Love generation 2

Love Generation

 

2-р анги

 

Нэрс товчлол :

 

1.  Тэп          Катагири Тэппэи

2.  Рико ҮэСүги Рико

3.  Күро Күрозаки

4.  СоИ  Катагири СоүИчиро

5.  Сана Мизүхара СанаЭ

6.  Ёши  Ёшимото ТамиО

7.  Саса Сасаки

8.  Цүчи Цүчи

9.  Эри         Эрика

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Тэппэи?

Тэп:       Хүний нэрийг чангаар битгий дууд.

Рико:     Дуудахад амар байна шдээ овогноос илүү.

Тэп:       Юуны чинь амар байна гэж ажил дээр байгаа шдээ. Тэглээ ч чи надаас дүү биздээ?

Рико:     Байз л даа.

Тэп:       Яагаад чаргууцалдаад байгаа юм бэ ёстой нэг.

Рико:     Шинэ бүтээлийн үзэсгэлэн.

Тэп:       Ийм олон хүн дундаас яаж Хара гуайг олох юм бол доо хмм

Рико:     Өршөөгөөрэй?

Эр: За.

Рико:     Хара гуай байгаа болов уу?

Эр: Би байна. Хэн билээ?

Рико:     Нүдэнд дулаан царай байна шүү.

Тэп:       Хөөрхөн хүүхэлдэй байна шүү.

Эр: Харин тиймээ.

Тэп:       Дүр төрх яг л япон гэх юм уу даа ...

Эр: Япон хүүхэлдэй болохоор аргагүй л дээ.

Тэп:       Тийм  л дээ тэ. Өөрийгөө танилцуулалгүй удчихлаа. Би танай компанийг хариуцахаар        болсон Эико agency-н Катагири байна.

Эр: Аан зөв зөв.

Тэп:       Өчигдөр утсаар ...

Эр: Аа нээрээ тийн ашгүй яг сайхан таарлаа. Манай захирлын охин нь балетаар хичээллэдэг        юм. Дараа сарын Ленинградын тоглолтын тасалбар авчихаарай за.

Тэп:       Тэр арай ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Өө дуусчихсан уу? Буцахдаа байна шдээ Ханамацү-гаас суугаад Зекси дээр хоол идээд        явъя за.

Тэп:       Чи ямар зорилгоор дагаж ирсэн юм?

Рико:     Ажил пялах гэж ...

Тэп:       Тийм л байж таарна.

Рико:     Борлуулалтын дагалдангаар явахаар хэн ч юу ч хэлдэггүй юм.

Тэп:       Буцаж очоод ховлочихъё л доо чамайг ....

       Уучлаарай Хара гуай???

Сана:     Тэччан?

Тэп:       Мм?

Сана:     Үсээ тайрчихжээ. Цаг хугацааг ухраачихсан юм шиг л байна.

Тэп:       Тийм байна уу?

Сана:     Аанхан.

Тэп:       Өнөөдөр яагаад энд байдаг билээ?

Сана:     Орчуулгын ажлаар л ...

Тэп:       Аан тийм байх нь. Би жаахан завгүй байгаа болохоор явлаа. Ажлаа сайн хийгээрэй.

Сана:     За.

Рико:     Энэ чинь? Хаа нэгтээ харсан хүн шиг л байх юм. Аан тийн. ҮэСүги Рико гэдэг. Сайн        байна уу?

Тэп:       Энэ манай ажлын 2 үеэр дүү ажилтан байгаа юм. ҮэСүги.

Рико:     Рико гэдэг. Сайн уу?

Тэп:       Хурдхан явцгаая.

Рико:     Яагаад? Ийм хувь тавилангийн учрал тохиож байхад чинь хайран шдээ. Энэ хүн бол        Тэппэи-гийн ахлах сургуулийн найз охин. Одоо ч гэсэн хайртай мартаж чадахгүй       МизүХара СанаЭ биздээ?

Тэп:       Тэнэг амьтан чинь!

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     СанаЭ зурагнаасаа царайлаг юмаа. Арьс нь гэрэлтээд л. Хэн нэгэнд дурласан юм болов        уу?

Тэп:       Чи үнэхээр ядаргаатай юмаа. Хойшид хэзээ ч битгий яриа өдөөрэй. ----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Явчихаад ирлээ.

Эр1:      Сайн ажиллалаа.

Эр2:      Сайн ажиллалаа.

Күро:    Катагири?

Тэп:       За.

Күро:    Ямархуу байна? Дасаж байна уу?

Тэп:       Айн? Ийм зүйлд дасахад зүгээр гэж үү?

Күро:    Айн?

Тэп:       Нөгөө... Харилцагч байгууллагуудаар яваад толгой бөхийлгөн, хэлсэн бүгдийг нь за за        гэж сонсоод, жижиг сажиг зараалд явахыг ажил гэж хэлж болох уу?

Күро:    Толгой бөхийлгөх тийм дургүй хүрмээр байна уу?

