Rebel princess -9
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Хэл: эр, Хэлан Жэн, Хуланий ханхүү
Ю: эм, Хэлан Жэний шивэгчин
Хө: эр, Хэлан Жэний зарч өвгөн
9-р анги
Шао: Намайг сүрдүүлэхийг хүссэн бол... Гүнжтэн Ниншуо руу ирж яваа.
Эр: Хурдан ноёнтныг гарга.
Эм: Болгоомжтой.
Эр: Ноёнтныг хурдан гарга.
Эр: Дээдэс ээ. Дээдэс ээ.
Эм: Зөөлөн. Зөөлөн.
Эр: Яваарай. Хурдан дотор ор.
Эм: Хөөе, та хоёр. Тэрнийг пинд аваач... Идэх юм өг. Үхүүлж болохгүй.
Сон: Гүнжтэн, нөхөртэй эмэгтэй. Тэд вантан таны араас ирсэн байх нь.
Шао: Гуанлэй, Яао та хоёр яваад Хуйжоугаас Ниншуо хүрэх замд яваа бүх худалдааны цувааг шалга.
Ху: Мэдлээ.
Я: Мэдлээ.
Сон: Вантан. Гүнжтэн алга болоод гурав хонож байхад ордны дотор болоод гадна байгаа хүмүүс энэ талаар дуулсан байх ёстой. Мэдсээр байж тэд Шу Шоуг цэргийн жагсаал хийлгэхээр явуулж.
Шао: Шу Шоуд сайн үйлчил. Сайн үйлчил.
Т: Мэдлээ.
Сон: Мэдлээ.
*****************
Эр: Гуравдугаар ханхүү. Су Жин арь ирлээ.
Тан: Жин арь? Цасан шуурга болж байхад чи яаж ирээ вэ?
Жин: Гуравдугаар ханхүү. Гүнжийг аварч өгөөч.
Тан: Аву яагаа вэ?
Жин:Гүнжийг барьцаалчихлаа.
Тан: Барьцаалсан?
Жин: Гүнж бид хоёр Хуйжоуд амьдарч байсан. Бидэнд өстөн дайсан байхгүй. Барьцаалагдсаны дараа гүнжийг хаа сайгүй хайсан боловч олж чадсангүй. Жин арь яахаа мэдэхгүй байна. Тэгээд би гуравдугар ханхүү танаас тусламж гуйхаар ирлээ.
Тан: Явъя. Би чамтай Хуйжоу руу явъя.
Эр: Гуравдугаар ханхүү, болохгүй. Ханхүү та ээжийнхээ хийсэн хэргийг наманчлэхээр ирсэн. Зөвшөөрөлгүй явбал таныг хатуу шийтгэнэ. Тэргүүн сайн, Южан ван хоёр байгаа шүү дээ.
Тан: Аву аюулд орчихоод байхад яаж зүгээр суух болж байна?
Эр: Гуравдугаар ханхүү. Та бусдын хов жив болох шалтаг гаргаж байна. Шуудхан хэлэхэд Ши овог байхгүй болсон. Та хорионд байгаа. Тэгээд ч хааны буншныг олон цэрэг манаж байгаа. Та яаж гарах юм?
Тан: Би Авуд тэрнийг үүрд хамгаална гэж амалсан. Намайг шийтгэх байсан ч хамаагүй.
Эм: Эзэнтэн. Гадаа хүйтэн байна. Зузаан хувцас өмс....
Тан: Явъя.
***************
Сах: Хөөе.
З: Аан?
Сах: Южан гүнж үзэгслэнтэй юм аа. Эзэнтэн хамгаалах нь аргагүй.
З: Үзэгслэнтэй байх тусам Шао Юүэ улам их зовооно гэсэн үг. Бодоод үз. Залуу ноёнтны дэргэд байсан тэр олон үзэгслэнтэй бүсгүйчүүдээс сайнаар дууссан хүн байна уу? Ша... Шао Юүэ.
Ю: Та нар ямар үзэгслэнтэй бүсгүй яриа вэ?
З: Шиао Юүэ хамгийн үзэгслэнтэй.
Сах: Тийм ээ, тийм тийм.
Ю: Дэмий юм яриад. Амаа мэдэцгээ. Тэрнийг гаргаад ир. Залуу ноён харна гэж байна.
*************
Эм: Муу мэдээ.
Эр: Муу мэдээ.
Эм: Муу мэдээ.
Эр: Муу мэдээ.
Эм: Муу мэдээ.
