Love Generation
7-р анги
Нэрс товчлол :
1. Тэп Катагири Тэппэи
2. Рико ҮэСүги Рико
3. Күро Күрозаки
4. СоИ Катагири СоүИчиро
5. Сана Мизүхара СанаЭ
6. Ёши Ёшимото ТамиО
7. Саса Сасаки
8. Цүчи Цүчи
9. Эри Эрика
10. Отэ Отэмон
11. Ёда Ёда
12. ХиО ХиОки
13: Нам ШираиИши Нами
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Би ҮэСүгитэй үерхэж байгаа. Нуугдмааргүй байсан болохоор .
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Ингэхэд хэн бэ?
Нам: Хөөрхийлөлтэй юмаа чи. Байнга л тэрнийг ирэхийг хүлээгээд л. Тэр надтай хамт байсан юм. Чамд худлаа хэлсэн байх тэ? Тэр тийм л хүн өөрийгөө хамгаалахын тулд бүхнийг хийдэг. Тийм хүнд бусад хүн нүдэнд нь үзэгдэхгүй болдог юм. Тийм болно гэвэл гэрлэхэд болно.
Тэп: Юу вэ байсан л байна шдээ. Ажилчдын аялалаар явчихаад ирсэн юм бэлэг.
Сана: Баярлалаа.
Тэп: Яасан юм? Байзаарай. Хөөе.
Ямар нэг юм болсон юм уу?
Сана: Гуйж байна хариад өг. Харь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: За. Юу яаж байнаа?
Рико: 3н хальс үлдчихсэн байсан болохоор нь дуусгачихъя гэж бодоод ... гэдэг нь шалтаг .. түр уулзахаар ирсэн юм.
Аа Тэппи хамт авахуулъя. Алив алив. Авлаа шүү. Cheese
Аа одоо Тэппэи ганцаараа.
Тэп: Ахиад байгаа юм уу?
Рико: Энэ чинь? Яагаа вэ? Царай чинь баргар байна?
Тэп: Тийм үү?
Рико: Өнөөдөр хайр сэтгэлийнхээ тухай нийтэд зарласан гэхээргүй харагдаж байна. Ямар нэг юм болоо юу?
Тэп: Үгүй ээ юу ч болоогүй.
Рико: Яг уу? Яг яг яг юу ч болоогүй юу?
Тэп: Хэтэрхий их асууж байна шүү. Хэтрүүлээд байвал ...
Рико: Ёстой нэг.
Тэп: За хурдан.
Рико: За. Инээгээрэй Инээгээрэй. Cheese
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ёда: Тэппэи Тэппэи? Энийг хараа.
Тэп: Энэ чинь юу вэ? Намайг байхгүй байхад ийм юм хийсэн юм уу? Би байхгүй байсан бараг дээр байсан юм бишүү?
Рико: Тэгж хэлж болохгүй.
Ёда: Шууд л найз охиндоо загнуулаад эхэлжээ Катагири.
Күро: Катагири? Катагири?
Тэп: Айн?
Күро: Түр нааш ир.
Ёда: Энэ бүсгүй Жүнко. Жүнко чан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Күро: Удахгүй Карлз Жапан-ны шинэ уралдаанд манайх бас оролцохоор болсон. Ямар вэ? Хийх сонирхол байна уу?
Тэп: Тиймээ. Заавал хийлгээч.
Күро: Үнэнээ хэлэх юм бол жаахан санаа зовж байна.
Тэп: Юу тэр вэ?
Күро: Өмнөх өвлийн аяны уралдаанд чи өөрийнхөө бодлыг хэт тулгаснаас болж амжилтгүй болсон. Адилхан алдаа гаргаж болохгүй шүү.
Тэп: За.
Күро: Энийг уншаад үз.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Хөөх Тэппэи? Төгсөлтийн уулзалтын урилга ирсэн байна. Минами ШизүОка ахлах сургууль ХэиСэи 3-р он төгсөгчдийн уулзалт гээд.