Тэп:       Үгүй ээ ... Ганцхан тэгээд л дуусгамааргүй байна.

Күро:    Тийм байх нь. Нээрээ 10 хоногийн дараа Хоккаидо-д Өвлийн урамшууллын аяны        уралдаан болох юм. Уралдаанд орох илтгэлийг чи удирдаж үзэх үү?

Эр: Болно гэж үү?

Күро:    Чадварыг чинь шалгая. Хийгээд үз. Зүгээр биздээ?

Тэп:       Ойлголоо.

Күро:    Сайн хийнэ шүү ажлаа.

Тэп:       За.

       Баярлалаа.

Рико:     Юундаа нээх баярлаад байгаа юм.

Тэп:       Хар л даа уралдаан ш дээ. Уралдаан.

Цүчи:    Ажил хийх хөдөлгүүр чинь асаж эхэлж байгаа юм биш үү?

Тэп:       Тиймээ. Надад даатгачих.

Эр2:      Хоккаидо-гийн өвлийн урамшууллын аян шдээ? Зүгээр үү?

       Ямар төлөвлөгөөтэй оръё гэж бодож байна?

 

Тэп:       Одооноос бодож эхэлнэ дээ.

Эр2:      Одооноос ...

       Захирал нь нэлээн хөнгөн хүн болохоор Кабүки чо руу зугаацахаар явахад дуртай байна        даа ...

Тэп:       Энэ удаа бүтээлээрээ өрсөлдмөөр байна.

Эр: Залуу л байна даа. Надад ч гэсэн иймэрхүү юм ярьдаг үе байсандаа.

Күро:    Катагири?

Тэп:       За.

Күро:    Энэ холбогдох материалууд нь ашиглаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Сайн ажиллаж байна шүү.

Эр1:      Хөөх үсээ тайрчихсан байна шд.

Эр2:      Энэ удаагийн төслийг удирдахаар болсон борлуулалтын албаны Катагири.

Тэп:       Баярлалаа. Борлуулалтын албаны Катагири байна. Тэгэхээр энэ удаагийн Хоккаидо-н        өвлийн урамшууллын 98 -р аяны ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Ёоёо. Завтай байна уу?

СоИ:      Ммхн.

Сана:     Тэччан? Ирчихээ юу? Яг НикүЖага хийж байлаа. Идчихээд явах уу?

Тэп:       Аан зүгээр ээ.

СоИ:      Шар айраг уугаад явах уу?

Тэп:       Аан зүгээр зүгээр. Зүгээр юм өгөхөөр ирсэн юмаа.

СоИ:      Юу юм?

Тэп:       Ленинград балетын тасалбар.

СоИ:      Балет? Балет гэж? Нөгөө балет уу?

Тэп:       Тийм тийм. Уучлаарай хэлэхгүй ирээд.

Сана:     Авч болох юм уу?

Тэп:       Болох уу гэж .. та 2т авч ирж байхад ...

Сана:     Гэхдээ яагаад?

Тэп:       Чи эртнээс л дуртай байсан шдээ. Ажил дээр ийм тасалбартай болоод яг 2 байсан        болохоор нь та 2т авч ирлээ. За би ингээд ...

СоИ:      Дотогш орохгүй байсан юм уу?

Тэп:       Аанхан. За сайхан амраарай.

СоИ:      За.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Тэччаан? Май энэ.

Тэп:       Аа би зүгээрээ. Хоол идчихсэн.

Сана:     Аа хөргөгчинд хийчих юм бол маргааш идэхэд болно за.

Тэп:       Баярлалаа.

Сана:     Бөөрөнхий онигири нь загастай, гурвалжин нь ...

Тэп:       Үмэбоши-той биздээ?

Сана:     Үгүй байлгүй дээ. Яаж мэдсэн юм?

Тэп:       Эртнээс л Зуны сургуулилалтаа үедээ хийж өгдөг байсан шдээ.

Сана:     Тийм билүү?

Тэп:       Тиймээ. Бөөрөнхий нь загастай, гурвалжин нь үмэбоши-той. Тэгээд хажуу талд нь васаби        хийчихсэн.

Сана:     Васаби хийчихсэн. Тийм байж.

       Баярлалаа.

Тэп:       Мм?

Сана:     Тасалбар өгсөнд.

Тэп:       Хэрэгтэй бол хэлээрэй.

Сана:     Өөрчлөгдөөгүй байна шүү.

Тэп:       Юу тэр билээ?

Сана:     Мэдэхгүй юм шиг царай гаргачихаад санаа тавьдаг зан чинь ...

Тэп:       Энийг өгсөнд баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

СоИ:      Эртнээс гэж хэлсэн тэ?

Сана:     Айн?

СоИ:      Эртнээс балетад дуртай байсан юм уу?

Сана:     Би жаахан байхдаа балетаар хичээллэдэг байсан юм. Тэччантай ахлах сургуульдаа хамт        байсан болохоор тэр тухайгаа ярьсан байж магадгүй.