Эр: Муу мэдэ
Эм: Муу мэдээ. Муу мэдээ. Муу мэдээ.
Эр: Баларлаа.
Эр2:Юу болоо вэ?
Эр: Гуравдугаар ханхүү алга болчихлоо.
Эм: Гуравдугаар ханхүү алга болчихож. Хурдан хурдан.
Эр: Хурдан хайгаарай. Хурдан...
Эм: Хурдан хайгаарай.
Эр2: та хоёр буц.
Эм: Гуравдугаар ханхүү алга болчихлоо. Хурдан явж хайгаарай.
Эр: Хурдлаарай.
Эм: Хурдан яв.
****************
Ах: Яаж байна?
Ээж: Су арь.
Ах: Ээж ээ
Ээж: Яасан орой ирээ вэ?
Ах: Хол байдаг хэдэн нөхөд маань ирээд. Тэдэнд нийслэл үзүүлсэн юм.
Ээж: Ордноос мэдээ сонсогдоно уу?
Ах: Ээж та санаа бүү зов. Нагац ах сэргэсэн. Гэхдээ бүрэн эдгэтэл хугацаа орно гэсэн.
Ээж: Дүүгээс чинь сураг байна уу?
Ах: Захиа бичээд намайг хэдэн сав сархад явуулаач гэсэн байна лээ.
Ээж: Тэр хүүхэд... хүний эхнэр болчихоод ухаан суугаагүй байх шив. Би яаж санаа зовохгүй байх билээ?
Ах: Санаа чилээх хэрэггүй. Угаасаа дэггүй хүн. Тэнд загнах хүн байхгүй болохоор дураараа дургиж байгаа.
Ээж: Дүүгээ тэгж хэлж болдог юм уу?
Ах: Ээж ээ. Би ирмэгцээ таны мэндийг мэдэхээр хүрээд ирсэн. Хөлстэй байгаа болохоор би явж усанд орлоо.
Ээж: Хурдан яв. Авуг дэггүй гээд байсан. Ханхүү ийм байдаг юм уу?
Ах: Би ч гэсэн том болохгүй хүүхдээрээ байх юм шиг байна... Аву... Ахыгаа өршөө. Чамайг хамгаалж чадсангүй. Чи одоо хаана байгаа бол?
***************
Хө: Залуу ноёнтон.
Ю: Залуу ноёнтон, аваад ирлээ.
Хэл: Оруул.
Хө: Оруул.
Хэл: Наашаа ойрт
Бичиг: Хэлан Жэн, Хуланий ханхүү
Хэл: Тэргэнд явж байхдаа чамайг налахад... зөөлөн байсан. Тэгэхэд царайг чинь харахыг хүсч байлаа. Ингээд харсан чинь үзэгслэнтэй юм аа. Шао Чи ч азтай юм аа... Алив... Ойртоод ир... энд хүйтэн байна... Ирээд намайг дулаацуул.
Ю: Залуу ноёнтон.
Хэл: Гар! Гар!
Ю: Залуу ноёнтон. Тэр Шао Чигийн...
Хэл: Гар!
Аву: Өвчин тусчихаад намайг доромжлохтойгоо байх шив.
Хэл: Чи зоригтой юм аа.
Аву: Намайг алах байсан бол намайг барьцаалсны дараа аль хэдийн алчихсан байгаа. Намайг алах чиний зорилго биш. Би чамд хэрэгтэй... Чи одоохондоо намайг яаж ч чадахгүй...
Хэл: Хэрэгтэй? Тийм ээ, хэрэгтэй. Чамайг яаж ашиглахаас шалтгаална. Чин бардам нөхөр ёсолж аваад удаагүй эхнэр нь... Лиупан овгийн хүнд хүчирхийлүүлснийг мэдээд яах бол?
Аву: Тонил.
Хэл: Чи өрөвдөлтэй юм аа. Нөхөр чинь яаж ийм их амжилт гаргасныг мэдэх үү? Аан? Южан ван болоод тэрний удмынхны хичнээн хүн хилсээр алагдсаныг мэдэх үү?
Аву: Худлаа.
*************************
Эр: Хатантан заларч байна.
Эр: Хатны амгаланг айлтгая.
Хат: Бос.
Эр: За.
Хат: Хаантан. Танаас асуух зүйл гараад ирлээ. Аву Хуйжоуд барьцаалагдсаныг хаан та мэдэж байгаа юу?
Хаан: Аву? Аву ирээ юу? Ирж надтай шатар тогло гэж хэл. Би хүлээж байлаа.
