Rebel princess -7
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ру: эм, Ши овогтын охин Ван ру
Вэн: эр, Вэн сайд
7-р анги
Жин: Жүнж ээ. Угсаа залгамжлах гүнж ирлээ.
Аву: Эгч та ирэв үү.
Ру: Чи үнэхээр Южан вантай хуримлана гэж үү?
Аву: Тийм ээ.
Ру: Худлаа ярьж байна. Энэ чиний хүсэл биш...
Жин: Гүнжтэн...
Аву: Южан ван надад таалагддаг. Миний амийг аварсан. Тэрэн шиг хүнтэй хуримлана гэдэг мөрөөдөл биелснээс өөрцгүй.
Ру: Тэгвэл Зитан яах вэ?
Аву: Зарим хүн сэтгэлтэй байсан ч хуримлаж чаддаггүй.
Ру: Аву. Чи яагаад өөр хүн шиг болчихов?
Аву: Язгууртан айлын охид ийм байх ёстой байх аа?
Ру: Тийм ээ. Тэгвэл эгчийн хувиар салах ёс хийхээр ирсэн гэж бодъё. Энэ хатгуурыг Зитан та хоёрын хуримын өдөр үсэнд чинь зүүж өгнө гэж бодож байсан юм. Нэгэнт ийм болсон болохоор...
Аву: Хэрэггүй... Тэрний эхнэр болох хүнд өгөөрэй.
Ру: Миний хуримын бэлэг. Баяр хүргэе, Южан ахайтан.
Жин: Жүнж ээ. Угсаа залгамжлах гүнжинд гуравдугаар ханхүүг аврахын тулд Южан вантай хуримлаж байгаагаа хэлэхгүй юм уу?
Аву: Зитан Ванру эгчээс намайг урвасан гэж сонсох ёстой. Тэгж байж намайг үзэн ядаж... буруутгаж... намайг мартана.
Эр: Зарлиг. Гуравдугаар ханхүү Зитанд эхийнхээ нүглийг наманчлахаар эзэн хааны бунхныг хамгаалах шийтгэл оноож байна. Хааны зарлиггүйгээр нийслэлд нийслэлд эргэн ирэхийг бүх насаар нь хориглов. Ши Юан олон жил сайдын албыг хашиж, хичээнгүйлэн ажилласан тул албан тушаал, цол хэргэмийг хураан авч, цөлсүгэй.
*******************
Эр: Ноёнтон ирж байна. Ноёнтон. Ноёнтон.
Эрчүүд: Ноёнтон.
Ши: Хурдан босцогоо. Хурдан босцогоо. Энд юу хийж байгаа юм? Бусад нь хаачаа вэ?
Эр: Ноёнтон. Тэргүүн сайд Ши овгийн суллагдсан хүмүүсийг нийслэлд байж болохгүй, нутаг буц гэж тушаасан. Бид өөр газарт ажил хийдэг болохоор биднийг үлдэхийг зөвшөөрсөн.
Ши: Ван Лин хэрээс хэтэрч байна.
Эр: Ноёнтон. Энийг танд өргөн барья. Тантай хэзээ дахин уулзахыг мэдэхгүй болохоор...
Ши: Энд үлдэхээр болсон болохоор Ши овгийг дахин дурсах хэрэггүй. Мэдээ ирэхийг хүлээж бай. Олон зуун жилийн настай Ши овог намайг амьд байгаа цагт алга болохгүй...
Эр: Ноёнтны хэлдэг түмэн зөв. Ноёнтон сайн яваарай.
Эрчүүд. Ноёнтон сайн яваарай.
*******************
Жин: Залуу ноёнтон.
Ах: Аву ямар байна?
Жин: Сайн идэж, сайн унтаж байгаа. Хэтэрхий тайван байгаа болохоор ямар нэг юм болох вий гээд сэтгэл тогтохгүй байна.
Ах: Жин арь. Ямар нэг юм болох вий, сайн харж байгаарай. Сэрэхээр нь Зитан ордны гяндангаас суллагдсан гэж хэлээрэй.
Жин: Гуравдугаар ханхүү суллагдаа юу?
Ах: Өөрөө үхсэн нь дээр гэж бодож мэдэх ч ... Эхийнхээ нүглийг наманчлахаар эзэн хааны бунханыг насаараа хамгаалах зарлиг авсан. Хоёр хоногийн дараа явах байх. Энийг жүнжид хэрээл хэрэггүй. Сэтгэлээ чилээхийн нэмэр. Би явлаа.
