Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Аву: эм, Ван Шуан жүнж...
Шао: эр, Шао Чи
Аав: эр, Авугийн аав, тэргүүн сайд Ван Лин
Ээж: эм, Жинмин гүнж, Авугийн ээж /Жинруо
Ах: эр, Ван И Су, Авугийн
Бэр: эм, Вансугийн эхнэр
Эх: эм, хатан эх Шаому
Хаан: эр, Ма Яао хаан, Авугийн авга ах
Хат: эм, Ван хатан, Зилон хунтайжийн ээж, Авугийн авга эгч
Зи: эр, Зилон хунтайж /1-р ханхүү/
Лю: эр, 2-р ханхүү Зилю
Тан: эр, 3-р ханхүү Зитан
Гү: Гү Ёон, ордны их багш
Шу: эр, Ван Шу, Авугийн аавын дүү
Д: эр, хааны туслах Шүэ Дан
Гүй: эм, Гүй татвар
Ж: эм, Авугийн шивэгчин Жин Арь
Нэмэгдсэн дүр:
Ру: эм, Ши овогтын охин Ван ру
4-р анги
Эр: Ниншуогийн Шиао Чи жанжин улс орноо хамгаалж, газар нутгийг тэлж том амжилт гаргасан тул, Южан Ван цол өргөмжилж байна.
Шао: Хаан эзний ивээлд талархая.
Хаан: Южан ван.
Шао: За, хаантан.
Хаан: Чи бол Чен гүрэн үүссэнээс хойш анхны харц гаралтай язгууртан. Нэр хүндийг эрхэмлэж, улс орноо хамгаалж, надад үнэнч байна гэж итгэж байна.
Шао: Шао Чи, миний бие зарлиг дагая.
Хаан: Аяар дахиад шагнал байгаа.
Эр: Цэнгүүн эхэллээ.
Тан: Южан ван. Зитан би амийг минь аварсанд талархая. Тэр шөнө азаар тантай таарч, амь гарлаа.
Шао: Ханхүү та хэтрүүлж байна. Тэр өдөр санамсаргүй зүйл болсон болохоор талархах хэрэггүй.
Тан: Энэ хундагыг таны төлөө өргөе.
Шао: Эрхэм дээдэс өршөө. Би дарс хүртдэггүй. Энэ хундаганд ус байгаа.
Тан: Зүгээр ээ. Южан вантан.
Лю: Та хаачих нь вэ?
Зи: Хуагуан ордонд байгаа хүмүүсийг гар гэж хэл.
Эр: Мэдлээ. Гараарай, гар. Бүгд гарцагаа. Энд байгаа хүмүүс бүгд гар! Бушуул бушуул. Яваач гэм. Хурдал...
Зи: Явцагаа. Үхэхийг хүсээ юу?
Эр: Яв яв, хурдан явцагаа... Яв...
Зи: Чи яваач... Хол яв...
Эр: Мэдлээ...
********************
Лю: гуравдугаа дүү, хундагаа барь.
Тан: За... Хоёрдугаар ах аа...
Аву: Энэ Жаояан өргөө рүү явдаг зам биш байна.
Эм: Хатантан Хуагуан ордонд заларч байгаа.
Зи: Яагаад ирэхгүй байна аа?
Эр: Южан ван. Южан ван. Южан вантан. Та энд байж.
Шао: Дотор бүгчим байна. Агаар амьсгалж байна.
Эр: Хаантан удахгүй танд сайн мэдээ хүргэх болно.
Шао: Ямар мэдээ билээ?
Эр: Тэрийг... би хэлж үл зүрхэлнэ. Та ороод хүлээсэн нь дээр.
Шао: Чи надад тушааж байна уу?
Эр: Яалаа гэж. Яалаа гэж.
Шао: Тэгвэл эндээс яв.
Эр: Мэдлээ.
******************
Эм: Жүнж ээ, ийшээ... Морил.
Аву: Энэ мөн гэж үү? Ганц ч хүн харагдахгүй байх чинь?
Эм: Энэ мөн. Хатан тантай тухтай ярилцахыг хүссэн болохоор хүний нүднээс далд газар сонгосон хэрэг. Жүнж ээ. Хатан дотор хүлээж байгаа. Та морил. Би энд хүлээж байя... Чшш... Аяархан. Аяархан.