СоИ:      Тэччан байх нээ. Та 2 ... байна шдээ ... нөгөө

Сана:     Айн? СоИчиро бас тиймэрхүү юманд санаа зовдог байхнээ. Жаахан санаа амарчихлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр1:      Энэ A, B, C, D, E гэх 5н санал гарч ирсэн. Миний хувьд B-гээр явъя гэсэн саналтай байна.        Ямар вэ?

Эр2:      Энгийн аятайхан байгаа ч ойлгомжтой ч юм шиг хэрнээ ойлгомжгүй байна.

Тэп:       За. Тэгэхээр энүүгээр хийе. Энэ. Энэ.

Эр1:      Энэ арай болохгүй ээ.

Тэп:       Яагаад? Энэ хамгийн их сэтгэгдэл төрүүлж байгаа биздээ?

Эр1:      Хар л даа. Тохиромжгүй шдээ.

Тэп:       Зураг нь сайн байгаа биздээ? Зурагчин нь хэн юм?

       Зургаа хичээж байгаад чадварлаг, алдартай зурагчнаар авахуулъя.

Эр2:      Тэгэхээр төсөв хүрэхгүй шд.

Тэп:       Тэрийг би яаж ийж байгаад зохицуулнаа. Хар л даа энэ зурагт хуудас гэхэд хуулбарласан        зураг шиг л байна.

Эр: Миний хийсэн хуудас.

Тэп:       Хуучирсан санаа байна. Арай өөр юм хийцгээе. Ийм олон цаг зарчихаад Нэг, хоёр, гурав,        дөрөв, 5хан хувилбар гарах гэж? Хэдэн жил хийж байгаа ажил билээ дээ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Өө сая хурал нэлээн ширүүн болж байх шиг байсан өрөөний хажуугаар явахад хэрэлдэж        байгаа юм шиг дуу гарч байна лээ.

Тэп:       Хэрэл ... хэрэлдэх ээ?

Эр: Аанхан.

Тэп:       Тэр хэрүүл биш мэтгэлцээн.

Эр: Хөөх айхтар мэтгэлцээн болж. Хоолонд гарах уу?

Тэп:       Хоол ... Энэний үргэлжлэлийг хийх хэрэг байна.

Эр: Өө за ажиллах урамтай байх шив дээ.

       Хятад хоол зүгээр биздээ?

Эр1:      Хятад хоол уу? Банш идье ээ.

Рико:     Хөөх хоол авч ирсэн байна. НикүЖага, Онигири? Хөөх сонгодог юмаа. Хэн хийсэн юм        наадхыг чинь?

Тэп:       Харин хэн юм болдоо. Над шиг болох юм бол хоол хийж өгөх бүсгүй хялбархан олддог       юм.

Рико:     МизүХара СанаЭ байх нь. “НикүЖага-гийн лууванг дургүй байсан ч үлдээж болохгүй      шүү. Тэччанд зориулаад цэцгэн хэлбэртэй болгосон. Үлдээх юм бол СанаЭ-д гунигтай     байх болно”.

Тэп:       Тэгж хэлэхгүй ээ. МизүХара.

Рико:     Яг тэр хийж өгсөн байх нь.

Тэп:       Чи иймэрхүү гараа гаргасан хоол энэ тэр хийж үзээгүй байх л даа.

Рико:     Би тийм хоолоор эр хүний сонирхлыг татахыг хичээдэг түгээмэл байдаг эмэгтэй биш.

Тэп:       Аан за ойлголоо түгээмэл эмэгтэй биш юм байж. Энэ мэнийг хардаа ийм гоё гурвалжин        хэлбэртэй. Чи иймэрхүү хэлбэр гаргаж чадах уу?

Рико:     Би ч гэсэн Онигири-хэнийг бол хийчихнээ.

Тэп:       Аан тийм үү?

Рико:     Гоё хэлбэртэй биш ч гэсэн хийж чадвал болоо биш үү?

Тэп:       Энэ хумсны өнгө чинь? Ямар өнгө юм? Ийм гараар онигири хийлгэхээр хоолны дуршил буурна шдээ.

       Байз хөөе.

Рико:     Буцаагаад өгчихье өө. Сүртэй чухал юмыг чинь. За хоолонд гарья даа. Аа Отэмон гуай        хамт хоолонд гарах уу?

Эр: Би өдрийн хоол иддэггүй.

Рико:     Тийн тэ. Гарчихаад ирье.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Сайхан хооллоорой.

Эри:      Рико, Аяга хаана байгаа юм?

Рико:     Тавиур дээр алга уу?

Эри:      Аа байна.

Рико:     Яалтчгүй амттай юмаа. Хавчтай кремтэй Корокэ-г хэзээ ч идсэн амттай байх юм.

Эри:      Танай гал тогоо дандаа л цэвэрхэн байх юм. Хааяа ч болов гэртээ хоол хийдэггүй юм уу?

