Love generation 8

Love Generation

 

8-р анги

 

Нэрс товчлол :

 

1.  Тэп          Катагири Тэппэи

2.  Рико ҮэСүги Рико

3.  Күро Күрозаки

4.  СоИ  Катагири СоүИчиро

5.  Сана Мизүхара СанаЭ

6.  Цүчи Цүчи

7.  Эри         Эрика

8.  Отэ          Отэмон

9.  Ёда          Ёда

10. ХиО ХиОки

11. Нам ШираиИши Нами

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Заваан дээрээс нь тоос босоод байгаа болохоор болих уу?

Рико:     Тэппэи гэрээ цэвэрлэхгүй болохоор л ийм болж байгаа шд.

Тэп:       Зүгээр шд. Амьдрахад хялбар юм чинь.

Рико:     Ороо хөдөлгөе.

Тэп:       Зүгээр ээ. Тоосонд ханиад хүрнэ шдээ.

Рико:     Алив хурдал.

Тэп:       Зүгээр гээд байхад чинь.

Рико:     Юун зүгээр. Өргөлөө шүү. Нэг Хоёр. Хүнд юм бэ.

       Аан энд нуучихсан байсан байна.

Тэп:       Бишээ. Араар нь уначихсан байна.

Рико:     Тийм юм байх боломжгүй. Хаяая

Тэп:       Болио боль.

Рико:     Яагаад?

Тэп:       Боль боль. За ойлголоо хаянаа. Эд нарыг нь л хаячихья. Ойлголоо доо хаянаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм: Таалагдаж байна уу?

Сана:     Ямар байна?

СоИ:      Үнэхээр сайхан зохиж байна.

Эм: Хормойн тогтоогч аваад ирье түр хүлээнэ үү.

СоИ:      Үнэхээр зүгээр үү?

Сана:     Айн?

СоИ:      Өнөөдөр ийм газарт ирэхэд?

Сана:     Эртнээс захиалга өгчихсөн байсан дээрээс нь өнөөдөр ирэхгүй бол хуримаар амжихгүй шдээ.

СоИ:      СанаЭ?

Сана:     Яасан?

СоИ:      Хэрэв чиний сэтгэл чинь тайвшраагүй бол хуримаа жаахан хойшлуулж болно шдээ.

Сана:     Би тоохоо больчихсон. Дууссан гэсэн үг биш. Харин мартаад урагшилмаар байна.

Эм: Удаан хүлээлгэчихлээ. Хормойн тогтоогч авч ирлээ. Өршөөгөөрэй.

Тэп:       Би бууж өгсөн юм чинь чи аз жаргалтай амьдрахгүй бол болохгүй шүү. Ирээдүйд эгчээ        гэж дуудахгүй бол болохгүй шдээ. Эгчийгээ аз жаргалтай байхыг хүснэ шдээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Тэппэи? Юундаа гөлрөө вэ? Эротик ном урдаа тавичихаад? Чамд би гэж хүн байна шүү   дээ. Хэлээд үздээ. “Би Рикогоос өөр эмэгтэйг хүсэхгүй”

Тэп:       Би Рикогоос өөр эмэгтэйг хүснэ... хгүй.

Рико:     Хүснэ ээ?

Тэп:       Хүсэхгүй.

Рико:     Ороо буцааж тавья. Алив наашаа. Нэг юм харагдлаа. Нэг юм харагдлаа. Нэг юм харагдлаа.

Тэп:       Юу ч байхгүй ээ.

Рико:     Ваа итгэмээргүй юм. Донтой амьтан.

Тэп:       Хаях л гэж байсан шд.

Рико:     Ёстой нэг.

Тэп:       Зүгээр шдээ.

Рико:     Байз байз.

Тэп:       Яагаад?

Рико:     Тайлахгүй бол.

Тэп:       Аан.

Рико:     Завхай амьтан.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Энэ шинэ брэндийн гол онцлог нь дахин боловсруулсан материал ашигласан бүтээгдэхүүн биздээ? Тийм болохоор шинэ өвөрмөц санаатай зураг ашиглаж сөрөг     имижээр экологийн өөрчлөлтийг сануулья. Жишээлбэл Хогон овоолго дунд нүцгэн хүүхэд        сууж байх гэдэг ч юмуу.

Эр1:      Хэн тийм юм харах билээ. Хүний анхаарал татна гэж бодохгүй байна.

