Love generation 3

Love Generation

 

3-р анги

 

Нэрс товчлол :

 

1.  Тэп          Катагири Тэппэи

2.  Рико ҮэСүги Рико

3.  Күро Күрозаки

4.  СоИ  Катагири СоүИчиро

5.  Сана Мизүхара СанаЭ

6.  Ёши  Ёшимото ТамиО

7.  Саса Сасаки

8.  Цүчи Цүчи

9.  Эри         Эрика

10. Отэ  Отэмон

11. Ёда  Ёда

12. ХиО ХиОки

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       За.

Рико:     Танаас Сэтгэл зүйн тест авах гэж байна. Таны урд том, амттай онигири харагдаж байна.        Дотор нь юу байгаа бол?

Тэп:       Караши, Мэнтаико. Ингэхэд хэн бэ?

Рико:     Мартчихлаа гэж үү дээ. Энэ уулын шувуу шиг сэргэлэн хоолойг. Өглөөний мэнд мэнд        мэнд мэнд.

Тэп:       Юу вэ чи байсан юмуу? Өнөөдөр ням гараг ш дээ.

Рико:     Өнөөдөр ШинаЯама фүүдсийн биеийн тамирын өдөрлөг шдээ. Танагава-гийн талбай дээр 9 цагт цуглана.

Тэп:       Тийн шдээ.  Уучлаарай.

Рико:     Ёстой нэг итгэмээргүй юм. Юун караши, мэнтаико гэж? Тарако... Тарако-нд мэнтаико        хийвэл адилхан амттай болох болов уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Алив алив эндээс бариарай.

Эр1:      Туслаад өг л дөө.

Эр: Болохгүй гээд байхад чинь.

Тэп:       Уучлаарай.

Цүчи:    ШинаЯама фүүдсийг хариуцдаг чи хоцрохоор яах болж байнаа?

Ёода:     Юугаа хийж байсан юм бэ? Чамаас болж баахан юм хийлээ.

Рико:     Ёстой нээрээ ингэж оройтох гэж. Юу наалдчихсан юм? Оо юмуу? Заваан юм бэ. Алив        хувцсаа соль.

Ёда:       Юу вэ? Энэ байдал чинь их л дотно, эхнэр шиг нь л байх юм.

Рико:     Тийм юм гэж юу байхав дээ. Тийм бол

Тэп:       Өршөөгөөрэй. Хаана хувцсаа солих вэ?

Рико:     Ойлгомжтой шд энд. Цаг алга байна.

Тэп:       Энд гэж? Юундаа загнаад байгаа юм?

Бүгд:     Хурдлаа.

Тэп:       Юугаа харсан юм?

Отэ:       Катагири сонсож бай. Өнөөдрийн бидний ажил бол ШинаЯама фүүдсийнхний гэр бүл        хүүхдүүдийг өргөж, дэмжиж өгөх явдал шүү.

Тэп:       Ойлгож байнаа. Харилцагчийг мундаг харагдуулж, дэмжиж өгөх нь бидний үндсэн ажил      шүү дээ.

Отэ:       Тийм шүү.

ХиО:     Наад дотуур өмд чинь гоё юмаа? Хаанахых юм?

Рико:     Аль аль?

Тэп:       Битгий хар гээд байна.

Күро:    Хүүш? Юу хийгээд байгаа юм та нар? Цаг бага байна шүү.

Бүгд:     За.

Тэп:       Хүл... хүлээ ... уучлаарай.

Рико:     Битгий ханиад хүрчихээрэй.

Тэп:       Аа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Үргэлжлээд томчуул хүүхдүүдийн дунд 2хүн 3хөл уралдаан зохиогдоно. Энэ уралдаанд    захирал хүү ШинаЯама Кэнжи-тэйгээ хамт оролцоно.

Күро:    Захирал аа хичээгээрэй.

Эр: За.

Күро:    Алив.

Тэп:       Яасан бэ?

Күро:    Ойлгож байгаа биздээ?

Тэп:       Аанхан мэдэж байгаа. Захиралыг мундаг харагдуулахад болно биздээ?

       За сайхан хамтарья.

Хүү:      Угаасаа тэрэнд ялагдана шд.

Тэп:       Айн?

Хүү:      ШинаЯама чинь захирлын хүү. Хичээлдээ сайн. Спортдоо ч гэсэн сайн. Хурдан гүйдэг      юм.

Тэп:       Мм. Чи хэдэн настай вэ?

Хүү:      10 настай.

