Love Generation
6-р анги
Нэрс товчлол :
1. Тэп Катагири Тэппэи
2. Рико ҮэСүги Рико
3. Күро Күрозаки
4. СоИ Катагири СоүИчиро
5. Сана Мизүхара СанаЭ
6. Ёши Ёшимото ТамиО
7. Саса Сасаки
8. Цүчи Цүчи
9. Эри Эрика
10. Отэ Отэмон
11. Ёда Ёда
12. ХиО ХиОки
13: Нам ШираиИши Нами
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэлгэц бичиг:
Рико
Би ч гэсэн хайртай!!!
Тэппэи
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Цаг болчихлоо.
Рико: Юуны?
Тэп: Бидний үнсэлцэх цаг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Юу хийж байгаа юм? Чи ... Чи болио .. Хайртай гэж бичихээ болилдоо ...
Рико: Яагаад?
Тэп: Энэ арилахгүй шдээ.
Рико: Арилахгүй бол бүр сайн шд. Би бүр чангаар хэлмээр байна. Чанга яригчаар ярьсан ч чадна.
Тэп: За дураараа л бол.
Рико: Дураараа болноо. Тэппэи Тэппэи.
Болчихлоо болчихлоо.
Тэп: Хэрэггүй ээ.
Рико: Болчихлоо. Болчихлоо гээд байхад.
Тэп: Юу вэ зүгээр гээд байхад ...
Энэ чинь юу вэ?
Рико: Өчигдөр оройны сэтгэгдэл.
Бичиг: Тэппэи завхай
Тэп: Бие загатначихлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Отэ: Энэ нөгөө.
Тэп: Чи эхлээд ор.
Рико: Яагаад хамт орж болохгүй гэж?
Тэп: Дэмий шдээ. Тиймэрхүү юмаа сайн бод.
Рико: За. Тусдаа орцгоое. Хайч чулуу даавуугаар шийдье.
ХиО: Өглөөний мэнд.
Рико: Өглөөний мэнд.
ХиО: Юу вэ? Та 2 хамт ирсэн юм уу?
Рико: Нэг метронд суусан юм.
Тэп: Санаандгүй.
Рико: Санаандгүй.
ХиО: Жигтэй л байна даа.
Бүгд: Өглөөний мэнд.
Рико: Би солигдъё.
Ёда: Өө Рико яагаа вэ? Хувцас чинь их чөлөөт байх чинь?
Рико: Өчигдөр найзындаа хоноод.
Тэп: Энэ байгууллагын дүрэм тоохгүй байгаа юм.
Ёда: Гэхдээ ийм хувцас бас гоё шд би дуртай.
Цүчи: Катагири чи дээр Накано шүүз-ээс зээлсэн байсан загвар гутлыг буцаагаад өгсөн биздээ?
Тэп: Мартчихаж. Уучлаарай.
Цүчи: Өө яаж байгаа юм бэ? Би л загнуулна шдээ.
Тэп: Уучлаарай уучлаарай. Одоохон буцаачихья.
Рико: Би тусалъя.
Тэп: Зүгээр зүгээр.
Рико: Зүгээр бишээ. Хурдалъя.
Тэп: Арай олныг ав л даа.
Ёда: Цай хийж байснаа яах юм бэ?
Күро: Энэ 2 юу вэ?
Бүгд: Харин ээ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Чи байнаа. Миний явах газар луу дагаж явахаа болио.
Рико: Яагаад?
Тэп: Яагаад гэж ... Эвгүй шдээ.
Рико: Яагаад эвгүй гэж? Би лав зүгээр.
Тэп: Ёстой нэг амьдрал мэдэхгүй. Ажил доторх хайр дурлал чинь ер нь эвгүй, хүмүүс дургүй байдаг шд. Тэглээ ч манай компани 30 гарчихаад хүнтэй гэрлээгүй, яарч байгаа эрчүүд олон байгаа. Баригдах юм бол би үзэн ядагдана шдээ.
Рико: Аан тийм үү. Гэхдээ би зүгээр юм чинь дээ.
Тэп: Ямар ч бодлогогүй юм хэлэх юм. Болж бүтэж байхад ч яахав зүгээр ч гэсэн болж бүтэх ээ байх үед утга учиргүй баахан ярианд орох болно шдээ.
Рико: Болж бүтэхгүй үед ээ?
Тэп: Энэ чигээрээ болж бүтээд явбал зүгээр ч гэсэн ирээдүйн явдлыг мэдэхгүй шүү дээ.
Рико: Тэппэи ирээдүйд яахаа мэдэхгүй байна гэж үү?
Тэп: Хайр дурлал гэдэг чинь тийм л зүйл биздээ?