Эр2:      Тэгж бодож байна. Тэгээд ч Карлз Жапан хуучинсаг компани шүү дээ. Хариуцаж байгаа     хүн нь айх байлгүй дээ.

Тэп:       Тийм бол тэрэнд нь тулж ажиллая. Зүгээр л бүтээгдэхүүний зургийг авах чинь     сурталчилгаа биш биздээ? Илүү сорилттой ажиллая л даа.

Эр1:      Худлаа сайхан үг хэтэрхий их хэлээд байна.

Тэп:       Уучлаарай. Сальфетка.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Эсрэг эсрэг.

Рико:     За ахиад... Эхлээд чулуу

Тэп:       Байз байз. Сая юу гэсэн бэ?

Рико:     Эхлээд чулуу.

Тэп:       Чулуу.

Рико:     Хайч чулуу ...

Тэп:       Хар л даа. Тоглоомынхоо дүрмийг ойлгож байгаа юмуу?

Рико:     Аан. Ойлголоо. Гүйцгээе.

Тэп:       Байж бай. Байж бай. Хөөе.

Рико:     Катагири оролцогчоо уралдаанд түрүүлэх юм бол хамгийн түрүүнд хэнд хэлмээр байна.

Тэп:       Нутагтаа суугаа аав ээждээ болон надаас илүү мундаг царайлдаг ахдаа.

Рико:     Хайрт Рикодоо түрүүлж хэлэхгүйгээр.

Тэп:       Эртнээс өрсөлддөг байсан болохоор.

Рико:     Аа. СанаЭ байна.

Тэп:       Өө тийм байна. Юу хийж байгаа юм болоо?

Рико:     Би өнөөдөр Эрикатай караокэ орохоо хэлэхээ мартчихаж. Караокэ уралдаанд орж бугуйн        цаг хожно. За баяртай.

Тэп:       За. МизүХара? Яагаа вэ?

Сана:     Энэ цай. Аав явуулсан юм.

Тэп:       Аан за. Баярлалаа.

Сана:     За баяртай.

Тэп:       Байзаарай.

Сана:     Айн?

Тэп:       Нэгэнт ирснийх ороод гараач. Энийг хамт ууя.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       За май.

Сана:     Баярлалаа.

Тэп:       Гоё үнэртэй байна. Ахтай ойрд ямархуу байна?

Сана:     Мм. Хуримын хувцас энэ тэр үзэхээр яваад энгийн байгаа.

Тэп:       Тиймүү.

Сана:     СоИчиро сайхан хандаад байнга гомдоллоод байхааргүй л байгаа.

Тэп:       Хэтэрхий хүчлэх хэрэггүй дээ. Ахаас хэтэрхий санаа зовоод байгаа юм бишүү.

       Хуурсныг мэдээд тийм амархан уучлах хэрэг биш шдээ. Илүү шударга байсан нь дээр.

Сана:     Шударга аа ? Намайг шударга хэлэх юм бол Тэччан зовж магадгүй.

Тэп:       Яагаад?

Сана:     Би өдөр болгон гомдоллохоор энд ирж магадгүй.

Тэп:       Тэрийг чинь би хэдэн ч удаа сонсож чаднаа.

Сана:     Болохгүй ээ. Хэтэрхий сайхан хандах юм бол даварчихна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Яасан?

Эри:      Зүгээр юмуу? Тэппэи-г хуучин найз охинтой нь үлдээгээд.

Рико:     Зүгээр ээ. СанаЭ Со чаны хуурсныг мэдээд их сэтгэлээр унасан байгаа. Би байхаар тийм        юм ярихад хэцүү гэхээс илүү ярьж чадахгүй шд.

Эри:      Рико том хүн болжээ.

Рико:     Яагаад?

Эри:      Биеэ барьж чаддаггүй байсан чи ингэж тэвчээр гаргаж байхыг бодоход Тэппэи ч их сайн        залуу юмаа.

Рико:     Тийн.

Эри:      Тийн энэ тэр гээд зөвшөөрч гэнэ.

Рико:     Үнэн л юм чинь. Өдийг хүртэл болзож ирсэн хүмүүс миний хувиа хичээсэн занд зүгээр л     тааруулдаг байсан. Тэппэи харин өөр. Хэлэх юмаа хэлж надтай нүүр тулдаг. Тэр нь        үнэхээр тааламжтай. Би эрэгтэй хүнтэй ингэж жинхэнээсээ нүүр тулж байгаа нь анх удаа        юм шиг санагдаж байгаа.

