Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Аву: эм, Ван Шуан жүнж
Шао: эр, Шао Чи
Аав: эр, Авугийн аав, тэргүүн сайд Ван Лин
Ээж: эм, Жинмин гүнж, Авугийн ээж
Ах: эр, Ван И Су, Авугийн
Бэр: эм, Вансугийн эхнэр
Эх: эм, хатан эх Шаому
Хаан: эр, Ма Яао хаан, Авугийн авга ах
Хат: эм, Ван хатан, Зилон хунтайжийн ээж, Авугийн авга эгч
Зи: эр, Зилон хунтайж /1-р ханхүү/
Лю: эр, 2-р ханхүү Зилю
Тан: эр, 3-р ханхүү Зитан
Гү: Гү Ёон, ордны их багш
Шу: эр, Ван Шу, Авугийн аавын дүү
Д: эр, хааны туслах Шүэ Дан
Гүй: эм, Гүй татвар
Ж: эм, Авугийн шивэгчин Жин Арь
Нэмэгдсэн дүр:
Ру: эм, Ши овогтын охин Ван ру
2-р анги
Аву: Жин арь... Үгүй ээ, би тоглохоо болилоо. Ингэж удаж байхад надад баригдахгүй юм чинь... Ванру эгч ээ. Та энд юу хийж байгаа юм?
Бэр: Тоглож байж. Яагаад уурлаад байгаа юм?
Аву: Энд хийх юм байхгүй, уйдаж үхэх нь.
Бэр: Уйдаж байгааг чинь мэдээд цэцэгтэй жигнэмэг хийгээд ирлээ.
Аву: Ямар сайн юм бэ.
Эм: Жүнж ээ.
Аву: Ийм их үү?
Бичиг: Ши Ванру, Ифаны гүнж.
Ру: Чи зуу хоног гэрт хоригдоно биз дээ? Ахиухан хийхгүй бол болохгүй.
Аву: Та хүртэл уур хүргээд...
Ру: Чамайг л бодсондоо тэр. Хаанаар зарлиг гаргуулж чадсан болохоор гэрийн хорионд орсон ч яах вэ гэж бодож байна.
Аву: Зарлиг гаргуулсан ч, хүн нь алга болчихоод байна.
Жин: Тийм ээ. “Хатгуурын ёслол” өнгөрөөд удаж байгаа ч, гуравдугаар ханхүү манай жүнж дээр ирсэнгүй.
Аву: Харин тийм.
Ру: Бүгд л нийслэлийнхэн бүгд ажиглаж байгаа. Зитан ирвэл хэрэг мандаж мэднэ.
Аву: Одоо би нөхрөө сонгож болохоор болсон болохоор, тэрнийг сонгохгүй бол харамсана даа.
Ру: Чиний зөв. Харамсах нь гарцаагүй. Чамтай ураг барилдах нь Зитаны чин хүсэл.
Аву: Тэр тэгж байна уу?
Ру: Миний үеэл ээжтэйгээ адилхан. Сэтгэл нь булгийн ус шиг тунгалаг болохоор хэн ч харсан ойлгомжтой.
Аву: Эгч ээ. Надад хэл хүргүүлсэн үү?
Ру: Тийм дотно үгийг өөр хүнээр дамжуулж болох уу? Хөөе. Нөгөөдөр дэнлүүний баяр болно. Гудамжаар хүн хөлтэй, бас үзэх юм зөндөө байгаа. Гадуур гаръя.
Аву: Гарч болохгүй юм чинь.
Ру: Хөөе, багадаа гардаг байснаа санахгүй байна уу?
Аву: Аан...
Ру: Баруун хананы гадна чамайг хүлээж байя. Хөөрдөг дэнлүүгээр дохио өгөөрэй.
*******************
Ху: Жанжин.
Эр: Эзэнтэн маань Шао жанжин таныг нийслэлд зочлохыг урьж байна.
Ху: Дэнлүүний баяр гэнэ ээ? Жанжин. Бид нийслэлд дөнгөж ирээд байна. Энэ хачин биш үү?
Шао: Миний байр сууринаас бодвол хачин ч бай, үгүй ч бай очихоос аргагүй.
*************
Гү: Тэргүүн сайд аа. Та Шао Чийг ноён болохыг зөвшөөрч байгаа юм уу?
Аав: Хаантан Ши Юань хоёрын хийсэн тохиролцоо. Би зөвшөөрөхгүй байсан ч, өөр арга байгаа гэж үү?
Гү: Харж дорд нэгэн ноён болчихвол улс оронд хортой. Би хаантны бодлыг өөрчлөх гэж оролдъё. Ноён болгож болохгүй.
