Tangled 27

 l                              “Tangled Ep27”

                     Коронагийн хананы цаана 2 дугаар хэсэг.

Ра: Хэн нэгэн Юүжинийг хэн авч явсныг мэдэх л ёстой. Хэрвээ бид хуваагдвал илүү хурдан хайх болно.

Дэ: Хэн ч ярихыг хүсэхгүй байна.

Ка: Сонсооч Рапс. Бид зөндөө удаан хайлаа. Магадгүй бид Корона руу буцаад морин цэрэг илгээх ёстой байх. Хэрвээ бид одоо буцвал 2 7 хоногийн дараа гэхэд…Өө чиний зөв өө. Намайг үнэхээр уучлаарай. Гуйя. Над руу битгий ингэж хар л даа.

Вэ: Гүнж минь юу болоов? Найз залуугаа хайгаа юу?

Ра: Чи! Чи нэг юм мэдэж байгаа. Чи юу мэдэх вэ? Надад хэл эсвэл би хэлүүлнэ шүү.

Вэ: Би чамд юу ч хэлэх шаардлагагүй.

Ви: За за, амаа татгаад сонсоцгоо новшнууд аа.

Дэ: Хөөе тэр бидэн рүү дайрсан залуу байна.

Ви: Баронд та нарт дуулгах мэдээ байна.

Ра: Бароны Барон уу?

Ба: Вардаросын ард иргэд ээ, Би та нарт баяр тэмдэглэх шалтгаан авчирлаа. Та нарын утга учиргүй өрөвдөлтэй амьдралд баяр баясгалангийн оч гийлээ. Баярт зориулж та нараас бэлэг цуглуулна. Хүн нэг бүрээс.

Эв: Тэсээрэй найз минь. Би чамайг эндээс гаргана аа.

Ст: Хөөх. Чи энэ бүх хүмүүсийг харах хэрэгтэй дээ.

Эв: Сталян боль л доо. Энэ чинь тэнэг хэрэг.

Ст: Тийм гэдгийг нь мэднэ ээ. Би аавдаа аалз хэрэггүй гэж хэлсэн л дээ, гэхдээ чи муу залуусыг мэднэ. Тэд ийм юмандаа үнэхээр сайн.

Эв: Би тэгж хэлээгүй байна.

Ст: Би санааг чинь ойлгосон.

Эв: Сталян би ингэж чадахгүй. Би өөр хүнд хайртай.

Ст: Тийм ээ би мэднэ. Бүгдээрээ л наад түүхийг чинь сонссон. Зоригтой нэг хулгайч алга болсон гүнжийг цамхагаас нь хэрхэн аварсан тухай. Би чамаас асууя. Амьдралынхаа эхний 18 жилийг хоригдож өнгөрүүлсэн охиноос, чам шиг хүнтэй насан туршдаа хамт байхын тулд эрх чөлөөгөө орхихыг гуйх нь шударга гэж бодож байна уу?

Ба: Би охин Сталяныгаа дахин сүй тавьсныг зарлахдаа баяртай байна.

Ра: Хүлээгээрэй Бароны охин уу?

Дэ: Өө ямар хөөрхөн охин бэ?

Ба: Бас тэрний сүйт залуу Флинн Райдер.

Ра: Юу? Юүжин?

Эв: Рапунзел.

Ра: Юүжин Би ойлгохгүй байна. Юу болоод байгаа юм бэ?

Эв: Рапунзел би…

Ст: Тэр одоо бидэнтэй хамт.

Ра: Чи тоглож байгаа биз дээ, тийм үү?

Эв: Би…Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Рапунзел. Гэхдээ би сонголтоо хийсэн.

Ра: Юүжин, Юүжин, Юүжин.

___________

Лэ: Хамар чинь яг л гүзээлзгэнэ шиг харагдаж байна. Юу гээч гүзээлзгэнэ гэснээс? Би Берри гэдэг хэсэгт нь дуртай. Энэ хэсэг нь үнэхээр зохицсон. Гэхдээ юу? Страв гэдэг нь хаанаас ороод ирэв? Зүгээр л хамарлзгана гэх байсан юм шүү дээ. Учир нь яг чиний хамартай адилхан. Би хамрыг чинь иднэ дээ.

Эв: Тэр яаж байна жижгээ?

Жи: Тэр сайн байна аа.

Эв: Ленс найз минь зүгээр л тэсээрэй за юу. Би тэр ерөндгийг авчирна. Би юу ч болсон авчирна гэдгээ чамд амлая.

