Love generation 1

Love Generation

 

1-р анги

 

Нэрс товчлол :

 

1.  Тэп          Катагири Тэппэи

2.  Рико ҮэСүги Рико

3.  Күро Күрозаки

4.  СоИ  Катагири СоүИчиро

5.  Сана Мизүхара СанаЭ

6.  Ёши  Ёшимото ТамиО

7. Саса  Сасаки

8.  Эри         Эрика

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Баларсан юм.

       Байна уу? Мидори юу? Тэппэи байнаа. Унтаж байсан юмуу? Уучлаарай. Уучлаарай за.        Нөгөө..., одоо танайд очвол болох уу?

       Тийм бишээ. Ойрд уулзсангүй шдээ тэгээд ... Тасалчихсан юм уу?

Рико:     Тэнэг амьтан минь!

Эр: Буу. Энд метроны буудал байна. Баяртай.

Рико:     Тэнэг.

Тэп:       Та зүгээр үү? Хичнээн хэрэлдлээ ч гэсэн метроны буудал дээр буулгаад байхдаа яахав дээ. Уг нь бол гэрт нь хүргэж өгөөд явна биздээ?

Рико:     Чамд хамаагүй ээ.

Тэп:       Метро зогсчихсон.

       Татах уу?

Рико:     Аан тийшд.

Тэп:       Хаа нэгтээ таарч байлуу?

Рико:     Үргэлж ийм маягаар хүүхэн найрдаг юм уу?

Тэп:       Үгүй ээ. Тийм бишээ.

       Нөгөө.. одоо... боломжтой бол хамт караокэ орох уу?

Рико:     Болохгүй. Би хонох газар хайна.

Тэп:       За тэгвэл цаг хязгааргүй караокэ шиг дуулж ч болно. Өө бороо ч орох гэж байна. Буудал        орьё.

Рико:     Буудал аа?  

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Аа, Энийг ууж болох уу?

Тэп:       Тэг ээ тэг. Угаасаа өөрөө төлнө шд.

Рико:     Ямар нэг юм хэлсэн үү?

Тэп:       Уучлаарай. Уучлаарай. Чангалах гэж байгаад ... Уучлаарай.

Рико:     Яагаад унтраачихаж байгаа юм! Яг гоё дуулж байхад чинь.

Тэп:       Түрүүнээс хойш дуулсан юм чинь жаахан амарсан нь дээрээ.

Рико:     Би дуулмаар байна.

Тэп:       Нөгөө байнаа... Маргааш байна шдээ. би эрт ажилтай. Тийм болохоор ... эрт унтмаар

       байна.

Рико:     Кофе Румба... Өө тийм үү? Түрүүлээд унтвал яаж байна? Кофе Румба...

Тэп:       Энэ чинь ганцаараа унтах газар биш биздээ?

Рико:     Аа? Яах гээд байгаа юм? Ямар нэг муухай юм хийх гэж байгаа биздээ?

Тэп:       Үнсэх л гэсэн шд.

Рико:     Заваан юм бодоод ёстой нэг...

Тэп:       2уулахнаа ийм газар ирсэн юм чинь тийм зүйл бодолгүй яадаг юм.

Рико:     Би ерөөсөө тийм юм бодоогүй.

Тэп:       Байж бай. Тийм юм гэж байхгүй шд. Эмэгтэйчүүд ийм газар хамт ирэхээрээ Ийм        гэрэлтээд дургүй ээ... гэж мэгээд Ичингүйрээд тиймэрхүү юм бодно шдээ.

Рико:     Тэгж их надтай унтмаар байгаа юмуу? Унтахаас өөр зүйл толгойд чинь алга уу?

Тэп:       Тэгж хэлэхээр чинь ... Алга ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Шүршүүрт орохгүй зүгээр юм уу? Зүгээр юм шиг байна.

       Арай энэ орон дотор ... Зүгээр байна. Юу дуугараад байнаа?

       Өөр юм л барих байсан юм даа. Аймшигтай юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Байна уу?

Эм: Хүлээн авахаас ярьж байна. Таны гарах цаг болсон байна.

Тэп:       Айн?

Эм: 10 цаг болж байна. Таны гарах цаг.

Тэп:       Аан ойлголоо. Шууд гарлаа. Тэр хааччихсан юм болоо?