Тэп: Надад даанч тийшээ явах зав алга. Энэ удаагийн уралдааны ажил ихтэй.
Рико: Хөөх хийх урам зориг ихтэй байна шүү. Би юу ч байсан хийнэ. Тийм болохоор туслуулах юм байвал хэлэээрэй.
Тэп: Тийм юм хэлэхээр чинь аягүй бол маргааш цас орно доо.
Рико: Аан би онгойлгоё. Юу ч байсан хийнэ. За.
Тэп: Өө? Яагаа вэ?
Рико: Санаа зоволтгүй ор ор.
Тэп: Өөрийнхөө гэр шиг хэлэхээ болиоч. Аа уучлаарай ор ор.
Сана: Төвөг удахнээ.
Рико: Ийшээ суугаарай.
Тэп: Уучлаарай замбараагүй байгаад.
Рико: Дээр жаахан гайхсан шүү. Гэнэтхэн Со чантай маргалдаад эхлэхээр. Тэрний дараа эвлэрсэн үү?
Сана: Ммхн.
Тэп: Тулгасан юм битгий асуугаад байгаач.
Рико: Юу тулгасан гэж?
Тэп: Аа сүү, сериал дуусчихсан байсан.
Рико: Юу вэ сүүг Тэппэи л уудаг биздээ? СанаЭ-г ирсэн гээд намайг
Сана: Өчигдөр оройны явдлыг битгий тоогоорой. СоИчиротой жаахан юман дээрээс маргалдаад. Хуримны гарын бэлгэнд юу өгөх вэ гээд..
Тэп: Тэгээд уйлсан юм уу?
Рико: Уйлсаан? Өчигдөр орой СанаЭ уйлсан юм уу?
Сана: Гэхдээ .. нөгөө эвлэрсэн болохоор санаа зовж байвал гэж бодоод замаараа дайрсан төдий. За явлаа.
Тэп: Ирсэн юм чинь ядаж кофе, кофе энэ тэр .
Сана: Үнэхээр зүгээр ээ. Харих замдаа дайраад гарсан төдий. За баяртай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Сайхан хооллолоо.
Рико: Нөгөө.. Өчигдөр СанаЭ-г уйлж байсан гэдгийг яагаад хэлээгүй юм.
Тэп: Хэлэхээр юм биш шүү дээ.
Рико: Гэхдээ ...
Тэп: Тэр надад уйлсан царайгаа харуулах үедээ баларлаа гэсэн царай гаргасан. Тэгэхээр надад мэдэгдэхийг хүсээгүй зүйлээ чамд мэдэгдэхийг хүсэхгүй байх гэж бодоод.
Рико: Тэппэи СанаЭ-гийн сэтгэлийг сайн ойлгох юмаа. Аа хардсан юм байхгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Энэ удаагийн төслийг хариуцахаар болсон Катагири байна. Тусалж дэмжээрэй. Энэ удаагийн Карлз Жапан 191.
Эр1: Өршөөгөөрэй.
Тэп: За?
Эр1: Энэ удаа жаахан зөөлөн хандаарай.
Тэп: Айн?
Эр1: Чи өмнө бас нэг уралдааныг бүтэлгүйтүүлсэн биздээ? Өөрийнхөө бодсон бүхнийг шууд хэлдэг болохоор хүмүүс дургүй байдаг байх тэ.
Тэп: Таны хэлсэн зөв.
Эр2: Хөөе Катагири?
Тэп: Би сайн юмыг сайн, муу юмыг муу гээд тодорхой хэлдэг.
Эр3: Наадах чинь зүгээр л өөрийн чинь дуртай дургүйн асуудал биш үү?