Тэп:       10н насандаа амьдралд бууж өгч болохгүй ээ. Одоо буугаад өгчих юм бол насаараа        ялагддаг азгүй амьтан болно. Өөрөөсөө хүчтэй хүн байх юм бол ялнаа гээд бодох        хэрэгтэй за. Тэгэхгүй бол яаж хүчирхэг болох юм? Тийм биздээ?

Күро:    Байрлалаа эзлээд... Эхэл.

       Катагири Катагири?

Эр: Хичээгээрэй.

Күро:    Захирлаа баяр хүргэе нэгт орлоо.

       Катагири сайн ажиллалаа. Сайн тоглолт үзүүллээ.

Хүү:      Юу вэ? Баахан юм хэлж хэлчихээд санаатай хожигдсон юм уу?

Күро:    Биш ээ. Хүл....

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Хүү1:    Май.

Тэп:       Айн?

Хүү1:    Ахаа та жинхэнээсээ уралдаад ялагдсан биздээ?

Тэп:       Тиймээ.

Хүү1:    Өнөөдөр ялагдсан ч амьдралдаа бууж өгч болохгүй шүү.

Рико:     Хөөе, яагаад идэхгүй байгаа юм?

Тэп:       Юу вэ?

Рико:     Энийг ...

Тэп:       Аан чи хийсэн юмуу? Царай муутай юм бэ?

Рико:     Амттай за. Би амтанд нь итгэлтэй байна.

Тэп:       Доторх нь юу юм?

Рико:     Хүсэлтийн дагуу Караши Мэнтаико ... байхгүй байсан болохоор Караши Тарако хийсэн.

Тэп:       Идэхээс татгалзаж байна.

Рико:     Яагаад вэ? Хоол хийж чадахгүй чадахгүй гээд байсан болохоор чинь хичээж зөндөө ихийг    хийсэн. Олон юм ярилгүй идчихвэл болох биш үү . Хурдхан шиг ...

Тэп:       Караши Тарако энэ тэр хэрэггүй ээ ...

ХиО:     Катагири?

       Амттай харагдаж байна шүү наадах чинь.

Тэп:       Та бүхэн идээрэй.

Бүгд:     Өө за.

       Баярлалаа.

Күро:    Би бас авдаг юм билүү? Өө харамсалтай ...

Тэп:       Май даргаа.

Рико:     Айн?

Күро:    Болох юм уу?

Тэп:       Тэгэлгүй яахав. Би зөндөө идчихсэн. Энэ амттай ...

Күро:    За баярлалаа.

Тэп:       Амттай гэж бодож байна ...

       Юундаа уурласан юм?

Рико:     Амьдралдаа анх удаа хийсэн тэмдэглэлт Онигири байсан шд. Нэгийг нь авч үлдээд        хадгалдаг юм уу ч гэж бодсон байхад.

Тэп:       Ганц онигири дээр сүртэй юм бэ.

Рико:     Мэдэхгүй л байна даа. Хоолноос болж юу болдгийг. Түүхэнд нэг онигиринээс болсон        дайн хүртэл байгаа шд.

Тэп:       Тэр чинь юу юм?

Рико:     Сарү Кани гассэн.

Тэп:       Чи нэг эмнэлэг орно байгаа. Толгойд чинь ямар нэг юм байна.

Рико:     Наадах чинь ачтандаа хэлэх үг мөн үү? Ямар нэг хариу барь. Харих замд хоолонд даадаг ч        юмуу?

Тэп:       Айн?

Рико:     Хоолонд даа.

Тэп:       Уучлаарай би тэгж чадахгүй.

Рико:     Яагаад?

Тэп:       Эмээгийн гэрээслэлд хүн дааж болохгүй гэсэн байгаа болохоор.

Рико:     Эмээ? Юу гэнээ? Өглөө ч гэсэн би чамайг сэрээгээгүй бол үд болтол унтаад албаны     даргад ниргүүлж Катагири юугаа хийж байгаа юм гээд л ..

Тэп:       За за ойлголоо. Ямар ядаргаатай юм. Даавал болоо биздээ?

Рико:     Бүтэн курс хоол иднэ шүү. Франц хоол.

Күро:    Аа.

Бүгд:     Май даргаа.

Күро:    Энэ яг юу вэ?

Тэп:       Чи тэгж байгаад нэг шүүхэд дуудагдах байхаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Яагаад энэ бүтэн курс гэж?

