Rebel princess -8
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ру: эм, Ши овогтын охин Ван ру
Вэн: эр, Вэн сайд
8-р анги
А: Бурхны ерөөлөөр сайн цаг ирж... Ван овогтын охин Шуан өнөөдөр хадамд гарч, өвөг дээдэстэйгээ салах ёс хийхээр ирээд байна... Хүж өргөн үү... Тэнгэр, газар, өвөг дээдэстээ мөргөнө үү... Босно уу...
Аав: Хүндэт эцэг өвгөд минь, миний охин Ван Шуан бага байхын ухаан цэлмэг нэгэн. Энэ өдөр эзэн хааны тушаалаар Шао Читэй ураг барилдаж байна. Өвөг дээдсийн зургаан ёсыг даган ёслол үйлдэж байна. Өвөг дээдсийнхээ өмнөөс охин, хүргэн хоёрыг минь харан манаж, элэг бүтэн, нэг нэгнээ халамжилж, хайраар бялхаж явахыг ерөөл тавья. Аву... одооноос чи жаахан охин биш. Эрх дураараа загнаж болохгүй. Бас...
Аву: Ээжд танд мөргөе.
Ээж: Аву... Ээжийгээ өршөөгөөрэй.
********************
Сон: Вантан. Хувцас тань танд сайхан зохиж байна.
Шао: Би дотор нь хуяг дуулгаа өмсчихсөн.
Сон: Аан?
******************
Эр: Хөдөлж болохгүй шүү. Бүх юм бэлэн үү?
Эр2: Тийм ээ.
Эр: Сандал яасан бэ?
Эр2: Бэлэн.
Эр: Бэлэн биз?
Эр2: Бүгд бэлэн.
Эр: Ирж байна. Ирж байна. Хөдөлж болохгүй шүү. Хөдөлж болохгүй. Ирж байна. Бүгд бэлэн байгаарай. Ноёд оо, шинэхэн хосууд ирж байна. Хөгжмөө тогло. Хүргэн, бэргэн хоёр танхимд заларна уу... Сөхөрнө үү. Эв найрамдлын төлөө мөргөнө үү. Тэнгэр бурхандаа мөргөн үү. Бие биедээ мөргөнө үү. Үеийн үедээ удам залгамжлахыг билэгдэн хамтдаа лаагаа асаана уу. Ёслол дууслаа.
Бүгд: Южан Ван, Южан гүнжтэнд баяр хүргэе.
Эр: Бэргэнийг өргөөнд нь хүргэнэ үү...
Эр: Алив вантны төлөө хундага өргөцгөөе. Вантан, хуримаа хийсэнд баяр хүргэе. Шаняан жүнж хорвоод хосгүй.
Бүгд: Шанян жүнж хорвоод хосгүй.
Эр: Южан ван азтай юм аа.
Бүгд: Южан вантан баяр хүргэе.
Эр: Мэдээ. Вантан... Вантан, хил дээр асуудал гарлаа.
Жин: Южан ван яагаад ирэхгүй байна аа? Жүнжтэн ингэж удаан хүлээж байхад. Гүнжтэн, титэмээ тайлаад жаахан амарвал яасан юм?
Эм: Болохгүй ээ. Галт шувууны титмийг эх нөхөр нь тайлдаг уламжлалтай. Гүнжтэн, вантан удахгүй ирнэ. Гүнжтэн дахиад жаахан хүлээчих.
Эм: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Ёслолын танимаас мэдээ ирлээ. Южан вантан... Явах гэж байна.
Жин. Явах аа? Хэтэрч байгаа юм биш үү?
Эм эм эм: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн.
Эм: Гүнжтэн явж болохгүй.
Эм эм эм: Гүнжтэн. Гүнжтэн.
Эм: Хуримын шөнө бэргэний өргөөнөөс гарч болохгүй.
Эм эм эм: Тийм ээ. Үнэн. Гүнжтэн.
Эм: Гүнжтэн, та тогтож хайрла.
Эр: Вантан. Вантан. Хуримынхаа өдөр хаачих нь вэ?
Шао: Хил рүү Хуланий цэргүүд халдсан гэхийг сонссонгүй юу?
Эр: Хэдий тийм боловч хааны зарлиггүйгээр та нийслэлээс гарах ёсгүй.
Вэн: Гүнтэн, та мартаа юу? Хуулинд хилийн цэргийн жанжин онцгой тохиолдолд өөрийн биеэр шийдвэр гаргах эрхтэй гэсэн байдгийг умартаа юу?
