Rebel princess 13

Rebel princess -13

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин

Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал

Жи: эр, Жиннин ван, хаантны дүү

 

Гарчиг:

13-р анги

Ю: Гүнжтэн. Вантан дөрөв дэх шөнөө гадаа зогсож байна.

Аву: Ниншуогийн амьдралд өдрөөс өдөрт дасч байгаа ч... Шао Чи үнэнийг хэлснээс хойш тэрний царайг яаж харахаа мэдэхгүй юм.

***************

Эр: Тэргүүн сайд заларч байна. 

Зи: Нагац ах аа. Та хүрээд ирэв үү. Энэ...

Аав: Хунтайж аа.

Зи: Нагац ах аа. Цэргийг буцаахын тулд яавал дээр вэ? Эхлээд би өөрийн бодлыг хэлье. Хэрвээ бид тулалдаж чадахгүй бол алт, мөнгө цуглуулж авга ахад өгье. Энэ арга болохгүй бол түр хаанаар томилъё. Та юу гэж бодож байна?

Аав: Жианнин ван мужийн захирагч хүн. Алт мөнгө өгөөд сэтгэл нь ханах уу?

Зи: Өөр юу хүсээд байгаа юм? Арай, үнэхээр хаан ширээг булаахаар ирлээ гэж үү?

Хат: Лон арь. Нагац ахынхаа хэлэхийг сонс.

Зи: За.

Аав: Тэрэнд санаа зовохгүй байна. Хаантныг өвдсөний дараа, баруун хойд зүгт үймээн гарсан. Шу Шоу Хуланьтай хүчээ нэгтгэн Шао Чийг алахыг завдсан. Жианнин ван одоо цэрэг дагуулан ирсэн нь... сэжигтэй санагдахгүй байна уу?

Хат: Таны хэлж байгаагаар...

Аав: Баруун хойд зүг, Жианнан хоёр тусдаа хэрэг боловч... үнэн хэрэгтээ холбоотой байж мэднэ.

Зи: Аан? Холбоотой гэнэ ээ? Таны хэлж байгаагаар энэ бүгд хуйвалдаан гэсэн үг үү?   Тэгвэл их том хуйвалдаан гэсэн үг бус уу? Ээж ээ, яавал дээр вэ? Аавын өвчтэйг далимдуулан хэн нэг нь үнэхээр хаан ширээг булаах гэж байна.

Аав: Хунтай байж, ингэж айж мэгдэх хэрэг байна уу?

Хат: Ах аа, тайвшир. Ах аа, та ярь ярь.

Аав:Жианнин ван олон жил цэрэг бэлдсэн. Энэ удаа яасан ч амархан бууж өгөхгүй. Одоохондоо баруун хойд зүг тайван байна. Одоо хамгийн чухал нь... өнгөрсөн шөнө би Шао Чийг Ниншуогийн 100мянган цэргийг дагуулан Жианнан руу довтлохыг тушаасан. Босогчдыг Лиу хотод тогтоон барьж чадна гэж найдъя. Лиу хотоос нийслэл хүртэл мориор гурваас тав хоног явна. Нийслэлийг хамгаалах нь хамгийн чухал. Би Вувэйгийн Ваншу жанжинд хааны цэргийг захирч, нийслэлийн гадна байдаг хуаранд зэр зэвсэг, хоол хүнс бэлтгэн дайралтанд бэлдэхийг зарлигдсан.

Зи: Нагац ахын зөв.

Аав: Гэвч ялна гэсэн итгэл алга.

Хат: Аву Шао Читай хуримласнаас хойш олон саадтай учирч байна. Бид буруу шийдвэр гаргав уу?

Зи: Энэ бүгд... ер нь бол... Надаас болж байгаа юм.

Аав: Таны ч, миний ч буруу биш. Энэ хорвоо... хорвоо эмх замбараагаа алдаж. Аву Ван овогтын охин. Хариуцлага үүрэх ёстой. Энэ тэрний хувь тавилан. Та бид хоёрт ямар ч хамаагүй. Вувэй  жанжинтай нийслэлийн хамгаалалтыг шалгахаар явах ёстой. Би явлаа.

