Drain of Oceans-6

Далайн усыг татраах нь

Үргэлжлэл:  00:47:14 мин

Эр: 

Кен         өгүүлэгч

Леланд ОДрисколл          сейсмологич

Дэвид Ямагучи                   доктор

Брайан Атватер                 геологич

Крис Голдфингер                      газар хөдлөлтийн мөрдөгч

Томас Хитон                геофизикч

Жошу Маунтжой                       далайн геологич

Кен Тани                             далайн геологич      

Эм:

Радио нэвтрүүлэгч    

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Номхон далайн гүнд тектоникийн араатан нуугдаж байдаг.  

Том:  Бид та нарт сандарч болохгүй гэж хэлснийг санаж байна уу? Яая гэхэв, бүх юм дууссан. Сандарцгаа. Амь насаа аварч зугтацгаа.

Кен:  Цунамигийн дэлхийн хамгийн том эх үүсвэр, түүний аюул одоо ч гэсэн.... нуугдсан хэвээр.

           Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг татрааж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана. Энэ удаад Сиэтлийн эрэг дагуу ээлжит мега газар хөдлөлт болох гэж байна уу? Яг одоо, биднийг ярьж байх үед хүчтэй газар хөдлөлт болж магадгүй юм. Токиогоос ердөө 71 км-ийн зайд далайн гүнд галт уул олдсон нь газар хөдлөл судлалын мэргэжилтнүүдийг яагаад тэгтэл сандаргасан бэ? Мөн усан доорх газар хөдлөлтийг үзсэн эрдэмтэд Шинэ Зеландад тулгарч буй аюулын талаар юу хэлэх бол?

Лел:  Түүний урд энергийн хүч нь маш их байсан. Цар хүрээ нь сүйрлийн хэмжээнд.

Кен:  Бид далайн усыг татрааж үхлийн аюултай Номхон далайн нууцыг ил болгох болно.

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – ҮХЛИЙН АЮУЛТАЙ НОМХОН ДАЛАЙ

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Номхон далай, манай гаргийн хамгийн том, хамгийн гүн далай. Түүний эрэг дагуу таван зуун сая хүн амьдардаг. Гэвч түүний давалгааны гүнд амьтай бүхэнд заналхийлсэн аймшигт араатан нуугдаж байдаг. Манай гаригийн хамгийн том, хамгийн аюултай газар хөдлөлтийн бүс... Галт цагираг. Нийт газар хөдлөлтийн 90 хувь нь энд тохиолддог... тийм зүйл болох үед гарах үр дагавар нь аймшигтай.

ТОХОКУ, ЯПОН УЛС

Кен:  2011 оны 3-р сарын 11. Тохоку, японы зүүх хойд хэсэг. Есөн баллын хүчтэй газар хөдлөлт тус бүс нутагт болжээ.

           Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, хүмүүс зугтаж байна. Гэхдээ энэ бол сүйрлийн төгсгөл биш ээ. Галт цагирагийн тодорхойлогч онцлог шинж нь хамгийн хүчтэй газар хөдлөлт зөвхөн хуурай газрыг төдийгүй далайн ёроолыг чичрээдэг. Энэ нь усны түрлэгийг ихэсгэж,... ...үхлийн цунамиг үүсгэнэ. Японд 16,000 орчим хүн нас барсан юм. Номхон далайн галт цагирагийн хаа нэгтэй ийм зүйл дахин болно гэдэгт геологичид итгэлтэй байна, гэхдээ хэзээ, хаана?

           Хэрэв Номхон далайн усыг татраавал америкийн баруун эргээс холгүй, гэхдээ Калифорнийн цуутай Сан Андреасийн хагаралд биш, харин хүн ам шигүү суурьшсан Портленд, Сиэтл, Ванкувер хотуудад ойрхон, түүний илүү аюултай аймшигт нууцыг харах болно.

Энэ газрыг идэвхтэй бүс гэдгээр нь мэддэг.

Лел:  Энэ нь одоо тохиолдож болно, энэ үнэхээр айдсын эх үүсвэр.

Кен:  Хойд Америкийн энэ бүс нутгийг Каскадиа гэдэг, Хойд Америкийн хамгийн үзэсгэлэнтэй, тайван газруудын нэг. Мөн энд 10 сая хүн амьдардаг. Тэд энд өөрсдийгөө аюулгүй гэж боддог, яагаад болохгүй гэж? Түүхийн туршид энэ бүс нутагт байгалийн гамшиг тохиолдсон ямар ч ул мөр байгаагүй, гэвч 1980 оны 5-р сарын 18-нд бүх зүйл өөрчлөгдсөн юм.

Эр:     Галт уулын идэвхжил эхэлсэн нь ямар ч эргэлзээгүй байна.

Кен:  Портландаас 81 км-ийн зайд орших Сент Хеленс уул. Хүчтэй дэлбэрэлтүүд галт уулын оройд 400 метрийн өндөр тогоо үүсгэжээ, уг нь түүнийг удаан хугацаанд идэвхгүй гэж үзэж байсан юм.

Эр:     Энэ Сент Хеленс ууланд өнөөг хүртэл бүртгэгдсэн хамгийн том дэлбэрэлт боллоо. Миний бодлоор энэ газрын хүмүүст маш сайнгүй харагдаж байна.

Кен:  Энэ америкийн түүхэнд галт уулнаас болсон хамгийн аймшигтай гамшиг болж, 57 хүний амийг авч оджээ.   

           Эрдэмтэд хэцүүхэн асуулт тавих хэрэгтэй боллоо.

Эр:     Энд... энд цунамиг судалдаг юм уу?     

Кен:  Идэвхгүй гэгдэж байсан Сент Хеленс галт уулын дэлбэрэлт нь одоо Каскадиагийн 10 сая оршин суугчид газар хөдлөлтийн цагтай бөмбөг дээр амьдардг, тэр цаг нь явж эхэлсэн гэсэн үг үү?

