|
Character |
|
|
PASHA |
...Тэгээд л явж байтал миний яст мэлхий найз "Намайг удаан гэж бодож байгаа юм бол миний залхуу баавгай найзыг харсан ч болоосой" гэж надад хэлсэн. Ойлгож байгаа биздээ? Хоёулаа удаан болохоор хачин инээдтэй байсан. |
|
POLLY |
Одоо хэр удаан алхах юм бэ? Бүгдээрээ нилээн хэдэн цаг алхчих шиг боллоо. |
|
GOSHA |
Харин тийм ээ. Алхаад байсан чинь өлсөөд эхэллээ. Би жоохон зууш идмээр байна. |
|
TITLE |
Агуй доторх хоолой. |
|
YANA |
Тийм ээ. Өдрийн унтлаганы цаг боллоо |
|
PASHA |
Хөөе. Гоё онигоо сонсох уу? Нэг мэлхий нууранд сэлж байгаад баахан загас харчихаад. |
|
POLLY |
Паша, чи инээдтэй онигоо ярих гэж байгаа байх аа. Гэхдээ бид нар унтах гэж хичээж байна шүү дээ. |
|
PASHA |
Тэгвэл би л ганцаараа инээх юм байна даа. Ойлгож байгаа биз дээ? |
|
PASHA |
Уучлаарай Полли. Би дахиж онигоо ярихгүй ээ. Амлаж байна. |
|
PASHA |
Гэхдээ би шинэ шүлэг бичсэн. Ээ ууланд ургаж байгаа жижигхэн шар цэцэг минь. |
|
CHECKERY |
Паша, жоохон байж байгаад чиний шүлгийг чинь сонсьё. Болох уу? Эхлээд унтаж амрая. |
|
POLLY |
Яасан хэцүү юм бэ? Паша. Бид нар далайн эрэг дээр унтаж амармаар байна. Чи чимээгүй байж болох уу? |
|
PASHA |
Гэхдээ Полли, би юу ч хэлээгүй шүү дээ. |
|
POLLY |
Хүлээдээ. Энэ агуй чимээ багатай байхдаа. Би энд унтлаа шүү. |
|
POLLY |
Энд унтлаа шүү. Энд унтлаа шүү. Энд унтлаа шүү. |
|
PASHA |
Би нэг удаа мангасын тухай түүх сонсож байсан юм. |
|
YANA |
Чимээгүй Паша. Агуй дотор байгаа мангас биднийг сонсчих байх. Тэгвэл бид будаа болно. |
|
PASHA |
Би өөрийхөө дууг намсгаад бага ярьсан нь дээр байх. |
|
PETYA |
Гэхдээ бид яаж гэртээ харих юм бэ? |
|
YANA |
Петиагийн зөв. Бид гэртээ харихын тулд тэр мангастай агуйгаар явах хэрэгтэй. |
|
CHECKERY |
Мэднэ ээ. Бүгдээрээ агуйгаар чимээгүй явцгаая. |
|
CHECKERY |
Ямар ч айх юм байхгүй байгаа биз? |
|
CHECKERY (SFX) |
Байгаа биз? Байгаа биз? Байгаа биз? |
|
POLLY |
Хоолойгоо хувилгаж яваад болж байна шүү. |
|
POLLY |
Болж байна шүү. Болж байна шүү. Болж байна шүү. |
|
GOSHA |
За хүчтэй залуу минь, гараад ир. Би чамаас айхгүй байна. |
|
GOSHA |
Айхгүй байна. |
|
GOSHA |
Муугүүй шүү. Чи хүчтэй байх нь ээ? Тийм ээ? |
|
GOSHA |
Байх нь ээ? Байх нь ээ? |
|
CHECKERY |
Өөр аргаар харилцах гээд үзье. Зодолдох биш хамт инээлдье. |
|
CHECKERY |
Тийм ээ. Паша, чи зөндөө олон онигоо мэддэг юм чинь тэр мангасд нэгийг нь яриад үзээч. |
|
PASHA |
Гадаа харанхүй байхад зараа кактус мөргөснөө зараа нь "Сайн уу найзаа" гэж хэлжээ. |
|
PASHA |
Инээдтэй байгаа биз? |
|
PASHA |
Инээдтэй байгаа биз? Инээдтэй байгаа биз? |
|
PASHA |
Дахиад нэгийг хэлээд үзье. Бэлэн үү? Гадил. |
|
PASHA |
Яг л ид шид шиг. Яг л ид шид шиг. |
|
PASHA |
Энэ агуйн мангас яасан сайхан сонсдог юм бэ? |
|
PASHA |
Найзаа. Чи миний найзуудыг тайван явуулаарай, за юу? |
|
PASHA |
За юу? |
|
PASHA |
Тохиролцсон гэж ойлголоо шүү. |
|
PASHA |
Тохиролцсон. |
|
POLLY |
Баяр хүргэе. Чи онигоо яриагүй байсан бол бид бүгдээрээ үхтлээ айх байлаа. |
|
RODION |
Сайн уу найзуудаа. Оройтож ирсэнд уучлаарай найзуудаа. Халууцаад удчихлаа. |
|
RODION |
Та нар юу хийж байгаа юм бэ? Агуйд цуурай үүсгэж тоглож байгаа юм уу? Би туршаад үзье. |
|
RODION |
Сайн уу цуурай. |
|
RODION |
Сайн уу цуурай. Сайн уу цуурай. |
|
PETYA |
Родион, цуурай гэж хэн юм бэ? Найз чинь юм уу? |
|
RODION |
Найз биш ээ. Цуурай чинь амьтан биш байхгүй юу. Тайлбарлаад өгье. Цуурай нь дууны долгион орчинд ойж байгааг хэлдэг юм. |
|
RODION |
Бүр ямар ч дуу гаргасан ямар нэгэн хананд очоод буцаад ойгоод л ирдэг. Та нар туршаад үздээ. |
|
PETYA |
Юүү хүү. |
|
GOSHA |
Тэгэхээр бидний мангас гэж бодсон зүйл мангас биш байсан юм уу? |
|
YANA |
Бас Пашагийн онигоонууд бидний амийг авраагүй юм уу? |
|
POLLY |
Мангас байхгүй байсан чи маш зоригтой байсан шүү Паша. |
|
POLLY |
Чи өөрийхөө инээдтэй онигоонуудаа хэзээ ч яриж болно оо. |
|
POLLY |
Ноён цуурай. Маш их баярлалаа. Бид сайхан хөгжилдлөө. |
|
POLLY |
Хөгжилдлөө. |
|
PETYA |
Бидний хөгжилдөөн дуусах болоогүй ээ. |
|
|
|
|
|
|
Back to episodes Go home