Drain of Oceans-5

Далайн усыг татраах нь

Үргэлжлэл:  00:47:14 мин

 

Эр:

Кен                                өгүүлэгч

Жон Хендерсон          профессор

Кихачиро Аратаке             шумбагч

Хиромобу Кан            газрын гадаргуу судлаач

Масааки Кимура               далайн геологч, эрдэмтэн

Павлос Вутос              шумбагч

Майкл Стаматакис    профессор

Саймон Браун             гурван хэмжээст загвар зохиох мэргэжилтэн

Николас Флеминг              археологич

Марк Гутшер               геофизикч

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Алдагдсан соёл иргэншил. Живсэн нууцлаг хотууд. Мөн домогт Атлантида. Тэр усан дор живсэн.

Патрик: Далайн усан доор бидний огт мэддэггүй хүн төрөлхтний маш олон бичигдээгүй түүхүүд бий.

Кен:  Живсэн эрдэнэс одоо ч гэсэн далайн ёроолд байсан хэвээр. Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг татрааж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана. Өнөөдөр, усан доорхи энэ аварга дуганыг мөхсөн нууцлаг соёл иргэншил бүтээсэн үү?

Ках:   Би тэрхэн зуур энэ усан доорхи Мачу Пикчугийн балгас байна гэж бодсон.

Кен:  Өөгүй дугуй хэлбэртэй энэ чулуунууд яагаад Эгейн тэнгисийн ёроолд байдаг билээ?

Симон:  Далайн ёроолд зүгээр л ямар ч ойлгомжгүй дүрснүүд байсан.

Кен:  Энэ ердийн чулуунууд уу, эсвэл эртний хотын үлдэгдэл үү?

Жон: Эдгээр зүйлсийн нэг хэсэг дөнгөж анх удаа ил болж байна.

Кен:  Атлантидагийн жинхэнэ байсан газар хэзээ нэг ил болох бол?

Пат:   Хүмүүс Атлантида шиг газруудад итгэх дуртай байдаг. Тэд бусад ертөнцүүдэд итгэхийг хүсдэг.

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – АТЛАНТИДАГИЙН ДОМОГ

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Живсэн хотуудын түүх 1000 жилийн турш хүмүүсийн оюун санааг эзэмдсээр ирсэн билээ. Бүхнээс илүү сонирхолтой нь Атлантида.

Кен:  Анх удаа эртний гүн ухаанч Платоны дүрслэн бичсэн гайхамшигт соёл иргэншил хүний тэнэг зангаас болж бурхадын шийтгэлээр мөхсөн гэдэг. 

Жон: Хүмүүс энэ түүхэнд татагдах нь араггүй, учир бид өөрсдөө үүссэн эртний утопи иргэншлийг энэ тусган харуулдаг.

Кен:  2000 жилийн дараа Атлантида гэх бодол шилдэгийн шилдэг археологчдийг... мөн 2-р зэргийн киноны найруулагчдыг татсаар байлаа. 

Эр /ТВ/: Атлантида бол булаан эзлэх, боолчлохдоо шинжлэх ухааны гайхамшгийг ашиглаж байсан тэр хүмүүсийн түүх. Атлантида шинжлэх ухааны хачирхалтай бурхдыг шүтэж, тэр шинжлэх ухаан нь галзуурал болсон.

Пат:   Платонд энэ таалагдах байсан, тийм биз? Түүнд зугаатай байх байсан. Тэр: “Ашгүй нэг хүмүүс намайг сонслоо. Хүмүүс миний ярианд нухацтай хандаж байна” гэж хэлэх байсан. Түүнд энэ маш таалагдах байлаа.

Кен:  Шинжлэх ухааны зөгнөлийг биш харин ШУ-ыг ашиглан далайн усыг татрааж Атлантидагийн тухай шинэ ул мөрийг олж болно. Мөн дэлхий даяар живсэн бусад агуу хотуудыг ч гэсэн.

           Алс холын японы арал Йонагунийн эргэн тойрны ус татрахын хэрээр ер бусын байгууламж ил гарч эхэллээ. Энэ өндөр хөгжилтэй эртний иргэншлийн бүтээл байж болох уу?

           Йонагуни Дорнод хятадын тэнгист байдаг. Эндэхийн ус нь маш аюултай. Алхан толгойт акулын сүрэг хүчтэй урсгал дунд хөвнө. Далайн хар салхи энэ арлыг байнга нөмөрдөг. Шумбагчдын хувьд ч энэ хүндхэн сорилт. Кихачиро Аратаке энд анхны шумбагчдын нэг.

Ких:   Ус шил шиг тунгалаг байлаа. Би яг тэнгэрээс, далайн ёроолоос харж байгаа юм шиг санагдсан. 

Кен:  Тэр шумбалт хийх шинэ газар хайж байгаад гайхалтай нээлт хийжээ.

Ках:   Би үелсэн дэвсэгтэй төстэй шаталсан тогтоцууд байхыг харсан. Би тэрхэн зуур усан доорхи Мачу Пикчугийн балгастай адилхан юм гэж бодсон.Тиймээс би тэр газрыг усан доорхи балгас гэж нэрлэсэн.

Кен:  Энэ ер бусын зүйл байлаа. Таван хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй. Гөлгөр хананууд нь орой хүртлээ 8 давхарын хэртэй өндөр. Доод сууринаас дээшээ орой хүртэл чулуун гишгүүрүүдтэй. Аль ч талаасаа гайхалтай зөв хэлбэрүүдтэй.

Ках:   Үүнийг хүний оролцоогүйгээр байгаль бүтээнэ гэж байхгүй. Тийм байх ёсгүй. 