Рико: Яагаад тийм зүйл хэлж байгаа юм? Хэн нэгэнд хорогдсон сэтгэл байгаа юм уу?
Тэп: Тийм юм байхгүй. Ёоёо. Байз байз л даа.
Рико: Ганцаараа яв.
Тэп: Яаж байнаа? Байз л даа. Хөөе хөөе.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Хятад хэл...
Эр: Хятад хэл ...
Сана: Өө Оү гуай? Удаан уулзсангүй шүү.
Эр: СанаЭ гуай. Тэр үед таны тусыг их авсан шүү. Ашгүй бүх хэрэг шийдэгдсэн.
Сана: Ашгүй дээ. Эхнэр чинь бас албадан гаргахаас чөлөөлөгдөөд ...
Эр: Албадан гаргах аа? Юу гэсэн үг вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Күро: Оны сүүлийн ажлын тухай ингээд дууслаа. Шинэ жилийн үдэшлэгүүд ихтэй сар болохоор бүгдээрээ хэтэрхий их уулгүй болгоомжтой байгаарай.
Бүгд: За.
Күро: Өөр бас нэг зүйл нь ирэх жилийн ажилчдын аяллын зохион байгуулалтад ажиллах хүн байна уу? Отэмон хийх үү?
Отэ: Ёда?
Ёда: ХиОки?
ХиО: Айн? Цүчи?
Цүчи: ХоСака?
ХоС: Айн? Амрахаар явж байж тэнд очоод бас зохион байгуулалтад санаа зовж суух гэж хэцүү.
Тэп: Харин тийм тэ.
Рико: Суга чинь урагдчихаж.
Тэп: Айн? Үгүй байлгүй дээ саяхан авсан шдээ.
Күро: Катагири чи хийх үү?
Тэп: Айн?
Күро: Хүмүүсийн дургүй ажлыг өөрөө хийе гэж байдаг сайн чанар шүү. За Катагири хийхээр боллоо.
Бүгд: За хичээгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Чи наашаа ирээд амралтын газар сонгох, захиалга өгөхөд тусал.
Рико: Өөрөө хийхгүй юу. Би ямар ч хамаагүй шд. Би Тэппэид хэтэрхий их туслах юм бол бүгд сэжиглэнэ шдээ. Энэ 2 арай дурлалдаа умбаад байгаа юм биш биз гээд.
Тэп: За тэгвэл би түүнтэй унтчихсан. Маш их хайртай. Хайртай гээд хэлбэл санаа чинь амрах юм уу?
Рико: Тийм биш л дээ. Гэхдээ нуугдаж үерхмээргүй байна.
Тэп: За тэгвэл ойрноос манайд Набэ хийх үү? Тэгээд ах, МизүХара 2-г дуудаад чамайг миний найз бүсгүй гээд хэлбэл гомдоллохоо болих уу?
Рико: Захирал задгай халуун рашаанд дуртай болохоор тиймэрхүү газар зүгээр байх. Иймэрхүү газар луу хамт явбал гоё юм байна. Хардаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Эртээдийн явдалд уучлал хүсье. Түр ч гэсэн чамайг тайтгаруулж чадвал гэж бодсон юм. Гэхдээ юу ч болохгүй нь. Дотно харилцаанд орсон ч шарх илүү гүн болох төдий.
Нам: Хүн тийм амархан өөрчлөгдөхгүй юмаа. 4 жилийн өмнө бас адилхан үг сонсож байсан шиг санагдаж байна. Яг л хуучин бичлэгээ дахин тоглуулж байгаа юм шиг.
СоИ: Тийм байж магадгүй. Эцэстээ би чамайг аварч чадахгүй.
Нам: Өөдгүй амьтан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эри: Тийм байх нь. Тэппэи-тэй хайрандаа умбаж байгаа байх нь. Ашгүй дээ.
Рико: Аанхан.
Эри: За тэгвэл өнөөдөр тэмдэглэх үү?
Рико: Тэгье.
Эри: Сүги, 1 шил оргилуун дарс өгөөч?
Эр: За.
Эри: Аа хямдханаас нь шүү.
Рико: Яагаад?
Эри: Дайлуулж байж олон юм ярихгүй ээ.
Рико: Мөнгөтэй байжийж.
Эри: Ммнн надад ч бас боломж байхад ...
Рико: Айн юу гэнээ?
Эри: Аа юу ч бишээ. Баярт явдал. Өө
Саса: Hey how are you doing? Энд хүнгүй байгаа юмуу?
Рико: Дээрийн жүрж баярласан шүү.
Ёши: мм.