Тэп: Тийм байж магадгүй. Гэхдээ өөрийнхөө үнэлэмжид итгэхгүй бол өөр юунд итгэх болж байнаа? Өмнөх уралдааны үеэр Креатив албаныхан намайг орхиж зугтсан бол энэ удаа хэнийг зугтаалгамааргүй байна. Тийм сэтгэлээр оролцохыг хүсье. Оролцож байгаа юм чинь ялцгаая. Тусалж дэмжээрэй.
Бүгд: Сайн ажиллалаа.
Рико: Сайн ажиллалаа.
Тэп: Дараа 7 хоногийн Мягмар гарагт очноо. За. За. Аа зүгээр ээ. Гуйж байна. За. Баяртай.
Рико: Ялгааг ойлгодог залуу Катагири Тэппэи. Дададда
Тэп: Аюултай шдээ. За ойлголоо. Баярлалаа баярлалаа.
Рико: Хөөх энийг бүгдийг нь ганцаараа хийх юм уу?
Тэп: Тийм сүртэй юм хэлчихсэн юм чинь өөрөө бас сайн ажиллаж байгаагаа харуулахгүй бол болохгүй шд.
Рико: Хөөх гайхалтай. Жинхэнэ ажил хэрэгч хүн шиг байна. Параба рарара.
Тэп: Бишээ парабабара шдээ. Анхаарал сарниад байна жаахан чимээгүй байчих.
Рико: За. Тэппэи? Хааяа манайд ирэхгүй юмуу?
Тэп: Айн?
Рико: Илүү цагаар ажиллаж дуусаад ирээрэй. Би мөрийг бариад массаж хийж өгье. Эсвэл өөр массаж хэрэгтэй юу?
Тэп: Юун мангар юм яриад байгаа юм. Үнэнгээсээ хийлгэнэ гэж бодоод байгаа юм уу?
Рико: Болихгүй юу.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Дээр уучлаарай. Өмнө нь хариуцаж байсан хэргээр цагдаагийн газраас ...
Сана: СоИчиро? Би дараа өдөр нь дуудлага авсан. ШираиИши гэдэг эмэгтэйгээс. СоИчиротой хамт байсан гэсэн. Үнэн байжээ. Би байнаа итгэж чадахгүй л байна. СоИчиро өөр эмэгтэйтэй ямар нэг юм болсон гэж. Ерөөсөө юуг ч ойлгохгүй болчихоод. Би яавал дээр юм болоо?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Ваа.
Яах аргагүй өвөл Котацү-нд ороод Одэн идэх хамгийн шилдэг нь юмаа.
Тэп: Чи гэртээ наадхаа өмсөхөө болио.
Рико: Яадгийн энэ гоё дулаахан. Өмсөөд үз. Тайлж чадахаа болино шүү.
Тэп: Ийм том юм нөмрөхөөс өөр юм болохгүй.
Рико: Сайхан санаа байж магадгүй.
Тэп: Юу?
Рико: Шинэ жилийн үдэшлэгийн тоглоомонд.
Тэп: Чадах юмуу?
Рико: Чаднаа. За явлаа.
Тэп: Сайн нөмрөхгүй бол болохгүй.
Рико: За. Ханпэн идмээр байна.
Тэп. Ханпэн? За идэх гээд үзье.
Рико: За.
Тэп: Жаахан дээшээ. Ахиад жаахан дээшээ. Наадах чинь ДаиКон.
Рико: ДаиКон.
Тэп: Аа наадах чинь.
Рико: Чадчихлаа. Ханпэн.
Тэп: Наадах чинь нүд.
Рико: Нүд ээ?
Тэп: Жоохон доошоо. Халуун байна.
Рико. Амттай байна шүү. Аа архи хийгээд ууя.
Тэп: Хэрэггүй ээ хэрэггүй.
Рико: Ингэвэл яаж байна?
Тэп: Юу юу? Наадах чинь өөр юм шдээ.
Рико: Дарара дарара.
Эр: Хэн билээ?
Рико: Чиний нэр?
Тэп: Хэн бэ?
Рико: Ааваа?
Тэп: Юу гэсэн бэ ?
