Rebel princess -6
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ру: эм, Ши овогтын охин Ван ру
Вэн: эр, Вэн сайд
6-р анги
Эр: Хатантан, хунтайж нар заларч байна.
Вэн: Хатантан. Хаантны лангшин ямар байна?
Хат: Хаантан хордсон. Азаар оточ хурдан дуудсан болохоор амь насанд нь аюулгүй. Гэвч сайтар амрах ёстой. Төрийн хэргийг ганц ч өдрөөр хойшлуулж болохгүй. Өнөөдөр Гадаад болон дотоод хэрэг хариуцсан сайд, түшмэлүүд бүгд ирсэн байна. Тэргүүн сайдтай зөвлөлдсөний эцэст өнөөдрөөс хунтайж ордны хэргийг орлон явуулж... Тэргүүн сайд тусална. Сайд, түшмэлүүдэд хэлэх зүйл байна уу?
Шу: Зарлиг дагая.
Бүгд: Зарлиг ёсоор болгоё.
**********************
Ру: Хунтайж аа. Хунтайж аа. Гуйж байна. Надад туслаач дээ. Гуйж байна.
Зи: Ванру... Ши татвар ийм хэрэг тарьчихаад байхад... Нотлох баримт хүртэл байхад, яаж тэрнийг аврах болж байна?
Ру: Үгүй ээ, манай авга эгч биш. Авга эгч, хаантан хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Яаж хаантныг хордуулах болж байна аа?
Зи: Ши татвар биш юм бол... хэн гэж? Би өөрөө харсан. Өөрийн нүдээр хараагүй бол би ч итгэхгүй байсан. Энэ олон жил... аав авга эгчид чинь хайртай байсан. Зитанд ч бас. Ээж, авга ах хоёр сэтгэл дундуур байсан. Ийм хэрэг хийчихээд байхад... Сайн сонс. Ши Ванру гэдэгээ битгий март. Чи ч бас Ши овгийнх. Ши овгийнхон гянданд хоригдчихоод байна. Чамайг хориогүй байгаа нь сайн хэрэг. Чи хүртэл төвөг удвал аюулд орж мэднэ.
Ру:Хунтайж аа. Надад танаас өөр туслах хүн алга. Аав, авга эгч хоёрт маань ямар нэг юм болбол... би амьд явж чадахгүй.
Зи: Чи...
Ру:Хунтайж аа, гуйж байна... Тэднийг авраач дээ.
Зи: Мэднэ ээ. Бид эхнэр, нөхөр болсон. Би чамайг хамгаалах болно. Хадам аав, Ши татвар хоёр... тэднийг ааваас өөр аварч чадах хүн үгүй. Аав ухаан орчихвол ч... найдвар байгаа гэсэн үг. Би хаантан дээр очоод ирье.
****************
Аав: Тэдэн шиг амиа алдах гээ юу?
Шу: Ах аа. Таны өмнөөс шалгаж үзэж байхад.
Аав: Илүү чухал ажил их байна.
Шу: Тийм ээ.
Аав: Вэн Зоншэн. Ши овгийг дэмждэг хөгшин албатуудыг сайж ажиглаж бай.
Шу: Мэдлээ. Сайн ойлголоо. Ах аа, ийм сайхан боломж гарч байхад... нэгмөсөн гүйцээхгүй яагаа вэ?
Аав: Хааныг яагаад амьд үлдээв гэж үү? Амьдрал, үхлийн хооронд... Тэгж байж бусад хааны удмынхан тайван байна. Хаан ширээний төлөө тэмцэлдэж байсан ахан дүүс нь гашуудаж буй нэрээр цэрэг хөдөлгөн нийслэлд ирнэ. Хааны мянгана хамгаалагчаар морь, зэвсэгтэй хэдэн цэргийг зогсоож дийлэх вэ? Шао Чи Ниншуогийн 200мянган цэрэгтэйгээ тэднийг зогсоож чадна.
Шу: Ши овгийнхныг яавал дээр вэ? Бас гуравдугаар ханхүү.
**************
Зи: Ээж ээ.
Хат: Аав чинь ямар байна?
Зи: Би аавын дэргэдээс холдоогүй. Гэвч аав... Ухаан ороогүй л байна.