Рико: Хэлэхгүй бол болохгүй гэж бодож байсан ч нөгөө ... би ...
Ёши: Тэппэи та 2ын харилцаа сайн байгаа биздээ?
Рико: Тийм.
Саса: Тийм гэж үү?
Эри: Харин тийм. Рико бүр хайлж урсаж байгаа...
Рико: Боль л доо.
Эр: За дарс.
Эри: Баярлалаа. 2 хундага нэмээд авъя.
За задаллаа шүү.
Рико: Зүгээр үү?
Бүгд: Үү үү .
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: Оройтлоо шүү.
СоИ: Сэжигтэнтэй хийсэн уулзалт жаахан сунжраад.
Сана: Хоол идэх үү?
СоИ: Идчихээд ирсэн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Гоү гээд залууг санаж байна уу?
Тэдний эхнэр нь хууль бусаар оршин сууж байсан гээд албадан гаргахаар болоод.
Эр: Албадан гаргалт аа? Юу гэсэн үг вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Яасан бэ?
Сана: Тэччан утсаар яриад ирэх баасан гарагт Набэ хийнэ ирэх үү? гэсэн.
СоИ: Набэ?
Сана: Цай хийгээд ирье.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Хөөх төгс юмаа.
Сана: За.
СоИ: Дарс онгойлголоо шүү.
Тэп: За.
Чи гал тогоонд очиж жаахан ч гэсэн туслалдаа.
Рико: Гүнжид нухаж байлаа шдээ.
Тэп: Хэн ч энийг чадна шдээ.
Рико: Хөөрхөн юм бэ? Цэцгэн лууван.
Тэп: Би байна шдээ нөгөөхийг чинь сурчихсан. Алив үзүүлье.
Рико: Түр хүлээгээрэй.
Тэп: Гайхалтай гайхалтай. Би чаддаг болсон байгаа биздээ.
Рико: Ашгүй дээ.
Сана: Гайхалтай.
Рико: Со чан-гаас асууя.
Тэп: Айн?
СоИ: Айн?
Рико: Танай дүү хэзээнээс ийм завхай болсон юм?
Дээр гэрийг нь цэгцэлж байхад баахан эротик ном, сэтгүүл гарч ирээд хая гэсэн чинь хаяхгүй байсан энэ хүн.
Тэп: Ёстой нэг олон үгтэй хүн шүү.
Рико: Харах уу тэрийг нь ?
Тэп: Хооллож байна шдээ. Дээр өдийг хүртэл үерхэж байсан эмэгтэйчүүдийнхээ тоог хэл гээд хэлүүлсэн.
Рико: Тэгэлгүй яадаг юм хосуудын хооронд худал үг, нуух зүйл байхгүй байх чинь хамгийн наад захын зүйл шд.
Тэп: Тэглээ гээд хэдэн хүнтэй үерхэж байснаа хэлэх хэрэг байгаа юм уу?
СоИ: Май.
Тэп: Баярлалаа. Аан нээрээ юу болсон?
СоИ: Айн?
Тэп: Дээр хэлж байсан Оү гуайн эхнэр албадан гаргуулахаар болсон гэж байсан ... ?
СоИ: Аа ямар ч байсан шийдэгдсэн. Саяхан Оү гуайтай уулзахад баярлаж байсан.
Тэп: Өө тиймүү ашгүй дээ.
Манай ах шиг ийм хүнд туслах сэтгэлтэй Кинпа шиг прокурор цөөн байх.
Рико: Кинпа юу?
Тэп: Үдон битгий хий.
Рико: Яагаад?
Тэп: ШироМи, сам хорхой энэ тэр хийгээд шөл гаргачихаад хийнэ шдээ.
Рико: Аан Тийн шдээ.
Тэп: Тэгээд байнаа ногоо...
Сана: Би ч гэсэн саяхан Оү гуайтай уулзсан. Түүний эхнэр нь хятдад байгаа юм байна лээ. Албадан гаргах энэ тэр юу ч байхгүй. Яагаад худлаа хэлсэн юм СоИчиро?
СоИ: Яагаад одоо ийм юм асууж байгаа юм?
Сана: Чухал юм биш гэж бодсон юм. Биш гэж бодъё гэж оролдсон юм. Гэхдээ худлаа хэлээсэй
гэж хүсэхгүй байна.
СоИ: Прокурорын ажил гэмт хэрэгтээ холбоотой. Хүмүүсийн зэвүүцлийг ч хүргэдэг ажил. Гэр бүлийнхнийхээ санааг зовоохгүй байя гэвэл худлаа хэлэх явдал ч гарна.
Сана: Тэр чинь байж боломгүй. Гэр бүл болох гэдэг чинь бүх зүйлээ ярилцах биздээ?