Эри:      Гоё юмаа би авчихдаг юм билүү? Аа. Зүгээр хэлж үзсэн юм. Алив наадхаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Өнөөдөр баярлалаа.

Тэп:       За хичээгээрэй. Болгоомжтой яваарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Ёоё.

       Өглөөний мэнд. Хөөх Тэппэи нүд чинь улаан байна. СанаЭ-тай халуухан шөнийг      өнгөрүүлсэн юмуу?

Тэп:       Чи байнаа. Хүн шөнөжин хурлын материал бэлдэж нойргүй хоносон завгүй өглөө тэнэг        тоглоом хийхээ больж үз.

Рико:     За.

Тэп:       Буруугаа хүлээ.

Рико:     Буруугаа хүлээлээ.

Тэп:       Хүлээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Өглөөний мэнд.

Рико:     Өглөөний мэнд.

Эр: Катагири?

Тэп:       За.

Эр: Энэ 2 хариуцагчийг өөрчил гэж шаардахаар ирсэн байна. Чамайг болихгүй бол эд болино        гэнэ.

Күро:    Чамд хэлэх юм байвал сонсмоор байна гэж менежер хэлж байна.

Тэп:       Та 2ын дургүй байгаа зүйл нь миний хувь хүний зан уу? Энэ илтгэлийн санаа юу?

Эр1:      Миний дургүй байгаа нь чи, бас чиний дураараа зан чинь.

Тэп:       Энэ илтгэлийн чиглэл нь биш юм байна тэ?

Эр1:      Тийм юм яриагүй байна.

Тэп:       Энэ илтгэл маш олон удаа маргалдсаны эцэст ийм болсон. Би ганцаараа байсан бол ийм        хэмжээнд очихгүй байсан.

Эр1:      Ойлгомжтой шд.

Тэп:       Андо гуайн энэ удаагийн зурагт хуудас Changing copy-г би үнэхээр сайн бүтээл гэж бодож        байна. Үнэн сэтгэлээсээ. Тэр ч гэсэн надтай маш олон удаа муудалцаж байж гарч ирсэн   шүү дээ. СакаИ гуайн загвар ч гэсэн. Тийм их зовж, ийм сайн бүтээл гаргаж ирчихээд яаж        дундаас нь орхих зүйлийг хийж чаддаг юм бэ? Дуустал нь яваад үзье. Энэ        төлөвлөгөөгөөр энэ удаагийн тэмцээнд ялахаар явахгүй юм бол яах юм бэ? Андо гуай,     СакаИ гуай хийцгээе.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Сүйн тавих үдэшлэг ээ?

СоИ:      Кашиваги гуай ирэх ням гарагт дотно хүмүүстэйгээ тэмдэглэж өгье гэнээ. Сэтгэл гаргаж   зохион байгуулж өгч байгаа болохоор зөвшөөрье гэж бодож байна зүгээр үү?

Сана:     Тиймээ.

СоИ:      Өнөө орой хамт хоолонд орох уу? Одоо шийдмээр юмнууд бас байна.

Сана:     Ойлголоо. За удахгүй уулзъя.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Өө баярлалаа. Аа тийн саяхан ШираиИши Нами-гаас захиа авсан. Тэр Кансаи-д зураг   төслийн компанид ажилд ороод ямар ч байсан дажгүй байгаа юм шиг байна лээ.

СоИ:      Тиймүү.

Эр: Гэхдээ өрөвдөлтэй юм. Сүй тавихын яг өмнө ээжийнх нь хуучин хэрэг дэлгэгдэж. Чи нэр        төрөө авч үлдэхээр түүнийг хаясан гэлүү? Уулзах хүнээ буруу сонгосон юм бишүү.

Нам:      Тэр тийм л хүн өөрийгөө хамгаалахын тулд бүхнийг хийдэг. Тийм хүнд бусад хүн нүдэнд нь үзэгдэхгүй болдог юм.

Эр: Тэгэхдээ тэр нь ч болсон юм. Эр эмийн хоорондох асуудал болохоор би ч гэсэн хүнийг        хэлэлтгүй л дээ. Атаархмаар юмаа. Болзоонд явах нуу? Дайлсанд баярлалаа.

