Rebel princess 10

Rebel princess -10

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Хэл: эр, Хэлан Жэн, Хуланий ханхүү

Ю: эм, Хэлан Жэний шивэгчин шао Юүэ

Хө: эр, Хэлан Жэний зарц өвгөн

 

Гарчиг:

10р анги

Эр: Гуравдугаар ханхүү, байхгүй байна.

Эр:  Гуравдугаар ханхүү, энд алга.

Тан: Үргэлжлүүлээд хай.

Жин: Гуравдугаар ханхүү, тэгвэл...

Эр: Ноёнтон. Ноёнтон. Гуравдугаар ханхүү Хуйжойгийн цэргийг хөдөлгөсөн байна.

На: Хэн?

Эр: Гуравдугаар ханхүү Южан жүнжийг хайж байна.

На: Очоод, намайг уулзъя гэж байна гэж хэл.

Эр: Мэдлээ.

На: Эхтэйгээ адилхан. Бүх насаараа хайрын боол болж...

*****************

Сах: Яваад бай.

З: Чүү...

Эр: Чүү... Чүү...

Эр: Чүү...

Эр. Чүү...

****************

Тан: Нагац ах аа. Та яагаад энд байдаг билээ?

На: Наадах чинь миний асуух асуулт бус уу?

Тан: Нагац ах аа. Би...

На: Намайг нагац ахаа, Ши овогт ээжийн чинь тал гэдгийг мэдэж байна уу?

Тан: Зитан яаж мартаж зүрхлэх билээ.

На: Мартаж зүрхлэхгүй ээ? Ван овогтын охиныг мартаж чадаагүйг чинь харж байна.

Тан: Аву ааваасаа өөр хүн.

На: Тэгсэн ч Ван овогтын охин. Тэгээд ч Южан вангийн эхнэр болсон. Зитан, Зитан. Ээжийнхээ яаж амиа алдсаныг мартаа юу? Аан? За яах вэ. Маргааш нийслэл рүү буц.

Тан: Гэхдээ нагац  ах аа... тэр өдөр Ши овогт тийм байдалд орсон ч Аву бүх зүйлээхаяад надтай явахыг хүссэн. Би тэрний урмыг хугалсан.

На: Тийм бол... нэгэнт өнгөрсөн хэргийг буцаах боломжгүй. Зитан, Ши овог одоо Ван овогтой цусан өшөөтэй болсон. Чи юу хүсээ вэ?

Тан: Тийм ээ. Би юу хүссэн юм бол? Би тэрнийг ингэж алга бололгүй, аюулгүй, сайн байгаасай гэж хүснэ.

На: Чи... Өнөөдөр би хаан аавын чинь нууц зарлигийг авчирсан. Буцах эсэх нь чиний мэдэх хэрэг биш. Өөрөө унш.

***************

Ю: Залуу ноёнтон. Буу!  

Хэл: Чамтай адилгүй болж...

Ву: Тэргүүн сайд аа.

Аав: Хуйжоугийн захирагч Ву Чиан.

Ву: Тэргүүн сайд аа.

Бичиг: Ву Чиан, Хуйжоу мужийн захирагч

Ву: Гүнж алга болсон болохоор би нийслэлд гэмээ хүлээхээр ирсэн билээ. Тэргүүн сайд надтай уулзахаас татгалзсан болохоор энд хүлээхээс өөр арга байсангүй. Ахайтыг барьцаалах зүрх зоригтой дээрэмчид байх юм гэж санасангүй. Би ганц ч газар үлдээлгүй нэгжих тушаал өгсөн. Ахайтныг заавал аварна аа. Таны шавь, бас танд болоод Ван овогт үнэнч байдгийг минь бодолцоно уу.

Аав: Дээшээ бос.

Ву:Аан?

Аав: Сайн сонс. Миний охинд ямар нэг муу зүйл тохиолдвол танай гэр бүлийг хамтад нь булна гэдгийг мэдэж ав....

Ву: Тэргүүн сайд аа. Тэргүүн сайд аа, амь өршөө. Тэргүүн сайд аа. Тэргүүн сайд аа, амь өршөө.