Тэп:       Яаж ч харсан бүтэн курс байгаа биздээ?  3 төрлийн карэ байна. Будаа ч байна. Салад        байна. Дессерт, тараг ч бас байна. Яаж ч харсан бүтэн курс байна. Аан тийн энэ улаан        лоолийн шөл уугаад үз. Ёстой амттай.

Рико:     Айн?

Тэп:       Уугаад үзээ.

Эм: Хоол ямар байна?

Рико:     Амттай байна.

Эм: Май. Энэ Тэппэид тусгайлаад ...

Тэп:       Айн?

Эм: Удахгүй төрсөн өдөр чинь биздээ? Нөгөөдөр билүү?

Тэп:       Уучлаарай. Санаж анхаарсанд баярлалаа.

Эм: Зүгээр ээ. За сайхан хооллоорой.

Тэп:       Баярлалаа.

Рико:     Од юмаа. Нөгөөдөр төрсөн өдөр чинь юм уу?

Тэп:       Тийм. Аан яг таарлаа. Чи франц курс хоолонд даа.

Рико:     Үнэтэй хоолонд даана гэж байхгүй ээ. Юу яриад байгаа юм? Тэрнээс илүү илбээ   үзүүлье.

Тэп:       Илбэ ээ?

Рико:     Би сурч байгаа.

Тэп:       Яг уу? Илбэ сураад байж байдаг хүн байх уу?

Рико:     Нээрээ.  Мэргэжлийн илбэчин болох уу гэж хүртэл багш маань асуусан юм чинь.

Тэп:       Ёстой нэг ганц үг газар гээхгүй юмаа.

Рико:     Чи ч гэсэн тийм байгаа биздээ? Яаж өсөхөөрөө ийм болдог байнаа.

Тэп:       Гэр бүлийн хүмүүжил энэ тэр ярьчихжээ.

Рико:     Айн?

Тэп:       Аан. Сайн уу?

Рико:     Юун сайн уу?

Ёши:     Оройн мэнд.

Рико:     Оройн мэнд.

Тэп:       Яасан бэ суу л даа. Алив чи хүн зогсож байхад суух зай гаргаад өг л дөө.

Ёши:     Үгүй ээ. Зүгээр энийг өгөх гээд л ... Санаандгүй явж байсан та 2 харагдаад. Аан за би     харьлаа.

Тэп:       Хөөе байзаарай. Юу вэ энэ чинь? Хөөе Ёшимото хөөе?

       Ёшимото яасан бэ? Айн?

Ёши:     Рико чан та 2 хэрэлдээд л байгаа юм шиг харагдаж байгаа ч дотно юмаа.

Тэп:       Юу вэ чи буруу ойлгоод байгаа юм биш үү айн? Би сайн эмэгтэйтэйгээ карэ энэ тэр        идэхгүй шдээ. Илүү тансаг газар луу явна.

Ёши:     Айн? Нээрээ юу?

Тэп:       Нээрээ. Юу ярина вэ. Алив нааш ир.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Алив алив. Ийшээ суу. Энэ хоол идээгүй гэнээ. Тахиатай тусгай хоол захиалсан байгаа        тэрийг ид. Идэж дуустлаа явахгүй шүү. Надад жаахан хувийн ажил байгаа болохоор та 2        тухтай суу.

Рико:     Юу вэ? Хувийн ажил гэж юу юм?

Тэп:       Хүнд хэлэхээргүй хувьдаа амжуулах ажлыг хувийн ажил гэдэг юм. Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Отэ:       Өнөөдрийн хурал ингээд дуусаж байна. Дарга танд хэлэх үг байгаа юу?

Күро:    Өчигдрийн биеийн тамирын өдөрлөг та бүгдийн ачаар амжилттай өндөрлөсөн. Өчигдрийн        үр дүн гэх нь бас хаашаа юм. Гэхдээ өглөө ШинаЯама фүүдсээс дараагийн улирлын   уралдаанд манайхыг орохыг хүсэж холбоо барьсан.

Бүгд:     Бүгд сайн ажиллалаа.

Күро:    Өө Катагири?

Тэп:       За.

Күро:    Чиний 2 хүн 3 хөл уралдаанл гаргасан идэвх чинь бас нөлөөлсөн байх. Сайн ажиллалаа.

Рико:     Бүх хүчээрээ гүйгээд ялагдсан байхад заль хэрэглэсэн болж энэ тэр.

Тэп:       Яагаав ууртайдуу байх чинь?

Рико:     Өчигдөр даана гэчихээд мөнгө төлөхгүй харьж энэ тэр.

Тэп:       Байз байз.