Хат: Хаантан.
Хаан: Аву хаана байна? Чамаас болоод яаж нүүх гэж байснаа мартчихлаа.
Хат: Март даа. Хэд хоногийн өмнө, Зитан хааны бунхнаас зөвшөөрөлгүй оргосон байна. Энэ маш том гэмт хэрэг. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Хаан та мэдэж байгаа юу?
Хаан: Зитан? Зитан хааны бунханд юу хийж байгаа юм?
Хат: Авуг Зитан барьцаалсан уу?
Хаан: Зитан Авуг барьцаалсан гэнэ ээ?
Хат: Яаж ойлгуулбал дээр вэ? За за. Хайртай гуравдугаар ханхүүг чинь олж байгаа болъё. Буцъя.
: Хатантан сайн яваарай.
Д: Хатантан сайн яваарай.
Хат: Шүэ тайган, байнга хааны дэргэд байх ёстой бус уу? Хаачаад ирж байгаа юм?
Д: Хатантан. Хаантан шөнө байн байн сэрээд хэд хоног сайн унтаж чадаагүй. Ордны отчийн газарт очоод унтуулдаг тан аваад ирлээ.
Хат: Хаантан өдөр бүр тангаа ууж байгаа юу?
Д: Таны тушаасны дагуу.
Хат: Шүэ Дао Ан. Чи ордонд орж ирээд удсан. Хаантныг сайн асрах нь чиний үүрэг гэдгийг бүү умартаарай. Энэний ачаар л чи миний нүүрийг харж байгаа. Өөр зүйл хийх хэрэггүй. Намайг хуурсныг чинь мэдэх юм бол... хүзүүг чинь хугалчихна шүү.
Д: Яахин зүрхлэх билээ.
Эр: Хатантан сайн яваарай.
Д: Хаантан.
Хаан: Аан?
Д: Гуравдугаар ханхүүг хайлгахаар хүмүүс явуулсан. Мэдээ ирмэгц танд мэдэгдье.
Хаан: Ойлголоо.
Д: Гүнжтэнийг яах вэ?
Хаан:
********************
Хэл: Чи үр хүүхдээ алдсан хүмүүс ямар байдгийг харж байсан уу? Хөгшинд эмгэд, нялх хүүхдүүд замын дэргэд унаж байхыг харсан уу?
Бичиг: Лиупан.
Хэл: Бүг Шао Чигаас болсон.
Аву: Дайны үеэр зовж шаналдагийг мэднэ. Шао Чигийн Чен гүрнийг хамгаалах гэсэн оролдлого гэдгийг ч мэднэ. Бас чи, танай хүмүүс хэлсэн амнаасаа буцсаныг ч мэднэ.
Хэл: Өлөгчин...
Эр: Залуу ноён Шао Юүэд дургүй ч, надад таалагддаг.
Ю: Тонил. Өлөгчин...
Аву: Шао Чи буруу зүйл хийгээгүй.
З: Бидний очсон дэнлүүний баярт... зөндөө хүн очсон байсан. Зөндөө амттай хоол байсан. Даанч амталч чадаагүй нь харамсалтай.
Ю: Муу өлөгчин...
Эх: Зугтах гээ юу?
Ю: Залуу ноёныг уурлуулна гэнэ ээ?
З: Шао Юүэ.
Ж: Шао Юүэ. Залуу ноён хэн ч тэрэнд хүрч болохгүй гэж тушаасан.
Ю: Залуу ноёнтон ямар байна?
Ж: Алив...
З: Шао Юүэ.
Ю: Тонил.
**************
Хат: Авугийн талаар хэл чимээ байна уу?
Аав: Тагнуулууд хэл чимээ авчирсан. Хэд хоногийн өмнө Хуйжоугийн цогцос шалгагч, сархданд самуурч голд унаж амиа алдсан. Дараа өдөр нь Аву алга болсон. Тэр өдөр хотын хаалган дээр үхсэнийг оршуулна гэсэн тэрэг гарсан. Гэвч оршуулахаар явсан хүмүүс нь эргэж ирээгүй.
Хат: Алуулчихсан гэсэн үг үү? Тэр хүмүүсийн хаана байгааг олсон уу?
Аав: Тагнуулууд араас нь хайсаар Ниншуо орох замд сураг чимээ гаргаж. Южан ван руу явж байгаа бололтой. Гэвч дүрээ хувилгасан бололтой. Сураг тасарчихлаа. Азаар, тэднийг зорьсондоо хүрэх хүртэл Аву аюулгүй байх болно. Манай хүмүүс Ниншуо руу явсан, тэрнийг аварна.
