Rebel princess 5

Rebel princess -5

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 Гол дүрүүд:

Аву: эм, Ван Шуан

Шао: эр, Шао Чи

Аав: эр, Авугийн аав, тэргүүн сайд Ван Лин

Ээж: эм, Жинмин гүнж, Авугийн ээж /Жинруо

Ах: эр, Ван  И Су, Авугийн

Бэр: эм, Вансугийн эхнэр

Эх: эм, хатан эх Шаому

Хаан: эр, Ма Яао хаан, Авугийн авга ах

Хат: эм, Ван хатан, Зилон хунтайжийн ээж, Авугийн авга эгч

Зи: эр, Зилон хунтайж /1-р ханхүү/

Лю: эр,  2-р ханхүү Зилю

Тан: эр, 3-р ханхүү Зитан

Гү:  Гү  Ёон, ордны их багш

Шу: эр,  Ван Шу, Авугийн аавын дүү

Д: эр, хааны туслах Шүэ Дан

Гүй: эм, Гүй татвар

Ж: эм, Авугийн шивэгчин  Жин Арь 

 

Нэмэгдсэн дүр:

Ру: эм, Ши овогтын охин Ван ру

Вэн: эр, Вэн сайд

 

Гарчиг:

5-р анги

Жин: Сайн хэрэг бус уу?

Аву:   Юу тэр вэ?

Жин: Жүнж минь... Хунтайж үнэхээр Ифан гүнжтэй хуримлавал... гуравдугаар ханхүүтэй ураг барилдахад саадгүй болно.

Аву:   Өөрийнхөө төлөө Ванру эгчийг золиослох хэрэг үү?

Тан: Хаан аав та ээж болоод гүнжтэн хоёрт Авуг надтай ураг барилдуулахыг зөвшөөрсөн гэж ээж хэлсэн. Энэ үнэн үү?

Хаан: Энэ үнэн. Хэд хоногийн өмнө Аву айж цочирдсоноос болоод одоо ч сайнгүй байна. Эр хүний хувиар хүү би Авуг бусдад дээрэлхүүлэхийг харж чадахгүй нь. Тиймээс... Аву бид хоёрын хуримыг шийдэж өгнө үү хэмээн хүсч байна. Тэгвэл би Авугийн дэргэд өдөр бүр байж, хамгаалах болно.

Тан: Чамаас асуух юм байна. Аву чиний хувьд цорын ганц хүн үү?

Хаан:  Тийм ээ.

******************

Сон: Вантан, зочин ирлээ.

Шао: Намайг байхгүй гэж хэл гэсэн байх аа.

Сон: Таны анд... Тэргүүн сайд.

Шао: Тэргүүн сайд аа.

Аав: Южан вантан.

Шао: Та өчигдөр болсон хэргээр ирээ юу?

Аав: Аву,  миний ганц охин. Южан ван охины минь амийг аварсан болохоор би талархал илэрхийлэхээр ирлээ.

Шао: Өчүүхэн төдий зүйл, дурдах хэрэггүй.

Аав: Южан вантай ярилцаж болохсон бол уу?

Шао: Хуай Ан.

Аав: Үнэнийг хэлэхэд өнөөдөр би охиныхоо хуримын талаар ярилцахаар ирлээ.

Шао: Тэргүүн сайд аа...

Аав: Би тантай холбоо тогтоохыг хүссээр ирсэн. Южан ван мэдэж байгаа байх. Үүний баталгаа болгож ураг барилдахыг хүсч байна.

*****************

Хаан: Аав нь Ван овогтыг хатнаа болгосон. Өвөг дээдэс маань ч Ван овогтын охидтой ураг барилдсан. Манай Чен гүрэн Ван овогтын охинтой хуримласан бол хаан болно гэж ойлгодог. Надад хэл дээ. Авутай хуримлаж, хаан суудалд суухыг хүсээ юу?

Тан: Хаан аав аа. Миний хувьд Аву бүхэл ертөнц.

Хаан: Чи миний хайртай хүү. Чи тэгж хүсч байгаа бол ирэх сард болох төрсөн өдрөөрөө зарлиг гаргая. Чамайг харамсахгүй гэж найдъя.

Тан: Гялайлаа, хаантан.

**************

Шао: Шао Чи, би харц гаралтай. Жүнжид тохирох хүн биш. Шаняан жүнжид сэтгэлтэй хүн байдаг гэж сонссон. Та тэднийг салгах гээ юу?