Рико:     Хорвоод ийм амттай, хямд юм байсаар байхад яагаад заавал өөрөө хийх ёстой гэж?            Дээрээс нь хоолыг эмэгтэй хүн хийх ёстой гээд байдаг эрчүүдийг сонсохоор уур хүрээд      эхэлдэг юм.

       Төлөө.

Эри:      Төлөө. Наадах чинь хэний тухай юм?

Рико:     Катагири Тэппэи.

Эри:      Тэппэй? Тэр дажгүй залуу биш үү?

Рико:     Дажгүй? Тэр үү?

Эри.      Ммхн.

Рико:     Ёстой болохгүй.

Эри:      Яагаад?

Рико:     Нээх хөнгөн юм шиг хэрнээ, зөрүүд, олон үгтэй, хэрүүл хиймээр болгоод байдаг юм.

Эри:      Рико? Хайр зөрчлөөс эхэлдэг гэж мэдэх үү? Тэгэхээр байнаа яг л соронзны нэмэх хасах        туйл шиг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эсрэг тэсрэгүүд нь ойртож нэг л мэдэхэд нэгэн рүүгээ        таталцаад, нэг болчихдог юмдаа.

Рико:     Муухай юм бэ. Тоглоом хийхээ больж үз.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Тэрнийг харахаар уур хүрээд явчихдаг юм.

Ёши:     Тэр гэж Рико чан юу?

Тэп:       Рико чан гэж дуудахаа боль. Ёооё нуруу өвдөж байна.

       Тэрний нэрний Рико нь Рико коммунистын Рико байхаа. Хэрвээ өвөл цастай ууланд   эрэгтэй хүнтэй хамт хаягдчихвал тэр ганцаараа идэх юмаа идсээр байгаад амьд үлдэх   төрлийн эмэгтэй. За идэцгээе. Ус зүгээр үү?

Ёши:     Ммхн. Амттай байнаа.

       Гэхдээ би лав дуртай.

Тэп:       Юунд тэрэв?

Ёши:     Цастай ууланд амь гарахаар зоригтой эмэгтэй.

Тэп:       Чамд таалагддаг төрөл юмуу?

Ёши:     Тиймээ.

Тэп:       Хараагдчихжээ. Аан тийм үү? Тийм эмэгтэй таалагддаг байсан юм уу? Бодлогогүй,        дураараа, суу ухааны хэлтэрхий ч байхгүй тийм эмэгтэй таалагддаг гэж үү?

Ёши:     Битгий тэгж хэл л дээ. Дуртай идэх юм, ямар эмэгтэй таалагддагаа хүмүүст        шүүмжлүүлмээргүй байна.

Тэп:       Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Байз. Шууд менежер луу хандсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Эр: Тэгэхээр байнаа. Бүгд чиний дор ажилламааргүй байна гэж хэлээд байна. Борлуулалтын        албаных байж шинэ санаа гаргах хэрэггүй. Борлуулалтын албаны хүний ёсоор мэдээлэл        боловсруулаад, маркетингийн ажлаа л хий. Тийм л гунигтай бол даваа гараг хүртэл    мэдээлэл цуглуулаад үз.

Тэп:       Ойлголоо. Ойлголоо. Би төлөвлөлтөд ерөөсөө оролцохоо болъё . Амралтын өдрүүдээ        ашиглаад ч хамаагүй мэдээлэл цуглуулъя. Тийм болохоор надтай үргэлжлүүлээд хамтарч   ажиллаач. Гуйж байна.

Эр: Юу вэ ийм амархан зайгаа тавиад өгөх гэж. Өмнө хамт ажиллаж байсан надад бөхийгөөд        л ... Бардам зангаа гээчихээ юу?

Тэп:       Гээгүй ээ. Тийм болохоор л гуйж байна. Уучлаарай. Би байнаа. Хүнээс гуйхгүй гэдэг        тэнэг үзэл бодолд ялагдмааргүй байна. Гуйж байна. Гуйж байна.

Эр: Гуйж байна гэж ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Цочих гэж.. Чи юу хийж байгаа юм?

Рико:     Хайч.

Тэп:       Хайч аа? Чи одоо бас яах гээд байна?

Рико:     Тоглож л байна шд. Тоглож байна.

Тэп:       Тоглоом биш байхаа чи чинь ер нь иймэрхүү шд.

Рико:     Тоглоом. Май. Бэлэг.

Тэп:       Юу вэ чи хоол хийж чаддаг юм уу?

Рико:     Миний чадварыг мэдэхгүй л байна даа. Хардаа хардаа. Амттай харагдаж байгаа биздээ?

Тэп:       Харагдах байдал нь яахав болж байна.

Рико:     Тийм байгаа биздээ? Идээрэй.

Тэп:       Энэ хаа нэгтээ харсан ч юм шиг.

Рико:     Тийм гэж үү? Цай хийгээд ирье. Цай.

