Rebel princess -12
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин
Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал
12-р анги
Ру: Жин арь... хөөрхөн юм аа. Ордны хувцас өмсчихсөн чинь надаас дутах зүйл алга.
Жин: Жин арь намайг яаж дээдэс таньтай харьцуулах билээ.
Ру: Энэ Авугийн дуртай үнэр. Энийг аваад яв. Зитанд таалагдах нь гарцаагүй.
Жин: Газар хүйтэн байна. Таныг орон дээр гаргая. Би тусалъя.
Тан: Хэрэггүй. Хэрэггүй... Аву... Аву, чи эргээд ирээ юу? Намайг буруутгахгүй гэж мэдэж байсан юм. Явъя. Явъя. Одоо явъя. Одоо явъя.
******************
Вэн: Хаантан. Жианнан мужаас мэдээ ирж. Энэ жил үер татрахгүй байгаагаас боод Ганхэ, Жанхэ зэрэг 15 голыг засах ажилд 15сая мөнгөн ембүү шаардлагатай.
Зи: Зөвшөөр.
Вэн: Южоугаас ирсэн мэдээгээр...
Эр: Мэдээ. Ниншуогоос яаралтай мэдээ ирж. Ниншуогийн яаралтай мэдээ.
Зи: Хурдан хэл! Шаняан жүнжийг барьцаалсан Хэлан Жэн Ниншуогийн цэргийн бэлтгэлийн талбайд дайран орж, хааны элч Шу Шоуг хөнөөсөн байна. Южан ван цэргээ дагуулан үлдсэн дайснуудыг хөөж, Южан ахайтныг аварсан байна.
Зи: Сайн байна. Сайн байна. Авуг азтай гэж мэдэж байсан юм. Аву аюулаас мултарч. Тэргүүн сайд аа, та баярлаж байна уу?
Аав: Охин маань аврагдсан нь хаантан болоод хунтайжийн ач.
Зи: Хурдан хаана зарлиг гарга. Зуун лонх дарсыг нэн даруй Ниншуо руу хүргүүл. Авуд... Южан гүнжид айдсаа давахад нь хэрэг болно.
Аав: Охиныхоо өмнөөс хаантан болоод хунтайжид талархая.
Хаан: Аву.
Бүгд: Юу болоод байна аа? Юу болов оо? Хаантан... Юу болоод байна аа? Гэнэтхэн яагаад...
Д: Хаантан. Хаантан, болгоомжтой...
Зи: Хурал тар.
Бүгд: Хаантан амгалан морил.
*****************
Эм: Хатантан. Ахайтныг Южан вантан аварсан гэсэн сайхан мэдээ ирж.
Хат: Үнэн үү?
Эм: Үнэн байлгүй яах вэ. Та өдөр бүр ахайтныг эсэн мэнд байж, хорон муу бүхнээс хамгаалж хайрла гэж залбирдаг байсны хүч байх.
Хат: Эсэн мэнд байгааг нь мэдээд сэтгэл амарлаа. Аюугийн өсөхийг нялхаас нь харсан. Үргэлж нялхаараа байдаг бол ч...
****************
Ээж: Энэ.. Су арь. Энэ үнэн үү? Аву үнэхээр эсэн мэнд гэж үү? Южан ван тэрнийг аварсан гэж байна. Тэд хамт байгаа биз дээ, тийм үү?
Ах: Би яалаа гэж танд худал хэлэх вэ. Энэ Авугийн бичиг байгаа биз дээ.
Л: Тийм ээ, гүнжтэн. Жүнжийн бичиг мөн байна.
Ээж: Тийм ээ. Хайш яайш ч гэсэн Авугийн бичиг мөн байна. Хөөрхий охин минь. Хүнд шархадсанаас зайлахгүй.
Л: Тийм ээ.
Ээж: Болдогсон бол Авугийн өмнөөс тэр зовлонг үүрэх юмсан.
Ах: Ээж ээ, гуниглах хэрэггүй. Энэ чинь баярлууштай хэрэг. Аву том давааг давсан болохоор сайхан амьдрах нь гарцаагүй.
*****************
Эм: Гүнжтэн, нүүрээ угаа.
Аву: Халуун ус аваад ир. Усанд ормоор байна.