Зи: Нагац ах аа. Нагац ах аа.

****************

Ю: Та нар явж болно. Бусдыг нь би өөрөө хийчихье. Гүнжтэн, та зоогло.

Аву: Намайг сайн мэддэг болж. Зоригтой болчихож.

Ю: Энэ вантны таны хурдан тэнхрэхэд зориулж хийлгэсэн буурцагны сүмсэнд чанасан гахайн мах.

Аву: Дарс байсан ч болоосой.

Ю: Гүнж та дарс уудаг юм уу? Вантан дарс уудаггүй болохоор энд дарс байхгүй. Гүнж та уумаар байвал Южиу арга бодож олъё...

********************

Шао: Шао Чийг харсан юм уу?  

Аву: Тэр гурван толгойтой, зургаан гартай хүн.

Шао: Чи миний эхнэр... Үхсэн ч, сэхсэн ч надтай байх хүн...  

Аву: Чи яаж дарс ууж сурсан юм?

Ю: Манай аав уух дуртай байсан. Хэтрүүлээд учихаараа надад уулгадаг байсан. Уухгүй бол намайг зодно. Маргааш нь би орноосоо босч чаддаггүй байсан.

Аву: Аав чинь хаана байгаа вэ?

Ю: Аль эрт нас барсан. Ээж маань ч гэсэн. Заримдаа намайг дахиад зодоосой гэж хүсдэг ч, эргэж ирэхгүй... Би ганцаараа үлдсэн...

Аву: Аав маань надад худлаа хэлэлгүй... зодсон ч болоосой...

Тан Аву:  Интоорын цэцэг 4-р сард

Анхилам үнэрээ гайхуулж

Төрөл төрлөөрөө ургадаг

Түүхий интоор исгэлэн ч гэлээ

Идсэн хүний нүүрэнд инээмсэглэл тодруулна...

Аву: Тан руу дахиад инээмсэглэж чадахгүй. Яв даа, Зитан ах аа. Шао Чи... Юу хийгээд байгаа юм? Битгий хувцас зулгаагаад бай. Хуримын шөнө хаана байсан юм? Миний хувцасыг зүгээр орхи.

Шао: Одоо болтол мартаагүй хэрэг үү? Зүгээр ээ. Удахгүй ойлгоно.

Аву: Ойлгохгүй байна. Шао Чи... Хэл дээ... Чи миний хувьд хэн юм?

Шао: Чиний хувьд хэн юм гэнэ ээ?

Аюу: Тийм ээ.

Шао: Чиний сэтгэл гурван толгой, зургаан гартай мангас, эсвэл хуримын шөнөө чамайг хаяад явсан өөдгүй амьтан, эсвэл эрх мэдлийн төлөө аавтай чинь хуйвалдсан Южан ван ч байж магадгүй. Тэгээд надаас зугтаад байгаа юм уу?

Аву: Тийм ээ. Чи өөдгүй амьтан. Чи бол мангас. Яагаад намайг орхиж явсан юм? Яагаад намайг орхиж байгаа юм? Өөдгүй амьтан... өөдгүй мангас.

Шао: Болно оо, болно, одоо болно.

Аву: Чи... Намайг яагаад орхиж байгаа юм?

Шао: Шаняан жүнж... Миний хувьд чи үргэлж дэнлүүний баяр дээр харсан бяцхан бардам бүсгүй, хавцлын ирмэг үхэлтэй нүүр тулсан шийдэмгий эмэгтэй байх болно. За... Хувцас чинь дарсанд норчихож. Намайг тайлсны дараа унтаж амар.

Аву: Надад битгий хүр. Надад хэлээдэх, чи хэн юм?

Шао: Би чиний нөхөр. Хүссэн ч, хүсээгүй ч чи бол Южан гүнж. Намайг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, чи миний  хувь тавилан.