СоИ:      Сонсчихсон уу?

Сана:     СоИчиро? Үгүй ээ.

СоИ:      СанаЭ?

Эр1:      Катагири гуай? Цүчида гуайгаас дуудлага ирлээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Хаалгаа түгж гэж хэлсэн шдээ. Би ирлээ. Чи ханиад хүрлээ шдээ. Би...

       Юу вэ яагаад...?

Эри:      Хүрээд ирэв үү

Тэп:       Яагаад энд байгаа юм?

Эри:      Айн? Мартчихсан юм уу? 1000 удаа буудлага хийж үзүүлнэ гэж амлаа биздээ?

Тэп:       Амлаагүй шд.

Эри:      Одоо чамаас асуулт асууна.

Тэп:       За.

Эри:      Хөнжил дотор 1 дүгээрт Тэппэигийн унтлагын хувцас.

Тэп:       1 дүгээрт.

Эри:      2 дугаарт хөхөвч, дотоож.

Тэп:       За.

Эри:      Тэгээд 3 дугаарт нүв нүцгэн. За аль нь вэ?

Тэп:       Нүв нүцгэн арай биш байх. Хариулахад хэцүү болохоор шалгаад үзчихэж болох уу?

Эри:      Тэг тэг.

Тэп:       Яах аргагүй 2 дах.

Рико:     Май чи.

       Тангарагаа зөрчлөө. Өөр эмэгтэйг хүсэхгүй гэж хэлээ биздээ?

Тэп:       Байз энэ чинь юу юм? Франк?

Эри:      Рико Тэппэи-гийн үнэнч эсэхийг шалгая гэсэн юм. Би хэрэггүй гэж хэлсэн л дээ.

Тэп:       Боль л доо. Юу наагаад байгаа юм?

Рико:     Хамт авахуулсан наадаг зураг. Ахиад иймэрхүү юм болох юм бол нөгөөдөх дээр чинь   наана шүү.

Тэп:       Нөгөөдөх гэж битгий хэл.

Эри:      Утсан дээр нь наах хамгийн найдвартай.

Рико:     Аан тийм үү?

Тэп:       Дэмий юм хэлж өгөх юм.

       За. Өө яасан?

СоИ:      Өнөөдөр СанаЭ энд ирээгүй юу?

Тэп:       Ирснүү? Ирээгүй.

СоИ:      Аан тийм үү?

Тэп:       Байз байз. Яасан юм?

СоИ:      Юу ч болоогүй ээ. Тэрнийг ирэх юм бол холбоо бариарай гээд хэлчихээрэй.

Тэп:       Ахиад маргалдсан юм уу? Одоо ингэж муудалцахаа болио. Яг одоо л тэр таныг өөрийг        ойлгоосой гэж хүсэж байгаа үе шүү дээ. За? Нөгөө хүнийхээ сэтгэлийг зовоох үг битгий    хэл. За?

СоИ:      Чи бидний юуг ойлгодог гэх гээв?

Тэп:       Ойлгож байгаа болохоороо хэлж байна шд. Ер нь та өөр эмэгтэйтэй ....

СоИ:      Чи яагаад мэдэж байгаа юм? Тэр хэлсэн юмуу? СанаЭ чамд тэрийг хүртэл ярьдаг юм уу?

Эри:      Би ингээд харья даа.

Тэп:       Яагаад? Зүгээр шдээ.

Эри:      Харья даа. Баяртай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Тэппэи?

Тэп:       Мм?

Рико:     Ямар нэг юм яриач? Юу байсан яахав. Бодож байгаа зүйлээ.

Тэп:       Ахын тухай байсан ч болох юм уу?

Рико:     Болноо. Со чангийн тухай бодож байгаа байх гэж бодож байлаа.

Тэп:       Би байшдээ ахын уйлж байгааг харж байгаагүй. Хүүхэд байхаасаа л өчнөөн олон удаа        маргалдаж байсан ч үргэлж ялагдаад уйлдаг нь би байсан юм. Тийм болохоор хэзээ нэгэн    цагт ахыг уйлуулна даа гээд боддог байсан. Гэхдээ хэзээ ч билээ дээ. Аан тийн бага     сургуулийн 2-р ангид байхад манай ээж осолд ороод эмнэлэгт хүргэгдсэн. Тэгсэн тэр орой       ах 2 давхар орны дээд талд чимээгүй уйлж байсан. Уйлдаггүй биш эргэн тойрныхондоо    сайн хүү, хүчтэй хүү гэж хэлэгддэг байсан болохоор уйлж чаддаггүй байсан байх. Би 2-р     ангийн хүүхэд мөртлөө тэр ч бас хэцүү л юм гэж бодож билээ. Яагаад энийг өнөөдөр     санаж байгаа юм бол?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       МизүХара? Чи энд юу хийж байгаа юм бэ? Өчигдрөөс хойш ах чамайг хайсан. Утсаар        ярьсан уу?