Аав: Южан ван даруу загнаж байна. Өчигдөр охин маань хэрэмний хананаас унасан гэж сонссон. Тэрнийг тэвэрсэн гэлцэж байна. Тэрнийг аварсныг тань мэдэхгүй хүн үгүй. Эмэгтэй хүн эрт дээр үеэс нэрээ эрхэмлэсээр ирсэн. Тэр миний охин. Тэрний гадаад тарх, авъяас чадварыг мэдэхгүй хүн үгүй.  Ингэж хэлж байгааг өршөөнө буй за. Южан ван эхнэр авсан ч энэ хорвоод миний охинтой эн тэнцэх хүн олдохгүй болов уу.

Шао: Би хил сахидаг цэргийн захирагч. Нийслэлд удаан суухгүй.  Хэд хоногоос хаантантай салах ёс хийнэ. Үнэнийг хэлэхэд одоогоор ураг барилдах талаар бодоогүй явна.

Аав:  Зүгээр ээ. Жугө Лиан гурвантаа очиж байж эзнээ зөвшөөрүүлсэн гэж түүхэнд гардаг. Би эндүүрээгүй бол би хоёр дахиа ирж байна. Гурав дахь удаад Южан вантай тохиролцож чадна гэж найдъя. Явъя даа...

Сон: Тэргүүн сайд хичнээн үнэтэй бэлэг сэлт илгээснийг та мэдэхгүй байна. Таван мянган цэргийг бүтэн жил хооллож хүрнэ. Сайн хэрэг. Цэргүүдийн хоолонд санаа зовох хэрэггүй болж. Нийслэлд хүний амь аврах ийм үнэтэйг мэдсэн бол өдөр бүр хүн аврахгүй юу.

Шао: За за. Хойшид ийм хэргийг чи шийдэж бай.

Сон: Тэргүүн сайд охиноо танд өгөхийг хүслээ гэж үү.  Тэр жаахан охин...

Шао: Шанян жүнж... Тэгж ярихаа боль. Амнаасаа болж хэрэгт оров.

Сон: Би ойлгохгүй байна. Шанян жүнж дагина мэт үзэгслэнтэй. Тэргүүн сайд ордонд эрх мэдэлтэй нэгэн. Сайн хэрэг бус уу? Яагаад татгалзаад байгаа юм?

Шао: Нийслэл  бол олон хүничн хоорондоо нягт уялдаатай ээдрээтэй газар. Хуай Ан. Тэнгэрээс шалтгаангүй мах унаж ирдэг гэж бодож байна уу? Ухаантай бай... Юунаас болж үхсэнээ мэдэхгүй хоцров.  

Сон: Харамсалтай. Үзэгслэнтэй бүсгүй. Энэ юу юм?

Шао: Ниншуогийн тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн нэрс. Тэргүүн сайдын өгсөн эрдэнэсийг тэдний гэр бүлд тараа. Хурдан гүйцэтгэ...

****************

Жин: Жүнжтэн. Та өлсөж байна уу? Жаахан юм идчих.

Аву:  Яасан ч мартаж чадахгүй нь...

Жин: Энэ таны буруу биш шүү дээ.

Аву:  Тийм ээ, гэхдээ л надаас болсон.

*****************

Аву:  Ванру эгч ээ. Танд гомдолтой байгаа байх. Уйлмаар байвал би хамт уйлж өгье.

Ру: Аву. Нулимс маань хатчихсан. Уйлъя гэсэн ч гарахгүй  юм.

Аву:  Таныг Зилан тэр өөдгүй амьтантай хуримлахаар болсон гэж дуулсан.

Ру: Тийм ээ

Аву:  Тэр өдөр аав олон зүйл хэлсэн боловч. Аву би ухаж ойлгоогүй.

Ру: Аву. Би нэг зүйлийг ойлгосон. Южан ван ч бай, хунтайж ч бай хурим бол хурим. Ямар ялгаа байна? Олон эмэгтэй мэдэхгүй эртэй хуримлаж, бүх насаараа амьдардаг. Южан ван харц гаралтай, дорд нэгэн. Хунтайж... хаан болох хүн. Тэгэхээр би хатан болно гэсэн үг. Чен гүрний хүчирхэг эмэгтэй болох язгууртан авхай бүрийн хүсэл биш гэж үү?