*********************

А: Яагаад явахгүй байгаа юм бэ?

Ву: Гүнжтэнд хэлэх зүйл байна. Намайг гүнжтэнтэй уулзуулаад өгөөч дээ. 

А: Ноёнтон, би танд олон удаа хэлсэн. Манай гүнжтэн бие нь таагүй байгаа, зочин хүлээж авахгүй гээд байна.

Ву: Гэхдээ энэ... Южан гүнжтэй холбоотой хэрэг. Гуйж байна. Намайг гүнжтэй уулзуулчих л даа.

Эм: Залуу ноёнтон хэтэрч байна. Ван овог л  таныг ураг барилдуулах гэж хаантнаас гуйсан. Таныг сэтгэлтэй...

Бэр: Руочу.

Эм: Авхай. Үнэхээр шударга бус байна. Хаантан таны төлөвлөж байсан хуримыг болиулж залуу ноёнтой хуримлуулсан. Гэтэл залуу ноёнтон таныг тоохгүй өдөр бүр арын өргөөнд байдаг татварууд руу гүйж байна. Одоо болтол эхнэр нь болсон та хөл хүнд болж чадахгүй байна. Жу Яан залуу ноёнтны хүүхдийг тээж байгаа гэсэн.

Бэр: Харин ч сайн хэрэг.

Эм: Авхай. Манай Хуан овог ч бас язгууртан гаралтай. Дээр нь ноёнтон нийслэлд ирчихсэн байгаа.

Ву: Ву Чиан гүнжтэнд бараалхахыг хүсч байна. Гүнжтэн.

Бэр: Хэн ингэж хашгирдаг билээ?

Эм: Яваагүй юм байх даа. Түрүүн гаднаас ирж байхад гадна байж байсан. Хуйжоугийн захирагч гэж дуулсан.

Бэр: Хуйжоу?

Эм: Залуу гүнжтэн. Ууган гүнжтэй ямар хэргээр уулзах гэснийг нь би мэдэхгүй.

Бэр: Руочу. Ямар нэг шалтаг хэлээд Шу асрагчийг дагуулаад ир.

Эм: Шу асрагч уу? Ойлголоо.

***********************

Л: Гүнжтэн. Муу юм болж. Жүнжид муу юм тохиолдож.

Ээж: Юу?

Ву: Миний буруу. Миний буруу. Миний буруу.

Л: Гүнжтэнд хэлээдэх. Манай жүнжид юу тохиолдсон гэнэ ээ?

Ву: Аан? Гүнжтэн таныг энэ хэргийг мэдээгүй гэж мэдсэнгүй.

Ээж: Хурдан хэлээдэх.

Ву: Би үнэхээр мэдээгүй. Мэдэж байсан бол хичнээн зүрх зоригтой байсан ч танаас өршөөл гуйхаар ирэхгүй байсан.

Л: Дэмий юм ярихаа болиод үнэнийг хэлээдэх.

Ээж: Хурдан, хэл, хурдан хэлээдэх. Миний охин Авуд юу тохиолдсон юм?

Ву: Арав хоногийн өмнө Хаврын дэнлүүний баярын үеэр Южаны ахайтныг дээрэмдчид хулгайлаад явчихсан. Би өөрт байсан бүх цэргүүдээ явуулж хайлгасан. Гэвч, одоо болтол хаана байгааг нь мэдээгүй л байна. Намайг шийтгэнэ үү. Намайг шийтгэнэ үү.

Л:Гүнжтэн.

Эм: Гүнжтэн.

Ву: Би үхэх ялтай. Үхэх ялтай.

Л:Гүнжтэн.

Эм: Гүнжтэн.

Л:Гүнжтэн.

Эм: Гүнжтэн.

Ву: Гүнжтэн.

Эм: Гүнжтэн.

Л: Гүнжтэн.

******************  

Ю: Юугаа хараа вэ? Дахиад харвал нүдийг чинь ухчихна шүү.

Аву: Тэг ээ. Ух л даа. Миний нүдийг Хэлан Жэнд өгөөрэй. Тэгээд яахыг нь хар.

Ю: Чамд тэрний нэрийг хэлэх эрх байхгүй.