*****************

Х: Хоёрдугаар ханхүү.

Лю: Хуан гүн. Ван Лин Ниншуогийн цэргийг Жианнан руу хөдөлгөх гэж байгаа гэж дууллаа. Хуан гүн та Жианнин ван, Шао Чи хоёрын хэн нь ялна гэж бодож байна?

Х: Шао Чи дайны бурхан байлаа ч олон дайсны эсрэг ганцаар тулалдаж чадахгүй. Жианнин ван олон жил цэрэг бэлдсэн. Жиннин вантай хүч хавсарвал бид ялах нь гарцаагүй.

Лю:  Таны хэлсэнээр Жианнин ван ялчихвал яах вэ?

Х: Тэгвэл төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжлүүлнэ. Жианнин ван нийслэлд ирж хоёрдугаар ханхүү таныг хаан ширээнд залрахад тусална. Тэгээд хоёрдугаар ханхүү бүхнийг захирах болно.

Лю:  Би зүгээр л нэг ханхүү.  Жианнин ван цэрэг авчирч, нийслэлийг эзэлбэл миний гар хөл болох уу, эсвэл өөрөө хаан болох уу? Энийг мэдэх аргагүй.

Х: Дээдэс ээ, энэнд санаа бүү чилээ.

Лю:  Хорин жилийн өмнө хаан ширээнд залрахыг хүсч байсан хүн. Хуан гүн хэл дээ. Яагаад надад тусалдаг билээ?

Х: Тэр... Цаг нь болохоор хоёрдугаар ханхүү мэдэх болно.

*****************

Эр: Эзэнтэн, санаа бүү зов. Энэ удаад би хүн явуулж их хэргийг заавал бүтээнэ.

Жи: Эхний боломжийг алдвал хүч улам сулардаг. Эхний төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Шао Чи илүү сонор сэрэмжтэй байх болно. Энэ удаа амаргүй байх болно.

Эр: Эзэнтэн. Энэ удаа Шао Чигийн зарим цэргийг мөнгөөр худалдаж авсан. Шао Чи хуарангаасаа гардаг л юм бол... заавал үхнэ.

Жи: Сайн байна.  Тийм бол ордонд  заларч, чи... Ниншуогийн жанжин болно.

Эр: Мэдлээ, эзэнтэн.

Жи: Яв.

Эр2: Эзэнтэн. Хоёрдугаар ханхүү элч явуулж.

Жи: Хурдан оруул. 

Эр2: Мэдлээ.

********************

Аву: Юу болсон бэ?

Лу: И арийн гэрт мөнгө явуулсан. Инж хийхэд хангалттай хүрэлцэнэ. Гэвч Шин арь өдөржин шөнөжин уйлаад... Талархалгүй амьтан.

Аву:  Вантанд үйлчилж байсан хүмүүс, гар татах хэрэггүй.

Лу: Гүнж таны өгөөмөр сэтгэлд талархая. Танд үйлчлэх нэр төрийн хэрэг. Гүнжтэн. Надад асуух зүйл байна. Вантан үргэлж ганцаараа байсан. Гүнж таны бие дээрдсэн боловч... вантанд нүүр өгөхгүй байгаад байвал...

Аву: Лу ахайтан. Ниншуогийн албатууд ингэж үйлчилдэг хэрэг үү?

Лу: Мөхөс миний буруу.

Аву: Чамайг энэ өргөөний даамлаар хэдэн жил ажилласан гэж сонссон. Чиний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бусдад үлгэр дууриал болох ёстойг бүү март.

Лу: Мөхөс би гүнжийн захиасыг санаж явъя.

*****************

Эм: Гүнжтэн. Вантан ирээд таныг номын өргөөнд нэн даруй ир гэж хэлүүллээ.  

Аву: Яаралтай хэрэг гараа юу?

Эм: Би сайн мэдэхгүй байна.

Аву: Вантанд намайг удахгүй очино гэж хэл.

Эм: Мэдлээ.