Аву:  Та үнэхээр тэгж бодож байна уу?

Ру: Өөр юу бодох болж байна? Болоод өнгөрсөн зүйл. Өөрчилж болно гэж үү? Аву. Би үхэх шахаж байж л энийг ойлгоон. Энэ бол язгууртан охидын тавилан. Чи ч гэсэн, энэнээс зугтаж чадахгүй байж магадгүй.

****************

Жин: Жүнж ээ. Жүнж ээ, хурдлаарай. Хурдан, нааш ир, нааш ир.

Аву:  Яасан бэ?

Жин: Хар даа, хар даа. Гуравдугаар ханхүүгийн  хөөрдөг дэнлүү байна.

Аву:  Зитан. Зитан ах аа. Та мөн үү?

Тан: Аву.

Аву: Зитан ах аа.

Тан: Аву. Хаантан зөвшөөрсөн. Ирэх сард хаантны төрсөн өдрөөр бидний хуримыг зөвшөөрнө. Аву. Яасан бэ?

Аву: Би айгаад байна.

Тан: Айсан? Намайг муу хүн гэж айж байна уу?

Аву: Үгүй ээ. Авга эгч. Ээж. Ванру эгч... Таны ээж ч бас... бүгд хааны зарлигаар ураг барилдсан. Гэсэн ч жаргалтай байж чадаагүй. Өнөөдөр Ванру эгч Ван, Ши овогтын эмэгтэйчүүд энэ тавилангаас зугтаж чадахгүй гэсэн. Зитан ах аа. Бидний ирээдүй ямар байх бол?

Тан: Аву.

Аву: Аан?

Тан: Бид тохиролцсон байх аа. Хуримын дараа чи Вангийн охин байхаа болино. Би гуравдугаар ханхүү байхаа болино. Хамтдаа хорвоогоор хэсүүчилж... эрх чөлөөтэй амьдарна. Манай Аву  үргэлж инээх болно... Одоо инээж байна уу?

Аву: Инээж байна. Та харж байна уу?

Тан: Харж байна. Үзэгслэнтэй.  Аву. Битгий ай. Би насан туршдаа чиний дэргэд байх болно.

Аву: Ванру эгчийн хэлсэнээр хар дарсан зүүднээс өөрцгүй. Яасан ч мартаж чадахгүй.  Би Ванру биш гэж өөртөө итгүүлэхийг хичээсэн. Зитан ах  хунтайж биш. Хааны амтлалт байхад юунаас айх болж байна? Арав гаруй хоногийн дараа товлосон өдөр ирэв. Ванру эгч яаруу сандруу хунтайжтай хуримласан... Гэвч эдгээр тайван өдрүүд хэдхэн хоногийн дараа дуусах юм гэж хэн ч төсөөлөөгүй.

********************

Д: Хаантан. Хаантан. Эрхэм дээдэс ээ, хунтайж, шинэхэн эхнэрийнхээ хамтаар амрах өргөөнд заларлаа.

Хаан: Сайн мэдээ байна. Шүэ Дан. Сая би зүүд зүүдэллээ.

Д: Хаантан, ямар зүүд зүүдлээ вэ?

Хаан: Би... үхчихсэн байсан. Тайчи ордонд есөн луут авс байрлуулсан байсан. Хан хөвгүүд болоод албат, түшмэлүүд... баярлалдан хөгжилдөж байсан.

Д: Үгүй ээ. Хаантан. Зүүд эсрэгээрээ байдаг юм.

Хаан: Эсрэг ээ?

Д: Тийм ээ. Тийм. Хаантан санаа бүү зов.

******************

Зи: Ванру, надад уурсаж байгааг чинь мэднэ ээ. Чамд өршөө гэж хэлж чадахгүй нь... Өнөөдөр би хажуу өргөөнд унтчихъя. Уур чинь гарахаар... эргээд ирье.

Ру:  Надад дургүй юм уу?

Зи: Тэгж хэлэх хэрэггүй.  Би одоохондоо хунтайж ч гэсэн... тэр өдөр юу болсныг чи харсан. Хаан аав намайг олны дунд зэмлэсэн. Ээжийн өргөөнд нагац ах надад гар хүрсэн. Бүгд надаас болсон хэрэг. Намайг өршөөгөөрэй. Намайг үзэн ядахгүй байгаа чинь сайн хэрэг.