Хат: Аав чинь чамайг гомдоосон. Ухаан ороод ингэж байгааг чинь харвал... чамайг гомдоосондоо харамсах нь гарцаагүй.
Зи: Ээж ээ. Ши татвар, Зитан хоёр үнэхээр алуурчид гэж үү?
Хат: Ши татварын дарсанд яах аргагүй хор байсан.
Зи: Бүгд миний буруу. Хаш тамгыг хаан аавд яран өгдөггүй байж. Гэхдээ би ойлгохгүй байна. Юуны төлөө ийм юм... Аав Зитанд хичнээн хайртай билээ. Шуналд хязгааргүй гэж үнэнэ бололтой.
Хат: Хатан ээж, улс орон чамд найдаж байгаа шүү.
Зи: Ээж ээ. Би таны итгэлийг яасан ч алдахгүй.
****************
Хат: Ах та хэтрүүлж байна.
Аав: Үгүй ээ. Хунтайжийн бас Ван овогтын төлөө л ингэж байна.
Хат: За яах вэ. Ах та тэгж байгаа бол хунтайж бид хоёрт татгалзах зүйл алга. Гэхдээ ах та надад нэг зүйлийг амал.
Аав: За.
Хат: Хаан ширээг авахын төлөө ах та юу ч хийсэн би оролцохгүй. Гэвч Зилон бид хоёрт муу юм хийвэл... Өнөөдөр болсон шиг зүйл дахиад болбол би ах таны хэлсэнээр хийхгүй.
Аав: Чиний хүү шатрын хүү болоод зогсохгүй, Ван овогтын төлөө Ван овогтууд бүгд шатрын хүү болох болно. Зарлиг гарга. Шиао Чи, Аву хоёрыг ураг барилдуулна. Тэгвэл Ван овогтынх сэтгэл амар байж болно.
********************
Аву: Та байхад би юу гэж унах юм?
Тан: Би байхгүй бол яах вэ?
Аву: Байхгүй ээ? Та явж болохгүй ээ.
Тан: За за. Би хаашаа ч явахгүй. Ирэх жилийн энэ өдөр... чи бид хоёр...
Аву: Хүслээ хэлчихвэл биелдэггүй гэсэн.
Тан: Хуримаа хийсний дараа чи Ван овогт биш, би гуравдугаар ханхүү байхаа болино. Хорвоо дэлхийгээр аялж, хүссэнээ хийх болно. Үзэгслэнтэй байна.
Аву: Зитан ахаас яасан ч салахгүй. Хэзээ ч. Зитан ах аа.
Тан: Аву...
Аву: Зитан ах аа.
Тан: Аву.
*****************
Аав: Ордны оточ хаантны уусан дарсанд хор байсныг илрүүлсэн. Халуун цэцэг. Чэнжун мужид байдаг эд. Би Ши овгийн өргөөг нэгжихийг даалгасан. Нотлох баримт гарч ирсэн. Ши овгийнхныг баривчилсан. Зохих ёсоор шийтгэх болно.
Вэн: Хунтайж аа. Ши овгийнхон үеийн үед ордны өндөр албан тушаалтай язгууртнууд байсан. Ши татварын өргөөнөөс хор олдсон ч, Ши овгийн бусад хүмүүсийн гянданд хорих нь тохиромжгүй гэж бодож байна. Алдаа гаргахгүйн тулд хаантныг ухаан орсны дараа шийдвэр гаргавал зохино.
Хат: Вэн сайд аа. Хунтайж хааны оронд төр барьж, шийдвэр гаргаж байгаа. Хааны зарлигийг зөрчих гээ юу?
Вэн: Хатантан. Хаантан төрийн эрх барьж байсан ч... ямар нэг зохисгүй шийдвэр гаргавал Вэн Зоншэн миний бие эсэргүүцэх л болно.
Хат: Хунтайж анх удаа төрийн эрх барьж байна. Тэрнийг эршээлдээ оруулахыг хүсээ юу?
Вэн: Яалаа гэж. Гэвч энэ хэрэг үнэхээр сэжигтэй байна. Мөн баттай нотлох баримт алга. Хортой дарснаас болоод олон зуун жилийн төрд зүтгэсэн язгууртан овгийг үгүй хийнэ гэдэг зохисгүй зүйл болой.
