Далайн усыг татраах нь
Үргэлжлэл: 00:47:14 мин
Эр:
Юренс
Дельгадо
Желико
Эрик Гроув далайн түүхч
Даниель Стивенсон
Торн
Дэвид Мэнли тэнгисийн цэргийн архитектор,
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Кен: Хойд Европын эрэг орчмын тэнгисийн дор. Аварга том линкор хөлгүүдийн далдлагдсан оршуулгын газар.
Юр: Эдгээр нь тухайн үеийн устөрөгчийн бөмбөгүүд байсан.
Кен: 1916 онд линкорууд урьд өмнө бүтээгдэж байгаагүй хамгийн хүчирхэг зэвсгүүдийн нэг байв. Дэлхийн 1-р дайны ид дундад тэдний хооронд шийдвэрлэх тулалдаан болсон юм.
Дель: Энэ бол үхэл амьдралын төлөөх тулаан.
Кен: Гэвч гэрчлэх бүх баримтууд усан доор байгаа учраас энэ тулалдаан нууц болж үлджээ. Өдийг хүртэл.
Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг ширгээж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана.
Ютландын тулалдаан бол дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том тэнгисийн тулаан байсан юм. Гэхдээ аль тал нь ялсан бэ? Мөн дайн дууссаны дараа аварга том линкоруудын флот яаж зүгээр л ул мөргүй болсон байхав? Дэлхийн 2-р дайны үед Ютландын хамгийн сүүлчийн аварга линкоруудын нэг боомтод зогсоолдоо аюулгүй байх үедээ яагаад живсэн бэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------
ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – АВАРГА ТОМ БАЙЛДААНЫ ХӨЛӨГ ОНГОЦУУД
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Кен: 1916 он. Герман улс Их Британи болон түүний холбоотнуудтай дайтаж байлаа. Хойд тэнгист дэлхийн нэгдүгээр дайны хоёр хүчирхэг флот хамгийн том тэнгисийн тулалдаанд бэлтгэж байв. Энэ нь эцсийн эцэст энэ дайнд хэн ялахыг шийдэх болно. Гэсэн ч гайхалтай нь, хоёр тал хоёулаа ялалтаа зарлажээ.
Дель: Ютландынх шиг ийм шийдвэрлэх тулалдааны хувьд үргэлж нууцлаг, их маргаантай байдаг.
Кен: Ус татарч эхлэхэд Ютландын тулалдаанд үнэхээр хэн ялсан нь тодорхой болох болов уу? Данийн судалгааны хөлөг онгоц “Вина” тухайн үеийн тэнгисийн тулалдаанд сүйдэж живсэн аварга хөлөг онгоцнуудыг хайж байна.
Жел: Энэ живж сүйрсэн хөлгүүдийн талбайн эхлэл байж магадгүй.
Кен: Тус багийнхан хэний ч хийж үзээгүй зүйлийг хийхийн тулд өндөр технологийн олон цацрагт гидролокаторыг ашиглаж байна. Ютландын тулааны талбарыг бүхэлд нь харуулахын тулд. Ник Желликод энэ тулааны нууцыг тайлах хувийн шалтгаан байдаг. Тэр Британийн флотын командлагч, адмирал сэр Жон Желликогийн ач хүү ажээ. Адмирал Желликогийн үүрэг бол Германы эзэн хааны флотыг устгах. Мөн дэлхийн нэгдүгээр дайнд ялахад туслах ёстой байлаа.
Жел: Тэр өдөр миний өвөөгийн мөрөн дээр буусан ачаа маш хүнд байсан юм. Олон хүмүүсийн амьдрал түүний хийх гэж байгаа зүйлээс шалтгаалах байсан.
Кен: Желлико түүхэн дэх хамгийн хүчирхэг флотыг удирдаж, түүнийг агуу том сорилт хүлээж байлаа.
Эрик: Ютланд бол линкорууд, шугаман хэрэх хөлөг онгоцуудын хамгийн том тулаан байсан. Тэд цэргийн талаасаа бол урд байгаагүй хамгийн шилдэг байлдааны хөлгүүд байсан байх.
Кен: Дэлхийн 1-р дайны өмнө Их Британи, Герман зэрэг улсууд зэвсгээр хөөцөлдөх аюултай уралдаанд татагдан орж, илүү том, илүү хүчирхэг линкоруудад тэрбум тэрбумыг зарцуулж байсан үе. Аль аль нь нэгнийгээ сүрдүүлэх найдлага тээж байв. Гэвч энэ тэдний хоорондын хурцадмал байдлыг улам дэвэргэж байлаа.
Дель: Эцсийн дүндээ тэнгисийн цэргийн зэвсгийн хөөцөлдөөн дайнд хүргэж дууссан.
Кен: Тэрхүү үлэмж биетнүүдийн эрин зуунаас зөвхөн нэг нь л бүтэн үлджээ... америкийн “Техас” хөлөг. Энэхүү мега хөлгийн урт нь тавин давхар тэнгэр баганадсан байшингийн өндөртэй тэнцэнэ.
Юр: Эдгээр хөлөг онгоцууд төгс зэвсэг байсан юм. Эдгээрийн аль нэг нь байхад өөр илүү хүчтэй зүйл байгаагүй.
Кен: Хорин долоон мянган тонн жинтэй “Texas” бол дредноут ангилалынх бөгөөд Ютландад ийм ижил төстэй олон байлдааны хөлгүүд тулалдаж байсан.
Юр: Энэ хөлгийг үнэхээр гайхалтай болгодог зүйл нь түүнийг бүтээхэд ашигласан технологи. Нарийн төвөгтэй хөдөлгүүрүүд, маш хүчирхэг их буунууд. Мөн энэ бүгд нэг аварга том их биед багтдаг. Хэмжээ нь өмнө нь бүтээгдсэн хөлөг онгоцнуудаас хамаагүй том.
Кен: Эдгээр нүсэр 355 мм-ийн их буунууд далай дээрх хамгийн том их буунууд.
Юр: “Техас”-т арван ийм их буу байсан. Сум хүрэх зайнд түүний цэнэг нь 30 см-ийн хуягийн нэвтлэнэ.
