Rebel princess 3

Rebel princess -3

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 Гол дүрүүд:

Аву: эм, Ван Шуан

Шао: эр, Шао Чи

Аав: эр, Авугийн аав, тэргүүн сайд Ван Лин

Ээж: эм, Жинмин гүнж, Авугийн ээж /Жинруо

Ах: эр, Ван  И Су, Авугийн

Бэр: эм, Вансугийн эхнэр

Эх: эм, хатан эх Шаому

Хаан: эр, Ма Яао хаан, Авугийн авга ах

Хат: эм, Ван хатан, Зилон хунтайжийн ээж, Авугийн авга эгч

Зи: эр, Зилон хунтайж /1-р ханхүү/

Лю: эр,  2-р ханхүү Зилю

Тан: эр, 3-р ханхүү Зитан

Гү:  Гү  Ёон, ордны их багш

Шу: эр,  Ван Шу, Авугийн аавын дүү

Д: эр, хааны туслах Шүэ Дан

Гүй: эм, Гүй татвар

Ж: эм, Авугийн шивэгчин  Жин Арь 

 

Нэмэгдсэн дүр:

Ру: эм, Ши овогтын охин Ван ру

 

Гарчиг:

3-р анги

Эр: Гуравдугаар ханхүү. Хатантан таныг хүлээж байгаа.

Гүй:  Тан арь.

Тан: Ээж ээ.

Гүй:  Гар чинь дээрдэж байна уу? Ээж нь хараадахъя.

Тан: Дээрдсэн. Ээж ээ, санаа бүү зов.

Гүй:  Энэ удаа махандаа шарх авсан. Дараа удаад алж мэднэ. Ийм хэрцгий байх гэж. Яаж бусдад үлгэр үзүүлэх болж байна?

Тан: Ээж ээ, та хатныг гэж яаж мэдэж байгаа юм?

Гүй:  Хунтайжийн эрх мэдэл, суудалд саад болох хүн Чи бас Ши овогт хоёроос өөр хүн байхгүй.  Аву та хоёрын хэргээс болж хатантан уурссан байх.

Тан: Хойшид би илүү болгоомжтой байна аа. Бусдад боломж олгохгүй.

Гүй:  Одоохондоо хаантан чамайг хамгаалж байгаа. Гэвч хунтайжийг хаан болсны дараа Вангийнхан эрх мэдлийг гартаа авчихвал амьд явах боломж олдохгүй. Ээж нь эрх мэдэл, эд хөрөнгөнд шунаж байсангүй. Гэвч энэ чиний хувьд чухал хэрэг. Хичнээн хэцүү байсан ч  би чамайг бодох ёстой.

Тан: Ачлалгүй хүүгээ өршөө. Ээж таны санааг чилээлээ.

Эм: хатантан.

Гүй:  Юу болоо вэ?

Эм: Гүнжтэн ордонд ирсэн.

Гүй: Би очиж уулзъя.

Эм: Мэдлээ.

Гүй: Тан арь, болгоомжтой байдаг юм шүү. Аан?

Тан: Хүү би ойлголоо. Хүү нь явлаа.

*************

Аву: Ванру эгч ээ, Зитан яасан бол?

Ру:   Чиний танг авсан болохоор...Эдгэж байгаа байх.

Аву: Би уулзмаар л байна. Даанч аав, авга эгч хоёр...

Ру:   Зитан мэдэж байгаа. Та хоёр... жаахан тэвчээртэй бай. Хүсэл чинь биелнэ.

Аву:Ванру эгч ээ, Миний хуримын өдөр та ирж, намайг үдэж өгөөрэй.

Ру:   Би Ши овогтынх болохоор Зитантай хамт чамайг угтах ёстой.

Аву: Хамаагүй ээ. Та миний төрсөн гэрийнхнээс өөрцгүй. Хойшид Зитан ах намайг дээрэлхвэл тэрний талд орж болохгүй шүү.

Ру:   Өөрийгөө хар даа. Хуримлачихсан юм шиг ярьж байх шив. Ичихгүй байна уу?

Аву: Үгүй.

Ру:   Ичихгүй байна уу?

Аву: Үгүй.

Ру:   Ичихгүй байна уу?

Аву: Үгүй ээ.

Ру:   Ичихгүй байна уу?

Аву: Эгч ээ. Та хайртай хүнтэйгээ учрах юм бол ичих гэж юу байдгийг мэддэг болно оо. Яасан бэ? Яасан бэ?

Ру:   Би хуримлах гэж байгаа.

