Rebel princess 11

Rebel princess -11

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Хэл: эр, Хэлан Жэн, Хуланий ханхүү

Ю: эм, Хэлан Жэний шивэгчин

Хө: эр, Хэлан Жэний зарч өвгөн

 

Гарчиг:

11р анги

Сон: Вантан, бид хэдий сайн бэлдсэн ч, гүнж тэдний гарт байгаа. Миний бодлоор...

Т: Хуай Ан. Ахайтныг Ху Яао хамгаалж байгаа. Санаа зоволтгүй.

Сон: Ху Яао эмэгтэй хүн. Тулалдах хэрэг гарвал тэр ахайтныг хамгаалж чадахгүй. Хүн нэмж явуулбал ямар вэ?

Т: Тэгвэл дайснууд сэжиг авч, вантны төлөвлөгөө талаар болно.

Сон: Ахайтны амь нас илүү чухал гэж бодож байна.

Эр: Вантан. Вантан, ордны элч хөдөлсөн. Хөдлөх цаг боллоо.

Шао:  Хөдөл.

Бүгд: Мэдлээ.

******************

Д: Хаантан, гуравдугаар ханхүү гурван цаг сөхөрч байна. Энэ янзаараа хичнээн хүчтэй байсан ч удаан тэсэхгүй. Хаантан. Гуравдугаар ханхүүтэй уулзахгүй юм уу?

Хаан:   Бүү саад бол!

Д: Мэдлээ.

Эм: Хаантны хий өвчин арилаагүй бололтой. Өөрийн хайртай гуравдугаар ханхүүг хүлээн авахаас татгалзсан.

Хат: Хаантны өвчнийг бодох тусам, сэтгэл тайван байж төвдөхгүй  юм.

Эм: Та сэтэгл амар байж болно. Та гуравдугаар ханхүүг хунтайжид төвөг удах вий гэж  айдаг байсан шүү дээ.

Хат: Хаантан, Ши овог хоёрт сэтгэлээ чилээдэг байлаа. Сэтгэл чилээх хүн нэгээр нэмэгдэж.

*******************

Сон: Жанжин ирлээ. Бэлдээд.

Бүгд: Ура ура ура.

Шао: Эзэн хаан Умардыг шалгаж, хилийг хамгаалахаар тусгай элч явуулсан байна. Энд хуран цугларсан цэргүүд сайн сонс. Эрхэм дээдэст зориулан юу чаддагаа харуул.

Бүгд: Эрхэм дээдэст зориулан юу чаддагаа харуул . Эрхэм дээдэст зориулан юу чаддагаа харуул . Эрхэм дээдэст зориулан юу чаддагаа харуул.

Шао: Ноёнтон... морил...

Элч: Южан ван. Морил...

Шао:  Чүү...

Элч: Яаж байгаа чинь энэ вэ? Ордноос хаантны илгээсэн элч байна. Бослого гаргах гээ юу? 

Хэл: Чаханыг хөдөл гэж хэл.

Сах: Залуу ноёнтон, үхэн үхтэлээ танд үнэнч байх болно.

Бүгд: Залуу ноёнтон, үхэн үхтэлээ танд үнэнч байх болно.

Шао: Алуурчдыг цаазаар авах болно. Талбайг бүсэлж... дайсан харагдвал... ал!

Эр эр эр: Мэдлээ.

З: Шао Чи... Хэнийг авчирсаныг хар...

Хэл: Дуугүй бай!

Эр: Харваачид бэлдээд!

Хэл: Шао Чийг авармаар байна уу? Харж бай... Чиний төлөө амиа өгөх нь уу харж бай.

З: Шао Юүэ, битгий ай. Би чамайг хамгаална.

Ю: Хэрэггүй. Залуу ноёны төлөвлөгөөг баллаж болохгүй.

З: Шао Чийг залуу ноёны төлөө биш, чиний төлөө ална. 

Т: Вантан. Эргэлзэж байгаагаа харуулж болохгүй. Тэгэхгүй бол...