Кен: 1914 онд дайн эхлэхэд их британи, герман хоёулаа нүүр тулсан тулалдаанд асар үнэтэй флотоо оролцуулж зүрхлэхгүй байлаа. Эцэст нь тэд 1916 онд Ютландад маш өргөн цар хүрээтэй тэнгисийн тулаанын эхлүүлсэн байна. “Вина”-ийн цуглуулсан өгөгдлийг ашиглан урьд өмнө ямар ч түүхчид, археологичид хийж чадаагүй зүйлийг хийх боломжтой боллоо. Дэлхийн 1-р дайны үеийн хамгийн том тэнгисийн тулалдааны үлдэгдлийг олохын тулд Хойд тэнгисийн усыг шавхах хэрэгтэй. Далайн ус татрахын хэрээр хий үзэгдлээр дүүрсэн ертөнц аажмаар цухуйж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн линкоруудын живсэн үлдэгдэлүүд. Нэг биш, хэдэн арван байлдааны хөлөг онгоцуудын хэлбэр дүрсгүй хэлтэрхийнүүд. Энэ 12,000 хавтгай дөрвөлжин км өргөн уудам газарт тархжээ.
Кен: 1916 оны тавдугаар сарын 31. Германы флот нууц даалгавартайгаар далайд гарчээ. Тэдний төлөвлөгөөгөөр британийн Гранд Флит флотын багахан хэсгийг олж, довтлож, устгах байлаа.
Эрик: Их британийн Гранд Флит Германы задгай тэнгисийн флотоос хамаагүй давуу байсан, тооны хувьд ч, их буунуудын хүчин чадлаар ч тэр.
Кен: Адмирал Шеерийн командласан германы флот британы тэнгисийн цэргийн флотын нэг зуун тавин хөлөг онгоцтой харьцуулахад зуу хүрэхгүй байлдааны хөлөг онгоцтой байв.
Эрик: Шеерийн анхны төлөвлөгөө нь флотыг далайд гаргаж, Данийн эрэг дагуу явсаар Ютландад хүрч, тэнд британы цөөн тооны хөлөг онгоцуудтай тулж, тэднийг цохино гэж найдсан.
Кен: Германчууд явах замдаа англичуудад урхи тавьжээ. Зөвхөн үүний дараа тэд дайрна.
Эрик: Тэдний хийж чадах ганцхан зүйл нь британийн Гранд флитыг ийм цуврал дайралтуудаар сулруулж, магадгүй хоёр тал хүч тэнцүү болно гэж найдах байсан.
Кен: Немцүүд өөрсдийн төлөвлөгөөг нууцалсан байлаа.
Дель: Германчуудын хувьд энэ тулаан "дер таг", өөрөөр "Шийдвэрлэх өдөр".
Кен: Гэвч англичууд өөрсдийн урхийг бэлджээ. Тэд немцүүд тушаал өгдөг байсан радио нууц кодуудыг тайлж чадсан байна. Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин нийт зуун тавин нэгэн хөлөг онгоц бүхий байлдааны хоёр бүлгийг дайчилжээ.
Дель: Энэ бол британичуудын хувьд Кайзерын флотыг бут ниргэж, далайн дайнд ялах боломж байсан.
Кен: Германчууд үүнийг хараахан мэдэхгүй байгаа ч тэдний 99 хөлөг онгоц яг британичуудын хүссэн тэр зүгт явж байлаа.
Кен: Энэ Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний хувьд хялбар ялалт байх учиртай. 5-р сарын 31-ний орой таван цаг хагасын үед хоёр флот бие биенээ харж, германчууд гал нээжээ.
Кен: Дараагийн 12 цагийн хугацаанд Ютландын тулалдаан Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том тэнгисийн цэргийн тулаан болжээ. Гэвч тэнд яг юу болсон нь одоо хүртэл нууцлаг хэвээр. Тулалдаан болдог өдөр аль аль тал нь нэгнийхээ шилжилт хөдөлгөөнийг нарийн мэдээгүй байжээ. Тухайн цаг үед орчин үеийн хиймэл дагуулын чиглүүлэгч байхгүй байсан учраас хэн нь ч хаана байгаагаа сайн мэдэхгүй байсан. Хоёр тал сохороор явж байлаа. Тушаал илгээх, хүлээж авахад туг ашигладаг боловч үзэгдэх орчин муу үед энэ тус болдоггүй.
Жел: Далай дээгүүр өтгөн манантай байсан. Дээр нь хөлөг онгоцуудын яндангуудын утаа нэмэгдэнэ. Бүр химийн утаа хөшиг хүртэл тавьсан.
Кен: “Вина” гидролокаторын тусламжтайгаар энэ тулалдааны анхны золиос болж живсэн “Инвинсибл” хөлөг онгоцны яг таг байрлалыг тодорхойлжээ.
Жел: Бурхан минь, энэ юу вэ? Энэ их буу байж болох уу?
Эр: Тийм ээ, чи их бууг харж байна.
Жел: Их бууны амнуудын нэг нь.
Эр: Бүгд доошоо харсан байна.
Кен: Эхлээд тэд хоёр их бууны цамхаг олжээ. Гэхдээ тэд аль хөлөг онгоцных вэ?
Жел: Үүнийг хараач! Үүнийг хар даа. Бид энд нэг юм олох шиг боллоо.
Кен: Одоо Хойд тэнгисийн усыг шавхах боломжтой болсон нь зөвхөн “Инвинсибл” хөлгийн сүйрлийг ил болгох төдийгүй, түүнийш маш хүчтэй тэсрэлтээс болж живснийг нотлох болно.
Кен: Бараг 17,000 тонн гаруй өндөр чанартай ган. 15 см-ийн зузаантай хуягласан бүрээс нь хүчтэй дэлбэрэлтийн улмаас зүгээр л сэг болсон байна. “Инвинсибл”-ийн их бие нь шууд утгаараа хоёр хуваагджээ. Линкорыг устгасан дэлбэрэлтийн хүчийг түүнээс 100 метрт шидэгдсэн их бууны цамхагуудаас харж болно. Дэлбэрэлтийн хүч тэднийг хөлөг онгоцноос зүгээр л авч хаяжээ.
Жел: Эд нар ямар жинтэйг чи мэдэх үү? Нэг нь бараг 200 тонн орчим жинтэй. Энэ дэлбэрэлтийн хүч, аймшгийг төсөөлж байна уу?
Эр: Гайхмаар, тийм биз?
Жел: Энэ... энэ санаанд багтахгүй юм.