Сана:     Яриагүй.

Тэп:       Хурдхан ярь.

Сана:     Би Тэччантай ярилцмаар байна.

Тэп:       Ойлголоо. Юу ч гэсэн гадагшаа гарья.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Ямар хүсэл бодсон юм? Гэхгүй юу.

Сана:     Би байна шдээ. Тэччанг уралдаандаа түрүүлээсэй гэж. Харин Тэччан?

Тэп:       Ойлгомжтой шүү дээ. МизүХара-г жаргалтай болоосой гэж.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ёда:       Ойлголоо. Түүнийг ирэхээр нь холбоо барья. За за. Их баярлалаа. Баяртай.

       Рико Тэппэи холбоо бариагүй юу? Түрүүнээс хойш Тэппэитэй ярих хүмүүс олон байна.

Рико:     Саяхан утсаар хурал жаахан сунжраад жаахан удна гэж байна лээ.

Ёда:       Аа тиймүү.

Отэ:       Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Эртний мод байна шүү. Улсын аваргат орохдоо бас энд ирж хүслээ бодсон шд тэ.        Тэмцээнд түрүүлээсэй гээд.

Тэп:       МизүХара?

Сана.     Мм?

Тэп:       Ярих зүйл байгаа юм биш үү?

Сана:     Би байнаа. Ирээдүйн талаар ямар ч итгэлгүй болчихсон. Өнөөг хүртэл СоИчирогийн юуг        харж байсан юм болоо гээд. СоИчиро өөр эмэгтэй рүү явсныг уучилж чадахгүй байгаа тийм зүйл биш. Өөрчлөгдсөн хүн нь СоИчиро биш би байж магадгүй.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Ах тухайд тийм амархан битгий бууж өгөөрэй. Ах ч гэсэн өөрчлөгдье гэж хичээж байгаа        гэж бодож байна.

Сана:     За.

Тэп:       Ямар ч найдваргүй тэмцээн дээр ч гэсэн тоглож байгаа хүн нь хамаг чадлаараа хичээвэл        тоглолтыг эргүүлэх тохиолдол байдаг шдээ. Японы баг ч гэсэн дэлхийн цомоор ялсан     шдээ.

Сана:     Гэхдээ яаж хичээгээд ялахгүй тэмцээн бас байдаг. Бүх зүйл гэнэт өрсөлдөгч рүү эргээд        яаж ч хичээсэн тэр тоглолтыг эргүүлж чадахгүй тийм тэмцээн. Тэччан би ...

Тэп:       Түр байзаарай. Байна уу? Юу? Материал очоогүй байна гэж үү? За ажил руу буцаад шууд        факсаар явуулъя. Ойлголоо. За. Баяртай.

       Уучлаарай сая юм хэлэх гэж байсан уу?

Сана:     Үгүй ээ юу ч биш. Завгүй байх шиг байна.

Тэп:       Харин хийх юм нэлээн их байна.

Сана:     Тийм үед нь дуудсанд уучлаарай.

Тэп:       Зүгээр ээ. Уучлаарай би явахгүй бол болохгүй нь.

Сана:     Ммхн

Тэп:       МизүХара зүгээр үү?

Сана:     Ммхн.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Уучлаарай санааг чинь зовоосонд.

СоИ:      Сонсооч. Эртээдийн явдал байнаа.

Сана:     Уучлаарай өнөөдөр ганцаараа баймаар байна. Маргааш больё. Ирэх ням гарагийн        үдэшлэгт явах болохоор санаа амар байж болноо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Уучлаарай оройтчихлоо.

Ёда:       Тэппэи?

Тэп:       За.

Ёда:       Би чамд ирсэн дуудлаганд хариулагч биш шүү.

Тэп:       Уучлаарай.

Рико:     Сая ШинаЯама фүүдсээс дуудлага ирсэн. Тайлан хурдан факсаар явуул гээд.