Аву: Авга эгч ээ?
Зи: Аву? Аву! Аву! Аву! Аву! Аву!
Аву: Хаалгаа нээ! Хүн байна уу?
Зи: Аву! Болохгүй ээ.
Аву: Хаалгаа нээ.
Зи: Болохгүй ээ. Болохгүй.
Аву: Хүн байна уу?
Зи: Аву, битгий хашгир! Битгий хашгир! Аву, хашгирч болохгүй. Болохгүй... Чи яагаад одоо ирж байгаа юм? Тэнд чи биш байсан юм уу? Аву. Энэ биш ээ. Зилон ах нь чамд хайртай. Аву... Надад итгэ. Энэ бүгд худал... Аву... Зилон ах нь байна. Зилон ах нь байна. Нааш ир, Зилан ах нь тэвэрье.
Аву: Зайл...
Зи: Зилон ах нь тэвэрье. Нааш ир! Нааш ир! Хүрээд ир. Хүрээд ир, за юу? Зилон ах нь чамд хайртай...
Аву: Хойшоо зайл...
Зи: Алив. Надтай унт. Надтай унт л даа... Тэгэх үү? Зилон ах нь чамд хайртай.
Аву: Ичгүүргүй амьтан...
Зи: Зилон ахтайгаа унтъя, за юу?
Аву: Намайг тавь!
Зи: Зилон ах нь... Битгий зод. Битгий зод... Миний хатан бол...
Аву: Надаас холд!
Зи: Миний хатан бол л доо... Миний хатан бол... Аву. Аву... Аву...
Аву: Надад битгий хүр!
Зи: Би чамд хайртай.
Аву: намайг тавь!
Зи: Зилон ах нь байна. Хунтайж байна...
Аву: Авга эгч ээ...
Зи: Хунтайж байна.
Аву: Туслаарай...
Зи: Би чамд хайртай... Хайртай... Аву... Аву...
Аву: Битгий ойрт...
Зи: Яагаад Зитан гэж? Яагаад би биш юм бэ? Би Зитанаас юугаараа дор юм? Би хунтайж байна.
Аву: Зайл!
Зи: Аву. Багадаа хамт ном уншдаг байснаа санаж байна уу? /дуулна/ Голын эрэг дээр хоёр тагтаа шулганана... Залуу ноёнтон хайртай бүсгүйгээ санагалзана... Аву... Болохгүй ээ. Буугаад ир... Буугаад ир. Би араас чинь хөөхгүй... Буугаад ир, буугаад ир. Зитан ах руугаа үсрээд ир... Аву, Аву. Аву. Ордны хүмүүст харагдаж болохгүй. Аву... Аву... Аву! Аву! Аву! Дахиад араас чинь хөөхгйү ээ, буугаад ир! Аву! Аву! Аву! Бугаад ир... Аву... Гуйж байна... Гуйж байна... Хурдан буугаад ир... Буугаад ир! Аву!
Аву: Зитан ах аа. Авраарай... Яагаад чи байдаг билээ?
******************
Хат: Болчихсон уу? Болчихсон уу? Аву, Хуагуан ордон руу яваагүй юм уу?
Эм: Жүнж тэнд очсон.
Хат: Зилон чадаагүй хэрэг үү?
Эм: Чадсан. Гэвч...
Хат: Гэвч гээд байлгүй, бушуу хэл...
Эм: Гэвч... хунтайж... Ши овогтын авхайг Шаняаны жүнжтэй эндүүрчихэж.
Хат: Ши Ванру яагаад Хуагуан ордонд байдаг билээ?
Эм: Дорд би яахин мэдэх билээ.
*********************
Эм: Ши авхай, таныг хатан дуудаж байна. Та морил... Чи эндээ үлд. Авхайд би үйлчилнэ. Гүнжтэн, энд түр хүлээж байгаарай.
Зи: Аву. Аву... Аву... Аву... Аву...
Ру: Хунтайжийн амгаланг айлтгая.
Зи: Аву. Аву. Чи ирчихэв үү? Аву...
Ру: Дээдэс та галзуурч.
Зи: Аву. Аву. Битгий яваач. Аву... Битгий яв.
Ру. Хунтайж аа. Би Ванру байна.
Зи: Ашгүй чи ирлээ.