Кен:  Тэгэхээр, энэ юу байж болох вэ? Шумбалтын тусламжтайгаар бүтцийг бүрэн судлах боломжгүй. Цорын ганц арга нь хайлтын шинэ технологийг ашиглан судлаж үзэх.

Хиро: Йонагуни арлын эргэн тойрон гүехэн устай, арал өөрөө суурьшмал боловч бид усан доорх ертөнцийг нь сайн мэдэхгүй. Үл мэдэгдэх хязгаар гэсэн үг.  

Кен:  Хиронобу Кан гидролокаторын тусламжтай самнаж, далайн ёроолын тоон бүрэн зураглалыг гаргажээ. Энэ мэдээллийг ашиглан анх удаа усыг нь татрааж, доор нь юу байгааг нарийвчлан харах боломжтой болно.

           Нууцлаг байгууламжийн орой цухуйж эхэллээ.

           Түүний гөлгөр дэвсэгтэй давхаргууд тэнгэрийн дор гарч ирлээ.

           Ингээд уг дурсгал одоогийн өндөртэйгээр, хуурай болмогц түүний жинхэнэ цар хэмжээ тодорхой боллоо. Аварга том, сүрдмээр, бас гайхмаар.

           Ер бусын нээлт дэлхий дахины анхаарлыг татжээ. Йонагуни руу шумбагчид, сэтгүүлчид, телевизийнхэн хошуурцгааж, бүгд: “Энэ ямар гэгчийн нууцлаг байгууламж вэ?” гэж асууцгаана. Ийшээ эрдэмтэд ч ирлээ. Тэдний дунд профессор Масааки Кимура, японы шилдэг далайн геологчдийн нэг.

Мас:  Би түүнийг судлахаар далайд шумбаж, хүн хийсэн юм байна гэдгийг шууд мэдэрсэн.     

Кен:  Хүний үйл ажиллагааг илтгэсэн хэд хэдэн онцлогуудыг тэр олсон байна.

Мас:  Та бүхэн энд шилтгээний гол хаалгатай төстэй юм олж харна. Харин энэ хонгилтой төстэй, түүгээр орж болно.  

Кен:  Хонгилын нөгөө үзүүрт зам гогцоорч шат руу хөтлөнө. Хоёр нууцлаг чулуун объект энэ бүгдийг харж байгаа мэт санагдана.

Мас:  Энд, бас энд хоёр овгор товгор юмнууд байсан, хэрэв тэднийг сайтар ажиглавал хүзүүгээ сунгасан хоёр яст мэлхийтэй их адилхан.

Кен:  Японы эртний домгоор бол луу бурхан Рюдзин усан доорхи ордонд амьдарч, түүний яст мэлхийнүүд хамгаалдаг ажээ. Профессор Кимура энэ дурсгал маш чухал, түүнийг хамгаалах ёстой гэж үзэж байна. Ингээд бүх юм дууссангүй.

Мас:  Хэрэв энэ жимээр дээш өгсвөл яг энэ газарт хүрнэ. Энэ хэсэг гурвалжин хэлбэртэй. Тиймээс бид түүнийг гурвалжин усан сан гэж нэрлэсэн. Тэр нилээн том, бас гүнзгий биш, тэнд амарсан ч болно. Үүнээс гадна, усан сан усны гадаргуутай маш ойрхон, нарны гэрэлд сайн халдаг. Хэрэв далайн гүнээс гарах үед хүйтэн байвал дээшлэхээс өмнө энд дулаацаж болно.   

Кен:  Гэхдээ уг дурсгалын гайхмаар онцлог нь түүний өргөн, тэгшхэн дэвсгүүд, 1000 хүн хангалттай багтах нилээн том. Профессор Кимура хаалга, шатнууд, яст мэлхийнүүд, террасууд ганцхан зориулалттай гэж үзэж байна.

Мас:  Түүний хэлбэрийг харвал миний бодлоор, үүнийг шилтгээн болгож ашиглаж байсан байх.  

Кен:  Гэвч профессор Кимура өөрийнхөө онолыг батлахын тулд дахиад өөр юм хэрэгтэй, энд хэзээ ч юм амьдарч байсан тэр хүмүүсийн эртний эд зүйлс. Тэр байгууламжийн самнаж, сэжүүр хайж яваад чулуун зэвсэг шиг зүйл олжээ. Дараа нь аварга ханануудын цаана бүх олдворуудаас хамгийн гайхамшигтай нь нууцлагдсан байв.

Мас:  Үүнийг хар даа, энд билэг тэмдэг сийлж, харин эндээ нүхтэй. Тэд энэ зүйлийг ингэж өлгөдөг байсан байх. Харин энэ үсэгтэй адилхан. Магадгүй энэ хүмүүсийг муу зүйлээс хамгаалах сахиус байсан байж болно.

Кен:  Профессора Кимурагийн хувьд бүгд ойлгомжтой. Эртний эд зүйлс, дурсгалын зөв хэлбэрүүд нь энд 8000 жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг нотлож байна. Энэ бүхний дараа далайн түвшин нэмэгдэж, хосгүй барилгачид бүхий нэгэн үндэстэн мөхжээ. Гэвч Йонагунийн жинхэнэ түүх ийм гэж үү?  

Кен:  Профессор Кимурагийн үзсэнээр, японы эрэг орчмын энэхүү ер бусын байгууламж болох аварга шилтгээнийг египтийн цац суврагуудаас ч өмнө нууцлагаар алга болсон нэг соёл иргэншил барьсан ажээ. Гэвч тийм гэж үү? Усыг зайлуулсны дараа уг дурсгалыг нарийвчлан судлах боломжтой боллоо.