Тэп:       Саначихлаа. Энэ нөгөө дэлгүүрт зарагддаг онигири байна шд.

Рико:     Баригдчихсан уу? Арга алга даа.

Тэп:       Арга алга гэж. Би чинь удаан ганцаараа амьдарсан хүн. Иймэрхүү гадуур зарагддаг юмны        юу нь    ямар амттайг нэлээд сайн мэднэ шүү.

Рико:     За олон юм ярилгүй идээ. Тэр хооронд чинь ажлыг чинь үргэлжлүүлж хийгээд өгье. Энэ        чинь юу вэ? Юу хийчихсэн юм. Ингэж хамаагүй тоонууд өрөхгүй шдээ. Энийг настай хүн, тэнэг хүн ч ойлгохоор график болгох ёстой. Хальт харахад ч ойлгомжтой байхаар.       Ерөөсөө болоогүй байна шд. Юугаа хийж байсан юм.

       Зүгээрээ.

Тэп:       Айн?

Рико:     Сая дотроо баярлалаа гэж хэлээ биздээ? Сайн сонссон болохоор хариу хэлсэн юм.

Тэп:       Юу яриад байгаа юм? Тэнэг юмуу даа чи чинь? За байна уу?

СоИ:      Аа Тэппэи? Уучлаарай. Өнөөдрийн балетад чи миний очиж чадах уу? Өнөөдөр харин        байцаалттай болчихлоо.

Тэп:       Би ч гэсэн завгүй байна.

СоИ:      Гуйж байна шдээ. Балет дуусахаар СанаЭ-гийнд хоол идэхээр болсон.

       Аа за. Чи ч гэсэн хамт хүрээд ир. Дарс бас бэлдчихье. Гуйж байна.

Рико:     Ямар нэг юм болоо юу?

Тэп:       Харин гэнэт ажилтай болчих шиг боллоо. Уучлаарай. Наадах чинь зүгээрээ дараа нь би        өөрөө хийчихье.

Рико:     Хаа нэг тийш явах юм уу?

Тэп:       Болзоонд явлаа. Болзоо. Завгүй болохоор ...

Рико:     СанаЭ-тай байхнээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Тэ ...

Тэп:       Уучлаарай. Өнөөдөр ах ирж чадахгүй юм шиг байна.

Сана:     Аан тийм үү?

Тэп:       Өнөөдөр нэг л өөр байх чинь.

       Хэдэн цагаас билээ?

Сана:     5:30 цагаас л даа гэхдээ...

Тэп:       Айн? Цуцлагдчихсан юм уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Өмнө нь бас ийм юм болж байсан шиг санагдаж байна.

Тэп:       Тийм билүү?

Сана:     Ахлах сургуулийн зуны сургалтын үеэр 2уулаа гарчихсан чинь зуслан хаачихдаг.

Тэп:       Аан тэгсэн тэгсэн. Тэр үед нээрээ шөнөжин алхсан шдээ.

Сана:     Аанхан.

Тэп:       Тэр үеийн өөрийгөө бодохоор мэдрэмжгүй байж дээ.

Сана:     Айн?

Тэп:       Шөнөжин охинтой хамт байж байж юу ч хийхгүй байна гэхээр одоогийн миний хувьд        байж боломгүй.

Сана:     Тэр үед ч гэсэн өөр охидтой уулздаг л байсан шдээ.

Тэп:       МизүХара бол онцгой байсан шүү. Ойлгох болов уу? Хамгийн дуртай амттанаа        шургуулганыхаа хамгийн цаад мухарт хийгээд гар хүрэхгүй байх тиймэрхүү нөхцөл    байдал.

Сана:     Тийм байсан гэж үү? Мэдээгүй шд. Мэдсэн бол ...

Тэп:       Насанд хүрээд олон зүйлийг мэдсэнийхээ дараа засъя гээд бодсон ч чадахгүй тийм зүйл        байдаг шдээ.

Сана:     Өнөөдөр манайд очиж хоол идэх үү? СоИчиро бас ирнэ.

Тэп:       Ахтай болзох нь надтай байхаас илүү сэтгэл амар байгаа биздээ?

Сана:     Ммм.

Тэп:       Тийм биш гэж үү?

Сана:     СоИчиро ажилдаа хайртай. Болзоо энэ тэр бараг л байхгүй. Ховорхон болзоо байсан ч        ямар нэгэн ажил гарч ирээд л ...

Тэп:       Завгүй болохоор аргагүй дээ.

Сана:     Би бас тэгж бодож байгаа. Гэхдээ Тэччанаас өөр нь СоИчиро-гийн сэтгэл хөдлөл нь        нүүрэндээ ил гардаггүй шдээ. Тийм болохоор цаанаасаа л жаахан зовних үе байдаг юм.       Аа би одоо саад болж байгаа болов уу? Жинхэнээсээ хайрлагдаж байгаа болов уу гээд л. Дараагийн удаа болзоо бүтэлгүйтэх юм бол Тэччанг дууднаа.

