Love Generation
9-р анги
Нэрс товчлол :
1. Тэп Катагири Тэппэи
2. Рико ҮэСүги Рико
3. Күро Күрозаки
4. СоИ Катагири СоүИчиро
5. Сана Мизүхара СанаЭ
6. Цүчи Цүчи
7. Эри Эрика
8. Отэ Отэмон
9. Ёда Ёда
10. ХиО ХиОки
11. Нам ШираиИши Нами
12. Мид Мидори
13. Сачи Сачико
14. Ёоко Ёоко
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Мидори?
Мид: Эгчээ?
Рико: Би ирлээ.
Мид: Юу болоо вэ?
Рико: Юу ч болоогүй ээ.
Мид: Яасан юм бэ? Яасан юм бэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өө даргаа ...
Тэп: Өө энийг хундагалая. Энэ хоолноос сайн идээрэй. Ёстой амттай шүү.
Эр: Нээх амттай санагдахгүй нээ эрэгтэй хүн хэлэхээр.
Бүгд: Хэхэхэ.
Эр: Танай нэг эмэгтэй ажилтан байсан даа. Үргэлж байдаг, цоглог. Тэр хаачаа вэ?
Күро: Аа ҮэСүги юу? Тэр нутаг руугаа явчихсан байгаа.
Эр: Дараа нь тэрнийг дагуулж ирээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Худлаа гэж хэлээч. СанаЭ-тай тэврэлдэж байсан нь, үнсэлцэж байсан нь бүгд худлаа гэж хэлээч. Надад Тэппэигээс өөр хүн байхгүй, Тэппэигээс бусад нь харагдахгүй. Буцаж чадахааргүй болчихсон.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Тавтай морилно уу. Тавтай морилно уу. Баярлалаа.
Эр: Чиний ажил зүгээр үү?
Рико: Тиймээ. Амралтаа нэлээн олон хоног авчихсан.
Эр: Ммм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Сайхан хооллоорой.
Ээж: Энэнээс ганц Рикод л байгаа шүү.
Рико: Хөөх тиймүү?.
Ээж: Та нар идэж болохгүй шүү.
Мид: Яахаараа эгчид л ганцхан байдаг юм?
Рико: Зүгээршдээ. Хааяа л ирдэг шдээ.
Сачи: Зүгээршдээ гээд том дуугарч байна шүү тэ?
Ёокр: Тийн.
Сачи: Рико? Нэгэнт ирснийх хэд хоног энд үлдэж сайн тусал.
Мид: Тийм шүү. Сачико эгч жирэмсэн, би дараа жил Токио руу явах юм чинь та буцаж ирсэн нь дээр шүү.
Рико: Их сургуульд тэнцвэл.
Эр: Гал нь яаж нь байна? Энийг удаан хэрэглээгүй болохоор сайн халахгүй байгаа юм биш үү?
Ёоко: Зүгээр юм шиг байна. Аав танд аягалаад өгье. Юу авах вэ?
Эр: Юу ч яах вэ. Эхнээр шар айраг.
Ээж: Аа шар айраг за за.
Мид: Эгчээ? Токиод сайхан залуу байсан уу?
Ёоко: Мидори? Чи Токио руу юу хийхээр явах гэж байгаа билээ?
Мид: Урдчилаад асуучихад яахав дээ.
Рико: Байхгүй ээ. Чи зурагт үзэх дуртай даа. Тэгээд л Shazna Izam шиг залуучууд байгаа гэж бодож байгаа биздээ?
Сачи: Яасан яасан гэнээ? Тэр чинь эрэгтэй байсан юм уу?
Рико: Мэддэггүй юм уу? Токио явсан ч ер нь хөдөөнөөс ирэгсдийн цуглуулга л гэсэн үг. Худлаа хоосон дүр эсгэсэн залуучуудаар дүүрэн. Эгч нараа та нар харин нутгийнхаа хүнтэй суусан зөв болсон юм.