           Ирмэгүүд нь зөв, тэгшхэн хэлбэртэй, яг л хүний гараар зүсэж өнгөлсөн блокууд шиг. Гэхдээ ойртож харвал өөр зарим зүйл ил болно. Гадаргуу нь гөлгөр, цул. Дурсгалыг гар аргаар блокоор өрж бариагүй, гэвч үнэндээ бол цул бөөн хад ажээ.

Хиро: Цац суваргын ойр орчин, түүний арын далайн хошуу бие биетэйгээ холбоотой. Газрын гадаргуу нь олон тооны хонхор, сархиагуудтай, тиймээс тэд нэгнээсээ салангид мэт харагддаг, гэвч тэд адилхан чулуунуудаас бүтсэн, анхнаасаа нэг цул байсан юм.

Кен:  Дурсгалын үндсэн хэлбэр нь байгалийнх гэдэг нь тодорхой. Тэгвэл хаалга, шатнууд, яст мэлхий, усан санг юу гэхэв? Эртний ард түмэн энэ аварга хадыг засаж янзлан, аварга том шилтгээн, эсвэл дугана болгон хувиргаж чадах уу? Далайн хошууны судалгаа хариуг нь өгнө.

           Эндэхийн чулууны хэлбэр дурсгалаас олдсонтой гайхалтай адилхан ажээ, учир нь тэд яг ийм байдлаар бүрэлдсэн. Хоёулаа элсэн чулуунаас бүтсэн, ямар нэг хүчний үйлчлэлээр, жишээ нь, газар хөдлөлтийн үеэр босоо хагарлын дагуу хуваагдаж, өнцөг хэлбэр үүсгэснээр шат шиг харагддаг байж болно.

Пат:   Иймэрүү зүйл усан дор орох үед ус түүний дээд талыг угаасаар бүх өө сэвүүдийг нь мөлийлгөж тэгшилдэг, ингээд маш нарийн хийцтэй шаталсан байгууламж бий болно. Гэхдээ энэ бусад усан доорхи объектуудыг бодвол хүний гараар хийгдээгүй. 

Кен:  Багаж ашигласан ул мөр байхгүй байгаа нь бас нэг нотолгоо. Энэ гайхалтай газрыг бүтээсэн хүч нь геологийнх байжээ. Гэвч эртний эд зүйлсийг яах вэ? Магадгүй энэ дурсгалыг эртний хүмүүс бүтээгээгүй байх, гэхдээ энд суурьшсан байсан. Тэд энэ шатаар өгсдөг байсан. Эдгээр байгалийн дэвсэг дээр цугладаг байж.  

           Гэвч одоохондоо өөр ямар ч эд зүйлс олдсонгүй, тиймээс, сахиус, багаж хоёрыг дээгүүр нь өнгөрсөн завинаас хаяж, тэд санаандгүй дурсгал дээр унасан байж болох юм.

Жон: Надад тодорхой юм гэвэл, Йонагуни дээр керамик байгаагүй, хүн байсан ул мөр бараг байхгүй. Энэ газарт нэг ч хана үлдээгүй. Хүний үйл ажиллагааны ул мөрийг илтгэх юу ч бидэнд алга.

Кен:  Йонагунийн дурсгал байгалийн хүчний бүтээсэн ер бусын тогтоц юм. Гэвч тэр маш зөв хэлбэртэй учраас ихэнх хүмүүс түүнийг эртний нууцыг хадгалж байгаад одоо ч итгэдэг.

Жим: Хэрэв таны төсөөлөл сайтар хөгжсөн, Йонагуни бол далайн ёроолд байгаа эртний хот гэдгийг зөвшөөрдөг бол харин би энэ тийм биш гэж үздэг хүмүүсийн нэг. Энэ геологийн бүтээл.  

Пат:   ШУ-нд бүх асуултанд хариу байдаггүй гэж бид итгэхийг хүсдэг. Бид ШУ-ны нээлтийн сэдэв болж сэвтээгүй, цэвэр юутай ч юм, хаана ч юм оюун санаагаар холбогдож чадна гэдэгт итгэхийг хүсдэг. 

Кен:  Тэгсэн ч гэлээ итгэгчдийн дунд профессор Кимура байгаа. Тэр уг дурсгалд түүний өвөг дээдэс суурьшиж байсанд итгэдэг бөгөөд эргэлзэгсэдийн буру байсныг нотлох нотолгоо үргэлжлүүлэн хайсаар байна.

           Далай тэнгисүүдийн дор алга болсон иргэншлүүдийн сэтгэл татах ул мөрүүд хавьгүй олноор нуугдаж байдаг. Дорнод Газар дундын тэнгисийн намуухан тохойд ус татрахын хэрээр нэгэн гайхалтай байгууламж гарч ирнэ. Архитектурын үлдэгдэлүүд, эдгээр дүрстэй чулуунууд эртний агуу хотын үлдэгдэл байж болох уу? 

           Аликанасийн тохой, Грекийн Закинтос арал дээр аялал жуулчлалын төв. Шумбагч Павлос Вутос усан доор хэдэн зураг авахаар явах гэж байна.

Пав:  Би зураг авахаар усанд шумбасан юм. Гойд юмгүй, загаснууд, замаг, чулуунууд, тогтоцууд гээд усны ёроолд байдаг л зүйлс.

Кен:  Павлос тохойд илүү цэвэрхэн ус хайхаар цаашаа хөвсөн байна. Тэгтэл тэр түнэр харанхуйгаас амьдралыг нь өөрчлөх зүйлийг олж харжээ.    

Пав:  Чулуунууд нь ер бусын байсан. Буланд, эсвэл эргийн дагуу тааралддаг чулуунуудтай огт адилгүй. Нэг тийм үнэхээр онцгой чулуунууд, учир нь хүний гараар бүтээгдсэн юм шиг харагдсан.