Шао: Бүгд тушаал дага. Хэн ч хөдөлж болохгүй. Зам тавь. Тэрнийг тавь, цогцосыг чинь бүтэн үлдээе.

З: Шао Чи, чамд надтай тулалдах зүрх зориг байна уу? Үгүй бол тэрнийг хорооно.

Сон: Вантан, очиж болохгүй. Занга байгаа. Вантан...

Эр: Вантан...

Сон: Вантан...

З: Шао Юүэ, би өнөөдөр амжилт гаргаж, залуу ноёнтноос чамайг надад өг гэж гуйна... Харва!

Эр: Харваад...

З: Зогс... 

Т: Харвахаа боль.

Я: Гүнжтэн... Хуурамч байна...

Ю: Залуу ноёнтон. Сайн сууж байгаарай...

Хэл: Южан ван.

Шао:  Хэлан ханхүү. Уулзалгүй удаж.

Хэл: Тэрнийг сайн хар. Бэлхүүсэнд нь юу байгааг сайн хар... Үнэн, худал, Үхэл амьдрал... чиний сонголт.

Сон: Гүнжтэн. Ван...

Шао:  Юу хүсээ вэ?

Хэл: Эхнэрээ буцааж авмаар байна уу? Амархан. Хаалгаа нээж... Цэрэг дагуулалгүй ганцаараа ирээд... надтай тулалд...

Шао:  Болсон уу? Хаалгыг нээ!

Ху: Хаалгыг нээ!

Т. Вантан!

Хэл: Южан ван эхнэртээ хайртай юм аа.

Шао:  Морь...

Т: Вантан. Ганцаараа явж болохгүй.

Сон: Вантан.

Ху: Вантан.

Шао:  Тушаал дага.

Ху: Вантан.

Т: Вантан.

Ху: Вантан.

Т: Вантан...

Я: Вантан...

С: Залуу ноёнтон. Шао Чи салаа зам дээр ирээд алга болчихлоо. Биднийг дагахаас айснаас зайлахгүй.

Хэл: Заавал ирнэ. Болгоомжтой бай.

С: Мэдлээ, залуу ноёнтон.

Хэл: Отолт байж магадгүй. Эргэн тойрноо сайн ажигла.

********************** 

С:   Залуу ноёнтон, энэ гүүрээр гарчихвал Хуланий газар нутаг.

Эр: Залуу ноёнтон, Шао Чигийн цэргүүд биднийг дагаагүй. Тайван байж болно.

Хэл: Урам хугараа юу?  Миний урам хугарч байна. Шао Чийг ийм хулчгар амьтан гэж бодсонгүй. Хамаагүй ээ. Шао Чи чамайг хүсэхгүй байгаа бол... би хүсч байна. Надтай Хулань руу яв.

Аву: Өнөөдөр тэр чамайг алахгүй  байсан ч... хэзээ нэгэн цагт... би чамайг ална.

Хэл: Намайг яаж алахыг чинь харж л байя.

С: Залуу ноёныг хамгаал. Гүүрийг хамгаал. Залуу ноёнтон, хурдан яв...

Аву: Шао Чи. Шао Чи...

Хэл: Арай гэж ирэх шив...

С: Шао Чи, айгаагүй бол... надтай тулалд...

Аву: Шао Чи...

Хэл: Шао Чи. Миний амийг авах уу? Эхнэрээ авах уу? Өөрөө сонго.

Шао:  Хоёуланг нь.

Хэл: Тэгвэл ирээд ав.

Аву: Битгий ойрт! Битгий ойрт! Дэлбэрэх аюултай. Битгий ойрт!  

Хэл: Шао Чи. Тэрнийг авмаар байгаа бол ирээд ав!

Аву: Үгүй ээ. Битгий ойрт...

Шао:  Үхсэн ч хамтдаа.

Хэл: За яах вэ. Хүслийг чинь гүйцээж өгье.

********************

Эр: Гүнжтэн. Та ирчихэв үү.

Ру: Гуравдугаар ханхүү хаана байна?