Хат: Ниншуо? Би Зилоноос хагас сарын өмнө Шу Шоуг энэ жилийн үр тариаг хүргүүлэхээр Ниншуо руу явуулсан гэж сонссон. Ши гүний хүн байсан.
Аав: Мэднэ ээ. Хааны дэмжлэггүйгээр тэд юу ч хийж чадахгүй.
Хат: Хаантан ухаанаа алдсан болохоор эрт орой хэзээ нэгэн цагт хэрэггүй болно. Авуд л сэтгэлээ чилээх юм.
**********************
Лю:Ниншуогаас сураг байна уу?
Х: Дахиад хэд хоног дутуу байна.
Лю: Баттай юм уу?
Х: Хоёрдугаар ханхүү санаа бүү зов. Хэлан Жэний гарал төвөгтэй. Шао Чи тэр хоёр өстөн дайснууд. Энэ удаа Ши гүн, Лиупан хоёр хавсраад чадах бүхнээ хийнэ. Шао Чи үхчихвэл Ниншуо хариуцах хүнгүй болно. Тэгвэл бидэнд сэтгэлээ чилээх хэрэггүй болно.
Лю: Хэлан Жэн, Лиупан овогт сэтгэл чилээсэнгүй. Шу Шуо намайг тавгүйтүүлээд байна. Хэн гүн. Шу Шуо манай хүн биш гэдгийг та мэдэж байгаа. Тэгэхээр бүх зүйл бүтсэний дараа хамаг хүч тэрний гарт очино.
Х: Хоёрдугаар ханхүү, Ван Линийг хэтэрхий дорд үзэж байна. Ван Лин хатан хоёр ордныг хянаж байгаа. Шу Шуод цэргийн хүчийг өгнө гэж үү?
***************
Зи: Ичгүүргүй. Тэр муу хөгшин сайд нар ахин тунгаа, ахин тунгаа гэнэ шүү. Юу тунгаалгах гэсэн юм? Намайг хаана болсны дараа яахыг нь харна аа, гайгүй.
Ру: Хунтайж аа. Юу болоо вэ? Та юунд уурлаа вэ?
Зи: Аву алга болоод хэд хоночихлоо. Тэрний тухай хэл чимээ ч алга. Өнөөдөр би цэрэг хөдөлгөж, хот болгоныг хааж, нэгжих зарлиг буулгах гэтэл... Тэр өөдгүй амьтдыг баривчлаад... Авуг олъё гэж байхад... Намайг ам нээв үү үгүй юу... Сайд түшмэлүүд миний амыг таглаж байна. Нагац ах хүртэл эсэргүүцэж байна. Бүр уурласан гээч....
Ру: Хунтайж аа. Уурлах хэрэггүй. Таныг Авутай хамт өссөн болохоор сэтгэл зовниж байгааг тань ойлгож байна. Сайд түшмэлүүд зөрүүд, хүний үг дуулахгүй.
Зи: Миний зөв гэж бодож байна уу?
Ру: Ванру би, хунтайж та шударга,шийдэмгий хүн болохоор сайн эзэн хаан болно гэж бодож байна.
Зи: Аву чамд сайн байдагт гайхах юм алга. Чамд сайн хандаарай гэж байсан. Миний эхнэр аргагүй л бусдаас онцгой юм.
********************
Ю: Босоод ир. Юугаа харсан юм? Гараа өргө! Өчигдөр зодоод алчихдаг байж.
Аву: Би чиний дайсан биш. Намайг яагаад ингэж байгаа юм?
Ю: Манай залуу ноёнтонд шившлэг хийчихсэн байх. Ус хичнээн ховор билээ. Гэтэл чамайг угаахад зориулж байдаг. Угаа. Сайн угаа!
Аву: Хэлан Жэн бол араатан. Яагаа ийм хүнийг дагадаг юм?
Ю: Дахиад хэлээдэх.
Аву: Танай залуу ноёнтныг араатан гэж хэллээ.
*****************
Эр: Южан вангийн амгаланг айлтгая.
Шао: Элч байна уу?
Эр: Байгаа. Би айлтгаадахъя. Ноёнтон, Южан ван морилж байна.
Элч: Южан Ван.
Шао: Ноёнтон.