Аву: Тийм ээ. Араатан гэж дуудах хэрэгтэй.

Ю: Чи өөрөө араатан. Гурав хоногийн дараа Үхсэнийхээ дараа юу гэж ярихыг чинь харж л байя... Тэрийг аваад өөрөө ид.

Аву: Юу гэнэ ээ? 

Ю: Тэрийг аваад гудар гэж байна.

Аву: Миний гар хүлээтэй. Хүлгийг минь тайлж байж иднэ биз дээ.

Ю:  Тэрийг ав... Ид... Идэхийг чинь харъя...

З: Шао Юүэ.

Ю: Ор.

З: Залуу ноёнтны явуулсан махтай зутан.

Ю: Залуу ноёнтон явуулаа юу?

З: Тийм ээ. Хөөе... Тэрэнд өг гэсэн...

Ю: Гар!

Аву: Залуу ноён чинь, одоохондоо намайг алахгүй бололтой.

Ю: Гурав хоногийн дараа... алах нь дамжиггүй.

Аву: Гурав хоногийн дараа юу ч болсон... надад хамаагүй... Гэхдээ энэ зутан минийх.

Ю: Идмээр байна уу? Ингээд ид... Хаалгаа нээ! Муу өөдгүй эм, хаалгаа нээ! Муу эм... Хаалгаа нээ гэж байна. Хаана байна? Гараад ир!

Сах: Залуу ноёнтон.

Хэл: Юун чимээ вэ? Хүн унтуулахгүй.

Сах: Залуу ноёнтон, гүнжийн байгаа пинд гал гарч байна.

Хэл: Гал гарсан? Унтраах гэж яарах хэрэггүй. Тосгоныг хурдан бүсэл.

Сах: Мэдлээ.

****************

Ах: Аав аа.   Хуйжоу мужийн захирагч Ву Чиан ирж, өршөөл гуйхтай нь ээж таарчихаж. Авуг барьцаалагдсаныг сонсоод... ухаан алдчихлаа. Ордны оточ ирж үзээд сайн амрах хэрэгтэй гэсэн.

Аав:  Ва Чианыг дээ. Тэр өдөр нийслэлээс хөөх ёстой байж.

Ах: Аав аа. Аву алга болоод арав хоночихлоо. Сураг чимээ байна уу?

Аав:  Сураг гарсан. Ниншуо руу явж байгаа бололтой. Южан ван руу хүн явуулсан. Удахгүй тэр дээрэмчдийн учрыг олох байх. Шао Чийд бэлтгэлтэй бай гэж захиа явуулсан. Удахгүй дүүг чинь олох байх.

Ах: Гэвч хуримын өдөр Авуг ганцааранг нь орхиод явсан. Авуг аварна гэж үү?

Аав:  Одоо манай ван овогтой нэгэн завинд суусан. Тэр ч, би ч хааны нүдэнд орсон өргөс. Надтай хамтрахаас татгалзвал тэрэнд өөр гарах гарц байхгүй.

Эм: Залуу ноёнтон.

Ах: Яагаад бүгд гэрэлгүй байгаа юм? Авхай чинь яагаа вэ?

Эм: Хуан гүнтэн нийслэлд ирчихсэн байгаа. Авхай хааяа ноёнтой уулзахаар дэн буудал руу явдаг юм. Өнөөдөр тийшээ явсан.

Ах: Гэрт ийм хэрэг гарчихаад байхад... Бэр нь байж ээжийн дэргэд байх ёстой бус уу? Эргэж ирмэгц нь надад мэдэгд.

Эм: Мэдлээ, залуу ноёнтон.

****************

Лю: Ми арь. Хэд хоногийн дараа би чамайг нэр төртэйгээр өөрийнхөө дэргэд зална. Чамд муу зүйл болохыг яасан ч зөвшөөрөхгүй. Намайг хаан ширээнд суухад чи хатан болно.

Бэр:   Зилю.

Лю: Зүгээр ээ. Надад итгэ.

*********************

Жин: Жүнжийг хайхаа больж байгаа юм уу?

Тан: Үгүй ээ. Нийслэл рүү буцна.

Эр: Гал гарч байна...