Ю: Гүнжтэн, энд жирийн үед хоол хийх, цэвэрлэгээ хийхээс өөр ус байдаггүй.
Аву: Та нар яаж усанд ордог юм?
Ю: Сар бүрийн таванд... хуаранд ус халаадаг. Шивэгчид бүгд усанд ордог.
Аву: Та нар сард нэг удаа усанд ордог юм уу?
Ю: Тийм. Халуун өдөр бэлтгэл хийж халууцсан цэргүүд хэдэн бээрийн зайд байдаг Ша голд очиж усанд ордог.
Аву: Тэгвэл вантан?
Эм: Вантан ч гэсэн цэргүүдтэй адилхан.
Аву: Ниншуо ийм байдаг гэж үү?
Эм: Вантан тэр өдрөөс хойш яагаад ирэхгүй байгаа юм бол?
Эм2: Сон жанжныг өдөр бүр явуулдаг. Вантан завгүй, гүнжтэн амрах ёстой. Ирсэн ч гэсэн ямар ч нэмэргүй.
Эм: Тэгж ярьж болохгүй.
Ю: Гүнжтэн таны хувцас.
Аву: Энийг хэн бэлдээ вэ?
Ю: Шин арь эгч бэлдсэн.
Аву: Хоцрогдсон эд. Ахын өргөөний шивэгчдийн өмсдөг хувцас.
Ю: Миний буруу. Дорд би дахиад бэлдээд ирье.
Аву: Энэ хэд хоног чи надад үйлчилсэн байх аа.
Ю: Тийм ээ.
Аву: Нэр чинь хэн бэ?
Ю: Миний нэр Юшиу.
Аву: Хэдэн настай вэ?
Ю: 16. Би буруу зүйл хэлчихсэн үү?
Аву: Жин арь. Хаана байгаа бол...
*****************
Эр: Гуравдугаар ханхүү. Гуравдугаар ханхүү. Южан гүнжийг олсон гэж байна. Ордноос мэдээ ирсэн. Южан... Биш ээ. Шаняан жүнжийг Ниншуод Южан ван аварсан гэж байна. Эсэн мэнд байгаа гэнэ.
Жин: Зитан. Зитан.
****************
Аву: Нийслэлд байхдаа би хавар, зуны улиралд дуртай байсан. 5 сард ордны авхай нар хөнгөн нимгэн хувцас өмсөж... Өнгө өнгийн хувцасаар гоёж ихэмсэгээр алхдаг... Энд хавар мэдрэгдэхгүй байна.
Ю: Би ч гэсэн нийслэлд очиж үзэхийг хүсч байна.
Аву: Би буцахдаа чамайг аваад явна аа.
Ю: Гялайлаа гүнжтэн.
Аву: Инээхийг чинь харах сайхан байна. Надтай ярихдаа доошоо битгий харж бай. Сул дорой харагдана.
Ю: Таныг ийм эелдэг гэж бодсонгүй. Шин арь бүсгүй биднийг хариуцдаг болохоор хоорондоо ярьж, инээхийг зөвшөөрдөггүй.
Аву: Шин арь.
Ш: Тэгж хэлж байна лээ.
Эр: Шин арь эгч ээ.
Ш: Чшш... Яагаад аваад ирээ вэ?
Эм: Шин арь эгч ээ. Гүнжтэн энэ хувцас, чимэглэлийг хоцрогдсон гэж байна.
Ш: Хоцрогдсон? Ийм сайхан хувцас, чимэглэл бидэнд ч олдохгүй эд. Ланяа Вангийн охин их зантай байх нь аргагүй. Сайн л биз. И арь. Таалагдахгүй байгаа бол хоёулаа өмсчихье.
И: За.
Ш: Энэ ямар байна?
И: Сайхан зохиж байна.
Аву: Вантан хаана амьдардаг вэ?
Ю: Вантан цэргийн хуаранд амьдардаг.
Аву: Южаны ван байж, өөрийн гэсэн өргөө ч байхгүй. Ах байсан бол тэвчихгүй байх. Вантан юу хийх дуртай вэ?
Ю: Вантан шөнө дунд хүртэл ажилладаг. Хааяа судар ном уншиж, илдээр хичээллэдэг. Өөр хийдэг зүйл үгүй.