Кен:  Үлдэгдэлүүд нь тал тал тийшээ хэдэн зуун метрт тархсан байлаа. Маш том талбайтай учраас Павлос бүхэл бүтэн хотын балгас олсон гэдэгт итгэжээ.   

Пав:  Тэнд янз бүрийн хэлбэртэй маш олон чулуунууд байсан. Хучилтын хавтангууд, эсвэл хананууд ч юм уу, доош нурж хэдэн хэсэг болсон юм шиг харагдаж байсан. Гэхдээ л тэд байгалийн гаралтай биш. Энд эрт цагт ордон, эсвэл сүм байсан гэж би төсөөлж үзсэн. Гайхамшигтай олдвор.

Кен:  Энэ нээлт археологийн ертөнцийг цахилгаанаар цохих шиг л болжээ. Профессор Майкл Стаматакис судлагаа хийхээр нэн даруй Закинтосыг зорьсон байна.

Майк:    Тэд надад хэдэн зураг ирүүлэх үед би гайхсан, тэгээд би энэ магадгүй хүний гараар бүтээсэн зүйл байж мэднэ гэж бодсон.

Кен:  Стаматакис 2000 гаруй жилийн өмнө баригдсан эртний суурингийн суурин дээр ижил төстэй хэлбэр дүрсүүдийг харснаа дурсаж байна.

Майк:    Та нар энэ ховилийг харав уу. Яг адилхан. Тэнд бас нэг байгаа. Бид Алликанасаас ийм хэмжээтэй зүйлсийг олж байсан. Арай жижигхэн. Мөн өндөр, нарийхан. 

Кен:  Хэрэв яг ийм зүйл далайн гүнд байгаа бол энэ эргээс холгүй эртний суурин байгаад усан дор орж хэдэн зуунд мартагдсан байж болно.

Майк:    Хэрэв тэр зургийг, мөн Аликанасийн зурагтай хамт эрдэмтэдэд үзүүлбэл “Яг адилхан” гэж хэлнэ. Тэд мөн гэнэ.

Кен:  Зурагнуудыг харьцуулах нь хангалтгүй. Байгууламжийн талаар бүрэн ойлголт авах цорын ганц арга бол усан доорх нарийвчилсан зураг авах. Саймон Браун гурван хэмжээст загвар зохиох мэргэжилтэн. Гэхдээ түүний өмнө амаргүй даалгавар байгаа.

Сай:   Яг одоогоор хэр том талбайг хамрахыг бид сайн мэдэхгүй байгаа. Миний тооцолсноор, 65,000 м2, өнөөдрийг хүртэл миний очиж байгаагүй хамгийн том объект.

Сай:   Их хачин газар. Би урд нь хаана ч, хэзээ ч хараагүй нэг тийм онцлог юм байсан. Тэд цаанаа л этгээд. Гэвч дараа нь би зөв хэлбэртэй, боловсруулсан чулуутай төстэй зүйлсийг харж эхэлсэн. Тэгмэгц миний толгойд орсон бодол бол энэ арай... үүнийг хүн хийсэн үү?

Кен:  Газар дундын тэнгисийг татраавал хариулт нь олдох уу?

           Саймон Браун грекийн тохойгоос олдсон усан доорхи нууцлаг байгууламжийн зураглалыг гаргаж байна. Энэ эртний хотын балгас байж болох уу? Саймон далайн ёроолд өндөр нягтралтай 4000 гаруй зураг авч, тус бүрийг нь ЖиПиЭс-ийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтайгаар тогтоох болно. Эдгээр зургуудыг ашиглан урд нь  огт боломжгүй байсан тэр зүйлийг одоо хийж болно, Аликанасын тохойн усыг татрааж, түүхэнд анх удаа далайн ёроолын гурван хэмжээст зургийг гаргаж авна.  

           Газар дундын тэнгис татарч байна, ингээд 1000 жилийн турш нууцлагдсан ертөнц ил гарч байна. Хамгийн түрүүнд хадархаг эргийн шугам уснаас гарлаа. Дараа нь харанхуй гүнээс хаднуудын дунд нуугдсан зөв хэлбэрүүд цухуйж эхэллээ. Хэзээ ч юм тэд зэрэгцэн сүндэрлэсэн сүрлэг чулуун багануудыг тогтоож байсан чулуун сууринууд нь байж болох уу? Эртний грекийн архитектурт зэрэгцээ баганууд эргэлт хийсэн юм. Барилгачид бүр илүү том бурхадын сүмийг барихын тулд модноос илүү бөх бат чулуун материалд шилжсэн байна. Аликанасийн тохойд зэрэгцээ баганууд байсан бол энэ нь хэзээ ч юм нэгэн чухал эртний суурин тэнд байсныг нотлох ёстой. Гэвч зарим мэргэжилтнүүд урдын адил итгэлгүй хандсан хэвээр.

Пат:   Дэлхий даяар хүмүүс бүтээсэн юм шиг дуурайсан, адилхан байгууламжууд бий. Гэхдээ түүнийг хүн зохиосон гэсэн үг биш. 

Нат:   Ус татарчээ, одоо далайн ёроолыг судлаж, хүний үйл ажиллагааны ул мөрийг хайж болно. Хүмүүс хоол хүнсээ бэлддэг ваар савнуудын үлдэгдэл... модны нүүрс, гал түлсэн мөр... хөдөө аж ахуйн багаж зэвсэгүүд, гэр орноо хамгаалах зэвсэг. Төмөр, шавар, эсвэл чулуугаар хийсэн ямар ч эд зүйлс бүтэн үлдсэн байх ёстой. Гэвч тэнд юу ч алга. Тэгвэл эдгээр ер бусын үлдэгдэлүүд алдагдсан хотоос үлдсэн зүйлс биш гэсэн үг. Ингэхэд энэ юу юм бэ?