Ру: Ванру байна.
Зи. Чамайг хүлээж байлаа. Би чамайг байнга боддог.
Ру: Намайг тавь... Намайг тавиач.
Зи: Аву...
Ху: Та... Намайг тавь...
Зи: Битгий ай. Надаас битгий ай.
Ру: Хунтайж аа. Намайг тавь!
Зи: Аву,битгий ай.
Гүй: Ван арь. Юу ч болж байсан амиа егүүтгэж болохгүй. Битгий ай. Авга эгч нь чамайг хамгаална. Битгий ай.
Хат: Хаантан. Хунтайж нас залуу, цус шингэн ч гэлээ Авугаас өөр хүн боддоггүй. Ванруг ингэсэн байх учиргүй. Яах аргагүй буруу ойлгосон байна.
Гүй: Хатантан, юу гэсэн үг вэ? Танай Ван овогтын охид эрхэм дээд, Ши овогтын охидыг доромжилж болно гэсэн үг үү?
Хаан: Маргахаа боль! Энэ хэргийн учрыг олж, Ши овогтод тайлбар өгөх болно.
Зи: Хаан аав аа. Миний буруу. Хүү нь цэнгүүн дээр дарс хэтрүүлсэнээс л боллоо. Яагаад ингэснээ ч мэдэхгүй байна. Гэнэтхэн ухаанаа алдчихсан. Яагаад ч зогсож чадахгүй байсан... Ийм зүйл болно гэж бодсонгүй. Яагаад тэр... Ши Ванру...
Хаан: Тэр биш байсан бол... Хэн байх гэж?
Зи: Хүү нь Аву гэж бодсон.
Хаан: Ичгүүргүй. Хунтайж цолыг би чамд өгсөн шигээ буцаагаад авч чадна шүү.
Зи: Хаан аав аа.
Хат: Хаантан, болохгүй ээ.
Зи: Бүгд миний буруу. Хаан аав аа. Хүү нь алдаагаа мэдсэн...
Хаан: Амаа тат.
Зи: Ээж ээ. Ээж ээ. Та аавд хэл л дээ. Миний буруу... Хүү нь буруугаа мэдлээ... Би өөрийн эхнэрийг буцааж авмаар байна. Аву Ван овогтын охин, миний эхнэр байх ёстой. Миний хатан байх ёстой. Яаж.. өөр хүнтэй ураг барилдаж болохгүй.
Хат: Хаантан. Хунтайж алдаа гаргасан ч гэсэн хунтайж шүү дээ. Хаантан ахин тунгааж хайрла.
Гүй: Хаантан. Хаантан...
Хаан: Шю Дан.
Д: Байна.
Хаан: Шу мөмөгөөс бусад Хуагуан ордонд байсан боол, зарц нарт... хортой дарс уулга...
**************
Хат: Чи... Чамайг яавал дээр вэ? Ах аа. Ах аа, бүү хилэгнэ. Хунтайж түр зуур ухаанаа алдаж. Хаантан аль хэдийн шийтгэчихсэн. Бас Авуд муу юм болоогүй.
Аав: Авуд муу юм болсон бол... зуун хунтайж байгаад ч манай Авугийн чигчий хурууны чинээнд хүрэхгүй.
Зи: Нагац ах аа. Зилон миний буруу. Би дахиад тэгэхгүй. Нагац ах аа. Надад туслаач дээ. Надад туслаач. Хаантан... хунтайж цолыг хураана гэсэн. Нагац ах аа, надад туслаач дээ. Зилон би, нагац ахад тангараглая. Би Авуд дахин нүд унагахгүй.
Хат: Ах аа. Зилон энэ удаа том хэрэг тарьсан. Гэсэн ч тэрний судсаар Ван овогтын цус гүйж байгаа. Ах та арга чарга бодож ол. Хаантан хунтайжийн цолыг хураачихвал... Ван овгийн зуун жилийн уламжлалыг алдах бус уу.
Зи: Нагац ах аа. Намайг авраач дээ.
Аав: Сонс.
Зи: За.
Аав: Дахиад миний төлөвлөгөөнд саад болбол... Манай Ван овогт чиний талд зогсохгүй... Ши Ванрутай хурдан ураг барилд. Тэрнийг хатнаа болго.
Зи: Аан? Тэгвэл... Аву...