Хат: Ши татвар Ши овогтын хийсэн хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Вэн сайд яая гэж бодож байна?
Вэн: Тэгвэл харж байя болъё. Хатан та үнэнийг тогтоож өгнө үү.
Аав: За...
Зи: Хурал тар...
Эр: Хурал тарлаа...
Бүгд: Хатантан, хунтайж сайн яваарай.
*********************
Эр: Ши овгийнхон гэм буруугүй.
Эм: Биднийг гүтгэж байна.
Эр: Бид буруугүй. Бид буруугүй.
Эр: Ван овогт өөдлөхгүй дээ.
Эр: Ши овгийг гүтгэж байна.
Эм: Бид буруугүй.
Эм: Биднийг гаргаач дээ.
Эр: Ши овгийг гүтгэж байна.
Эр: Биднийг суллаач.
Эр: Ван овгийнхон өөдлөхгүй дээ. Ван овгийнхон хүн биш.
Эм: Биднийг суллаач дээ.
Эр: Намайг сулла.
Ши: Ши Юан надад аз таарч эндээс гарвал... Ван овгийнхноос хариугаа авахад бүх амьдралаа зориулах болно. Өшөөгөө авна гэж тангараглая...
Хат: Энд ирчихээд... ийм тайван байх юм гэж хэн мэдлээ. Чамайг ихэрхүү нэгэн гэдгийг мэдэх ч, өнөөдөр өөрийн нүдээр үзлээ. Чи бид хоёр олон жил тэмцэлдсэн.
Гүй: Үхэх ялтай хүнд цаазаар авахын өмнө зоог барьдаг гэж сонссон. Салах ёс хийхээр ирээ юу?
Хат: Хортой гэж айхгүй байна уу?
Гүй: Тэртэй тэргүй үхэхээс хойш... Энд ирснийг бодвол хаантан сайнгүй байгаа гэсэн үг. Миний үхэх сэхэх чухал гэж үү?
Хат: Хаантанд үнэхээр хайртай бололтой. Алив, хундага тулгая. Язгууртан авхай нарын төлөө.
Гүй: Энд надтай дарс хувааж уухаар ирээгүй л байлгүй. Хэлэх зүйлээ хэл.
Хат: Аву надаас гуйсан. Би тэрнийг гомдоохыг хүсэхгүй байна. Хүүгээ аврахыг бод гэж ятгахаар ирлээ.
Гүй: Яаж аварна гэж? Амьд үлдэнэ гэж үү? Би хаантныг хордуулаагүй. Миний хүүд буруу байхгүй.
Хат: Ордонд энэ олон жил болчихоод гэнэн хэвээрээ байх гэж. Алуурчин хэн байх нь чухал гэж үү?
Гүй: Надаас юу хүсээ вэ?
Хат: Миний хүсэл үргэлж чиний амийг авах байсан. Зитан амьд үлдэх байсан ч... Чи... үхэх ёстой. Үгүй бол Ши овогтынхон бүгд үхэх болно. Миний хүсэл бол сайд түшмэлүүдэд зориулж хэргээ хүлээсэн захиа бич.
Гүй: Бичиж болно оо. Гэвч хатан та надад амлалт өг. Амлалтаа зөрчиж миний хүү болоод гэр бүлийг хорловол би хорон санаат сүнс болж, хариугаа авах болно. Хаантан. Би тантай хамт явъя. Хойд насандаа жирийн иргэн болж төрөөд ахин учиръя.
Эм: Хатантан. Гүй татвар шийтгэлээс айн амиа хорлосон байна.
Хат: Одоо л бүтэн нойртой хонох нь.
*******************
Аав: Ши татвар гэмээ хүлээсэн захидал бичээд шийтгэлээс зугтаж, амиа хорлосон байна. Энэ хэргийг Ши овгийнхон үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байна. Хаантныг хордуулж, хаан ширээг булаах гэсэн хүмүүсийг яаж шийтгэвэл зохистой вэ?
Шу: Ши овогт ийм санаатай байсныг хэн мэдэх билээ. Тэргүүн сайд аа. Хуулийн дагуу Ши овгийг есөн үеэр нь цаазаар авах нь зүйтэй гэж бодож байна.