***************** 

Гүй: Шаняан жүнж, Зитан хоёрыг халдлагад өртсөн гэж дуулаад би унтаж ч чадсангүй. Ямар харгис хэрэг вэ? Үнэхээр уур хилэн бадарч байна.

Ээж: Хэн ийм хэрэг хийснийг мэдюэл хэдэн хэсэг тасчиж хаямаар байна.

Гүй: Гүнжтэн. Тэднийг нэг нэгэндээ сэтгэлтэйг та бид хоёр сайн мэднэ. Энэ удаа хамт аюулыг давсан болохоор хойшид салахгүй нь ойлгомжтой.

Ээж:  Ммм... Гүй татвар аа, яаж байгаа нь энэ вэ?

Гүй: Энэ хааны өгсөн бэлэг биш. Намайг ордонд орохоос өмнө ээж маань өгсөн бэлэг. Энийн Зитаны эхнэрт өгнө гэж удаан хадгалсан юм. Гүнж та энийг миний өмнөөс Шаняан жүнжид дамжуулж өгнө үү.

Ээж: Энэ...

Гүй: Гүнжтэн, та ордонд төрсөн болохоор үзээгүй эрдэнэс гэж үгүй. Гэвч энэний утга нь өөр. Таныг татгалзахгүй гэж найдъя. Гүнжтэн та мэднэ. Манай Ши овогтын ууган хүү, ач хүү нар ганц л эхнэр авдаг. Зитанд Шаняан жүнжтэй ураг барилдах аз тохиовол бүх насаараа үнэнч амьдарна.

Ээж: Гүй татварын сайхан сэтгэлд талархая. Жинмин би ч тантай бодол нэг байна. Энэ удаа би хаан ахад өөрөө хэлье.  

Гүй: Гүнжтэн тан зөвшөөрвөл би ч гэсэн хамт явъя. Хувь тавилангаар заяасан хосууд.

Ээж: Сайн хэрэг байна.

***************

Аву: Хурим аа? Хурим баяртай хэрэг бус уу? Та хэнтэй хуримлах юм?

Ру:   Шао Чи. Ши овогтын охин, харц гаралтай эртэй хуримлана.

Аву: Эгч ээ. Шао Чи харц гаралтай боловч манай Чен гүрний баатар. Минй бодлоор нийслэлд баядаг язгууртны хөвгүүдээс дээр байх.

Ру:  Аав  язгууртан хөвгүүд бүсэлхийндээ илд зүүж явдаг ч... тулалдаж үзээгүй гэсэн. Бас Шао Чи нас залуу боловч тулааны талбарт хатуужсан гэсэн. Цэргийн эрх мэдэлтэй. Эрхэм дээдсийн тушаалаар ноён цолтой болох гэж байгаа.

Аву: Ши гүнгийн хэлдэг үнэн.

Ру:   Сайхан үгээр далдлаад яах юм? Тэрэнтэй хуримлах хүн нь би. Би аавтайгаа хэд хоног маргалдаж байна. Аав намайг заавал хуримла гэсэн. Татгалзвал хүлээд, богтолж явуулна гэсэн.

Аву: Эгч ээ. Та тэрнийг харсан уу? Миний сонссоноор гурван толгой, зургаан гартай гэсэн.

Ру:   Битгий хүн айлгаад бай.

Аву: Тоглож байна аа. Би ч гэсэн уулзаж байгаагүй.

Ру:   Хөөе. Шао Чи нөгөөдөр нийслэлд ирнэ. Хаантан тэрнийг хүлээж авна. Хан хөвгүүд ч гэсэн тэнд байлцана.

Аву: Нээрэн үү?

Ру:   Аанхан. Хоёулаа очих харвал ямар вэ?

Аву: Тэгье.

Ру:   Гэхдээ эмэгтэй хүмүүс ёслолыг нууцаар үзэх нь зохисгүй. 

Аву: Хэн тэгж байна? Надад нэг санаа байна.

*****************

Ах: Дэггүй гэдэг нь.

Ру:   Хүүе...

Ах: Ванру. Яагаад чи байдаг билээ?

Ру: Ван залуу  ноёнтон.

Аву: Ах аа. Хоёр хоногийн дараа жанжин нийслэлд ирнэ. Хаантан цол хэргэм олгоно гэсэн. Бид хоёрыг ордны ёслолд дагуулаад явж болох уу?

Ах: Тэнд харах юм юу байна? Алив, хэл дээ. Ниншуогийн жанжин харах гэсэн юм уу? эсвэл өөр хүн харах гээ юу?