СоИ: Ажлаасаа болж гэр бүлдээ байн байн шалгагдана гэж байж боломгүй юм.
Сана: Яаж тэгж хэлж чадаж байнаа?
Тэп: За болно болно. За. Одоо болно.
Та 2-н хэрүүлэнд хүртэл яахаараа баахан шалтгаан, тайлбар аргумэнт байдаг юм бэ? Сурагчийн зөвлөлийн хурал шиг л байна. Ажил гэж, гэр бүл юу вэ гээд л. Ийм том, өргөн сэдвээр хэрүүл хийхээр эротик сэтгүүл хаяна хаяхгүй гэсэн хэрүүл хийж байгаа бид байх газаргүй болж байна шүү дээ.
Рико: Харин тийн тэ.
Алив эвлэрэл хундага өргөе. Өө алга.
Тэп: Хөргөгчинд байгаа.
Рико: Шар айраг болох уу? Эвлэрэхгүй бол. Яагаад шар айраг байхгүй байгаа юм? Аа за би гараад аваад ирье. Алив Со чан хамт явах уу? Эмэгтэй хүн ганцаараа явах орой аюултай шд тэ? Алив за хурдал. Явцгаая. За. За явчихаад ирье.
Тэп: За.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Со чан Тэппэи-гээс өөр хичээнгүй гэж бодож байсан чинь тийм биш юм байна тэ.
СоИ: Айн?
Рико: Нэг удаа ч гэсэн.
СоИ: Үгүй ...
Рико: Даруухан царайлчихаад их зугаацдаг ч гэх юм уу? Нээрээ прокурор чинь бас их нэртэй байдаг байх тэ. Бүсгүйчүүд намайг бүхэлд нь судлаач энэ тэр гэж хэлж бариад л ...
СоИ: Тэгж хэлүүлж байсан удаа байхгүй ээ.
Рико: Хэлүүлж байсан удаа байхгүй ээ ... ингэж хэлдэггүй байхгүй юу. Ийм үед чинь байнга л хэлүүлдэг юм гээд чухал царай гаргаж хэлчихээд араас нь тоглосон юм тоглосон юм гээд хөнгөхөөн өнгө аясаа өөрчилдөг байхгүй юу. Энийг ярианы теором гэдэг юм.
СоИ: Теором?
Рико: Теором, тоером. Сая миний яриаг сонссон биздээ?
СоИ: Ойлголоо. Дараа нь хэрэглэнээ.
Рико: Стоп. Зогс. Би даруулга аваад оръё. Түрүүлээд орж байгаарай.
СоИ: Өө за. Болгоомжтой яваарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Зүгээр ээ ахад өөр эмэгтэй энэ тэр байхгүй ээ. Сая байшдээ ахлах сургуульд байхад намайг хуурсан гэж байхад харж байсан нүд чинь яг байсан.
Битгий санаа зов. Би ч яахав. Ахтай гэрлэнэ биздээ?
Сана: Ммхн.
Тэп: Би бодож байна л даа. МизүХара хэтэрхий сайн байх гээд хичээгээд байгаа юм биш үү? Тийм болохоор л стресс энэ тэр цуглараад гэнэт дэлбэрэх энэ тэр болох юм биш үү? Нөгөө унгастай адил.
Сана: Аайн?
Тэп: Хүний хажууд санаа зовоод тэвчээд байхаар чив чимээгүй болсон үед Фүппп гээд аймар дуу гардаг шдээ. Тэрэнтэй адилхан.
Тийм инээдтэй байна уу?
Сана: Тэччан байнга л ийм байх юмаа. Намайг яах учраа олохгүй давчдаж байхад дотор онгойж мөр сулрах шиг л санагдах үгс хэлдэг.
Тэп: Тийм үү? Чшшш. Фүппп. Тоглосын.
Сана: Ойрд ингэж инээсэнгүй. Одоо ч гэсэн хааяа боддог юм.
Тэп: Юуг?
Сана: Тэччанг намайг хуурсан үед яагаад тийм амархан салчихсан юм болоо гээд ...
Тэп: Тэр чинь надад тийм ч сайн байгаагүй ээ гэсэн үг юм биш үү?
Сана: Тийм биш. Би сайн хүүхэд болмоор байсан юм. Тэччанд өөрийнхөө муухай аашийг, бас дургүйцэж байгаа царайгаа харуулмааргүй байсан юм. Сайхан дурсамжаа сайхан чигээр нь хадгалж үлдмээр байсан юм. Гэхдээ тэр үед чин сэтгэлээсээ маргалдсан бол дээр байждээ.