Элч: Морил. Ийшээ суу... Южан ван сархад хүртдэггүй гэж дуулсан. Тийм болохоор нийслэлээс сайн цай авчирсан.
Шао: Алс холоос ирсэн танд энэ газар хүйтэн, хөндий, дасахад хэцүү байгаа байх. Тух алдсан бол өршөөнө биз ээ.
Элч: Ямар байна?
Шао: Сайн цай байна.
Элч: Би гүнжтэн барьцаалагдсан гэж сонссон. Хэн тийм бүдүүн зүрхтэй байдаг билээ? Гэхдээ, вантан санаа бүү зов. Гүнжтэн жир нэгэн бус. Ямар ч аюулаас мултарч чадна.
Шао: Тэгж л найдъя.
Бичиг: Шу Шуо, ордны байцаагч
Элч: Төвөг удсан бол өршөөнө буй за. Гэвч би хааны зарлиг дагах ёстой. Хаантан ухаан орсон боловч хэвтэрт байгаа. Хунтайж хааныг орлож байгаа. Умард нутагт ямар нэг юм болох вий гэж айгаад намайг илгээсэн хэрэг. Дайн хэзээ дуусахыг мэдэхгүй тул, ван та өршөөгөөрэй.
Шао: Дайн хэзээ ч дуусахгүй. Төрийн хэрэг, гэрийн хэргийн аль нь чухал болохыг би сайн мэдэлгүй яах вэ.
Элч: За...
Шао: Ноёнтон. Хадам аав маань өнгөрсөн сар төрсөн өдрийн цэнгүүн хийсэн. Та очсон бол уу?
Элч: Би нийслэлээс хагас сарын өмнө гарсан болохоор тэргүүн сайдын цэнгүүнд очиж чадаагүй. Харамсалтай хэрэг.
Шао: Тийм байж. Та эндээ хэд хоног амарч бай. Цэргийн жагсаал таны урмыг хугалахгүй.
Элч: Сайн байна.
*****************
Хэл: Намайг хороогоогүйд гүнжтэнд талархая. Южан гүнж үнэхээр үзэгслэнтэй юм. Нүүрээ цэвэрлээд бүр ч дур булаам болж. Намайг алаагүйдээ харамсах болно.
Аву: Эрт баярлах хэрэггүй.
Хэл: Южан ван тэр олон хүнийг хороосон байхад, эхнэр нь ийм зөөлөн сэтгэлтэй байх юм гэж бодсонгүй. Сонирхолтой юм аа.
Аву: Гараа чиний бохир цусаар бузарлах хүсэл алга. Тэрнийг өмөөрөхдөө сайн юм аа. Харамсалтай нь... тэрэнд чамайг гэх сэтгэл алга.
Эр: Шао Юүэ. Тэр саяхан залуу ноёныг чинь гэмтээсэн байх аа? Залуу ноён яагаад тэрүүгээр үйлчлүүлэх гээд байгаа юм? Тэрний дахиад галзуурна гэж бодохгүй байна уу?
Ю: Үзэг л дээ. Залуу ноёныг дахиад шархдуулбал, алчихна.
Эр: Залуу ноён тэрэнд сэтгэлтэй болох бол уу?
Ю: Түй түй түй. Тэр зүгээр л нэг өгөөш. Хэд хоногийн дараа нохойн хоол болно.
Эр: Хов хов.
Хэл: Хуримынхаа шөнө чамайг орхиод явсан. Надад чам шиг эмэгтэйчүүд таалагддаг.
Ю: Залуу ноёнтон... Гар! Гараач!
Хэл: Талархаж мэдэхгүй амьтан. Хэнийг ч бүү оруул...
Эр: Зүгээр үү?
Хэл: Чиний тухай мэдэхгүй хүн байхгүй. Хүчтэй харагдах гэж хичээх хэрэггүй. Чи Шао Читай унтаагүй биз дээ? Шао Чи чамайг хүсэхгүй байгаа. Зүгээр ээ. Чи надаас олон удаа татгалзаж байна. Намайг дорд үзэж байна уу? Аан? Аан?
*****************
Шао: Элч нийслэлээс хагас сарын өмнө гарсан гэсэн. Энд ирэхэд арав хоног л шаардагдана. Зам зуур яагаад удсан байх вэ?
Сон: Тийм ээ. Хааны зарлигт жагсаал болох өдрийг заасан байсан. Яагаад хойшлуулсан байх вэ?
Шао: Хуай Ан.
Сон: Байна.
