог, тиймээс энэ нь уг нисэх онгоц далайд унах үедээ нислэгээ хэвийн үргэлжүүлж байсныг баттай нотолж байна.
Пит: Энэ маш их маргааны сэдэв болсон юм. Зайлшгүй эд мөрийн баримтууд болон бидний хийсэн дүн шинжилгээгээр онгоцыг буулгах гэж оролдлого байгаагүй, эсвэл хаалт хугарч унах үед хэн нь ч онгоцыг хяналтандаа авах бодолгүй байсан.
Кен: Хаалтууд нь онгоцны түлш дууссан гэдэг таамгын батлаж байна, тухайн үед хэн нь ч түүнийг буулгах эсвэл аврах гэж оролдоогүй бололтой. Гэхдээ онгоцны сэгнүүд MЧ370 хэрхэн сүйрснийг зөвхөн батласан юм биш. Үүний ачаар хайх бүсийг улам хумьж, мөрдлөгө явуулах шинэ чиглэл гаргаж өгнө.
Дэв: Онгоцыг олох нь маш чухал гэж бодож байна, учир нь онгоцууд байнга сүйрч байдаг ч тэд зүгээр л алга болчихдоггүй, тиймээс энэ хүмүүсийг их айлгадаг.
Кен: Далай судлаач Дэвид Гриффин Реюньон арлаас олдсон хамгийн эхний хэлтэрхийд нууцыг тайлах түлхүүр байж магадгүй гэж үзэж байна.
Эр: Энэ сайхан газар гэж бодох юм. Салхи бага зэрэг хүчтэй болсон байх. Тиймээ.
Дэв: Энэ өөр Боинг 777 нисэх онгоцны флаперон, MЧ370-ийнх биш.
Эр: Бид энэ зангууг ашиглан түүнийг дахин живүүлнэ, за юу?
Кен: Дэвид Гриффин ослын газрыг тогтоох итгэл найдвараар флэпероны далай дээгүүр хийсэн аяллыг дахин сэргээхийг оролдож байна.
Кен: Тэр флапероны хөдөлгөөнийг эдгээр хөвүүртэй харьцуулж байна. Далайн хөвдөг хөвүүрүүдийг дэлхийн өнцөг булан бүрт далайн урсгалыг хянах зорилгоор өдөр бүр ашигладаг.
Дэв: Эднэ флапероны хуулбар хөвүүрийг бодвол далайд салхины дагуу секундэд 10 сантиметр хурдан хөвж байгааг бид маш хурдан тогтоосон.
Кен: Энэ хангалтгүй юм шиг санагдаж болох ч 7-р нуманд осол болсон тэр өдрийн усны урсгалын мэдээллийг ашиглан Дэвид флапероны хөвж байсан 500 хоногийн аяллыг тооцоолж чадна.
Кен: Энэ бол ер бусын нээлт. Эрлийн талбайг улам багасгахын тулд Дэвид Гриффин сүйрлийн үлдэгдэлийн өөр нэг хачирхалтай шинж чанарыг үргэлжлүүлэн судалж байна.
Дэв: Африкт хаанаас ч юм сэгнүүдийг олсон мэдээлэл байхад, өөр нэг чухал зүйл нь тэд олдоогүй газар бас байна, тэр нь Австрали.
Кен: Яагаад нисэх онгоцны сэг, үлдэгдэлүүд Австралийг эрэгт гараагүй юм бэ? Хайлтын бүсийн зарим далайн урсгалууд зүүн зүгт, Австралийн эргүүд рүү урсдаг. Хэрэв нисэх онгоц энд осолдсон бол австралийн далайн эргүүдэд ул мөрөө үлдээснэ байх ёстой.
Дэйв: Тэгэхээр, долдугаар нумын урсац нь австрали руу хүчтэй чиглэсэн боломжтой бүх хэсгүүдийг үндсэндээ хасах хэрэгтэй гэдгийг бидэнд шууд хэлж байна.
Кен: Дэвид Гриффин MЧ370 алга болсон өдөр хөвж байсан хөвүүрийн мэдээллийг ашиглан долоо дахь нумын дагуу усны урсац онгоцны үлдэгдэлийг австралиас африк руу урсгаж болох гурван газрыг олжээ.