Рико: Бид ирлээ.
Тэп: За.
СоИ: Дарс, шар айраг.
Рико: Хүйтэн байнаа. Тэппэи хүрмээ зээлсэнд баярлалаа. Хүйтэн байна.
Энэ бээлий чинь юу вэ? Хөөрхөн юмаа. Надад өгчих.
Тэп: Зүгээр хураа. Хураа л даа. Алив дарс ууя. Авч ирсэн юм чинь.
Рико: Тийм тэ.
СоИ: За ууцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Яасан бэ..
Юу вэ..
Рико: Энийг СанаЭ-гаас аваагүй юм уу? Сая нуусан биздээ?
Тэп: Ах МизүХара 2ыг муудалцсан байхад хэлэх ярихаа бодохгүй бол эвгүй шд.
Рико: Со чанд сэжиглэгдмээргүй байгаа болохоор уу? СанаЭ та 2-н хооронд сэжиглэгдэхээр юм байгаа юм уу?
Тэп: Тийм юм байхгүй ээ.
Рико: Амандаа бувтнаад байх чинь? Амандаа бувтнаад яг эргэж буцсан юм байгаа юм байна л даа.
Тэп: Тийм юм байхгүй ээ. Чи энэ хартай зангаа засаа.
Рико: Гэхдээ чиний хуучны эмэгтэйгээс чинь санаа зовоод би ч гэсэн өөрийгөө барих хэрэгтэй гэж үү? Чиний дураар ?
Тэп: Дураараа байгаа чи шүү дээ. Би чамд тохируулж байгаа.
Рико: Тохируулж байгаа? Юу гэсэн үг юм?
Тэп. Өнөөдрийн Набэ ч гэсэн би чиний төлөө хийсэн шдээ. Баахан юм бэлдээд сэтгэл гаргаад тэгээд нуруу өвдчихлөө.
Рико: Энэ чинь зүгээр л хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлье гэсэн дээ л хийж байгаа биздээ?
Тэп: Ёоёо.
Өө тиймүү? Хүний сэтгэлийг мэдэхгүй байж ийм юм хэлэх юм уу?
Чи ёстой хувиа хичээсэн эмэгтэй юмаа. Өдийг хүртэл миний болзож ирсэн бүсгүйчүүдээс нэгт орох хувиа хичээгч.
Рико: Тэгээд юу гэж? Тэппэи надтай байхад хөгжилтэй байдаг болохоор үерхэж байгаа биш үү? Яах ч аргагүй надад тохируулж байгаа хэрэг үү?
Тэп: 2уулаа л тийм байгаа биздээ?
Рико: Ойлголоо. Гарлаа.
Тэп: Яагаад?
Рико: Би Тэппэигийн найз охин байхаа болилоо. Ийм үг хэлүүлэн байж үерхэх сонирхол алга.
Тэп: Аан тийм үү?
Рико: Баяртай. Үнэхээр богинохон учрал байлаа. Харамсалтай байна. Засаж залруулахад эртхэн болисон нь дээр байх тэ.
Тэп: Тийм шүү тэ. Тэр нь дээр. Чам шиг гомдломтгой эмэгтэйгээс салахаар бол эртхэн салсан нь дээр байх тэ.
Рико: Одооноос эхлээд 2 метрээс дотогш битгий ойртоорой.
Тэп: 2 метр? За ойлголоо.
Хэн нэгэн хөөрхөн гутлаа мартчихаж.
2 метр. 2 метр. 2 метр шдээ.
Юм хумаа марталгүй болгоомжтой ... Ёоёо.ёоо ёоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: За май.
Эр: Дарлаа шүү дарлаа.
Эр: Дарах гэж байна ойртоорой.
Рико: Нэг хоёрын ....
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Күрозаки дарга 816-д.
Аа өнөө оройн хоол 3 давхрын Инпакт гэдэг газар 6цагаас.
Бүгд: Аан за 6аас.
Тэп: Угтаж авах хүмүүс нь Отэмон гуай, Ёда гуай, ХоСака гуай,
Отэ: Аа за за.
Тэп: Маргааш гольф тоглох хүмүүс?
Эр: За.
Тэп: Маргааш 7 цагт лоби-д цуглана.
Рико: Караокэ яах юм? Караокэ?
Тэп: Өөрөө хай.
Рико. Айн? Зохион байгуулагч биздээ?
ХиО: Чухал шдээ байхгүй юм биш биз?
Тэп: Байгаа байгаа. Зүгээр.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Барьчихлаа барьчихлаа.
Рико: Тэд нар юу вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Цэцгийн зураг байна шд. СанаЭ-д авах нуу?