Ст: Чи зөв зүйл хийж байна. Энэ гэрлэлт.

Эв: Сталян чи энийгээ болиод яг одоо надад ерөндгийг өгөх хэрэгтэй.

Ст: Чи намайг түрүүн юу гэж бодсоныг мэдэх үү? Пенкоста руу хийх бидний аялал. Чи султаны эрдэнэсийг хулгайлах миний гаргаж байсан хамгийн муу санаа гэж байсан. Гэтэл дараа нь бид хамтдаа тэрийг хийхэд, тэр өдөр бид үнэхээр ихийг олсон. Миний санаа бол Райдер, чамд юу хамгийн сайн тохирохыг би мэднэ. Үргэлж мэддэг байсан. Чиний байх газар миний зүрх сэтгэл гэдгийг мэдэж байна, Флинн…Бас сэтгэл дотроо чи ч мэдэж байгаа. Тэгэхээр…Сүйт залуу хуримаасаа өмнө сүйт бүсгүйгээ харах нь азгүйдэл дагуулдаг. Бидэнд одоо хамгийн хэрэггүй байгаа зүйл бол азгүйдэл. Тийм үү, Флинн?.

Эв: Одоо Юүжин болсон.

Ст: Үгүй ээ тийм биш. Тэнд уулзацгаая.

_____________

Ра: Би ойлгохгүй байна. Паскаль Юүжин яагаад гэрлэж байгаа юм бэ? Тэр үед бид хамгийн сүүлийн удаа ярилцсан бол яах вэ?

Ра: Би яагаад тийм гэж хэлээгүй юм бол оо? Би тэрнийг алдаж явуулахад. Тэр үед би ярилцсан бол. Яагаад би мэдрэмжээ нуусан юм бол оо? Миний мэдэрсэн тэр төөрөгдөл. Одоо би хэзээ ч хэлж чадахгүй. Хэлэх ёстой байсан бүхэн минь. Одоо хайр гэж байхгүй зөвхөн цуурай. Бидний туулах ёстой байсан амьдрал. Хэрвээ би тэр мөчийг буцааж чаддагсан бол. Хэрвээ тэр миний хажууд байсан бол. Тэрэнд би зүрх сэтгэлээ нээх байсан. Одоо тэр хэзээ ч тэгэхгүй.

Эв: Хэрвээ би тэрэнд хугацаа өгсөн бол. Хэрвээ би яваагүй бол. Ямар нэг зүйл өөрчлөгдөх байсан байх. Гэхдээ одоо. Бид хэзээ ч мэдэж чадахгүй байх.

Ра: Тэр мөчийг буцааж чаддагсан бол.

Эв: Цаг хугацааг ухрааж чаддагсан бол, би тэгнэ.

Ра, Эв:Хэрвээ бид цоо шинээр эхэлж болох бол. Би дээ тэгээсэй л гэж найдаж байна.

Ра: Буцааж авч чаддаг байсан бол. Гэхдээ одоо бүгд байхгүй болсон.

Эв: Тэр мөчийг эргүүлж чаддагсан бол.

_________

Ка: Аан Рапунзел…Юүжин бид 2 ихэнх зүйл дээр санаа нийлдэггүй гэдгийг бүгд л мэднэ. Гэхдээ сүүлийн жил гаруйн хугацаанд би тэрнийг жигшмээргүй болгодог нэг юмыг анзаарсан. Тэр чамд хайртай Рапунзел. Хэн хэнээс ч илүү чамд хайртай.

Ра: Бас би ч гэсэн адилхан мэдэрдэг. Зүгээр энийг л ойлгохын тулд ийм юм болсонд л харамсаж байна.

Ка: Сонсооч тэнд юу болсныг бид хоёулаа харсан. Гэхдээ чи бид хоёр хоёулаа Юүжин хэзээ ч ингэх ёсгүй гэдгийг мэдэж байгаа.

Ра: Мэднэ ээ.

Ка: Чи миний мэдэх Рапунзелыг хэзээ ч хийхгүй юмыг сонсмоор байна уу? Рапунзел хэзээ ч бууж өгөхгүй. Тэр босож, өөрийгөө өрөвдөхөө больж, өөрт байгаа бүхнээрээ тэмцэх болно. Тэгээд хоёулаа эндээс яваад яах билээ?

Ра: Тэгээд Юүжиныг буцааж авчирна.