Тэп:       Юу яриад байгаа юм? Тэгж ярихаа больж үз.

Сана:     Уучлаарай.

Тэп:       Гунигтай, зовнисон сэтгэлийнхээ тухай ахтай ярилц.

Сана:     За.

Тэп:       Би юу ч хийж чадахгүй шдээ.

Сана:     Тийм шүү тэ. Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Буцаж ирэхгүй юм байх даа.

       Амттай юм байна шд.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     СоИчиро ирчихсэн юм шиг байна.

       Би ирлээ.

Тэп:       Төвөг удахнээ.

СоИ:      Өө за ирчихлээ. Ороорой.

Сана:     Би хийе ээ.

Тэп:       Юу хийж байгаа юм? Дасаагүй юмаа хийгээгүй нь дээрдээ. Сайхан харагдах гэж хичээж байгаад бүтэлгүйтнэ шүү нээрэнгээсээ.

Сана:     Алив суугаарай.

СоИ:      За гуйлаа шүү. Ийшээ орьё.

       Та 2 үерхэж байсан юм байна тэ? Тийм байсан бол тийм гээд эртхэн хэлээ. Намайг юм        бодчихно гэж бодсон юм уу?

Сана:     Уучлаарай.

СоИ:      Уучлал гуйх зүйл бишээ.

Тэп:       Үгүй ээ нөгөө ...

Сана:     Гэхдээ шалтаг хэлэхийг маань сонсчих. СоИчирод хэлээгүй нь дэмий юманд санаагаа        битгий зовоогоосой гэсэн дээ юм шүү. Тэччантай үерхэж байсан ч тэр үнэндээ айл гэрдэж        тоглодог шиг л юм байсан юм.

Тэп:       Тийн тийн. Ахлах сургуульд байсан шдээ. Үерхэж байгаа нь хамт кино үзэх, хамт дугуй     унах зэрэг тиймэрхүү л юм байсан. Өөр гэвэл гар... гараас нь хөтөлсөн байж магадгүй.

СоИ:      Ойлголоо. Баярлалаа. Дарсаа задлах уу?

Тэп:       Надад хийх ямар нэг юм байна уу?

СоИ:      Чи суу л даа. Зүгээр ээ. 

Тэп:       Энэ юу вэ? Tiffany? Юу болоо вэ?

СоИ:      Наадах чинь ... Балетаа үзэж дуусаад өгөх гэж байсан юм.

Тэп:       СанаЭ-д өгчихвөл?

СоИ:      За.

Сана:     Задалж үзэж болох уу?

СоИ:      Ммхн.

Сана:     Энэ?

СоИ:      Ийм юм болсных дүүгээ гэрч болгочих уу даа.

       Надтай гэрлэхийг хүсч байна. Би ажлаас өөрийг мэдэхгүй хүн болохоор зовоож магадгүй     ч, чадлаараа СанаЭ-г аз жаргалтай байлганаа.

Тэп:       Хүүе хүүе, нусны алчуур, нусны алчуур.

СоИ:      Айн? Нусны алчуур?

Тэп:       Юугаа хийгээд байгаа юм?

Сана:     Эхнэр чинь болоход тохирно гэж бодож байвал надтай гэрлээч.

Тэп:       Сайн хэрэг боллоо шүү. За гэрчийн ажил дууслаа. За дарсаа задлаарай.

СоИ:      Айн?

Тэп:       Дарсаа задал.

СоИ:      Аан тийн. Аан тийн хундага аваад ир.

Тэп:       Хундагаа авч ирээгүй байсан юм уу.

       Энд байгаагаас авлаа шүү.

СоИ:      Ммхн.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Одоо болтол байсан юм уу?

Рико:     Нэлээн оройтлоо шүү.

Тэп:       Өнөөдөр маш их баярлалаа.

Рико:     Дуусаагүй байна шдээ.

Тэп:       Зүгээрээ. Сайн ажиллалаа. Харьж болноо.

Рико:     Яаж хэлээд байгаа юм? Би угаасаа суудлын бөглөөс болохоор байгууллагын төлөө энэ тэр   гэж бодож байгаагүй ч яг энэ үе Тэппэи-гийн хичээх үе гэж бодоод чадлаараа тусалж      байхад юу вэ? Харьж болно гэдэг чинь? Хэтэрхий биш гэж үү?

Тэп:       МизүХара, ах 2 сүй тавьчихсан.

Рико:     Айн?

Тэп:       МизүХара. СанаЭ чан. Манай ахтай болзож байгаа болохоор.

Рико:     Гэхдээ Тэппэи СанаЭд хайртай хэвээрээ юм бол булаагаад авчихад болох юм биш үү?     Хайр чинь хүн төрөлхтний тулаан шүү дээ.

Тэп:       Тийм юм яаж чадах юм?

Рико:     Харилаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: За ингэсгээд явах уу даа.

Эр1:      Харин тэгье.