Ру:  Бид бусдын эрхшээлд орсон хөөрхийлөлтэй хүмүүс. Энэ бидний тавилан. Хойшид юу ч болсон бай, өнгөрсөнд юу ч болсон бай одоо та миний эр нөхөр.

Зи: Ванру чи намайг эр нөхрөө гэж бодож байгаа бол... энэ өдрөөс хойш би бүх насаараа... чамд сайн хандах болно.

****************

Эр: Хатантан. Хунтайж, гүнжийн хамтаар амрахаар хэвтсэн.

Хат:  Угсаа залгамжлагч гүнж уулахаа больсон уу?

Эр: Уйлахаа больсон. Гүнжтэн хунтайжтай удаан ярилцсан. Хунтайж сэтгэл хангалуун байх шиг байсан.

Хат:  Ухаангүй хүүхэд.

Аву:  Яаж царайг нь харахаа мэдэхгүй байсан болохоор би Ванру эгчийн хуримын ёслолд оролцоогүй. Цан, бөмбөрийн чанга дуу, олон хүний баярласан дуу чимээ тэрний хувьд зовлон байсан. Тэрний өөрчлөгдсөнийг би мэднэ. Бүх зүйл өөрчлөгдсөн.

*******************

Лю: Хуан гүн та юу гэж бодож байна?

Х:  Зитанд халдаж, Гү Ёоныг хөнөөснөөр Ван, Ши овогтууд нэг нэгнээ сэжиглэх болно.

Бичиг: Хуан гүн. 

Х: Хоёр хөгшин үнэгний охидоо хуримлуулах төлөвлөгөөг тасалдуулсан. Тэд яаж ч бодоод энийг хоёрдугаар ханхүү та хийсэн гэдгийг мэдэж чадахгүй.

Лю: Хаан аавын л ач. Намайг хэзээ ч дутуу үнэлдэг. Ван, Ши овгийнхон намайг хог новш мэт үздэг.

Х:  Ван Линий тэвчээр барагдаж байгаа. Хоёрдугаар ханхүү, одоо яая гэж бодож байна?

Лю: Яарах хэрэггүй. Хуан гүн, энд надтай хамт уулын орой дээр суугаад барнуудын тулалдахыг харж бай.

***************

А: Эх орондоо үнэнч. Эцэг эхдээ аялалтай.Эх орон, ард иргэдийг хамгаал. Ван Лин Ланяа Ван овогтын зуун жилийн даалгаврыг умартаа юу?

Аав:    Ван Лин умартаагүй.

Шу: Ах аа. Төлөвлөсний дагуу бүх зүйл бэлэн болсон.

Аав:    Бүгд тэвчээрээ алдаж байна. Өнөө шөнө хэн нь ялахыг харъя.

***************

Эр: Эзэнтэн. Бүх зүйл бэлэн болсон. Таны зарлигийг хүлээж байна.     

Аав:    Олон жил хэлгүй, дүлий болох хэцүү байсан биз. Ван овогт чамайг гомдоохгүй.

Эр: Ван овогтын төлөө би амиа өгөхөөс ч буцахгүй.

Шу: Цэргүүдээ хоёр хуваа. Нэг хэсэг нь надтай яв...

**************

Зи: Нагац ах аа. Энэ...

Аав:    Төрийн хаш тамга. 

Зи:  Аан? Энэ... Үнэхээр төрийн хаш тамга гэж үү? Хааны хаш тамга өмнөд рүү нүүх үеэр алга болсон гэж дуулсан. Өнгөрсөн хоёр зуун жил төр барьсан хаад олох гэж хичээгээд олж чадаагүй. Яаж энд?     

Аав:    Манай Ван овогтынд арга байдаг юм.

Зи: Аргагүй л нагац ах мөн дөө.

Аав:   Аавыгаа баярлуулмаар байна уу?

Зи: Баярлуулахыг хүсэлгүй яах вэ? Хаан аав надад хүйтэн хөндий ханддаг. Дээр нь Ши Ванругийн хэргээс болоод бүр ч үзэхээ байсан. Хунтайж цолоо хадгалж чадах үгүйгээ ч мэдэхгүй  байна.

Аав:     Энэ байхад аав чинь чамайг өөрөөр харах болно.

Зи: Нагац ах аа. Та тамгыг надад өгч гавъяаг нь надад өгнө гэх гээ юу?