Эр: Хааны зарлиг байхгүй ч гэсэн... ядаж тэргүүн сайдад мэдэгдэх хэрэгтэй.
Вэн: Гүнтэн санаа бүү зов. Тэргүүн сайдад би хэлчихнэ. Гэвч дайн гарсан болохоор хойшлуулах арга алга. Южан ван нэн даруй замд гар.
Эр: Шаняан жүнж бэргэний өргөөнд хүлээж байгаа. Вантан салах ёс ч хийхгүй ингээд явчихвал...
Эм: Гүнжтэн.
Эм эм эм: Гүнжтэн. Гүнжтэн. Явж болохгүй... Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн ингэж болохгүй. Гүнжтэн, та явж болохгүй. Гүнжтэн. Гүнжтэн...
Эм: Жанжин, та орж болохгүй. Жанжин...
Сон: Сон Хуай Ан миний бие Хуланий цэргүүд хил рүү дайрсан тул вантан нийслэлийг нэн даруй орхиж, Ниншуо руу буцахаас аргагүй болсон тухай хэлэхээр ирлээ.
Жин: Тийм яаруу хэрэг үү? Ядаж ёслол дуустал хүлээж болсонгүй юу? Хүргэн явчихаар яах болж байна?
Сон: Дайн гарсан тул өөр арга байсангүй. Гүнжтэн та бүү хилэгнэ. Вантан явахаасаа өмнө тантай салах ёс хийхийг надад тушаасан.
Жин: Явах байсан ч, Южан ван өөрийн биеэр ирж салах ёс хийх ёстой бус уу. Ёсгүй аашлаад. Манай жүнжийг дорд үзэж байна уу?
Аву: Танай ноёныг эр зоригтой, няцахыг мэддэггүй хүн гэж бодсон юм. Цагаа тулахаар сүүлээ хавчаад зугтдаг хулчгар гэж санасангүй.
Сон: Гүнжтэн. Хил дээр үнэхээр онцгой байдал гарсан. Гүнжтэн, нөхцөл байдлыг ойлгоно уу.
Аву: /15мин/Нөхцөл байдал? Ямар нөхцөлд ороод байгааг надад хэлээдэх. Хуримын ёслол дуусаагүй байхад салах ёс хийлгүй явсан. Энийг хэлж байна уу? Намайг хаяж эзэн хааны бунхан руу явсныг хэлж байна уу? Миний сэтгэлийг үл харгалзан жанжинтай ураг барилдуулсныг хэлж байна уу? Чиний хэлээд байгаа нөхцөл байдал язгууртнуудын эрх мэдлийн төлөө тэмцэл төдий. Хайртай хүнээ орхиж зоргоор нэгэнтэй хуримласан би хангалттай харж үзээгүй гэж үү? Би нөхцөл байдалд тохируулаагүй хэрэг үү? Намайг энэ доромжлолыг тэвчиж, нэр нүүрээ бар гэж хэлэх гээ юу? Надаас бүгдийг ойлгохыг шаардаж байгаа чинь чамин үгээр далдалсан худал хуурмаг үгс. Өөрсдийгөө бусдаас дээр тавьж ойлгохыг шаардах чинь... миний нүдэнд амиа хичээсэн ичгүүргүй, бусдыг дорд үзсэн үйлдэл.
Сон: Тийм биш ээ.
Жин: Жүнж минь, болохгүй. Хатгуурыг хүргэн өөрөө авах ёстой.
Аву: Энийг вантандаа өгөөрэй. Тэрэнд “Эр хүн хариуцлагаа ухамсарлаж, эхэлсэнээ дуусгадаг байх хэрэгтэй. Хэн ч өөрийнх нь хийх ёстойг гүйцээхгүй” гэж хэлээрэй.
Сон: Гүнжтэн.
Аву: Южан гүнжийн тушаалыг зөрчиж зүрхлэх үү?
Сон: Тушаал ёсоор болгоё.. Чүү... Чүү...
Хүмүүс: Гүнж байна. Яагаад гараав ирэв ээ? Яагаад гараадл ирэв? Юу? Юу болоод байна аа?
Шао: Хөдлөөд...
Аву: Яг л хэзээ ч сэрэхгүй хар дарсан зүүд шиг... Тэр зүүдэнд би ганцаараа эцэг төгсгөлгүй, юу ч харагдахгүй өтгөн манан дунд алхаж байсан. Би эргэж харахыг хүсээгүй. Хэзээ нэгэн цагт энэ зүүднээс сэрнэ гэж найдъя...