Эм: Түймэр... Түймэр гарлаа...

Эр: Хурдан хурдан.  Хурдан...

Эр: Худлаарай. Хурдал...Хурдан. Хурдан...

Ху: Гүнжтэн. Өршөөж хайрла. Ху Гуанлэй байна.

Я: Ху Яао.

Ху: Южан вангийн тушаалаар ахайтныг аврахаар ирлээ.

Я: Гүнжтэн бүү ай. Вантан таныг хамгаалуулахаар бид хоёрыг явуулсан.

Аву: Южан Ван гэнэ ээ?

Ху: Тийм ээ.

Аву: Өөрөө хаана байна?

Ху: Вантан Ниншуод байгаа. Таныг барьцаалагдсаныг дуулаад сэтгэл нь зовниж байгаа. Ху Яао бид  хоёрыг таныг авруулахаар явуулсан.

Эр: Хурдан явж хай. Хайгаач...  Хурдан эрж ол. Алдаж болохгүй.

Эр: Мэдлээ.

Эр: Бушуул. Хурдан яваач...

Эр: Ус аваад ир.

Эр: Энд алга аа.

Эр: Энд байхгүй байна.

Эр: Сайн хай!

Эр: Энд байхгүй байна.

Эр: Тийшээ явж хай. Хурдан яв. Алдаж болохгүй.

Ху: Ху Яао. Эндээ үлдээд ахайтныг хамгаал. Би зам гаргая.

Эр: Энд байхгүй байна.

Эр: Хурдан явж хай...

Эр: Ус ирлээ...

Эр: Та нар тэрийг холдуул.

Эр: Мэдлээ.

Эр: Сайн хай! Ийшээ, ийшээ...

Эр: Наашаа... Наашаа...

Эр: Энд алга. Тэнд очиж хай.

Эр: Сайн хайгаарай, тэрнийг алдаж болохгүй.

Эр: Ус аваад ир... Бушуул.

Эр: Сайн хай. Хурдал...

Эр: Ийшээ...

Эр: Тийшээ хайя.

Эр: Энд алга аа.

Эр: Та нар хаалгыг хаа.

Эр: Мэдлээ.

Эр: Хаалгаа хурдан хаа.

Эр: Мэдлээ.

Эр: Сайн хай...

Я: Хүмүүс хаа сайгүй байна. Баригдах нь гарцаагүй.

Ху: Тэвэл бүгдийг нь алчихъя.

Аву: Болохгүй ээ, болохгүй. Тэд хэтэрхий олуулаа. 

Эр: сайн хай! Сайн хай!

Аву: Энэ байдлаараа эндээс нэг нь ч гарч чадахгүй.

Эр: Та хоёр тэр хэрэм рүү яв. Өндөр газраас сайн хар.

Эр: Мэдлээ.

Эр: Наана чинь байна уу?

Аву: Миний хэлэхийг сонс. Хэлан Жэн занга тавьсан. Гурав хоногийн дараа надаар өгөөш хийж, Южан ванг хөнөөх  гэж байгаа.

Я: Гурав хоног? Вантан цэргийн жагсаал хийх ёстой өдөр.

Эр: Наашаа... Бүх хаалгыг хаа!

Эр: Мэдлээ.

Аву: Тийм ээ. Гурав хоногийн дараа. Яг юу хийхийг нь мэдэхгүй. Гэхдээ Южан вантанг...

Эр: Сайн нэгж!

Эр: Энд алга аа.

Аву: Үхэх сэхэхээ үзнэ. Энэ мэдээг хурдан хүргэ!

Эр: Шувуу ч алдаж болохгүй!

Я: Гүнжтэн.

Ху: Та яах гэж байна?

Аву: Би тэднийг саатуулъя. Та хоёр хурдан яв.

Я: Болохгүй ээ.

Ху: Гүнж ээ. Би вантанд таныг хамгаална гэж амалсан.

Аву: Санаа бүү зов. Би тэдэнд хэрэгтэй. Надад муу юм хийхгүй. Очиж Южан ванд хэл. Гурав хоногийн дараа  хүлээж байя.

Эр:   Наашаа.

Ху: Гүнжтэн. Гүнжтэн.