           Үүнийг тодруулахын тулд эрдэмтэд хуурай газар болон усны гүнд яаралтай судалгааг эхлүүлжээ. Каскадиагийн эргээс холгүйхэн хамгийн сүүлийн үеийн хайлтын технологиор ер бусын, бас аймшигтай зүйлийг илрүүлсэн байна.

           Эдгээр мэдээлэлд үндэслэн бид анх удаа Номхон далайн усыг шавхаж, цочирдуулсан тэдний нээлтийн тухай ярих болно.

           Ус татарч, урд нь нэг ч хүн хараагүй асар том ертөнц ил гарч эхэллээ.

           Километрээс километрт үргэлжилсэн Номхон далайн ёроол нь яг төв хэсэгтээ өргөн уудам, тэгш, онцлог шинжгүй хавтгай газар ажээ... гэнэт энэ газрын төрх огцом өөрчлөгдлөө. Энд, Номхон далайн баруун хойд хэсгийн томоохон хотуудаас ердөө 240 км-ийн зайд ер бусын өөрчлөлтөөс болж хагарсан далайн ёроол ил болж байна... баргар, бас аймшигтай.

Лел:  Миний төсөөлж чадахаас хамгийн сайн нь гэвэл, энэ урдаасаа халз мөргөлдсөн машины урд хэсэг гэсэн үг, үнэгдэж, зэвэрч, хэлбэр төрхөө алдсан хэцүүхэн байдалтай.

Кен:  Энэхүү геологийн сүйрлийн цар хүрээ үнэхээр санаанд багтамгүй. Асар том хадан цохионууд, тэд Гранд Каньоноос бараг хоёр дахин өндөр. Хавцалууд нь гэхэд дээр дээр нь давхарласан зургаан Эмпэйр Стэйт Билдинг орохоор хангалттай гүнзгий. Энэ бүхэн Каскадын эргийн дагуу 1100 км үргэлжилнэ. Геологичид дэлхийн царцдас дахь энэхүү асар том хагарлыг субдукцийн бүс гэж нэрлэдэг.

           Манай дэлхийн цөм зузаан чулуун мантигаар хүрээлүүлсэн тогоотой, дотор нь хайлмал төмөр буцалж байдаг. Гаднах царцдасууд нь асар том тектоник хавтангуудад хуваагдаж, байнгийн хөдөлгөөнтэй оршино. Хавтангууд мөргөлдсөн зааг дээр уулс өргөгдөж, далайн ёроолд гүнзгий ангалууд үүсэж, улмаар нэг хавтан нөгөөгөө дэлхийн гүн рүү түрж оруулдаг.  Хэрэв хавтангууд бие биетэйгээ барьцалдаж гацвал асар их даралт үүсч эхлэнэ.

Лел:  Зөвхөн субдукцын бүсэд хавтангууд хамт шахагдаж, хавтангуудын хооронд "түгжээ" үүсдэг, энэ бол 9.0 ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлтийг үүсгэх боломжтой цорын ганц хагарлын бүс.

Кен:  Гэхдээ ингээд бүх юм дуусахгүй. Субдукцийн бүс усан доор байдаг учраас газар хөдлөлт төдийгүй асар том цунами үүсгэдэг. Бичсэн түүхээс харахад Каскадиагийн субдукцийн бүс хэдэн зууны турш идэвхгүй байжээ. Гэхдээ энэ бичигдсэн түүх хангалттай биш байвал яахав? Энэ араатан харагддаг шигээ нойрмог биш байвал яахав?

           Эрдэмтэд хариулт авахын тулд Каскадиа орчмын газар орныг судалж байна.... тэд голын эргүүдийн дагуу яг үүн шиг сэтгэл түгшээсэн зүй тогтолыг олжээ.

Дэв:  Энэ шоколадтай бялуутай их төстэй. Шоколадтай бялууг зүсэхээр нэг үе бор бурам байдаг, доошлоод дахиад нэг үе бор бурамтай, Вашингтоны эрэг яг үүнтэй их төстэй харагдаж байна.

Кен:  Харин эдгээр хүлэр, элсний давхаргад амттай юу ч байхгүй.

Дэв:  Вашингтоны эргийн дагуух эдгээр булагдсан хөрсний давхарга тус бүр нь газар хөдлөлтийн улмаас далайн эрэг огцом доошилж байсан үеийг харуулдаг.

Кен:  Хүлэрт давхаргаас Дэвид Ямагучи, геологич Брайан Атватер нар олон мянган жилийн турш газар хөдөлсөн гамшгийн нотолгоог илрүүлсэн байна, Каскадиагийн бүх эргийн дагуу сорви үлдээсэн газар хөдлөлт. Одоо хамгийн сүүлд хэзээ газар хөдлөлт болсон, хэр хүчтэй байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.

           Копалис гол, Вашингтон муж. Эрдэмтэн Дэвид Ямагучи эрэлд гарч байна. Тэр, мөн бусад эрдэмтэд Каскадиагийн 10 сая оршин суугчид цагийн механизмтай газар хөдлөлтийн бөмбөг дээр амьдарч байгааг аль хэдийн тааварласан, гэвч хамгийн сүүлд хэзээ дэлбэрсэн бэ, энэ нь хэр том байсан бэ, хэзээ болсон бэ? Далайн эргээс 5 км-ийн зайд тэр сонирхолтой дүр зурагтай таарав. Энэ хэзээ ч юм улаан хуш, гацуураас бүрдсэн өтгөн ой байсны үлдэгдэл ажээ. Мянга мянган хатсан модны үлдэгдэлүүд  Каскадиа эрэг дагуу хэдэн зуун км газарт тархжээ.

Дэв:  Нууц нь юу эдгээр модыг устгасан, тэд хэзээ үхсэн бэ?