Аву: Уйтгартай юм.
Ш: Энэ ээмэг энэ даашинзнаас ч үнэтэй.
И: Танд ногоон өнгө сайхан зохиж байна. Гүнж... И арь гүнжийн амгаланг айлтгая.
Ш: Шин арь гүнжийн амгаланг айлтгая.
Аву: Чи Шин арь байх нь ээ.
Ш: Тийм ээ. Намайг Шин арь гэдэг.
Аву: Чамайг инээхийг хориглосон дүрэм гаргасан гэсэн.
Ш: Тэр зарц нарт зориулсан дүрэм.
Аву: Зарц аа? Тэгвэл чи юу юм?
Ш: Гүнжтэн, би өдөр тутмын хэргийг хариуцдаг. Зарц нар ухаан муутай болохоор таны уурыг хүргэвэл Шин арь надад хэлээрэй.
Аву: Ухаантай хүүхэд байна. Надад ухаантай хүүхэд хэрэгтэй байсан юм. Маргаашнаас Юшиугийн дэргэд ирж тэрэнд туслаарай.
Ш: Гүнжтэн, би зөвхөн вантанд үйлчилдэг.
Аву: Өө... Вантны хүн болохоор надад захирагдахгүй гэж үү? Юшиу.
Ю: Байна.
Аву: Вантан тийм дүрэм гаргаа юу?
Ю: Гүнжтэн, би тийм дүрэм мэдэхгүй.
Аву: Тэгвэл энэ дүрмийг чи гаргаа юу?
И: Шин арь эгч юмны учир сайн мэдэхгүй болохоор таны үгнээс санаатай зөрөөгүй билээ. Гүнжтэн та өршөө.
Аву: Надад зөв, бурууг ялгадаг хүмүүс таалагддаг. Чи ч гэсэн маргааш цуг ирээрэй.
*****************
Эм: Энэ Су Жин арь... жүнжид үйлчилдэг байхдаа дуулгавартай харагддаг байсан. Ийм ичгүүргүй гэж бодсонгүй.
Эм2: Гуравдугаар ханхүү тэрнийг хэзээ ч таалахгүй.
*******************
Ю: Лу ахайтан. Гүнжтэн амарч байгаа.
Лу: Хөөх. Энэ чинь хэн бэ? Юшиу юу? Яасан? Гүнжид үйлчлээд өөрийгөө мундаг болсон гэж бодоо юу? Өмнө нь надад үг дуугүй захирагддаг байсан. Өнөөдөр... ингэж ярьдаг болоо юу?
Ю: Би хэлсэн. Гүнжтэн амарч байгаа. Та дараа ирнэ үү.
Лу: Гүнжтэн унтаж байгаа бол бид сэртэл нь энд хүлээж байя.
Ю: Та...
Аву: Гүнжтэнийг өнөөдөр уурлуулчихсан. Та нар...
Лу: Юшиу. Чамд гэж хэлэхэд... Тэр чамайг үргэлж хамгаалахгүй шүү. Гүнжтэн хэзээ нэгэн цагт нийслэл рүү буцна. Тэр үед энд хэн үлдэхийг сайн л бодоорой доо.
Ю: Орж болохгүй ээ.
Аву: Хэн юм? Ёс мэдэхгүй юу?
Ю: Гүнжтэн. Лу ахайтан таныг сэртэл нь хүлээнэ гэж байна.
Аву: Ёс мэдэхгүй. Хэн ч байлаа гэсэн гадаа гарч сөхөр гэж хэл.
Ю: Мэдлээ, гүнжтэн.
***************
Т: Вантан, Жианнины хунтайж цэрэг хөдөлгөж эхэлсэн гэж дуулдсан. Ямар санаатайг мэдэхгүй.
Сон: Хааны лагшин тааруу байгаа болохоор хөдөлж эхэлж байгаа нь тэр.
Лу: Вантан. Вантны амгаланг айлтгая.
Шао: Юу болоо вэ?
Лу: Өнөөдөр... И арь, Шин арь хоёр санамсаргүйгээр гүнжийн үгнээс зөрөөд... Гүнжтэн...