Тэп: Тэр цэцгэнд үнэхээр дуртай. Чи бол ойлгохгүй дээ цэцэг арчлах сайхан сэтгэлийг.
Рико: Би ч гэсэн Тэппэи-гээс авсан кактус сайн арчилж байгаа шүү.
Тэп: Худлаа байлгүй дээ яаж?
Рико: Айн?
Тэп: Зүгээр л байлгаж байлгүй. Тийм байхад үхэхгүй болохоор нь л чамд кактус өгсөн юм.
Рико: Юу юм? Хакамон? Яг таарч байна шүү. Со чанд авах гэж байгаа юмуу? Хэцүү ч юмаадаа. Санаа зовох хүн олонтой. Удахгүй халзрана даа.
Отэ: Намайг хэлээд байгаа юм уу?
Рико: Отэмон гуай биш энийг ... Энийг хэлсэн юм. Энийг.
Тэп: Дургүй хүрмээр юмаа тэ? Хүний эмзэг сэдвээр яриад.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цүчи: Сайхан халуун рашаан байна.
Тэп: Энүүгээр чигээрээ явна гэсэн.
Ёда: Өөр юм асуухад Рико та 2 ямар нэг холбоотой юм уу?
ХиО: Ойрд та 2 нэг л жигтэй.
Тэп: Тийм хүүхэнтэй ямар нэг холбоотой байна гэж байхгүй шдээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Та нар тэрний занг мэдэхгүй болохоор л ингэж хэлж байна.
Ёда: Юу гэсэн үг үү?
ХиО: Тийм хөөрхөн царай гаргачихаад өөр муу зуршилтай гэсэн үг үү?
Тэп: Зуршил энэ тэр тийм юм биш. Зүгээр ер нь. Нусаа нийсэн сальфетка хаядаггүй шд тэр.
ХиО: Тийм харагддаггүй дээ.
Тэп: Тэрийг нь би нэг нэгээр нь хаядаг.
ХиО: Тийм гэж үү?
Тэп: Ямар ч байсан их л өөрийнхөөрөө. Тэрний үгийн санд баярлалаа, уучлаарай гэдэг үг байхгүй.
Ёда: Бид нарт бол тэгж ханддаггүй шд тэ?
Бүгд: Тийм.
Тэп: Тэр нь харин дотор гаднаа өөр гэх үү?
ХиО: 2 өөр хүн шиг гэж үү?
Ёда: Тэгж харагддаггүй.
Тэп: Бас нууц шүү.
Бүгд: За.
Тэп: Чёлкоо дээшлүүлэх юм бол жижигхэн жижигхэн үс ургачихсан ургамлын үндэс шиг.
ХиО: Сайн мэдэх юмаа.
Ёда: Тийм байсан юмуу.
Бүгд: За гарцгаая.
Тэп: Би ч гэсэн гарлаа.
Би биш шүү. Би биш.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Даргаа зүгээр үү? Эико agency-н ажилчдын аялал цагийг хөгжилтэй өнгөрөөе гэж бодож байна. Тэгэхээр хундаганы үгийг Күрозаки даргыг хэлэхийг хүсч байна.
Күро: Өнөөдөр амрах өдөр та бүхэн сайн ууж, тоглож, наргиж сэргэхийг хүсч байна. За төлөө.
Рико: Яагаад энд суугаад байгаа юм?
Тэп: Зохион байгуулагч болохоор.
Рико: Холдоод суугаач .
Тэп: Чи өөр газар луу яваач.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сана: За байна уу? Катагири байна. Байна уу? Байна уу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ёда: Төсөв зүгээр үү?
Тэп: Айн?
Ёда: Ийм их юм авчихсан?
Тэп: Зүгээрээ. Сайн тааруулсан байгаа.
ХиО: Алив өгч бай.
Рико: Уучлаарай. Караокэ эхэлж болох уу даргаа?
Күро: Өө тэг тэг.
Рико: За.
Ёда: Рико дуулна.
Эм: ЭиКо Agency юу?
Тэп: Тиймээ. Түр хүлээж байгаарай.
За бүгд анхаарлаа хандуулаарай. Наргих цаг эхэллээ. Орцгооно уу?
Күро: Катагири? Чи дуудсан юм уу? Чи ч бас мэдрэмжтэй юмаа.
Эм1: За. Нэг хундага барьчих.
Эм2: Энийг авч болох уу?
Эр: Тэг тэг.
Эм3: Бүгд их залуухан харагдах юмаа хэдэн настай вэ?
Тэп: Би 25 тай.
Эм3: Тэгвэл ганц бие үү? Ганц бие?
Тэп: Ойлгомжтой шдээ. Найз бүсгүй хайж байгаа.
