Rebel princess -1
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Аву: эм, Ван Шуан жүнж, Жинмин гүнжийн охин
Шао: эр, Шао Чи
Аав: эр, Авугийн аав, тэргүүн сайд Ван Лин
Ээж: эм, Жинмин гүнж, Авугийн ээж
Ах: эр, Ван И Су, Авугийн
Бэр: эм, Вансугийн эхнэр
Эх: эм, хатан эх Шаому
Хаан: эр, Ма Яао хаан, Авугийн авга ах
Хат: эм, Ван хатан, Зилон хунтайжийн ээж, Авугийн авга эгч
Зи: эр, Зилон хунтайж /1-р ханхүү/
Лю: эр, 2-р ханхүү Зилю
Тан: эр, 3-р ханхүү Зитан
Гү: Гү Ёон, ордны их багш
Шу: эр, Ван Шу, Авугийн аавын дүү
Д: эр, хааны туслах Шүэ Дан
Гүй: эм, Гүй татвар
Ж: эм, Авугийн шивэгчин Жин Арь
Гарчиг:
1-р анги
Аву: Хаад нутгаа орхиж болохгүй. Түшмэлүүд байнга тэдний дэргэд байх ёстой. Аав тэргүүд сайд, бас миний авга ах хаантантай хамт ордонд байдаг.
Бичиг: Хатан эх Шаому.
Эх: Миний бяцхан жүнж... унав аа, болгоомжтой. Аву...
Аву: Аан?
Эх: Нийслэл Жианин хот хаана байна?
Аву: Хатан эх ээ, нийслэл от Авугийн хөл доор байна.
Эх: Хуйжоу хаана байна?
Аву: Бүх замыг холбодог, өмнө нь улс гүрнийг хоёр хуваадаг байсан газар. одоо яасан ч алдаж болохгүй цэргийн муж. Энэ бол Хайжоу.
Эх: Тэгвэл Ниншуо хаана байна?
Аву: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Хойд зүгт Хулань, өмнө зүгт Лиупан. Өдөр бүр өөрийгөө хамгаалж байх ёстой.
Эх: Сайн байна.
Аву: Хатан эх ээ, Аву зөв хэлсэн үү?
Эх: Зөв өө, зөв.
Эм: Хатан эх минь. Шу авга ууган гүнжээс хэл чимээтэй ирж. Бяцхан жүнжийг энэ сард энд хорь гаруй хонолоо, гэртээ харихгүй бол аав, ээж, ахыгаа мартах нь гэж хэлүүлсэн байна.
Аву: Үгүй ээ, үгүй. Өмнө нь Аву гэртээ хариад гал тогоогоо шатаачихсан. Аав гэрийн хуулиар шийтгэнэ гэсэн. Аву тэр шөнө ордон руу зугтаж ирсэн.
Эх: За за за. Явахгүй ээ, явахгүй. Жинмин гүнжид бяцхан жүнжийг явуулж төвдөхгүй, дахин хэд хонуулна гэж хэл.
Эм: Мэдлээ.
Эм: Миний бие ч бас Шаняан жүнж ордонд байх нь дээр гэж бодном. Фэнчи өргөө жүнжийн гэр шүү дээ.
Аву: Хөөх. Цас орж байна. Намайг Ван Шуан гэдэг. Ланяа Ван овогтын охин. Ээж маань хаантны ганц охин дүү. Хатан эхийн хайртай охин, Жинмин гүнж. Аав маань тэргүүн сайд. Би төрснийхөө дараа Фэнчи ордонд амьдардаг эмээ дээрээ өссөн. Би хайранд хөлбөрч өссөн. Тэр үед төв ордонд ирж, хааны цэцэрлэгт тоглож, гурван ханхүүгийн хамтаар эрдэм номонд суралцсан. Хунтайж Зилон дэггүй нэгэн. Хоёрдугаар ханхүү Зилю сул дорой, бүрэг. Ээж нь дорд гаралтайгаас болоод хунтайжид байнга дээрэлхүүлнэ. Гуравдугаар ханхүү Зитан над руу зөөлөн харцаар харна. Миний хувьд Зитан ах хамгийн шилдэг нь.