Аву: Ниншуогийн жанжинг хармаар байна.

Ах: Хурц жад, хурдан хүлэг эрчүүдийн хэрэг. Оройн цэнгүүн дээр харж болно шд.

Аву: Тэгвэл сонирхолгүй шд. Ордны оройн цэнгүүн... Олон дайсныг хороосон Шиншуогийн жанжин хүртэл баг зүүчихнэ.

Аав: Аву юу харахыг хүсээ вэ?

Аву: Ааав аа.

Ру:   Тэргүүн сайд аа.

Ах: Аав аа. Тулаанд ялсан жанжин тулаанд явж үзээгүй бусад жанждаас юугаараа ялгаатайг хармаар байна.

Аав: Тэгвэл чи ямар ялгаатай гэж бодож байна?

Аву: Нийслэлийн язгууртнууд илд зүүж явдаг ч, насаараа тулааны талбарт очиж, тулаанд орж үзээгүй байдаг. Шао Чи жанжин нас залуу боловч туршлагатай нэгэн. Тийм болохоор ямар хүн байдгийг нь харах гэсэн юм.

Аав: Аан.... Ван овогтын сайн охин. Зарим эрээс ч илүү байна.

Аву: Аав аа, та зөвшөөрч байна уу?

Аав: Ахтайгаа хамт яв. Южан вангийн цэргийн хүчийг очиж үз.

Аву: Гялайлаа, аав аа.

Аав: Ван овогтын охид ийм л байдаг. Хүү нь болсон чи зураг зурж, шүлэг тэрлэсээр суух. Энүүгээр алдар нэрийг олно гэж бодно уу? Явцагаа. Алив... Аавыгаа зураадах.

Ах: Аан?

Аву: Ах аа.

Аав: Чамайг Авугаар сольж болдог бол сэтгэл амар байхсан.

Аву: Ах аа.

****************

Хаан: Чиний энэ үгийг Аву зөвшөөрсөн үү?

Гүй: Хаантан, та тэдний хамт өсөхийг харсан. Авугийн хүслийг танаас өөр сайн мэдэх хүн байгаа гэж үү?

Ээж: Гүй татварын хэлдэг үнэн. Аву Зитан ахтайгаа хуримлахыг хүсч байгаа. Жинруо би ганц л охинтой. Охиноо хүссэн хүнтэйгээ байгаасай гэж хүсч байна.

Хаан: Энэ Авугийн хүсэл мөн бол, Гүй татвар болоод дүү чиний хүсэлтэй нийцэж байгаа бол... би зөвшөөрье.

Ээж: Жинруо би хаантанд талархаж байна.

Гүй: Тан арь бид хоёр ч бас хаантанд талархаж байна.

Хаан: За... Босцогоо. Гүй татвар, өргөөндөө буц даа. Дүү бид хоёрт ярих юм байна.

Гүй: Хаантан, би ингээд явъя даа.

Хаан: Жинруо. Одоо санахад хатан ээж чамайг хүчээр Ван овогттой ураг барилдуулсан. Ийм зүйл үзүүлсэнд өршөөгөөрэй.

Ээж: Надад зовсон зүйл үгүй. Тэр үед би нас залуу байсан. Хатан ээжийн зарлиг... би дагахаас яах вэ.

Хаан: Энэ олон жил гүнж, тэргүүн сайдын эхнэр... эрхэмсэг ахайтан гэгдсээр ирсэн. Хатан ээж бид хоёр чамд их өртэй гэдгийг би мэднэ ээ.

Ээж: Охин хүү хоёр маань жаргалтай сайхан амьдарч байвал надад өөр хүсэх зүйл алга.

Хаан: Надад хэл дээ. Ван Лин та хоёр дэр нэгтгээд хэдэн арван жил болж байна. Чи тэрнийг таньж чадсан уу?  

Ээж: Үгүй ээ.

Хаан: Ван овогтынх эрх мэдэл, өндөр дээд гаралтай. Энэ олон жил Ван Лин ордонд улам хүчтэй болж байна. Тиймээс болгоомжлохоос аргагүй болж байна. Жинруо чамайг миний дүү юу, тэргүүн сайдын эхнэр үү гэж бодох юм.

****************

Хат:  Гүнж, Ши татвар хоёр хаантанд бараалхсан гэнэ ээ?

Зи: Тийм ээ. Ордны олон сайд түшмэлүүд харсан байна лээ. Ши татвар гүнжтэнтэй их дотно ярилцаж байсан гэсэн.