*************
Ру: Хэд хоногийн дараа Ван Шуан... хуримаа хийнэ.
Тан: Мэдсэн.
Ру:Ши овог ийм болчихоод байхад Ван овогтынх хурим найр хийж байдаг.
Тан: Бүгд Ван Линий хийсэн хэрэг. Аву буруугүй.
Ру: Тэрнийг өмөөрсөөр л байна уу? Хэд хоногийн өмнө би уур уцаар, гомдлоо нуун Ван Шуан дээр очсон. Тэрний нүүрнээс жаахан ч гэсэн харуусал, гэмшил харахыг хүссэн. Зитан... үнэхээр хөгийн юм...
Тан: Ярихаа боль.
Ру:Чиний арав гаран жил хайрласан эмэгтэй надад... Южан вантай хуримлах тэрний мөрөөдөл байсан гэж хэлсэн. Баатруудыг биширдэг болохоор... Тэр чамд хайргүй.
Тан: Дуугүй бай.
Ру:Би хэлмээр байна. Заавал хэлнэ. Нүдээ нээгээд үнэнийг олж хар. Ээж чинь хэнээс болж үхсэнийг битгий март! Ши овогт чи бид хоёроос өөр хүн үлдээгүй. Бид ээжийн чинь бас Ши овгийн өшөөг авах ёстой.
*****************
Жин: Жүнж ээ. Та гугавдугаар ханхүүгийн дэнлүү хөөргөхийг хүлээж байна уу?
Аву: Одоо Ван овгийг дайснаа, намайг өөрөөс нь урвасан гэж бодож байгаа. Үзэн ядаж байгаа биз. Юу гэж над дээр ирэх вэ.
Жин: Гүй татвар нас барсан болохоор гуравдугаар ханхүү гашуудаад, ирж чадахгүй байгаа байх. Жүнж таныг яасан ч буруутгахгүй.
Аву: Жин арь. Намайг аргадах хэрэггүй. 7хоногийн дараа Южан вантай хуримлах гэж байгааг мэдсэн байх ёстой. Надтай холбоо барихыг хүссэн бол, гэртээ хоригдсон байсан ч... хүнээр хэл хүргүүлэх байсан.
Жин: Гуравдугаар ханхүү удахгүй хааны бунхныг хамгаалахаар явна гэж сонссон. Их хол газар байх.
Аву: Хааны бунхан аюулгүй газар. Тэнд байхад муу зүйл байхгүй. Нийслэлд байвал илүү аюултай.
*******************
Эр: Наашаа наашаа. Хурдан яваарай.
Сон: Ямар их бэлэг сэлт вэ. Цэргийн хоол хүнсээр сольсон бол хичнээн болох бол. Хайран юм.
Эр: Наашаа яваарай. Болгоомжтой.
Шао: Намайг харамч гэж бодож байна уу?
Сон: Үгүй ээ. Таныг цэргүүдийн хоол, хангамжаас өөр зүйлд ийм өгөөмөр загнахыг харж байсангүй.
Шао: Шаняан жүнж... жирийн нэгэн биш.
Эр: Зөөлөн зөөлөн.
Шао: Миний эхнэр болж байгаа болохоор нэрийг нь хугалж болохгүй.
Эр: Болгоомжтой яваарай.
Сон: Даанч энэ хэдэн өдөр сайхан зантай байсан юм аа.
Эр: Арын хашаанд тавьчих.
********************
Ээж: Ээж тань алсыг зорьсон ч гуравдугаар ханхүү сэтгэлээ бариарай. Авугийн хурим 7хоногийн дараа гэдгийг мэдсэн үү?
Тан: Би сонссон. Баяр хүргэе, гүнжтэн. Сайн хүргэнтэй болж байгаад.
Ээж: ЭНийг сэтгэлээсээ хэлж байна уу?
Тан: Аву бид хоёр хамт өссөн. Южан ванг үргэлж биширдэг байсан. Хүссэн хүнтэйгээ хуримлах нь...
Ээж: Болно оо. Чиний хэлэхийг сонсоод охиноо өрөвдчихлөө. Ши овог гай зовлонд нэрвэгдэж, ээж чинь хүртэл амиа алдчихаад байхад... Яагаад ганцхан чамайг сулласан гэж бодож байна?