Сачи: Юу вэ? Токиогийн залууд өстэй юм шиг хэлж байх чинь юу вэ?
Мид: Аан ойлгочихлоо. Эгч та токиогийн залууд хаягдчихаж. Тийм биш бол гэнэт ингэж ирэх нь сонин биздээ?
Ээж: Мидори!
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр1: Ганц хундага ууцгаах уу?
Эм: Сайхан сонсогдож байна.
Эр2: Тэппэи яах юм?
Эр1: Хааяа зүгээр шүү дээ.
Тэп: Энийг дуусгахад жаахан суух юм шиг байна.
Эр2: Аан тийм үү? За тэгвэл түрүүлээд явлаа.
Эр1: Сайн ажиллалаа.
Тэп: Сайн ажиллалаа.
Эм: Сайн ажиллалаа.
Тэп: Энэ яг юу юм болоо?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Аа. Би авчихья. За Бипо байна.
Тэп: Байна уу? Байна уу Рико? Би ... байна.
Рико: Андуурчихлаа.
Тэп: Андуураагүй шдээ мангараа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эри: Рико буцаж ирэхгүй удаад байхаар санаа чинь зовж байгаа биздээ?
Тэп: Айн?
Эри: Рикогийн ээж нь бие муутай. Тийм болохоор тэрнийг ойр байгаасай гэдэг юм. Энэ чигээр нь орхих юм бол Рико тэр чигтээ хөдөөнөө үлдчихэж магадгүй.
Тэп: Тэгэх болов уу?
Эри: Магадгүй ээ. Гэхдээ энэ үе бидний хоорондын харилцаа дараагийн түвшинд очих боломж ч юм билүү?
Тэп: Хмм.
Эри: Хэхэ тоглосон юмаа. Гэхдээ яагаад СанаЭ-тэй үнсэлцсэн юм бэ? Айн? Сонин санагдаад...
Тэп: Миний л тэнэгийнх.
Эри: Тэппэи сайхан сэтгэлтэй болохоор? Гэхдээ ийм хоёрын хооронд сайхан сэтгэл бүсгүйчүүдийг шархлуулахаас цаашгүй. Маргааш Рико буцаж ирэх юм шиг байна лээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Одоо харьж болноо. Удахгүй галт тэрэг хүрээд ирнэ.
Эр: Май энэ.
Рико: Зүгээрээ ам цангаагүй байна.
Эр: Зүгээр аваа. Уухгүй байсан ч гартаа барьж гараа дулаацуул. Алив. Энийг ажлынхандаа өгөөрэй.
Рико: Өө.
Эр: Рико?
Рико: Мм?
Эр: Хэцүү байвал гэртээ буцаад ирж болно шүү. Дээрийн нөгөө залуутай болж бүтэхгүй байвал буцаад ирэхэд болноо. Аав ээжээсээ хүртэл санаа зовох хэрэг байхгүй.
Рико: Бид сайн байгаа шүү. Тэгээд ч би токиод ажил хийж байгаа шүү дээ. Үерхэж байгаа хүнтэйгээ янз бүр болсон гэх шалтгаанаар буцаж ирэхгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ахиад бодлоо өөрчлөөд үзэхгүй юм уу?
Эм: Тийм шүү. Түргэдэх юм бол дараа нь харамсана шүү.
Эр: Сүй цуцлах нь та 2т маш олон сөрөг үр дагавар авч ирнэ шдээ.
Сана: Нөгөө...
СоИ: Бүх буруу надад бий. Миний болчимгүй байдлаас болоод Фүжита гуайд маш их төвөг удчихлаа. Үнэхээр уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Би СоИчиро-г буруу ойлгож байж. СоИчиро-г өөрийгөө хамгаалах гэж найз бүсгүйгээ хаясан гэж сонсоод айж байсан юм. Тэгтлээ их байр суурь ажил мэргэжил чухал юм байна гэж бодоод.