Аву: Хунтайж аа, хурдан ирээрэй. Энд могой байна. Хунтайж аа, нааш ир. Ирж байна. Ирж байна. Ирж байна.
Зи: Битгий зугт аа. Могой хаана байна?
Аву: Дээрэлхсэний хариу. Хурдан зугтаарай... Авга эгч маань энэ улсын хамгийн нэр хүндтэй эмэгтэй болох хатан болсон, манай Ван овогтын 12 дахь хатан. Харин би Шанян жүнж болж, ахаасаа ч хэргэм зэрэг өндөр болсон. Дотны хүмүүс маань намайг авгайлдаг нэрээр маань дууддаг...
Эр: Бяцхан жүнж ээ...
Аву: Аву.
Эр: Болгоомжтой, болгоомжтой. Унав аа. Битгий гүй. Битгий гүй.
Аву: Авга ах аа, намайг нуугаарай.
Хаан: За, нуугдаарай. Нааш ир... Аву... Юу болоод байгаа билээ?
Аву: Цэцэрлэгт хүйтэн байна. Аву туулай дэгээдэх гэсэн чинь... даанч хунтайж дэгээнд ороод уначихсан. Авга эгч, хунтайж хоёр Авуг загнана гэж айж байна. Тэгээд таны дэргэд нуугдахаар ирлээ.
Бичиг: Ма Яао, Чен гүрний эзэн хаан
Хаан: Туулай гэнэ ээ? Ордонд туулай байхгүй шүү дээ. Хатан эх, хатантан хоёрыг гэмтээчихвэл энд ирж нуугдсан ч би чамд тусалж чадахгүй.
Эр: Хатантан морилж байна.
Хаан: Хурдан нуугд. Харагдаж болохгүй шүү.
Гүй: Хаантан.
Хаан: Аву надад хэлсэн. Хүүхдийн наргиан төдий. Хунтайж ах нь байж, ах шиг байх хэрэгтэй.
Хат: Аву ахын маань ганц охин. Хайрлахгүй байхын аргагүй. Ийм зүйлээс болж яаж зэмлэж зүрхлэх билээ.
Аву: Нялх балчираас маань бага залуу нас хүртэлээ хүн бүрийн хайрлаж, хамгаалдаг цэцэг байлаа. Гэвч үнэн хэрэгтээ бахархаж явдаг улс орон дайны хөлд өртөж, язгууртан ноёд нүднээс далдуур хаа сайгүй, ялзарч байсныг би мэдээгүй юм... Юаньшигийн 15-р оны 8-р сард баруун хязгаар нутагт олон сая цэрэг Ниншуог Хялаанаас хамгаалж байв. Цус гол мөрөн мэт урсаж, уй гашуу нөмрөв. Жианины Тайжи ордонд болсон миний насанд хүрэх ёслол өөр нэгэн далд тэмцлийн эхлэл болсон юм. Магадгүй, энэ үеэс л бүх зүйл өөрчлөгдсөн байх... Үгүй ээ... юу ч өөрчлөгдөөгүй... Юу ч мэдэхгүй гэнэн охин том болж, ширүүн тулаанд татагдан орсон юм.
Эр: Шанян жүнж насанд хүрсний ёслол эхэлж байна. Жинмин гүнжтэн.
Бичиг: Ма Жинруо, ууган гүнж Жинмин
Ээж: Миний бяцхан Аву, том болжээ.
Эр: Ээлтэй энэ өдөр, анх удаа бүсгүй хүний хувцас өмсөж, эмэгтэй хүний ихэмсэг зан чанарыг харуулав. Урт удаан насалж, удаан жаргахыг ерөөе.
Эр: Ван жанжин. Жүнж том болж, нөхөрт гарах цаг болж. Хунтайж, гуравдугаар ханхүү хоёул жүнжид сэтгэлтэй. Хаантан ямар бодолтой байна?
Бичиг: Гү Ёон, их багш /Гү/
Бичиг: Ван Шу, захирагч түшмэл /Шу/ Авугийн аавынх нь дүү
Ш: Гү их багш, энэ манай гэрийн хэрэг. Дүү маань өөрөө шийдвэр гаргана.
Эр: Эрхэм дээд хатантан. Ээлтэй энэ өдөр, анх удаа бүсгүй хүний хувцас өмсөж... Хүүхэд насыг ардаа орхив.