Сай:   Юуны түрүүнд эхлээд материалыг судлах ёстой, зөвхөн зурагнаас ч биш, түүнийг барьж үзэх хэрэгтэй. Энэ маш зөөлөн. Чи ийм маш зөөлөн материалаар хот барихгүй нь ойлгомжтой. Харин багануудын суурь гээд байгаа юм ийм зөөлөн материалтай, тиймээс энэ материал ердөө жаахан хатуурсан шавар, өөр юу ч биш. Энэ тэр хясааны материалтай л адилхан.

Кен:  Цаашдын шинжилгээгээр энэ тогтоц бол геологчдийн нэрлэдэг “конкреци” гэдэг тогтоц болохыг тогтоожээ. Энэ галт уулын хүчтэй үйлчлэлээр үүссэн тунамал чулуулгийн хатуурсан хэсгүүд юм. Усан доорхи сувгаас дэлхийн гүний метан ялгардаг. Метан нь микробууд, тунамал чулуулагтай нэгдэж дугуй зөв, хэлбэр үүсгэдэг байна. Энэ эртний грекийн эртний эд зүйлс биш, эд нар хүний үйл ажиллагаанаас даруй 5 сая жилийн өмнө бий болсон байдаг.

           Түүний онолын эсрэг бүх нотолгоонууд байгаа ч Павлос Вутос өөрийнхөө олсон энэ газрын өвөг дээдэс нь бий болгосонд итгэсээр байгаа юм. 

Пав:  Тэнд ордон, шилтгээн, сүм дуганууд, агуулахууд, эсвэл зүгээр л байшингууд байсан үгүйг би мэдэхгүй. Үүнийг эрдэмтэд тодруулах байх. Миний харсан зүйл бол соёл иргэншлийн ул мөр.

Кен:  Уламжлалт соёл иргэншил Газар дундын тэнгист 1000 гаруй жил ноёлж байсан юм. Өнөөдөр хүмүүс Грекийн эргийн дагуу живсэн хотуудын тухай түүхийг ярьцгаадаг. 

           Грекийн эргэн тойрны ус улам ихээр татрах үед усан доороос ер бусын зүйл гарч ирлээ. Далайн ёроолыг эдгээр угалзалсан хээ эртний хотын үлдэгдэл байж болох уу?  

           Элафонисос тосгон Грекийн эргээс холгүйхэн жижигхэн арал дээр байдаг. Өнгөц харвал жирийн нэг загасчдын боомт. Гэвч 1967 онд эргээс 100 метрийн зайтай явуулын археологичийн анхаарлыг нэг зүйл татжээ. Николас Флеминг баг гуурс зүүж 4 метрийн гүнд шумбахдаа далайн ёроолд зөв хэлбэртэй зүйл байхыг анзаарчээ. Тэр дараа нь бүр гүнзгий шумбаж, өөрийнх нь бодсоноор хүний үйл ажиллагаа оролцсон зүйлийг харсан байна.

Ник:  Би эгнэсэн чулуунуудыг хараад тэд юу болохыг ер ойлгохгүй байсан, гэвч дараа нь хүн хийсэн, энэ хотын нэг томоохон хэсэг байж магадгүй ойлгосон юм, би бараг л галзуурах шахсан.

Кен:  Флеминг ер бусын зүйл олсондоо итгэлтэй байна. Тэгвэл энэ ойрхон байх Аликанас тохойд байсан шиг хүний үйл ажиллагааг дуурайсан зүгээр л байгалийн тогтоц бол яахав? Дараа жил нь Флеминг үнэнийг тодруулахаар геодезийн багтай буцаж иржээ.

           Тэд объектуудын гараар хэмжиж, олсон бүхнээ баримтжуулж байлаа. Харин үр дүн нь гайхамшигтай. Энэ газар хүний үйл ажиллагааны ул мөрөөр дүүрэн байв. Юм хадгалах ваар савнууд, багаж зэвсгүүд усны гүнд маш том талбайд тархасан байжээ. Эргэлзэх зүйл алга, Флеминг эртний хотын үлдэгдэлийг олжээ. Ойрхон байх арлын нэрээр түүнийг Павлопетри гэж нэрлэсэн байна. Гэвч түүнийг хэн байгуулсан бэ, хэзээ? Энэ асуултууд археологчдийн бүхэл бүтэн хойч үеийн сэтгэлийг татсаар байдаг юм.    

Жон: Живсэн суурингууд, живсэн хотууд үргэлж миний сонирхолыг татдаг байлаа, би хүүхэд байхдаа Павлопетрийн тухай уншиж байсан. Тиймээс усан доор байгаа энэхүү хөндөгдөөгүй эртний хот үнэхээр романтик, үнэхээр сэтгэл хөдлөм санагдсан юм. 

Кен:  Харин одоо Хендерсон хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, хий үзэгдэлээр дүүрэн энэхүү усан доорхи ертөнцийг өөрөө судлах боломжтой болжээ.

Жон: Энд тээрмийн чулуу байна. Дотроо нилээн хонхор байгааг харж болно. Гурил болгохын тулд үр тариаг нунтаглах зориулалттай эд. Энэ ойлгомжтой олдвор байна. Маш гоё. Тэнд аварга том амфор байна. Нэг амфор, энд хоёр дахь нь, 3, 4, 5. Энд элсэн дундаас юм олж болдогийн сайхан жишээ. Хар даа, энэ амфорын ёроол нь байна, тэнд амфорын хэлбэр нь байна, тэр хажуугаараа харчихаж. Түүний хажууд дахиад нэг, тэнд дахиад нэг.