Кен:  Ямагучи хэдэн арван моднуудаас дээж авч, тэдний насны цагирагт шинжилгээ хийсний дараа  мэдсэн зүйл нь дахин шинэ таавар үүсгэлээ. Моднууд 1699 онд эрүүл, сайхнаараа байжээ. Дараа нь, ирэх зун, ихэвчлэн дахин нэг жилийн цагираг үүсгэдэг моднууд бараг бүгд үхсэн байв. Бүхэл бүтэн ойг хормын дотор устгасан юу болов?

           Өөр нэг эрдэмтэн үүний хариулт ердөө 160 км-ийн зайд орших Каскадиагийн субдукцийн бүсэд геологийн мөргөлдөөний хагаралд байгаа гэж үздэг.

           Крис Голдфингер, газар хөдлөлтийн мөрдөгч, далайн ёроолоос авсан дээжүүдээс нотлох баримт хайж байна. Тунамал чулуулгийн давхаргыг судалснаар урьд өмнө хэзээ, хаана газар хөдлөлт болж байсан, ямар хүчтэй байсан нь тодорхой болно.

Крис: Тунамал чулуулаг нь далайн ёроолд тунарч үлддэг ч тэд ямар нэг замаар тийшээ ордог, хүчтэй шуурга, газар хөдлөлт, тэр ч байтугай галт уулын дэлбэрэлт далайн ёроолд тунадас үлдээж болно. Энэ нэг ёсны болсон бүх үйл явдлыг бичиж авдаг маш нарийн гурван хэмжээст дуу хураагуур гэсэн үг. Тэгэхээр, энэ Каскадиагийн ойролцоох далайн ёроолоос авсан дээжнүүд, тэндхийн тунамал чулуулаг 2000 орчим жилийн настай.      

Кен:  300 орчим жилийн өмнөх дээжүүдийн дунд Голдфингер томоохон газар хөдлөлтийн уламжлалт шинж тэмдгүүдийг олжээ.

Крис: Үнэндээ ийм хясаанууд далайн гүехэн чулуужсан үлдэгдэл болж хувирдаг, гэтэл энэ дээж далайн бүр гүнээс гарсан. Тиймээс ямар нэг зүйл эднийг гүехэн уснаас гүн рүү урсгасан байж таарна. Нилээн адармаатай үйл явдал болсныг энэ харуулж байна. Тэр адармаатай үйл явдал нь газар хөдлөлт байж, усан доор асар том хөрсний гулгалт үүсгэсэн. Энэ бүхэн Ямагучийн олсон моднууд үхсэнтэй зэрэгцэж болсон байдаг.

Кен:  Дараа нь тэр Каскадиагийн субдукцийн бүсийн дагуу 1100 км-ийн цаанаас авсан ижил огноотой үндсэн дээжийг харьцуулав. Дээж нэг бүрт адилхан эвдэрсэн давхаргууд байх бөгөөд бүгд нэг л цаг үед тохиолджээ. Энэ бол энгийн газар хөдлөлт биш харин аймшигт газар хөдлөлтийн нотолгоо юм.

Крис: Каскадиагийн өнгөрсөн үеийн газар хөдлөлтийг судалснаар уртаашаа 1000 км газарт газар хөдлөлт үүсэх боломжтойг харуулсан байна.

Кен:  1700 онд Каскадиагийн субдукцийн бүс бүхэл бүтэн урт шугамын дагуу гамшигт газар хөдлөлтийг үүсгэсэн бөгөөд Голдфингер болон бусад эрдэмтдийн тооцоолсноор 8 баллын хүчтэй болжээ. Гэхдээ ингээд болсонгүй. Энэ нь 7000 км-ийн зайд нотлогдсон газар хөдлөлтөөс бүр ч илүү байжээ.

Японд газар хөдлөлт, цунами олон жилийн түүхтэй, 1400 жилийн өмнөөс бичигдсэн баримтууд ч байдаг. Самурай нар, худалдаачдын бичсэн түүхэн тэмдэглэлүүдийг үзсэн  судлаачид алс холын Номхон далайгаас 5 метрийн өндөртэй цунами ирсэн тухай олж мэджээ. Зүүн эрэг үерт автаж, байшингууд сүйдэж, тосгоны оршин суугчид өндөр газар руу дүрвэхэд хүрч байжээ. Тэмдэглэл хийсэн огноо? 1700 он.

Дэв:  Тэд манай газар хөдлөлт 9 баллын хүчтэй байсан гэж таамаглаж байгаа. 8 магнитуд тийм өргөнтэй давалгаа үүсгэх хангалттай том биш. Мөн японд ирсэн давалгааны цаг хугацааг харгалзан үзвэл, 1700 оны 1-р сарын 26-ны 21:00 цагт газар хөдлөлт болсон байх ёстой, тийм ээ, орон нутгийн цагаар.

Кен:  Каскадиагийн мега газар хөдлөлт асар хүчтэй болсоноос цунами үүсгэж, бүр 7000 км-ийн зайд орших японыг нөмөрчээ. Номхон далайн хоёр эргийн мэргэжилтнүүдийн нэгдсэн мэдээлэл, мөн субдукцийн бүсийн  усыг нь шавхасан далайн ёроолыг ашиглан 1700 оны 1-р сард болсон гамшигт үйл явдал болон түүний үхлийн аюултай сүйрлийн ул мөрөөр явах боломжтой боллоо.

Крис: Субдукцийн бүс бүхэлдээ маш хүчтэй чичирдэг. Хөрсний хөдөлгөөн маш их, томоохон талбайд явагддаг тул маш их хэмжээний тунамал чулуулгууд сулардаг. Олон зуун хөрсний гулгалт болно. Тэд бүгд бэлээс доош унаж, тунадас үлдээх болно.