В: Шанян жүнж гоц гойд нэгэн.
Эр: Урт удаан насалж, удаан жаргахыг ерөөе.
Бичиг: Вен Жоншен. Ши Юан
Ю: Ван овогтынхоос 12 хатан төрсөн. Шунасаар л байна.
В: Ван болоод Ши овог аль аль нь хүчирхэг язгууртнууд. Таны зөвшөөрөлгүйгээр Ван овогтынх хүссэндээ тийм ч амар хүрэхгүй.
Эр: Ёслол дууслаа.
Бүгд: Шанян жүнжид баяр хүргэе.
Эр: Яаралтай мэдээ. Зам тавь... Яаралтай мэдээ. Зам тавь.
Хат: Хаантан, насанд хүрсэн охид хадамд гарах хэрэгтэй. Чен гүрэн байгуулагдсанаас хойш Ланяа Ван овогт хааны удамтай үе дамжин ураг барилдсаар ирсэн. Ван овогтын охины хувьд Шаняан жүнж уламжлалаа даган хааны удмын хүнтэй гэрлэх нь зүйн хэрэг. Өнөөдөр Шаняан жүнжийн насанд хүрсний ёслол. Хаан та баяр дээр баяр нэмж, Шанян жүнжид сүй тавьбал ямар вэ.
Бүгд: Хаантан, Шаняан жүнжид сүй тавьж хайрла.
Гү: Хаантан. Чен гүрэн байгуулагдсан цагаас хойш Ланяа Ван овогтоос 12 хатан төрсөн. Жүнж гэр бүлийн уламжлалаа даган хунтайжтай гэрлэх нь зүйн хэрэг.
В: Хаантан. Гуравдугаар ханхүү зан ааш эелдэг зөөлөн, авъяас чадвартай нэгэн. Шаняан жүнж тэр хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй. Хаантан, сүй тавьбал ямар вэ?
Хат: Хаантан. Ланяа Вангийн охин хатан болох заяатай, үргэлж тийм байсаар ирсэн.
Гүй: Хаантан...
Аву: Эрхэм дээдэс ээ.
Бичиг: Ван Шуан, Шаняан жүнж.
Аву: Хайр сэтгэл цэвэр ариун билээ. Хуримыг хайртай хүнтэйгээ хийх нь зүйн.
Хат: Аву.
Аву: Ван Шуан насанд хүрч, хүүхэд байхаа больсон. Хэлэх үг, хийх үйлдлийг маань бүгд харж байгаа. Би чамин дэгжин хувцсанд дурлахгүй. Өндөр дээд хэргэм зэрэг, эд хөрөнгө миний хүсэл биш. Ван Шуан миний хүсэл хайртай хүнтэйгээ хуримлах. Эрхэм дээдэс ээ. Өнөөдөр энэ их танхимд Ван Шуан миний би?...
Аав: Хаантан... Хилээс ирсэн яаралтай мэдээ. Хуланы хаан зуун мянган цэргээ дагуулан манай баруун хойд хил рүү доволж байна.
Бичиг: Ван Лин, тэргүүн сайд
Аав: Ниншуо аюулд орж. Онцгой байдал тус төрийн хэрэг илүү чухал. Охин маань хуримыг хойш тавина уу.
Аву: Аав аа.
**************
Эр: Ноёнтон. Бяцхан жүнж, өвөг дээдэстээ мөргөхийг хүсэхгүй байна. Гүнжтэн таныг ятгаж өгөөч гэж хэлүүллээ.
Бичиг: Ван Су, Жин гүнгийн хүү /Авугийн ах/
Ах: Хар даа, жаахан юм байж, ааш нь дийлдэхгүй. Ах, бэр эгч хоёр нь чамайг урихаар ирлээ.
Аву: Баярлаад байх зүйл алга, ганцаараа баймаар байна.
Ах: Цагаа зөв сонгох хэрэгтэй. За яах вэ. Шийтгүүлмээр байгаа бол ах, бэр эгч хоёр нь хамт шийтгүүлье. Жин гүнгийн охин, хүү, бэр гээд хамт шийтгүүлэх нь.