Хат:  Хн... Зүгээр ээ. Хэдий чинээ өндөрт хөөрнө, унахдаа төдий чинээ өвдөнө. Харж л байгаарай.

Зи: Харах аа? Ээж ээ, хүү би хүлээж тэсэхгүй нь. Ингээд хараад байвал Аву, Зитан хоёр... Би...

Хат: Чи яая гэж бодож байна?

Зи: Ээж ээ. Авуг санаад байна. Тэрэнтэй уулзахыг хүсч байна. Тэрнийг надаас илүү хайрлах хүн байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Хат:  Аву чамд итгэх үү?

Зи: Тэгээд би яах болж байна аа?

*************

Ээж:   Баярлаж хөөрч байх шив. Зүгээр нэг бугуйвч шүү дээ. Тэргүү сайдын охинд бугуйвч байхгүй хэрэг үү?

Аву: Тэр чинь өөр. Ээж та энэ бугуйвчийг Гүй татварын удам дамжсан эд гэсэн. Бас Зитан ахын гэргий болох хүнд зориулсан эд.  

Ээж:   Охид том болоод гэртээ тогтдоггүй гэдэг. Хурим ч хийгээгүй атал, хадам ээждээ төрсөн эхээсээ илүү хайртай болчих гэж.

Аву: Ээж ээ. Аву танд чин сэтгэлээсээ маш их хайртай.   Та ч гэсэн Авуд хамгийн их хайртай. Тийм ээ?

Аав: Инээх чинь холоос дуулдаж байна. Баяр хөөр тохиолдоо юу? Наадах чинь юу вэ?

Аву: Ээж ээ. Та бид хоёрын нууц шүү. Аавд хэлж болохгүй шүү.

Аав: Манай Аву... хуримлах цаг нь ойртож...

Аву: Аав аа. Би тантай ярихгүй.

Ээж:   Аву... Зитанд үнэн сэтгэлээсээ хайртай. Өөр хүнтэй ураг барилдахгүй. Хаантан ч гэсэн өнөөдөр  энийг зөвшөөрсөн.

Аав: Өө? Зитан уу?

Ээж:   Тийм. Ноён та юу гэж бодож байна?

Аав: Хаантны шийдвэр болохоор, хэдий аав нь байсан ч миний бодол хамаагүй.

****************

Шу:  Гү Ёон харийнхныг шалгахаар очоод,  эмсийн хүрээлэнд хоёрдугаар ханхүүтэй таарсан байна. Тэнд байнга очдог гэнэ.

Эр: Ноёнтон, хунтайж, хоёрдугаар ханхүүгийн хамтаар заларч байна.

Аав: Авуг дууд...

*****************

Лю:  Жэнгуо гүнтэн хунтайжийн авга ах. Аву, хунтайж хоёр ураг барилдана. Тиймээс... Жэнгуо гүнтэн хунтайжийн хадам аав болно гэсэн үг... Хунтайжийг хаан ширээнд  суусны дараа Жэнгуо гүнтэн хадам аав бас авга ах болно.

Аву: Зилю ах аа. Та дураараа ярьж байна. Хаан авга зөвшөөрөө юу? 

Аав: Аву, хунтайж бэлэг авчирч. Талархахгүй юм  уу?

Аву: Далд санаа агуулсан биз.

Аав: Дэгтэй бай.

Ах: Хөөх.

Зи: Аву. Аву... Миний авчирсэн бэлгийг үзмээр байна уу?

Лю: Аву, энэ бол Зилон ахын өөрөө барьж, ордны оёдолчдоор  тусгайлан хийлгэсэн нөмрөг.  Хэмжээг нь хүртэл өөрөө гаргасан. Чамд таарах нь гарцаагүй. Нөмрөөд үзвэл ямар вэ?

Аву: Та таарна гэсэн болохоор... нөмрөх хэрэг байна уу? Зилон ах аа.

Зи: За.

Аву: Бид олон жил нөхөрлөсөн. Аву юунд дуртайг та мэдэхгүй гэж үү? Миний бие таагүй байна. Би явлаа...  

Зи: Аву юунд дуртай юм?

Ах: Наргиж байгаа юм, тоох хэрэггүй. Надад өгчих,  би Авуд өгчихье.

Зи: За...

Аав: Хунтайж аа. Та анд явах дуртай байх аа?

Зи: Тийм ээ, нагац ах аа.

Аав: Номхон туулай агнах... зэрлэг хандгай агнах хоёрын аль нь илүү сонирхолтой вэ?