Рико:     Юу?

Тэп:       Өнөө орой завтай юу?

Рико:     Юу вэ гэнэтхэн ...

Тэп:       Мм? Хэрэв боломжтой гэвэл хамт Фүра явах уу? Аан өнөөдөр чадахгүй юм уу?

Рико:     Завтай. Зав байгаа л даа.

Тэп:       Аан тийм үү.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Түрүүлээд явлаа.

Бүгд:     Өө за. Сайн ажиллалаа.

Эр: Юу вэ хамт ууя л даа.

Рико:     За би ч гэсэн түрүүлээд явлаа.

Эр: Энэ чинь?

ХиО:     Нэг л жигтэй байна шүү.

       Арай та 2 болзоонд явах гэж байгаа юм биш биз?

Рико:     Нөгөө нөгөө ... ёоёо

Тэп:       Юмнуудаа бүрэн ав луу? За явлаа.

Бүгд:     Сайн ажиллалаа.

Тэп:       Зүгээр үү?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Түрүүлээд явлаа.

ХиО:     Хааяа надтай болзоонд явахгүй юмуу?

Рико:     Яаж байгаа юм бэ?

Тэп:       Тэгэхгүй бол чи мангар юм шиг дагаад гарна шд.

Рико:     Юу? Ажил дээр цуурхал тарах вий гээд айгаад байгаа юм уу ?

Тэп:       Олон үгтэй юмаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Өө Тэппэи чан? Тэкэн дээр байгаа шүү.

Тэп:       Өнөөдөр би ...

Эр: Юу?

Тэп:       Өнөөдөр 2уулаа явж байна. Уучлаарай.

Рико:     Тэк зүгээр л байсан юм биш үү? Эсвэл хүн амьтанд сонсгомооргүй юм ярих гээд байгаа  

       юм уу?

Тэп:       Өө энд байна.

Ёши:     Оройн мэнд. Өчигдөр баярласан шүү.

Рико:     Оройн мэнд.

Ёши:     Сайн сууж байсан уу?

Рико:     Хэхэ.

Ёши:     Өчигдөрхөн уулзсан л даа тэ. Сайн байгаа байх.

Рико:     Байзаарай.

Тэп:       Юу вэ?

Рико:     Тэппэи дуудсан юм уу?

Тэп:       Айн?

Рико:     Эхнээсээ л 3уулаа уулзахаар төлөвлөсөн юм уу?

Тэп:       Тэр байнаа.

Ёши:     3уулаа биш 4үүлээ.

Рико:     Айн?

Тэп:       Айн? Юу яриад байгаа юм?

Ёши:     Өө ирчихлээ. МизүХара?

Сана:     ЁшиМото? ЁшиМотогийн надтай уулзуулмаар байгаа хүн нь Тэччан байсан юм уу?

Ёши:     Тэппэи? Баярлаж байгаа биздээ? МизүХаратай уулзмаар байна уулзмаар байна гэж байсан        биздээ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Тэччан, СоИчиро бид 2ын тухай Ёшимотод хэлээгүй байсан юмуу?

Тэп:       За  тэгэхээр энэ

Рико:     Ингэхэд та 2 яагаад салсан юм? Сайхан зохицсон байж яагаад салчихсан юм болоо гэж бодоод. Тэппэи, СанаЭ 2 ...

Тэп:       Тэрийг 4үүлээ уулзахад ярих юм биш шд.

Ёши:     Тэппэигийн хууралтаас болоод.

Рико:    

Ёши:     Мики гэдэг охин ангид байсан юм. Уучлаарай.

Саса:     Тэппэи?

Эри:      Тэппэи санасан шүү.

Саса:     МизүХара?

Сана:     Сасаки?

Саса:     Хөөх эртний хүн байна шүү. Юу вэ энэ байдал чинь?

Тэп:       Айн?

Саса:     Арай та 2 буцаад нийлчих юм биш биз? Дахиж уулзаад дурлалын оч сэргээд тиймэрхүү...

Сана:     Бишээ. Тэгэхээр байнаа.

Тэп:       Ингэж хэлэхээ боль.

Саса:     Ичиж бариад ёстой нэг. Юу вэ юу вэ? Энэ бөгж чинь? МизүХара хүрэх газраа арай        хүрчихсэн юм биш биздээ?

Саса:     Боль гээд хэлээд байна шүү дээ.

Сана:     Тэччан? Тэччан. СоИчиро?

Саса:     Энэ хэн бэ?

Тэп:       Манай ах.