Шао: Юу гэж байна?
Лу: Гүнжтэн тэднийг өөртөө үйлчил гэсэн байна. Гэвч таны дэргэд тэр хоёроос өөр хүн байхгүй. Тэднийг явуулчихвал...
Шао: Гүнжийн хэлснээр хий.
Лу: Вантан...
Т: Хурдан буц.
Лу: Мэдлээ.
Шао: Хааны лагшин тааруу, хааны гэр бүл үймж байна. Сонирхолтой л юм. Хааны гэр бүлийнхнийг сайн ажигла.
Т Сон: Мэдлээ.
****************
Эр: Одоо яавал дээр вэ?
Зи: Хаан аавын дүү Жианнины ван хаанд бараалхах нэрийдлээр 150мянган цэрэг дагуулан нийслэл рүү ирж яваа. Одоо яавал дээр вэ?
Эр эр: Дээдэс ээ. Хунтайж аа. Хунтайж аа. Дээдэс ээ.
Зи: Тэргүүн сайд хаана байна? Тэргүүн сайд хаана байна?
Эр: Дуудахаар хүн явуулсан.
Зи: Бушуу яваад аваад ир.
Эр: Мэдлээ, дуудаад ирье.
Зи: Бушуу яв.
Эр: Хунтайж аа, байдал тодорхойгүй байна. Яаран шийдвэр гаргах хэрэггүй байх.
Вэн: Вей гүн мэдэхгүй байх. Эрхэм дээдсийг хаан ширээнд залрахаас өмнө өмнөх хаан Жианнин вантанд илүү сайн байсан. Эрхэм дээдэс, Жианнин ван хоёр хаан ширээний төлөө тэмцэлдсэн. Өмнөх хаан насан эцэслэхээсээ өмнө угсаа залгамжлагчийг нэрлээгүй байсан. Дараа нь хатан эх зарлиг гаргаж хаан ширээг эрхэм дээдэст шилжүүлсэн юм. Ханхүү уураа барьж дийлэлгүй Жианнанд очиж мужийн захирагч болсон. Хорь гаруй жил хүн хүч, морь цуглуулан тэр мужийг хяналтандаа авсан. Төвөг удахаар ирж буйгаас зайлахгүй. Тиймээс, Жианнин ванг ирэхэд бид бэлтгэлтэй байсан нь дээр.
Зи: Вэн сайд аа, таны хэлснийг ойлгож байна. Тэрнийг яавал дээр вэ? Яавал дээр вэ?
Вэн: Дээдэс ээ. Жианнин ванг тулааны бурхан гэлцдэг. Тулаанд ялагдаж үзээгүй. Бас тэрнийг дагагчид дэргэд нь олон жил болж болсон болохоор шууд дайрч мэднэ. Гэвч бидэнд цэрэг ч, жанжин ч алга.
Зи: Цэрэг, жанжин байхгүй гэнэ ээ? Цэргийг нэг өдөр ашиглахаар тэжээдэг бус уу? Ийм үед ч ашиглах хүн байхгүй гэсэн үг үү? Хэлээ залгичихаа юу? Юм хэлээч!
***************
Эм эм: Вантан.
Шао: Дээрдэж байна уу?
Аву: Шарх маань дээрдсэн. Гэвч цээж давчдаад амьсгалахад хэцүү байна. Битгий нээ. Ордны оточ өвчтэй хүн салхи авч болохгүй гэсэн. Ийм хүн анх удаа харж байна.
Шао: Надтай Ниншуогоор явж үзмээр байна уу? Хэд хоног ирээгүй болохоор миний хаана байсныг мэдмээр байна уу?
Аву: Завгүй гэдгийг тань мэдсээр байж, асуух хэрэг байна уу?
Эр: Гүнжтэн заларч байна.
Эр: Гүнжтэн. Гүнжтэн.
Шао: Анх удаа тантай уулзаж байгаа болохоор... ёс алдсан бол өршөөгөөрэй.
Аву: Ниншуо нийслэлээс өөр юм аа. Үнэхээр онцгой.
Шао: Ниншуо хойд талаараа Хулань, урд талаараа Лиупантай залгаа. 300жил дайны хөлд нэрвэгдсэн.