Аав:   Би тэргүүн сайд. Хамгийн өндөр албан тушаал. Надад өөр ямар гавъяа хэрэгтэй юм? Харин чи, энэ байдлаас гарахад болно.

Зи: Нагац ах аа. Зилон нагац ахад талархая. 

Аав:  Өнөө шөнө энэ тамгыг хаантанд барь. Хаантан баярлах нь гарцаагүй. Хунтайжийн суудал чинь бэхэжнэ.

Зи: Өнөө шөнө үү? Аав өнөө шөнө Ши татварын өргөөнд байгаа.

Аав:    Хаана ч байлаа гэсэн. Хойшлуулж болохгүй.

Зи: За. Зилон нагац ахын хэлсэн бүгдийг хийнэ ээ.

***************

Хаан: Энэ орой болсон хойно, юу болоо вэ?

Зи:   Аав аа, хүү нь танд бэлэг авчирлаа.

Хаан: Юу юм? Өглөө болтол хүлээж болохгүй юу?

Зи:    Аав аа, та нээгээд үз. Энэ эрдэнэсийг би олон жил хайсан. Дөнгөж сая надад авчирч өгсөн тул би хойшлуулж төвдсөнгүй, шууд тан дээр авчирлаа.

Хаан: Юу байгаа юм?

Зи:   Хаан аав харвал мэднэ ээ.

Хаан: Төрийн хаш тамга байна.

Зи:    Бурхны хүсэл. Зуун жилийн өмнө алга болсон хаш тамгыг хаан аавд барьж байна. Ийм сайхан ерөөл тохиосон болохоор Чен гүрэн улам цэцэглэн мандах болно.

Хаан: Сайн байна. Төрийн хаш тамга алга болоод удсан. Гэтэл... Төрийн хаш тамгыг гартаа атгах хувь тохиодог байж. Зилон. Чи Чен гүрэнд маш том гавъяа байгууллаа. Би чамаар хүндээр шагнах болно.

Зи:  Аав аа. Хүүд нь шагнал хэрэггүй. Аав та баяртай байвал болох нь тэр.

Хаан: Маргааш шагнана аа.

Зи:    Гялайлаа аав аа. Орой болсон байна. Та эртхэн амар даа. Би явлаа.  

Хаан: Хүн ир, дарс аваад ир.

Гүй: Хурдан, хаантанд дарс аваад ир.

Хаан: Төрийн хаш тамга алга болоод зуугаад  жил болж байна. Энэ тамга байхад би нэргүй хаан байхаа болино.

Гүй: Хаантан баяр хүргэе.

Д: Хаантан, баяр хүргэе. Бурхны хүсэл байх. Бурхны хүсэл.

Гүй: Хаантан.

Хаан: Хэлэх ч үг алга.

Д: Тайван... Хаантан.

Гүй:  Хаантан.

Д: Хаантан.

Гүй:  Хаантан. Хаантан

Д: Хаантан.

Гүй:  Хаантан.

Д: Хаантан. Хүн ир.

Гүй:  Хүн ир.

Д: Хүн ир. Оточ дууд.

Гүй:  Оточ дуудаарай.  Оточ дуудаарай. Хүн байна уу?

**************  

Сон: Вантан. Вантан. Ордонд хэрэг гарч.

Эр: Хатантан. Тэргүүн сайд аа. Хаантан, халуун цэцэгээр хордсон байна. Ченжун мужид байдаг эд. Маш хортой. Цаг алдалгүй хорыг гадагшлуулсан тул хаантны амь нас одоохондоо аюулгүй. Гэвч хаантан их хэмжээгээр уусан тул... биеэр нь тархсан байна. Тиймээс  хүчээр гадагшлуулахын оронд аажим аажмаар гадгшлуулах нь зүй. Хүчээр гадагшлуулж болохгүй. Тийм болохоор хэзээ сэрэхийг нь мэдэхгүй байна.

Хат: Чэнжун гэнэ ээ? Гүй татвар дарсанд нь хийсэн болж таарав уу?

Эр: Тэр...

Хат: Хэл...

Эр: Хатантан. Энэ дарс... хор байхгүй.

Хат: Юу? Дарсанд хор байхгүй гэнэ ээ? Тэгвэл хаантан хаанаас хорддог билээ?

Эр: Төрийн хаш тамга дэр өдөөгч байсан.