Бэр: Аву. Аав, ээж хоёр их танхмд хүлээж байгаа. Хурдан явъя.
Аву: Явахгүй.
***************
Бэр: Хурдан...
Аав: Сөхөр.
Ээж: Аву. Хурдан хүрээд ир.
Аав: Сөхөр!
Эр: Ван овогтын дүрмийг унш.
Бүгд: Үнэн үг хэлдэг хүн итгэл даадаг. Бусдыг магтаж, өөрийгөө буруутгадаг хүн эрхэм нэгэн. Гэр бүлээ хүндэлдэг хүн нэр хүндтэй. Олонд танигдаж, алдар хүндийг олох нь ачлал. Ахан дүүсээ халамжилж хүндлэлтэй яв. Олсон олзоо хуваалцаж, даруу яв.
Эр: Өвөг дээдэстээ мөргөнө үү. Ван Лин. Ланяа Ван овогтын эрхэм зорилгыг умартаа юу?
Аав: Ван Лин, хэзээ ч мартахгүй.
*******************
Бичиг: Хуан Ми. Жин гүнгийн бэр
Ээж: Аву. Ид...
Аву: Аав аа, өчигдөр ордны их танхимд...
Аав: Ван овогтын дүрэм. Зоог барих үеэр ярьж болохгүй.
Аву: Би хэлнэ ээ. Өчигдөр яагаад надад нөхөр сонгохыг зөвшөөрөөгүй юм?
Аав: Би хүлээж болох ч, дайн хүлээх үү?
Аву: Та намайг Зитан ахтай хуримлуулахыг хүсэхгүй байгаа.
Аав: Тэнэг биш юм гээч.
Аву: Зитан ах биш бол... хэнтэй ч хуримлахгүй.
Ах: Аву. Ланяа Ван овогтын охинтой хуримласан хүн улс орныг захирдаг. Аав болгоомжтой байх ёстой. Хоолоо ид.
Аву: Итгэхгүй байна. Би авга ахтай ярилцана.
Ээж: Аву. Аву.
Аав: Зүгээр орхи. Ниншуо аюулд орсон. Хаантан санаа нь зовниод, тэрнийг гэх завгүй байгаа. Хоолоо ид.
************************
Эр: Мэдээ... Жанжин. Хуланьы хааны майхныг оллоо.
Бичиг: Шао Чи Ниншуогийн жанжин
Шао: Ниншуогийн цэргүүд ээ.
Бүгд: Байна.
Шао: Өнөөдөр... Үхсэн ч зоригтой үхэж, ялсан ч зоригтой ялах болно. Их Чен гүрний төлөө... Дайраад!
Бүгд: Дайраад! ... Дайраад! Дайраад! Дайраад!
Ху: Хуланий дайчид аа.
Бүгд: Байна.
Ху: Дайраад!
Бүгд: Хулань. Хулань. Хулань....
****************
Эр: Шао Чи Хуланийг ялчихвал яах вэ?
Эр: Гурван жилийн өмнө хааны ордноос Хуланий хааныг хөнөөсөн хүний гарлыг үл харгалзан хэргэм зэрэг онооно гэсэн шийдвар гарсан.
Гү: Хэн ч биш нэгэн ноён болно гэж үү?
Эр: Тийм шүү.
Эр: Тэр үнэн.
Гү: Тэргүүн сайд Ван гүнгийн хэргэм зэрэгтэй. Шао Чи ноён болбол Чен гүрэн үүссэн цагаас хойш анхны язгууртан гаралгүй анхны захирагч болох нь ээ?
Ши: Дайн тулаан гэдэг таамаглах аргагүй. Улс орны амар амгалантай холбоотой. Өөр талаас нь бодох хэрэгтэй. Түүнчлэн хааны ордон мэдэгдэл хийсэн. Шао Чи үнэхээр ялалт байгуулбал захирагч болоход татгалзах зүйл үгүй.
Гү: Болохгүй ээ. Яасан ч болохгүй.
Эр эр эр: Тийм ээ.
Шу: Доод гаралтай захирагч гэдэг... Язгууртнуудыг доромжилсон хэрэг.
Ши: Ван жанжин, тэр Ниншуог хамгаалж чадахгүй бол, Хуланий хаан цэргээ дагуулан Жианнинд орж ирвэл... та тэдний эсрэг тэмцээд ялж чадах уу?