       “Хоцормооргүй байгаа болохоор түрүүлээд явлаа....

       Буудлын мөнгө картаар төлж болно гэсэн. “

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр1:      За.. одоо ийшээ хараарай. За... За ... Яг ... Болж байна.

Тэп:       Өглөөний мэнд.

Эр1:      Өө хаана байсан юм бэ? Зураг авалт дууслаа шдээ.

Тэп:       Өглөөний мэнд.

Эр2:      Ямар байна? Улаан, цагаан сайхан хослол байна.

Тэп:       Дажгүй л байна л даа. Гэхдээ ар тал нь улаан биш хөх нь дээр юм биш үү?

Эр2:      Улаан, цагаан чинь зул сарын өнгө.

Тэп:       Улааныг гүзээлгэнэ энэ тэрээр оруулж болно шд. Арыг нь хөхөөр сольж болох уу?

       Уучлаарай. Нэгэнт хийж байгаагийнх төгс юм хийе л дээ.

       Уучлаарай.

Эр2:      Байзаарай.

Тэп:       Байна уу? Катагири байна. Удирдлагын алба уу? Одоо зураг авалтын талбай дээр байна.   Айн? Оффис руу буцна гэж үү? Одоо шууд уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Шилжих ээ?

Эр: Борлуулалтын 1-р алба руу шилжихийг үүрэг болгож байна.

Тэп:       Би өдийг хүртэл хийж ирсэн зүйлүүддээ итгэл төгс байна. Дээрээс нь энэ байгууллагын        Креатив албанаас намайг гаргана гэж ... хүлээн зөвшөөрч чадахгүй нээ.

Эр: Наад хэтэрхий их өөртөө итгэлтэй байдлаа борлуулалтын албанд очоод засаад ир.

Тэп:       Яагаад тэр билээ?

Эр: Хорвоо хүслээр чинь байнга байдаггүй гэдгийг биеэрээ мэдрэх хэрэгтэй.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Борлуулалтын 1-р алба 8 давхарт. Борлуулалтын алба ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Креатив албанаас шилжиж ирсэн Катагири мэндлэхээр ирлээ.

Күро:    Катагири?

Тэп:       За.

Күро:    Хослол – хар, Цамц- Цагаан. Зангиа- Ташуу судалтай, Гутал – Хар, Урт үсийг хориглоно.        Бас наадах чинь ч ...  Өмнөх албандаа ямар байснаа март. Нүдэнд өртье, өвөрмөц байдлаа        гаргая гэсэн бодлоо өнөөдрөөс хая. Ойлгосон уу?

       ҮэСүги?

Рико:     За.

Күро:    Креатив албанаас ирсэн Катагири мэдэхгүй зүйл их байх байх. Чи заагаад өгөөрэй.

Рико:     За.

Эм: Даргаа? Түр ....

Күро:    Одоо очлоо.

Рико:     Нөгөө ... ? Туслаад өгч болох уу?

Тэп:       Хаа нэгтээ ... таарч байгаагүй билүү?

Рико:     Танилцсандаа таатай байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Күро:    Эхлээд нэг зүйл хэлчихье. Жилийн эхний хагасын төлөвлөгөөний 80 хувь биелэлттэй        байна. Хувь хувьдаа хичээж ажиллаарай.

Бүгд:     Мэдлээ.

Күро:    За борлуулалтын тайлангаас эхэлье. Цүжи? Шибүяа-гийн гэрэлтүүлэгтэй самбар юу болж      байна?

Цүжи:   Бараг шийдэгдсэн. Төсвийн талаарх хэлэлцээр үлдсэн. 3000-д гэж нөгөө талаас ...

Күро:    3500-д шийдэж ир.

Цүжи:   За.

Күро:    ХиОки? 10 сарын Японы өргөн нэвтрүүлэг юу болж байна?

ХиО:     Байнга л ийм байдаг шдээ Манайхтай хамт 3-4 газар орж байгаа ч Дэнпакү 80 хувийг нь        авч байгаа.

Эр: Тэрийг зохицуулах нь чиний ажил биздээ?

Күро:    Чи хэлэх хэрэггүй. Том дуугарч гэнэ .

Эр: Уучлаарай.

Эр1:      Үргэлж амттай цай өгөх юмаа.