Аву: Мэднэ ээ. Хойд талд нь Хулань, урд талд нь Лиупан. Өдөр бүр болгоомжлох хэрэгтэй. Бага байхад хатан эх зааж өгсөн юм. Их танхимд байдаг газрын зураг дээр үсэрч тоглодог байлаа. Хуйжоугоос Ниншуо руу үсрээд л. Ингээд өөрийн биеэр Ниншуод ирнэ гэж бодсонгүй.
Шао: Юм үзэж, нүд тайлна гэдэг. Ниншуо таны хүүхэд байхдаа сонссонтой адилхан байна уу?
Аву: Хулань байсаар байгаа ч, Лиупан үгүй болсон нь таны ач.
Шао: Хэлан Жэн хэлээ юу?
Аву: Өш хонзон байхгүй бол таныг тэгтэл үзэн ядна гэж үү?
Шао: Энэ хэдэн өдөр би тэнд, Хуланий хил дээр оччихоод ирсэн. Хүн хүргэж өгсөн, Хэлан Жэн...
Аву: Үхээгүй хэрэг үү?
Шао: Тэрнийг олоход амьтай төдий байсан. Тэрнийг аварч Хулань руу явуулсан.
Аву: Яагаад тэрэнд тусалж байгаа юм?
Шао: Хулани хаанд хууль ёсны хүү байхгүй. Хэлан Жэн тэрний бутач хүүхэд. Ямар нэг юм болохгүй бол тэр Хуланий хаан ширээг залгамжилна. Гэхдэ Хуланий хаанд Хэлан Туо гэдэг багадаа эцгийгээ алдсан зээ дүү байдаг юм. Хуланий хаан тэрнийг өөрийн хүү мэт өсгөсөн. Лиупанаас үлдсэн хүмүүс Хэлан Жэний талд орох вий гэхээс болгоомжилж байгаа.
Аву: Лиупанийг та устгасан бус уу?
Шао: Хэлан Туо Ниншуогийн цэргийн дүр эсгэсэн. Хэлан Жэнийг миний гараар хороолгож, Хуланий хаан болохыг хүсч байгаа.
Аву: Тийм бол Хэлан Жэнд хэлэхгүй яагаа вэ?
Шао: Би хэлсэн ч, итгэнэ гэж үү?
Аву: Ингээд явуулсан ч танд талархахгүй. Таныг алахыг хүсч байгаа.
Шао: Барыг алсанаас сургах нь илүү хялбар. Би Хэлан Жэнийг Хэлан Туотой тулалдуулахаар явуулсан. Тэд хоорондоо тэмцэлдэх нь надад ашигтай.
Аву: Аргагүй л үнэн үг юм. Та... бүгдийг сайн бодож төлөвлөжээ.
Шао: Дайн бол хуйвалдаан.
Аву: Хэлан Жэн бид хоёрт ямар ялгаа байна? Хоёулаа ван таны алганд байна.
Шао:Гүнж та юу хэлэх гээ вэ?
Аву: Цэргийн хүч ашиглан хатан, аав хоёрыг шахалтанд оруулж надтай хуримлаад... тэгж байж язгууртнуудын дэмжлэгийг авсан. Таны арга заль айдас төрүүлж байна.
Шао: Салхитай байна. Өргөөндөө буц.
Аву: Эр хүн юунаас ч байдаггүй гэдэг. Хийсэн хэргээ хүлээх зориг алга уу?
Шао: Гүнж таны бодож байгаа шиг биш ээ.
Аву: Тэгвэл үнэнийг хэл л дээ.
Шао: Үнэн хичнээн хэрцгий байсан ч, хүлээн зөвшөөрч чадах уу?
Аву: Би эмзэг хүн биш.
Шао:Үнэхээр мэдмээр байна уу?
Аву: Тийм ээ.
Шао: Хуримын шөнө хил дээр гарсан хэргийг тохиолдол гэж бодож байна уу? Шао Чи намайг үнэхээр Ван овогтын охинтой хуримлахыг хүссэн гэж бодож байна уу? Бидний хурим миний сонголт байгаагүй.