Кен:  Тэнгисийн тохойд цаашлах тусам улам их хүний амьдрал ба үхлийн ул мөр харагдана.

Жон: Энэ чулуун бунхан байна. Хажуугаар нь хавтангууд зоосон. Их жижигхэн юм. Хүүхдийнх байж мэднэ. Энд ийм булш 40 гаруй.

Кен:  Шумбагч далайн ёроолд хэвтэх эд зүйлсийн талаар сайхан ойлголт өглөө. Гэхдээ л бүрэн дүүрэн дүрслэх боломжгүй юм. Үүний тулд усан доор самнах шинэ технологийг ашиглан зураглал зохиох хэрэгтэй.

Кен:  Эдгээр мэдээллийг ашиглан Павлопетрийн усыг татрааж, мартагдсан ертөнц, жинхэнэ живсэн хотыг нарны гэрэлд гаргаж ирнэ. Тэнгисийн тохой татрахад бүх юм ил харагдана. Энэ шугамнууд бол тэгшхэн гудамжнуудтай барилгын сууринууд.

Хотын төвд том задгай талбай байгаа нь эртний зах байж мэднэ. Түүнээс холгүй аварга том барилгын балгас байна, захиргааны чухал барилга байсан байх. Хотын балгас 80,000 м2 талбайд байрласан бөгөөд энд 4000 хүн амьдарч болно. Хэзээ ч юм энэ цэцэглэж байсан суурин байжээ. Дараагийн асуудал бол түүнийг хэн байгуулсныг тодруулах. Тэгээд хэзээ.

Жон: Энэ газар хэдэн настайг бид мэднэ, учир нь энд керамикууд байна. Харин дэлхийн энэ хэсэгт керамикийн он цагийг маш сайн тэмдэглэсэн байдаг. Хамгийн гайхалтай нь, бид чулуун зэвсгийн сүүлч үеийн керамикийг олсон явдал. Тэгвэл үнэндээ энд 5500 жилийн өмнөх суурин байж таарах нь. Ингээд бидэнд МЭӨ 1100 он хүртэлх керамик эдлэлүүд байна аа гэсэн үг. Үүнд эргэлзэх юмгүй. Тиймээс энэ газар хүрэл зэвсгийн үед хүмүүс тасралтгүй оршин сууж байсан бололтой.

Кен:  Павлопетри хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн ид үе шатанд 2400 жилийн турш оршин тогтножээ. Хүрэл зэвсгийн үед тэр оргил үедээ буюу МЭӨ 1700 оны үед энэ нь иймэрхүү харагдаж байв: Европчууд ердийн гудамжтай чулуун хотуудад амьдарч эхэлсэн үеийн тод жишээ. Гэхдээ нэг асуулт үлдлээ. Энэ хотын барилгачид чухам яагаад эртний Грекээс алслагдсан энэ газрыг сонгосон бэ? Эртний хотын эргэн тойрон дахь хатсан ландшафтыг судалсан нь маш чухал санааг өгсөн юм. Хотын захад далай руу түрсэн асар том элсэн эрэг байна. Хүрэл зэвсгийн үед хүмүүс чулуугаар боомт барьдаггүй байсан. Тэд хөлөг онгоцуудыг эрэгт ойртуулаад дараа нь эрэг дээр татаж гаргадаг байжээ. Харин Павлопетри хүрэл зэвсгийн үед цэцэглэж байсан Газар дундын тэнгисээр дамжсан худалдааны замуудын уулзвар дээр байрладаг байжээ. Эрт үеийн худалдааны үйл ажиллагааны ул мөр хаа сайгүй байна.

Жон: Хамгийн сонирхолтой нь, бидэнд маш их материалууд хуримтлагдсан байгаа. Бид чидун жимсний тос, дарс, бас бус зүйлсийг хадгалахад ашигладаг мянга, мянган ширхэг маш том савнуудыг олсон. Тэд тэр үеийн чингэлэгтэй их адилхан.

Кен:  Ингээд бүр юм дуусахгүй. Павлопетри үйлдвэрлэлийн төв байжээ.

Жон: Бидэнд нэхмэлийн суурь машины хүндрүүлэгчийн нотолгоонууд бий, олон мянган хүндрүүлэгчүүд, дотооддоо даавуу үйлдвэрлэхэд шаардагдахаас хамаагүй олон, магадгүй экспортонд зориулсан байж мэднэ.

Кен:  Павлопетри бол ер бусын, шуугиантай, хөл ихтэй боомт хот. Мөн худалдааны чухал төв. Тэгвэл ингэж хөгжсөн хот яаж өөрийнхөө төгсгөлийг угтсан бэ?

Кен:  Грекийн эргийн дагуу живсэн эртний хот. Тэр яаж далайн ёроолд орсон нь нууц хэвээрээ үлдлээ.

Жон: Павлопетрийн тухай, түүний живсэн тухай сонирхол татсан зүйл бол энэ тухай ямар ч түүхэн тэмдэглэл байдаггүй. Тэр давалгаан дунд живж, нүднээс далд нүхэн харанхуйд живсэн. Мөн түүний живсэн тухай дурдсан байж болох уламжлалт эх сурвалжууд юу ч байхгүй. Энэ хотыг 20-р зуунд илрүүлэх хүртэл одоохондоо юу ч алга.

Кен:  Усгүй болсон тохойг самнаж үзвэл Павлопетрид юу тохиолдсныг мэдэж болох байх. Хотын захад гурван нууцлаг шугам байгааг харж болно. Энэ эргийн чулуунуудын зурвас бөгөөд нарны гэрэл, давстай усны үйлчлэлээс үүсчээ. Тэд зөвхөн эргийн шугамын ойролцоо бий болдог. Энэ ганцхан зүйлийг илтгэж чадна, газар хөдлөлт болсны улмаас энэ газар сууж, далайд живжээ.  