Рико: Манай аав.
Тэп: Нээрэнгээсээ юу? Сайн байна уу? Катагири Тэппэи байна.
Эр: Сайн байна уу?
Тэп: Охинтой тань нэг албанд ажиллаж туслуулж дэмжүүлдэг юм.
Эр: Ммм.
Тэп: Тиймээ.
Рико: Уучлаарай. Харьчих.
Тэп: Би ингэсгээд явья даа. Одэн амттай байлаа баярлалаа.
Рико: Аа за баяртай.
Тэп: Ингээд явья даа.
Уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Амттан өгсөнд баярлалаа. Цай хөрчихөж халуун цай хийгээд ирье.
Эр: Зүгээр. Сууж бай.
Рико: За.
Эр: Өглөө оройгүй гэрлүү чинь залгаад байхад авахгүй болохоор нь санаа зовоод ирсэн юм.
Рико: Тиймүү? Уучлаарай.
Эр: Токио токио гээд сүр бадруулж ирсэн, юу л хийгээд байдаг юм дээ? Оффисын ажил чинь нээх хийхийг хүссэн ажил чинь биш биз дээ?
Рико: Гэхдээ тийм ч уйтгартай ажил бишээ.
Эр: Чи гэртээ буцаж ирэх сонирхолгүй байна уу?
Рико: Буудлын ажилд туслах хүн байхгүй байгаа юмуу?
Эр: Ёоко тусалж байгаа ч Сачико жирэмсэн, Мидори төгсөх ангийн сурагч. Тэр ч яахав яаж ч аргалж болно. Хамгийн том шалтгаан ээж чинь. Ээж чинь чамайг буцаж ирэхийг хүлээж байгаа. Өнгөрсөн жилийн өргөтгөлөөр чиний өрөөнд гар хүргээгүй. Янзлаад зочны болгож болох байсан ч.
Рико: Уучлаарай ааваа. Би гэрлүүгээ буцаж чадахгүй.
Эр: Саяын нөхрөөс болоод уу?
Рико: Ммхн.
Эр: Гэхдээ гэрлэх барих гээд цаашдын ямар ч яриа болоогүй шүүдээ.
Рико: Байхгүй ээ. Тийм юм юу ч байхгүй. Гэхдээ би хайртай болохоор. Хэн нэгэнд хайртай гэдэг шалтгаан байж болохгүй юу? Хайртай хүнтэйгээ хамт баймаар байна гэдэг шалтгаанаар Токиод баймаар байна тэгж болохгүй гэж үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Дээр нээрээ аав чинь уурлаагүй юу?
Рико: Уурласан уурласан. Дараа нь уулзвал өшиглөж хаяна гэсэн.
Тэп: Нээрээ юу?
Рико: Худлаа.
Тэп: Кияаяа
Рико: Яагаад байгаа юм? Зул сарын бэлтгэл ч эхэлчихэж дээ.
Тэп: Тийм байна.
Рико: Гоё юм.
Тэп: Явах уу?
Рико: Тэр Со чан биш үү?
Тэп: Тийм байна тэ?
Рико: Мммхн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Чамтай ахиж уулзахгүй. Өнөөдөр сүүлийнх нь.
Нам: Сүйт бүсгүйдээ баригдаад айх юмгүй болсон болохоор уу? Гэхдээ ажлаа алдах чинь бүр аймар шүү. Байцаалт өгч байхад прокурор хүч хэрэглэсэн гэж зарга мэдүүлээд өгөх үү?
СоИ: Тэгмээр байгаа бол тэгдээ. Би юу ч алдсан хамаагүй түүнийг сонгоно. Чамайг хаяна. Энэ миний эцсийн шийдвэр.
Нам: Юу ч алдсан хамаагүй гэж өмнө нь надад болохоор хэлж байгаагүй биздээ? Чадахгүй ээ. Салж чадахгүй. Би хэнээс ч илүү чамайг хайрласан. Тийм болохоор шаналсан. Тийм болохоор чамайг шархлуулахыг хүссэн. Илүү зов. Бүр ч илүү зов л доо.