Кен: “Инвинсибл”-ын их бууны хоёр төв цамхаг доор байрласан сумны агуулахтай холбогдсон хэсэгт их бие нь хуваагджээ. Энэ нь хөлөг онгоц хэрхэн дэлбэрсэн талаар юу хэлж байна вэ? Америкийн “Техас” хөлөгтэй адилхан “Инвинсибл” хөлөг галд тэсвэртэй, дэлбэрэлт тэсвэрлэх ган хаалгатай байсан. Энэ нь галын тархалтыг зогсоож, хөлөг онгоцыг бүхэлд нь дэлбэрэхээс сэргийлэх ёстой. Тэгвэл юу нь буруу болсон бэ?
Кен: Хойд тэнгисийн усыг татраасан бид Ютландын тулалдааны нууцыг дэлгэж байна. Энэ нь маргаантай асуудлыг шийдвэрлэхэд туслана, тулалдаанд хэн нь ялсан бэ, немцүүд үү, эсвэл англичууд уу? Усыг нь хатаасан “Инвинсибл” хөлгөөс ер бусын гэмтэл илрүүлжээ. Сүйтгэгдсэн үлдэгдэлүүд дэлбэрэлт хөлөг онгоцыг хэрхэн дундуур нь хуваасан тухай мэдээлэл өгч чадах уу?
Эрик: Энэ бол асар хүчтэй цохилт, маш хүнд хохирол учруулсан. Ийм хэмжээтэй хөлөг онгоцонд мянга гаруй хүн амь үрэгдсэн байдаг.
Кен: Байлдааны хөлөг онгоцыг дэлбэлэхэд хангалттай хүчтэй тэсрэх бодис байдаг, тэр нь кордит гэдэг дарь, “Инвинсибл” болон “Техас” зэрэг линкорууд түүнийг тонноор нь ачсан байдаг. Энэ нь тэдэнд үхлийн аюултай их буугаараа галлах боломж өгдөг байв.
Юр: Энэ нүсэр хөлөг онгоцны бүх зорилго нь Тоёота машинаас хоёр дахин бага жинтэй энэ сумаар буудна, дайсныг онохын тулд үүнийг 16-24 км-ийн зайд илгээх ёстой. Арай бяртай далайчид ийм том ууттай даринаас 4-ийг өргөдөг байсан. Дотроо дүүрэн кордитой. Их буу буудлаа, дарь шатлаа, энэ сумыг нисэх онгоцны нислэгийн хурдаас дөрөв дахин их хурдтай түлхэнэ. Ойролцоогоор 25 секундын дараа энэ сум 16 км-ийн зайд байндаа хүрч, аз таарвал дайснаа онодог байсан.
Кен: Бүх байлдааны хөлөг онгоцнуудын гол аюул нь хэрэв дайсны сум кордитын нөөцийн агуулахыг оновол хөлөг онгоц бүхэлдээ дэлбэрнэ. Тиймээс “Техас” зэрэг байлдааны хөлөг онгоцуудад гал тархахаас сэргийлсэн аюулгүй байдлыг хангах төхөөрөмжүүдийг суурилуулсан байдаг. Кордитыг хөлөг онгоцны гүнд хадгалдаг. Галд тэсвэртэй төмөр хаалганууд агуулахуудыг хааж, дээрх их буунуудаас гал дамжихаас сэргийлдэг. Мөн шатамхай ууттай кордитуудыг аюулгүй нүхээр дамжуулан их буу руу илгээнэ. Тиймээс, энэ бүх нарийн боловсруулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авагдсан юм бол “Инвинсибл” дээр юу нь буруугаар эргэсэн байхав?
Кен: “Вина” их буунуудын цамхагийн эргэн тойрноос сэжүүр хайхаар усан доорхи камер ашиглаж байна.
Жел: Бурхан минь, энийг хар даа, бид тэдний яг дээр нь байна. Энд нэг юм байх шиг. Энэ сумтай адилхан байх юм, тийм үү? Энэ сумны яг доор нь кордит, кордитын утаснууд хийсэн хайрцагны дээд хэсэг нь. Яагаад гэхээр эдгээр савх шиг урт утаснууд бүгд хоорондоо нийлсэн байна. Хурдан шатдаг, тогтвортой эд биш.
Кен: Кордитууд, сумнуудыг сүйдсэн цамхагт хамт хураасан нь үхлийн аюултай болгосон байна. Эзэн хааны тэнгисийн цэргийн флот галаар наадаж байжээ.
Юр: Хэрэв цамхаг дотор нэг л юм буруугаар эргэвэл дороо гал авалцаж болно.
Кен: Усыг нь шавхсан линкор хөлгийн дэлбэрэлтийн хүч дээрээсээ доош явж өнгөрснийг харуулж байна. Үүнд ганцхан тайлбар байж болно. Дэлбэрэлтэнд тэсвэртэй хаалгыг нээлттэй орхижээ. Ингээд нууц нь тайлагдлаа. Германы сум хөлөг онгоцны их бууны дунд цамхагийг онож, кордитод гал авалцжээ. Гал хэдхэн секундын дотор нээлттэй хаалгаар дамжин доорх гол зэвсгийн агуулах руу тархсан байна. Үүний үр дүнд “Инвинсибл” хоёр хуваагдаж, хоёр их бууны цамхаг нь тэнгэрт хөөрчээ.
Юр: Олон зуун тонн кордит агаарт дэлбэрэх үед асар хүчтэй хор уршиг дагуулдаг. Энэ хөлөг онгоцыг тасар татна, “Инвинсибл”-ыг зүгээр л хоёр хувааж орхисон.
Кен: Гэвч “Инвинсибл”-ын багийнхан дэлбэрэлтэнд тэсвэртэй хаалгыг яагаад нээлттэй орхисон бэ?
Дель: Тэнгисийн тулалдаанд байлдах янз бүрийн арга барилууд байдаг. Британичуудын хувьд энэ нь буудах хурд, аль болох хурдан олон сумаар галлах байсан.
Эрик: Буудах хурдыг нэмэгдүүлэхийн тулд доод хаалгуудыг онгорхой орхидог. Кордитыг бөөгнүүлж хураана. Цамхагт сум тусах үед гал ядах юмгүй тэсрэх бодиснуудад хүрнэ. Зарим хаалгануудыг нь бүр аваад хаячихсан. Жинхэнэ амиа хорлолт гэж энэ.