Тэп:       Мэдэж байнаа. Одоо явууллаа.

Рико:     Ийм завгүй байхад яагаад ажил цалгардуулаад байдаг юм?

Тэп:       МизүХаратай уулзсан юм.

Рико:     Тийм үү.

Тэп:       Ах тэр 2т олон асуудал байгаа л байх. Гэхдээ 2ын асуудлыг өөрсөд нь үлдээсэн дээр байх.

Рико:     Тийм шүү. Тэрэн дээр байх. Гэрлэхийн өмнө ямар ч хос нэлээн ширүүн маргалдаж салах        дээрээ тулдаг гэсэн. Тийм болохоор тэр 2 ч гэсэн зүгээр байх.

       Факсаар явуулах юм энэ үү? Алив би хийе.

Тэп:       Зүгээр ээ.

Рико:     Би хийгээд өгье. Хийгээд өгье.

Тэп:       Энэ дугаар нь.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Changing body өөрчлөгдөх бие. Энэ бол 20-р зууны шинэ брэнд Vemtuno-д зориулан        манай компаниас санал дэвшүүлж буй зурагт хуудас.

       Та бүхний үйл ажиллагаагаа чиглүүлж буй ажил хэрэгч эмэгтэйчүүдэд толилуулахаар бид        сансартай хамт өөрчлөгдөх эмэгтэй хүний биеийг дүрслэн хийсэн.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       МизүХара зүгээр үү?

Бичиг: МизүХара хичээгээрэй!

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Күро:    За борлуулалтын нэгдүгээр алба. Аа менежер ээ? Дээрийн явдалд баярлалаа. Юу ахиад     уу? Гэхдээ ирэх ням гарагт.

Ёда:       Тэппэи? Тайван тайван. Сэтгэлийг чинь ойлгож байна л даа.

ХиО:     Харин тийм. Түрүүнээс хойш Рико та 2 утас дуугарах болгонд амьсгалаа түгжиж,        амьсгалаа гаргаад миний ч гэсэн ходоод агшчихлаа.

Отэ:       Тийм тийм. Уралдаанд ялах юм бол өнөө орой би даагаад шарсан мах идэхээр явцгаах уу?

Ёда:       Одоо ийм үг хэлж болохгүй шд. Эрт дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж үг байдагдаа.

ХоС:      Тэглээ ч Отэмон гуай таны чихрийн шижин зүгээр юм уу?

Отэ:       Зүгээр ээ.

Күро:    За. ЭиКо Agency борлуулалтын 1-р алба. За. Тийм. За. Тийм үү. За Ойлголоо. Дараагийн   удаа тусалж дэмжээрэй.

       Катагири?

Тэп:       За.

Күро:    Харамсалтай юм болж энэ удаагийн уралдаанд ДаиИчи сурталчилгаа ялсан юм шиг        байна. Шинэ хүн байж чи сайн хийсэн. Креатив албаныхан ч гэсэн дуусан дуустал чамайг    орхилгүй хичээж ажилласан.

Тэп:       Гэхдээ би... Үгүй ээ. Бид хамаг хүчээрээ сайн ажилласан.

Күро:    Сайн ажилласан болохоор ялна гэж битгий бод ялах юм бол сайн ажилласан гэж бод.

Тэп:       Ойлголоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

СоИ:      Юу хийж байгаа юм?

Сана:     Битгий хар.

СоИ:      Яагаад ийм зүйл хийж байгаа юм? Энийг шатаалаа гээд чиний доторх сэтгэл        өөрчлөгдөхгүй биздээ? Тийм бол битгий өөрийгөө хүчил. Хэлбэр төдий, өнгө төдий        гэрлэлтэд дургүй гэж хэлсэн нь чи биш билүү?

Сана:     Хаачих гэж байгаа юм?

СоИ:      Сүй тавих үдэшлэгт очихгүй бол болохгүй.

Сана:     Гэхдээ...

СоИ:      Чи очихгүй байсан ч болно. Тэппэи ч гэсэн хэлж байсан. Би чамайг илүү сайн хажуу        барьж байсан бол дээр байсан байж магадгүй л юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Тэппэи? Өнөө орой юу хийх үү? Ойрд оройгүй юм чинь клуб орж сайхан бүжиглэх үү?        Эсвэл намуухан газарт тухтай ...