Эм3: Тийм үү? Би би... нэрээ дэвшүүлж болох уу?
Тэп: Үнэн үү? Тэгвэл дараа нь утасны дугаараа хэлээд өгөөрэй.
Күро: Нааш ир. Чи хүн болох багаасаа гэдэг үг мэдэх үү?
Тэп: Айн?
Күро: Дээд албан тушаалтандаа илүү санаа тавих ч гэх үү?
Тэп: Ойлголоо ойлголоо.
Эм: Энэ залуу хүү бас аваач.
Эр: Төлөө төлөө.
Тэп: Уучлаарай дарга руу очиж болох уу?
Эм3: Дарга аа? Тэр ах уу?
Тэп: Тийм тэнд сууж байгаа.
Эм3: Утасны дугаар?
Тэп: Зүгээрээ дараа нь авья.
Эм3: За хурдхан буцаад ирье. Байж байгаарай.
Тэп: Энэ нь жаахан ядаргаатай шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
СоИ: Би ирлээ.
Сана: Хүрээд ирэв үү?
СоИ: Аа үхрийн жигнэсэн мах, амттай харагдаж байна шүү.
Аа зүгээр ээ. Би авчихья.
За байна уу?
Нам: Би байна. Одоо танай гэрийн урд байна. Уулзмаар байна.
СоИ: Болохгүй.
Нам: Тэгж хэлнэ гэж бодсон юм. Чи прокурорын хувьд амжилттай. Хөөрхөн сүйт бүсгүй ч байгаа. Тэрийгээ хамгаалах нь мэдээжийн хэрэг л дээ. Надад юу ч байхгүй. Гэр бүл ч, ирээдүй ч. Чамайг мартчихвал амар байх ч гэсэн.
СоИ: Уучлаарай. Ажлын асуудал. Дараа нь тайлбарлая.
Сана: Өнөөдөр СоИчирог эзгүй байхад хэд хэдэн удаа дуудлага ирсэн. Юу ч ярихгүй таслаад байсан ч гэсэн тоглож залгасан дуудлага биш юм шиг байсан.
СоИ: Тоглоом байх дараа нь авахгүй байхад болно.
Сана: Яагаад ингэж юм нууж байгаа юм? СоИчирог эргэлзэж байгааг байнга мэдэрч байсан. Юу болоод байгааг тайлбарлаад өгөөч. Зугтаалгүй хариулаач.
СоИ: Чи ч гэсэн дотроо болж байгаа бүхнээ нуулгүй хэлэхгүй л байгаа биздээ?
Сана: Юу яриад байгаа юм?
СоИ: Тэппэи-гийнд байсан бээлийг чи нэхсэн биздээ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цүчи: Аан байна байна. Сайхан байлаа. Сайхан.
Тэп: Зүгээр зүгээр.
Рико: Цүчи гуай уналаа шдээ.
Цүчи: Уучлаарай уучлаарай.
Рико: За ингэсгээд өрөө рүүгээ явья даа. Энэ хүмүүстэй байлтгүй болж байх шиг байна.
Тэп: Тэр нь дээр байх энэ дотор байхаар эрвээхэйнүүд дунд нэг ялаа гэдэг шиг л байна.
Эм3: Өө зөндөө хайлаа шд. Хаана байсан юм? Утасны дугаар.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Хүлээж бай. Хөөе. Аюултай шдээ.
Рико: Тэппэи адгийн амьтан. Завхай, муу үгтэй. Өдийг хүртэл болзож байсан хүмүүсээс хамгийн миа нь шууд хэлэхэд.
Тэп: Би ч гэсэн чам зөрүүд эмэгтэйг анх удаа харж байна.
Рико: Чамаас л болоо биздээ? Надтай үерхэж байж нүдний урд өөр эмэгтэйтэй аальгүйтээд.
Тэп: Байз байз. Бид үерхэж байгаа юмуу? Өчигдөр салаагүй билүү?
Рико: Тиймээ.
Тэп: 2 метрээс дотогш ойртож болохгүй гэсэн байхаа.
Рико: Тиймээ мэдээж тийм.
Тэп: Болохгүй шдээ. Салчихсан байж аяллаар ирснээ 2уулахнаа ингээд зогсож байхаар дараа нь заавал ямар нэг юм хэлүүлнэ дээ. Ядаргаа ингэж байхаар эвлэрэх үү?
Рико: Юу яриад байгаа юм?
Тэп: 2 метр ...
Рико: 2 метр.
Тэп: 50 см, 30 см, 20 см, 10 см.
Рико: Хараа од харваж байна.
Тэп: Тэнэг хүн хардаг юм гэх гэж байна уу?