СоИ: Би тийм л эр байсан. Үгүйсгэхгүй ээ. Тэр үед би дөнгөж прокурор болчихсон, өөртөө ч итгэлгүй, бүхий л ертөнц аймшигтай санагдаж сандардаг байсан. Үнэндээ юу нь чухал гэдгийг ойлгодоггүй байжээ. Одоо бол миний хувьд хамгийн чухал нь СанаЭ-гийн сэтгэл санаа. Юутай ч нүүр тулсан яахав. Чи надтай хамт байхыг хүсэхгүй гэвэл би тэрүүгээр чинь шийдэхээс өөр аргагүй.
Сана: Уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Токио. Токио. Зорчсонд баярлалаа. Галт тэрэгний эцсийн зогсоол.
Эр: 2-р замаар ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Танай буудал завгүй байна уу?
Рико: Тийм. Удахгүй олимп болох болохоор.
Тэп: Хоол идсэн үү?
Рико: Ммхн.
Тэп: Даарахгүй байна уу?
Рико: Зүгээр.
Тэп: Гараа?
Рико: Яагаад ингэж сайн хандаад байгаа юм. Би Тэппэид уурлаад байхад? Ингэж сайхан хандаад байх юм бол уурлаж чадахгүй шд.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Гэртээ байхдаа байнга Тэппэиг бодож байлаа. Бодох тусам уур хүрээд, гуниг төрөөд, бодохоо больё гэж бодсон ч яах аргагүй бодогдоод. Яагаад Тэппэи СанаЭ-г үнссэн юм болоо ... Одоо СанаЭ-тай юу хийж байгаа болоо гээд л ...
Тэп: Тэр өдрөөс хойш МизүХара-тай уулзаагүй ээ.
Рико: Тэппэи МизүХара бид 2-н алинд нь ...
Тэп: Чи. Миний хайртай хүн бол чи.
Рико: Өмнө нь ч гэсэн ингэж хэлж байсан байхаа. Гэхдээ МизүХара-г гэсэн сэтгэл чинь 0 биш биздээ? СанаЭ-г гэсэн сэтгэлээ 0 болгохыг хүсч байна. Миний хувьд бүх сэтгэл маань Тэппэид болохоор Тэппэиг ч гэсэн надад бүх сэтгэлээ өгөөсэй гэж хүсч байна. Хэтэрхий дураараа хүсэл болов уу? Ингэж бодож байгаа би хувиа хичээсэн хүн үү?
Тэп: Үгүй ээ. Тийм биш гэж бодож байна. Шуналтай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Завгүй байна. Хэлэх юм байвал хурдан хэл.
Тэп: Ааваас сүйгээ цуцална гэж сонслоо.
СоИ: СанаЭ чамд хайртай. Сүй тавих үдэшлэгтэй өдөр тэр чиний зураг, төгсөлтийн цомгоо шатааж байсан. Тэгтлээ чамд дурласан байна. Чи юу хийх гэж байна тэрнийг тийм байдалд хүргээд.
Тэп: Би МизүХара-гийн сэтгэлийг хүлээж авч чадахгүй. МизүХара таны хувьд ямар чухал шиг надад ч бас одоо тийм чухал хүн бий. Намайг зоргоороо гэж хэлж болноо. Үнэхээр зоргоороо байгаагаа ойлгож байна. Гэхдээ МизүХара ганцаараа байхаар би тэр чигт нь хаячихаж чадахгүй. Яагаад өөрийнхөө хажууд байлгаж чадаагүй юм бэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Болгоомжтой. Ууч ... уучлаарай.
Рико: Сууцгаая. Хойноос чинь харахад ганц бие залуу шиг л харагдаж байна шүү. Сая араас чинь хараад ойлголоо. Гунигласандаа нөгөө ... миний хөргөгч дээр бичсэн завхай гэсэн үгийг илбээд л “Миний буруу” гээд шөнө бүр уйлж байсан биздээ?
Тэп: Ойрд уулзаагүй шүү дээ.