Аав: Авуг дуудаж зүрхэлнэ гэнэ ээ? Хунтайж цолоо яаж хамгаалж үлдэхээ бод!
*******************
Зи: Гуравдугаар дүү байна. Ингэж цочих гэж. Орой болсон байна. Өргөөндөө буцаж амрахгүй яагаа вэ? Эртхэн очиж амар.
Тан: Явцагаа!
Зи: Явцагаа, явцагаа. Яваач...
Эр: Хунтайж аа.
Тан: Зайл!
Зи: Зитан. Би хунтайж байна. Чиний ах. Намайг зодно гэнэ ээ?
Тан: Ванру эгчийн хариуг авч байна. Ши овогтын охиныг хүчээр бузарласнаас чинь болж тэр өөрийгөө боомилж үхэх гэж байна. Эмэгтэй хүний нэр төр, ариун биеэ алдсан. Яаж хүний нүүр харах болж байна?
Зи: Дахиад... Дахиад зодох нь уу?
Тан: Энийг Авугийн өмнөөс. Төрсөнөөсөө хойш ийм доромжлол үзээгүй.
Зи: Аву хунтайжийн хатан байх ёстой. Чинийх биш...
Тан: Авуг доромжлохоо боль.
Эр: Гуравдугаар ханхүү, болохгүй ээ.
Зи: Амь авар. Амь авар. Амь авар.
Эр: Гуравдугаар ханхүү хаан, хатан хоёр мэдчихнэ. Тэгвэл том хэрэг мандана.
Тан: Зайл! Сайн сонс. Сайн сонс. Дахиад Авуд төвөг удвал... зүгээр өнгөрөөхгүй гэж мэд!
**********************
Ах: Зилонтой таарах л юм бол яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ. Авугийн хариуг авна.
Ээж: Биеийн шархыг эдгээж болох ч, сэтгэлийн шархыг яалтай билээ.
Бэр: Хуан Ми ээжийн амрыг айлтгая. Аву ордонд очоод айж цочирдсон гэж дуулаад харахаар ирлээ.
Ээж: Санаа тавьсанд гялайлаа, охин минь. Наанаа тавьчих...
Ах: Олон хүн байлаа гээд Авуд нэмэр болохгүй. Одоо буц даа.
Бэр: Мэдлээ. Би ингээд буцъя даа.
Ээж: Су арь. Хуан ми та хоёр хуримлаад олон жил боллоо. Яагаад ийм хүйтэн хөндий байдаг юм? Би ачтай болмоор байна.
Ах: Аву ийм болчихоод байхад намайг ярих хэрэг байна уу? Дараа ярья.
****************
Аав: Аву яаж байна?
Жин: Ноёнтон, жүнж их айж цочирдсон байсан. Эргэж ирсэнээсээ хойш халуураад байна. Сая тангаа уугаад унтчихлаа. Эзэгтэй өөрөө асарч байгаа.
Аав: Аан...
*****************
Хат: Тэвчдэг юм шүү. Ээж нь заавал хариуг нь авна.
Зи: Ээж ээ. Уураа барь. Энэ хэрэг надаас болсон. Ванру Зитаны үеэл эгч болохоор аргагүй шүү дээ. Хаан аав, нагац ах хоёрын уур гараагүй байгаа. Ши татвар ч бас амар хүн биш. Ээж ээ... Энийг... марвал яасан юм?
Хат: Мартах аа?
Зи: Аанхан.
Хат: Чи... яавал ойлгох хүн бэ? Энэ яриа гадагш тархвал, хунтайж яаж хүний царай харах болж байна? Хатан би хүртэл нэр нүүрээ алдчихаад байна.
Зи: Ээж ээ, намайг өршөө. Хүү нь ээж таныг бухимдуулахыг хүсэхгүй байна. Энэ хэргийг мартсан нь дээр.
Хат: Аив алив, хурдан бос... Хурдан бос. Бос оо...
Зи: Толгой өвдчихлөө. Би Ванруд дургүй. Тэрэнтэй бүх насаараа танихгүй хүн шиг амьдрах юм гэж үү?
Хат: Одоо чиний хүсэл чухал биш. Ши Ванрутай ураг барилдахгүй бол Ши татвар хаан ааваас чинь чамайг шийтгэхийг шаардах болно. Тэгвэл би ч чамайг хамгаалж чадахгүй.