Бичиг: Баяртай.
Нам: Баяртай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Цочсон уу? Энэ байнаа Сүмогийн ШиЖүХачиТэ (48н гар). Муур мэхлэх гэдэг мэх. Өрсөлдөгчөө гайхаж байхад нь унагаана. Орондоо ч бас ашиглаж болох болов уу?
Тэп: Үнэхээр санаа зовохгүй хүн юмаа.
Рико: Арай гэж амралтаараа Тэппэитэй болзоонд явж байна шдээ. Хөгжилтэй байхгүй бол хайран шд.
Тэп: Мм.
Рико: Со чан-гийн талаар санаа зовох нь аргагүй ч гэсэн.
Тэп: Уучлаарай. Түрүүлээд харьж бай.
Рико: Айн?
Тэп: Яах аргагүй ах дээр очих хэрэгтэй
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Өө чи юу? Орооч.
Тэп: Хүн ирсэн байгаа юмуу?
СоИ: Ммхн.
Эр: Баярлалаа.
СоИ: Прокурорын газрын Фүжита гуай. Хуримын товын тухай ярилцахаар ирсэн юм.
Эр: Тиймүү атаархмаар юмаа.
СоИ: Чи ямар хэргээр ирсэн юм?
Тэп: Дараа 7 хоногийн мягмар гарагт төгсөлтийн уулзалт байгааг МизүХара мэдэж байгаа болов уу гээд.
СоИ: Өө тиймүү. За ор ор.
Тэп: Зүгээр зүгээр. Зочин ирчихсэн байгаа юм чинь би харилаа. Тэрийг хэлчихээрэй.
СоИ: За.
Тэп: Уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эри: Хөөх. Тийм юм болсон юм уу? Тэрийг СанаЭ мэдчихвэл хэцүүдэхнээ.
Рико: Яагаад?
Эри: СанаЭ-г ахтай нь муу харилцаатай болох юм бол Тэппэи руу яваад ирэх вий дээ гээд л .
Рико: Тийм юм байхгүй ээ. Тэр 2 аль хэдийн дууссан.
Эри: Тийм болов уу? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа тийм амархан биш.
Рико: Зүгээр ээ. Тэр надад л хайртай.
Эри: Рико санаа зовоогүй бол ч яахав.
Рико: Тэппэи сайхан сэтгэлтэй болохоор бусдын асуудалд санаа тавьж, санаа зовдог юм. Гэхдээ хайр нь зөвхөн би. Би өөртөө итгэлтэй байна.
Эри: Өөртөө итгэлтэй байна шүү. Дайлсанд баярлалаа.
Рико: Зүгээр ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Өнөөдөр уучлаарай. Түүнтэй ахиж уулзахгүй ээ. СанаЭ-тай ахиад эхнээс нь эхэлмээр байна.
Сана: Надад битгий хүр. Уучлаарай. Гэхдээ би тэвчиж чадахгүй нь. Би СоИчирог уучлая гэж бодсон. Чадлаараа ойлгоя ч гэж бодсон. Гэвч чадахгүй байна. Тэр эмэгтэйтэй энгийн харилцаатай биш биздээ? Сэтгэл чинь хөдлөөд тийм харилцаатай болчихсон биздээ? Тийм бол би СоИчирогийн хувьд хэн юм бэ? Зүгээр л гэрлэхэд тохиромжтой эмэгтэй?
СоИ: Тийм биш. Тийм бишээ.
Сана: Би ч гэсэн ахиад эхэлмээр байна. Гэхдээ чадахгүй байна. Ахиад эхэлье. Хичээе гээд бодох тусам улам их шаналж байна.
СоИ: СанаЭ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Өө ирчихвүү?
Тэп: Би ирлээ. Хаалгаа түгж л дээ.