Аав: Би жанжин таныг хүндэлдэг. Тийм болохоор тантай холбоотон болохоор ирлээ... Би охиныхоо хуримын талаар ярилцахаар ирлээ. Өнөөдөр өөрийгөө батлахын тулд таныг хүргэнээ болгохыг хүсч байна... Жугө Лиан гурван удаа очиж байж шавь орсон гэлцдэг. Би эндүүрээгүй бол өнөөдөр хоёр дахь удаагаа ирж байна. Дараа ирэхдээ Южан вантай тохиролцож чадна гэж найдъя.
Шао: Ахин дахин ирж, охиноо эхнэр болгон өгөхийг хүссэн нь... цэргийн хүчийг авах гэсэн хэрэг. Гуравдугаар ханхүү та хоёрыг нэг нэгэндээ сэтгэлтэйг мэддэг болохоор би хурим хийхийг хүсээгүй. Нийслэлд болдог улс төрийн хэрэгт ч оролцохыг хүсээгүй. Гэтэл хаантан гэнэтхэн өвдөж, танай аав, хатан хоёр хурим хийх зарлиг буулгасан. Би аргагүй байдалд орж Вэн сайдтай хуйвалдан, хуримын шөнө нийслэлээс зугтсан. Үнэндээ танай ааваас зугтсан юм.
Аву: Би хатны хэлснээр таныг Ван овогтой холбогдохыг хүссэн гэж бодсон. Үнэндээ тэр... Миний аав, хайртай охиноо өгөхөөр шийдэж... Миний аав...
Шао:Таны аав.
Аву: Миний аав? Ганцаараа баймаар байна... Эндээс гар...
Шао: Гадаа байж байя...
Аву: Шао Чи...
Шао:Өнгөрсөн хэрэг. Бүгд өнгөрсөн хэрэг. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Төрсөн гэртээ үүрд нуугдах боломжгүй... Энэ мөчөөс... чи миний эхнэр. Үхсэн ч, сэхсэн ч хамт байх хүн... Сул дорой байж болохгүй.
*****************
Аав: Өргөөндөө буц.
Ах: Аав аа.
Аав: Яв.
Ах: Энэ миний хувийн хэрэг. Аав та оролцох хэрэггүй.
Аав: Бусад үед дураараа дургиж болох ч, хадам аав чинь нийслэлд ирчихсэн байгаа. Хуан Митай сайн харилцаатай хосууд гэж харагдах хэрэгтэй.
Ах: Ээж та хоёр шиг үү? Би ч гэсэн тан шиг дүр эсгэхдээ сайн болохоор санаа бүү зов.
Аав: Зогс.
Ах: Та өөр юу хэлэх гээ вэ?
Аав: Намайг мэдэхгүй гэж бодох хэрэггүй. Чиний татвар Жу Яанаас охин төрвөл яах вэ. Хүү төрвөл Ланяа руу буцааж тосгонд өсгөнө.
Ах: Энэ том өргөөнд хүүхэд багтах зай алга уу?
Аав: Ван овогтын ууган ач хүү Хуан Мигаас төрөх ёстой. Хуан овог нийслэлийг хянадаг. Тэдний цэргийн хүчийг олон хүн хүсч байгаа. Чи Хуан Мийг эхнэрээ болгосон ч үнэнч байж чадсангүй. Тэрнийг хүүхэд төрүүлэхгүй бол Хуан ноёнд хорсох нь гарцаагүй. Ордны байдал ороо бусгаа, үймээн самуун хэзээ ч гарч мэднэ. Хуан овог маш чухал. Татвар эмийн төрүүлсэн хүүхдээс болж хадам аав чинь уурлавал, том гарз болно. Хэд хоногоос Хуан Митай та хоёр надтай Хуан ноён дээр оч. Битгий мартаарай. Надад ярилцах чухал хэрэг байна.
Ах: Аву бид хоёрын хурим таны хувьд ашиг хонжоо хайсан наймаа. Ши овог үгүй болж, авга эгч та хоёр төр барьж байгаа. Хунтайжийн байр суурь ч тогтвортой байгаа. Өөр юу хүсээд байгаа юм?
Аав: Буцаад яв! Чи хэзээ миний бодлыг ойлгодог болох юм?
*****************
Бэр:Зилю. Болгоомжтой байдаг юм шүү. Аюултай юм хийж болохгүй.