Я: Гүнжтэн. Ингэе... Би эндээ үлдээд ахайтныг хамгаалъя. Та явж ноёнтонд мэдэгд

Эр: Яв...

**********************

В: Хэн бэ?

Ву: Би байна.

В: Ноёнтон.

Ву: Баларсан. Баларсан.

В: Ву болоо вэ?

Ву: Баларлаа. Өршөөл гуйх гэсэн биш илүү том хэрэг тарьчихаад ирлээ. Үхэх нь гарцаагүй. Амьтайгаа үлдэж чадахгүй үгүйгээ ч мэдэхгүй байна.

В: Ноёнтон. Одоо яавал дээр вэ?

Ву: Өөр яалтай билээ... явъя. Шөнөөр зугтъя.

*************

Хэл: Тэр яаж зугтсан бэ?

Ю: Шаао Юүэгийн буруу.  Тэр гал тавьж, үймээнийг ашиглаад зугтчихсан.

З: Залуу ноёнтон. Шао Вүэ энэнээс бол түлэгдэх дөхсөн.

Хэл: Арга заль ихтэй ч, даанч чавар алга. Чиний алдаанаас болж миний төлөвлөгөө балрах дөхлөө. Тэгвэл... эндээс хүлчих. Яаж зугтахыг нь харъя.

Ю: Шао Юүэ зөвшөөрөхгүй. Өшөөгөө авах нь чухал.

Хэл: Юу гэнэ ээ?

Ю: Залуу ноёнтон, тэрний царайнд хууртаж, өшөө авахаа мартаж болохгүй. Бид их удаан хүлээсэн. Олон хүнээ алдсан. Гурав хоногийн дараа өшөөгөө авна.

Хэл: Өшөө авах гэж байгаагаа мэдэж байгаа байх нь ээ? Тэгээд яагаад алдчихдаг юм?

Ю: Шао Юүэ, миний буруу. Намайг шийтгэнэ үү.

Хэл: Шийтгэх ээ? Надад бүү гомд. Хэн нэг нь хариуцлага хүлээх ёстой. Чи зугтсан болохоор... тэр шийтгүүлэх ёстой. Соту.

С: Байна.

Хэл: Авч гараад нэг гарыг нь тасал!

Ю: Залуу ноёнтон. Би танд үйлчлэх ёстой, залуу ноёнтон.

С: Яв...

Ю: Залуу ноёнтон,үгүй ээ. Залуу ноёнтон.

С: Яваач.

Ю: Залуу ноёнтон.

Аву: Хэлан Жан. Гал тавьсан хүн нь би. Тэрнийг юунд шийтгэв? Тэгээд ч, намайг чи өөрөө манаж байсан ч, би зугтах л болно.

Хэл: Тэрнийг өмөөрч байна уу? Сонирхолтой юмаа. За яах вэ. Би чамайг өөрөө манана.

**************

Эм: Ву захирагч аа. Таны байгааг мэдэж байна.

Ву: Эмэгтэй хүн байна.  Очоод хараад ир. Очоод хараадах.

В: За. Хэн бэ?

Ву: Чи хэн билээ?

Эм: Миний хэн байх хамаагүй. Та ямар хэрэг тарьсанаа мэдэж байна уу?

Ву: Чи яаж мэдээ вэ?

Эм: Одоо таныг аварч чадах ганц л хүн байгаа. Амьдармаар байгаа бол намайг дагаад яв.

****************

Ву: Хуна гүний амгаланг айлтгая. Хуан гүн та дорд надад амьдрах арга зааж өгнө үү. Намайг аварч өгвөл Хуан гүний хүссэн бүхнийг хийх болно.

Х: Би ч гэсэн чамайг аврах арга алга.

Ву: Би яавал дээр вэ?

Х: Чамайг аварч чадах ганц л хүн байгаа.

Ву: Хэн?  Энэ...

Х: Чиний аврагч ирж байна. Хоёрдугаар ханхүүгийн амгаланг айлтгая.

Лю: Хуан гүн та бос.  

Ву:  Хоёрдугаар ханхүү... Дорд миний амийг аварч хайрла.