Хүмүүс: Юу болоод байна аа? Яаж байна аа?
************
Сон: Вантан. Өнгөрсөн гурван сар Хуйжоу руу бэлэг сэлт, захидал илгээсэн. Гүнжтэн ганц ч удаа хариу илгээсэнгүй. Тэр эмэгтэй үнэхээр гөжүүд юм гээч.
Шао: Явуулаад бай.
*****************
Эр: Дээдэс ээ. Та энд хоёр цаг шатар тоглолоо.
Тан: Хуйжоугаас захиа ирсэн үү?
Эр: Ирээгүй ээ.
Тан: Аав шатар тоглохдоо гаргуун. Намайг багад Аву бид хоёрт зааж өгдөг байсан.
Эр: Хойд нутагт хаврын эхэн сард ч хүйтэн байдаг. Гуравдугаар ханхүү ханиад хүрчихэж мэднэ. Би яваад нүүрсний цог аваад ирье.
Тан: Хэрэггүй. Гадна хүйтнээс зугтсан ч, сэтгэл дулаацна гэж үү?
****************
Жин: Гүнж ээ, сэрчихсэн үү?
Аву: Би хэр удаан унтсан бэ?
Жин: Гүнж та согстоод хагас өдөр унтчихлаа. Өдөр бүр сархад уусаар байгаад ахын тань хагас сарын өмнө явуулсн чавганы дарс дуусч байна.
Аву: Тэгвэл дахиад олоод ир.
Жин: Би... хаанаас олох вэ дээ? Тийм дарс зөвхөн нийслэлд л байдаг.
Аву: Хамаагүй ээ. Чи ухаантай юм чинь арга бодож ол л доо.
Жин: За... Гүнж та энд ирээд хэдэн сар боллоо. Уйдаж байна уу?
Аву: Ээжийгээ санаж байна.
Жин: Гүнж ээ. Южан ван хүнээр захиа явуулсан байна. Хаалганы дэргэд таны хариуг хүлээж байгаа.
Аву: Миний өмнөөс чи хариулчих.
Жин: За. Вантан сүүлийн үед их олон захиа, бэлэг сэлт илгээсэн. Та харахгүй юм уу? Тийм дээ. Тэгж л байг. Хэн хуримынхаа шөнө зугт гэсэн юм? Биднийг тийм байдалд оруулаад...
Аву: Энд байх сайхан байгаа биз дээ?
Жин: Тийм ээ. Жүнж ээ. Гуравдугаар ханхүү ч бас хүнээр захиа явуулсан байна.
Аву: Бүгдийг нь шатаа! Би Южаны гүнж болсон. Одоо бидэнд ямар ч холбоо байхгүй.
Жин: Жүнж ээ. Хар даа. Дэнлүү.
Аву: Дээшээ... Дээшээ хөөр л дөө...
Жин: Жүнж ээ. Дэнлүү яаж энэнээс дээш хөөрөх юм бэ? Илүү өндөрт гарчихвал салхи хийсгээд аваад явчихна шд.
Аву: Хамаагүй ээ. Жүнжийн дэнлүүг салхи авч явахгүй. Зитан ахад харуулмаар байна.
Жин: Хөөх, хөөрөөд явчихлаа. Гүнж ээ, маргааш дэнлүүний баярын дараа нийслэл рүү буцацгаая.
*****************
Хүмүүс: Сайн байна. Сайн байна. Сайн байна.
Хүү: Хүлээ л дээ. Хүлээгээч...
Охин: Хурдлаарай. хурдан.
Аву: Энд дэнлүүний баяр ийм сайхан байдгийг мэдсэнгүй.
Жин: Тийм ээ. Хуйжоуд дэнлүүний баяр хийдэггүй. Ву ахайтан танд зориулж хийж байгаа юм. Хоёр сар бэлдсэн гэсэн.
Аву: Ва ахайтан ийм хандаж байхад, дараа ачийг нь хариулах хэрэгтэй.
Ву эмэгтэйчүүд: Гүнжтэний амгаланг айлтгая.
Аву: Хурдан босцогоо. Гэнэт хийх зүйл гараад, оройтсонд өршөөгөөрэй.
Ву: Гүнжтэн ирсэн болохоор дэнлүүний баяр үзэгслэнтэй харагдаж байна.
Аву: Ву ахайтан хэтрүүлж байна. Ийм зүйл харалгүй удсан байна. Санаа тавьсанд гялайлаа.