Рико: Бишээ нээрээ харваж байсан юм.
Тэп: Хаана?
Рико: Хүслээ шивнэх боломжоо алдчихлаа шд. Ахиад харвахгүй юм байхдаа?
Тэп: Тэгж хүслээр харвахгүй байх.
Рико: Тийм ч бас биш шүүМанай гэр Нагано-гийн уулын бэлд байдаг. Ууланд гарах юм бол харвах од маш их шүү. 10 секундэд нэг орчим.
Тэп: Ммм.
Рико: Хэзээ нэгэн цагт хамтдаа манай хөдөө рүү явах уу?
Тэп: Ммхн.
Рико: За амал.
Тэп: Зүгээр.
Рико: Ичээд байх юм байхгүй шдээ. Амал. За амлачихлаа.
Тэп: Хүйтэн байна шүү.
Рико: Хамт рашаанд орцгооё.
Тэп:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Яалтчгүй жаахан ичмээр юмаа. Дараа нь од харвахыг харвал ямар хүсэл хүсэх вэ?
Тэп: Хурдхан хүний зэрэгт хүрэх юмсан.
Рико: Хүний зэрэгт хүрэх ээ?
Тэп: Нийгмийн харилцаа, ажил дээрх байр суурь хамаарахгүй өөр өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тийм хүний зэрэгт хүрэх юмсан.
Рико: Би ч тэгвэл хүний зэрэгт хүрсэн юм байна. Өөрийгөө зөвшөөрсөн.
Тэп: Ийм ааштай байж уу?
Рико: Тэппэи-тэй учирсан болохоор. “Өөрийгөө хайх” гэдэг чинь “Аз жаргалаа эрэх” гэсэн үг биздээ? Би Токиод ирээд үргэлж Өөрийгөө олохыг хичээж байсан ч Юу ч хийсэн. Хэнтэй ч байсан ийм жаргалтай байсан удаа байгаагүй. Үнэхээр . Тийм болохоор миний хүсэл энэ чигээрээ үүрд Тэппэитэй байхсан л юмдаа.
Тэп: Ингэж их хэрэлддэг байж уу?
Рико: Хэрэлдсэн ч хөгжилтэй юм чинь. Жишээ нь өнөөдөр дэлхий сүйрэх өдөр байгаад Япон живэхээр болсон ч би Тэппэитэй хамт байвал дуусан дуустлаа инээж чадах байхаа. Ичиж байна уу?
Тэп: Тэнэг юм уу?
Рико: ОтэМон гуай энэ эмэгтэйчүүдийнх.
Отэ: Аа андуурчихлаа. Уучлаарай.
Тэп: Сандарлаа шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Отэ: За манайхаан өглөөний хурлаа эхлүүлье.
Бүгд. За.
Күро: Катагири сайн ажиллалаа.
Бүгд: Сайн ажилласан шүү.
ХиО: Ходоодны эмнээсээ
Эр: Чадахгүй ээ.
Тэп: Уучлаарай. Илтгэх юм байна.
ХиО: Алдагдалд орчихсон юм уу?
Тэп: Үгүй үгүй. Төсөв яг таарсан. Үнэндээ би ..
Ёши: Үнэндээ би .. хөлний мөөгөнцөртэй.
ХиО: Мангар юм ярихаа боль.
Тэп: Би ҮэСүгитэй үерхэж байгаа. Нуугдмааргүй байсан болохоор уучлаарай. Илтгэх юм ингээд дууслаа. Уучлаарай.
ХиО: Гэхдээ би мэдэж байсан.
Ёда. Би ч гэсэн.
Цүчи: Бүгд мэдэж байсан байх тэ.
Отэ: За эхлэх үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Үнэндээ би .. хөлний мөөгөнцөртэй.
Үнэндээ би .. ҮэСүгитэй үерхэж байгаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тэп: Юу вэ байсан л байна шдээ. Ажилчдын аялалаар явчихаад ирсэн юм бэлэг.
Сана: Баярлалаа.
Тэп: Яасан юм? Байзаарай. Хөөе. МизүХара яасан юм?
Сана: Харьчих.
Тэп: Ямар нэг юм болсон юм уу?
Сана: Гуйж байна хариад өг. Харь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Үерхэж байгаа. Үерхэж байгаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рико: Тэр Со чан биш үү?
Тэп: Тийм байна.
Сана: Битгий хүр.
Эри: Тэппэи рүү буцаад ирэх вий гээд.
Рико: Тэппэиг хүлээж байхдаа их айж байлаа.
Хаашаа ч битгий яваарай Тэппэи.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
******
Back to episodes Go home