Эр: Тэргүүн сайд аа.
Аав: Эхлээд хаантны саналыг сонсъё.
Хаан: Аву.
Аву: Авга ах аа.
Хаан: Аан?
Аву: Дахиад л ганцаараа шатар тоглож байна уу? Уйтгартай гэдэг нь. Аву тантай тоглоё.
Хаан: Тэг ээ.
Аву: Гэхдээ... надад хүсэх зүйл байна. Аву ялах юм бол... намайг шагнах уу?
Хаан: Тэгье ээ.
Аву: Та юу гэдгийг нь асуухгүй юм уу?
Хаан: Намайг ялбал би хүссэнийг чинь өгье.
Аву: Амалсан шүү.
Хаан: Хааны амлалт. Тоглоом зүгээр байна. Авга ах аа, та яагаад гацчихаа вэ?
Хаан: Хааны ордны тоглоомоос болж гацчихаад байна. Ниншуод хэн ялахыг хэн ч хэлж мэдэхгүй. Чен гүрний үхэл, амьдралыг шийдэх хэрэг. Хөгшин албатуудад улс оронд тохиолдсон гамшиг чухал биш. Харин Шао Чи ялбал захирагч болох уу гэж ширүүн мэтгэлцэж байна.
Аву: Хулань сүүлийн үед хэрээс хэтэрч, манай хил рүү олонтаа дайрсан. Бид ялбал том гавъяа бус уу? Том гавъяа байгуулсан хүнийг том шагнах нь зүйн хэрэг. Авга ах аа, та энэ улсын хаан. Харамсч байж болохгүй.
Хаан: Би харамлаагүй ээ. Шао Чи дорд гаралтай болохоор, тэрнийг Ниншуогийн жанжин болгосон нь маш том хүндлэл байсан. Тэрнийг захирагч ноён дүрмийн дагуу захирагч ноён болговол язгууртнууд эсэргүүцнэ. Гэвч би 3жилийн зарлиг гаргасан. Хаан хүн амлалтаа зөрчиж болохгүй. Тэгэхээр...
Аву: Эсэргүүцээд байгаа хүнд Ниншуог хамгаалж гэж хэлбэл ямар вэ.
Хаан: Чиний үг язгууртнуудыг ятгаж болох л юм. Гэв, Чен гүрэн байгуулагдсан цагаас хойш хааны цус холилдоогүй хүн захирагч болж байгаагүй.
Аву: Манайд ийм агуу жанжин байгаагүй болоод л тэр. Амалсанаараа захирагч болгочих. Бодох юун. Жанжин ч бай, захирагч ч бай Шао Чи авга ах таны хувьд шатрын хүү төдий... Би ялчихлаа. Би ялчихлаа...
Хаан: Хөөе хөөе. Би ухаанаа алдчихсан байж. Ухаанаа алдчихаж.
Аву: Болохгүй ээ.
Хаан: Би ухаанаа алдсан байж.
Аву: Амлалтаа зөрчиж болохгүй ээ. Авга ах аа. Та надад амалсан. Аву хожсон болохоор шагнах хэрэгтэй. Амлалтаасаа буцаж болохгүй. Ард түмэнд өгсөн амлалтаасаа буцаж болохгүй, Авуд өгсөн амлалтаасаа ч бас буцаж болохгүй...
Хаан: Манай бяцхан Аву. Хатан бид хоёр чамд хичнээн хайртай билээ. Чамд хүссэн бүгдийг чинь өгнө. Юу авахыг хүсээ вэ? Аан?
Аву: Угсаа залгамжлах гүнж болохыг хүсэхгүй байна. Хаан та Авуд амла л даа. Авуд нөхрөө сонгохыг зөвшөөрнө үү.
Хаан: Шүэ Дан.
Д: Байна.
Хаан: Тэмдэглээд ав. Хойшид Шаняан жүнжтэй шатар тоглож болохгүй. Хожигвол хотоо алдсанаас ч дор юм.
Д: Мэдлээ.
Аву: Авга ах аа, та амалсан биз?
Хаан: Амалж байна.
Аву: Гялайлаа, хаантан.