Эр: Энийг бас.

Эр1:      За.

Эр: Явчихаад ирье.

Эр1:      Явчихаад ирье.

Эр2:      Гадуур сэлгүүцэж болохгүй шүү.

Эр: Юу гээд байгаа юм бэ.

Күро:    Катагири?

Тэп:       За.

Күро:    Түр наашир.

Тэп:       За.

Рико:     Байна уу? Ёшимото?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Күро:    Хоккаидо өвлийн урамшууллын аяны ажлыг хийхээ зогсоо.

Тэп:       Айн?

Күро:    Зохион байгуулагчид руу оролцохоо болих талаар холбоо барьсан.

Тэп:       Зогсооно гэж юу гэсэн үг вэ?

Күро:    Креатив албаныхан илтгэлээ ерөөсөө бэлдээгүй байна.

Тэп:       Тэр чинь үнэн үү?

Күро:    Тиймээ.

Тэп:       Өдчихсөн юм бэ.

Күро:    Хүлээж бай. Аяны талаарх хурал дээр чи хэлэхийг хүссэн бүхнээ хэлсэн юм шиг байна лээ. Тэр Креатив албаныхны бардам занг хөндсөн бололтой. Хүмүүсийг ахалж ажиллах   үед би би гээд байх юм бол ажил явдаггүй юм. Сайн ойлгож ав.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Еши:     Тэгээд байнаа тэр Эва дээр Аяана Мирэи чан нь хамгийн алдартай хөөрхөн ч, би Асүка        чанд илүү дуртай. Юу гэх юм дээ. Байгаа байдал нь таалагддаг гэх юм уу. Рико чантай    адилхан юмаа.

Рико:     Айн?

Ёши:     Адилхан биш юм уу?

Рико:     Би нээрээ найзынхаа захиасаар нэвтрүүлэг бичиж авах ёстой юм байна. Харихгүй бол    

       болохгүй нь.

Ёши:     Ямар нэвтрүүлэг юм?

Рико:     Асуулт Тэко Тэко. Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Байна уу?

Рико:     Би хэн бэ? 3 секундын дотор хариулахгүй бол гар утас чинь автоматаар дэлбэрнэ. Нэг,        хоёр  ...

Тэп:       Чи ийм юм хийхээсээ залхдаггүй юм уу? Чамаас өөр хэн ийм юм хийх вэ дээ?

Рико:     Чи хаана байгаа юм?

Тэп:       Харин чи хаана байгаа юм?

Рико:     Би юу? Ёшимототой Фүрад байна. 2-уулаа их хөгжилтэй байна. Одоо ингээд буудал орох уу гэсэн байдалтай л.

Тэп:       Өө тийм үү ашгүй дээ.

Рико:     Тэппэи харин ганцаараа гуниглаад, СанаЭ-гийн зургийг харж сууаад л ...

Эр: Сайн ажиллаж байна шүү.

Тэп:       Сайн ажиллаж байна.

Эр: Харихдаа хэлээрэй.

Тэп:       За.

Рико:     Юу хийж байгаа юм?

Тэп:       Айн? Уучлаарай би одоо ажилтай байна.

Рико:     Ажил дээр байгаа юм уу?

Тэп:       Айн?

Рико:     Аяны ажил аль хэдийнэ?

Тэп:       Миний хувьд дуусаагүй.

Рико:     Айн? Дуусаагүй ээ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Баярлалаа. Өршөөгөөрэй энд байсан иймэрхүү үстэй, алаг нүдтэй залуу ...

Эр: Дээвэр лүү гарсан.

Рико:     Дээвэр ээ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Би хэрвээ орохоор байсан бол заавал энийг ашиглаад илтгэл тавих байсан. Би байнаа хүмүүст таалагдаж, хүмүүсээр магтуулахыг хүсээгүй. Юу ч гэмээр юм өөртөө сорилттой    ажил хиймээр байсан юм. Энэ нэг сар зүгээр л хүмүүст толгой бөхийгөөд л, тэгсэн цаг            салаагаар урсах элс шиг өнгөрөөд, аа ажил гэж иймэрхүү л юм байдаг шдээ гээд бодвол амар л даа. Гэхдээ бууж өгмөөргүй байна. Хамгийн нэгдүгээрт байгууллагаар тэжээлгэж        байгаа гэж би боддоггүй. Тийм болохоор ганцхан миний л чаддаг ажил хийхийг хүссэн       юм.

Рико:     Муу юмаа. Ийм миа зураг анх удаагаа харлаа.

Тэп:       Дүрслэл шдээ. Дүрслэл. Ойлгохгүй байна уу? Ойлгохгүй л дээ. Уг нь бол мэргэжлийн        хүнээр зураг авалт хийлгээд засварлуулаад авах байсан юм.

Рико:     Тэппэи шиг хүн ч ховор шүү. Завхай, ядаргаатай, эрээ цээргүй, хийж байгаа нь юмнууд        сүр дуулиантай гэж бодож байсан ч ...