Зи: Мэдээж хандгай.

Аав: Аан. Хадам аавын зөвлөгөөнд талархая.

******************

Хат: Авуг тэвэрсээр байгаад тэр жил гараа гэмтээсэн.

Эм: Хатантан. Хатантан. Хунтайж эргээд ирж.

Хат: Юу болов?

Эм: Олзгүй ирсэн бололтой.

Хат: Хэл хүргэ. Шао Чигийн ноён болох ёслолд Авуг заавал ир гэж хэл.

Эм: Мэдлээ.

****************

Гү: Харц гаралтай хүмүүн нийслэлд ирж байхад би ганцаараа угтаж байх гэж. Ичгэвтэр байна. Харц дорд хүмүүн язгууртнууд надаас өндөр дээд цол авч, зуу гаруй жил мөрдсөн дүрмийг зөрчиж байдаг. Хойд төрөлдөө дараа  өвөг дээдсээ харах нүүргүй болох нь.

Эм: Ноёнтон, цай авчирлаа.

Гү: Үлдээгээд яв.

*****************

Ши: Тэнд хэн ч байх ёсгүй шүү.

Эр: За.

Ши: Тэрнийг хурдан явуул.

Эр: Мэдлээ.

Эр: Тэргүүн сайд аа.

Эр: Тэргүүн сайд аа.

Ши: Өө... Тэргүүн сайд эрт иржээ.

Аав: Ши гүнтнээс хожуу ирлээ. Ши гүнтэн хүргэн болох хүнээ олсон гэж дууллаа. Баяр хүргэе.

Ши: Тэргүүн сайд сайн мэдэж байна. Манай Ши овогтын хэргийг хүртэл мэдэж байна.

Аав: Ши ноён эзэн хааны таалалд багтаж, тусгайлан ноён цол олгох баатар жанжинд охиноо өгөх гэж байгаа нь бага хэрэг гэж үү?

Ши: Сайд таны түмэн зөв. Ван, Ши овогтуудын хувьд улс орон, гэр бүл гэдэг салгүй холбоотой болоод удаж байна.

**************

Жин: Жүнж маань өнөөдөр сайхан зантай байх чинь. Хэнтэй уулзах гэж байгаа юм бол доо.

Аву:  Чамайг даа. Ээжид чамайг хүнд богтолж өг гээд хэлчихнэ шүү. Дахиад үглээд үзээрэй.

Жин: Гуравдугаар ханхүүтэй уулзахаар явж байгаа болохоор тань баярлаад л тэгж байна.

Аву:  Сэтгэлээс гарахгүй байна. Зитан ахыг шархадсанаас хойш уулзсангүй.

Жин: Жүнж ээ. Та өнөөдөр үзэгслэнтэй байна. Гуравдугаар ханхүү хараад сэтгэл алдрах нь гарцаагүй.

***************

Шу: Ах аа. Тэрнийг тоох хэрэггүй. Чен гүрний Ши овогт цэрэг хүргэнтэй болж байдаг. Бахархаад байх зүйл алга.

Аав:   Чи ч бас Гү Ёон шиг тэнэг юм.

**************

Аву:   Ванру эгч ээ, хурдлаарай.

Ру: Би яаж чамайг гүйцэх билээ дээ. Хэдэн зуун шатаар... язгууртан айлын залуу авхай ингэж гүйж болдог юм уу?

Ах: Болно оо, болно. Гүйх хэрэггүй. Өөрөө гүйж л байг. Ээжийн гэдсэнд байхдаа эрэгтэй байсан байх.  Царай нь өөрчлөгдөөд зан нь солигдоогүй юм.

Ру: Су ах аа, инээдтэй биш байна.

Ах: Тэгвэл юунд инээгээ вэ? Удахгүй хүрлээ...

Ру: Аву. Яагаад ирэхгүй байна аа? Чи хэнийг харахаар ирсэн юм?

Аву:   Шао Чи.

Ру: Миний төлөө ирээгүйг чинь мэдсэн юм аа.

Аву:   Эгч ээ. Би тантай хамт Шао жанжинг харахаар ирсэн шүү дээ. Гэхдээ... Зитан ахыг ч бас харахыг хүссэн юм. Хэд хоногийн өмнө шархадсан болохоор сэтгэл зовниод.

Ру: Манай Аву халамж тавьж байхад сайн эдгэх нь гарцаагүй.

Ах: Та хоёрыг хэрэггүй авчирч.

Лю: Зитаныг хар даа.