Кен:  Энэ газар хөдлөлт хүчтэй цунами үүсгэж, Каскадиагийн эрэг орчмыг, тэр дотроо улаан хушин ой, замдаа тааралдсан бүхнийг далайн усаар дүүргэсэн байна.

           Хэдийгээр 1700 оны Каскадиад болсон газар хөдлөлт, цунамигийн талаар бичигдсэн тэмдэглэл байхгүй ч тус бүс нутгийн уугуул иргэдэд тухайн үеийн аймшигт үйл явдлын тод дурсамжууд байдаг.

           Америкийн уугуул иргэдэд Аянгат шувуу, Халим хоёрын агуу тулааны тухай аман түүх байдаг, түүнд өгүүлснээр, энэ үеэр дэлхий маш хүчтэй чичирч, тосгодууд давалгаанд урсчээ. Агуу аянгат шувуу эцэст нь Халимыг үүрэндээ аваачжээ. Тэдний доор газар чичирч, үсэрхийлж, доргиж, ус ихээр цацарч байжээ.

Крис: Энэ түүхүүд тодорхой болмогц уугуул америкчууд: "Та нар яагаад биднээс зүгээр л асуугаагүй юм? Бид энэ тухай мэддэг байсан" гэж хэлсэн.

Кен:  Энэ үлгэрт сургамж байсан, тэр сургамж нь: “Тосгоноо далайн эрэгт хэтэрхий ойрхон битгий барь”. Гэхдээ хэн ч түүнийг сонсоогүй нь ойлгомжтой. Өнөөдөр Каскадиагийн эрэг дагуу болон Сиэтл, Портланд, Ванкувер хотуудад 10 сая гаруй хүн амьдардаг.

Кен:  Тэгвэл усан доорхи араатан нойрноосоо сэрэх магадлал хэр өндөр вэ?

Том:  Энэ цагтай адилхан юм биш, гэхдээ газар хөдлөлт хоорондын хугацаа дунджаар 400 орчим жил байдаг.

Кен:  Хэрэв Каскадиагийн субдукцийн бүс 400 жилийн мөчлөгөө давтвал дараагийн мега газар хөдлөлт ойртох нь тодорхой.

Лел:  Хурцадмал байдал нэмэгдэж байгааг бид мэднэ, тэр хэзээ нэгэн цагт гарч ирнэ, тэгээд энэ нь ямар ч өдөр тохиолдож болно.

Кен:  Тэгэхээр, араатан сэрэх үед юу болох вэ?

Крис: Субдукцийн бүсэд газар хөдлөх үед энерги нь 10 эсвэл 20 секундээс илүүгүй, ерөнхийдөө гурван минут байдаг.

Том:  Чичиргээ нь тийм ч хүчтэй биш, гэхдээ энэ нь удаанаар үргэлжилж, маш их долгиотсон савалгаа үүсгэдэг. Энэ өндөр барилгуудын хувьд муу мэдээ.

Кен:  Нурсан барилгууд, сүйдсэн дэд бүтэцтэй үед хүн ам далайн эргийн бүсээс дүрвэх хэцүү байх болно, энэ бол занганд орох хамгийн дор газар.

Том:  Хэрэв асар хүчтэй газар хөдлөлт болвол удахгүй аварга цунами дэгдэнэ гэж бодсон нь дээр.

Кен:  Тектоник хавтангийн даралт огцом буурснаар далайд асар том давалгаа үүсэх шалтгаан болдог.

Крис: Тэгэхээр, долгион эхэндээ хэдхэн метр өндөр байж болно, гэхдээ тэр 200 км хүртэл урттай байдаг, тэр далайн гүний давалгааны хурдаар ирдэг. Яг 800-960 км/цагийн хурдтай тийрэлтэт онгоц шиг. Бид японд харсан бүх зүйлийг зарчмын хувьд энд, Каскадиад хүлээж болно. 

Том:  Гучин метрийн давалгаа секундэд арван метрийн хурдтайгаар орж ирнэ... тэр газрын гадаргуу дээрээс бүгдийг арчаад гардаг.

Кен:  Ердөө л 20 минутын дотор цунами Каскадиагийн эрэгт хүрнэ.

Крис: Энэ давалгаа бусад бүх давалгаанууд шиг далайн ёроолд хүрээд агшиж эхэлдэг, 200 километр нэг юм уу хоёр километр хүртэл богиносно.

Том:  Яг л асар хурдтай түрлэг орж ирж байгаа юм шиг.

Кен:  Каскадия мега газар хөдлөлт Хойд Америкийн түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшиг болох төлөвтэй байна.

Лел:  Амиа алдагсадын тоо нэлээд өндөр болж магадгүй. Манай далайн эрэг дээр дор хаяж хэдэн арван мянган хүн өртөх тухай бид ярьж байна. Бид байдал хурцадаж байгааг мэднэ, үүнийг бодохоос ч аймаар, гэхдээ л энэ зүйл яг одоо болж ч мэднэ.

Кен:  Гэхдээ Каскадиа бол Галт цагираг дотор байдаг цорын ганц хүн амтай бүс биш ээ. Номхон далайн ус багасах тусам Шинэ Зеландын зүүн эргийн ойролцоо нойрсож буй өөр нэг аварга биетийг илрүүлжээ, эрдэмтэд тэндээс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын дүр төрхийг өөрчилсөн томоохон газар хөдлөлтийн ул мөрийг олж: “Энэ дахиад хэзээ болох вэ?” гэсэн асуулт үүсчээ.  

Кен:  Шинэ Зеландын арлууд шууд Галт цагираг дээр оршдог. Энд долоо хоног бүр жижиг хэмжээний газар хөдлөлт болно. 2011 онд тус улсын хоёр дахь том хот Кристчерч 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйрсэн...

Эм:    Би нас барагсад байсныг баталж чадна...

Кен:  185 хүн амиа алджээ.