Шу: Гү их багш, санаа бүү зов. Шао Чи тулаанд амжилт гаргасан ч, ордонд таних хүн үгүй. Энэ юу ч хийж чадахгүй.
Аав: Хөөрхий залуу юу ч хийж чадахгүй. Чи өөрийн бодолдоо төөрч байна.
Шу: Ши овогтынх яагаад Шао Чийг дэмжсэн байх вэ?
Аав: Су арь.
Ах: Аан? Аав аа.
Аав: Чи юу гэж бодож байна?
Шу: Аав чинь Ши овогтынх яагаад Шао Чийг ноён болгохыг зөвшөөрснийг асууж байна.
Ах: Аан. Эртэч шувуу хоолтой гэдэг. Би тэднийг Шао Чийд байгаа зүйлийг хүсч байгаа гэж бодож байна.
Гү:Цэргийн хүч. Ши овогтынх эдгээр жилүүдэд үр тарианы татвар хянаж байгаа. Цэргийн хүчний тал нь Ван овогтынд байдаг.
Аав: Үр тариа, эрдэнэсийн сан, цэргийн хүч гээд бүгд улс орон оршин тогтноход чухал зүйлс. Ван, Ши овогтынх хоёул эсрэг талууд. Ордонд ч хоорондоо өрсөлддөг. Хаантан энэ аргаар тэнцвэрийг хадгалсаар ирсэн. Энэ удаа Гадны санамсаргүй нөлөөгөөр энэ тэнцвэр алдагдах нь. Ван овогтгүйгээр тэр энэ байдлаа хадгалж чадах уу?
****************
Жин: Жүнж ээ.
Аву: Аан.
Жин: Ноёнтон, эзэгтэй хоёр эзгүй байгаа юм чинь урд хаалгаар гарч болно.
Аву: Ах, бэр эгч хоёр байгаа. Урд цэцэрлэгээр өнгөрвөл тэр хоёрт харагдчихна.
Жин: Би дахиад л жижиг чулуун сандал болох уу?
Аву: Жижиг чулуун сандал аа. Чиний сайн үйлийг санаж явах болно.
Жин: Дандаа л ингэж байх юм.
Аву: Хурдан, хурдан.
Жин: Болгоомжтой. Жүнж ээ.
Аву: Аан?
Жин: Унаж болохгүй шүү.
Аву: Ойлголоо.
Жин: Танд ямар нэг болбол би толгойгүй болно. Нөмрөгөө. Нөмрөгөө.
Аву: Хэрэггүй ээ.
Жин: Болгоомжтой. Болгоомжтой байгаарай. Жүнж минь.
Аву: Буцаад яв.
Жин: Жүнж минь.
Аву: Зитан ах аа. Яагаад та байдаг билээ?
Тан: Надаас өөр хэн байх вэ.
Аву: Ванру эгч худлаа хэлчихэж. Та өөрөө намайг дуудахгүй яасан юм?
Тан: Чамд гэнэтийн бэлэг барих гээд. Гэтэл чи намайг айлгачихлаа.
Бичиг: Ма Зитан, гуравдугаар ханхүү
Аву: Өмнө нь би ингэж гарч байгаагүй.
Тан: Тэгээд яаж гарч байсан юм? “Хатгуурын ёслол” хийчихээд жаахан хүүхэд шиг аашлаад л.
Аву: Та байхад би унахгүй юм чинь.
Тан: Би байхгүй бол яах юм?
Аву: Байхгүй ээ? Та хаачих гэж байгаа юм? Явж болохгүй ээ, би зөвшөөрөхгүй.
Тан: За за. Би хаашаа ч явахгүй. Энд чамтай байна, за юу? Явъя.
Аву: Хөөе, Жин арь. Би зүгээр ээ. Би явлаа.
**************
Охин: Эгч ээ, хүлээ л дээ.
Эм: Битгий гүй, болгоомжтой. Болгоомжтой яв.
Аву: Дэнлүүний баяр жил бүр улам сонирхолтой бас улам олон хүн ирдэг болж байна.
Тан: Тийм ээ.
Жин: Жүнж ээ.
Аву: Жин арь. Чи яагаад хүрээд ирээ вэ?
Бичиг: Су Жин арь, Ван Шуаний шивэгчид
Жин: Гуравдугаар ханхүү. Жүнж ээ. Шөнө хүйтэрч байна. Даарч болохгүй.
Аву: Жин арь халамжтай гэдэг нь, гялайлаа.
Тан: Гялайлаа, Жин арь.
Аву: Жин арь, хурдан буцаад яв.
Жин: Жүнж ээ. Энд хүн их байна. Та болгоомжтой байгаарай.
