|
Character |
|
|
CHECKERY |
Тавтай морил найзуудаа. Энэ бол үсэрдэг гараг. Хамтдаа үсэрдэг гарагаар аялцгаая. |
|
CHECKERY |
Мөрөөдөгчид. |
|
PASHA |
Би нисдэггүй шувуу байхаа больсон байна. |
|
POLLY |
Хар даа Чекери. Энэ том цэцэг яасан гайхалтай юм бэ? |
|
YANA |
Бас дээр нь үсрэх хөгжилтэй юм байна. |
|
PETYA |
Паша, намайг хар даа, би үүлнүүдтэй хамт нисэж байна. |
|
PASHA |
Хоёулаа жинхэнэ шувуу болж чадлаа Петиа. |
|
RODION |
Хамтдаа зоригтой сансраар аялаж явах яасан гоё юм бэ? |
|
RODION |
Би судлаач юм чинь энэ сонин усны төрлөөс дээж авах хэрэгтэй. |
|
CHECKERY |
Энэ арал дээр хүн болгонд таалагдах нэг юм байна. Хэний ч хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл. |
|
CHECKERY |
Энийг хардаа. Нисдэг цэцэг байна. |
|
PETYA |
Яг л над шиг нисэж байна. |
|
PASHA |
Өө, гоё юм аа. |
|
GOSHA |
Гоё биш шүү. Илүү ойртож байгаад харах юм бол жинхэнээсээ нисээгүй нь харагдана. |
|
YANA |
Гоша, нисэж байгаа гэж бодоод төсөөлөх хэрэгтэй байхгүй юу. |
|
PETYA |
Тэгж л тоглодог юм. |
|
RODION |
Бүгдээрээ үсэрдэг гараг дээр байна гэж тоглож байна. |
|
CHECKERY |
Гоша, бүгдээрээ үзмийн ягаан тэнгэртэй, улбар шар устай гараг дээр явж байна гэж төсөөлье. |
|
GOSHA |
Гэхдээ би тийм юм төсөөлж чадахгүй шүү дээ. |
|
POLLY |
Зүгээр ээ Гоша. Бид чамд хэрхэн үсэрдэг арал руу явахыг чамд харуулж чадна аа. |
|
POLLY |
Энэ харь гарагийн цэцгийг хардаа. Яасан гялалзсан юм бэ? Гайхалтай биш гэж үү? |
|
GOSHA |
Полли, наадах чинь зүгээр л багваахай байна. |
|
POLLY |
Үгүй ээ. Илүү ойртоод хар. Маш гайхалтай харь гарагийн цэцэг байна. |
|
PASHA |
Чи нисдэг матар шувуу болмоор байна уу? Энэ галт уул дотор үсрээд үз. |
|
GOSHA |
Наадах чинь галт уул биш овоолсон шороо л байна шүү дээ. |
|
PASHA |
Өө. |
|
RODION |
Энийг хардаа Гоша. Энэ бол үл мэдэгдэх сансрын нууранд ургадаг сансрын ургамал. |
|
GOSHA |
Би харж байгааг чинь харж чадахгүй байна аа. Наадах чинь зүгээр л замаг биш гэж үү? Хаа сайгүй л байдаг биз дээ? |
|
YANA |
Гоша, чи бидний үлгэрийн ертөнцийг сүйтгээд байна шүү дээ. |
|
GOSHA |
Уучлаарай найзуудаа. Миний уран сэтгэмж өнөөдөр ерөөсөө ажиллахгүй байна. |
|
PASHA |
Аан тийм ээ, чиний уран сэтгэхүйг чинь унтрааж асаах арга байдаг уу? |
|
PASHA |
Бид яаж ийгээд л янзлана аа. |
|
PASHA |
|
|
PETYA |
Одоо ажиллаж байна уу? |
|
GOSHA |
Үгүй ээ. Уучлаарай найзуудаа. Би өлсөөд байна аа: |
|
CHECKERY |
Аан тийм. Гоша, чи зүгээр өлссөнөөс болоод л гоё сэтгэж чадахгүй байгаа байх. |
|
CHECKERY |
Юм идээд үздээ. |
|
RODION |
Ёстой сайхан санаа байна шүү. Магадгүй чиний төсөөлөл чинь ажиллах энергигүй байгаа болохоор ажилахгүй байгаа байх. |
|
GOSHA |
Гэхдээ би хоол идсэн ч гоё төсөөлж чадахгүй байвал яах юм бэ? Болохгүй бол яах юм? |
|
POLLY |
Битгий санаа зовоорой Гоша. Бидэнтэй хамт цагийг өнгөрүүлэх хамгийн чухал нь. |
|
PASHA |
|
|
CHECKERY |
Паша, одоо чиний ээлж. |
|
PASHA |
Родион, яасан сайхан арга барил вэ? |
|
YANA |
Гоша бидэнтэй хамт тоглож чадахгүй нь харамсалтай юм даа. |
|
RODION |
Найзуудаа, тэрийг хардаа. Тэр Гоша мөн үү? |
|
PASHA |
Мөн байна шүү. |
|
GOSHA |
Би найзуудтайгаа өдрийн хоолоо хувааж идэхээр шийдээд ирлээ. |
|
GOSHA |
Та нарын гараг дээр хамт хооллохоор ирлээ. |
|
PETYA |
Сайхан амттай юм аа. Бид чамтай хамт хоол идмээр байна. |
|
RODION |
Сансар судлаачид бялуунд дуртай байх, тийм ээ? |
|
PASHA |
Энэ гайхамшигт бялуу биднийг өлсгөлөнгөөс аварж чадлаа. |
|
RODION |
Гоша, яасан сайхан бялуу вэ? Амт нь бүр гайхалтай юм аа. |
|
RODION |
Чи ч сайхан төсөөлөх юм аа. |
|
GOSHA |
Мэдэхгүй юм даа. Би зүгээр л нэрс нэмсэн шүү дээ. |
|
YANA |
Битгий ийм даруухан байлдаа Гоша. Чиний бялуу чинь бүр намайг нисгэж чадахаар хэмжээний гоё байна. |
|
GOSHA |
За за, та нар явж шинэ гараг судалцгаадаа. |
|
GOSHA |
Харин би эндээ үлдэж өлссөн сансар судлаач нарт хоол хийж өгье. |
|
CHECKERY |
Гурав, хоёр, нэг. Нисээрэй. |
|
|
|
|
|
|
Back to episodes Go home