Кен:  Кристчерчээс 160 км-ийн зайд Кайкоура хот байдаг.

Эр:     Кайкоура, хөлөг онгоцонд тавтай морил.

Эм:    Баярлалаа.

Кен:  Байгалд дуртай хүмүүсийн очих дуртай нам гүм амралт.

Эр:     Тийшээ хараад байгаарай. Та нар түүнийг яг бидний урд харна.

Кен:  Түүний гүнзгий, тэжээллэг бодисуудаар баялаг ус халимнуудыг далайн эрэг татдаг юм.

Эр:     Энэ энэ ямар сайхан бөгтөр халим ээ, халим харах үнэхээр гайхалтай.   

Кен:  Хэдийгээр эдгээр үлэмж биетнүүд Кайкоурагийн гол үзвэр боловч геологичид одоо маш өөр шалтгаанаар энд ирдэг болжээ. Шинэ Зеландын геологичид арлуудын доор байрлах хагарал, ан цавын аюулыг байнга хянаж, дараагийн томоохон газар хөдлөлт хаана тохиолдож болохыг олж мэдэхийг хичээж байна. Газар дээрх судалгаа тус болно, гэхдээ долгионы доор судалгаа хийх үргэлж хүндхэн даалгавар байсаар ирсэн... өнөөг хүртэл, одоо хамгийн сүүлийн үеийн олон цацрагт гидролокатор далд ертөнцийг ч ил болгож байна.

Жош: Энэ бол хөлөг онгоц дээрх төхөөрөмжөөс ялгардаг дууны энергийн олон цацрагууд, бид тэр туяа ойж буцаж ирэх хүртэл хэр хугацаа шаардагдахыг тодорхойлдог. Бид өвс тайрах гэж нэрлэдэг зүйлийг хийдэг юм, бид зөвхөн далайн ёроолын хэлбэр дүрсний зургийг тасралтгүй цуглуулдаг.

Кен:  Кайкоурагийн ойролцоох далайн ёроолын хэлбэр нь тэдний төсөөлж байснаас өөр байлаа. Мэдээлэл ирэх тусам ер бусын атлаа үхлийн аюултай нэг тийм зүйл тодорч эхэллээ.

           Номхон далайн усыг ширгээснээр гайхамшигтай үзэмжтэй байдал ил боллоо. Кайкоура хотоос ердөө нэг километрийн зайд... Ус татрахад усан доорх асар том ангалуудын эгц хананууд харагдана... Кайкоура хавцал.

Жош: Кайкоура хавцал, эндээс далайн эрэг хүртэл маш богино зайтай, нэг километр хүрэхгүй газар, тэндээ 30-40 градусын өнцгөөр доошилж 600 орчим метр усны гүн рүү ордог. Дараа нь дахиад доошоо 2000 метр гүнзгийрч орсон байдаг.

Кен:  60 гаруй км сунаж тогтсон хавцал нь дэлхийн хамгийн гүнзгий далайн хөндийг үүсгэдэг.

           Түүний хана нь ус руу 1800 гаруй метр гүнзгийрч ордог... энэ Гранд Каньоны гүнтэй адилхан. Геологичид ийм асар том хавцлыг бий болгоход оролцуулсан асар их геологийн хүчийг гайхширдаг... мөн тэр ойролцоох эрэгт амьдардаг хүмүүст аюул учруулж байгааг тэд төсөөлж байгаа болов уу?

           Усан доорх хавцалуудад болсон газар хөдлөлтөөс үүссэн хөрсний гулгалт үхлийн аюултай цунами үүсгэдэгийг геологичид мэднэ. Кайкоура хавцал ч бас тэгэх чадвартай болов уу? Тэд "Тангароа" судалгааны хөлөг онгоцон дээр судалгаа хийжээ.

Эр:     Дахин оролдъё, Митч.

Эр:     Мич, эхлээрэй.

Кен:  Органик шилэн хоолойнуудыг ашиглан тэд хавцлын ёроолын тунамал давхаргыг судлан нотлох баримтууд цуглуулж, өнгөрсөн үеийн газар хөдлөлтийн идэвхжлийн ул мөрийг хайж байна.

Эр:     Байна.

Эр:     Энэ хоёр дахь дээж.

Кен:  Мөн тэд түүхийг судлахаас гадна, дахин түүхийг бүтээж байна.

           2016 оны 11-р сарын 14-ний шөнө дунд.

-----------------------------------------------------------

ШИНЭ ЗЕЛАНДЫН РАДИО МЭДЭЭ УНШИГЧ

-----------------------------------------------------------

Эм:    Бид яг одоо маш хүчтэй газар хөдлөлтөд өртөөд байна, тиймээс та бүхэн аюулгүй байж болох хамгаалалттай газарт очоорой. Үнэнээ хэлэхэд, би микрфоны ард удаан тэснэ гэдэгт эргэлзэж байна.

Кен:  7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт газрыг там болгож, асар том хагаралууд үүсгэж, олон тэрбум долларын хохирол учруулжээ. Геологич Жошу Маунжой хэзээ ч ийм зүйл харж байсангүй.

Жош: Хамгийн гол нь энэ газарзүйн маш том бүс нутгийг хамарч, яг манай эрэг дээр болсон.

Кен:  Газар хөдлөлт хоёр минутын турш газрыг чичрээж, 9800 км2 талбайд олон мянган хөрсний гулгалт үүсгэжээ. Хамгийн том нь Кайкоурагийн хойд хэсэгт. Энд 23 сая м3 чулуулаг доош бэл рүү бууж, 1,5 км өргөнтэй хадан цохиог ил гаргажээ.