Рико: Аа уучлаарай. Со чан яасан?
Тэп: Ажлынх нь хүн ирчихээд МизүХара тэр 3 найрлаж сууна. Ямар нэг юм болсон бол тэгж инээхгүй байлгүй гэж бодоод ирлээ.
Рико: Ашгүй дээ. Со чан прокурор байж хүний санаа зовоогоод л.
Тэп: Харин тийн. Хүнд санаа зовох яахав. Өөртөө санаа зовохгүй бол болохгүй нь.
Рико: Айн?
Тэп: Хурлын материал бэлдэхгүй бол.
Рико: Одоо ажлаа хийх юмуу?
Тэп: Би өнөө шөнө шөнөжин хийх байх. Чи түрүүлээд унтаж бай.
Рико: Хичээгээрэй.
Тэп: Нээх их харахгүй байвал яаж байна? Энд загатнаад байна.
Рико: Сүртэй шд. Хорогдох юм байхгүй шд. Хэхэ
Наашаа хар. Наашаа хар. Наашаа хар.
Тэп: Яасан?
Рико: Юу ч биш. Жаргалтай байна шүү гэж бодсон төдий.
Тэп: Айн?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Күро: Яаж байна Катагири? Сайн үргэлжилж байна уу?
Тэп: Тиймээ.
Күро: Ахиад хурал нэлээн ширүүн болж байх шиг байна. Зүгээр үү?
Тэп: Зүгээр ээ.
Күро: Энэ удаа адилхан алдаа гаргах юм бол чиний ажил дээрх байр суурь хүнд байдалд орно шүү. Ойлгож байгаа биздээ? Хичээгээрэй.
Тэп: За.
Күро: За сайн ажиллалаа.
Бүгд: Сайн ажиллалаа.
Рико: Үнэхээр зүгээр юмуу?
Тэп: Дэмий санаа зовох хэрэггүй. Би өөрийнхөө арга барилаар давж гарах болно.
Рико: Тийм байх нь. Ойлголоо. Би санаа зовохоо болилоо. Түрүүлээд харилаа.
Тэп: Ммхн.
Рико: Өө нээрээ өнөөдөр төгсөгчдийн уулзалт биш билүү ?
Тэп: Тийм юманд очих зав байхгүй шд.
Рико: Тийм л дээ.
За сайн ажиллалаа.
Бүгд: Сайн ажиллалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: За.
Сана: Тэччан?
Тэп: МизүХара? Яагаа вэ?
Сана: Өнөөдөр Тэччан төгсөгчдийн уулзалтад очих юм уу?
Тэп: Яасан?
Сана: Зүгээр л. Ажилтай байсан биздээ уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: МизүХара байхгүй л байна шд.
Сана: Тэччан?
Тэп: Сая ярихаар чинь жаахан санаа зовоод ярилцмаар байгаа юм байгаа юм болов уу гэж бодоод.
Эр1: Тэппэи?
Эр2: Оройтож байна шүү чи.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Тиймээ.
Эм: Тавтай морилно уу.
Рико: Энэ хэд вэ?
Эм: 128000 иен.
Рико: Үгүй байлгүй дээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр1: Төлөө.
Эр2: Удаан уулзсангүй шүү.
Эр3: Нээрээ би аав болсон.
Эр1: Үгүй байлгүй дээ.
Эр2: Худлаа байхаа Хироши.
Эр4: Хамгийн их зугаацсан чи ингээд аав болох гэж. Ертөнц ч тааварлашгүй юмаа.
Тэп: Миний хувьд бол шал өөр ертөнц.
Эр4: Тийм гэж үү?
Тэп: Ингэж зоргоороо, өөртөө эргэлзэж явж байгаад хурим хийж нөгөө хүнийхээ өмнө хариуцлага хүлээж чадна гэж бодохгүй байна.
Эр4: Тийм шүү.