Кен: Энэхүү тактикийн алдаанаас болж Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин гурван цаг хүрэхгүй хугацаанд дөрвөн шилдэг хөлөг онгоцоо алджээ. Гэтэл тулалдаан ид дундаа ороогүй байдаг. Хойд тэнгисийг усыг шавхаснаар тулдааны болсон газрын цар хүрээг харж болно. Энэхүү хуурай болсон далайн ёроол тулалдааны үйл явдлыг сэргээхэд туслана.
Дель: Хэрэв бүх усыг нь шавхасны дараа тулалдааны талбарыг харах юм бол тэнд сүйрч живсэн хөлөг нэг бүрийг олж харна. Тэдний хэвтэж байгаа байрлал, авсан гэмтлүүдийг харж болно. Илүү өргөн утгаар нь Ютландын тулалдааны сэргээхэд энэ бүхэн туслана.
Кен: Тулалдаан эхэлснээс хойш дөрвөн цаг болоход немцүүд британийн флотын багахан хэсэгтэй тулгарсан гэдэгт итгэсээр байжээ. Далайд манан арилах хүртэл.
Эрик: Германы командлагч адмирал Шеер британийн уртаас урт эгнэсэн линкоруудын их буунуудын галд хойд тэнгэрийн хаяа бүхэлдээ улалзаж байгааг гэнэт олж харсан. Энэ түүний хамгийн аймшигтай хар дарсан зүүд байсан.
Кен: Шеер Их Британийн байлдааны гол флотын бүх галын хүчийг олж харжээ. Дайснаасаа тавин хөлөг онгоцоор давуу байдалтай адмирал Желликод онцгой боломж гарсан байна.
Жел: Британичууд зөвхөн ялалтыг хүсээгүй, тэд германы флотыг бүрэн устгахыг хүссэн.
Эрик: Тэнгисийн цэргийн сонгодог тактик бол дайсантайгаа Т огтолцол үүсгэх. Танай флот дайсны флотын урдуур хөндлөн гарна, энэ нь та нарт галын хүчээ төвлөрүүлэх боломж өгнө, харин дайсан олон их бууг зэрэг ашиглах боломжгүй болно.
Жел: Энэ тэднийг бүрэн устгах таатай мөч байсан. Энэ олон талаараа тулалдааны эгзэгтэй мөч байсан.
Кен: Британчууд Т огтолцолыг ашиглан зэр зэвсгийнхээ бүх хүчийг гаргажээ. Тэд гал нээж эхэллээ. Немцүүдийн хариу үйлдэлийг таахыг араггүй. Тэд бусад хөлөг онгоцуудтайгаа мөргөлдөж ч мэдэх эрсдэлтэйгээр шуурган галын дор зоригтойгоор зугтах гэж оролдож эхэлжээ.
Дель: Британичууд Т огтолцол дээр эгнэх үед германчууд далайн эрдмийн гайхамшгийг үзүүлж, тэд бүтэн 180 градус эргэж чадсан. Британичууд ингэнэ гэж бодоогүй байсан тулдаа германчууд урхинаас гарсан юм.
Жел: Желлико хэсэг хугацаанд германы бүх флотыг их бууны хараанд барьж байсан. Дөрвөн минутын дараа немцүүд алга болсон. Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин германы флотыг устгаж, дайны явцыг өөрчлөх алтан боломжийг алджээ. Ютландын тулааны талбарын усыг нь шавхаж бүр ч олон үлдэгдэлүүдийг илрүүлснээр германчууд зугтахыг оролдож, британичууд тэдний араас хөөж байсан дүр зургийг тодруулж болно. “Вина” урд зүгийг чиглэн живсэн хэрэх онгоц “Люцов”-ын үлдэгдлийг хайхаар явж байна, тэр бол германчууд олзлогдохгүйн тулд яахаас ч буцахгүй байсны нэг тод жишээ болсон юм.
Эриз: “Люцов” бол германы байлдааны цоо шинэ хэрэх онгоц, дөнгөж ашиглагдаж эхэлсэн маш сайн хөлөг байсан. Энэ нь маш сайн хамгаалалттай, 305 мм-ийн 8 их буутай.
Кен: Хойд тэнгисийн ус татарч, “Люцов” зуу гаруй жилийн дараа анх удаа гарч ирлээ. Энэ хөлөг онгоцны ер бусын хувь заяаны талаарх шинэ нотолгоонууд ил болж байна. “Люцов” хөмөрсөн байдалтай хэвтэнэ. Их бие нь гэмтсэн боловч “Инвинсибл” линкороос ялгаатай түүнийг хоёр хэсэг хуваагаагүй байна. Тэгвэл “Люцов”-ыг юу живүүлсэн бэ?
Кен: Хойд тэнгисийн хүйтэн, харанхуй усыг шавхсаны дараа та бүхэн Ютландын тулаанд оролцсон германы хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоц “Люцов”-ыг харах болно.
Дель: “Лютцов” тулалдаанд ихээхэн гэмтэл авч, харин британчуудын хувьд энэ нь бай буудах сургуулилт хийхтэй л адилхан байсан.
Кен: “Люцов” маш их гэмтжээ, гэхдээ түүний үлдэгдэлүүдэд нэг хачирхалтай зүйл байлаа. Түүний их бие нь хэдэн хэсэг бутраагүй байна.
Жел: Энэ яг бүтэн юм шиг харагдаж байна. Тэгвэл энэ тулалдааны гэмтэл биш болж таарах уу?
Эр: Тулалдааны гэмтэл биш байх.
Кен: “Люцов” дэлбэрээгүйг бүтэн их бие нь нотлож байна, харин “Вина”-ийн камерууд яагаад гэдэг шалтгааныг нь харуулна. Эдгээр хамгаалалттай төмөр хайрцагнуудад хөлөг онгоцны тэсрэх аюултай кордитыг хадгалдаг.
Юр: Германы системээр гуулин савнууд ашиглаж кордитийг нэг газраас нөгөө рүү зөөвөрлөж, битүүмжилдэг байсан учраас гал авалцах магадлал бага байсан.
Кен: Далайн ёроолд байх түүний сүйрсэн үлдэгдэл британийн флотын байлдааны ажиллагаанаас бүр хол байгааг харуулж байна. Хэрэв түүнийг британчууд живүүлээгүй гэж үзвэл...