Тэп:       Сайнаар хараад эхэлчихсэн биздээ? Энийг хараад ... Гайхалтай юмаа. Зоригтой юмаа гээд л ...

Рико:     Гээд ч гэж дээ бууж өгч чаддаггүй амьтан юмаа.

Тэп:       Тууштай гээч.

Рико:     Гэхдээ байнаа. Ийм их сэтгэл гаргасан юм чинь яасан ч энэ чигээрээ дуусчихгүй байхаа.        Цохиод ч үхдэггүй цох хорхой шиг.

Тэп:       Наадах чинь магтаал уу?

Рико:     Магтаал шд. Ноёд хатагтай нараа. Энэ жилийн шилдэг оролцогч ноён Катагири Тэппэи. Тэппэи.

Тэп:       Баярлалаа. Ингээд хундагаа өргөцгөөе. Та бүхний гарт хундага бай... Юу? Юу вэ?

Рико:     Түр байж байгаарай. Хүлээж байгаарай.

Тэп:       Байз л даа хөөе. Юу вэ хүнийг баахан хий юм төсөөлүүлчихээд .

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     За. Шагнал хүртсэнд баяр хүргэе.

Тэп:       Баярлалаа.

Рико:     Тиймээ.

Тэп:       Бүгдэнд нь баярлалаа.

Рико:     Байхгүй шдээ. Төлөө.

Тэп:       Энэ юун дарс билээ?

Рико:     Энэ байнаа албаны дарга ширээндээ нуучихсан байсан юм. Би мэднэ л дээ.

Тэп:       Би маргааш мэдэхгүй шүү.

Рико:     Тэгж яривал чи задалсан шдээ. Аа

Тэп:       Аюултай шдээ. Болиочээ.

Рико:     Ёстой гоё харагдаж байна. Алив нааширдаа. Хардаа.

Тэп:       Хөөх.

Рико:     Гайхалтай.

Тэп:       Гайхалтай.

Тэп:       Манайх харагдах болов уу?

Рико:     Аль аль?

Тэп:       Тэр байхаа..

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Чи манайд ууж болно. Гэхдээ тасартлаа битгий уугаарай. Тасарвал арчилж чадахгүй шүү.

Рико:     Мэдэж байнаа.

Тэп:       Яг мэдэж байгаа юу?

Рико:     Гэхдээ  бизнэсмэн гунигтай юмаа. оффисын ажилтан ч гэсэн гунигтай л даа.

Тэп:       Адилхан байж хүнийг хэлэх хэрэггүй. Амьдрах угаасаа бэрхшээл шүү дээ.

Рико:     Юу гэнээ хүний хэлснийг мушгиж энэ тэр. Надад ч гэсэн амьдрах хэцүү юмаа больчихдог ч юм уу гэж бодох үе байхад амьдарч байгаа нь азтай юмаа гэж бодох үе ч     байна.

Тэп:       Азтай юмаа гэж бодох үе чамд байдаг юм уу?

Рико:     Байлгүй яахав.

Тэп:       Аягүй бол UFO тоглоом дээр Китти-гийн чихмэл хожих гэх мэт тийм үе үү?

Рико:     Ихихихи.

Тэп:       Юу вэ ямар заваан инээдэг юм .

Рико:     Тэр бол тэр бол хэн ч

Тэп:       Боль боль.

Рико:     мэдэхгүй .... нууц... яриа

Тэп:       Уналаа уналаа. Уналаа гээд хэлээд байхад.

Рико:     Би ерөөсөө харилаа.

Тэп:       Яагаад?

Рико:     Тасарчихвал хэцүү. Ойрд амархан согтдог болсон. Хөгширсөн юм болов уу?

Тэп:       Яасан гэнээ?

Рико:     Саяын ярианы үргэлжлэл л дээ.

Тэп:       Айн?

Рико:     Би азтай юмаа гэж бодох үеийг хэлж өгье.

Тэп:       Аан аан. Юу юм?

Рико:     Хэн нэгэнд дурласан үе.

Тэп:       Тэгэхээр чамд одоо сайн хүн байгаа юм уу?

Рико:     Аа тэр ...

Тэп:       Айн?

Рико:     Тэнэг амьтан л харна даа.

Тэп:       Хнн.

Рико:     За баяртай. Сайхан амраарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дараагийн ангид:

Рико:     Олон юм ярилгүй идвэл болоо шд.

Тэп:       Зүгээр гээд байна.

Тэп:       Миний хувьд МизүХара бол Мизүхара. Хэнтэй ч гэрлэсэн бай.

Рико:     Төрсөн өдөр чинь юмуу? Гоё юм үзүүлье.

Рико:     Битгий хүнийг тэнэг амьтан болго. Ийм юм хийхийг хүсч ирээгүй.

Тэп:       Намайг харьж ирэхийг хүлээж байсан юм уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

                                          ******

 

Back to episodes Go home