Рико: Айн?
Тэп: Ёстой нэг илүү юманд санаа зовно шүү. Аан тийн
Рико: Мм?
Тэп: Өнөө орой МизүХара-тай уулзана. Өөрийнхөө сэтгэлийг сайтар ойлгуулна.
Рико: Дутуу л бодож дээ. Ингээд уучлана гэж бодож байна уу? Дараа нь Шибүяа-гийн гудаманд чангаар Рико-д хайртай гэж хашгир.
Тэп: Тийм юм гэж ...
Рико: Тэгээд дотоожтойгоо гар дээрээ явж цэцэрлэгт хүрээлэнг тойрох юм бол уучилж болох юм.
Тэп: Гар дээрээ явах хориотой шд.
Рико: Энэ хиамнаасаа.
Тэп: Идэж чадахаар байна уу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Өглөөний мэнд.
Рико: Өглөөний мэнд.
ХиО: Хөөх Тэппэи, Рико 2.
Рико: Гэрээс авч ирсэн жаахан юм байгаа юм.
ХиО: Энэ чинь юу вэ?
Рико: Би солигдьё.
ХиО: Баярлалаа.
Эм: Катагири? Шинаяама фүүдсээс факс ирсэн.
Тэп: Өө за баярлалаа.
Цүчи: Ашгүй дээ хүрээд ирдэг. Рико байхгүй бас уйтгартай байлаа. Тэппэитэй хэрэлдээд нутаг руу гаа явчих вуу гээд бөөндөө ярьж байлаа шдээ.
ХоСа: Тийм тийм нөгөө эмэгтэйчүүд уурлаад төрхөмдөө буцлаа гэдэг шиг .
Рико: Тийм ч биш л дээ. Гэхдээ эрэгтэй хүний хууралт яавал засардаг юм? Ёода гуай?
Ёода: Хар өглөөгүүр юу асуух нь энэ вэ?
Отэ: Яадаг юм болдоо? Хууралт шүүдээ.
Күро: Өглөөний мэнд.
Бүгд: Өглөөний мэнд.
Күро: ҮэСүги буцаад ирчихээ юу?
Рико: Тиймээ.
Күро: Ашгүй дээ ашнгүй.
Аан тийн Катагири?
Тэп: За.
Күро: Өнөөдөр КацүХана-д РюүКава гуайтай уулзана. Захиалга өгчихөөрэй.
Тэп: Уучлаарай өнөөдөр би ...
Рико: Аа би явья. КацүХана чинь Фүгү загастай хоолны газар шдээ тэ?
Күро: Аа тийм. Чи явж өгөх юм бол бас болох юм байна. За гуйлаа шүү.
Рико: За.
Тэп: Уучлаарай.
Уучлаарай.
Рико: Зүгээрээ. Фүгү идмээр байсан юм.
Тэп: Нөгөө.. Орой МизүХаратай уулзчихаад ярья. Тэгээд уулзацгаая.
Рико: Ойлголоо. За өнөө орой 2уулаа уулзах үед Тэппэи зөвхөн намайг л хардаг Тэппэид болсон байхнээ тэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Төлөө.
Күро: Өнөөдөр манайхаас ҮэСүги, Цүнота бид нар ирлээ. Тусалж дэмжээрэй.
Рико: Тусалж дэмжээрэй.
Уучлаарай та Харрисон Фордтой адилхан гэж хэлүүлж байсан уу?
Эр: Айн? Хэхэ тийм удаа байхгүй ээ.
Күро: Хэхэ нээрээ төстэй юм байна.
Рико: Хэхэхэ. Даргаа Фүгү байхгүй юм уу?
Күро: Өмнөх уулзалт дээр идчихсээн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тавтай морил. Өнөөдөр юу идэх үү?
Тэп: За байнга авдгаа.
Эм: Тахиа
Сана: Би ч гэсэн адилханыг ...
Эм: За.
Эм1: Захиалгаа өгье.