*****************

Хэл: Бурхан надад хэзээ ч өгөөмөр байгаагүй. Миний өмнө ямар ч үзэгслэнтэй зүйл гарч  ирсэн... завал надаас булаадаг. Чи Южаны гүнж биш байсан бол... хичнээн сайхан... Эсвэл би Хэлан Жэн биш байсан бол... чиний дайсан биш байсан бол... намайг ингэж үзэн ядах байсан уу?

Аву: Дорой нэгнийг дээрэлхэж... гэмгүйг гүтгэж...хүний амь тасалж, өшөө авахаас өөрийг мэдэхгүй... чамайг яаж үзэн ядахгүй байх юм?

Хэл: Би яаж өнөөдрийг хүртэл амьд явааг мэдэх үү? Дээр үед Лиупан ууланд нэгэн гүнж амьдардаг байсан. Хүний харц булаасан ихэмсэг, үзэгслэнтэй бүсгүй... Нэг өдөр тэрний хуриманд оролцохоор ирсэн Хуланий ханхүү тэрний гоо үзэгслэнд шунаж... гүнжийг хүчээр эзэмдсэн... Гүнжтэн хүү, охин хоёр төрүүлсэн... Нэг өдөр охин нь хүндээр өвдөж... цөхрөнгөө баран, аргагүй болоод...  Цасан шуургатай хүйтэн өдөр Лиупанд хүүгээ дагуулан очиж... ханхүүгийн төрөл төрөгсдөөс тусламж гуйсан... Гэтэл тэд... хүүг зулбасага хэмээн чичилж хөөсөн... Гүнжийн бие хамгаалагчдын нэг тэднийг хамгаалж хүү, охин хоёрыг нь өсгөсөн. Гэвч олон жилийн дараа... Хуланий ханхүү хүүг эхээс нь булаахаар хүн явуулна гэж хэн санах билээ.

Аву: Хүүг авахаас татгалзсан бус уу?

Хэл: Хуланий үр усад тулаанд үрэгдэж, хаан ширээг залгамжлах хүнгүй болсон болохоор... Лиупанд үйлдсэн нүглээ санасан хэрэг. Хүүг Хуланьд ирэхэд Хулань овог, Хуланий хамгийн том овогтой дайтаж байсан.  Лиупань тулалдаж байсан хоёр овогтой залгаа байсан болохоор их хэмжээний хохирол амссан. Хүү өөрийн амиар сүрдүүлж Хуланий тайжаас цэрэг аваад  ээжийгээ аврахаар очсон... Луипанд иртэл үнс нурамнаас өөр юу ч үлдээгүй байсан... Ээж, дүү хоёр нь аль хэдийн...     

Аву: Тэр хүү чи биз дээ...

Хэл: Тэр өдөр би хайртай бүхнээ алдсан. Лиупаны ордноос зугтаж чадсан ээжийн бие хамгаалагч намайг олж, бид зугтсан. Намайг залуу ноён хэмээн дуудаж, ямар ч хамаагүй аргаар Лиупаны иргэдийн өшөөг авахаар шийдсэн.

Аву: Тэгээд надаар шатрын хүү хийгээ юу? Өшөө авах өгөөш.

Хэл: Энийг яриад ямар ч нэмэргүй. Хичнээн хүн хороох нь хамаагүй. Чамайг ална гэхээр харамсаад байна.

*******************

Д: Хаантан, болгоомжтой. Хаантан... Ши гүн хэл явуулсан байна. Ниншуод том занга тавьсан гэнэ. Шао Чийг амиа алдмагц, Шу Шоу нууц тушаалыг дагана. Эзэн хааны элчийн хувиар Ниншуогийн цэргийн эрхийг гартаа авна. 

Хаан:  Зитан? Зитан хаана байна?

Д: Гуравдугаар ханхүү нийслэл рүү ирж яваа. Хаантан... Энийг хэдий болтол тэвчих  болж байна?

Хаан:  Үхээд сэхсэн болохоор, хэцүү байсан ч тэвчих хэрэгтэй.

****************

Ю: Нүүрээ угаагаад...  Хувцасаа сольж өмчс. Маргааш... замд гарна.