Зи: Ээж ээ. Хаан аав миний хунтайж цолыг хураахгүй биз дээ?
Хат: Наадахыг чинь мартах дөхөж. Зитан чамайг зодсоныг харахад ард нь хамгаалах хүн байгаа гэсэн үг. Энэ хэргийг хурдан шийдэх хэрэгтэй.
Зи: Тэгвэл Аву яах вэ?
Хат: Авуг ярихаа болиод өгөөч.
***************
Сон: Вантан. Та юунд гуниглаа вэ? Тоглож байгаа ая тань хүртэл өөр байна.
Шао: Дэмий юм яриад. Хэл. Юу болоо вэ?
Сон: Бид их том өргөөнд амьдарч байна. Та үнэд хүрэх зүйлсийг зар гэсэн. Гэтэл та Южан ван. Тэр язгууртан ноёд зочилж ирээд үнэ цэнэтэй зүйл байхгүй бол ичмээр хэрэг бус уу?
Шао: Тулаанд цэргээ дагуулан орохдоо дайснуудаа яаж айлгадаг билээ? Үнэтэй эд зүйл харуулдаг уу? Бүгдийг нь зараад... цэргүүдээ зарцуулсан нь дээр. Ирэхийг хүсэхгүй бол тэр л биз.
Сон: Мэднэ ээ. Гэхдээ... хоосон байж болохгүй шүү дээ.
Шао: Маргааш... энэ хавийг илд, жадаар дүүргэ. Өргөөг цэргийн номоор, бичвэрээр дүүргэ. Цэргийн хуаранд ямар байсан тийм болго.
Сон: Мэдлээ. Маргааш хийчихье... Вантан... Нэг асуулт байна. Та сая... хуур тоглож байхдаа өнөөдөр аварсан бүсгүйг бодсон уу?
Шао: Сартай шөнө байна. Нойр чинь хүрэхгүй байвал шинэ өргөөг зуун удаа тойроод гүй...
Сон: Хэрэггүй ээ. Ядарж байна. Явж унтлаа.
******************
Л: Гүнжтэн. Угсаа залгамжлагч ноён ирээд явсан.
Ээж: Энэ олон жил өнгөрсөн ч угсаа залгамжлагч гэж дуудаад. Ордноос өгсөн нэрээр дуудуулах дургүй хүн. Тэгж дуудахаа боль.
Л: Мэдлээ. Санаж явъя... Жүнж унтчихсан. Та ч гэсэн амар даа.
*******************
Хаан: Бүгд намайг Даогийн сургаалийг дагадаг гэлцдэг. Гэвч энэ хорвоод надад ярих ч газар байдаггүйг хэн ч мэдэхгүй. Чам шиг сонсож, ярьж чадахгүй Даогийн сургаалийг дагагчаас өөр гомдоллох хүн ч алга. Хаан ширээнд суухын тулд Ланяагийн Ван овогтоос тусламж авсандаа харамсаж байна. Одоо дөнгө л болж байна. Хүн бүр намайг хунтайжид хайргүй гэлцдэг. Тэр чинь миний хүү шүү дээ. Тэрний төрж байсныг одоо ч санаж байна. Тэр бяцхан амьтан над руу хараад инээсэн. Зилон юу ч нууж чаддаггүй, жир нэгэн... Гэсэн ч Ван овгийнх. Хойшид... намайг үхсэний дараа тэрнийг хаан ширээнд суувал... хаант улс Ма овогтынх байхаа болих вий. Харамсалтай... Уг нь Ши Ванруг Шао Читэй ураг барилдуулж тэнцвэртэй байлгахыг хүссэн юм. Эцэст нь... Зилон миний төлөвлөгөөг нураачихлаа. Одоо энэ боломжийг ашиглан яаралтай шийдэх хэрэгтэй боллоо. Бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй.
*******************
Аав: Юу юм?
Шу: Мишан хүж. Энэ хүжинд маш хүчтэй өдөөгч байсан. Аль ч улсад энийг ордонд оруулахыг хориглодог. Гэвч татвар эмс хааны таалалд нийцэхийн тулд хориотойг нь мэдсээр байж авахыг хүсдэг. Энийг Хуагуан ордноос олсон. Хунтайж, Ши Ванру хоёр энэ хүжинд хордсон байж.