Шао: Хүмүүсээ авч яваад тэднийг сайн ажигла. Юу ч хийсэн бай саад болох хэрэггүй. Унтаж буй нохойг сэрээх хэрэггүй.
Сон: Мэдлээ.
****************
Аву: Надад дорд үзэгдмээргүй байгаа бол эмэгтэй хүн доромжлохын оронд, Шао Читай тулалд л даа. Энэ өшөө авалт биш.
Хэл: Чи миний өшөө авалтын нэг хэсэг нь.
Аву: Өвөг дээдэс чинь чамаас ичиж байгаа байлгүй.
Хэл: Өвөг дээдэс ээ? Би 26жилийн өмнө өвөг дээдэсээ гутаасан. Дахиад ганц удаа яав л гэж.
Аву: Араатан.
Хэл: Тийм ээ. Би бол араатан.
Аву: Араатан... Чиний ээж, эгч дүүсийг хүчирхийлбэл чамд ямар байх вэ?
Хэл: Миний ээжийг хэн ч дурсах ёсгүй. Сайн байна. Алив... дахиад түлх...
Аву: Би үхчихвэл... чиний төлөвлөгөө... бүтэлгүйтнэ.
Хэл: Ван Шуан. Би чамайг дутуу үнэлж.
******************
Д: Хаантан. Тангаа уух боллоо.
Хаан: Хэрэггүй.
Д: Оточ дуудах уу?
Хаан: Би хөгширч...
Д: Миний сэтгэлд хаан та үргэлж хаан ширээнд суусан үеийнх шигээ эрч хүчтэй, залуу байх болно.
Хаан: Чи надад хэдэн арван жил үйлчилж. Шүэ Дао Ан.
Д: Аан?
Хаан: Өнөөдөр харуусаж байна.
Д: Хаантан. Би ч бас харуусаж байна.
Хаан: Намайг хэрцгий хүн гэж бодож байна уу?
Д: Яалаа гэж. Таны харамсаж байгааг би мэднэ. Хаан та Авуг хайрлаж өсгөсөн. Хаантан, бяцхан гүнжийг амийг хэлтрүүлж болохгүй гэж үү?
Хаан: Аву, Зитан хоёр... нэг нь л амьд үлдэх ёстой. Надад хугацаа бага байна. Ма овгийн төлөө Авуг золиослохоос өөр арга алга.
Д: Дорж би ойлголоо.
Хаан: Энэ өдрөөс хойш... надтай шатар тоглох хүнгүй боллоо.
*****************
Хэл: Надад яаж хийхийг зааж байна уу?
Эр: Яалаа гэж. Залуу ноён та энд удаан байвал... илүү чухал хэргийг хойш тавих вий хэмээн айж байна.
Ю: Тэр муу шулам манай залуу ноёны хуучин шархан дээр дахиж...
Хэл: Шао Юүэ. Маргааш хөдөлж болно. Бид Ниншуогоос холгүй байгаа. Гэвч, Надад дахиад нэг болзол байна.
Эр: Ямар болзол билээ?
Хэл: Тэр эмэгтэйг надад өг.
Эр: Ордонд маш олон эмэгтэй байгаа. Та дуртайгаа...
Хэл: Би Ван Шуаныг хүсч байна.
Эр: Эзэнтэн Ван овгийн ганц ч хүн амьд үлдээж болохгүй гэсэн. Залуу ноён таны урмыг хугалах нь.
******************
Аву: Хаашаа явж байгаа юм? Эзэн чинь хаана байна? Намайг уулзуул.
Хэл: Саяхан салчихаад... санаа юу? Яасан? Өөрөө орох уу? Үгүй бол тэд чамайг ташуурдах байх шүү.
Эр: Хөдөл...
Аву: Хаашаа явж байгаа юм?
Хэл: Нөхөртэй чинь уулзууламз.
Аву: Нишуо руу юу?
Хэл: Чиний хэлсэн үг бодогдож байна. Чиний хэлсэн үг үнэн. Чамаас өмнө надад ганц л хүн тийм үг хэлж байсан юм.
Аву: Хэн?
Хэл: Миний ээж.
Аву: Юу хийж байгааг чинь мэдсэн бол битгий гэж хэлэх байсан биз.
Хэл: Аль хэдийн нас барсан. Би ээжийнхээ төлөө энийг хийж байгаа юм.
З: Чүү... чүү... Ноёнтон. Ниншуогийн хил дээр ирж байна.
Аву: Чэнфэн руу яв.
З: Мэдлээ. Чэнфэн рүү яв.
9-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home