Кен: Хөлгийн уснаас доошхи шугамын дагуу их хэмжээгээр гэмтсэн байгааг илрүүлжээ. “Люцов” бүх байлдааны хөлөг онгоцнуудын эмээдэг зэвсэгт оногдсоны нотолгоо. Торпедууд. Гэхээ британчууд харваагүй, харин германчууд харважээ.
Дель: “Люцов” британичуудаас зугтаж амжаад, гэр лүүгээ сажилж явахад нь хөлөг онгоц удаан тэсэхгүйг багын гишүүд ойлгосон. Түүнийг британчуудад зүгээр өгч олзлуулахын тулд энэ хэвээр нь үлдээхийн оронд тэд живүүлэхээр шиджээ.
Кен: Цэргийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон “Люцов” дайсны гарт орохгүй байх нь амин чухал байсан. Гэхдээ ингээд бас болоогүй.
Дель: Энд нэр төрийн асуудал яригдах учраас тэд хөлөг онгоцоо устгасан, энд ямар ч буруу зүйл байхгүй, үүний төлөө бүр одон ч авч болно.
Кен: Гэхдээ германчууд хамгийн шилдэг хэрэх онгоцныхоо нэгийг живүүлэхэд хүргэсэн бардам зан нь аймшигтай үнэд хүрсэн юм.
Жел: Генераторын өрөөнд хүмүүс гацсан байсан. Тэд нөхдөө хөлөг онгоцноос буухад нь гэрэл асаалттай байлгахын тулд тэндээ үлдсэн байдаг. Тэдэнд хөлөг онгоцыг орхиж болохгүй, түүнийг өөрсдийнх нь хөлгүүд торпедоор живүүлнэ гэдгийг хэлсэн. Тэд үхнэ гэдгээ мэдэж байсан.
Кен: Ингээд шөнийн 8 цагийн тулаан эхэллээ. Нилээн нүдүүлсэн германы флот Вильхемшавен дахь баазаа чиглэн явж байлаа. Германы эргийн ойролцоох усыг татрааж живсэн хөлөг онгоцнуудыг ил болгосны дараа британичууд германчуудыг гүйцэх үед юу болсон нь тодорхой харагдана. Британчууд зугтахыг нь зогсоож, германы флотыг устгаж, тулалдаанд ялж чадсан болов уу?
Кен: “Вина” британчууд харанхуйд германчуудыг элдэн хөөж өмнө зүг явж байсан замаар нь явж байна. Зурган дээр өөр живсэн хөлөг онгоц харагдаж эхэллээ. Энэ британийн хуягт тавцантай хэрэх хөлөг онгоц, германы линкорууд ийм маягийн хөлөг онгоцнуудаас галын хүчээр хамаагүй илүү байжээ.
Жел: Энд бид сэнсний бул, мөн маш ихээр гэмтсэн хойд хэсгийг нь харж байна.
Пен: “Вина” британы хэрэх онгоц “Хар хунтайж”-ын үлдэгдэлийг олжээ. Далайн усыг татрааж, түүний их бие нь бүхэлдээ хоёр хуваагдсан болохыг харж байна. Их бууны цамхаг нь их бие нь хуваагдсан яг тэр газарт байрладаг. Сум шууд цамхагт тусаж, кордит дэлбэрсэн байна. Ширгэсэн ёроолын үлдэгдэлүүдийг нэгтгэж бид юу болсныг нь сэргээж болно. Их Британийн үндсэн флотод дахин нэгдэх гэж явсан “Хар хунтайж” германы арван хоёр байлдааны хөлөг онгоцтой тааралдаж, харанхуйд тэднийг Эзэн хааны флот байна гэж эндуурчээ. Онгоцны үлдэгдэл зүүн хойд зүгт харсан байгаа нь “Хар хунтайж” германчуудаас зугтах гэж байдгаараа хичээснийг баталж байна.
Эрик: Археологийн судалгаанаас хэрэх онгоц буцаж эргэснийг бид мэднэ, тэд ямар аюулд орсноо мэдэж байсан гэсэн үг. Гэвч тэд амжаагүй, чадаагүй юм. Тэд хэтэрхий удаж байж, хэтэрхий оройтож эргэсэн.
Кен: Хэрэх онгоцонд байсан найман зуун тавин долоон хүн бүгд амь үрэгджээ. “Хар хунтайж” бол дайснаа хөөж явсан британичуудын алдсан цорын ганц хөлөг онгоц биш ээ. Наад зах нь өөр дөрвөн ч байлдааны хөлөг онгоц живсэн байна. Германы арын хамгаалалтын хэсэг Желликогийн хүчийг зайтай барьж байхын тулд торпедийн довтолгоог ашиглаж байжээ. Британы флот шөнийн тулалдаанд сайн тохирохгүйг мэдсэн Желлико тулалдааныг зогсоосон байна. Маргааш нь немцүүд бааздаа эсэн мэнд буцаж очжээ. Британы флот тэдний зугтахыг зогсоож чадсангүй, ердөө арван хоёр цагийн дараа Ютландын тулалдаан дуусав. Арван мянган усан цэрэг амь үрэгджээ. Хойд тэнгисийн дээгүүр үүр цайх үест хоёр талын амь үрэгдэгсэдийн цогцосууд Данийн эрэг рүү хөвж иржээ. Хэдийгээр германчууд ухарсан ч гэлээ хохирол бага учраас ялалт байгуулсан гэж мэдэгддэг. Британичууд арван дөрвөн хөлөг онгоцоо алджээ. Адмирал Шеерийн германы флот, ердөө арван нэгийг.
Дель:: Адмирал Шеер британы цэргийн флотод асар их хохирол учруулан, британийн олон хөлгүүдийг живүүлж, өөрийнхөө алдсанаас ч илүү британийн усан цэргүүдийг алсан учраас Кайзерын хувьд, мөн германы хувьд энэ ялалт болсон гэж үзсэн юм.
Кен: Гэхдээ адмирал Желлико олон хөлөг онгоц, хүнээ алдсан ч гэсэн түүний флот тулалдаанд ялжээ, учир нь британчууд одоо Хойд тэнгисийг бүрэн хяналтандаа авсан байна. Дайны төгсгөл хүртэл германы байлдааны хөлөг онгоцууд британы цэргийн флотын бүх хүчний өдөөс дахин хэзээ ч сөрж зүрхлээгүй юм.
Эрик: Стратегийн чухал хүчин зүйл нь британийн Их флот германы хөлөг онгоцуудыг далайд гаргахгүй байх лонхны бөглөөний үүрэг гүйцэтгэсэн юм.