Сана:     СоИчирогоос тарахаараа ирж аваач гэж хүссэн байсан юм.

Саса.     Айн? Тэр чинь ...

       Аан ийм хэрэг байсан юм уу ? Баяр хүргэе.

Сана:     Баярлалаа.

СоИ:      За явцгаах уу?

Сана:     Ммхн.

СоИ:      Дараа уулзъя Тэппэи.

Тэп:       Аанхан.

Сана:     За баяртай.

Саса:     Тэппэи ийм байсан юм бол яагаад эртхэн хэлээгүй юм? Би ч гэсэн ичгэвтэртэй байдалд        орохгүй байх байлаа шд.

Рико:     Тэр яахав СанаЭ хичээнгүй юм шиг байна тэ. Сагсны клубын од байсан байх тэ?

Ёши:     Тийм тийм. Охид дундаас хамгийн нэртэй нь байсан. Санаж байна шүү. Завсарлагаанаар        байнаа тэр ороолт нэхээд л .. .бид хоорондоо хэнд өгөх юм бол гэж ярилцаад ...

Тэп:       Би тамхинд гарчихаад ирье.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эри:      Хөөе хаа хүртэл тамхинд явах гээ вэ? Тэр МизүХара гэдэг бүсгүйтэй нэг ч удаа унтаагүй        биздээ? Эрэгтэй хүн тийм тохиолдолд мартаж чадахгүй байх юм даа. Гэхдээ физилогийн        хэрэгцээнээс эхлэх хайр ч бас байдаг гэж бодож байна. Би тийм юманд нэлээн чадвартай шүү. Энд ойрхон дажгүй газар байгаа орох уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Уучлаарай.

СоИ:      Яагаад уучлал гуйгаад байгаа юм?

Сана:     Найз маань хачин юм ярьсан болохоор л. Ирэх хэрэггүй байждээ. Одоо ингээд ахлах        сургуулийнхаа найзуудтай уулзсан ч нээх сүртэй юм байхгүй шд.

СоИ:      Надаас санаа зовоод тийм юм хэлэхгүй байсан ч болноо.

Сана:     СоИчирод хардах сэтгэл төрдөггүй юм уу?

СоИ:      Үгүй юу л даа. Өнөөдөр анх удаа Тэппэид атаархлаа. Сагсны багийн менежер хийгээд        олон найз нөхдөөр хүрээлүүлсэн СанаЭ-г мэддэг болохоор жаахан атаархлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эри:      Аан. Энэ манайх л даа. Түр ороод гарахгүй юу?

Тэп:       Айн?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эри:      За ороорой.

Тэп:       Төвөг удахнээ.

       Хөөх хөөрхөн юмаа. Би ийм эмэгтэйлэг хүний гэрт удаан хугацааны дараа ирж байна.

Эри:      Тийм үү?

Тэп:       За чаддаг зүйл ээ харуулчихдаг юм уу?

Эри:      Битгий яар. Чаддаг зүйл чинь юу юм?

Тэп:       Хүнд нээх харуулж болохгүй л дээ. Цэргийн сургуулилт хийвэл тасралтгүй 1000 буудаж чадна.

Эри:      Тэр бишээ. Нөгөө ажилдаа үзүүлээч.

Тэп:       Чи гайхширна даа.

Рико:     Ёоёо.

Эри:      Рико?

Тэп:       Чи яагаад энд байгаа юм?

Рико:     Сасаки эд нартай ууж байсан чинь метро зогсчихож. Манайх хүртэл такси үнэтэй тэгээд        л.

Эри:      Түлхүүрээ өгөх хэрэггүй байж.

Рико:     Уучлаарай уучлаарай. Энэ орыг ашиглана тэ ашиглийшд тэ. Би харилаа.

Тэп:       Би харилаа.

Рико:     Би харинаа. Саяхан л ор луу үсэрч байсан биздээ? Тоох хэрэггүй дээ. Эсвэл би эндээ харж        байх уу?

Тэп:       Юу чамд харуулах гэж ирээгүй. Ёстой нэг.

Рико:     Тэппэи? Юмаа мартчихлаа.

Тэп:       За дараа уулзъя.

Эри:      Дараа уулзъя.

Тэп:       Чадвараа бүр сайжруулнаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Хөөе хөөе. 2Уулаа унтах гоё байна шүү. Сургуулийн аялал шиг.

Эри:      Саад болохоор ирсэн биздээ? Үнэн хэрэгтээ?

Рико:     Айн?