Тэп:       Өнөөдөр тус тусдаа харьцгаая. Ганцаараа баймаар байна.

Рико:     За ойлголоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бүгд:     Баяр хүргэе.

Эр: Сүйт бүсгүй чинь араас чинь ирэх юм уу?

СоИ:      Тэр ирэхгүй ээ.

Эр: Яагаа вэ?

СоИ:      Олон зүйл бэлдүүлээд уучлаарай. Гэхдээ бид сүйгээ цуцлана.

Эр1:      Үнэн гэж үү?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       МизүХара? Чи яагаа вэ?

Сана:     Тэччан яагаад энд?

Тэп:       Би уралдаанд ялагдчихсан.

Сана:     Би ч гэсэн адилхан. Хичээсэн ч гэсэн ялагдчихсан. Очих газаргүй болчихсон.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Дарарара дарара. Болчихлоо. Нэг л сонин болоод байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Ямар нэг юм болсон юм уу? Ахтай ахиад ямар нэг юм болсон юмуу? Ахиад санаа нь        зовоод хайж байгаа даа.

Сана:     Тийм юм байхгүй.

Тэп:       Яагаад?

Сана:     СоИчиро одоо миний царайг харахыг хүсэхгүй байгаа гэж бодож байна.

Тэп:       Тийм юм гэж юу байсан юм.

Сана:     СоИчиротой анх уулзахдаа хүчирхэг, итгэж болмоор хүн байна гэж бодсон юм. Гэхдээ    үргэлж нэг том хана байгаад, тэр ханыг давахын өмнө хүчээ барчихлаа.

Тэп:       МизүХара?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Маргааш, маргаашийн салхи үлээнэ. Рико. Болчихлоо.

Тэп:       Ах руу ярьсан нь дээрээ. Сайн ярилцаж ойлголцсон нь дээр.

Сана:     СоИчиро гэртээ байхгүй.

Тэп:       Яагаад?

Сана:     Бидний сүйн үдэшлэгт явчихсан.

Тэп:       Айн? Юу ах ганцаараа юу?

Сана:     ммхн.

Тэп:       Тэр чинь юу гэсэн үг юм?

Сана:     Намайг ирэхгүй байсан ч болно гэсэн.

Тэп:       Байз ах яахаараа чамд тийм үг хэлдэг юм.

Сана:     Миний буруу. СоИчирог тэгж хэлэхэд хүргэсэн нь би. Миний сэтгэл СоИчирод биш        болохоор. Миний сэтгэл Тэччан руу эргэчихсэн болохоор.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Дарарара оройн мэнд.

Эр: Оройн мэнд.

Рико:     Оройн мэнд шүү.

       Дарарраара.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Болохгүй гэж өөртөө өчнөөн олон удаа хэлсэн. Тэччангаар туслуулаад байж болохгүй гэж.     Гэхдээ яах ч арга алга. Анзаараад харсан чинь Тэччан үргэлж миний хажууд байж намайг дэмжиж байсан. Тэччанд хайртай. Тэччан биш бол өөр хүн хэрэггүй. Одоо би Тэччан ...

Рико:     Дарарара.

       Худлаа байлгүй дээ. Яагаад? ----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Рико?

Рико:     Худлаа гэж хэлээч. СанаЭ-тай тэврэлдэж байсан нь, үнсэлцэж байсан нь бүгд худлаа гэж         хэлээч. Шударга бус байна шдээ Тэппэи. Би аль хэдийн чамд хайртай болчихсон. Надад        Тэппэигээс өөр хүн байхгүй, Тэппэигээс бусад нь харагдахгүй. Буцаж чадахааргүй   болчихсон. Тийм байхад яагаад тийм зүйл хийж байгаа юм бэ? Тийм зүйл хийж болохгүй   шдээ. Ямар нэг юм хэлээч. Ямар нэг юм хэл л дээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дараагийн ангид:     

Эри:      Энэ чигээр нь орхих юм бол тэр хөдөөнөө үлдчихэж магадгүй.

СоИ:      СанаЭ чамд хайртай. Чи юу хийх гэж байна тэрийг тийм байдалд хүргээд.

Тэп:       Би үнэхээр чамд хайртай байсан.

Сана:     Гуйж байна.

Рико:     Яагаад ийм сайхан сэтгэлтэй юм?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

                                          ******

 

Back to episodes Go home