Рико:     Баярлалаа.

Күро:    Аан тийн мартчихсан байж. Өнөөдрөөс шилжиж ирсэн Катагири. Креатив албанаас        цөлөгдөж ирсэн болохоор ажилдаа ирэх дургүй болгочихгүй бүгдээрээ санаа тавиад        байлгаарай.

Эр: Би ч гэсэн тийм байсан болохоор зүгээрээ.

Эр1:      Худлаа яриад бай.

Тэп:       Катагири гэдэг. Тусалж дэмжээрэй.

Күро:    Чиний ажил ... Ямар ч байсан маргааш хариуцах газруудыг чинь шийдэх болохоор мэнд      мэдчихээд ирээрэй. За дараагийнх нь ХосоКава?

Хосо:     За. Энэ жил Жайнз шалгарч чадаагүй болохоор үлдсэн хагас жил нэлээд буурна гэж        бодож байна.

Рико:     Яагаа вэ? Ядарсан царай гаргаад байна шүү.

Тэп:       Эр хүнд байнаа чам шиг бүсгүй хүний ойлгож чадахгүй зүйл зөндөө байдаг юм.

Рико:     Аан сайхан биетэй бүсгүйг өөрийн болгож чадалгүй, шөнө унтаж чадаагүй ....

Тэп:       Тийм юм биш гээд ...

Күро:    Яасан бэ?

Тэп:       Ялаа байсан юмаа.

Рико:     Болчихлоо. Үргэлжлүүлээрэй.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

СоИ:      Ховорхон тохиох хэрэг байна шүү. Ажил чинь ямархуу байна?

Тэп:       Яахав дажгүй ээ. Ахаа та одоо ямар хэрэг дээр ажиллаж байгаа юм?

СоИ:      Мэдэж байгаа болов уу? Нөгөө Эдогава-гийн гэр бүлийн аллагын хэрэг.

Тэп:       Хөөх энэ дээр та ажиллаж байгаа юм уу?

СоИ:      Ммхн.

Тэп:       Шийтгэл нь цаазаар авах уу?

СоИ:      Мэдээж шүү дээ.

Тэп:       Токио хотын Эдогава дүүрэгт нэг гэр бүлийг хөнөөсөн хэрэг. За за.

СоИ:      Алив.

Тэп:       Эргэлзэлгүй шийддэг хэвээрээ байна шүү.

СоИ:      Юу?

Тэп:       Эртнээс л тийм байсан шүү дээ. Шийдэх юм бол шууд л хийнэ ... Прокурор болно гэж        шийдсэн чинь аль сурагч байхдаа шдээ. Би байна шдээ ангид маань прокурор болно гэх        хүүхэд байх юм бол жаахан сонин санагдана. Тэгсэн чинь та анхныхаараа л шалгалтад нь        тэнцээд л, тэр чигээрээ ингээд прокурор болчихсон.

СоИ:      Зөрүүд л байхгүй юу.

Тэп:       Мм?

СоИ:      Чи ч гэсэн ажилд орохдоо л жаахан эргэлзсэнээс биш одоо дуртай ажлаа сайн хийж байгаа биздээ?

Тэп:       Тийм ч биш л дээ.

СоИ:      Юу?

Тэп:       Аан ажлаа сайн хийж байгаа шүү. Надад их найдлага тавьж байгаа болохоор дээд зэргийн сургуулалт хийж байгаа ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Хүрээд ирэв үү.

Тэп:       Байна уу?

Ёши:     Аа, Тэппэи?

Тэп:       Ёшимото юу?

Ёши:     Аанхан. Сая Сасаки яриад маргааш онгоцны үйлчлэгч нартай танилцах уулзалт      зохицуулсан гэнээ. Онгоцны үйлчлэгч шдээ, онгоцны үйлчлэгч. Тэппэи явна биздээ?

Тэп:       Танилцах уулзалт уу? Яадаг юм билээ? Ёшимото? Чамд хэцүү байдалд орохоороо санадаг        үг ч юм уу? Санаанд орж ирдэг эмэгтэй? Тиймэрхүү юм байдаг уу?

Ёши:     Айн? Харин ээ? Аан Ойрын үед бол хичээе гээд бодох үед толгойд Эва-гийн дуу явж        эхэлдэг. Хэхэ. Яасан?