Ру: Зитан та хоёрт атаархаж байна. Хамт өссөнөөс гадна нэг нэгэндээ сэтгэлтэй.

Зи: Хөөе. Аву дүү биш үү?

Ру: Шао Чи ямар хүн байдаг бол?

Аву:   Ялагдашгүй баатар гэж байсан. Тэрний эхнэр болчихвол хойшид хэн ч таныг дээрэлхэж чадахгүй.

Ру:  Тэрний хамгаалалт хэнд хэрэгтэй юм?

Эр: Ирж байна, ирж байна. Хурдан...

Шао: Бид нийслэлээр дайрч яваа юм. Чадах зүйлээ хийсэн төдий. Талархах хэрэггүй.

Хаан: Шао жанжин, дээшээ бос.

Ру: Хаантай мэндлэх ёс ч мэдэхгүй. Тулалдаж, алахаас өөрийг мэдэхгүй бололтой.  

Аву: Сайн харагдахгүй байна. Гэхдээ миний бодлоор баатар хүн ийм л байдаг байх.

Хаан: Бүгд босцогоо. Шао жанжин. Надтай хамт нийслэл рүү яв.

Зи: Дорд боол. Хаан аавын дэргэд алхана гэнэ ээ.

Эр: Хэн бэ?

Ах: Гү их багш.

Эр: Хаантныг хамгаал.  

Аву: Гү ах...

Эр: Дорд нэгэн улсыг сүйрүүлдэг. Шао Чийг хэлж байна. Ийм юм байх гэж.

Эр: Өөрийн амиар хаантныг буруутгана гэж санасангүй.

**************

Ээж:  Жүнж хүн жанжин нийслэлд орж ирэхийг харж байдаг. Юу болсныг хар даа. Дахиад ийм болчимгүй юм хийгээд үзээрэй.

Аву: Аав аа. Шао Чийд зүгээр л ноён цол олгоно. Гү ах яагаад...

Аав: Аву. Аавдаа хэл дээ, Гү ахынхаа үсрэхийг нь харсан уу?

Аву: Үгүй ээ. Бид хоёр Ниншуогийн цэргүүд нийслэлд орж ирэхийг харж байсан. Өөр зүйл хараагүй.

Аав:  Аан... Тэгвэл...

Ээж:  Аву айж сандаран байна. Та дараа асууж болохгүй юу?

Аав: За...

******************

Хаан: Эхлээд ханхүүг хороохыг завдсан. Хэд хоногийн дараа... миний өмнө сайд хүн амиа хорлов. Өнөөдөр... надад хариулт өг.

Аав:   Хаантан. Гү Ёон бол миний хунтайжийн багш  болгохыг зөвлөсөн байна. Олон жил төрийн хэрэгт зүтгэсэн. Ийм зүйл болно гэж зүүдэлсэнгүй явлаа. Энэ хэргийг надад даатгахыг хүсч байна.

Хаан: Гү овогтынд өөр хэн байдаг вэ?

Аав:   Гү Ёоны хүү эрт нас барсан. Ач охин нь  байгаа. Гү Цайвэй гэдэг. Мөн Гү Минвэн хэмээх ач хүү байгаа. Бичгийн яаманд ажилладаг.

Хаан: Зарлиг бич.

Эр: Мэдлээ.

Хаан: Гу Цайвэйд Юняао мужийн гүнж хэмээн өргөмжилж, Гү Минвэнд эцгийнх нь орыг залгамжлуул. Гү Ёоны цогцосыг төрсөн нутагт нь аваачиж хөдөөлүүлж, гашуудал тайлсны дараа нийслэлд ир гэж зарлигд.

Эр: Мэдлээ.

Аав:   Гялайлаа хаантан.

Ши: Хаантан. Би ойлгохгүй байна. Гү ноён амиа хорлох хэмжээнд Шао Чийг үзэн яддаг байсан гэж үү?

Аав:   Ши ноён. Албат, ноёд Гү Ёон язгууртан биднийг хамгаалж байна гэж бодож байгаа.

Хаан: Ухаангүй хэрэг.

*******************

Ши: Энэ миний жанжинд зориулж сонгосон өргөө. Өнөөдөр Шао жанжинг хэргэм зэрэг хүртсэний цэнгүүнийг ордонд хийх ёстой байсан. Гэвч Гү Ёон  санамсаргүйгээр амиа алдсан болохоор... цэнгүүнийг хэд хоногоор хойшлуулахаас аргагүй боллоо.