Жош: Бидний зогсож байгаа энэ өвс, ширэг тэр дээр байсан өвс, ширэгтэй холбоотой байсан, дараа нь бүхэл бүтэн блок доошоо гулсаж, одоогийн байгаа энэ газарт бууж ирсэн.  Газар хөдлөлтийн үеэр ийм зүйл болсон юм. Бид энэ үеийг газар хөдлөлттэй хавсарсан өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд яг энд далайн эргийн шугам  хүртэл үргэлжилсэн хагарлын шугам байдаг.

Кен:  Түлхэлт, чичиргээ маш хүчтэй байсан учраас Кайкоурагийн эргийн шугам нэг секундын дотор нэг метр дээшилсэн байна.

Жош: Бид эндээс харвал далайн түрлэгийн шугам дээгүүр гацсан бүхэл бүтэн далайн ургамалууд харагдана. Газар хөдлөлт болохоос өмнө тэд далайн түвшнээс доогуур байсан юм.

Кен:  Гэхдээ Жош Маунтжойн сонирхол зөвхөн хуурай газар дээрх газар хөдлөлтөөр тогтохгүй.

           Газар хөдлөлт эхэлмэгц тэр далайн гүнд ямар нөлөө үзүүлж байгааг Жош мэдэхийг хүсчээ... саяхан хайлт хийсэн Кайкоура хавцалд. Маунтжой хавцлын хамгийн алслагдсан үзүүрийн зураглалыг гаргаж байгаа “Тангароа” судалгааны хөлөг онгоцтой холбоо тогтоожээ.

Жош: Бид тэднээс газар хөдлөлтөд хариу арга хэмжээ авахад бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхийг хүссэн.

Кен:  Энэ хариу арга хэмжээ нь хагшаас суухаас өмнө хавцлын ёроолоос үндсэн дээжүүдийг нэн даруй цуглуулах байлаа.

Алан: Бидэнд үнэхээр ч урьд өмнө байгаагүй туслах боломж олдсон. Их хэмжээний газар хөдлөлтийн үр дагавар юу вэ? Томоохон газар хөдлөлтийн үр дагвар ямар вэ?

Кен:  Хэрэв багийнхан цагт нь амжуулбал тэд дэлхийн анхны амжилтанд хүрэх боломжтой: далайн гүн хавцалд газар хөдлөлт болох үед үр дагварыг нь бүртгэж авна.

           Газар хөдлөлт болсоноос хэдэн хоромын дараа далайн гүнээс үнэт дээжийг гарган авлаа.

Жош: Тэд саяхан гарсан шинэ хурдас цуглуулсан. Далайд хагшаас дөнгөж доош сууж эхлэхэд нь тэд өрөмдсөн байх.

Кен:  Далайн геологич Алан Орпины олсон зүйл сонирхол татаж байна.

Алан: Нэг юм байх шиг... Би сайн мэдэхгүй байна. Бидний олсон зүйл далайн ёроолд байсан маш өтгөн, нялцгай хөрс шиг юм байсан. Бид өмнө зүг рүү явж, дээжээс дээжийн хооронд судлаж байхдаа урсгал урсгаж авчирсан хөрсний нягтарлыг тогтоосон.

Кен:  Эрдэмтэд хэр олон дээж цуглуулна, тэр хэрээр дүр зураг тодорч байлаа. Газар хөдлөлтийн үед чичиргээ усан доор хоёрдагч, нилээн жинтэй хөдөлгөөн үүсгэжээ.

Жош: Усан доорх хавцалд тийм өргөн далайцтай урсгал болж, энэ нь хавцалд өөрт нь ямар нөлөө үзүүлсэнийг хэн ч хараагүй.

Кен:  “Тангароа” хөлгийн багийнхны цуглуулсан мэдээлэл болон ус нь татарсан далайн хавцлын дүр зургийг ашиглан далайн доорх аварга том хавцалд хүчтэй газар хөдлөлтийн нөлөөллийг анх удаа дүрсжүүлэх болно. Нэгдүгээрт, асар их тектоникийн хүч дэлхийн царцдасыг нэвтлэх үед далайн ёроол аймшигтай чичирхийлж эхлэнэ. Тэр тунамал чулуулгийн дээд давхаргын нягтыг суллаж, энэ нь хавцлаар урссан асар их хөрсний гулсалт болж хувирдаг. Чулуулаг, хурдаснууд эгц ханаар доошоо бөмбөрч эхлэнэ. Найман зуун тавин сая тонн чулуулаг тундасууд хавцал дундуур өнгөрөхдөө ёроолын 50 метр зузаан тоосон давхарга дэгдээдэг. Энэ яг цасан нуранги шиг харагдана.

Жош: Түүний урд хэсэг нь цагт 70 км/цагийн хурдтай, магадгүй 400 метрийн өндөртэй, асар их энергитэй байсан байх. Энэ нь далайн ёроолын дагууд нь хэдэн арван километрт тархсан байсан. Тэр зүгээр л тэнд байгаа бүх юмыг залгиж байсан.

Кен:  Хөрсний гулгалт тийм гэх араггүй хурдтай хөдөлж, далайн ёроолоор 700 км/цагийн хурдтайгаар өөртөө зам гаргаж байжээ.

           Ийм ширүүн хөрсний гулсалт Кайкоураг сүйрүүлэх цунами үүсгэх чадвартай байдаг.

Жош: Хөрсний гулсалт цунами үүсгэхийн тулд томоохон хэлтэрхийнүүд бэлээр доошоо бөмбөрөх ёстой, ингэхдээ тэд усыг хойноосоо дагуулна, дараа нь усны хариу хөдөлгөөн том  давалгаа үүсгэдэг.

Кен:  Энэ удаад Кайкоурад аз таарлаа. Хавцлын захаас нэг ч том хэлтэрхий унасангүй. Дараагийн удаад хот тийм ч азтай байхгүй байж мэднэ.

           Харин 2016 оны үйл явдлаас үүдэн геологчдийг цунамигийн бүр их аюултай эх үүсвэрт анхаарахад хүргэжээ.

