|
Character |
|
|
GOSHA |
Паша, ингэж газар ухдаг юм. Харж байгаарай. |
|
GOSHA |
Петиа, чи одоо үрээ суулгаарай. |
|
GOSHA |
Үрээ суулгасны дараа дээр нь шороо тавиад услах хэрэгтэй. Сайн байна. Одоо чиний ээлж. |
|
PETYA |
Дараа нь одоо юу хийх ёстой юм бэ? |
|
RODION |
Хүлээж байгаарай. Бараг боллоо. |
|
CHECKERY |
Ургац хураалт. |
|
YANA |
Бид хэр удаан хүлээх хэрэгтэй юм бэ? Уйтгартай юм аа. |
|
POLLY |
Гоша. Би ч гэсэн өөрийхөө ногооны талбайд ногоо тарьж болох уу? Чи надад урам өглөө. |
|
YANA |
Би чамаас хэдэн үр авч болох уу? |
|
GOSHA |
Мэдээж болно шүү дээ. Бүгдийг нь авч болно. |
|
PASHA |
Юу ч үлдээгүй байна. |
|
PASHA |
Гэхдээ надад инээдтэй малгай байна. |
|
PETYA |
Чекери, чамд үр байна уу? |
|
CHECKERY |
Зүгээр ээ. Надад үр байхгүй байх зүгээр. Би та нарт туслах арга олно. |
|
GOSHA |
Окра байна. Хогийн ургамал байна. Яншуй байна. Дахиад хогийн ургамал байна. |
|
CHECKERY |
Гоша, би чамаас нэг юм асууя. Чи яагаад зарим ургамалыг ногооны талбайгаасаа авч хаяад заримыг нь үлдээгээд байгаа юм бэ? |
|
GOSHA |
Миний үлдээсэн ургамалууд нь хэрэгтэй ургамалууд. Харин хаясан нь хогийн ургамал. |
|
GOSHA |
Хогийн ургамалууд миний ногоонуудыг хордуулж алдаг. |
|
POLLY |
Үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз? Миний ногоонуд бүгдээрээ ижилхэн эгнээнд байна. |
|
CHECKERY |
Яг л чиний хөөрхөн судалнууд шиг. Чи маш сайхан хийж ээ. |
|
POLLY |
Тэр юу вэ? Хар даа. |
|
POLLY |
Муухай юм аа. Хогийн ургамал байна. Эртхэн олсон нь болж дээ. |
|
POLLY |
Дахиад нэг байна. |
|
CHECKERY |
Полли, би чамаас хогийн ургамалуудыг чинь авч болох уу? |
|
POLLY |
Болно оо. Гэхдээ бүр ямар ч ашиггүй шүү дээ. Хаях нь зөв. |
|
CHECKERY |
Родион, чи ч гэсэн хогийн ургамалуудаа шууд хаядаг юм уу? |
|
RODION |
Мэдээж шүү дээ Чекери. |
|
RODION |
Хэрвээ тасдаж аваад хаяхгүй бол хөрснөөс хамаг усыг нь сорж аваад |
|
RODION |
Миний ургуулж байгаа тарвас усгүй болно. |
|
CHECKERY |
Сонирхолтой юм аа. Чи ногоо ургуулах талаар маш их мэддэг юм байна. Би чамаас ногоо ургуулах талаар ном аваад уншиж болох уу? |
|
YANA |
Нэг, хоёр, гурав, татаад аваарай. |
|
PETYA |
Би яасан хүчтэй өндөг вэ? |
|
RODION |
Чекери юу ургуулж ямар ногоо тарина гэж бодож байна? |
|
PASHA |
Мэдэхгүй байна. Түүнд өгөх үр үлдээгүй шүү дээ. |
|
PETYA |
Ээ. Хөөрхий дөө. |
|
POLLY |
Бүгдээрээ Чекерид өөрсдийхөө ногооноосоо өгье. Тэгэхгүй бол Чекери юу ч тарьж чадахгүй. |
|
POLLY |
Сайн уу Чекери. |
|
PASHA |
Бид чамд ургуулсан ногооноосоо өгөхөөр ирлээ. |
|
CHECKERY |
Маш их баярлалаа найзуудаа. Би ч гэсэн та нарт юм өгөхөөр тарьсан. |
|
CHECKERY |
Хар даа. |
|
POLLY |
Гайхалтай юм аа. Чи хаанаас ийм сайхан цэцэгнүүд олсон юм бэ? |
|
CHECKERY |
Эд нар та нарын хаяж байсан хогийн ургамалууд. |
|
GOSHA |
Нээрээ юу? |
|
GOSHA |
Тийм гэж үү? Бүх хогийн ургамалууд хэрэггүй биш юм байна. |
|
PETYA |
Маш хөөрхөн юм аа. |
|
POLLY |
Бидэнд хэрэггүй гэж бодсон зүйлд боломж өгөхөд үзэсгэлэнтэй зүйл болж чаддаг юм байна. |
|
CHECKERY |
Бас амттай шүү. Та нар миний багваахай цэцгийн чанамалыг амсаад үзээч. |
|
GOSHA |
Тэгье л даа. |
|
PASHA |
Энийг хар даа. |
|
PASHA |
Би ийм ургамалд маш дуртай. Яг над шиг харагддаг. |
|
YANA |
Хөөх, тийм байна шүү. Догь юм аа. |
|
RODION |
Тийм ээ. Би чамтай санал нийлж байна. |
|
GOSHA |
Энэ жилийн ургац сайн байх болтугай. |
|
CHECKERY |
Бас хогийн ургамал их байх болтугай. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Back to episodes Go home