Аву: Санаа бүү зов. Хурдан буцаад харь. Миний гэртээ байхгүйг аав мэдчихвэл, би хэрэгт орно. Хурданя яв...
Эр: Гуравдгаар ханхүү.
Эм: Эрхэм дээд Шаняан жүнж.
Аву: Би хэн бэ?
Тан: Туулай байна.
Аву: Сайхан санаа байна уу? Биднийг хэн ч танихгүй.
Тан: Тийм ээ. Манай Аву ухаантай шүү.
Аву: Зитан ах аа. Одооноос та миний хийсэн болгоныг хийх ёстой шүү.
Тан: Мэдээж. Чиний хэлсэн болгоныг хийнэ.
Аву: Хаашаа явж байгаа юм? Зэрлэг...
Тан: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Төвөг удах хэрэггүй.
Аву: Бүдүүлэг гэдэг нь. Согтуу амьтан.
Тан: Энэ ордон биш болохоор олон төрлийн хүмүүс байгаа. Ий зүйлийг тоох хэрэггүй. Явъя. Явъя аа. Хурдан явъя.
********************
Аав: Шао жанжин. Хаантан таныг ноён цол өгөхөөр дуудсан нь хүчийг чинь сулруулахын тулд юм. Жанжин та өнгөрсөн жилүүдэд олон амжилт гаргасан. Гэвч таны цэргийн хүч хаантны сэтгэлийг зовоож байгаа.
Шао: Тэгвэл тэргүүн сайд та, шөнө унтаж чадаж байна уу?
Аав: Шао жанжин ухаантай хүн. Сайн мууг ялгадаг хүн. Хэдийгээр ордон хил шиг илд, жадаар тэмцэлддэг газар биш боловч цус асгаруулахгүйгээр үхэх боломжтой. Жанжин та хэдийгээр бар шиг догшин ширүүн боловч ордонд хашигдах болно. Үнэнийг хэлэхэд... би жанжин танд талархаж бас авъяасыг чинь үнэлж байна. Энэ удаа тантай эвсэхээр шийдсэн учраас уулзахаар шийдсэн юм.
*******************
Эр: Сонирхолтой юмаа.
Аву: Хөөе.
Эр: Аан?
Аву: Ямар түүх ярьж байна?
Эр: Шао жанжны Хуланий эсрэг тулалдсан түүх.
Тан: Сайн байна. Сайн байна.
Аву: Зитан ах аа. Ниншуогийн жанжин яагаад гурван толгой, зургаан гартай байгаа юм?
Тан: Тэнэгхэн минь дээ. Иргэд тэрний чадварыг онцолж гурван толгой, зургаан гартай дүрсэлж байгаа юм.
Эр: Ингээд... Дахиад цохь. Дахиад...
Эр: Сайн байна...
Сон: Би ойлгосонгүй. Биднийг сүрдүүлсэн үү, эсвэл ятгасан уу?
Шао: Тэрний юу бодох нь хамаагүй. Миний юу бодох чухал. Жаахан... алхах уу?
Сон: Аан? Бид нийслэлд нууцаар орж ирсэн. Олон хүний нүдэнд өртөнө гэсэн үг.
Шао: Нийслэлд Ниншуод очсон хүн олон байгаа бол уу?
Эр: Сайн байна.
Хүмүүс: Сайн байна. Сайн байна...
Тан: Сайн байна.
Хүмүүс: Сайн байна. Сайн байна...
Аву: Би Шао Чи жанжин Хуланий толгойлогчийн толгойг цавчсан гэж сонссон. Бас толгойг нь ордон руу явуулсан гэсэн. Нүдээ ч цавчихгүй хороодог гэнэ лээ.
Тан: Тийм ээ. Чиний хэлснийг сонсоод л саналаа. Шао Чи хэд хоногоос энд ирнэ. Боломж олдвол би тэрэн шиг жанжинтай уулзахыг хүсч байна.
Хүмүүс: Сайн байна. Сайн байна...
Эр: Нөхөд өө. Шао жанжин нийслэлд ирэх гэж байгаа. Хаантан тэрэнд баян айлыг охин богтолж өгөх бол уу?
Аву: Гайгүй байлгүй.
Эр: Тэрэн шиг баатар өөр байхгүй. Шаняан жүнж л тэрэнд тохирох байх.
Аву: Хөөе. Дуугүй л ший янгуу үз. Шаняан жүнжийг яагаад яриад байгаа юм? Тэр гурван толгойтой, зургаан гартай Шао Чи, шианчи шатар, мөрөг загасны сэлүүр.
Сон: Хөөе. Залуу бүсгүй байж ингэж ярьж болдог юм уу?
Хүмүүс: Яг үнэн. Тийм шүү.