Кен: Энэ тулалдааны дараа далайд хяналтаа тогтоосон нь Дэлхийн нэгдүгээр дайнд ялах шийдвэрлэх хүчин зүйл болжээ. Ютландаас хойш хоёр жилийн турш британи германы боомтуудад хориг тогтоосон байна. Тус улсыг аажмаар өлсгөлөнд автуулж, эрхшээлдээ оруулж авчээ. 1918 онд Их Британи болон түүний холбоотнууд ялалт байгуулав. Герман улсын тэнгисийн цэргийн флот нэг ч буудлага хийлгүй бууж өгсөн байна. Гэхдээ, хэрэв дайн дууссан бол Германы бүх флот яагаад далайн ёроолд живсэн байх вэ?
Кен: Дэлхийн нэгдүгээр дайн 1918 оны 11-р сарын 11-нд дуусах үед германы задгай тэнгисийн флот гол баазынхаа зогсоолуудад үлджээ. Гэвч зургаан сар гаруйн дараа тэд Шотландын хойд захаас 800 км-ийн зайд далайн ёроолд живсэн байлаа.
Кен: Оркнигийн арлууд нь Скапа Флоу хэмээх байгалийн аварга том боомтыг тойрон бөөгнөрсөн байдаг. Усан доорх хайлтын хамгийн сүүлийн үеийн нарийвчилсан мэдээллийг ашиглан эндэхийн усыг татрааж болно. Тэнгисийн ус татарч, арлуудын хоорондох нарийхан гарцууд нээгдлээ. Энэхүү эртний усан доорх ландшафтын ачаар Скапа Флоу дэлхийн хамгийн том, хамгийн гүн байгалийн далайн боомтуудын нэг болдог. Энд байлдааны цэргийн флотыг түгжихэд тохиромжтой газар. Ахмад Жон Торнтон эндэхийн усыг хэнээс ч илүү мэднэ.
Торн: Скапа бол маш онцгой бас өвөрмөц газар, дээр нь эндхийн ус нь хамгаалагдсан байдаг учраас британийн тэнгисийн цэргийн боомт болгон ашиглаж байсан юм. Түүгээр ч барахгүй газар зүйн байрлал нь стратегийн маш чухал ач холбогдолтой.
Кен: 1918 оны 11-р сар ялагдсан германы флотыг олзлон хүргэх тушаал гарчээ.
Дель: Далбаагаа мандуулсан германы хөлөг онгоцууд бүх хурдаараа Скапа Флоу руу ирж, тэднийг тэнд нь хорьжээ.
Кен: Ялсан холбоотнуудын улстөрчид хэдэн тэрбумаар үнэлэгдэх энэ их дайны олзйг хэрхэн хуваахаа шийдэж байх зуур тэд Скапад зогсож байх болно.
Эрик: Энэ немцүүдэд ямар их ичгүүр, доромжлол болсныг төсөөлөх араггүй, тэд эдгээр хөлөг онгоцуудыг холбоотнуудын гарт оруулахгүйн тулд яахаас ч буцахгүй байсан байх.
Кен: Холбоотнууд хэн нь ямар германы хөлөг онгоцыг авах вэ гэсэн улс төрийн маргаан үргэлжисэн хэвээр.
Кен: 1919 оны зургадугаар сар. Тэднийг хорьсноос хойш бараг долоон сарын дараа германы 74 хөлөг онгоц британы флотын хамгаалалт дор зангуугаа хаяж зогссон хэвээр. Тэдний багийн гишүүд нь өөрсдийнхөө хөлөг онгоцон дээр олзлогдогсод.
Тор: Тэднийг германаас хоол хүнсээр хангар ёстой байлаа, британичууд өөрсдөө хүнс нийлүүлэхээс татгалзсан байсан. Тэд хөлөг онгоц дээр хийх юмгүй, халаалтгүй сууж байсан. Тиймээс эдгээр хөөрхий хүмүүст ямар хэцүү байсан нь мэдэгдэнэ.
Кен: Хамгийн сүүлийн үеийн гидролокаторын өгөгдлийг ашиглан Скапа Флоугийн усыг шавхаж германы флотын хувь заяаг харах боломжтой. Ус багасах үед германы тэнгисийн цэргийн флот даяар хамгийн орчин үеийн байлдааны хөлөг онгоцны үлдэгдэл цухуйж эхэллээ. Уг хөлөг онгоц 305 мм-ийн араваас багагүй их буутай. “Маркграф” нь 1914 онд дайн эхлэхэд цоо шинэ байсан. Ус шавхарсны дараа их биенээс нь тасдаж гаргасан аварга том нүхнүүд харагдана, саяхнаас үнэт төмөрлөг хайж явдаг ангуучид зүсэж авсан нь энэ ажээ. Хөлөг онгоц живж байхдаа хөмөрчээ. Аварга их биеэнд нь тулалдаанаас авсан гэмтлийн ул мөрнүүд алга. Тэгвэл “Маркграф”-ыг юу живүүлсэн бэ? Урд нь хөлгийн бүслүүр байсан хэсгийн жижигхэн цонхнууд нь тод харагдана. Тэд нээлттэй бололтой.
Багынхан усанд шумбагч “Kaрин” завиар живсэн хөлгийг судлахаар хөдөллөө.
Тэд энэ цонхнууд хөлгийг живэхээс өмнө нээгдсэн үү, эсвэл дараа нь уу гэдгийг мэдэхийг хүсчээ.
Ден: Энэ аварга том хөлөг онгоц, ганцхан сэтгэгдэл байна, ердөө л агуу хэмжээтэй. Хором хоромоор тойроод удаанаар сэлээд л байна. Дагууд нь хөвөөд л, хөвөөд л байхад барагдахгүй, үнэхээр аварга хөлөг.
Кен: Денийн зураг дээр нээлттэй цонх тод харагдана.
Ден: Нэг цонхных нь шил нь одоо ч яг байрандаа байна.
Жел: Гэхдээ тэр онгорхой.
Ден: Цэлийтэл нь нээсэн. Ямар ч шумбагч дотогш ороод энэ цонхыг эргэдэж онгойлгож чадахгүй, тиймээс хөлөг онгоц цэлийтэл нээсэн цонхнуудтай живсэн болж байна.
Кен: Энэ нэг гайхалтай үйл явдлыг тодруулсан чухал сэжүүр болжээ.