Эри:      Тэппэид дурлачихсан биздээ?

Рико:     Юу гэж би тийм завхай залууд ....

Эри:      За тэгвэл би түрүүлээд авчихаж болох уу? Рико залуу байна шдээ. Би аль хэдийнэ 25        хүрчихсэн. Энэ насанд ирэхээр хайр дурлал дээр хэн нэгэнтэй наймаалцах, хэн нэгнээс санаа зовох нь ядаргаатай санагдаад эхэлдэг юм.

Рико:     Мммм.

Эри:      Дурласан бол сэтгэлээ илэрхийлсэн нь дээрдээ. Дэмий их зан гаргаад байвал аз жаргалд        хүрэхгүй шүү.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм: Дуут мессеж үйлчилгээнд шилжлээ. Хэрэглэгч та дохио дуугарсны дараа нэр болон хэлэх        зүйлээ үлдээнэ үү.

СоИ:      Тэппэи, Нэг тухтай ярилцмаар байна. Маргааш хүрээд ир. СоИчиро.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Өглөөний мэнд.

Рико:     Өглөөний мэнд. Өчигдөр ч ойрхон байлаа шүү.

Тэп:       Харин тийм ойрхон байлаа. Чи л байгаагүй бол Эрикатай чадваруудаа хуваалцаад сайхан   жаргах байсан юм.

Рико:     Харин тэгээд нэрэлхэлгүй жаргахгүй яасан юм?

Тэп:       Хамаагүй ээ одоо.

Рико:     Эрикад сайн юмуу? Тэппэи Эрикад жинхэнээсээ хайртай биш биздээ? Тийм байж тийм      зүйл хийж чадах юм байна тэ? Тэппэи том хөхөнд дуртай байх тэ? Яалтчгүй Эрика шиг сайхан биетэй эмэгтэй өмнө нь байх юм бол ангаа хайсан араатан шиг гэх үү? Тархи, доод бие тусдаа ч гэх үү?

Тэп:       Тайван орхи.

Эр: Өглөөний мэнд.

Тэп:       Өглөөний мэнд.

       Угаасаа би завхай. Хийж байгаа үйлдэл маань эсрэг тэсрэг байж магадгүй. Гэхдээ тэр        миний дур, чамд ерөөсөө хамаагүй. Яахаараа чи олон юм хэлдэг юм.

Рико.     Уучлаарай. Хүссэнээрээ л болдоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

СоИ:      Ор ор.

Эр: Ор ор.

Тэп:       Сайн байна уу?

СоИ:      Өө чи байсан юм уу?

Тэп:       Ярих юм чинь юу юм?

СоИ:      Өнөөдөр төрсөн өдөр чинь шдээ.

Тэп:       Ммм?
СоИ:      Харихдаа хоол идвэл гээд бодсон юм. Гэхдээ ийм эрт ирчихнэ гэж бодсонгүй.

       За юу ч гэсэн гарах уу?

Тэп:       Аанхан.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       20 наснаас хойш төрсөн өдөр болоход нээх баярлаад байх юм байхгүй болох юм.

СоИ:      Тийм үү?

Тэп:       Яахав энэ насан дээрээ иймэрхүү байх юмсан гэсэн төсөөлөл бол байгаа л даа. Гэхдээ        бодит байдал дээр ерөөсөө ч биелэгдээгүй. Эргэлзэхээс өөр юмгүй дургүй хүрмээр ч юм шиг.

СоИ:      Эргэлзээ байсан нь дээр ээ. Эргэлзээ ерөөсөө байхгүй болчих юм бол тэр хүний амьдралд        боломж гарч ирэхгүй байнаа гэсэн үг биш үү? Би ч гэсэн өөрт минь хүмүүсийг яллах эрх        үнэхээр байдаг болов уу гээд өдөр бүр эргэлздэг.

Тэп:       Хэхэ эргэлзээ шаналал нь хүртэл нухацтай байх гэж. Арай өөр тийм ч нухацтай биш юм        алга уу?

СоИ:      Мэдээж байлгүй яахав.

Тэп:       Өө тийм үү.

СоИ:      Хүний шаналал гаднаас нь харахад мэдэгдэхгүй болохоор хүн бүр өөрийгөө л шаналж   байна гэж боддог.

Тэп:       Ахаа та өнөөдөр уух уу?

СоИ:      Мм?

Тэп:       Удаан хамт уусангүй шд. Аа гэхдээ ажилтай байх л даа. Би түрүүлээд танайд очоод   хүлээж байя.