Аав:    Дарс хоргүй ээ? Ордны отчийн алба хор сайн таньдагаараа алдартай. Тийм бол... Алив, надад дарс аваад ир. Би ууя... Намайг үхчихвэл... Пэн оточ... танай удсын 39 хүнийг надтай хамт булаарай.

Эр: Тэргүүн сайд аа.

Аав:   Миний зөв бол...

Эр: Өршөөж хайрла...

Аав:    Чамайг шагнана.

Эр: Тэргүүн сайд аа. Сая.... сая... Би болчимгүй байж. Энэ... Ши татварын дарс.

Аав:    Юу? 

Эр: Дотор нь өнгөгүй, үнэргүй зүйл хийсэн байна. Өнгөгүй, үнэргүй зүйл. Хачин хор... Хаантныг хордуулсан байна...

Аав:    Пэн оточ. Ордны оточ хүн хянуур, няхуур байх ёстой. Тийм бол чамд итгэе. Явж болно.

Эр: Дорд би ойлголоо.

Хат: Та юу?

Аав:    Яахаараа би байдаг юм? Хаантанд тамга өгсөн хүн нь хунтайж.

Хат: Үгүй ээ. Яагаад Зилон байдаг билээ?

Аав:    Хатантан. Одоо танд хоёр сонголт байна. Нэг. Сайд түшмэлүүдэд энэ хорыг Ван Лин намайг хйисэн гэж хэлэх. Тэгвэл та бид хоёр, Ван овогтынхон бүгд хаантай хамт булуулна.  Хоёр. Хор Гүй татварын хийсэн хэрэг. Хаантан хүндээр өвдсөн тул хунтайж улсыг захирна. Би давхар захирна. Ши овогтынхныг гяндань хорьж, хороох болно. Та бид хоёр барын толгойг таслахын тулд Южан ванг өөрийн талд оруулж цэргийн бүх хүчийг гартаа авах. Хаантныг нас барсны дараа хунтайж хаан ширээнд сууна. Хатантан, та сонго.

*****************

Аву: Хаантан. Авга ах аа. Авга ах аа. Авга ах аа... Авга ах аа.

Аав: Аву.

Аву: Авга ах аа. Авга ах аа, юу болов оо? Авга ах аа. Авга ах яасныг надад хэлээдэх!

Зи: Аав өнгөрсөн шөнө зүгээр байсан. Гэтэл өнөөдөр ийм болчихлоо.

Аав:    Би хэлээд өгье. Хаантан өнгөрсөн шөнө Гүй татварын өргөөнд хортой дарс ууснаас болоод ухаан  алдсан. Азаар оточ яаралтай дуудсан болохоор одоохондоо амь насанд нь аюул байхгүй.

Гүй: Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Би хор өгөөгүй. Би хор өгөөгүй.

Тан: Тэргүүн сайд аа. Ээж маань аавд хайртай байсан. Яасан гэж хор хийх болж байна?

Аву: Гүй татвар нагац ахыг хорлосон гэж үү?

Аав: Аву.  Гараад ир... Гараад ир! Хатантан. Энд хортой дарс нь байна. Яавал дээр вэ? Хатан за зарлигаа буулга.

Хат: Хүн ир. Ши татварыг гянданд хорь.

Аву: Болохгүй ээ. Болохгүй.

Тан: Хатантан.

Гүй: Би хордуулаагүй.

Тан: Энэ баттай бус. Хаантан ухаан ороогүй байна. Хөнгөн хуумгай хандаж болохгүй.

Аав:    Гуравдугаар ханхүү. Хаантан үхэх, амьдрах нь тодорхойгүй, ухаангүй байна. Их ноцтой хэрэг. Та нар энэ хэрэгт холбоогүй гэж бодож байна уу? Хүн ир. Ши овогтын эх, хүү хоёрыг барь.

Аву: Болохгүй ээ.

Тан: Хүрээд үзээрэй.

Аву: Болохгүй. Болохгүй. Аав аа. Энэ хэрэг Зитан ахад хамаагүй. Хаантан бидний хуримыг зөвшөөрсөн. Тийм байхад ийм тэнэг зүйл хийх хүн биш. Авга эгч ээ. Тэднийг битгий бариач дээ. Авга эгч ээ, зарлигаа буцааж хайрла. Авга эгч ээ. Гүй татвар, Зитан ах хоёр сайн хүмүүс. Авга эгч ээ, гуйж байна. Тэднийг явуулчих л даа, авга эгч ээ.

Тан: Хатантан, та болгоож хайрла.