Сон: Шао жанжны алдар нэр орон даяар тархсан. Яагаад ийм бүдүүлэг юм?
Эр: Үнэн шүү.
Аву: Яасан?
Тан: Эелдэг бай.
Аву: Шао жанжин энд байсан ч би үгээ хэлэх л болно. Шаняан жүнжийн тухай амныхаа зоргоор ярина гэнэ ээ.
Тан: Хөөе... Чшш... Шаняан жүнжийн гоо үзэгчлэн хотыг ч нурааж дийлнэ. Жирийн нэгэн тэрэнтэй хуримлана гэж мөрөөдөх ч хэрэггүй. Хорвоогийн хамгийн сайн эр хүн л тэрэнд тохирно.
Шао: Бүсгүй чи Шао Чийг харсан уу?
Аву: Харалгүй яах юм. Гурван толгой, зургаан гартай хүн. Юундаа инээсэн юм?
Тан: Хөөе хөөе. Ноёд оо. Дүү маань юм мэдэхгүй, зөрүүд. Төвөг удчихлаа.
Шао: Зүгээр ээ.
Тан: Явъя...
Аву: Явахгүй.
Тан: Явъя аа.
Аву: Би үзмээр байна шдээ.
Тан: Явъя аа, явъя.
Сон: Ах дүү хоёр шиг харагдахгүй л байна даа. Дурлалт хосууд бололтой.
Шао: Би үнэхээр гурван толгой, зургаан гартай байсан бол сайхан байхгүй юу.
****************
Тан: Чи юу хүссэн бэ?
Аву: Би сарны дагинаас хүссэн болохоор танд хэлж чадахгүй.
Тан: Би дараа жилийн энэ өдөр... чи бид хоёр...
Аву: Хэлж болохгүй. Хүслээ хэлчихвэл биелдэггүй гэж эмээ хэлсэн. Өөдгүй. Хөөе хөөе. Яах гээ вэ?
Тан: Нийлүүлээд уячихъя. Тэгвэл хамт байна шд.
Аву: Хар даа. Дэнлүүнүүд буцаад ирж байна. Гоё юм аа...
Тан: Сарны дагина чиний хүслээс татгалзчихлаа. Өөр хүсэл хэл гээд буцаачихаж.
Аву: Алгадчихна шүү. Худлаа яриад...
Тан: Хурдан...
Аву: Зитан ах аа.
Сон: Нийслэлд хөл хөдөлгөөн ихтэй юм аа. Хуай Анд Ниншуогийн тулааны талбараас өөр газар ийм олон хүн харж байсангүй.
Шао: Юун чимээ вэ?
Аву: Зитан ах аа.
Эр: Явъя...
Тан: Тэд байна... Та нар байх шив. Зээл дээр таардаг аз болж. Амийг минь аварсанд гялайлаа. Нэрийг чинь мэдэхгүй юм байна.
Сон: Бид...
Шао: Бид нийслэлээр дайран өнгөрч яваа юм. Чадах зүйлээ хийсэн болохоор талархах хэрэггүй. Явлаа.
Тан: Ах аа. Дахиад уулзах өдөр ирвэл... ачийг чинь хариулна аа.
Шао: Хэрэггүй ээ.
Тан: Зүгээр ээ. Битгий ай. Битгий ай. Зүгээр... Өршөөгөөрэй. Чамайг сайн хамгаалж чадсангүй.
Аву: Хэн таныг хөнөөж зүрхэлдэг байна аа?
Тан: Хан хөвгүүд үргэлж эрх мэдлийн төлөө тэмцэлддэг. Гэхдээ би чамайг энэнд оролцуулахыг хүсэхгүй байна.
Аву: Зөндөө цус гарчихаж. Өвдөж байна уу?
Тан: Өвдөж байна. Зөндөө өвдөж байна.
Аву: Та...
Тан: Одоо зүгээр. За юу?
****************
Л: Гүнжтэн. Хамба ламт Гуанчи хүртэл төлгийн савааг тайлбарлаж чадсангүй.
Ээж: Авуг төрөхөд хачин үзэгдэл болсон. Ван овогтын охид өөрсдийн өвөрмөц хувь тавилантай байдаг. Аву ч ялгаагүй. Муу зүйл байх вий гэж айх юм.
Л: Гүнжтэн та хэтрүүлж байна. Жүнж багаасаа л эрх танхи өссөн. Гэсэн ч эрх дураараа, гөжүүд нэгэн биш. Ямар ч байсан сайхан амьдрах нь гарцаагүй.