Ву: Энэ миний хийх ёстой зүйл. Танд таалагдсан бол болох нь тэр. Гүнжтэн, морил.
Жин: Жүнж ээ. хар даа.
Эм: Хар даа, Ву залуу авхай мундаг байгаа биз.
Эм: Ву ахайтан зааж өгсөн юм чинь...
Ву: Шао Лиу одоохондоо сайн чадахгүй, та өршөөгөөрэй.
Аву: Ухаантай охин минь. Таны охин уу?
Ву: Тийм ээ, миний охин Хуйшин. Хуйшин гүнж таныг биширдэг. Удахгүй таны мэндийг мэдэх болно.
Эм: Хар даа. Дэнлүүнүүд хөөрч байна.
Эм: Тийшээ явчихлаа. Тэр байна...
Эм: Тэрийг хар даа. Гоё харагдаж байна.
Эм: Чимээгүй.
Аву: Хэн бэ?
Эм: Сайн байна.
Эр: Тэр нисч байна.
Жин: Гүнжтэн. Гүнжтэн.
Эм: Гүнжтэн нисээд явчихлаа.
Ву: Гүнжтэн...Гүнжтэн.
Аву: Жин арь.
Жин: Гүнж ээ.
Эр: Юу болоод байна аа?
Жин: Гүнж ээ. Гүнж ээ. Гүнж ээ.
Аву: Туслаарай.
Жин: Гүнж ээ.
Эм: Тэр хэн бэ?
****************
Эр: Хурдан. Хурдан яв... Хурдан. Хурдан... Хурдан... Яваад байгаарай. Яваад бай. Замаас холд... Замаас холд... Хурдан. Хурдан... бушуул... Хурдан...
Хэ: Чшш... Чимээгүй... Дуугарах хэрэггүй.
Эр: Хурдал...
Хэ: Намайг дахиад сэрээвэл хүзүүг чинь хугалчихна шүү.
Эр: Зам тавь... салхин цэцэг үхлийн аюултай. Замаас холд... Замаас холд. Замаас холд... Хурдал... Замаас холд... Салхин цэцэг халдвартай. Үхмээр байна уу? Хурдал хурдал хурдал. Салхин цэцэг халдвартай шүү...
Хүмүүс: Биднийг гаргачих л аа. Намайг гаргаач. Биднийг явуулчих л даа. Би явмаар байна. Намайг гарга л даа... Биднийг гаргаач дээ... Ноёнтон. Ноёнтон, биднийг гаргачих л даа. Биднийг явуулчих л даа. Бид явмаар байна... Биднийг явуулаач дээ...
Эр: Замаас холд. Замаас холд. Хол бай. Замаас холд. Салхин цэцгээр үхсэн хүн. Надад гарах зөвшөөрөл байгаа. Салхин цэцэгээр үхсэн хүн. Хурдан яв. Хурдал...
Эр3: Зогс!
Эр: Жанжин. Хурдан.
Эр3: Тэргээ зогсоо!
Эр: Ноёнтон, салхин цэцгээр үхсэн хүний цогцос.
Эр3: Зогс.
Эр: Надад зөвшөөрөл байгаа.
Эр3: Тэргээ зогсоо! Авсыг нээ!
Эр: Жанжин.
Эр3: Авсаа нээ!
Эр: Жанжин. Энэ цогцос шалгах газраас өгсөн хаалгаар нэвтрэх зөвшөөрөл. Манай залуу ноён салхин цэцэг тусаад нас барсан. Хотоос хурдан гарга гэсэн. Гэр бүлийг нь ч гэсэн ууланд очиж бүтэн сар амьдар гэсэн. Эдгэрэхээс нааш ирж болохгүй гэсэн.
Эр3: Энэ авсанд чинь Южан гүнж байвал яах юм?
Эр: Жанжин... тэр...
Эр3: Өөдгүй амьтдын занганд орсон гэсэн. Авсыг хурдан нээ.
Эр: Жанжин. Болохгүй ээ. Жанжин. Жанжин... Салхин цэцэг халдвартай.
Эр3: Олон юм яриад байлгүй хурдан нээ.
Эр: Жанжин. Болохгүй ээ.
Эр2: Жанжин.
Эр3: Замаас холд.
Эр: Жанжин, та сонс л доо. Халдана шүү дээ. Халдвар авчихвал аюултай.
Эр Эр2: Жанжин. Жанжин.
Эр3: Дуугаа тат!
