Squared Zebra 63

Хэн гэдгийг таагаарай.

Чекери: Сайн уу Полли. Чи юу хийж байгаа юм бэ?

Полли:   Үнэнийг хэлэхэд онцын юм хийгээгүй ээ Чекери. Бид тоглох тоглоомгүй болсон. Тэгээд бид уйдаад л сууж байна.

Юана:    Хөөе. Найзуудаа, би хамтдаа тоглох шинэ тоглоом зохиочихлоо. Би ч суут ухаантан юм аа.

Гоша:     Өө гоё доо.

Юана:    Миний тоглоомын нэр бол юу гэдгийг таагаарай.

Гоша:             Сайхан даа.

Родион:        Юана, бид яаж тоглох юм бэ?

Юана:            Би нэг юм харж сонгоод та нар юу гэдгийг нь таана. За, би сая юу хийсэн бэ?

Паша:            Уран бүжиг хийсэн.

Юана:            Үгүй шүү, би тэгээгүй ээ Паша. Та нарын маш сайн мэддэг зүйл.

Петиа:           Би мэднэ ээ. Би мэднэ ээ. Салхинд найгаж байгаа дал мод.

Юана:            Чиний зөв шүү. Чиний зөв Петиа. Одоо чиний таалгах ээлж боллоо.

Петиа:           Би юу таалгах аа сайн мэдэхгүй байна. Аан тийм ээ.

Юана:            Би юу гэдгийг нь мэдчих шиг боллоо. Чи бол дал модны самар.

Паша:    Хөөх Петиа, чи яг л дал модны самар шиг харагдаж байна. Аан тийм байлгүй дээ, чи гараад ирлээ.

Петиа:   Хөгжилтэй байлаа шүү Юана. Одоо дахиад чиний ээлж болчихлоо.

Юана:            Би дахиад тоглох тоглоом зохиочихлоо. Энэ маш сонирхолтой тоглоом.

Полли:          Юана, чи юу хийгээд байгаа юм бэ?

Гоша:             Хүлээж байгаарай, чи Родион шиг болох гээд байгаа юм уу?

Юана:            Тийм шүү, би Родион шиг болсон.

Родион:        Юана, чи заавал тийм муухай байдлаар намайг дуурайж болж байгаа юм уу? Тийм муухайгаар тоглох юм бол бусад нь чамд гомдоно шүү дээ.

Паша:            Хүлээ, хүлээ, би үзье. Юана, би маш сайхнаар чам шиг болж чадна аа Юана.

Юана:            Паша, би тэгж инээдэггүй шүү. Би илүү гоёор инээдэг.

Паша:            Уучлаарай Юана. Би чамайг гомдоох гээгүй шүү.

Родион:        Бусдыгаа дуурайж тоглох тийм ч гоё санаа биш юм байна. Бие биенийгээ гомдоож байна. Чи намайг маш их гомдоосон.

Юана:            Өө, маш их уучлаарай. Миний зохиосон тоглоом муухай байжээ.

Чекери: Надад сайхан санаа байна. Бүгдээрээ сайн бодож байгаад бие биенийхээ онцгой талыг дуурайцгаая.

Родион:        Полли ч чадварлаг зураач юм даа. Өө.

Юана:            Маш хурдтай юм аа Паша.

Полли:          Чи маш сайхан хоол хийх юм аа Гоша.

Чекери: За, одоо бүгдээрээ илүү гоёоор бие биенийгээ таалцах уу?

Бүгд:              Тийм ээ.

Чекери: За, би эхлээд таалгая.

Родион:        Аан, би мэднэ ээ. Би нээрээ л мэднэ шүү. Чи чадварлаг зураач Полли болж байна.

Полли:   Анзаарсанд баярлалаа. Зураг зурах бол миний хамгийн дуртай зүйл. Бас намайг маш аз жаргалтай болгодог. Одоо миний ээлж шүү.

Гоша:             Чи Родион болж байна. Дандаа л ухаантай бас догь байдаг шүү.

Юана:            Чи яалтачгүй л Паша байх ёстой.

Паша:            Гошагийн хийсэн хоол ч сайхан амттай шүү.

Чекери: Авъяаслаг бүжигчин Петиа.

Гоша:             Чи зөв таалаа Чекери.

Петиа:           Би байна шүү. Намайг бүжиглэх дуртайг бүгдээрээ мэднэ.

Полли:   Гайхалтай акробатчин Юана. Маш их баярлалаа Юана. Чиний зохиосон тоглоомны чинь тусламжтайгаар бид бүгдээрээ сайхан хөгжилдлөө.

Чекери: Бас миний бодлоор бид илүү сайн найзууд болсон.

Родион:        Өө, бүгдээрээ Чекериг мартчихсан байна.

Юана:            Гэхдээ бидний хэн нь Чекеригийн авъяасыг үзүүлэх вэ?

Петиа:           Би гаръя. Би чадна шүү.

Чекери: Баярлалаа Петиа. Би нээрээ л ингэж зогсох дуртай шүү.

Юана:            Би ч гэсэн дуртай шүү Чекери.

Полли:          Бас би.

Паша:            Бас би.

Родион:        Бид хоёр ч гэсэн.

Back to episodes Go home