******************
Лю: Хуан гүн.
Х: 2-р ханхүү. Та хэлж хайрла.
Лю: Ши татвар гэмээ хүлээсэн захидал бичээд шоронд амиа хорлосон. Ши овгийнхныг цаазаар авах зарлиг гарсан. Гуравдугаар ханхүүг ч мөн адил. Ордонд хатантан зарлиг гаргаж Ван Шуаныг Южан вантай хуримлуулах гэж байгаа гэсэн цуу яриа тархсан.
Х: Сайн мэдээ байна. Ван Лин өөрийн охиныг Ниншуогийн 200мянган цэргээр солихоор шийдэж. Сайн наймаа байна.
Лю: Тийм ээ. Тэр өдөр Зилон Ши Ванруг хүчээр эзэмдсэн ч Ван Лин гайхмаар тайван байсан. Аль хэдийн төлөвлөсөн байж. Бүгдийг орвонгоор нь эргүүлж чадлаа.
Х: 2-р ханхүү. Ван Лин хаан ширээг эртнээс хүссэн. Гэвч ордны гадна байгаа хааны удмын ноёд хүчтэй болохоор Ван Лин хөдөлж зүрхлэхгүй байна. Хааны удмын ноёд хааныг хордуулсныг мэдвэл цэрэг дагуулан нийслэлд ирнэ. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд Ван Линд Ниншуогийн армид найдахаас өөр аргагүй. Ши овгийнхныг цаазаар авч, Южан вантай дотно болно. Нэг сумаар хоёр туулай буудсантай адил.
Лю: Би Южан ван Ши Ванрутай хоёрын хуримыг болиулсан шигээ, Ван Шуаныг ч хуримлуулахгүй болгож чадна.
**********************
Жин: Жүнж минь. Гуравдугаар ханхүү.
Ээж: Хүлээх хэрэггүй. Эргэж ирэхгүй. Ордонд тийм том хэрэг мандаад байхад аав чинь өнөөдөр эргэж ирэхгүй.
Аву: Үгүй ээ. Би иртэл нь хүлээнэ. Зитаны ахыг яагаад баривчилж байгаа юм? Зитан ах хаан авгын хүү нь. Яалаа гэж аавыгаа хордуулах юм? Ээж ээ. Та гүнж болохоор тэд таны үгийг сонсоно. Та ордонд очоод аварч болохгүй гэж үү? Зитан ах буруугүй. Яасан ч тийм биш. Ээж ээ. Ээж ээ, гуйж байна. Ээж ээ.
Ээж: Аву. Төрсөн ахыгаа ч аварч чадахгүй байгаа би өөр хүнийг аварч чадах уу?
Бэр: Хадам дүү, ээжид ч гэсэн хэцүү байна. Өргөөндөө очиж амар.
Ээж: Аву.
А: Ирж байна. Залуу ноёнтон ирлээ.
Аву: Ах аа, юу болж байна?
Ах: Аавтай уулзаж чадсангүй. Хатантан Зитаны авармаар байгаа бол чамайг Южан вантй ураг барилд гэж байна.
Ээж: Аву.
Ах: Аву. Аву.
Ээж: Аву...
Бэр: Аву.
Ах: Аву...
Ээж: Аву.
Жин: Жүнж ээ.
Ах: Аву...
Жин. Жүнж ээ.
А: Жүнж ээ, болгоомжтой. Жүнж ээ...
Ах: Аву...
А: Болгоомжтой...
Эр: Жүнж ээ, хаантан ухаан ороогүй. Хатантан хэнийг ч оруулж болохгүй гэж зарлигдсан.
Аву: Авга ах аа. Яаж байна? Авга ах аа. Сэрээрэй. Авга ах аа... Авга ах аа. Зитан ахыг авраач дээ. Авга ах аа. Хурдан сэрээч дээ. Авга ах аа, тэрнийг авраач дээ. Авга ах аа. Зитан ахыг авраач дээ. Авга ах аа, сэрээрэй...