Эр3: Гэхдээ эргэлзээ арилж байж гэрлэнэ гэсэн үг биш. Хэн нэгэнтэй хамт эргэлзэж амьдрах нь гэрлэлт.
Бүгд: Догь үг хэлдэг юм бэ.
Эр2: Уур хүрмээр юм хэлж байна шүү хэхэх.
Эр1: Өөр гэрлэсэн хүн байгаа юу?
Эр2: Нэг хүн бараг шийдэгдсэн хүн байгаа биш үү?
Эр1: Тийм үү? Хэн юм?
Бүгд: Хэн юм? Хэн юм?
Саса: МизүХара? Хэл хэл. МизүХара?
МизүХара хайрандаа умбаж байгаа. Нөгөө бөгжөө яасан юм бэ?
Айн? Бөгжөө яасан юм? Тайлж болохгүй шдээ.
Тэп: Ёоёоёо.
Эр: Яасан бэ?
Тэп: Би өнөөдөр ингээд явлаа. Хамт явъя.
Бүгд: Хүүе Тэппэи?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Маш их баярлалаа.
Рико: Баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Ёоёоёо.
Сана: Тэччан зүгээр үү? Хаана чинь өвдөж байна? Дээшээ? Юу юм болоо?
Тэп: Ахтай ямар нэг юм болсон биздээ? Тэ? Хүйтэн байна.
Сана: Тэччан? Гэдэс чинь яасан? Гэдэс чинь?
Тэп: Гайхсан уу? Ядарчихлаа.
Сана: Баярлалаа.
Тэп: Айн?
Сана: Тэччангаар байнга л туслуулах юм. Гэхдээ цаашдаа тусламж авахгүй ээ.
Тэп: Яагаад? Өмнө нь үерхэж байсан болохоор биш биздээ? Яах аргагүй би МизүХара-г мартаагүй байсан байж магадгүй. Олон хүнтэй болзож байсан ч хамгийн шилдэг нь байсан болохоор. Гэхдээ өрсөлдөгч ах байхад... Би бууж өгсөн юм чинь чи аз жаргалтай амьдрахгүй бол болохгүй шүү. Ирээдүйд эгчээ гэж дуудахгүй бол болохгүй шдээ. Эгчийгээ аз жаргалтай байхыг хүснэ шдээ. Тийм болохоор хэлээд санаа амрах юм байвал хэлээд санаагаа амраасан нь дээр шдээ тэ? Яасан бэ МизүХара? МизүХара?
Сана: Тэччаан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Ахиад жаахан л.
Энийг дээш гаргахад туслаач.
Эр: Одоо хоолны газар завгүй байна.
Рико: Ажлаас зугтаагаад байж байсан юм байж.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хэлэх зүйлээ дохио дуугарсны дараа үлдээнэ үү.
Ёши: Хөөе Тэппэи? МизүХара та 2 хаашаа явчихсан юм бэ? Буцаж ирэхгүй юм бол цаашаа үргэжлүүллээ шүү. Тийн бас төгсөгчдийн уулзалтын мөнгийг дараа нь төлөөрэй. Ёшимото байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Би ахиад эхнээс нь эхлээд үзнээ. Тэччанд ярьчихсан чинь дотор онгойчихлоо.
Тэп: Аа тиймүү. За ашгүй дээ.
Сана: Болохгүй нээ тэ? Илүү хичээхгүй бол. За би эндээс ингээд.
Тэп: Өө за.
Сана: Үнэхээр баярлалаа. За сайхан амраарай.
Тэп: Сайхан амраарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Гэрлээ асаая.
Рико: Битгий асаа. Ингээд харанхуйд харах нь илүү гоё байгаа биздээ?
Тэп: Зул сарын гацуур. Гэхдээ арай эрт биш үү?