Ээж: Жирийн нэгэн айлын охин байсан бол ч... Чи надтай хамт ордонд өссөн. Ордны хүмүүс ямар байдгийг чи сайн мэднэ. Өндөрт байх тусам ганцаардана. Бусад охидын хувьд хатан болох нь алдар нэр. Авугийн хувьд гав дөнгө болж мэднэ.
**************
Тан: Чамд сайхан зүйл үзүүлье гэж бодсон ч ийм зүйл болно гэж бодсонгүй. Орой болсон байна. Эртхэн орж амар даа.
Аву: За.
Тан: Энэ миний хийсэн үсний хатгуур. Хатгуурын ёслол дээр зүүж өгье гэж бодсон. Даанч чадсангүй.
Аву: Гоё байна уу?
Тан: Үзэгслэнтэй.
Аву: Та ордонд буцаж очоод отчид үзүүлээрэй. Зөндөө цус алдсан болохоор
Тан: Ойлголоо. Орой болчихож. Хурдан ор...
*******************
Аву: За... Жин арь... Авга эгч ээ. Авга эгч ээ. Авга эгч ээ, та ямар хэргээр ирээ вэ?
Хат: Би өнөөдөр Авуг дуудуулсан. Ээж чинь надад чамайг өвдсөн гэж хариу бичсэн байсан. Чамд сэтгэл зовниод... Тэгээд ардын хувцас өмсөөд тэргүүн сайдын өргөөнд чамайг харахаад ирлээ. Шөнөжин хүлээх юм гэж санасангүй.
Аву: Авга эгч ээ. Аву одоо зүгээр ээ.
Хат: Орой болсон байна. Шивэгчин ч, хамгаалах хүн ч дагуулахгүй хаашаа явсан юм?
Аву: Аав, ээж хоёрт хэлж болохгүй шүү.
Хат: Чи дахиад хэрэг тарьсан уу?
Аву: Үгүй ээ. Өнөөдөр дэнлүүний баярын өдөр. Аву нууцаар гарсан юм. Зээл дээр ямар сайхан байсныг та мэдэхгүй дээ. Ордноос ч илүү сонирхолтой байсан. Зарим нь баримал хйиж... Зарим нь хүүхэлдэй тоглуулаад л. Бас... дэнлүүний оньсого таалгаад л...
Хат: Тэгж яаж болох юм? Гүнж хүн ингэж болдог юм уу? Энгийн ардын охин ч тэгж зүрхлэхгүй. Аву. Аву минь. Чамайг сайн харж байхаас. Тэгэхгүй бол хэрэг тарих нь.
**************
Эр: Эзэгтэй, хатантан морилж байна. Жүнжийн өргөөнд байгаа. Биднийг орохыг зөвшөөрөхгүй байна.
Ээж: Хатантан? Ямар хэргээр ирдэг билээ? Ноёнтон хаана байгаа вэ?
Эр: Ноёнтон эргэж ирээгүй байна.
***************
Хат: Авга эгч нь чухал хэргээр ирсэн. Хаантан дээр очоод хунтайж та хоёр хамтдаа өссөн, нэг нэгэндээ сэтгэлтэй болохоор ураг барилдмаар байна гэж хэл. Бусдыг нь аав бид хоёртоо даатгачих. Бид чамд мартахын аргагүй хурим хийж өгнө. Ямар вэ? Яасан? Авга эгчийнхээ үгнээс зөрөх гээ юу? Би хэдий чиний авга эгч ч гэсэн, чи ордонд өссөн болохоор би чамайг өөрийн охин мэт үзэж, хайрладаг. Миний бэр болмооргүй байгаа юм уу?
Аву: Авга эгч ээ. Авуд хайртай гэдгийг тань би сайн мэднэ. Бас хунтайж надад сайн ханддаг. Гэвч миний сэтгэлд хунтайж бол миний ах. Сэтгэлтэй хүн биш.
Хат: Аву... Чи том хэрэг тарьсан. Би чамд тусалж байна... Үнэнийг хэлэхэд... Сэтгэлгүй байсан ч, хүсэхгүй байсан ч... чи заавал хунтайжтай хуримлах ёстой. Ван овогтын охид бид төрснөөсөө авахуулаад хатан болох тавилантай. Чи бид хоёр, эмээ чинь... элэнц, хуланц эмээ нар бүгд адилхан. Энэ бол хууль. Бид зөвхөн хааны дэргэд зогсох ёстой.
Аву: Гэхдээ Аву... хайртай хүнтэйгээ баймаар байна.
Хат: Хайртай хүн?
Аву: Энэ Зитан ахын... өнөөдөр надад өгсөн хайрын билэгдэл. Бүх насаараа... би Зитан ахаас салахгүй. Хэзээ ч...
Хат: Амаа тат. Аву... Тийм зүйл болбол бид хамаатан байхаа болино гэдгийг чи мэдэж байна уу? Дайснууд болно.