Хат: Ганцхан чи л Зитаныг аварч чадна. Су арь чамд хэлсэн байх. Зитаныг аврахыг хүсвэл Южан вантай ураг барилд. Аву... Чиний хүсэхгүй байгааг мэдэж байна. Би чамд хайртай. Гэвч хатан хааны хувиар чамайг өрөвдөж чадахгүй нь. Би 16 настайдаа ордонд орж ирсэн. Тэрнээс хойш үүрэг, хариуцлага гэдгийг мэдэрсэн. Би ч гэсэн чам шиг юу ч мэдэхгүй бага залуу байсан. Гэртээ байхдаа хайр энхрийлэлд умбаж, бүх зүйл сайхан байна гэж боддог байлаа. Гэвч хатан болсныхоо дараа тэр бүх зүйл хоосон төсөөлөл байсныг ухаарсан. Чиний бага авга ч бас өөрөөсөө хорин насаар ах Чиняан вантай хуримласан. Зөвхөн цэргийн хүчийг авахын төлөө. Аву... Чиний эрд гарах цаг болж. Гэр бүлдээ найдаж дураараа дургидаг нас чинь өнгөрсөн. Амьдралд хүссэн хүсээгүй олон зүйлийг хийхээс аргагүй болдог. Хувь тавиланг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Аву: Өөр арга байхгүй гэж үү?
Хат: Чиняан ван хөгширч байна. Ван овгийнхонд хүч чадал хэрэгтэй. Чи зөвшөөрөхгүй бол маргааш Зитан...
Аву: Амалъя. Амалж байна.
Эр: Зарлиг. эрхэмсэг болоод гоо үзэгслэнтэй Шаняан жүнж болоод эр зориг, самбаа сүйхээтэй Южаны ван Шао Чи нарыг ураг барилдуулахаар болсныг зарлан тунхаглаж байна.
Аву: Энэ миний хувьд жинхэнэ ёслол. Хүүхэд насны мөрөөдөл минь харгис хэрцгий үнэнд дарагдсан. Би бол хүчирхэг язгууртан овгийн удам. Ван овог миний хувьд хэзээ ч салахгүй дөнгө. Ванру эгчийн хэлдэг үнэн байж. Авга эгч зугтаж чадаагүй. Ванру ч эгч ч бас. Би ч зугтаж чадахгүй. Хорвоогийн сайн мууг мэдэхгүй, гэнэн цайлган Аву тэр мөчид үхсэн. Хатны хэлдэг үнэн. Зитан ахыг би л аварч чадна.
А: Жүнж эргээд ирлээ.
******************
Аав: Гүнж та энэ гэр бүлийн бус, төрийн хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ээж: Төрийн хэрэг ээ? Юун гүнж? Би бол эх хүн. Эцэг эхийн хувьд хүүхдийнх нь аз жаргал илүү чухал. Та Авугийн аав мөн үү? Сэтгэл тань өвдөхгүй байна уу?
Аав: Авугийн хурим жирийн нэг хэрэг бус. Ван овгийг, язгууртан анги болоод хүчирхэг жанжныг нэгтгэж байгаа хэрэг.
Ээж: Цэргийн хүч авахын тулд охиноо хүнд өгч байдаг. Ингэж болно гэж үү? Хаан ах өвдсөн болохоор намайг бас охиноо хамгаалах хэрэггүй гэж бодно уу?
Аав: Язгууртнууд одоо ч хүчирхэг хэвээрээ гэж бодож байна уу? Хорвоо дэлхий өмнөх шигээ амар амгалан гэж бодно уу? Та ордонд төрж, тэргүүн сайдтай хуримласан. Таны амьдрал сүр жавхлангаар дүүрэн. Хааны ордон зовлонд нэрвэгдэж, цэргийн хүчээ алдчихаад байна. Ихэс дээдээс ч сүр хүчээ алдчихаад байна. Ши, Гү овгийнхон ямар болсныг харж байна уу? Тэд бүгд эрх мэдлийг атгаж байсан. Бүгд язгууртан гаралтай гэр бүл. Ван овгийн төлөө ганц Аву золиос гаргаж байгаа гэж бодно уу? Миний хоёр охин дүү багадаа хүний хүн болсон. Нэг нь өөртөө сэтгэлгүй хаантай хуримлаж. Нөгөө нь үхэх цаг нь ойртсон цэргийн эрх мэдэлтэй Чиняан вангийн хүн болсон. Тэгж байж л Ван овог дайснаа дарж, одооны эрх мэдэл, эд хөрөнгө, нэр төрийг олсон юм. Үгүй бол... өнөөдөр та баян тансаг амьдарч чадна гэж үү? Чиняан ван үхэж, тэрний үр удам Дайны бурхан гэсэн алдар нэрээ алдчихаад байна. Ван овог хүчтэй жанжинтай ураг барилдахгүй бол ууган гүнж, Ван овгийн охин гэсэн нэрээ хэр удаан хадгалж чадна гэж бодоо вэ?