Эр: Авхай та чимэг зүүлтээ сонгочихсон уу? Санаа бүү зов, бид хэд хоногоос өргөөнд тань хүргээд өгнө. Танд таалагдах нь гарцаагүй.
Бэр: Чамд гялайлаа. Зүүлт бэлэн болохоор хэл хүргүүлээрэй. Би өөрөө ирж авна.
Эр: Мэдлээ, авхай. Болгоомжтой яваарай. Морил...
Бэр:Ноёнтон.
Ах: Сүүлийн үед гэртээ тогтохоо больж.
Бэр: Хотын өмнө захад байдаг Жиужуан асарт очоод ирлээ. Тэндхийн үнэт эдлэл сайхан байдаг юм. Жу Яан удахгүй төрнө. Урт наслахыг билэгдсэн цоож бэлэглэх гэсэн юм.
Ах: Энэ гэрийн эзэгтэйн үүргийг сайн биелүүлж байх шив... Угаас ийм юм уу, эсвэл намайг хол байлгахыг хүсээ юу?
Бэр: Та хэтрүүлж байна.
**************
И: Авга эгч ээ.
Ш: Авга эгч ээ.
И: Авга эгч ээ. Одоо яах вэ? Ямар нэг юм хий л дээ.
Ш: Авга эгч ээ. Бидэнд туслаач дээ.
Лу: Та хоёр яагаад ийм тэнэг юм? Вантан хичнээн дургүй байсан ч, гүнжтэн. Ууган гүнж, тэргүүн сайд хоёрын охин.
И: Авга эгч ээ, бидний буруу.
Ш: Авга эгч ээ. Тэр гүнж Жиншуод удахгүй нь лав. Бид вантны таалалд нийцэж, татвар эхнэр болсныхоо дараа таны ачийг мартахгүй.
Эм: Гүнжтэн, Лу ахайтан дахиад ирлээ.
Аву: Лу ахайтан гэж хэн юм?
Ю: Гүнжтэн. Лу ахайтан бол эндхийн даамал. Фен овогтой боловч Лу жанжин эхнэрээ нас барсны дараа гэрлэсэн хоёр дахь эхнэр нь. Одоогоор энэ өргөөг хариуцаж байгаа. Баян айлд төрсөн, ухаалаг, чадвартай. Вантан завгүй, өргөөний дотор хэрэгт оролцдоггүй болохоор Лу даамал эндхийг хариуцдаг.
Аву: Тэр хоёр охин ямар холбоотой юм?
Ю: Хоёр жилийн өмнө Лу даамал тэднийг өөрийн овгоос сонгож вантанд үйлчлүүлэхээр авчирсан. Өргөөнд эмэгтэй эзэн байхгүй, бас Лу даамлын хүмүүс болохоор... Тэд... эндхийн эзэн мэт аашилж, Бас...
Аву: Татвар эхнэр болох хүсэлтэй юу?
Ю: Аанхн.
Аву: Тийм байж. Тэгвэл сөхрөөд хүлээж байг.
*****************
Аву: Юу болоо вэ?
Лу: Гүнжтэн. Вантны зарлигаар хоёр охиныг өршөөл эрүүлэхээр авчирлаа.
Аву: Вантан юу гэж хэлсэн бэ?
Лу: Вантан... Гүнжтэн хүсч байгаа бол тэднийг өг гэж хэлсэн. Гүнжтэн. Тэр хоёр хүүхэд ёс журам мэдэхгүй, гүнж таныг уурлуулж. Сайн сургаагүй миний буруу. Өнөөдөр тэднийг шийтгүүлэхээр гүнж тан дээр авчирлаа.
Аву: Шийтгэл ээ? Би хэзээ шийтгэнэ гэсэн билээ? Яагаад ийм яриа гардаг билээ?
Лу: Гүнжтэн. Үнэндээ тэд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гүнжтэн та өршөөж хайрла.
Аву: Тэднийг дагуулаад яв.
Лу: Гялайлаа гүнжтэн.
Аву: Хөөж явуул.
Лу: Гү... гүнжтэн, та...
Аву: Би дахиад хэлэх үү?
Лу: Ойлголоо. Зарлиг дагая...
12-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home