СоИ:      За. Май түлхүүр.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Өө одоо харих гэж байгаа юм уу?

Рико:     Аанхан.

Тэп:       За баяртай.

Рико:     Хөөе... Хөөе?

Тэп:       Юу вэ?

Рико:     Юу ч бишээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Ёооёоо.

Тэп:       Мм? Түр байж байгаарай.

       МизүХара яасан бэ?

Сана:     Тэччан?

Тэп:       Аюултай аюултай. Юу хийж байгаа юм?

Сана:     Энэ шүүгээ угсардаг шүүгээ Тэгээд угсарчихаад зөөе гээд бодсон чинь гар хальтраад ...

Тэп:       Ахыг гэртээ иртэл хүлээж байхгүй яасан юм?

Сана:     СоИчирод харин талархлаа ... Ёоёо

Тэп:       Яасан бэ? Зүгээр үү?

Сана:     Ёоёо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм: Өнөөдөр төрсөн өдөр нь тэ?

Хүү:      Ммхн.

Рико:     Хүссэн үгээ бичүүлж болно.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Жаахан чимчигнэж магадгүй. Чимчигнэж байна уу?

Сана:     Чимчигнэж байна.

Тэп:       Хоолны шүүгээ шд тэ? Бараг шинэхэн гэрлэсэн хосууд юм бишүү?

Сана:     Ммхн аяга таваг олон болчихоод... Ёоёо.

Тэп:       Уучлаарай.

       Хэхэ МизүХара ч бүхнийг хийж чадах юм шиг харагддаг ч үнэндээ болхи шүү тэ?

Сана:     Тэччан ч гэсэн. Сургуулийн тэмцээн дээр намайг гэмтсэн байхад боолт хийж өгсөн шдээ.

Тэп:       Аан тэгсэн шдээ. Чи миний хийсэн боолтыг нэг хайчлаа биздээ?

Сана:     СоИчиро хүүхэд байхдаа ямар байсан бэ?

Тэп:       Айн? Одоогийнхоосоо нэг их өөр бишээ. Даруухан чимээгүй.

Сана:     Ммм.

Тэп:       Би байна шдээ хүүхэд байхдаа хурдхан ахын насан дээр очих  юмсаан гээд байж яддаг        байсан. Толгой сайтай, Том биетэй. Юу ч хийсэн ахыг гүйцэхгүй. Тийм болохоор ядаж        нас чацуу болох юм бол жаахан ч гэсэн ойролцоо очих болов уу гэж бодоод. Тэгсэн чинь ойлгомжтой хэрэг ч гэсэн ахын насан дээр ирэхэд ах аль хэзээний түрүүлээд явчихна

Сана:     Тэччан өөрийнхөөрөө, СоИчиро бас өөрийнхөөрөө байхад болох биш үү?

       Тэччан өөрийн гэсэн сайн чанар байгаа шд.

Тэп:       Тийм болов уу? Болчихлоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Бороо ширүүсчихлээ шүү.

Тэп:       Аанхан. Ах оройтож байна шүү. Би өнөөдөр ингээд явъя ер нь.

Сана:     Түр хүлээгээрэй.

Тэп:       Айн?

Сана:     Өгөх юм байна. Ёо... Зүгээр ээ.

Тэп:       Зүгээр үү?

Сана:     Май энэ. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Тэп:       Баярлалаа. Задалж болох уу?

Сана:     Ммхн.

Тэп:       Энэ, чи нэхсэн юм уу?

Сана:     Жаахан хүүхдийнх шиг байна уу?

Тэп:       Тийм бишээ. Тийм биш. Гэхдээ ... яаж ийм зүйл хийж чаддаг юм?

Сана:     Яасан? Тэччан цаашид миний дүү болно шүү дээ. Бэр эгч нь жил бүр төрсөн өдрийг нь        тэмдэглэж ...

Тэп:       Яагаад ийм үгийг юу ч болоогүй юм шиг хэлж чаддаг юм? Би бүх насаараа МизүХараг   эгчээ гэж дуудаж чадахгүй.

Сана:     Тэччан?

Тэп:       Угаасаа тэгж бодож ч чадахгүй. Миний хувьд МизүХара бол МизүХара. Хэнтэй ч гэрлэсэн бай. Дэмий юм хэлчих шиг боллоо. Бэлэг өгсөнд баярлалаа. Ахад бас баярлалаа     гээд хэлээрэй.

Сана:     Тэччан?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Тэппэи?

Тэп:       Ийм газарт юу хийж яваа юм?