Ээж: Тэргүүн сайд та нэг зүйлийг умардаг. Энэ эрх мэдлийн төлөө та хайргүй хайр сэтгэлгүй ууган гүнжтэй хүчээр ураг барилдаж, бүх насаараа хайртай мэт дүр эсгэн амьдарсан. Одоо өөрийн охиныг харц дорд гаралтай нэгэнд худалдах гэж байна.
Аав: Харц дорд гарал аа? Энэ хотод дайны талбарт тулалдаж чадах язгууртан байна уу? Шао Чи шиг харц доод гаралтай цэргүүд бидний төлөө, дотоодын болоод гадны дайснуудын эсрэг тулалдахгүй бол юу болох вэ? Хааны гэр бүл цэргийн хүчийг өөртөө татахыг хүссэндээ л Шао Чийд цол хэргэм олгож, ван цол өгч байгаа юм. Ван овгийн охин байтугай, хаантан өөрийн гүнжийг ч богтолж өгнө.
Ах: Аав аа. Эр хүн нэр хүнд, эд хөрөнгөний төлөө эмэгтэйчүүдийг золиослох нь зохисгүй хэрэг. Аав таныг зөвшөөрвөл би цэрэгт явъя.
Ээж: Су арь.
Аав: Болж байна. Сайн байна. Сайн байна. Ван овгийн удмыг залгах ач хүү төрүүлчихээд хил хамгаална уу, дайн тулаан хийнэ үү, дураараа бол. Үхсэн ч, сэхсэн ч чиний дур. Маргааш хүү төрүүлж чадах уу? Чадах уу? Аан? Хариуцлага хүлээмээр байна уу? Оройтсон. Анхнаасаа ийм байсан бол би дүүг чинь жанжинтай ураг барилдуулах уу? Зайл.
Ээж: Би охиноо хэнд ч хүчээр өгөхгүй. Үгүй бол би нүдэн дээр нь амиа хорлоно.
Аву: Аав аа. Ээж ээ. Ордны зарлиг гарсан. Би Южан вантай ураг барилдана.
Ээж: Аву.
Ах: Аву. Юу гэсэн үг вэ? Южан ван надад таалагддаг. Миний амийг аварсан хүн. Жанжны эхнэр болохыг хүсч байна. Хүслийг минь гүйцээж өгнө үү.
********************
Сон: Шанян жүнжтэй ураг барилдах зарлиг авч, ордноос ирсэнээс хойш ганц ч үг хэлсэнгүй. Энэ бүхэн нэг л сэжигтэй байна. Таныг өрөвдөх үү, баяр хүргэх үү гэдэгээ мэдэхгүй байна.
Шао: Яагаад тэгж бодоо вэ?
Сон: Шаняан жүнж миний харсан хамгийн омголон эмэгтэй. Гэвч тэрний гоо үзэгслэн, дүр төрх хэнийг ч дагуулахгүй. Тийм эмэгтэйг эхнэрээ болгох гэж байхад танд баяр хүргэлгүй яах вэ. Харин охиных нь амийг аварч байхад Ван сайд охиныг нь тэвэрсэн гэж тараасныг бодохоор өрөвдөөд байх юм. Хаантан хордоод удаагүй байхад Ван сайд охиноо танд хүчээр өгч байгаа нь... Би байсан бол...
Шао: Чи байсан бол яах байсан бэ?
Сон: Би таны оронд байсан бол хуримаа хийнэ. Дараа нь Ван сайдаас зайгаа барихад л болно. Та яах гэж байна?
Шао: Унтлаа.