Дэв: Энд 35 хэм орчимд бүх урсацууд баруун тийш урсаж байгааг харж болно. Дахиад 31 хэмд бүх урсацууд баруун тийш урсаж байна.
Кен: Хэрвээ онгоц эдгээр газруудын аль нэгэнд осолдсон бол австралиас яагаад онгоцны сэгийг олоогүй нь тайлбарлагдана. Хамгийн чухал нь, эдгээр байршлын зөвхөн нэг нь түүний флапероны явсан замын тооцоотой таарч байна.
Дэв: Тэгэхээр, өмнөд өргөрөгийн 35 хэмд осол болсон магадлал хамгийн өндөр гэж үзэхэд хүргэж байна.
Кен: Өмнөд өргөрөгийн 35 хэм бол анх хайгуул хийх явцад огт шалгагдаагүй газар. Судлаачдын хувьд энэ найдвар төрүүлсэн сэжүүр. Гэвч хэтэрхий оройтжээ.
Сайд: Эрлийн ажил, усан доорхи хайгуулын ажлыг зогсоосон гэдгийг та бүхэнд хэлэхээр энд зогсож байгаа би сэтгэл дундуур, мөн маш харамсалтай байгааг мэдэгдэж байна.
Кен: 2017 оны 1-р сарын 17, урам хугарсан бараг гурван жилийн дараа MЧ370-ийг хайх ажиллагааг зогсоосон байна.
Энди: Мэдээж надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн, бид онгоцыг олоогүйд сэтгэл дундуур байна, гэхдээ энэ нь техникийн чадваргүй ч юм уу эсвэл бид бүх хүч чармайлтаа гаргаагүй, тухайн үед хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаагүй гэсэн үг биш.
Пит: Энэ ажил зарцуулсан цаг хугацаа болон хамрагдсан талбайн хувьд дээд амжилт байлаа. Өмнө нь хэзээ ч ийм хэмжээний эрэл хайгуул хийж байгаагүй.
Кен: Гэвч Дэвид Гриффиний флапероны туршилт эрх баригчдыг өмнөд өргөргийн 35 хэмд эрэл хайгуул хийхэд итгүүлж чадах болов уу?
Энэ асуултад хариулахад бараг нэг жил шаардагджээ, мөн тэнгэрээс унаж ирсэн шинэ нотлох баримтууд.
Кен: Далай судлаач Дэвид Гриффин шинэ онол гаргажээ. Тэрээр MЧ370-ын үлдэгдэл өмнөд өргөрөгийн 35 хэмд байгаад итгэлтэй байна. Мөн 2017 онд тэрээр тухайн газрын заасан илүү олон нотлох баримтууд олжээ.
Дэв: Би тэдгээр өндөр нягтралтай зургуудыг анх хараад, бурхан минь, энэ үнэхээр тус боллоо гэж бодсон өдрөө санаж байна.
Кен: MЧ 370 алга болсноос хойш 15 хоногийн дараа францын цэргийн хиймэл дагуул өмнөд өргөрөгийн 35 хэм орчимд хүний гараар бүтээгдсэн байж болзошгүй үлдэгдэлүүдийн зургийг авчээ. Тухайн үед байршлыг нь чухал ач холбогдолтой гэж үзэлгүйгээр орхисон байжээ. Харин дөрвөн жилийн дараа бол өөр түүх.
Дэв: Энэ үнэхээр гайхалтай гэж би бодсон. Хайгуулыг үргэлжлүүлэхэд үүнийг ашиглаж болно.
Кен: Шинэ жил шинэ итгэл найдвар авчирчээ.
Кен: 2018 оны 1-р сард аврах баг “Оушн Инфинити” хувийн санхүүжилттэйгээр цоо шинэ даалгаварт гарчээ. 7-р нум анхаарлын төвд байсаар хэвээр. Гэвч тэд өмнөх хайлтын бүсийг өргөжүүлж, Дэвид Гриффиний тодруулсан шинэ газарт шилжсэн байна. Энди Шеррелл дахин хайгуулын багтай нийлсэн бөгөөд энэ удаад тэр усан доор бие даан ажиллах 8 аппараттай болжээ.