Хаан: Хүмүүс Шаняан жүнжийг үзэгслэнтэй, ихэмсэг, хорвоод хосгүй гэж ярьдаг. Ингэж байгааг чинь нэг харуулах юмсан. Галзуу хүн шиг аашилж байгааг нь.
Аву: Тэр үеийн Авуг бодохоор... авга ахын хэлсэнчлэн үнэн байсан... галзуу хүн. Ганцхан өгүүлбэр амьдралыг шийдэх хүчтэй байдаг.
Хаан: Харамсалтай. Аву шиг ухаантай хүүхэд, Ван овогтынх байх гэж.
Эр: Хаантан, тангаа хүртэнэ үү.
Д: Хаантан. Та Шаняан жүнжид нөхрөө сонгох эрх хайрласан. Хатантан, тэргүүн сайд хоёр...
Хаан: Шао Чигийн хэргээр... мэтгэлцсээр л байна уу?
Д: Ноёд, түшмэлүүд ширүүн мэтгэлцэж байна.
Хаан: Тэргүү сайд... Юу гэж байна?
Д: Тэргүү сайд... одоогоор юу ч хэлээгүй.
******************
Эр: Лиао авхай.
Л: /Хатны туслах шивэгчин/ Чшш... Юу болоо вэ?
Эм: Андэ хааны номын өргөөнд очоод чухал мэдээ сонсож.
Хат: Хэр чухал эд болоод миний мөргөлийг тасалдуулдаг билээ?
Эм: Дээдэс ээ. Андэ, хаантан Шаняан жүнжид нөхрөө сонгохыг зөвшөөрсөн гэж хэллээ.
Хат: Юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх.
Эм: Андэгийн хэлсэнээр, хаантан шатар тоглож хожигдоод, Шаняан жүнжид нөхрөө сонгохыг зөвшөөрсөн гэж хэллээ.
Хат: Нөхрөө сонгох эрх гэнэ ээ? Шаняан жүнжийн нөхөр хунтайж байх ёстой. Хунтайжаас өөр хэн ч биш. Яасан ч үгүй. Шатар тоглоод Ланяа Ван овогтын зуу гаруй жил суусан хатан суудлыг алдана гэнэ ээ? Гайгүй байлгүй. Шаняан жүнж хаана байна? Намайг дуудаж байна гэж хэл.
Эм: Жүнж ордноос гараад явчихсан.
******************
Ах: Энэ охин сайхан ааштай байх чинь.
Аву: Ах аа.
Ах: Энэ чинь хэн бэ? Чи гүнгийн охин, Вей гүнгийн эхнэр, хунтайжийн дүү юу?
Аву: Боль.
Ах: Уурласан ч хөөрхөн байна.
Аву: Та... Та...
Ах: Манай Авугийн Вей гүн нь хэн юм?
Аву: Вей гүн гэж хэн юм? Дэмий юм яриад...
Ах: Бүгд мэдэж байгаа. Ордонд байгаа гурван үеэл бүгд чиний Вей гүн болохыг хүсч байгаа.
Аву: Дахиад хэлээдэх! Жин арь надад туслаарай.
Ж: За.
Ах: Хөөе... Хөөе...
Аву: Аавд хэлж таныг шийтгүүлнэ. Намайг өрөвдөлтэй хүнтэй зүйрлүүлээд... Жуанжан бол азгүй эмэгтэй.
Ах: Өршөө, өршөө. Би чамд тусгайлан мэрэг тавьсан. Мэрэгт Аву хайртай хүнтэйгээ учирна гэж гарсан. Харав уу? Жүнж хааны номын өргөөнд том хэрэг тарьсан. Чи үсээ боож, хуримлах насанд хүрсэн. Хүний эхнэр болох нь гарцаагүй. Гэхдээ... аав мэдчихвэл... оройн хоолны үеэр чамайг банздах нь гарцаагүй...
Аву: Тэгвэл яах вэ?
Ах: Ах нь бодоод олчихсон. Жин Арь, наадахаа ардаа уячих.
Ж: Аан?
Ах: Хурдан зүү. Хурдан.
Ж: За.
Ах: Эргээд хар. Өвдөж байна уу?
Ж: Өвдөхгүй байна.