Сон: Аан. У... унтах аа?
***************
Аав: Хаантан та ингэж байгаа бол надад битгий гомдоорой.
Ээж: Бурхан минь, Жинруо би яавал дээр вэ?
Хат: Ууган гүнж Жаояан ордныг гийгүүлэх нь ховор. Тавтай морил. Ямар хэрэг гараа вэ?
Ээж: Хаан ахыг харахаар ирсэн юм. Оточ хэзээ сэргэхийг нь хэлсэн үү?
Хат: Алив. Гүнжтэнд цай бэлд. Морил... Миний сэтгэл ч гэсэн таагүй байна. Ордны оточ хаантанд амьд үлдсэн нь аз боловч, хэзээ сэргэхийг... ухаан орох үгүйг бурхан л мэдэх байх...
Ээж: Хатантан, зарц, шивэгчдийг гаргана уу. Надад танд хэлэх зүйл байна.
Хат: Бүгд гарч бай. Гүнжтэн, одоо хэлж болно.
Ээж: Аву Южан вантай ураг барилдаж болохгүй.
****************
Х: Южан ван Ван Лин хоёр нэгдэнэ гэж санаагаа бүү чилээ. Хуримын ёслол дуусмагц, Ван Лин Шао Чийг их цэргээс холдуулахгүй. Ван Лин бослого гаргасан ч Ниншуогийн 200мянган цэрэг Шао Чийг Ван Линий тал гэж бодоод хөдлөхгүй. Ван Линий хүчийг бодсон ч, Шао Чи л хөдлөхгүй бол Ма овгийн ноёд тэрний өрсөлдөгч болж чадахгүй.
Лю: Хуан гүний хэлдэг зөв. Аву Шао Чи хоёр яасан ч ураг барилдаж чадахгүй. Тэгвэл Южан вангийн Ниншоугийн 200мянган цэрэг Ван овгийнх бол манай Ма овгийнхон аюулд орно... Хуан гүний түмэн зөв...
Х: Энэ хэрэгт хоёрдугаар ханхүү оролцох хэрэггүй.
Лю: Ойлголоо. Энийг хийх хүн олох хэрэгтэй.
*************
Хат: Гүнжтэн хааны төрсөн дүү, багадаа ордонд өссөн. Ордны гаргасан тушаалыг хүчингүй болгож байхыг харсан уу?
Ээж: Сарын өмнө хаан ах надаас тэргүүн сайдтай ураг барилдаад олон жил болохдоо ямар хүн гэдгийг нь таньж чадсан уу гэж асуусан. Өнөөдөр би хатан танаас ахын тань тухай асууя. Та ахынхаа ямар хүн болохыг мэдэх үү?
Хат: Ах хунтайж, Ван овог хоёрыг урдаа тавьсаар ирсэн. Найдвартай хүн.
Ээж: Найдвартай? Хатан та алдар нэрэнд дуртай гэж хэлэхгүй юм уу?
Хат: Алдар нэрэнд дургүй хүн байдаг гэж үү?
Ээж: Гэвч энэ шунал хэрээс хэтэрч, хааныг солихыг хүсвэл яах вэ? Хатантан, та Ван овгийн хүн. Манай Ма овгийн бэр. Хунтайжийн эх. Тэргүүн сайд хунтайжийн эрх мэдлийг Ван овогт өг гэвэл та өгөх үү?
Хат: Гүнж та амаа мэд. Авугийн хуримнаас болоод өөрийн нөхрийг хаан ширээг булаах гэж байна буруутгаж болно гэж үү?
Ээж: Ахыг Ши овог хордуулсан нь үнэн үү? Би Ван Шуг нөхөртэй маань ярьж байхыг сонссон. Тэр Зилоны нагац ах байхыг бус хаан ширээг хүсч байгаа.
Хат: Худлаа. Хунтайж бол ахын үеэл дүү.
Ээж: Аву тэрний төрсөн охин. Цэргийн хүчийг авахын тулд Авуг золиосолж чадаж байна. Хаан ширээний төлөө үеэл дүүгээ яагаад болохгүй гэж?
Хат: Гүнж та буцаад яв. Өнөөдөр таныг ирээгүй гэж бодъё.
6-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home