Рико: Тийм юм байхгүй ээ. Европ энэ тэрт бол 1 сарын өмнөөс засах нь энгийн үзэгдэл. Тэгээд байнаа хөгжилтэй зүйлийг удаан мэдэрмээр санагдахгүй гэж үү? Тэппэи бид 2 хамт өнгөрөөх анхны зул сар шүү дээ.
Яасан бэ?
Тэп: Зүгээр л.
Өнөөдөр оройтсонд уучлаарай.
Рико: Зүгээр ээ. Надад энэ модыг чимэглэх зугаатай байсан. Авч ирэх нь жаахан хэцүү байсан ч гэсэн.
Тэп: Хүнд байсан биздээ? Өнөөдөр өчигдөр хадгалсан флопи хаашаа орсон мэдэгдэхгүй алга болоод тэгээд дахиад бичих гэж их цаг зарцуулаад ажлаас оройтож гарлаа.
Яасан бэ?
Рико: Уучлаарай. Би өнөөдөр харилаа.
Тэп: Юу яриад байгаа юм?
Рико: Хааяа гэртээ харьж байхгүй бол хөдөө гэрээс залгаад санаа нь зовчихно.
Тэп: Ийм орой метро байхгүй шдээ.
Рико: Метро байхгүй бол таксигаар явчихна. Бас байхгүй бол алхаад харьчихна.
Тэп: Юу яриад байгаа юм?
Рико: Зүгээр ээ би хөл сайтай шдээ. Баяртай.
Тэп: Үнэнээсээ юу? Хөөе.
Эм: 1 дуудлага ирсэн байна.
Ёши: Хөөе Тэппэи? МизүХара та 2 хаашаа явчихсан юм бэ? Буцаж ирэхгүй юм бол цаашаа үргэжлүүллээ шүү. Тийн бас төгсөгчдийн уулзалтын мөнгийг дараа нь төлөөрэй. Ёшимото байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Ёстой нэг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Чамд худлаа хэлье гэж бодоогүй юмаа. Чамайг явсны дараа МизүХара залгаад тэгээд яасан юм бол гэж бодоод төгсөгчдийн уулзалтад очоод тэгсэн чинь тэр ахаас болж шаналаад тэгээд яриаг нь сонссон юм. Чи хүний яриаг сонс л доо.
Рико: Сонсмооргүй байна. Тийм зүйлийг ерөөсөө сонсмооргүй байна. Сонсмоор байгаа нь Тэппэиг надад хайртай юу үгүй юу гэдэг л байна.
Тэп: Хайртай. Чамд хайртай. Би чамд хайртай.
Рико: Ахиад хэлдээ.
Тэп: Хайртай.
Рико: Ахиад нэг удаа.
Тэп: Хайртай.
Рико: Ахиад нэг.
Тэп: Хайртай гээд хэлээд байна шдээ.
Рико: Энэ үг чинь худлаа биш биздээ? Би үнэхээр их айсан. Танайд чамайг хүлээж байхдаа үнэхээр их айсан. Арай гэж нэгнээ олж, тэврэхэд ийм дулаан байхад бага багаар Тэппэи надаас холдож байх шиг санагдаад. Би аз жаргалтай байдаг. Тэппэид хажууд байх төдийд л. Үүнээс илүү жаргал үгүй гэж бодогдохоор. Тийм болохоор Тэппэи холдчих юм бол миний эргэн тойрон давчуу болж би амьсгалж чадахаа болино. Хаашаа ч битгий яваарай Тэппэи. Хаашаа ч явуулахыг хүсэхгүй байна.
Хэтэрхий чанга байна. Будаг наалдчихлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Юу хийж байгаа юм бэ?
Эри. Тэппэи болж байлаа.
Тэп: Айн?
Сана: Үгүй ээ.
СоИ: СанаЭ?
Сана: Очих газаргүй болчихлоо.
Рико: Амжилт гаргаарай Тэппэи
Сана: Яах ч аргагүй Тэччанд хайртай.
Рико: Үгүй байлгүй дээ. Яагаад?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
******
Back to episodes Go home