Шао: Ши гүн та хэлээч. Гү их багш...

Ши:  Харц гаралтай хүн ноён цол авч байсан удаагүй. Тиймээс сайд ноёд Шао жанжинд цол өгөхийг  эсэргүүцэж байгаа юм. Тэр тусмаа Гү Ёон. Хааны өмнө хэд хэдэн удаа эсэргүүцсэн. Тэрнийг ийм юм хийнэ гэж үнэхээр... Жанжин та санаа бүү зов. Ши овогт байгаа цагт танд ноён цол өгөх л болно.

Шао: Та хоёр нийслэлээс аль болох хурдан гар. Миний тушаалгүйгээнр хэн ч хөдөлж болохгүй.

Ху: Үгүй ээ. Жанжин минь... Ху Яао бид хоёр анх удаа нийслэлд ирж байна. Юу ч үзэж амжаагүй атал яаж явах болж байна? 

Шао: Дараа үзээрэй.

Я: Жанжин, Хонмэн цэнгүүн биш байгаа? Нийслэл их аюултай газар. Та бидэнтэй хамт явбал ямар вэ?

Шао: Та нар хотын гадна байгаа цагт би дотор аюулгүй байх болно.

Ху Я: Мэдлээ.

***************

Эр: Тэргүүн сайд аа, жанжин. Гү их багшийн  биед хүзүүний шархнаас өөр шарх алга. Гэвч 8цагаас өмнөхөн өөрийгөө дүүжилсэн. Одоо хоёр цаг өнгөрч байна. Гү их багшийн шарх нь гүн хүрэн өнгөтэй болсон байна. Бие дээр нь дарвал өнгө нь өөрчлөгдөхгүй байна. Энэ нь тэрний бие дэх цус аль хэдийн хөрч, гүйхээ больсон гэсэн үг. Миний тооцоолсоноор Гү их багш 4цагийн өмнө амиа алдсан байх учиртай.

Шу: Чи худал хэлээгүй биз?

Эр: Дорд би яалаа гэж.

Аав: Чи итгэлтэй байна уу?

Эр: Дорд би гучин жил үхэгсдийг судалж байна. Ийм зүйлийг яасан ч алдаж тооцоолохгүй.

Аав: Энэ талаар хэнд ч хэлж болохгүй. Явж болно. Гу Ёон түрэмгий ч гэсэн их хянуур нэгэн байсан. Амиа хорлосон ч хаантныг зогсоож чадахгүй гэдгийг мэдэх учиртай. Энэ үнэн бол... Тэрнийг доош нь түлхэхэд тэр үхсэн байсан... Чи юу гэж бодож байна?

Шу: Гү Ёон Зитаны халдлагыг шалгаж байсан.

Аав: Ямар нэг юм олсон юм бол уу?

Шу: Тэр...

Аав: Гү Ёон олон жилийн өмнө Ван овгийн хүн болсноос хойш цэргийн яамыг захирч, цэргүүдийг хянадаг байсан. Тэр нас барсан болохоор цэргийн яаманд өөрчлөлт гарах болно. Сүүлийн үед ордонд хэд хэдэн сэжигтэй зүйл болсон. Гэтэл хаантан гэнэтхэн Шао Чийг нийслэлд ирж, ноён цол авахыг зарлигдсан. Жирийн нэг тохиолдол  биш байх.

Шу: Ах аа, Хэрвээ энэ манай Ван овогтын эсрэг явуулга бол Хааны хамгаалагчдын талыг эртнээс бэлдсэн нь дээргүй юу?

Аав: Зарим хүмүүс энэ боломжийг ашиглана. Эртнээс бэлдэх хэрэгтэй.

Шу: За.

Аав: Бүү март. Хатантанд мэдэгдэж болохгүй.

Шу: Мэдлээ. Шао Чийг яах вэ? Ши овогтын хүргэн болохыг нь хараад суух уу?

Аав: Тэрийг надад даатга.

********************

Хат: Юу болоо вэ?

Эм: Сайн ойлголоо.  Гэвч ... Гэвч энэ өчүүхэн төдий зүйл биш. Хатан та дахин тунгааж хайрла.

Хат: Уйлахаа боль. Чамд тусалж байхад, эсэргүүцэж зүрхэлнэ гэнэ ээ? Миний уурыг хүргэх гээ юу?

Эм: Яалаа гэж. Яалаа гэж.