Аву: Маргааш намайг яах гэж байна?

Ю: Санаа бүү зов. Миний амийг аварсан болохоор би чамд өртэй. Надад хүссэнээ хэлж болно.

Аву: Маргааш амиа ч алдаж мэднэ. Чамд хүсэх зүйл алга уу?  

Ю: Миний хүсэл бол үхэл.

Аву: Амь чинь хайран биш үү?

Ю: Залуу ноёнтон намайг аварсан. Намайг Хуланьд авч очсон өдрөөс миний амь тэрнийх болсон.

Аву: Шао Юүэ. Хэлан Жэнд яаж ханддагийг чинь би харсан. Тэрэнд сэтгэл зүрхээ зориулж, чадах бүхнээ хийдэг. Гэтэл тэр чамд яаж ханддаг вэ? Чам руу хашгичиж, гарыг чинь таслах гэж байсан.

Ю: Миний сэтгэлд байхд л хангалттай. Намайг юу ч гэж бодсон хамаагүй.

Аву: Надтай жаахан суух  л даа. Анд нөхөр биш ч, адилхан эмэгтэй хүний хувиар сэтгэл гэдэг үнэ цэнэтэй болохоор хамаагүй хүнд өгөх хэрэггүй гэж хэлье.  

Ю: Юу гэсэн үг вэ?

Аву: Эмэгтэй хүн доромжлолыг тэвчиж амьдрах ёсгүй. Тийм хайр,  чамайг үнэ цэнэгүй болгоно. Тэвчиж амьдрах хэрэггүй.

Ю: Юу хэлээд байгааг чинь ойлгохгүй байна. Залуу ноёнтны төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Шао Юүэ амиа өгөхөөс буцахгүй. Энэ миний тавилан байх...

Аву: Хувь  тавиланд бууж өгөх хэрэггүй. Сайн бодож үз.

**************

Эр: Холоос харвал, адилхан харагдаж байна. Үхэхээс айж байна уу?

Ю: Залуу ноёны төлөө,  Шао Юүэ юунаас ч айхгүй.

Эр: Лиупаны иргэдийн төлөө зоригтой байгаарай.

Ю: Шао Юүэ амь насаа хайрлахгүй.

Эр: Чи бол Лиупаны дайчин.

З: Шао Юүэ, хөөрхөн байна. Удахгүй хөдлөх гэж байна. Чи айхгүй байна уу?

Ю: Залуу ноёны төлөө, юунаас ч байхгүй байна.

З: Юу ч болсон бай... би дэргэд чинь байна.

С: Явах цаг боллоо. Залуу ноёнтон.

Хэл: Тийм ээ. Хааны элчийн тэмдэг.

Аву: Урвагч байгаа гэж мэдсэн юм.

Хэл: Ухаантай гэдгийг чинь би мэднэ.

Эр: Залуу ноёнтон. Цагаасаа хоцорч болохгүй.

Хэл: Энэ хаш бүсийг хамгийн хүчтэй галт дариар бүрсэн. Энэ утсыг татахад гал гарах болно. Арван алхмын газарт байгаа бүхэн үнс нурам болно. Хамаагүй хөдлөхгүй байсан чинь дээр шүү... Намайг Шао Чийг хурдан алаасай гэж бурхандаа залбир. Тэгвэл чамайг амьд үлдээнэ... Маргааш чи бид хоёр амь үлдвэл... чамайг цэцэгт тал руу авч явна.

Аву: Чи юу ч авч явахгүй.

*******************

Сон: Вантан. Бидний төлөвлөгөө хэдий сайн боловч гүнж тэдний гарт байгаа. Миний бодлоор...

Ху:  Хуай Ан. Ахайтныг Ху Яао хамгаалж байгаа. Муу юм болохгүй.

Сон: Ху Яао эмэгтэй хүн. Тулалдах хэрэг гарвал ахайтныг хамгаалж чадахгүй байж мэднэ. Хүн нэмж явуулбал ямар вэ?

Ху: Тэгвэл дайснууд сэжиг авч, вантны төлөвлөгөө талаар болно.

Сон: Ахайтны амь нас хамгаас чухал.

10-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home