*******************

Т: Вантан, Жианнин ван цэргээ хөдөлгөж, байрлалаа солиод хойд зүгт хөдөлсөн. Тэргүүн эгнээ нь Цаншуй голд ойртож байгаа.

Сон: Жианнин ван туйлын хашир хүн. Ингэж хөдөлж байхыг бодоход нийслэлээс нууц зарлиг авсан юм бол уу?

Шао: Умардад байдаг зургаан хотод энэ тухай мэдэгд.  Хуай Ан. Зэр зэвсэг, хүнсээ шалга. Хэзээд хөдлөхөд бэлэн бай.

Сон: Мэдлээ.

Шао: Болсон. Бүгд бэлэн бай.

Бүгд: Мэдлээ.

Аву: Танай жанжид яагаад ёс жаяг мэддэггүй юм?

Шао: Сархад чинь гараагүй болохоор бусдаас өө эрж байна уу?

Аву: Тэгвэл үнэртээд үз л дээ.

Шао:  Гарчихсан байна.

Аву: Тулаанд явах гэж байгаа юм уу?

Шао:   Жианнин ван бослого гаргасан.  Нагац ах чинь өвдсөн болохоор цэргээ дагуулаад нийслэл рүү явж байгаа.

Аву: Чи хэзээ явах вэ?

Шао:Хэд хоногийн дараа.

Аву: Дайн болбол ард иргэд зовно.

Шао:   Гарцаагүй. Аву, чамд үзүүлэх юм байна.

Аву: Миний багын нэрийг яаж мэддэг юм?

Шао: Аав чинь нийслэлээс захиа явуулсан.

Аву: Хаана байна?

Шао:   Эргэж ирээд өгье. Явъя. Ирчихлээ.

Аву: Намайг яах гэж энд авчирсан юм?

Шао: Морь сонгох гэж.

Аву:  Намайг тулаанд авч явах юм уу?

Шао:   Морь сонгоод, Ху хувцас өмс.

Аву: Дүрээ хувиргаад явах юм уу?

Шао: Чшш... Аяархан.

Эр: Вантан. Гүнжтэн.

Шао: Энэ миний морь, Можао. Өөртөө морь сонгоод ав...

Аву: Энийг авъя.

Шао: Дээрэмчид шиг шүгэлдэж чаддаг гэж бодсонгүй.

Аву: Зэр зэвсэг агсаж, тулалдахаас бусдаар чиний чаддаг зүйлийг би ч чадна.

****************

Шао:   Энэ Ниншуогийн тал нутаг. Олон зуун бээр үргэлжилдэг. Тэр уудыг харж байна уу? Цас нь хайлалгүй мянган жил болж байгаа. Тэр уулын оргилд хэн ч гарч чадаагүй. Малчид тэр уулын оройд бурхдын ордон байдаг болохоор жирийн хүмүүс гарч болохгүй гэлцдэг юм.

Аву: Тэнгэрийн ордноос гадна байгалийн хүч хааны хүчнээс ч илүү.  

Шао:Тэндхийн бэлчээр нутаг хязгааргүй уудам.

Аву: Надтай мориор уралдах уу? Чүү...

Шао:   Чүү...

Аву: Болсон. Чи яллаа...

Шао: Бууж өгсөн үү?

Аву: Хаашаа явж байгаа юм?

Шао:   Өнөөдөр харьж чадахгүй болохоор хээр хонохоос арга алга.

Аву: Энд чоно байгаа юу?

Шао: Чоно байхгүй. Би байгаа.

Аву: Үзэгслэнтэй юм аа.

***************

Аву: Энд өдөр бүр ийм байдаг уу?

Шао:   Өнөөдөр Хуланичууд намрын дунд сарын тэргэл сартай өдөр.  Манайхаар бол сүнсний баяр.

Аву: Бүгдээрээ Хулань хүмүүс үү?

Шао:   Үгүй ээ.

Аву: Яагаад биднээс хэн гэдгийг ч асуулгүй дайлж цайлаад байгаа билээ? Чамайг мэддэг юм уу?