Эр: Ноёнтон. Хоёрдугаар ханхүү Зилю бараалхаж байна.
Вэн: Хоёрдугаар ханхүү гэнэ ээ? Ийм орой. Хурдан оруул.
Эр: Мэдлээ.
Вэн: Яадаг билээ. Хоёрдугаар ханхүү. Угтаж аваагүйг минь өршөө. Энэ орой ямар хэргээр ирээ вэ?
Лю: Том хэрэг мандлаа. Вэн сайдаас тусламж гуйхаар ирлээ. Энэ улсыг аварч хайрла.
*****************
Ээж: Аву, чиний төлөө өөрийгөө золиосолж байхад чи энд өөрийгөө буруутгаад сууж байдаг. Чамд хайртай мөртлөө ямар ч шалтгаангүй өөр хүнтэй хуримлана гэж үү? Чиний амийг аврахын тулд хатанд өөр хүнтэй ураг барилдана гэж амалсан.
Тан: Аву... намайг аврахын тулд Южан вантай хуримлаж байгаа гэж үү?
Ээж: Өөр яах юм? Авуд хайртай гэчихээд, тэрэнтэй хамт өссөн байж Авугийн ямар хүн гэдгийг мэдэхгүй гэж үү? Хэрвээ... Тэрэнд үнэхээр хайртай бол.. маргааш шөнө дунд... Зүүн зах дээр байдаг загасны дэлгүүрийн дэргэдэх гүүрэн дээр ирээрэй. Би бүгдийг бэлдсэн байгаа. Та хоёрыг нийслэлээс гаргах завь хүлээж байгаа. Эндээс аль болох хол яв. Эндээс алс хол одоод, эргэж ирэх хэрэггүй...
Тан: Би... өшөөгөө авах ёстой.
Ээж: Өөрийнхөө ч амийг аварч чадахгүй байж, яаж өшөө авч, бусдыг аврах юм? Битгий мартаарай. Маргааш шөнө дунд. Энэ чиний сүүлчийн боломж.
*****************
Хат: Намайг хэрцгий гэж үзэн ядаж байна уу? Цаг нь болохоор авга эгчийгээ чи ойлгоно оо. Надад итгэ. Зитан чамд тохирох хүн биш. Аву. Би мэднэ ээ.
Аву: Тэгвэл Шао Чи тохирно гэж үү?
Хат: Шао Чи харц гаралтай ч гэсэн... Ниншуогийн их цэргийг захирдаг авъяастай, дайн тулаанд гарамгай, Южаны ван. Тэрний эхнэр боллоо гээд муудах юм байхгүй. Аву, би чамайг багаас чинь мэднэ, яалаа гэж муу нөхөр сонгох вэ дээ.
Аву: Аав та хоёрын сэтгэлд хүрч байвал, бусад нь хамаагүй бус уу?
Хат: Аву. Сайн охин. Ганцхан удаа авга эгчийнхээ үгэнд орчих. Хойшид юу ч хүссэн авга эгч нь биелүүлж өгье.
Аву: Авга эгч ээ. Таны үгэнд сайн орох болохоор ганцхан энэ удаа миний хүслийг биелүүлж өгөөч? Тэгэх үү?
******************
Шао: Вэн сайд аа. Вэн сайд яах гэж байна?
Вэн: Южан ван. Ван Шуантай хуримлахыг хүсч байгаа бол намайг ал. Миний толгойг хадам аавдаа өгөөрэй.
Шао: Ван Шуантай хуримлахгүй бол?
Вэн: Өнөөдөр бид Чен гүрний оршин тогтнол, эзэн хааны аюулгүй байдал, ард иргэдийн тухай ярьж байна. Хэдийгэр би тулалдаж мэдэхгүй, номын хүн ч гэлээ... зүгээр хараад сууж чадахгүй. Би өөрийн амиар дэнчин тавьж танаас асуухаар ирлээ. Ард иргэдийн төлөө надтай мөрийцөх үү?
Сон: Тэрний хэлдэг үнэн бол уу? Тэргүүн сайд хааны эсрэг бослого гаргана гэж үү?
Шао: Гуравдугаар ханхүү халдлагад өртсөн. Хаантан хордож, Ши овгийнхныг хорьсон... Хаана ширээний тэмцэл ширүүсч байна. Ван овог чухал үүрэгтэй.