Дель: Ямар ч тэнгисийн цэргийн түүхэнд гараагүй хамгийн ер бусын үйлдэл.
Кен: Скапа-Флоу-ийн ёроолд бусад германы байлдааны хөлөг онгоцууд ч бий. Тэдний их биеүүд нь бүрэн бүтэн, дэлбэрэлтийн шинж тэмдэггүй, торпедийн нүх байхгүй. Энэ зөвхөн нэг зүйлийг илэрхийлж болно.
Дель: Немцүүд дайснуудынхаа хамар дор юу хийсэн бэ гэхээр, тэд нэгэн зэрэг флотоо живүүлсэн, өөрөөр түүнийг далайн ёроолд илгээсэн юм.
Кен: Цочирдсон гэрчүүд живж буй хөлөг онгоцнуудын зургийг авчээ. 1919 оны 6-р сарын 21. Германы флотыг хэрхэн хуваах талаар удахгүй шийдвэр гаргахаар төлөвлөж байлаа. Флотын командлагч фон Ройтер германаас ирсэн нууц тушаалын дагуу хэдэн сарын турш энэ мөчид чимээгүйхэн бэлтгэж байжээ.
Эрик: Немцүүд флотоо устгах нь түрэмгийлэгчдээсээ өшөө авах арга гэж үзсэн. Үнэндээ энэ түрэмгий алхам байсан. Германчууд эцэст нь нэг Ютландын тулалдаанаас хойш гурван жилийн дараа өшөөгөө авсан нь энэ.
Кен: Тэд флотоо бүхэлд нь живүүлсний дараа холбоотнууд германы хөлөг онгоцуудад хүрч чадахгүй болжээ.
Кен: Гэвч далан дөрвөн байлдааны хөлөг онгоцыг нэгэн зэрэг живүүлэхэд зөвхөн цонхнуудыг нь онгорхой орхихоос илүү зүйл хэрэгтэй. Тэд яаж үүнийг хийсэн бэ? Дэвид Мэнли бол ер бусын ур чадвартай тэнгисийн цэргийн архитектор, тэр хөлөг онгоцыг живүүлэхийн тулд туршилт хийдэг.
Кен: “Белфаст” бол ердийн нэг байлдааны хөлөг онгоц. Хэрэв та юу хайхаа мэддэг, хэрэгцээт багажтай бол энэ хөлөг сул талуудтай.
Мэн: Бид энд усны шугамаас нэлээд доогуур байна, харин энэ хоолой ийм хэмжээтэй хөлөг онгоцыг хялбархан живүүлэх аргын нэг бөгөөд танд ийм лантуу л хэрэгтэй. Хоолойг хүчтэй цохино, сайн балбасаар үүнийг цөм цохино. Эндээс ойлгойдож цацарах усны тухайд, хэрэв хажууд нь хүн байвал толгойг нь тасдаж ч мэдэхээр тийм хүчтэй. Энэ хэдхэн минутын дотор энэ тасалгааг дүүргэхэд хангалттай байх болно. Дараа нь бүгд дээд тавцан руу гардаг.
Кен: Немцүүдийн хөлөг онгоцууд усанд автаж эхлэх үед багийн гишүүд энэ доод хэсгээс дээшээ гарах хэрэгтэй болжээ.
Мэн: Тэдний хамтын ажиллагаа үнэхээр гайхамшигтай. Флотыг хамгаалж буй британичуудын нүдний өмнө ийм зүйл хийх нь гайхалтай ур чадвар, гайхалтай овсгоо, эр зориг.
Мэн: Ингээд хөдөлгүүрийн өрөөнөөс наашаа гарч ирэхэд хэдэн минут зарцууллаа, би ядаж л дээд тавцан дээр байна, би аюулгүй, би зугтаж чадна.
Кен: Гэхдээ Скапа Флоуд германчууд живж буй хөлөг онгоцныхоо тавцан дээр гарсан ч тэд аюулгүй байдлаас хол байжээ. Энд британийн харуулууд юу болж байгааг ойлгосны дараах эмгэнэлт үр дагаврынх нь хохирогчдийг оршуулсан газар.
Жел: Энэ бол хөлөг онгоцнуудыг живүүлэх үед амиа алсан германы есөн далайчдын нойрссон сүүлчийн газар нь. Вальтер Шуман бол мина тээгч “Маркграф”-ын ахмад байсан. Түүнийг бууж өгснийх нь дараа буудсан. Үнэндээ энэ хүмүүс дэлхийн нэгдүгээр дайны сүүлчийн хохирогчид болсон юм.
Кен: Германы усан цэргүүд өөрсдийгөө золиосолсон билээ. Тэд хөлөг онгоцнуудаа олзлуулахгүй гэж живүүлсэний дараа бууж өгөхдөө буудуулжээ.
Кен: 1919 онд Скапа Флоуд германы 74 байлдааны хөлөг живсэн байдаг. Гэвч бид усыг нь шавхахад ердөө 7 байлдааны хөлөг онгоцны сэгийг олсон. Тэднээс зөвхөн үлдсэн ул мөрүүд л байна, алга болсон хөлөг онгоцнууд яасан бэ?
Кен: Иан Мюррей Тейлор хүүхэд байхдаа Скапагийн эрэг дээр амьдардаг байсан нэгэн. Тэр живсэн германы байлдааны хөлөг онгоцнуудыг нэгэнд очиж үзсэн сүүлчийн амьд гэрч.
Иан: Би дотор нь орж үзсэн, тэнд маш бохир, тоос ихтэй байсан, мөн муухай үнэр танартай, цонхоор нь тэнгисийн ёроол харагдаж байсан.
Кен: 1924 онд Ианы өвөө Томас Маккензи живсэн хөлөг онгоцуудыг ёроолоос гаргаж эхэлжээ. Тэдний гэр бүл живсэн хөлгүүдийн үнэт ганг төмрийн хаягдалд зарахын тулд усан дээр гаргаж байгаа ер бусын ажиллагааг хальсанд буулгасан байдаг.