Жон: Тэгэхээр хүчтэй газар хөдлөлт болж хотын нэг хэсэг усан доор орж, нөгөө хэсэг нь хэвээрээ үлдсэн, дараа нь дахиад нэг газар хөдлөлт болж тэр хэсэг нь ус руу орж, дараа нь гурав дахь нь болж, хот алга болсон.

Кен:  Павлопетри бол дэлхийд хүрлийн үеийн хамгийн чухал газар, өөр хаана ч олдоогүй хамгийн эртний живсэн хот. Гэхдээ тэр ганцаараа биш. Эрдэмтэд далайн гүнд нуугдсан өөр олон живсэн суурин газруудыг олох хэрэгтэй байгаад Жон Хендерсон итгэлтэй байдаг.

Жон: Ойрын 20 жилд далайгаас олон чухал олдворууд олох болно. Миний бодлоор, бидний мэддэг хүн төрөлхтөний түүхийг дахин бичих чадамж бидэнд байгаа. 

Кен:  Павлопетри ер бусын олдвор, гэхдээ тэр домогт Атлантида биш. Дэлхий даяар Платоны дүрсэлсэн үзэсгэлэнт хотыг олон газруудаар хайсан. Гэвч ихэнх ШУ-ны судалгаанууд ганцхан газрыг заадаг, Газар дундын тэнгис.

Кен:  Тэнгисийн ус баруун үзүүрт үргэлжлэн татарсаар шинэ, сонирхол татсан ул мөр илэрлээ. Археологчид эцэст нь нэг Платоны сураггүй болсон алдартай хот байсан газрыг олох болов уу? Марк Гутшер - геофизикч, Платоны түүхэнд хэдийн шимтсэн хүн.

Марк:    Атлантидаг сонирхох нь яг алдаа хийх юм уу, эсвэл халдвар шиг, бүр мөрийтэй тоглоом шиг гэж би боддог. Миний бодлоор хүн үүнд бүрэн автдаг.

Кен:  Платон Атлантидагийн тухай МЭӨ 360 онд бичсэн бөгөөд түүний дүрсэлсэнээр, өндөр хөгжсөн энэ хот өөрийнх нь цаг үеэс 9000 жилийн өмнө гамшигт үйл явдлаас болж усан доогуур алга болсон ажээ. Марк Гутшер уг хотын байршлыг олох сэжүүр хайхаар Платоны бичсэнийг шинжилж үзжээ. “Энэ хүч Атлантын далайгаас та нарын Гераклын багана гэж нэрлэдэг хоолойн урд байрладаг арлаас гарч ирэв". Платон эртний грекийн ертөнцийн далайн хил хязгаарыг “Гераклын багана” гэж нэрлэжээ. Атлантида байгаа гэх газрууд маш олон. Гэвч өөрт нь хариулт байгаа гэдэгт итгэлтэй байна, тэр нь  Гибралтарийн хоолой.

Марк:    Энд, Спартелийн хошуун дээр бид мароккогийн Атлантын далайн эргийн хойд үзүүрт, Гибралтарын хоолойн яг орох дээр байна. Баруун хойд зүгт 10-15 километрийн зайтай живсэн эрэг бий. Ихэнх нь  эрт үед түүн дээр суурьшил байсан гэж таамагладаг байсан учраас энэ нь Атлантидагийн домгийн үндэс болсон байх.

Кен:  Өнөөдөр энэ орчимд дэлхийн хамгийн их ачаалалаар хоёрт орох далайн тээврийн замд байдаг бөгөөд усан доор хайгуул хийхэд төвөгтэй газар. Далайн түвшний өсөлтийг судлах төслийн үеэр энд Маркад боломж гарч иржээ. Алсын удирдлагатай гүний усны аппарат буюу ROV ашиглан Марк далайн ёроолын зураглал хийхээр төлөвлөж байна. Энэ бол хэцүү ажил.

Марк:    Энэ маш хэцүү байсан, камераа барьж байх нэг хэцүү, хөлөг онгоцыг хөдөлгөөнгүй байлгах бас хэцүү, мөн гүний аппаратыг тогтвортой байлгах маш, бүр маш хэцүү байсан.

Кен:  Эцэст нь Марк өөрт нь хэрэгтэй гидролокаторын хайлтын мэдээллийг авлаа. Одоо энэ мэдээллийг компьютерийн сүүлийн үеийн дүрслэлтэй хослуулан Гераклын багана орчмын далайн усыг шавхаж, бүх цаг үеийн агуу оньсогыг таах гэж оролдох болно.

           Тун удалгүй хад асганууд үзэгдлээ.... мөн эндүүрэх араггүй арлын дүр төрх гарч ирлээ. 11,000 жилийн дараа анх удаа ил гарсан Атлантида энэ мөн үү?

           Чухал хариулт нь дахиад л Платоны тэмдэглэлд байгаа.

Марк:    Платоны хэлснээр, аймшигт гамшиг болсон газар хөдлөлт, үеэрээс болж энэ хот, түүний эрэлхэг хүмүүс нэг өдөр, нэг шөнийн дотор үгүй болсон. 

Кен:  Далайн усыг шавхаж гаргасан энэ арал субдукцийн бүсэд, дэлхийн гадаргууг бүрдүүлдэг аварга том тектоникийн хавтангуудын зааг дээр оршдог. Чухам ийм цэгүүдэд хамгийн хүчтэй газар хөдлөлт болдог. Дарааллсан хүчтэй газар хөдлөлт, цунами Атлантидаг газрын хөрснөөс арчиж, түүний байсан арлыг далайн гүнд үүрд живүүлсэн байх.