Эм: За.
Тэп: Нөгөө би ...
Сана: Тэччан-гийн хэлэх гэж байгаа үгийг бараг мэдэж байна. Тэччан-гийн хайртай хүн нь би биш. Рико биздээ? Нөгөө ... гайхалтай мэдээ байна. Би удахгүй хятад явна.
Тэп: Хятад аа? Яагаад?
Сана: Заримдаа орчуулга хийлгэдэг байсан хятад компаниас Шанхайд ажиллах санал ирсэн юм. Гадаадад очиж шинээр өөрийгөө хайж олох нь бас муугүй юм гэж бодоод.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Танай эмэгтэй ажилчид чадварлаг юмаа.
Күро: Тийм шүү. Цаашид борлуулалтын зах зээл дээр эмэгтэйчүүд давамгайлна шүү дээ.
Эр: Эмэгтэйчүүд гэрлэхэээрээ гарчихдаг шүү дээ.
Күро: Харин тиймээ.
Эм: Үгүй ээ би захирал болохыг хүсч байгаа.
Бүгд: Өө.
Рико: Би албаны дарга болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Сайхан хооллолоо.
Сана: Шүндан күалү.
Тэп: Айн?
Сана: Хятадаар Зул сарын мэнд гэж байгаа юм. Төрөх гэсэн ханз бас сэтгэлээсээ хөгжилдөх гэсэн ханзнуудаар бичдэг юм. Энэ жилийн зул сараар Шанхайд байх болохоор одоо хэлчихье. Шүндан күалү. Баяртай Тэччан.
Тэп: МизүХара? Чамд өгөх юм байна. Зав байгаа юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өнөөдөр хөгжилтэй байлаа шүү.
Эм: Сайхан хооллолоо.
Күро: Болгоомжтой яваарай.
Эм: Болгоомжтой яваарай. Баяртай.
Күро: За гуйлаа шүү. Баярлалаа.
Өнөөдөр баярлалаа. Сайн ажиллалаа.
Бүгд: Сайн ажиллалаа.
Күро: За ахиад жаахан уух уу даа.
Эм: За. Ядарлаа шүү.
Рико: Би өнөөдөр ингээд харилаа.
Күро: Айн?
Рико: Уучлаарай.
Күро: Өө тиймүү. За сайн ажиллалаа.
Рико: Сайн ажиллалаа.
Эм: Сайн ажиллалаа:
Күро: За.
Рико: Болгоомжтой яваарай.
Эм: Караокэ явцгаая. Караокэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Энэ. Ахаас сонссон. Шатаачихсан гэсэн шд. Энийг аваад яв. Энэ их хэрэгтэй шүү. Их хэрэг болдог гэх юм уу? Би байнаа... урд минь давахааргүй хана байгаа юм шиг санагдах үед өнгөрсөн руу буцмаар санагддаг. Нүүр тулах ёстой зүйлээс зугтмаар санагддаг ч гэх юм уу. Яг одоо чамайг харахаар тийм байгаа юм шиг санагдаж байна. Ахаас зугтаж байгаа юм шиг. Тийм болохоор аваад яв.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Энэ усан оргилуурыг санаж байна уу?
Тэп: Мм?
Сана: Хонхны баярын өдөр бөөндөө салхилгагүйтээд Тэччанг унагаачихаж билээ.
Тэп: Тэр үед яагаад улсын аваргат ялагдсан гээд ахлагч нь бүх хариуцлагыг хүлээж байсан юм бол?
Сана: Болохгүй байсан юм.
Тэп: Тэр үед сүүлд нь чи бас хамт орсон тэ?
Сана: Ммхн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Байна шдээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Бүгд
Сана: За би ингээд явлаа.
Тэп: Энийг аваад яв л даа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Тэччан? Би яагаад ахиад Тэччантай учирчихсан юм болоо? СоИчиротой анх уулзах үед Тэччантай адилхан санагдаж байсан. Магадгүй тэр үеэс Тэччанд сайн байсан байж магадгүй.