Эр эр2: Жанжин. Ингэж болохгүй. Жанжин. Жанжин... Жанжин энэ өвчин халдвартай.
Эр3: Явуул.
Эр: За за за. Явъя. Хурдан. Хурдан хурдан. Бушуул. Бушуул.
Эр3: Бүгдийг нь сайн шалгаарай.
Эр: Мэдлээ.
******************************
Ру: Хаан аав аа. Хаан аав аа, тангаа уу.
Эр: Хатантан. Та ирэв үү.
Хат: Яаж байна?
Эр: Угсаа залгамжлах гүнж ирсэн байгаа. Шүэ тайган хаантныг тайван амрах хэрэгтэй гэж хэлсэн. Гүнжтэн хаантныг асарч байгаа. Гүнжтэн хаантанд саад болохгүйн тулд надад хэнийг ч оруулж болохгүй гэж тушаасан.
Эм: Амаа тат. Шүэ тайган хэрээс хэтэрч байна. Хатныг зогсоож зүрхэлнэ гэнэ ээ?
Эр: Хатантан, та морил.
Д: Хатантан морилж байна.
Ру: Хатан ээж ээ.
Хат: Гүнжийн хүндлэлийг хүлээн авч чадахгүй нь. Шичиан өргөөнд намайг хүртэл оруулж болохгүй гэж тушаасан гэж сонслоо. Хатан би чиний мэндийг мэдэх ёстой юу?
Ру: Ванру яаж зүрхлэх билээ. Хаантныг ухаан орсны дараа хунтайж намайг аавыг сайн асар гэж үүрэг өгсөн. Яалаа гэж хатантныг үл хайхарч зүрхлэх билээ.
Хаан: Чи хэн бэ?
Хат: Тангаа уу.
Эм: Хатантан. Та түлэгдчихэв үү? Гараа түлчихсэн үү?
Д: Хатантан, та тайвшир. Хаантан чилээтэй байгаа. Хатан та өргөөндөө залар.
Хат: Галзуурчихаж.
Ру: Хатан ээж ээ.
*********************
Зи: Ванру. Ээжийн хэлсэн үг, Шүэ тайганд хэлсэн үг. Гомдох хэрэггүй. Чамд хэцүү байгааг мэдэж байна.
Ру: Хунтайж та, санаагаа бүү чилээ. Ээжийн хэлсэн үгэнд Ванру би гомдохгүй. Би тайган, шивэгчид алдаа гаргах вий гэж айсандаа хаан аавд үйлчлэхээр Шичиан өргөөнд очсон юм. Хаан аавыг сайн асрах хэрэгтэй. Хойшид би сайн асарна аа.
Зи: Чиний ачлал талархаж байна.
Ру: Манай Ши овог буру узүйл хийсэн. Хунтайж байгаагүй бол бид үхэх байсан. Ачлалыг үзүүлж, таны ачийг хариулж байгаа хэрэг.
Зи: Би чамайг ийм хүн гэж мэдсэнгүй. Хаан ав өөрийн ухаантай байсан бол чамайг магтах байсан. Үлгэр дууриал үзүүлсэн гэж.
Ру: Хунтайж хэтрүүлж байна. Энэ миний хийх ёстой зүйл. Сүртэй юм биш. Гэхдээ, хэрвээ би хунтайжийн удмыг залгах бяцхан хүү төрүүлчихвэл... илүү чухал бус уу.
Зи: Чамайг хүсвэл хэдэн ч хүүхэдтэй болсон яах вэ. Өдөр болгон, энүүгээр тэрүүгээр гүйлдээд л. Тийм ээ? Тийм ээ?
Ру: Хунтайж аа. Дахиад л хэтрүүлээд байна. Олон хүүхэдтэй болно гэдэг чинь...
Зи: Тийм ээ. Ямар нохой, муур биш дээ. Энэ чинь зүйрлэл шүү дээ.
Ру: Гэхдээ Ванру зөвшөөрч байна.
*******************
Эм: Хатантан. Хаантан яагаад ийм болчихсон юм бол?
Хат: Би яаж мэдэх вэ. Ухаанаа алдсан нь сайн болж.
Эм: Хаантан ухаан орчихвол хатан танд болоод тэргүүн сайдад муу бус уу?
Хат: Ши овог ялагдаж, манай Ван овог эрх мэдлийг гартаа атгаж байна. Хаантан сэргэсэн ч, юу хийж чадах юм?