______________

Ка: Болгоомжтой Рапс. Чулуунуудад хүрэхээрээ юу болдгийг санаарай.

Ра: Тийм ээ. Тэгвэл ч муу шүү.

Ка: Би олон хүн байгаад амархан нэвтэрчихнэ гэж найдаж байсан юм.

Ра: Сталянд тийм ч олон найз байдаггүй бололтой. Ер нь ямар нэр гэхээрээ Сталян гэдэг юм? Хэн хүүхдээ тэгж нэрлэх вэ? Тэрний эгчийг хэн гэдэг вэ? Бронко юу?

Ка: Рапунзел төвлөр. Бидэнд атаархаж байх цаг байхгүй.

Ра: Атаархах аа? Үгүй ээ би атаархаагүй. Чи л атаархаж байна.

Ка: Одоо цөөн зочидтой байхын давуу тал нь бид сэмээрхэн шургаад орчхож болох байх. Боломж нь бага л даа. Гэхдээ л боломж.

Ра: Бид заавал тулалдах хэрэггүй байх аа. Надад нэг санаа төрөх шиг боллоо.

Дэ: Тэр санаанд чинь ямар нэгэн дэгээ ороогүй биз?

Ра: Үгүй ээ гэхдээ бидэнд Вардаросын бяцхан охины тусламж хэрэг болно.

Ка: Тэгээд төлөвлөгөө юу байна?

Ра: Бид хуримыг сүйрүүлнэ.

______________

Ра: Юу гэж ярьснаа санаарай. Байдгаараа л бай. Дараа нь бид дуусахаар чи хагасыг нь авна.

Вэ: Би ч хуриман дээр гацахдаа сайн л даа. 

Ра: Тийм ээ. Ингээд бодоод байхад, би өмнө нь хуриманд явж байгаагүй юм байна. Ингэж зүсээ хувилгах шаардлагагүй аюултай биш байсан бол, бас найз залуу маань өөр эмэгтэйтэй гэрлээгүй байсан бол үнэхээр хөгжилтэй байх болсон байх.

Эр: Хөөе хөөе зогсоорой нөхөд өө. Энэ юу юм?

Вэ: Барон хуримын цэцэг хүссэн.

Эр: Тулааны баглаа. Сайн байна. Энэ юу байв аа? Харин чи яасан юм? Чи хэн бэ?

Ра: Намайг кобра гэдэг. Кобра Мак…Макблоодпанчер. 

Эр: Чи жагсаалтад алга байна.

Ра: Кобра Макблоодпанчерт жагсаалт чинь хамаагүй.

Эр: Тэгээд чи юу хийдэг юм? Юу?.

Ра: Чи намайг яахыг хараарай л даа.

Эр: За за ор доо Макблоодпанчер. Яагаад чи орж болохгүй гэж. Жаахан хөгжилд л дөө. Явж бялуу ид.

______________

Ра: Баярлалаа, Векс. Саяынх үнэхээр…

Вэ: Баярлалаа.

Ка: Яагаад би ахмад хөлний үнэртэй энд гацах ёстой юм? Чи 2 хөлөнд ч хангалттай шивэртэй байна.

Дэ: Чи юу гэнэ ээ хатагтай Викингийн амьсгал аа? Чи ер нь шүдээ сонгиноор угаадаг уу?

Ра: За за, залуус аа, залуус аа. Төлөвлөгөөгөө дага. Намайг анхаарлыг нь сарниулж байх хооронд та 2 найзуудаа авар.

____________

Эв: Сонсооч Ленс чамайг энэнд хутгасандаа үнэхээр харамсаж байна. Юу ч болсон бай, чамайг мэдээсэй гэж хүссэн юм. Би чамд хайртай.

Лэ: Би… би үргэлж Кловис гэдэг мууртай болохыг хүсдэг байсан.

Эв: Клов, клов кловис. Хөгжилтэй л сонсогдож байна. Би энэ мөчийг…Энэ мөчийг хамт өнгөрүүлж байгаадаа баяртай байна. Хүлээж байгаарай, залуус аа. Би нэг юм хийх ёстой.

Жи: Тэр сайн байна аа.

____________

Ра: Өө алив л дээ. Нээрээ юу? Би хүмүүсийн мэдрэмжийг шоолдоггүй л дээ. Гэхдээ энэ үнэхээр муу юм. Лав Сталян энийг сонгоо биз.

Ка: Рапунзел!

Ра: Хараач тэр тэнд байна.