Аву: Ван овогтоос олон хатан төрсөн. Ганц Авугаар дутахгүй. Авга эгч ээ, хатан хүн ямар их ганцаардаж, хичнээн их зовж шаналдагийг та сайн мэднэ. Намайг яагаад энэ замаар явуулах гээд байгаа юм?
Хат: Чи Ван овогтын охин. Чиний цусаар хааны цус гүйж байгаа. Чи ч бас авга эгч шигээ хийх ёстой зүйлээ хийх ёстой.
Аву: Хатан суудал, хунтайж, эзэн хааны эрх мэдлийн төлөө тэмцэлдэх үү? Энэ бүхэн надад огтхон ч хамаагүй.
Хат: Хамаагүй гэнэ ээ? Ван овогтын охид улс орныхоо өмнө хариуцлаг хүлээх ёстой. Чи Зитаныг хаан ширээг залгамжлах хунтайж болгож, Ши овогтыг миний оронд хатан болгохыг хүсээ юу?
Аву: Аву тэгж хүсээгүй. Авга эгч ээ. Зитан ахтай хуримласны дараа би жүнж байхаас татгалзана.
Хат: Амаа тат...
Ээж: Хатантан.
Аву: Ээж ээ.
Ээж: Хатантан. Зэмлэх хэрэггүй. Авуд хайртай болохоор миний хаан ах, хатан эх хоёр ч багаас нь хатуу үг хэлж байгаагүй. Яасан? Хатан та тэргүүн сайдын өргөөнд Авуд гар хүрэх гээ юу?
Хат: Би бол хатан, дээр нь Авугийн авга эгч. Зээ дүүгээ шийтгэж болохгүй гэж үү?
Ээж: Хатан та намайг муу ээж гэж хэлж байна уу? Тийм бол намайг алгадвал ямар вэ?
Хат: Өнөөдөр энд ирсэн нь... дэмий хэрэг болж.... Ах аа.
Аав: Хатан та шөнө орой ордноос гарч байдаг. Тэвчээр тань барагдаа юу?
Хат: Ах аа. Би яаж тайван байх билээ? Эрхэм дээдэс Авуг Зитантай ураг барилдуудчихвал, бидний олон жилийн хөдөлмөр талаар болно. Ши овогтынд шар тос өгсөнөөс өөрцгүй болох бус уу? Өнгөрсөн хугацаанд хаантан Ван овогтоос болгоомжилдогоос болж хаан бид хоёрын харилцаа сайнгүй байсан. Надтай ураг барилдсаны дараа л Ван овогтын тусламжийг авч чадсанаа умартсан. Хаан суудалд суугаад, талархал гэдгийг мэдэхгүй Ши овогтын тусламжтайгаар Ван овогтыг дарахыг хүсч байна.
Аав: Сайн бод. Аву хунтайжтай ураг барилдвал хааны ордон болоод арын ордон Ван овогтын хяналтад орно. Хаантан тайван унтаж чадна гэж үү?
Хат: Та хааны сэжигийг дарахын тулд Авуг Зитантай ураг барилдуулах гээ юу?
Аав: Хаантныг шатраар гүйцэх хүн үгүй. Бусдад хожигдож үзээгүй нэгэн. Авуд хожигдсон нь... За яах вэ... Би шатар тоглоод үзье. Тэр болтол Авугаар оролдох хэрэггүй.
************
Ээж: Ханхүүгийн аминд хүрэхийг завдсан гэнэ ээ?
Аву: Ээж ээ. Зитан ахыг хэн алахыг хүсдэг билээ?
Ээж: Хатантнаас өөр хэн байх вэ?
Аву: Яагаад?
Ээж: Хаан суудлын төлөөх тэмцэл аюултай байсаар ирсэн. Тэгсэн ч миний охиныг оролцуулах ёсгүй.
*****************
Гүй: Хаантан. Хаантан, танд айлтгах зүйл байна.
Хаан: Юу болоод байна?
Гүй: Хаантан.
Хаан: Хэн шуугиан тариад байна?
Эр: Хаантан. Гүй татвар тантай уулзахыг хүсч байна.
Гүй: Хаантан.
Хаан: Юунд уйлаа вэ?
Гүй: Хаантан.
Бичиг: Ши татвар, Зитаны ээж
Гүй: Зитаныг өнөөдөр алуурчдын гарт шархадсан гэж сонслоо.
Хаан: Хэн тийм юм хийж зүрхэлдэг билээ?