Сон: Бид үнэхээр явах юм уу?
Шао: Ван Линий охинтой хуримласны дараа бүгд намайг Ван Линий хүн гэж бодох болно. Бид энд байж болно гэж бодож байна уу?
Сон: Харин ээ...
Шао: Харин юу гэж?
Сон: Шаняан жүнжийг үнэхээр орхиод явах юм уу?
******************
Хат: Сайн харж бай. Ямар нэг юм болбол бүгдийг нь цаазаар авна.
Эр: Мэдлээ хатантан.
Эр: Шу авхай, та ямар хэргээр...
Л: Ахлах тайган, Бороотой хүйтэн байна. Гүнжтэн та нарт цагаан гаатай цай явууллаа. Халуун дээр нь хурдан уу.
Эр: Гялайлаа авхай.
Л: Ийшээ... Та нар ч гэсэн уу...
Эр эр: Гялайлаа авхай.
Л: Жүнж ээ. Жүнж ээ. Хурдан. Хурдан хувцасаа соль.
Аву: Юу болоо вэ?
Л: Асуух хэрэггүй, хурдан бос. Хурдан хувцасаа соль.
Аву: Юу болоод байна аа?
Л: Гүнжтэн бүгдийг нь зэхсэн байгаа. Хурдан... Хурдан хувцасаа соль. Жүнж ээ. Хурдан явъя. Хурдан. Жүнж та сайн сонсоорой. Зүүн захын загасны мухлагийн тэнд байдаг гүүрэн дээр оч. Тэнд завь хүлээж байгаа. Жүнж ээ. Мартаж болохгүй шүү. Хурдан... Жүнж ээ. Болгоомжтой явдаг юм шүү.
Аву: Ээж ээ.
Ээж: Аву. Зитантай хамт хүний нүднээс далд газар хол очиж сайхан амьдар. Энэ... Энэ тамгагүй алтан зооснуудыг ав. Та хоёрын хэн гэдгийг илчлэхгүйгээр гачигдах зүйлгүй амьдрахад хүрнэ.
Аву: Ээж ээ. Аву явчихвал та яах болж байна? Аав, авга эгч хоёр мэдчихвэл... Та яах болж байна аа?
Ээж: Зүгээр ээ. Санаа бүү зов. Аав чинь хичнээн хэрцгий байлаа ч, би ёсолж авсан эхнэр нь. Тэгэд ч би Чен гүрний ууган гүнж. Намайг яаж ч чадахгүй.
Аву: Аву ингээд явчихвал дахиад хэзээ тантай уулзах вэ?
Ээж: Аву. Хайргүй хүний эхнэр болох ямар байдгийг ээж нь сайн мэднэ. Би өөрийн туулсан зовлонг чамайг туулахыг хүсэхгүй байна.
Л: Гүнжтэн. Жүнжийг хурдан явуул.
Ээж: Яв даа. Хурдан яв.
Аву: Ээж ээ.
Ээж: Яв...
Аву: Ээж ээ. ачлалгүй охин нь танд мөргөе.
Л: Жүнж ээ. Хурдан явъя. Хурдан... Жүнж ээ, явъя. Хурдан явъя...
Аву: Ээж ээ.
Л: Хурдан... Хурдан яв... Явъя... Хурдан явъя аа... Хурдан... Жүнж ээ. Хурдан үүрүүл... Хурдан... Жүнж ээ, хурдан яваарай. Та зүгээр үү?
Аву: Зүгээр ээ.
Л: Тийшээ. Жүнж ээ, энд байгаа...
Аву: Зитан ах аа.
Эр: Жүнж ээ. Ханхүү ирээгүй байна. Завинд суугаад хүлээж бай.
Л: Жүнж ээ. Бороотой байна. Дотор ороод хүлээе.
Аву: Суухгүй ээ. Эндээ хүлээе. Завинд суучихвал намайг харахгүй.
********************
Эр: Яв. Яваач. Хурдан яв.
Эр: Яв...
Эр: Бушуул.
Гүй: Аву та хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй ч, тэр жир нэгэн биш. Тэрнийг жаахан л хөдлөхөд олон зүйл өөрчлөгдөнө. Тэр хурим төрийн хэрэг. Ээжийнхээ төлөө тэрнээс хол бай. Тэгэх үү?
Л: Жүнж ээ. Хоёр цаг өнгөрчихлөө. Гуравдугаар ханхүү ирэхгүй бол яах вэ?