Шао:   Мэдэхгүй ээ. Тал нутгийн иргэд зочломтгой ард түмэн. Энд олон үндэстэн ястнууд амьдарч, хурим найраа ч хийдэг.  Их зочломтгой хүмүүс. Тэд чамайг магтаж байна.

Аву: Тийм үү? Юу гэж байна?

Шао:   Чиний нүдийг сар мэт гэрэлтэй... Чиний инээмсэглэл бал бурам мэт ялдам гэж байна.

Аву: Чи ч бас тэгж бодож байна уу? Анх удаа л ийм энгийн бас хөөрхөн магтаал сонсож байна. Гэхдээ Хулань, Чен гүрэн хоёр олон жил нэг нэгнийхээ эсрэг тулалдсан... өстөн дайсан гэлцдэг... Эндхийн хүмүүс яаж ийм эвтэй найртай байдаг юм?

Шао:   Хулан, Чен гүрэн хоёр... шүд, уруул хоёр шиг ойр. Олон зуун жил тулалдахад ард түмэн л хохирдог.

Эм: Энэ манай тал нутгийн шарсан хонины мах. Амтархан идээрэй.

Аву: Амттай байна уу?

Эм: Надтай Бүжиглэх үү?

Шао:   Энэ хүнээс асуу.

Эм: Чи тэрнийн эхнэр үү? Би тэрэнтэй бүжиглэмээр байна. Надад зөвшөөрөх үү?

Аву: Би... Зөвшөөрөхгүй.

Эм: Яагаад?

Аву: Миний нөхөр болохоор.

Эм: За яах вэ. Сайн байлаа.

Эр: Байз.

Эр: Сайн байна. Сайн байна.

Бүгд: Сайн байна...

Шао:   Тал нутгийн хуулиар  эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй бүжиглэхийг зөвшөөрвөл эр нөхөр нь болно гэсэн үг.

Аву: Өөр хүнд сэтгэлтэй бол яах вэ?

Шао:   Хэн гэдгээс шалтгаална.

Аву: Тэгвэл... би ч гэсэн бүжиглэх хүн олдог юм билүү.

Шао:  Тэгж зүрхлэх үү?

Аву: Зүрхлэлгүй яах вэ.

**************

Шао:   Таалагдаж байна уу?

Аву: Таалагдалгүй яах вэ. Ийм сайхан газар харж байсангүй. Ингэж баярлалгүй удаж.

Шао:   Дайн дуусахаар чамтай хамт өргөн уудам Зүүн тэнгис, Баруун зүгийн сэтгэл татам Шу, Өмнөдийн найрсаг Юнан, удидаст Умардаар  аялна аа. Энэ хорвоо ямар үзэгслэнтэйг чи төсөөлөх ч үгүй.

Аву: Үзэгслэнтэй газар олоод... өргөө гэрээ барьж, санаа зовох зүйлгүй, амар амгалан амьдарна.

Шао: Үүрийн гэгээнээс, үдшийн бүрий болтол ажиллана. Чүү...

Эр: Зогс! Араас нь...

Эр: Бариад ав...    

Эр: Зогс!  Араас нь. Зогсооч!

Эр: Алдаж болохгүй шүү. Заавал барь.

Шао: Явъя.

Эр: Тэнд байна. Араас нь...  Чүү...

Эр: Чүү...

Эр: Чүү...

****************  

Шао:  Цэргүүд энд морио оторлодог байсан. Энд манааны цэргүүд байрладаг юм.   Тал нутагт өдөр шөнө ялгаатай. Нар жаргамагц шөнөдөө хүйтэн болдог. Шөнө уулын оройд манан татна. Шөнө жиндүү, хүйтэн болдог.

Аву: Гал гаргаж чаддаг юм уу?

Шао:   Дайнд явахад заавал чаддаг байх хэрэгтэй.

Аву: Энэ... Асах юм уу?

Шао:   Зүгээр ээ.

13-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home