Аву: Авга эгч ээ. Авга эгч ээ. Авга эгч ээ. Авга эгч ээ, би чадахгүй. Авга эгч ээ, энд хор байх ёсгүй.

Аав: Аву...

Тан: Аву.

Хат: Аву...

Аав: Хангалттай. Хүн ир. Жүнжийг өргөөнд нь хүргэ.

Эр: Мэдлээ. Жүнж ээ, морил.

Аву: Үгүй ээ. Зитан ах аа. Зитан ах аа.

Тан: Аву. Намайг тавь.  Тавь гэж байна...

Аву: Зитан ах аа.

Тан: Гараа тат.

Аву: Намайг тавиач.

Тан: Аву... Намайг тавь. Гараа тат!  Тавиач...

Эр: Хатантан. Хатантан Южан вантан ирлээ.

Аав:  За.

Хат: Оруул.

Шао: Хатантны амгаланг айлтгая.

Хат: Южан ван. Дуудаагүй байхад ордонд ямар хэргээр ирдэг билээ?

Шао: Хаантныг өвдсөн гэж дуулаад зөвшөөрөл авалгүй яаран ирэв. Хатантан өршөөж хайрла.

Хат:  Зүгээр ээ. Гэнэтийн хэрэг болохоор чамайг буруутгахгүй.

Шао: Хаантны бие...

Хат:  Одоохондоо амь насанд нь аюулгүй.

Шао: Хаантанд юу тохиолдсон юм бол?

Тан: Өнгөрсөн шөнө... хаантанд хэн үйлчилсэн бэ?

Эм2: Би үйлчилсэн.

Эм: Би үйлчилсэн. Ханхүү өршөөж хайрла. Дорд би мэдэхгүй. Хаантан... Хаантан өргөөнд ирсний дараахан ийм юм болсон. Хаантан юу идэж, юу уусныг бид мэдэхгүй.

Эм2: Өнгөрсөн шөнө хаантан оройтож ирээд хоёр хундага дарс уусан. Юу ч идээгүй байсан.

Гүй: Тийм ээ.  Хаантан Таиши дарснаас өөр юу ч уугаагүй. Гэвч энэ дарс удаж байгаа дарс. Хаантан манай өргөөнд ирэх бүртээ уудаг дарс.

Тан: Тэргүүн сайд аа. Та Ван овогтын тэргүүн. Сайд нарын тэргүүлэгч. Хэрэг шийдэгдээгүй байхад Ши овгийнхныг гяндан хорихыг улайрч байна. Таны зорилго юу юм?

Зи: Тийм ээ. Ээж ээ. Нагац ах аа. Эхлээд хаантныг эдгээх... эдгээхийг бодсон нь дээр.

Аав: Южан ван. Сайхан хауяг дуулга байна. Ордонд зэвсэгтэй ирсэн юм биш биз?

Шао: Хааны зарлиггүйгээр Шао Чи ордонд цэрэг авчирч зүрхлэнэ гэж үү? Бид хоёлаа ирсэн. Ордны тайван байдал алдагдвал... Тэргүүн сайд аа, манай Ниншуогийн 200мянган цэрэг хаантныг амь насаараа хамгаалах болно.

Аав: Тийм бол... одоо би захирч байгаа гэсэн үг үү?

Шао: Тийм ээ.

Аав: Сайн байна. Тэгвэл Гуравдугаар ханхүү, Ши татвар хоёрыг гянданд хорь.

*******************

Эр: Хурдан яв...

Эр: Яваач.  хурдан яв.

Эр Хурдан яв.

Эр: Бушуул...

Эр: Яваач... Босооч. Яв... Хурдан яв. Яв гэм...

Эр: Хурдан яв. Юугаа харсан юм? Яв...

Эр: Яв...

**************

Лю: Вэн сайд аа. Хаантныг зүгээр гээд байсан. Яагаад гэнэтхэн өвдчихдөг билээ? Ийм юм болчихоод байда Ши сайд хаана байна?

Вэн: Өнгөрсөн шөнө Ван Шугийн хүмүүс бариад явсан.

Эр: Аан?

Лю: Вэн сайд аа. Ши татвар аавыг хордуулсан гэдэг үнэхээр үнэн юм уу?   

Вэн: Одоохондоо тодорхойгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ...

Эр: Южан ван заларч байна. Хатантан, хунтайж нар заларч байна.

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home