Эм: Хуйжоугаас Южан ван гүнжийг Хуйжоу руу амрахаар явсанаас хойш байнга захидал илгээж байгаа гэсэн мэдээ ирсэн. Гүнжтэнд сэтгэлтэй хэвээр бололтой.
Хат: Аву, манай Ван овогтын охин. Багаасаа миний дэргэд сурсан. Онцгой гоо үзэгслэнтэй. Ямар ч эр хүн татагдахгүй байх аргагүй. Южан ван аргагүй л харц хүн юм. Гэхдээ, Чиняан вантай харьцуулахад илүү хүчирхэг цэрэгтэй. Шао Чийг ах ашиглаж чадаагүй нь... муу зүйл биш байж мэдэх юм. Нэг нэгнээ хянах болно. Хойшид, хунтайжид л хэрэгтэй.
Эм2: Хатантан.
Хат: Ингэтэл юунд сандраа вэ?
Эм2: Южан гүнж Хуйжоугийн дэнлүүний баярын үеэр барьцаалагдсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн мэдээ ирлээ.
*****************
Ах: Замаас холд. Аав аа. Энд байгааг тань мэдэж байна. Таныг зөвшөөрөхгүй байсан ч би маргааш Хуйжоу руу Авыг аврахаар явна.
Аав: Болохгүй.
Ах: Яагаад болохгүй гэж? Үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад. Би ах нь. Зүгээр хараад суух хэрэг үү?
Аав: Болохгүй гэж байна. Нийслэлээс яасан ч явж болохгүй. Сэжигтэй байдлаас нийслэлээс явбал, ээж чинь сэжиг авчихна. Бие нь сайнгүй байхад Авуг алга болсныг мэдвэл яана гэж бодож байна? Аву ийм болчихоод байхад ээжийнхээ амийг таслахыг хүсээ юу? Юу бодож байгааг чинь мэдэж байна. Авуг аюулд орсныг дуулаад би Хуйжоу руу өөрийн бүх цэргийг тэрнийг авруулахаар явуулсан. Аву эрүүл саруул эргэж ирнэ. Ээждээ сайн хань бол...
******************
Жин: Хурдан яваарай. Хурдан яваарай...
Ху: Чи дуугүй байж бай. Тан, чи юу хэлэх гээ вэ? Ноёнтны эхнэр алга болчихоод байхад. Хааны явуулсан хүн энд ямар хамаатай юм? Цэргийн жагсаал гэсэн үү? Гүнжийг яах вэ? Хайхгүй юу?
Т: Тэр зарлигт яах аргагүй хааны ордноос Шу Шоу байцаагч, хунтайжийн зарлигаар Ниншуод ирж хааны өмнөөс шалгана гэж бичсэн байна.
Ху: Тэгж л байг.
Т: Шу Шоу долоо хоногийн дараа цэргийн жагсаал хийнэ гэсэн. Вантан явчихвал тушаал зөрчсөн болно.
Ху: Хуйжоугаас ирсэн яаралтай мэдээ. Хуйжоугаас Ниншуо хүртэл хамгийн хурдан нисдэг шууданч тагтаа ч гурав хоног явна. Гурав хоног. Гүнжтэн алга болоод гурав хоносон гэсэн үг. Амь нас нь аюулд орчихоод байхад, чи ... чи чи ... Гүнжтэн хаатны зээ дүү, тэргүүн сайдын төрсөн охин. Жирийн эмэгтэй байсан ч, эхнэр нь барьцаалагдчихаад байхад нөхөр нь хайхгүй юу?
Т: Би гүнжтэнийг хайхгүй гэж хэлээгүй байна. Цэргийн жагсаал дуусаагүй байхад яаж хааны зарлигийг зөрчих юм? Яаж Ниншуогоос явах юм? Гүнжтэн алга болоод гурав хонож байна. Хорвоо дэлхий уудам. Хаана ч нуусан байж магадгүй. Хичнээн хүчирхэг байлаа ч, бүх газрыг хайж чадах уу? Вантан, хүмүүс эрэлд явуулбал ямар вэ?
Шао: Хуланий дайснууд... саяхан ялагдсан. Саяхан шинэ хаантай болсон. Дотоод маргаанаа зогсоох нь тэдний гол асуудал байх ёстой. Хуланий хүн байх ёсгүй. Гүнжийг барьцаалахын тулд ийм олон заль хэрэглэснийг харахад... Гүнжийг барьцаалах... шалтгаан байж таарна. Гүнжийг барьцаалаад... -хэнийг сүрдүүлж болох вэ? Тэргүүн сайд... эсвэл намайг...
8-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home