Эр: Ордноос эргэж ирснээсээ хойш өргөөнөөсөө гараагүй. Зоог ч барьсангүй, хөрчихлөө. Хэдэн ваар сархад хүртсэн. Бид  бид нар... өргөөнд нь орж зүрхлэхгүй болохоор гүнжтэн таныг залахаар шийдсэн юм.

Ру: Ээжийнхээ өшөөг ч авахгүй, дайсныхаа охиныг өдөр бүр бодож байдаг.

Эр: Ноёнтон олон жил жүнжид сэтгэлтэй байсан. Шаняан жүнж Южаны вантай хуримласан ч манай өргөөнд жүнжийг Южан гүнж гэж дуудаж зүрхлэхгүй байна.

Эм: Гуравдугаар ханхүү. Гуравдугаар ханхүү. Өргөөнөөсөө гаралгүй хэд хоночихлоо. Жаахан ч боловч юм ид л дээ.

Ру: Хэн хашгираад байна?

Эр: Жүнжийн шивэгчин байсан бүсгүй. Су Жин арь.

Ру: Су Жин арь? Яагаад энд байдаг билээ?

Эр: Жүнжийг барьцаалагдсаны дараа гуравдугаар ханхүү Хуйжоу руу явсан. Жүнжийг олж чадаагүй ч, тэрний шивэгчнийг  дагуулж ирсэн.

Ру: Тийм үү? Тэр их үнэнч хүн. Дагуулаад ир. Би тэрэнтэй өөрөө ярилцана.

Эр: Мэдлээ.

**************

Аав: Хатантан.

Хат:  Авугаас сураг байна уу?

Аав: Сураг гарсан ч, Ниншуогоос нийслэлд иртэл мориор тав, зургаан хоног болно. Хүлээх хэрэгтэй. Мэдээ  сайн, суу алин байсан ч хүлээхээс аргагүй.

Хат:  Өдөр ч, шөнө ч бодогдох юм. Аву сайн л байгаасай.

******************

Ру: Жин арь. Гүнжид тийм зүйл тохиолдсон нь гунигтай. Би өдөр бүр тэрний төлөө залбирдаг. Эсэн мэнд эргэж ирээсэй гэж хүсч байна.

Жин: Угсаа залгамжлах гүнж та гүнжийн анд нөхөр байсан. Ахайтны хаана байгааг ч мэдэхгүй болохоор таны сэтгэл зовних нь гарцаагүй.

Ру: Жин арь. Надад хэл дээ. Надад шударгаар хариулаарай.

Жин: Би шударгаар хариулъя.

Ру: Чи тэргүүн сайдад дургүйцсэндээ энд байгаа хэрэг үү? Жин арь. Чи Ван, Ши овгийн хооронд юу болсныг мэдэж байгаа. Ван овогтын шивэгчин Зитаны өргөөнд байхыг би зөвшөөрөхгүй.

Жин: Жин арь би...  15 настайгаасаа нэг зүйлийг хүсэх болсон. Гуравдугаар ханхүүг дагаж, тэрэнд үйлчлэхийг хүсдэг... Өнгөрсөн арван жил гуравдугаар ханхүү, жүнж хоёр хамт өссөн. Би ч гэсэн жүнжтэй хамт өссөн. Хэдий эгч дүүс шиг өссөн ч ялгаатай гэдгийг мэднэ. Би зөвхөн дорд шивэгчин төдий. Жүнж гуравдугаар ханхүүтэй хуримласны дараа Жин арь би дагаж ирээд тэдэнд бүх насаараа үйлчилнэ гэж боддог байсан. Би жаргалтай байх байсан. Гэвч... бүх зүйл урьдчилан таамаглах аргагүй.

Ру: Жин арь ч бас хадамд гарах болсныг би мартаж.

Жин: Угсаа залгамжлах гүнжтэн, Жин арь би зөвхөн гуравдугаар ханхүүгийн дэргэд байж, тэрнийг халамжлахыг хүсч байна.

*******************

Аав: Аву.

Ээж: Аву.

Аав: Аву...

Ээж: Аву.

Аав: Аву...

Шао: Хэзээ ухаан орох бол?