Аву: Заавал ирнэ.
Л: Жүнж ээ. Буцаад явъя... Гуравдугаар ханхүү ирэхгүй нь бололтой.
Аву: Заавал ирнэ...
*****************
Аав: Ван ань. Эхэл. Эхнэр...
Ээж: Тэргүүн сайд аа. Би таныг хүлээж байлаа.
Аав: Миний хэрэг гараа юу?
Ээж:Тийм ээ.
Аав: За. Өргөөндөө очиж ярилцъя.
Ээж: Бүү хөдөл. Эндээ ярилц. Ван овгийн өвөг дээдсийн пайзны өмнө сөхөрч байгаад хэлээдэх. Хаантныг та хордуулсан уу?
Аав: Ши татварын хийсэн хэрэг.
Ээж:Ван Лин. эр хүн шиг хийсэн хэргээ хүлээгээч. Вангийн өвөг дээдсийн өмнө худлаа хэлэх гээ юу?
Аав: Тийм ээ. Би хордуулсан.
Ээж: За яах вэ.
Аав: Жинруо. Алж чадахгүй бол хутгаа буулга. Жинруо.
Ээж: Надаас бүү хүр... Үзэн ядаж байна. Хааны охин атал ахыг минь хордуулж, охиноос минь салгасан чамайг алж чадахгүй. Тийм бол өөрийгөө хөнөөж, хаан ах, өвөг дээдсээсээ өршөөл эрье.
А: Тэргүүн сайд аа. Тэргүүн сайд аа. Тэргүүн сайд аа.
Ээж: Надад бүү хүр.
А: Тэргүүн сайд аа. Жүнж алга болчихлоо.
Аав: Жүнж алга болсон?
********************
Сон: Вантан. Вантан. Маргааш Ху Гуанлэ, Ху Яао хоёр баруун хаалган дээр хүлээж байна.
Шао: нийслэлээс гарсны дараа голын эрэг даган баруун зүгт Юнжиний гатлага руу явна. Тэндээс голын хойд эрэгт гарна. Тэгвэл Ван Лины хяналтанд байдаг газраар дайрахгүй.
Сон: Эрхэм дээдсийг мартаад байна. Шанян жүнж таныг тийм амархан явуулах уу?
Шао: Шаняан жүнж... гуравдугаар ханхүүд сэтгэлтэй. Намайг энд үлдэж бусдын амрагийг булаа гэх гээ юу?
Сон: Харамсалтай. Шаняан жүнж шиг үзэгслэнтэй эмэгтэйтэй хуримлаж чадахгүй бол дахиад тийм хүн одохгүй дээ.
Шао: Хөөе.
Сон: Аан?
Шао: Явж юмаа багла.
Сон: За.
*********************
Л: Жүнж ээ. Ирэхгүй нь.
Аву: Заавал ирнэ.
Л: Ирэх байсан бол ирчихсэн байгаа.
Эр: Хурдан... Тэргүүн сайдын тушаал. Хаалгануудыг хаа. Тэргүүн сайдын тушаал. Хаалгыг хаа.
Ээж: Аву хатантанд чиний амийг аврахын тулд хуримлана гэж амалсан. Маргааш шөнө дунд чиний сүүлчийн боломж.
Тан: Аву... Намайг хүлээгээрэй.
Л: Бороо зогсчихлоо. Жүнж ээ, одоо болно оо. Явъя.
Эр: Жүнж ээ. Үүр цайж байна. Одоо явахгүй бол оройтлоо.
Эр: Чүү чүү. чүү...
Аву: Зитан ах.
Эр. Чүү чүү...
Аву: Шу эгч ээ. Зитан ах...
Эр: Чүү чүү чүү... чүү... зогс... Шу эгч ээ. Юу болоод байна аа? Аав...
Аав: Аву... Зогс! Болоогүй юу? Энд шөнөжин хүлээсэн байх аа? Ирсэн үү? Зитан ирэх байсан бол аль хэдийн ирчихсэн. Ирэх зориг байхгүй. Хулчгар амьтан. Чиний хайрыг хүртэх эрхгүй. Одоо чамайг үзэн ядаж байгаа. Тэнэглэхээ боль. Өөрийгөө хэр удаан хуурах гэсэн юм?
Тан: Аву? Аву. Аву. Аву.
7-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home