Аав:Тэгээд л хунтайж ухаанаа алдаж. Тэгвэл Ши Ванру яагаад Хуагуан ордонд байсан билээ?
Шу: Ордны шивэгчин дагуулж ирсэнх гэсэн.
Аав: Тэр шивэгчин хаана байна?
Шу: Үхсэн, амьдыг нь мэдэхгүй.
Аав: Алга болоо юу?
Шу: Энэ хэрэг Аву, хунтайж хоёрын хуримыг баллаад зогсохгүй... Ши овог, Южан жанжны холбоог ч тасалчихлаа. Нэг сумаар хоёр туулай оносон.
Аав: Зитан халдлагад өртөж... Го Ёон алуулсан... Өнөөдөр Хуагуан ордонд болсон хэрэг. Энэ Ши болоод Ван овгийн алинд ч ашиггүй. Хаантанд ч тэр...
Шу: Тэгвэл...
Аав: Хамгаалагч нарт энэ хэргийг сайтар шалга гэж хэл. Тэр хүнийг заавал ол. Гэхдээ яаралтай хийх нэг ажил байна.
Шу: Юу тэр вэ?
Аав: Хаантан хунтайжийг солихоор шийдсэн гэсэн мэдээ ордноос ирсэн. Удахгүй, Зилоныг огцруулах зарлиг гарна.
Шу: Хунтайж... өнөөдөр аргагүй түргэдлээ. Гэсэн ч манай Ван овгийн багана юм. Ах аа. Хатантай ярьж яахаа шийдсэн нь дээр байх.
Аав: Хаантан... Та ингэж байгаа бол, намайг ачлалгүй гэж буруутгах хэрэггүй. Хэн бэ?
Ээж: Би байна.
Шу: Бэр эгч ээ.
Аав: Эхнэр.
Ээж: Би Авугийн өргөөнөөс ирлээ. Энүүгээр өнгөрч яваад гэрэлтэй болохоор нь... харахаар ирлээ. Хоёрдугаар дүү ирсэн байж.
Шу: Тийм ээ.
Аав: Тийм ээ. Ордны аар саар зүйл хэлэлцэж байна.
Ээж: Тэгвэл ярилц даа. Би ч гэсэн явж амаръя. Ноён та ч гэсэн эрт амраарай.
Шу: Бэр эгч ээ, болгоомжтой яваарай. Ах аа. Бэр эгч сонсчихоогүй байгаа?
Хаан: Энэ Жинруо, миний дүү юу? Эсвэл тэргүүн сайдын эхнэр үү?
*****************
Жин: Гуравдугаар ханхүү, орой болсон байна.
Тан: Явж амар...
*****************
Жин: Та сэрчихэв үү? Өнөөдөр бие тань сайн байна уу?
Аву: Би Зитан ахыг зүүдэлсэн. Дахиад л шоолж байна.
Жин:Жин Арь, жүнж таныг шоолоогүй ээ. Жин арь би, жүнж, гуравдугаар ханхүү хоёр үнэхээр тохирох хүмүүс гэж бодож байна.
Аву: Юу гэсэн үг вэ?
Жин: Өнгөрсөн шөнө гуравдугаар ханхүү ирээд явсан.
Аву: Намайг сэрээхгүй яасан юм?
Жин: Ханхүү зөвшөөрөөгүй. Таныг амрахад саад болох хэрэггүй гэсэн. Цонхны гадна зогсоод таныг их удаан харж байгаад явсан. Ноёнтон ятгаж явуулаагүй бол үүр цайтал зогсох байсан биз.
****************
Хаан: Ванруг хунтайжийн хатан болго. Энэ Ван Лигийн санаа байсан ч, өөр тохирох арга алга.
Ши: Бухимал төрж байна.
Хаан: Чиний сэтгэлийг ойлгож байна. Ши овогтын хариуг барих болно.
Ши: Хунтайж ийм хэрэг үйлдсэн болохоор, тэрний цолыг... хураая! Хаантан. Цолыг нь хурааж Зитаныг хунтайж болгох таны санаа бус уу? Сайхан боломж гарч байна.
Хаан: Хунтайжийн асуудал их эмзэг асуудал. Ганц дайралтаас шийдэж чадахгүй бол хөдлөх хэрэггүй.