Битгий ав. Гуйж байна.
Тэп: Уучлаарай. Би маш олон жил, үнэхээр олон жил чамд хайртай байсан. Дээр ч гэсэн тэгж үнссэндээ буруутай гэж бодож байна. Гэхдээ ... миний сэтгэлд тэр байгаа болохоор... Рико байгаа болохоор ... Тэр чамаас шал өөр үнэхээр олон үгтэй, дураараа, шууд л уурладаг. Ойлгомжгүй хүн ч гэлээ. Тэр миний хажууд байхгүй бол би би биш болдог ч гэх юм уу. Дээрээс тэрэнд хэрэгтэй хүн нь би гэж бодож байгаа ч гэх юм уу. Ийм юм бодож байгаа нь анх удаа.
Сана: Ойлголоо. Баяртай.
Тэп: МизүХара? Май энэ ... Надад энэ байхгүй байсан ч одоо зүгээр. Чи ойрд байнга л уйлж байна шүү дээ. Алив.
Сана: Баярлалаа. Баяртай Тэччан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------Тэп: Өглөөний мэнд.
Бүгд: Өглөөний мэнд.
Рико: Өглөөний мэнд.
Тэп: Мм.
Рико: Өчигдөр орой хэд хэд залгасан уу? Өчигдөр Фүгү идэх байсан чинь Шабу шабу идээд, тэгээд дараа нь Гинза-гийн клуб ороод, караокэ ороод баахан дуулчихсан чинь ...
Тэп: Уучлаарай би ...
Рико: Тэгээд энэ. Тоогоо буруу биччихсэн байна лээ засаарай. Тэр захирал бас завхай хүн байна лээ. Дуулангаа өгзгөнд хүрээд гайхширсан шүү.
Тэп: Уучлаарай. Би залгаж чадаагүй. МизүХаратай...
Рико: Маргааш соёл амралтын хүрээлэн рүү явья.
Тэп: Соёл амралтын хүрээлээн?
Рико: Ммхн. Тэппэитэй хамт хөгжилтэй юм хиймээр байна.
ХиО: Өглөөний мэнд.
Бүгд: Өглөөний мэнд.
Цүчи: Өглөөний мэнд.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Күро: ҮэСүги ойрд нэг урвагар байх чинь? Зүгээр юм шиг царайлж байгаа ч гэсэн. Та 2 ямар нэг юм болоо юу?
Тэп: Би буруу юм хийгээд жаахан ядаргаатай байдалд хүрчихсэн юм.
Күро: Ядаргаатай байдал аа?
Тэп: Гэхдээ миний хувьд тэр хамгийн чухал хүн гэдгийг ойлгосон болохоор ахиж санаа зовоох юм хийхгүй ээ. Уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Кофе зүгээр үү?
СоИ: Ммхн. Хятад явлаа гэсэн бичиг үлдээгээд, орчуулгын товчоо дээрээ ч байхгүй. Гэртээ ч буцаж ирэхгүй байна.
Тэп: Ммхн. Ажлаар Шанхай явна гэсэн шд.
СоИ: Чи? Мэдэж байсан юм бол яагаад хэлээгүй юм?
Тэп: Би ч гэсэн өчигдөр л сонссон юм чинь.
СоИ: Өчигдөр СанаЭ энд ирсэн юм уу?
Тэп: Ирсэн. Тэр ганцаараа байя гээд шийдчихсэн байна лээ. Хамаг байдгаараа зүгээр байх гэж хичээгээд, харахад хэцүү байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хэцүү байвал буцаад ирж болно шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Юу вэ ерөөсөө чадахгүй байна шд.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Удаан хугацааны дараа соёл амралтын хүрээлэнд ирлээ шүү. Ахлах сургуульд байхад Наганод ийм том байхгүй болохоор бөөнөөрөө зорин зорин Токиод ирж байсан юм. Тэрнээс хойш өнөөдөр ирж байна.