Ба: Алив үүнийг эхэлцгээе тэгэх үү?

Ра: Хөгжилтэй юм аа. Би ч гэсэн адилхан бодож байлаа.

Эв: Шаргал үст ээ.

Ра: Юүжин. 

Эв: Шаргал үст ээ, чи энд байж болохгүй.

Ст: Тийм ээ, явж үз, Шаргал үст ээ.

Ра: Хөөе Юүжин. Зүгээр л сонс, гуйя. Би өөрийнхөө ирээдүйд юу болохыг мэдэхгүй л дээ, гэхдээ чамайг тэнд байх ёстой гэдгийг мэднэ.Би чамд хайртай. Одоо бүх зүрх сэтгэлээ дайсагнасан танихгүй хүмүүсийн дунд нээчихсэн чинь би жаахан иччихлээ.

Ст: За за, үнэхээр хөөрхөн байлаа. Ингээд бид дууссан уу?.

Ра: Тэгж ч ярихгүй шүү. Би дөнгөж л халж байна. Касс, Дэгээн хөлт өө. Сайн бариарай. Энд байдал сайнгүй болно шүү. Аан Байдал хэцүү болно.

Ст: Гайхалтай.

Ра: Аль вэ? Алив алив алив. За за тийм ээ, энэ миний толгойд арай өөр байсан юм.

Ба: Тэднийг эндээс гарга.

Эв: Хөөе тэднийг тайван орхи.

Ба: Цаг дуусаж байна, Райдер.

Эв: Залуус аа, тэд Лэнсийг хордуулсан.

Лэ: Сайн уу?

Ка: За за, Рапс чамд Б төлөвлөгөө байгаа бол одоо л хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг нь.

Эв: Бидэнд тэр ерөндөг хэрэгтэй.

Ба: Хэзээ ч үгүй, Райдер.

Ра: Шинэ төлөвлөгөөний цаг боллоо.

Дэ: Макс наадах чинь минийх шүү дээ.

Ра: Макс! Уучлаарай Касс. Тэндээ үлдэх тал дээр чиний зөв байж. Энэ бүгд зугаа цэнгэл биш.

Ка: Чи тоглоод байна уу? Энэ хөгжилтэй байна.

Ви: Чи одоо бууж өгөхийг хүсэх байх.

Ка: Та нар эндээс тийм амар мултарчихгүй ээ.

Дэ: Би дэгээ ашиглахгүй гэж хэлээ биз дээ.

Ра: Одоо замаас минь холд.

Ви: Өө би хаашаа ч явахгүй.

Эв: Өө Ленс, Ленс Сэрээрэй найз минь. Ленс! Ямар нэг юм хэлээч гуйя.

Лэ: Кловис. Чи сахалтай болчихжээ.

Эв: Өө үгүй ээ. Үгүй үгүй. Хэл нь хавдаж байна. Бидний цаг дуусаж байна.

Ст: За за,  үдэшлэг хөгжилтэй биш байна. За за, Райдер эндээс явцгаая.

Ра: Тэрнийг Юүжин гэдэг.

Ст: Тэрнийг Райдер гэдэг. Бас тэр минийх.

Ра: Чи яаж мэдэж байгаа юм? Чи тэрэнтэй гэрлэхийн тулд хамгийн сайн найзыг нь хордуулсан.

Эв: Зөв өнцөг байна шүү. Рапунзел.

Ст: Шударгаар хэлэхэд тэр чинь аавын санаа байсан.

Эв: Хатагтай нар аа, энийг шийдэх илүү үү дээр арга байгаа байх.

Ра: Бид сүйх рүүгээ буцсаныхаа дараа л энийг шийдэх болно.

Ст: Тэгээд чи яах гэж байгаа юм, мэлхий минь?

Эв: Би чамд хайртай.

Ра: Бидэнд тэр ерөндөг хэрэгтэй, Паскаль.

Жи: Ураа. Тэнгэрийн тахиа.

Ка: Рапс Си төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг боллоо.

Ра: Надад Си төлөвлөгөө байхгүй шүү дээ. Би энэ чулуунуудыг Коронад байсан шиг л хариу үйлдэл үзүүлнэ гэж бодсон.

Ад: Тэд наран дуслыг олсон учраас л хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм. Тэр нь чи.

Ка: Гайхалтай, хачин сүүдрийн хатагтай.

Ад: Би тийм хачин биш ээ.