Кен: Усанд шумбагчид их биеийн бүх нүх сүвүүдийг бөглөж битүүмжилнэ. Дараа нь хөлөг онгоц үлээсэн бөмбөлөг шиг хөвж гарах хүртэл дотор нь шахсан агаар шахна. Ийм замаар 1920-30 онуудад дээрх 7 хөлөг онгоцнуудаас бусдыг нь гаргаж авчээ. Тэднийг холхон чирч аваачаад хэдэн хэсэг болгосон байна. Олдсон энэ төмөрлөгийг авах хүсэлтэй олон хүмүүс бий. Тэдний дунд Адольф Гитлер байлаа. Тэр хүчирхэг шинэ флот байгуулж байлаа. эргэн ирж, дахин хайлуулагдаж, үхлийн аюултай, шинэ зорилготойгоор дахин ашигладахаар болжээ.
Дель: Скапа Флоуд болсон тэр үйл явдал нь немцүүдийн хувьд хараахан дуусаагүй дайны мэдрэмж байсан юм. Үүний дараа тэд буцаж ирээд дахиад энэ тулалдаанд оролцох шийдвэр төгс байсан.
Кен: 1939 онд нацистууд германы живсэн мега хөлгүүдийн гангаар шинэ үеийн зэвсэг хийж эхэлжээ.
Эрик: Цагираг дахин хумигдсан. Германчууд өөрсдийнхөө юмыг буцаан авсан.
Кен: Тэд Ютландаас гашуун сургамж авсан юм. Энэ удаад тэд байлдааны хөлөг онгоц биш шумбагч онгоц ашиглан дайн хийх болно.
Эпк: Далайд ноёрхож байсан аварга том байлдааны хөлөг онгоцнуудын эрин үе дууссан.
Кен: Скапа Флоуд нэг хөлөг онгоц живсэн нь эрин үеийн төгсгөлийг харуулжээ. Их Британийн Батлан хамгаалах яамны захиалгаар энэ сүйрлийг өвөрмөц газрыг судалсан судлаачид мушгирч тахийсан тавцан дээр тогтож байгаа живсэн хөлгийг илрүүлжээ. Зөвхөн тэндэхийн усыг ширгээсний дараа л Ютландын тулалдааны ахмад дайчныг юу живүүлсэн болохыг нотлох зүйлийг ойроос харж чадах уу? Линкр “Роял Оук”. Нэг тал нь огт гэмтэлгүй боловч нөгөө талд нь ангайсан нүх байна. “Роял Оук”-ийг энэ аюулгүй газарт юу далайн ёроол руу юу илгээсэн бэ?
Лор: Нөлөөллийн хүч, сүйрлийн хүч... энэ зүгээр л... зүгээр санаанд багтамгүй зүйл.
Кен: 1939 оны аравдугаар сар. Дэлхийн хоёрдугаар дайн эхлээд сар болжээ. Нацистууд британичуудаас өшөө авахыг хүсч, олзоо хайн ангуучилна.
Эпк: Скапа Флоу британы тэнгисийн цэргийн зүрх нь байсан учраас немцүүдэд энэ цохилт маш их бэлгэдэлтэй байсан юм.
Кен: “Роял Оук” зангуугаа хаян зогсож байна. Арван найман нас ч хүрээгүй 150 гаруй залуу далайчид бүхий хөлгийн багийнхан юу ч сэжиглээгүй байлаа. Нацистын агаарын дайралтаас сэргийлж их буунуудыг тэнгэр өөд чиглүүлжээ... Гэвч жинхэнэ аюул нь усан доор байлаа. Ютландын тулалдааны үед Скапа руу орох нарийхан сувгийг шумбагч онгоцны дайралтаас хамгаалахын тулд хааж, хуучин хөлөг онгоцуудыг зориудаар живүүлдэг байжээ. Харин одоо тэд хэдэн хэсэг задарч байгаа тул тэдний хажуугаар орж болно.
Эрик: Шумбагч завинуудад гарцнууд гарсан байсан, тиймээс шумбагч завины хамгийн зоригтой ахмад ч боомтод нэвтэрч чадна.
Кен: 10-р сарын 14, 12:58. У-47 шумбагч хөлгийн ахмад Гюнтер Приен хамгаалалт муутай Скапа Флоугийн зогсоолд нэвтэрчээ. “Роял Оук” хөлөг дээр томчуул ч тэр, хөвгүүд ч тэр ямар их аюулд өртөх гэж байгаагаа мэдээгүй юм. Живсэн хөлгийг шалгаж үзэхэд Приений анхны торпед хөлөг онгоцны хамар хэсгийг нэвтэлсэн байжээ.
Лор: Тэд өөрсийг нь дайрсныг ч ойлгоогүй, будаг хийдэг өрөөнд, эсвэл түлшний агуулахад дэлбэрэлт болсон л гэж тэд бодсон.
Кщн: Онгоц живсэн газарт их биений дагуу дахин гурван торпед оножээ. Эдгээр үхлийн цохилтууд “Роял Оук”-д асар том цоорхойнууд үүсгэжээ. Хөлгийн доод шугамны дагуу үхлийн шарх авчээ. “Роял Оук” хөмөрч эхэллээ. Ихэнх хүмүүсийн хувьд аврал байсангүй. Хөлөг хэдхэн хоромд живжээ. Нийт 833 усан цэрэг амь үрэгджээ. Тэднээс 130 нь бараг хүүхдээрээ шахуу.
Эпк: Германд энэ үйл явдлыг асар их баяр хөөртэй угтаж авсан. Гитлер хөлгийн багыг Берлинд авчрахаар хувийн онгоцоо хүртэл Киль рүү нисгэсэн, тэднийг баатруудын ёсоор угтаж, хүндэтгэж байсан юм.
Дель: Энэ хувь заяаны даажигнал байх, Скапа Флоуд живүүлсэн немцийн хөлгүүд төмрийн хаягдал болсон, тэд эргээд германыг дахин зэвсэглэх үйл хэрэгт ашиглагдсан, тэр түүхий эдээр хийсэн шумбагч онгоцнуудын нэг нь Скапа Флоуд нэвтэрч Ютландын тулаанд оролцогчийг живүүлсэн. Хэрэв энэ даажигнал биш бол юу болохыг нь би лав мэдэхгүй.
Кен: Ютланд мөн Скапа Флоудыг үлдэгдэлүүд нь тэнгисийн тулааны өнгөрсөн эрин үеийг чимээгүйхэн гэрчилж байдан. Гэхдээ эдгээр шилдэг линкорууд үхэн хатан тулалдсан тэр өдрийн тухай, тэдэн дээр алба хааж байсан эрчүүд, хөвгүүдийн эр зоригийн тухай хүүрнэдэг юм.
-------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home