Ши: Албат би ойлголоо.
Хаан: Энэ хэрэг Хуагуан ордонд болсон. Хачин санагдахгүй байна уу?
Ши: Хачин санагдалгүй яах вэ. Хаан та ч гэсэн...
Хаан: Сүүдэрт нуугдсан хүн... Шалга!
Ши: Мэдлээ.
******************
Д: Хаантан морилж байна.
Зи: Хаан аавын амгаланг айлтгая.
Хат: Хаантан.
Хаан: Ши Ванру Зилонтой ураг барилдана. Энэ хэргийг үүгээр дуусга. Энэ чамд өгч байгаа сүүлчийн боломж гэдгийг бүү март!
Зи: Хаан аавын ивээлд талархая.
Хат: Хаантан, энийг ивээл гэж хэлж чадахгүй нь. Хаан та энийг хунтайж, бид хоёрын төлөө хийгээгүй. Хааны удмын төлөө хийсэн хэрэг.
Хаан: Миний гаргасан шийдвэр таалагдахгүй байна уу? Тэгээд юу хүсээ вэ? Зилоныг баривчилж байцаах уу?
Хат: Одоо л үнэнээ хэлэх шив.
Хаан: Зилоны хийсэн хэрэг... Эх хүний хувиар хагас хариуцлагыг нь чи үүрэх ёстой.
Хат: Би ямар ялтай юм? Миний овог Ван болохоор уу?
Зи: Аав аа, хилэнгээ барь. Ээж ээ, хилэнгээ дар. Бүгд миний буруу. Миний буруул. Ачлалгүй хүү би аав, ээжийн хилэнг барав. Миний буруу. Би зөвхөн нөхрийнхөө хайраар өөрийгөө хамгаалахыг хүсдэг байсан. Хэн? Миний хүслийг хүйтэн хутгаар ахин дахин тасаллаа? Хаан таны надад хэлсэн үгийг би одоо ч санаж байна. Яагаад? Яагаад бид нэг нэгнээ үзэн ядах болов?
Хаан: Чи Ван овогтын охин болохоор. Би... хаан болохоор.
******************
Аав: Аву.
Аву: Аав аа.
Аав: Босох хэрэггүй. Дээрдэж байна уу?
Аву: Хөлөрсний дараа... өнөө өглөөнөөс дээрдэж байна...
Аав: Энд юу хийж байгаа юм?
Аву: Сэтгэл тавгүй байна. Ванру эгч дээр очмоор байгаа ч... сэтгэлийг нь улам шархлуулахаас айж байна.
Аав: Энэ хорвоод миний охиноос өөр хунтайжийн хатан болохыг хүсдэггүй хүн үгүй биз.
Аву: Юу гэсэн үг вэ? Ванру эгч хунтайжийн хатан болно гэж үү? Хунтайж тийм зүйл хийсний дараа... Ванру эгч яаж хатан нь болох болж байна?
Аав: Ши Ванру нэр төр, ариун байдлаа алдсан. Хунтайжтай ураг барилдахгүй бол гэлэнмаа болохоос өөр аргагүй.
Аву: Шударга бус байна. Южан ванд юу гэж хэлэх болж байна?
Аав: Южан ван өчигдөр чамайг аварсан. Тэрэнд талархаж чадаагүй биз дээ?
Аву: Тийм ээ. Тэр үед толгой эргээд... Намайг тэр хүн аварсныг сүүлд мэдсэн.
Аав: Чи бүсгүй хүн. Энийг аав нь шийдье. Аан?
Аву: За.
Аав: Гадаа хүйтэн байна. Удаан суух хэрэггүй.
Аву: Ойлголоо.
Аав: Би маргааш ирье. Хэрэггүй.
Аву: Аав аа, сайн яваарай.
Аав: За...
***************
Тан: Хаан ааваас хүлцэл өчье.
Хаан: Яасан гэж тэр билээ?
Тан: Хүү нь уурандаа хунтайжийг цохичихсон. Намайг шийтгэнэ үү.
Хаан: Миний өмнөөс цохисон гэж бод. Хурдан бос.
Тан: Хүүд нь хүсэлт байна. Хаан аав зөвшөөрөхгүй бол хүү би босохгүй.
4-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home