Энди: Далайн гүний нэг ийм чиргүүлтэй аппарат нэг газраа 30 орчим хоног байж чадна, тэр гучин хоногийн дотор 3000 км2орчим км талбайг самнаж чадна. Бид нэгэн зэрэг наймыг ашигласнаар 3-4 хоногт энэ бүхнийг амжуулах боломжтой.
Кен: Энэ бол өндөр бооцоотой азын тоглоом. Хэрэв тэд юу ч олохгүй бол тэдэнд мөнгө төлөхгүй.
Кен: “Оушн Инфинити” өмнөд өргөргийн 35-р хэмд шинэ чухал бүсийг хайж байна. Таван сарын хугацаанд тэд анхны хайлттай бараг тэнцүү хэмжээний далайн ёроолын талбайг самнажээ. Гэвч харамсалтай нь тэд MЧ370-ийн ул мөрийг ер олоогүй байна. Хоёр эрлийн ажиллагаа нь бараг 240,000 км2 далайн ёроолыг хамарсан нь “Эйр Фрэнс”-ийн 447-р нислэгийн эрлийн талбайгаас 14 дахин том хэмжээтэй байв.
Кен: 2018 оны тавдугаар сард Малайзын засгийн газар шинэ эрэл хайгуулыг дахин дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.
Эр: Бид 370-ыг эцэс төгсгөлгүй хайх хэрэггүй.
Кен: MЧ370-ийн үлдэгдэлүүд өөрсдийг нь 7-р нумын судлаагүй сая хавтгай дөрвөлжин км талбайгаас олж илрүүлэхийг хүлээж байна уу? Эрлийн багуудын олж авсан мэдлэг, цаг хугацааны хүрээнээс гадуур хэдхэн км-ийн цаана тааварын түлхүүр нь байна уу?
Кен: Зөвхөн цаг хугацаа, мөнгө, хариулт авах байнгын хүсэл биднийг нээлт хийх мөчөөс тусгаарлаж байдаг. Гэхдээ хоёрын зэрэг эрлийн ажил, дөрвөн жилийн турш олж авсан мэдлэг нь эрлийн багынханд ирээдүйд үнэлж баршгүй хэрэг болох болно.
Кен: Олон зуун судлаачдын цуглуулсан ер бусын мэдээллийг ашиглан бид MЧ370 олдсон үед ямар харагдахыг үзүүлэхийн тулд 7-р нумын орчмын газрын усыг шавхах болно. Үлдэгдэлүүд нь хэдэн мянган км газарт тархсан байх болно. Хөдөлгүүрүүд нь бүрэн бүтэн, их бие нь хэдэн зуун хэсэг болсон байна. Ойролцоох нь хар хайрцагнууд байна, эцэст нь бүхээгт хэн нэгэн байсан үгүйг харуулах болно.
Кен: Хүчилтөрөгчийн савнуудаар нь нисэх онгоц нисэж байхад битүүмж алдагсан эсэх, энэ нь санаатай байсан у, санаамсаргүй юу гэдгийг илрүүлэх боломжтой. Мөн хувийн электрон төхөөрөмж нь зорчигч, багийн гишүүдийн хувь заяа, тэднийг санаа сэтгэл ямар байсныг хэлж чадна. Энэ бол Энди Шерреллийн өмнө нь үзэж туулсан тэр үнэний мөч байх болно.
Энди: Энэ үнэхээр сюрреалист, нэг ёсны хар бараан мөч, учир нь чи өөрийнхөө оршуулгын газрыг олсон гэдгээ гэнэт ухаарна, тэр бүх хүмүүсийн үхсэн газар нь энэ. Энэ нь гунигтай хэдий ч, үүнтэй зэрэгцэн бага зэрэг тайвшрах болно, учир нь чи одооноос эхлэн зарим асуултнуудынхаа хариултыг заавал олж авна гэдгээ мэддэг.
Олив: Миний бодлоор, чи өөдрөг байх ёстой, хайхгүй бол олдохгүй. Тиймээс, чи эцэсийн эцэст түүнийг олно гэж найдаж байна.
-------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home