Марк:    Хүчтэй газар хөдлөлтийн үед зарим байдлаар суулт үүсдэг, тиймээс, хэрэв бид газар хөдлөлтөөс болж арал 20 эсвэл 30 метр суусан гэж үзвэл тэнд хэд дахин том хэмжээтэй арал байж мэднэ.

Кен:  Атлантидагийн мөхлийн тухай Платоны яриаг геологи батлаж байна. Тэгсэн ч гэсэн дахиад нэг чухал нотолгоо хэрэгтэй.

           Далайн усыг татрааж, Платоны хэлсэнээр Атлантида байх ёстой тэр газарт нэгэн нууцлаг арлыг ил болголоо. Гэхдээ энэ үнэхээр Атлантида юм бол дахиад нэг ул мөр байх ёстой: их хэмжээний урлаг соёлын байгууламжууд. Хуурай ландшафтийг ашиглан гурван хэмжээст зураглалаар арлын гадаргууг нарийвчлан судлах боломжтой. Сүм дуганууд, гүүр, барилгын ханууд гээд хүний гараар бүтсэн бүхнийг нэг бүрчлэн хайх ёстой. Гэвч тэд алга. Энэхүү нууцлаг арал дээр агуу эртний хот байсныг илтгэх ямар ч шугам, геометрийн дүрсүүд хаана ч алга.

Марк:    Атлантида жижигхэн арал Спартель дээр байгаагүй. Хэрэв байсан  юм бол түүний ул мөр олдоогүй байна.

Кен:  Гэвч живсэн арлын түүх хараахан дуусаагүй ээ. Магадгүй, чулуугаар барьсан хотоос юу ч үлдээгүй байх. Гэхдээ, ойр байх хуурай газраас олдсон олдворууд нь чулуун зэвсгийн үед, далайн түвшин арай бага байхад үүнтэй адилхан өөр олон газруудад хүмүүс суурьшмн амьдарч байсныг нотолдог.

           Энэ цаг үед манай өвөг дээдэс бүх цаг үеийн хамгийн чухал үсрэлт хийсэн юм. Тэд аж ахуй эрхэлж, гэрийн амьтад тэжээж, хөдөлмөрийн багаж ашиглаж, модон байшин барьж, худалдаа эрхэлж сурсан. Мөстлөгийн сүүлчийн үе дуусаж байлаа.  15,000 жилийн туршид далайн түвшин 120 метрээр нэмэгджээ. Тэдгээр эртний хүмүүсийн газар нутаг үгүй болсон. Тэдний багаж хэрэгслүүд, байшингууд, зэвсгүүд усанд арчигдсан. Хамгийн энгийн хүн төрөлхтөний энэ түүх Атлантидагийн тухай домогт татагдахад хүргэснийг тайлбарлахад туслана.  

Пат:   Дэлхийд хэзээ ч юм хүмүүс суурьшсан газрууд нэг л өдөр усанд дор орсныг сануулсан олон түүхүүд байдаг. Энэ мэдээлэл Атлантидагийн тухай Платоны уран зөгнөлийн үндэс болсон уу?   

Жон: Миний бодлоор, дэлхийн аль ч соёлд үерийн тухай, дэлхийг хамарсан усан галавын тухай домгууд байдаг, яагаад гэхээр далайн түвшин нэмэгдэж байсан үед хүн биологийн төрөл зүйл гэдэг утгаараа хөгжиж байсан юм. Тиймээс, энэ биднийг төрөл зүйл гэж ойлгоход маш чухал ач холбогдолтой байдаг учраас бид үүний учрыг олох л хэрэгтэй. 

Кен:  Платоны Атлантидагийн түүх хүний ухаангүй тэнэглэл, байгалийн сүйтгэх чадлын тухай өгүүлдэг. Өнөөдөр дэлхийн далайн түвшин нэмэгдэж байгаа нь эрэг орчмын бүх хотуудад заналхийлж байна. Бангкок, Хошимин, Дакка зэрэг томоохон боомт хотууд эрсдэлийн бүсэд байдаг. Мөн Хойд Америкт онцгой түгшээсэн нэг газар бий. Шинэ Орлеан. Миссисипи мөрний эрэг дээр байрласан уг хотыг дундаж өндөр далайн түвшнээс 2 метр орчим. Энэ түүнийг үерт автах эрсдэлтэй болгодог. 

           2005 онд байгалийн гамшиг болсон юм. Далайн хар салхи “Катрина” далайн шуурганы маш хүчтэй түрлэг үүсгэж, улмаар хотыг хамгаалахад зориулагдсан далангууд нурсан юм.

           Хот аймшигт сүйрлийн үеэрт автлаа. 2000 гаруй хүмүүс амиа алдаж, ихэнх нь орох оронгүй болсон. Шинэ Орлеаны байдал дордсоор л байна, учир нь хот алгуурханаар усанд сууж байна. Хөрсний усыг нь зайлуулснаас болж Шинэ Орлеаны зарим дүүргүүд жилдээ 5 см сууж байна.

Жим: Далайн ус үргэлжлэн нэмэгдэж байгаа нь ШУ-ны баримт гэдгийг бодолцвол, манай үед дэлхийн зарим хотууд усан дор живэх тэр цаг үе ирнэ. Шинэ Орлеан шиг хотууд усны дайралтаас болж хэлмэгддэг. Бид энэ усны түрлэгтэй тэмцэж чадахгүй болох тэр цаг ирнэ.

Кен:  Дараагийн 100 жилд Шинэ Орлеан амьдрахад тохиромжгүй болох байх. Тэр усан доорхи нууцлаг хот болж, археологчид түүнийг судлах болно. Орчин үеийн Атлантида. 

-------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home