Эв: Хүлээ хүлээ, хүлээ хүлээ би сайн тал. Хөөх баярлалаа. Өндөр хүн ээ. Тийм ээ тийм. Чамд миний хүссэн юм байгаа Барон. 

Ба: Ирээд ав л даа, Райдер. Би анхнаасаа л ингэх ёстой байж.

Жи: За за шалны тахиа.

Ба: Өө аа үгүй ээ, үгүй. Үгүй үгүй. Үгүй. Ерөндөг. Ерөндөг хаана байна аа?

Лэ: Кловис. Чи сахлаа хусчихжээ?

Ба: Хэрвээ би үхэх бол чамайг хамт аваад үхнэ ээ.

Ра: Хөөе барон!

Эв: Шаргал үст ээ.

Ра: Юүжин.

Ст: Бид ерөндгийг олно оо. Тэгээд би энэ бүхнийг шийднэ, Райдер.

Эв: Намайг Юүжин гэдэг.

_______________

Ра: Чамайг надад гэрлэх санал тавьсныг ярих нэсэн юм. Би юу гэхээ сайн мэдэхгүй байсан юм аа. Гэхдээ одоо мэднэ ээ. Юүжин, Чи надтай…

Эв: Үгүй ээ тэгэх шаардлагагүй.

Ра: Юу?

Эв: Чи эцэст нь чөлөөтэй болж жинхэнэ ертөнцөд гарлаа. Насан туршийн амлалт өгөх нь чиний бодолд одоохондоо байхгүй гэдгийг би ойлгож байна. Өөрөөр хэлбэл яг одоо цаг нь биш.

Ра: Өө тийм ээ тийм тийм. Чиний зөв, чиний зөв. Одоо цаг нь биш. Энэ л миний хэлэх гээд байсан юм. Чамд ч гэсэн адилхан байгаад би үнэхээр баяртай байна.

Эв: Гэхдээ тэр цаг ирэхэд, бид хуримын гоёл чимэглэлийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй. Чи сая тэр хунг харсан уу?

Ра: Харин тийм байгаа биз? Үнэхээр муухай.

Эв: Үгүй ээ тэр хун чинь га…Гайхалтай муухай. Тэгэхээр нээрээ юу? Аймшигтай.

Лэ: Би халуундаа дэмийрч байж магадгүй л дээ. Гэхдээ хэдхэн секундийн өмнө энд сэлэм барьсан өндөр сахиусан тэнгэр байсан уу?

Ка: Тийм ээ, тэр хачин хүн хааччихав?

____________

Ра: Энэ биднийг хааш нь авч яваа юм бол, Паскаль?

Ад: Хувь заяаг чинь гүйцэлдүүлэхээр

Ра: Адира. Та хэн юм бэ?

Ад: Сонсооч би та нарын найз. Бас та нарын хийж байгаа энэ аяллын чинь хүрэх газар чинь хүргэхийн тулд би энд байна. Сонсооч надад бүх хариулт байхгүй. Гэхдээ би харах ёстой бүхнээ харлаа. Эргэлзэх юм алга. Энэ чулуунууд чамайг хайж байгаа. Бас чи тэднийг дагах ёстой. Харанхуй хаант улс руу.

Эв: Бид тэр замаар алхах болно. Бас дээшээ босно.

Ра: Бид хувь заяагаа хаана байгааг олж мэдэх юм шиг байна.

Эв: Хэр харанхуй байх нь хэнд хамаатай гэж. Яагаад гэвэл чи надад байна.

Ра: Би чамд байна.

2ла:      Тэгэхээр энэ бүхэн хаашаа эргэхийг харцгаая. Дараагийн зогсоол хаа сайгүй. Байх ёстой газар луугаа явж байна. Чи л надтай хамт байвал. Дараагийн зогсоол хаа сайгүй.

Эв: Аюул бүхэнтэй тулгарсан ч бид хэзээ ч салахгүй.

2ла:      Дараагийн зогсоол хаа сайгүй.

Ра: Хэдий бидэнд хэцүү байсан ч.

Эв: Бид юунд ч бэлэн.

2ла:      Дараагийн зогсоол хаа сайгүй.

Ра: Дэлхий ертөнц хүлээж байна.

Эв: Хүлээж байгааг нь мэдэрч байна.

Ра: Шинэ адал явдлуудыг хуваалцана.

2ла:      Хаа сайгүй, хаа сайгүй, хаа сайгүй.

 

 

Back to episodes Go home