Рико:     Энд ойрхон караокэд дуулж байгаад өө нээрээ энд Тэппэигийнхтай ойрхон юм байна гээд

Тэп:       Наадах чинь юу юм?

Рико:     Илбэ үзүүлэх гэж ирсэн юм.

Тэп:       Илбэ ээ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Гэдэс өлсөж байна. Идчихмээр юм байна уу?

Тэп:       Айлд орж ирээд шууд хөргөгч ухахаа болиоч.

Рико:     Өлсөөд үхэх гээд байнашд. Энэ чинь яагаад ийм үнэтэй тансаг түрс байж байдаг билээ?

Тэп:       Хүн ирвэл задлая гээд л ...

Рико:     Задалж болох уу?

Тэп:       Илбэ үзүүлэхээр ирээгүй юм уу?

Рико:     Тэрнээс түрүүлээд ходоодондоо нэг юм хийхгүй бол. Хөөх энэ юу вэ? Ууж болох уу?

Тэп:       Хөөе хөөе. Наадах чинь яахав хурдхан илбээ үзүүл.

Рико:     Ойлголоо доо.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Ноёд хатагтай нараа шоу эхэлж байна. Нэгдүгээр зэрэглэлийн илбэчин Рикогийн илбийн үзүүлбэр эхэлж байна.

Тэп:       Нөмрөг энэ тэр нөмрөхгүй ....

Рико:     Амаа тат.

Тэп:       Нэг юм барьчихсан байна шд.

Рико:     Дуугүй бай.

       Одоо энэ торгон малгайнаас янз бүрийн зүйлс гарч ирэх болохоор сайн харж байгаарай.

       Эхэллээ шүү. Нэг, хоёр, гурав...

       Алга ташилт яасан бэ? Тэгээд өнөөдрийн гол үзүүлбэр. Үзэгчдээр онцгойлон туслуулах        юм. Тэнд сууж буй хүн энэ цаасыг шатаана уу. Чамаас өөр хүн байхгүй байгаа биздээ? За      гал асаачих.

Тэп:       Өө аюултай аюултай.

Рико:     За юу гарч ирэх болоо?

Тэп:       Юу вэ?

Рико:     Болохгүйнээ муухай болчихож.

Тэп:       Юу юм бэ?

Рико:     Юу ч биш юу ч биш.

Тэп:       Юу юм үзүүлэлдээ.

Рико:     Бүтэлгүйтчихсээн.

Тэп:       Үзүүлчихээ.

Рико:     Байз л даа.

Тэп:       Яагаад гар чинь ийм хүйтэн байгаа юм?

Рико:     Гар хөлийн үзүүр даардаг болохоор юм .. болов уу?

Тэп:       Хүлээж байсан юм уу? Чи намайг харьж ирэхийг хүлээж байсан юм уу? Айн?

Рико:     Юу гэж тийм юм байдаг юм. Хаана хэнтэй уулзаж байгааг чинь мэдэхгүй байж тэнэг юм        шиг хүлээнэ гэж байхгүй шд. Утас.

Эм: Яг одоо утсаа авах боломжгүй байна. Дохио дуугарсны дараа.

Рико:     Авахгүй байхад зүгээр юм уу?

Тэп:       Автомат хариулагчид шилжчихлээ. Халуун цай хийгээд өгье за.

Сана:     Байна уу Тэччан? СанаЭ байна. Саяын явдалд уучлаарай. Тэччаны сэтгэлийг        анзаараагүйдээ уучлал гуймаар байна. Үнэхээр уучлаарай.

Рико:     СанаЭ-тэй уулзаж байсан юм уу? Уучлаарай. Нэг л ...

Тэп:       Алив.

Рико:     Тэнэг амьтан болгохоо больж үз. Ийм зүйл хүсч ирээгүй.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Төрсөн өдрийн мэнд ...

       Юу л хийчихэв дээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дараагийн ангид:

Тэп:       Хэн нэгэн ирсэн байгаа юм уу?

Рико:     Тэппэид хамаагүй шдээ. Чиний найз охин энэ биш.

Тэп:       Зүгээр гэж үү?

СоИ:      Чамаар санаа тавиулаад байх шалтгаан алга.

Эри:      Рикод сайн юм уу?

Тэп:       Дараа сард бид 2 хуримаа хийх гэж байгаа.

Рико:     Андуураад байгаа юмуу? Бид хайрандаа умбаж байгаа гээд...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

                                          ******

 

Back to episodes Go home