Тэп: Нэгэнт энд ирсэнийх галзуу хулгана дээр сууя л даа.
Рико: Болохгүй ээ. Би сууж чадахгүй.
Тэп: Худлаа байлгүй дээ.
Рико: Нээрээ нээрээ.
Тэп: Тэрэн дээр сууя.
Рико: Аан энэ дээр сууя. Уучлаарай за.
Тэп: Ийм тоглоом дээр тоглосон шдээ.
Рико: Алив алив.
Тэп: Нагано гэснээс чи энэ шинэ жилээр яах юм? гэр лүүгээ явах юм уу?
Рико: Нээх харих сонирхол бол байхгүй л дээ. Гэхдээ аав ээж ир гээд байгаа. Ахиад болох уу?
Эм: Тэгэлгүй яахав.
Рико: Баярлалаа. За.
Тэп: Ямар нэг юм уух уу? Кофе энэ тэр.
Рико: Ммхн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Халуун.
Рико: Халуун? Баярлалаа.
Тэп: Нөгөө гараа өгдөө.
Рико: Энэ чинь юу юм?
Тэп: Бэлэг.
Рико: Айн? Нагано явах тасалбар. 2 ширхэг байна шд.
Тэп: Нэг нь минийх. Өмнө нь амласан шдээ.
Рико: Амласан л даа...
Тэп: Очиж үзмээр байна.
Чамайг ямар газар төрж, өссөнийг хармаар байна. Ахиж ганцаардуулахгүй ээ.
Рико: Буцаая.
Тэп: Яагаад?
Рико: Хэрэггүй болохоор буцаая.
Тэп: Байз. Түр байз л даа. Тодорхой хэл л дээ. Хөөе.
Рико: Уржигдар орой юу хийж байсан? СанаЭ-тай 2уулахнаа юу хийж байсан?
Тэп: Юу яриад байгаа юм?
Рико: Би чамайг ярихыг оройжин хүлээсэн. Тэгсэн чинь яриагүй. Санаа зовоод өөрөө залгасан. Яагаад миний дуудлагыг аваагүй юм? Уучлаарай. Гэхдээ би танайх руу очсон. СанаЭ-г гарч явахыг харсан.
Тэп: Рико?
Рико: Ямар ч юм болоогүй. Юу ч болоогүй. Тэгж бодмоор л байсан. Гэхдээ чадахгүй байна.
Тэп: Чи намайг МизүХаратай ямар нэг юм болсон гэж бодоод байгаа юм уу?
Рико: Тийм.
Тэп: Тийм юм байхгүй.
Рико: Яаж итгэх юм?
Тэп: Итгэ. Би ерөөсөө худлаа хэлээгүй.
Рико: За юу хийж байсан юм?
Тэп: Юу ч хийгээгүй. Зүгээр төгсөлтийн цомгоо үзэж байсан төдий.
Рико: Худлаа.
Тэп: Худлаа бишээ.
Рико: Миний санааг зовоохгүй, ганцаардуулахгүй гэж хэлсэн биздээ?
Тэп: Тэгээд харин хичээж байгаа биздээ? Санааг чинь зовоомооргүй, ганцаардуулмааргүй ...
Рико: Битгий тэгж хэл. Би өнөөдөр бүх л өдөржин гунигтай байсан. Тэппэи сайн хандах тусам гунигтай болж байсан. Яагаад ийм болж байгаа юм болоо? Хэлээд өгөөч Тэппэи ...
Болохгүй нь ядарч байна.
Тэп: Рико?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангид:
Тэп: Чамд хайртай. Ахиад эхэлье.
Рико: Одоо оройтсон.
Сана: Тэччанг буруугаар ойлгож болохгүй гэж бодоод
Тэп: Ажлаасаа гарна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Рико: Би чамд дургүй болчихсон.
Баяртай Тэппэи.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
******
Back to episodes Go home