Ах: Өвдсөн үү? Ямар вэ? За, туршаад үз.
Аву: Тэгвэл очихгүй байсан нь дээргүй юу?
Ах: Тийм байна.
************
Зи: Аву минийх. Авуг хэн ч надаас булааж чадахгүй.
Бичиг: Ма Зилон, хунтайж
Зи: Хатан ээж ээ, хүү би дахиад хэлье. Миний хатан Аву байх ёстой. Аву л байх ёстой. Та энийг шийдэж чадахгүй бол, би... би өөрөө тэмцэх болно.
Хат: Юу гэнэ ээ? Ухаанаа алдаж. Чи миний төрсөн хүү. Аву хичнээн дотно байдаг ч, тэр миний зээ дүү. Би энийг мартана гэж үү? Би энийг чиний төлөө л хийж байна.
Зи: Авугийн насанд хүрсний ёслолын үеэр та харсан уу?... Зитан тэр хоёр... Би бол хунтайж. Таны хүү, хунтайж. Хунтайж байж би яаж өөрийн эмэгтэйг хамгаалж чадахгүй, өөр хүнд алдах болж байна? Тэгвэл элэг доог болох бус уу?
Хат: Юунаас айсан юм? Одоо хаан аав чинь Авуд нөхрөө сонгох эрх олгосон болохоор угсаа залгамжлагчийг солих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.
Зи: Хунтайжийг солих оо? Таны, хаан аавын, нагац ахын хувьд би хэзээ ч зөв зүйл хийдэггүй, үргэлж миний буруу байдаг. Тийм бол би хунтайж байгаад яах юм? Сольж л байг, надад хамаагүй.
Хат: Чи!
Зи: Надад хамаагүй.
Хат: Чи! Энэ муу золиг...
*****************
Аав: Аву хаана байна? Яагаад ирээгүй байдаг билээ? Ир гэж хэл.
Ах: Аав аа... Аву... гэдэс нь өвдөөд босч чадахгүй байгаа. Би гал тогоонд зутан чанаж өг гээд хэлчихсэн.
Бэр: Тийм бол би очиж хараад ирье.
Аав: Хэрэггүй. Гэртээ ирээд өвдчихдөг... Ордонд очихдоо эрүүл саруул байгаагүй гэж үү?
Ээж: Авугийн буруу биш ээ. Аву ордноос эргэж ирмэгцээ...
Ах: Аву...
Аву: Аав аа. Өнөөдөр Аву авга ахтай шатар тоглож хожоод нөхрөө өөрөө сонгох эрхтэй болсон. Авга эгч танд төвөг удах нь гарцаагүй... Гэмшиж байна. Гэхдээ хааны үг алтнаас ч үнэтэй, өгсөн амлалтыг нь буцааж болохгүй. Тийм болохоор... Аву удаан бодож үзсэний эцэст... Өршөөл эрэхээр шийдсэн. Аав та уураа гартал, намайг хүссэнээрээ шийтгэ.
Аав: Хаантан бодож байгаад зөвшөөрсөн үү? Бодолгүй шууд зөвшөөрсөн үү?
Аву: Авга ах эхлээд зөвшөөрөөгүй. Жаахан бодож үзсэний эцэст... зөвшөөрсөн.
Аав: Гараа дэлгэ...
Ээж: Ноёнтон...
Ах: Өгзөгөн дээр нь биш юм уу?
Ээж: Ноёнтон.
Аав: Дуугүй бай. Гараа дэлгэ.
Ээж: Ноёнтон.
Аав: Дэлгээч... Гараа дэлгэ... Энэ бургас өргөстэй болохоор гар чинь сорвитой болно. Саваагаар соль. Алган дээр нь тавин удаа. Ван Ан. Чи гүйцээ. Сайн сонс, тэрний өмнөөс хэн нэг нь өршөөл гуйвал... зуун удаа саваад. Хоолны дараа. Бас... зуу хоног өргөөнөөс гарахыг хоригло. Хоолоо ид.
*************
Гүй: Хаантан.
Хаан: Фей, удаан хүлээлгэчихлээ. Аву, энэ охин зоригтой юм.
Гүй: Зитан Авуд сэтгэл алдарсанд гайхах зүйл алга.