Гүй: Хаантан. Зитан бид хоёр нэр алдар, эд хөрөнгөнд шунадаггүйг та мэднэ. Бид эрх мэдэл, эр хөрөнгөний төлөө тэмцэлдэж байгаагүй. Ханхүүгийн хувиар муж захирч амьдрахыг л хүсдэг. Хаантан, хүүгээ хамгаалж хайрла.
Хаан: Ханхүүгийн аминд хүрэхийг санаархаж байдаг. Хаан ширээний төлөө байхаас зайлахгүй. Намайг байхад, хэн хүүг минь хөнөөж зүрхэлдэг билээ?
Гүй: Том санаархал байна. Санаа бүү зов. Би Зитаныг хамгаална.
****************
Жин: Жүнж ээ.
Аву: Тан хүргээд өгчихөв үү?
Жин: Хүргээд өгчихлөө. Гүй татвар танд талархал дамжуулсан.
Аву: Шарх нь яаж байна?
Жин: Зүгээр ээ. Гүй татвар хэд хоног сайн амарчихвал зүгээр болчихно гэсэн.
*****************
Хаан: Нийслэл хотод ханхүүг хөнөөхийг завдаж байдаг. Хэрээс хэтэрч байна. Нийслэлийг хамгаалагч нар юу хйиж байсан юм?
Шу: Хаантан. Өршөөж хайрла. Өнгөрсөн шөнө гуравдагуур ханхүүд гай учирсан гэж сонссоод алуурчдын араас нэн даруй хүмүүс явуулсан.
Хаан: Тэднийг олсон уу?
Шу: Өнөө өглөө эргүүлд гарсан хүмүүс зүүн нуураас хоёр хүний цогцос гаргаж авсан. Хар хувцастай, нүүрээ далдалсан хүмүүс байсан. Гуравдугаар ханхүү тэднийг алуурчин мөн гэж таньсан.
Хаан: Үхсэн? Үхсэн гэхээр... ярихгүй гэсэн үг.
Шу: Тэр...
Хаан: Алуурчдын зарим нь үхээгүй гэсэн үг. Хамгаалагчдын ахлах чи тэднийг алчихаа юу?
Шу: Хаантан. Яаж зүрхлэх билээ.
Хаан: Гуравдугаар ханхүүг алах гэсэн хэргийг алуурчид үхсэн гэж хэлээд өнгөрчихнө гэж бодоо юу? Гү Ёон.
Гү: Байна.
Хаан: Энэ хэргийг чи шалга. Хэрэгтнийг заавал ол.
Гү: Зарлиг дагая.
Хаан: Ван Шу. Чи ажлаа хийж чадсангүй. Нэг жилийн цалинг чинь хураана.
Шу: Мэдлээ, хаантан.
***************:
Хат: Хаантны амгаланг айлтгая.
Хаан: Болно оо. Өнгөрсөн шөнө хатан чи хаачсан бэ?
Хат: Өчигдөр Авуг өвдсөн гэж дуулаад... Сэтгэл тогтож өгдөггүй. Тэргүүн сайдын өргөөнд очоод ирсэн.
Хаан: Өнгөрсөн шөнө Зитан ордны гадна халдлагад өртсөн. Хэн нэг нь ханхүүг алахыг завдаж. Хатан та хэн ийм бодлогогүй зүйл хийнэ гэж бодож байна?
Хат: Би шүүх яамны сайд биш болохоор яаж мэдэх билээ?
Хаан: Хатан чи үнэхээр мэдэхгүй юу?
Хат: Хаанта юу хэлэх гээ вэ? Намайг сэжиглэж байна уу? Сэжиглэхийг хүсдэг шалтаг хаанаас ч олдоно. Өнгөрсөн хугацаанд хаан та Ши татварт бүхнээ зориулсан. Надад сэтгэл гаргахгүй байж болно оо... өнөөдөр тэрний төлөө ханхүү бид хоёрыг хороохыг хүсээ юу? Анмин гүнтэн. Танай Ши овогт сайн төлөвлөж. Гуравдугаар ханхүүг гэмтээж, намайг гүтгэхийг хүсч. Үнэхээр буруутгахыг хүсч байгаа бол манай Ван овогт зөвшөөрөх үгүйг асуугаад үз
Ши: Яаж зүрхлэх билээ. Хаантан их багш Гүд энэ хэргийг шалгахыг даалгасан. Үнэн удахгүй илэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Хат: Тэгвэл хэний хийсэн хэрэг болохыг харж л байя.
***********************
Ши: Хатан болоод Ван овогтын гэр бүлээс өөр ханхүү Зитаныг хөнөөж зүрхлэх хүн санаанд багтахгүй байна.