           Бид Шинэ Зеландын зүүн хойд эргийн далайн усыг татраахдаа тэдний айж буй шалтгааныг ойлгох болно. Хавцлаас хойд зүгт, Шинэ Зеландын нийслэл Веллингтонтой аймшигтай ойрхон орших нуугдмал Хикуранги субдукцийн бүс бол 3500 км газар хөдлөлтийн аюул. Геологичид саяхан түүний өмнөд хэсэгт хэдэн зуун жилийн турш энерги хуримтлагдаж байгааг олж  илрүүлжээ...  энэ нь 2016 оны газар хөдлөлт даралтыг улам нэмэгдүүлсэн гэж тэд үзэж байна.

           Энд юу болоод байгаа учрыг нь олохоор хэд хэдэн улс орнууд оролдож байна. Саяхан японоос далайн ёроолын газар хөдлөлтийг хэмжих 100 багаж, мөн туслах эрдэмтэд иржээ. Тэд Хикурангигийн жинхэнэ аюулыг олж мэдэхийн тулд өсөн нэмэгдэж буй хурцадмал байдлыг хянаж, бүртгэхийн тулд энд ирсэн. Тэд өсөн нэмэгдэж байгаа энергийг хянаж, тэмдэглэх, Хикурангийн жинхэнэ аюулыг илрүүлэх найдлагтайгаар энд иржээ.

           Геологичид субдукцийн бүсийн тектоникийн өнгөрсөн үеийг судалж байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай. Сүүлийн үед шинэ хагарал үүсээгүй ч өнгөрсөн үед энэ төсөөлж байснаас ч илүү ямар нэг асар том зүйлд хүргэжээ. Одоо геологичдын мэдээллийг ашиглан дэлхийн бөмбөрцгийн хэлбэрийн хагасыг өөрчилсөн тектоник үйл явдлыг анх удаа сэргээх боломжтой болжээ... Руаторийн хөрсний нуралт.. Одоогийн хүн ам ихтэй Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотоос ердөө 320 км-ийн зайд байх газар бол дэлхийн түүхэн дэх хамгийн том газар хөдлөлтийн голомтуудын нэг. Зуун далан мянган жилийн өмнө Австралийн хавтан Номхон далайн хөрш рүүгээ хөдлөж, замдаа тааралдсан бүхнийг дороо хийж байв. Бүр Фүжи уулнаас зургаа дахин том галт уулын конус ч гэсэн энэ халдлагын золиос болжээ. Үүнээс болж газар хөдлөлтийн чичиргээ ховорхонд тооцогдох өргөн цартай усан доорхи хөрсний гулгалт үүсгэжээ. Гранд Каньоны дөрөвний гуравтай тэнцэх хэмжээний хагарсан чулуунуудыг урсгаж эхэлсэн байна.

Жош: Руаториагийн нуранги нь дэлхийн хоёр дахь том усны доорхи хөрсний нуралтанд тооцогддог. Цар хэмжээ нь асар их, 3000 км3. Хэрэв та бүхэн нэг шоо километрийг төсөөлье гэвэл, нэг километр өндөр, нэг километр урт, нэг километр өргөн, харин тэнд бүр 3000.

Кен:  Хикурангигийн субдукцийн бүс хэзээ дахин нурахыг хэн ч мэдэхгүй ч геологичид мега газар хөдлөлтийн цунамигийн давалгаа Шинэ Зеландын нийслэл Веллингтон болон түүний хагас сая хүн амд хүрэхэд ердөө долоохон минут зарцуулагдана гэж тооцоолжээ.

           Ийм асар том цунами зөвхөн Шинэ Зеландын нөмрөөд  зогсохгүй ээ. Далай даяар түгшүүр зарлана, учир нь энэ  давалгаа үелсээр Номхон далайгаар тархах болно.

           Хамгийн сүүлд 2004 онд Бэлэгний өдрөөр Галт цагирагийн өмнөд нуманд ийм хэмжээний цунами болж, 14 улсыг сүйрүүлж, 230,000 хүн амь үрэгджээ. Үхлийн аюултай Номхон далайн хүч чадлын аймшигтай сануулга. Номхон далайн усыг үргэлжлүүлэн татраасаар манай гаригийн хамгийн их хүн амтай хотуудын нэгээс 8000 км-ийн зайд өөр төрлийн газар хөдлөлтийн аюулыг илрүүлжээ.

           Токиогоос 71 км-ийн зайд орших нэгэн нууцлаг усан доорх биет эрдэмтдийн санааг зовоож эхэллээ.

           Арлын Япон улс Галт цагираг дээр байрладаг учраас хамгийн их гамшигт өртдөг. Газар хөдлөлтийн 20 орчим хувийг 6 ба түүнээс дээш магнитуд эзэлж байна. Хамгийн том хот Токио сүүлийн 95 жилийн хугацаанд есөн удаа хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгджээ. Харин саяхан хотын эргээс ердөө 71 км-ийн зайд геологичид огт өөр, тектоникийн тайван байдлыг алдагдуулагчийг илрүүлжээ.

           Анхны нээлтийг эрдэмтэн Кен Тани хийсэн байна. Тэр Токиогийн булангийн өмнөд хэсэгт орших Ошима арлын ойролцоох усанд алсын удирдлагтай усанд шумбагч шинэ аппаратаа туршихаар зорьжээ. Өнөөг хүртэл эндхийн ус Токиогийн боомт хүрэх ачаалал ихтэй, хамгийн аюулгүй далайн зам гэж үздэг байсан бөгөөд үүгээр өдөр бүр 400 хөлөг онгоц өнгөрдөг, гэвч энэ байдал өөрчлөгдөх гэж байна.