Эр: Вантан, гүнж эдгэрч амь нас нь аюулгүй болсон. Гэвч ухаан орохгүй байна.

Шао: Ухаангүй хоёр хонож байна. Үнэхээр аюлгүй гэж үү?

Эр: Ахайтны шарх үхлийн аюулгүй боловч дотор эрхтнүүдэд нөлөөлсөн болохоор сайтар амрах хэрэгтэй. Эхэндээ өвдөлтөөс болоод таагүй мэдрэмж төрж мэднэ. Өвчнийг тэвчих аргагүй бол сая бичиж өгсөн танг өгөхөд болно. Өвдсөн үедээ ууж болно.

Сон: Гүнжтэн сайн хүн болохоор заавал эдгэрнэ.

Шао: Надаас л боллоо. Би дайснаа дутуу үнэлж. Тулааны талбарт олон жил тулалдчихаад сул дорой эмэгтэй хүнийг ингэж зовоох гэж.

Эр: Гүнжтэн одоо аюулгүй болсон. Ван та санаа амар байж болно.

Шао: Сэрснийг чинь мэдэж байна. Өршөөл эрэх нүүр алга. Гэвч таныг зөвшөөрвөл би байгаа бүхнээ өгөхөд бэлэн байна. Намайг харахыг хүсэхгүй байгаа бол, эдгэсний тань дараа нийслэлд хүргэж өгье.

Аву: Зогс. Би хаана байна?

Шао: Ниншуод. Манай цэргийн хуаранд.

Эм: Ахайтны танг авчирлаа.

Шао: Энэ бол өвчин намдаагч тан. Миний гурван толгой, зургаан гарыг хайж байна уу? Уучих... Хурдан эдгээрэй.

********************

Эм: Угсаа залгамжлах гүнж ээ. Хунтайж танд дахиад л бэлэг явуулж. Баруун далайн сувд. Хар даа, том байгаа биз.

Ру:  За.

Эм: Хунтайж, танд их сайн юм аа.

Ру:  Тэглээ гээд яах вэ. Ван овгоос бол манай Ши овог гүтгүүлж, аавыг гянданд хоригдоход... хунтайж юу ч хийж чадаагүй.

Эм: Угсаа залгамжлах гүнж ээ. Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Та яагаад Су Жин арьт тусалж байгаа юм? Южан гүнж таны анд нөхөр байсан боловч тэднийх манай Ши овгийг сүйтгэж, ийм болгосон шүү дээ.

Ру:  Южан гүнж гуравдугаар ханхүүг хүсэхгүй байсан ч шивэгчин нь хүсч байна. Харин ч сайн хэрэг. Ийм бодол тээж зүрхэлж байгаа бол Южан гүнжээс холдсон гэсэн үг. Тэрэнд туслалгүй яах вэ.

***************

Эм: Вантан.

Шао: Гүнж унтаж байна уу?   

Эм: Өдөржин унтсан болохоор одоо сэрсэн байх ёстой. Вантан, би боолтыг нь солих гэж байна.

Шао: Яв даа. Боолтоо солих хэрэгтэй.

Аву: Хэрэггүй. Шивэгчнээр солиулъя.

Шао: Би болохгүй гэж үү? Эсвэл... намайг эх нөхрөө гэж боддоггүй хэрэг үү? Энд үлдэхийг хүсвэл Ниншуо гэр тань болно. Хүсэхгүй бол би хүссэн үед тань хүргээд өгч болно. Гэвч шарх тань эдгэхээс нааш явуулахгүй.

Аву: Битгий хүр!

Шао: Битгий хөдөл... Сайн амар. Шархаа эдгэсний дараа шийдээрэй... Миний хувьд энэ сайхан нутаг. Эдгэсний тань дараа би үзүүлнэ ээ.

Аву: Би хэдий амьд үлдсэн ч, эцэс төгсгөлгүй өвчинд нэрвэгдсэн мэт яахаа мэдэхгүй байлаа... Хэзээ дуусахыг үл мэднэ.

*****************

Ру: Жин арь. Чи хөөрхөн юм аа...

11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home