Хаан: Би гурван хүүтэй. Зилю хүлцэнгүй нэгэн. Даруу, хүлцэнгүйгээс гадна, ээж нь эрт нас барсан. Тэрнийг дэмжих ар тал байхгүй. Зитанд Гүй татвар, бид хоёроос өвлөж авсан чанарууд бий. Өндөрт гарахыг хүсдэг. Хунтайжтай өрсөлдөж чадах хүн. Мэднэ ээ. Авуд өгсөн амлалтаас болоод хэн нэгний тэчээр алдагдаж. Нээрэн, тэр өдөр миний хэлсэн зүйл... Ванругаас асуусан уу?
Ши: Хаантан. Өнөөдөр очоод асуугаад ирье.
*******************
Эр: Гү ноёнтон. Энэ хоёр хүн хоёул хоолойгоо илдээр цавчуулж үхсэн байна. Илд сайн мэддэг хүн байж.
Гү: Амыг нь таглахын тулд хороож. Өөр юу олж мэдэв?
Эр: Тэднийг харвал... тэдний гадаад төрх, үсийг нь ажвал, манай нутгийн хүмүүс биш бололтой. Харийн хүмүүс байна.
Гү: Харийнх гэнэ ээ?
***************
Эр: Нэгж.
Эр2: Мэдлээ.
Эр: Дотор байгаа хүмүүс бүгд сонсоцгоо. Бид хатуу шалгах тушаал авсан. Харийн хүн хэн боловч баривчлах болно.
Эм: Эрхэм ээ. Эрхэм ээ. Юу болох нь энэ вэ?
Эр: Танайд харийн хүмүүс байгаа гэж сонссон.
Эм: Тийм ээ. Харин охид байгаа.
Эр: Тэд ч гэсэн харийнхан. Хатуу шалгах тушаалтай.
Эм: Эрхэм ээ. Эрхэм ээ.
Эр2: Гараад ир! Хурдан гараад ир!
Эр3: Гараад ир!
Эр: Бүгд хурдан гарч ир!
Эм: Эрхэм ээ.
Эр4: Яваач.
Эр: Тэр өрөөг яагаад шалгахгүй байгаа юм?
Эм: Энэ өрөөнд орж болохгүй.
Эр: Юу хийгээд байгаа юм?
Эм: Цэрэг орж болохгүй.
Эр: Хаалгыг нээ.
Эм: Ийшээ орж болохгүй ээ. Болохгүй.
Эр: Сэжигтэй зүйл олдвол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Холд!
Эм: Эрхэм ээ, болохгүй ээ. Орж болохгүй. Ноёнтон.
Эр: Холд!
Эм: Орж болохгүй ээ. болохгүй.
Эр: Шалгуулахгүй гэж байгаа бол өнөөдөр би заавал шалгана. Наашаа хар! Яасан? Би өөрөө эргүүлэх үү? Хоёрдугаар ханхүүгийн амгаланг айлтгая.
**************
Ру: Аавын амгаланг айлтгая.
Ши: Болно оо, болно. Чамтай ярих чухал хэрэг байна.
Ру: Надтай ярих чухал хэрэг юу байдаг билээ?
Ши: Өнөөдөрхаанан чиний хуримын талаар ярьсан. Чамд бодсон юм байна уу?
Ру: Одоохондоо хуримлах талаар бодохгүй байгаа.
Ши: Бодох цаг нь болж. Өнөөдөр хаантан нэгэн хүмүүнийг санал болгосон. Би чамд тохирно гэж бодож байна.
Ру: Хэн юм?
Ши: Хэд хоногийн дараа нэг хүн нийслэлд ирж цол хэргэм хүртэх гэж байгааг чи дуулсан уу?
Ру: Ниншуогийн жанжин, Шао Чи.
Ши: Яг мөн.
Ру: Та намайг харц дорд гаралтай, хүнийг хорхой шавьж мэт алдаг хүнтэй хуримла гэж байгаа юм уу?
Ши: Дураараа ярих хэрэггүй.
Ру: Хуримлахгүй. Би ордонд очиж Гүй татвараас өршөөл эрнэ.
Ши: Ванру. Хаантан Гүй татвартай ярилцсан. Гүй татвар ч гэсэн зөвшөрсөн.
Ру: Та нар шийдчихсэн юм бол надаас асуух хэрэг юу байна? Аав та намайг хүлээд Шао Чийд аваачиж өгөхөд болох бус уу.
Ши: Ванру. Амаа мэдэж ярь. Ши овогтын ирээдүйг баллах вий.
Ру: Ши овогтын ирээдүй яасан гэж?
Ши: Чи залуу байна. Одоохондоо чамд энийг хэлэх болоогүй.
Ру: За яах вэ. Намайг ойлгодог болохоор миний хуримыг ярилцъя.
Ши: Ванру. Ванру.
2-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home