Хаан: Тийм ээ. Зитаны төлөө... угсаа залгамжлах гүнж гэдэгээ ч умартаж.
Гүй: Тэд хар багаасаа тоглож өссөн. Зитаны Авуг гэсэн сэтгэлийг би харсан. Гэхдээ... Аву Ван овогтын ганц охин. Тэрний хурим төр засаг, ард түмний хэрэг байсаар ирсэн. Тэд нэг нэгэндээ сэтгэлтэй ч хэцүү байх болов уу.
Хаан: Тийм ээ. Хэцүү байх нь гарцаагүй. Хатантан, тэргүүн сайд хоёр зүгээр өнгөрөөхгүй нь лав.
Гүй: Тэгвэл хаан та яагаад зөвшөөрсөн юм?
Хаан: Авугийн төлөө. Зитаны төлөө. Бас чиний төлөө.
Эр: Ниншуо ялжээ. Ниншуо ялж. Шао жанжин ялалт байгуулж...
******************
Аав: Ялсан гэнэ ээ? Хаантан юу гэж байна?
Ш: Хаантан ганц л үг хэлсэн. Шагнал.
Аав: Нийслэл баяр хөөртэй байх нь.
***************
Эр: Анхаар. Ниншуогийн Шао Чи жанжин дайснуудын эсргэ тулалдан гавъяа байгуулж, Хуланий хааныг хөнөөсөн тул шагнал хүртэж, хүндэтгэл хүлээх эрхтэй болно. Ийнхүү түүнд Умардын Жэнбэй жанжин цол олгож, баруун хойд зүгийг төвхнүүлэх их цэргийн хэргийг хариуцуулж байна. Захирагч цолоор шагнаж, нийслэлд нэн даруй ирэхийг зарлигдав.
Ху: Жанжин. Энэ яасан гэсэн үг вэ? Захирагч гэхээр язгууртнуудаас ч өндөр цол биш үү?
Эр2: Мэдээж шд. Хаантнаас өөр тэрнээс дээд цолтой хүн байхгүй.
Ху: Хөөх.
Эр3: Хойшид манай Ниншуогийн цэргүүд бардам байж болно. Сайхан байна уу?
Я: Ах аа....
Бичиг: Хуа Гуан Лие, орлогч жанжин. Ху Яао, орлогч жанжин
Я: Энэ захирагч гэдэг цол нэг л сэжигтэй санагдаад байх чинь?
Ху: Юу нь сэжигтэй байгаа юм? Хаантан Хуланий хааныг алсан хүнд захирагч ноён цол олгоно гэж өөрөө зарлигдсан.
Я: Сайн мэдэхгүй байж. Энэ бол язгууртан гаралтай жанжинд өгсөн амлалт.
Ху: Язгууртан бол юу гэж? Дорд гаралтай бол юу гэж? Хүчтэй нь л захирагч болно.
Шао: Хуай Ан.
Сон: Аан?
Шао: Маргааш өглөө 500цэрэг, морьд цуглуулж, надтай нийслэл рүү яв.
Ан: Жанжин...
Бичиг: Сон Хуай Ан, орлогч жанжин... Тан Жин, орлогч жанжин...
Сон: Хааны зарлиггүйгээр цэргийг хөдөлгөж болохгүй.
Шао: Та нар хэнийг дагах вэ?
Бүгд: Мэдлээ.
*****************
Хаан: Шао Чи нийслэл рүү ирж яваа юу? Явуж угтах ёслолд бэлд. Би хотоос гарч өөрийн биеэр угтаж авна.
Ши: Хаантан. Энэ маш хүндтэй хэрэг.
Хаан: Их Чен гүрний бааатар. Том гавъяа байгуулсан хүн. Хүндлэл үзүүлэх нь зүйн хэрэг бус уу?
Ши: Хаантан өгөөмөр билээ.
Хаан: Чамд нэг охин байдаг байх аа? Ван...
Ши: Ванру...
Хаан: Тийм ээ. Ураг барилдсан уу?
Ши: Ураг барилдаж амжаагүй байгаа.
Хаан: Сайн байна. Тэрэнд тохирох хүн олж өгөх цаг нь болж.
*************
Аву: Жин арь.
1-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home