           Токиогийн булангаас 71 км-ийн зайд Кен Тани шубагч завины тусламжтай усан доорх судалгаандаа бэлтгэж байна. Далайн ёроол дахь чулуурхаг дов сондуул дээгүүр өнгөрөхдөө нэгэн ер бусын зүйл илрүүлжээ, олон зуун мянган жилийн турш нуугдаж байсан газар хөдлөлтийн араатныг. Кен Танигийн өөрийн мэдээллийг ашиглан Номхон далайн усыг татрааж, давалгаан доор юу нуугдаж байгааг харах боломжтой.

           Ус татрах тусам том тэгш өндөрлөг газар ил харагдаж эхэллээ. Түүний төв дунд нь далайн ёроолын байдаг л нэг нүх шиг юм харагдана. Гэвч сайтар нягталж харвал аймшигт үнэн ил болно. Энэ бол усан доорх галт уулын тогоо. Олон мянган жилийн өмнө энд галт уулын тогоо сүндэрлэж байсан бололтой, тэгээд элэгдэл, давалгааны нөлөөгөөр үгүй болсон учраас урьд өмнө хэн ч үүнийг илрүүлээгүй байна. Гэвч энэ галт уул одоо байгаа шигээ идэвхгүй хэвээрээ юу? Кен цаг алдалгүй тогоог судлах ажилд орлоо.

Кен1: Тэгэхээр, энэ далайн ёроолын гадаргуу.

Кен:  Тэрээр усан доорх термометр ашиглан нүхний эргэн тойрон дахь усны температурыг шалгаж үзээд олж мэдсэн зүйл нь хүн бүхнийг гайхшруулжээ.

Кен1: Бид маш идэвхтэй, өндөр температуртай, газрын гүнээс гарсан халуун усттай нүхний амсар илрүүлж, энэ нь галт уул идэвхтэй байна гэж бодоход хүргэсэн.

Кен1: Эхэндээ бид маш их баярласан л даа, гэвч ирээдүйд энэ дэлбэрвэл учирч болзошгүй аюулын талаар бид санаа зовж эхэлсэн.

Кен:  Токио хотоос өмнө зүгт 71 км-ийн зайд орших уугиж байгаа Омуродаши хэмээх энэ галт уул дээгүүр нь өнгөрч байгаа далайн тээврийн замын олон мянган далайчдын амь насыг эрсдэлд оруулж байна. 1952 онд Токиогоос өмнө зүгт 420 км-ийн зайд Омуродашитай төстэй далайн доорх галт уул дэлбэрчээ. Хэт халсан магма устай урвалд орж фреатик тэсрэлт гэгчийг үүсгэдэг, өөрөөр, усан доорх уурын бөмбөг. Дэлбэрэлтэнд хажууханд нь явсан хөлөг онгоц өртөж, онгоцонд байсан 31 хүн бүгд амь үрэгджээ.

Кен1: Усан доорх галт уулын хамгийн том асуудал нь тэр ямар ч үед дэлбэрнэ, тэр ч байтугай дээгүүр хөлөг онгоцууд өнгөрч байхад жаахан дэлбэрэхэд л далайн аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж болзошгүй.

Кен:  Хөдөлгөөнтэй аварга том галт уул зөвхөн далайн усан замд аюул учруулахгүй.  Томоохон дэлбэрэлт 38 сая хүнтэй Токиод ойртон ирэх цунамигийн давалгааг үүсгэж болзошгүй.

Кен1: Маш жижиг дэлбэрэлт ч гэсэн маш ноцтой үр дагаварт хүргэнэ.

Кен:  Кен Омуродашийг хяналтанд байлгах хэрэгтэй гэж шийджээ. Дараагийн таван жилд юу ч болсонгүй. Дараа нь Кен шинээр дээж авахаар буцаж ирэхэд Омуродаши түүнд дахин нэг таагүй гэнэтийн бэлэг барьжээ.

Кен:  Тэр далайн ширгэсэн ёроол руу буцаж ирээд дараагийн цочирдмоор нээлтээ хийжээ. Энэ тогооноос гадна өөр таван галт уулын конус байгаа аж. Дахиад таван галт уул дэлбэрч мэднэ. Зөвхөн нэг нь одоогоор идэвхтэй байгаа ч тэд бүгд идэвхжих боломжтой байгаа. Хэрэв галт уул үргэлжлэн гарсаар байвал Омуродаши усны гадаргууг нэвтлэн, хорт үнсээ тэнгэрт цацах үедээ бүр ч том аюул болж магадгүй юм.

Кен:  Идэвхтэй галт уулууд үүнийг гайхалтай хурдан хийж чаддаг. Японы хамгийн сүүлчийн галт уулын арал болох Нишиношима нь усан доорх тэгш оройтой уулнаас 2,5 км2 хэмжээтэй, 135 метр өндөртэй тектоник араатан болж өсөхөд ердөө хоёр жил зарцуулсан. Харин Нишиношима Токиогоос бараг 950 км-ийн зайд оршдог. Омуродаши нь ердөө 71 км-ийн зайтай.

Кен:  Уснаас ил гарсан Омуродаши галт уулын дурын хүчтэй дэлбэрэлт Токиог амьсгал боосон галт уулын үнсэнд даруулж мэднэ. Аюултай байгаа ч Кен Тани болон түүний багийнхан Омуродашиг үргэлжлүүлэн хянасаар байна.

Кен:  Галт уулын дурын идэвхжил нэмэгдэх нь ойр орчмын арлуудын олон мянган оршин суугчдад айсуй гамшгийн дохио болж, ойролцоох Токиогийн сая сая хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй. Галт цагиргийн усыг татрааснаар, геологийн далд гайхамшгуудыг харуулж... мөн тектоникийн хавтангуудын асар их хүч чадал, түүний ...  бий болгох, устгах чадварыг харуулсан шинэ аймшигт нотолгоонуудыг  ил болгосон билээ.

--------------------------------------------------------

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home