Хат: Хурдан бос. Би ч гэсэн ингэхийг хүсэхгүй байна. Хунтайж тайван сууж чадахгүй нь. Эх нь болсон би туслахаас өөр арга алга. Санаа бүү зов. Энэ Ван овогтын дотоод хэрэг. Энэ хэрэг илэрсэн ч, би өөрөө учрыг нь олно.

*****************

Аву:  Зитан ах аа. Хорвоо ертөнц өөрчлөгдөж байна. Гү ах хоёр хоногийн өмнө тэргүүн сайдын өргөөнд ирсэн. Одоо үхчихсэн байна. Бидний нүдэн дээр болсон хэрэг.

Зи: Миний хэлснийг санаж байна уу? Манай Аву...  инээж байх ёстой... Би байгаа болохоор айх хэрэггүй.

**************

А: Хүчтэй, хүчтэй... Олсоо чангал. Олсоо чангал. Наанаасаа сайн тат... Хүчтэй тат. Хурдан хурдан.

Аву:  Ван Ан. Яаж байгаа чинь энэ вэ?

А: Жүнж ээ.

Аву:  Энэ мод яагаад огтолж байгаа юм?

А: Эзэнтний тушаалыг биелүүлж байна. Би яахин мэдэх билээ.

Аву:  Аавын тушаал гэнэ ээ?

А: Тийм ээ. Жүнж минь.

Жин: Жүнж ээ.  

А: Үргэлжлүүл. Хурдан, хурдан.

Аву:  Аав аа. Арын хашааны баруун хана... Хн...

Аав: Хөөе. Эргээд ир... Өнгөрсөн шөнө манайд хулгай орсон. Чи мэдсэн үү?

Аву:  Хулгайчаас сэргийлж байгаа бол бүх модоо огтол...

Аав: Сайхан санаа байна. Ван овогтын эрдэнэсийг гадны хүнд алдаж болохгүй.

Аву:  Ван Ан. Байгаа бүх сүхээ аваад ир...

**********************  

Ру: Аав аа, намайг гүнж болгож, Шао Чийд ноён цол олгосон ч би тийм бүдүүлэг хүнтэй ураг барилдахгүй.

Ши: Амаа тат. Хурдан  миний араас төв танхимд оч.

Ру: Аав аа. Танд охин чинь үнэхээр хамаагүй гэж үү?

Ши: Шао Чигийн цэрэг хүчтэй. тэрнийг ашиглаж чадвал Ши овогтын эд баялаг, эрх мэдлийг зуун жил хамгаална.

Ру: Би таны охин. Шатрын хүү биш.

Ши: Ши Ванру. Сайн сонс. Чи заавал Шао Чигийн хүн болно.

Ру: Аав аа. Аав аа.

Аву: Жин арь, хурдал.

Жин: За.

Аву: Эхэлчихсэн байна... Хурдал.

Жин: За.

Аву:  Цэнгүүн эхэлчихлээ.

Жин: Гуравдугаар ханхүү ирсэн бол уу?

Аву:  Ирчихсэн байх.

Эм: Жүнж ээ.  Хатантан таныг дуудаж байна.

Аву: Авга эгч үү? Авга эгч их танхимд байхгүй гэж үү? Хаантныг цол олгох ёслолын дараа очиж      болох уу?

Эм: Хатны зарлиг болохоор эхлээд  хатан дээр очсон нь дээр байх.

Аву: За. Ючин мөмө замчил.

Эм: Хатан жүнж танд хэлэх зүйл байгаа болохоор ганцаараа ир гэж зарлигдсан. Жүнж ээ, та морил...

Ээж: Аву яагаад ирэхгүй байна?

Хаан: Энэ өдөр Агуу Чен гүрний хувьд онцгой өдөр. Эрт дээр үед Жианнинхаан умардыг номхотгож, Бэйфуг эзэлж, Ниншуогийн цэргийг тэнд байрлуулсан. Тэрнээс хойш хорь гаруй жил өнгөрч. 20жилийн өмнө Ниншуогийн жижиг арми, тулаан бүрт ялалт байгуулсан том арми болно гэж хэн мэдэх билээ. Шао жанжин бол Ниншуо жанжны гурав дахь үе 200мянган цэргээ удирдаж, Хуланий хааныг хөнөөж, манай улсыг хамгаалсан баатар. Зарлигийг унш...

Эр: Ниншуогин Шао Чи жанжин хааны зарлигийг хүлээн авна уу. Ниншуогийн Шиао Чи жанжин улс орноо хамгаалж, газар нутгийг тэлж том амжилт гаргасан тул, Южан Ван цол өргөмжилж байна.

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home