Тэп:       Чи яах аргагүй Эва байх нь ээ. Би өөрийнхөө эхлэлийн цэгийг Ахлах сургуульд байхдаа        гэж бодоод ...

Ёши:     Ахлах сургууль гэснээс би саяхан МизүХара-тай таарсан.

Тэп:       Айн? МизүХара гэж манай менежер байсан МизүХара СанаЭ?

Ёши:     Тэр Токиод ирсэн байсан байна тэ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сана:     Баярлалаа.

       Тэччан? Яаж мэдсэн юм?

Тэп:       Ёшимотогоос чамтай энд таарсан гэж сонсоод, жаахан завтай байсан болохоор ирсэн юм.        Сайн сууж байсан уу?

Сана:     Харин Тэччан?

Тэп:       Би сайн сайн. Мм?

Сана:     Жаахан ийшлэе.

Тэп:       Аан.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Хэзээ Токиод ирсэн юм?

Сана:     Өнгөрсөн жилээс энд орчуулгын ажил хийж эхлээд ...

Тэп:       Өнгөрсөн жилээс ээ?  Яагаад ядаж утсаар яриагүй юм ?

       Арай ?

Сана:     Юу гэж?

Тэп:       Хурим энэ тэрээ хийчихсэн юм биш биз?

Сана:     Юу гэж хийдэг юм .

Тэп:       Хийгээгүй байх нь. Хийгээгүй байхнээ.

Сана:     Яасан?

Тэп:       Сайхан харагдаж байгаа болохоор санаа амарлаа. Дээр үеэс л чамд санаа зовдог байсан    юм. Над шиг сайн залууг хаячихаад цаашдын амьдрал нь хар бараан болчихвол яанаа гээд Сана.    Юу яриад байгаа юм! Чи өөрөө өөр хүнтэй болоод намайг хаяаа биздээ?

Тэп:       Би өөр хүнтэй болоогүй шдээ. Тэр чинь зүгээр дам яриа л явсаар байгаад тийм болсон.        Биднийг үерхэхэд дургүй байсан хүмүүс зөндөө байсан шд. Одоо ийм тайлбар тавиад        нэмэргүй ч гэсэн.

       Тэгэхээр байнаа? Боломжтой бол өнөөдөр ажил чинь тарахаар хамт хоол идэхээр явах уу?

Сана:     Ааан.

Эр: ......

Сана:     ......

Тэп:       Мундаг юмаа. Завгүй байгаа бололтой.

Сана.     Аанхан. За. Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Ажилтай байхад дуудаад яах гэсэн юм? Завгүй байна.

Эр: Ажилд ороод 2 жил болох юм бол оюутан байсан шигээ байн байн уулзаад байж чадахгүй        болоод, өөр бусад зүйлүүд ч өөрчлөгдөх юм. Тийм байсан ч бид ерөөсөө ч анзаараагүй     дүр эсгэж байсан биздээ?

Рико:     Тэгээд?

Эр: Тэгэхээр ... Баяртай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Өнөө орой хаашаа явж зугаацах вэ?

Рико:     Буцаагаад өг. Буцаагаад өг гээд байна.

Күро:    Катагири! Юу хийж байсан юм бэ энэ орой болтол? Гадуурх ажил чинь аль эрт дууссан        биздээ?

Тэп:       Уучлаарай.

Күро:    Наадах чинь юу юм? Чи энд тоглохоор ирээ юу? Алив нааш ир.

Тэп:       Энэ ...

Рико:     Албаны даргаа?

Күро:     Айн?

Рико:     Уучлаарай.

Тэп:       Тэрнийх ...

Рико:     Эмнэлэгт байгаа эмээгээ эргэх юмаа ингэсгээд явчихаж болох уу?

Күро:    Аан. Тэг тэг. Эртхэн харь.

Рико:     Баярлалаа.

Күро:    Эмээдээ мэнд хүргээрэй.

Рико:     Түрүүлээд явлаа. Сайн ажиллалаа.

Бүгд:     Сайн ажиллалаа.

Тэп:       Худлаа яриад. Хөөе хөөе.

Күро:    Катагири? Сонсож бай. Чи одоо борлуулалтын албаны хүн болсон. Энэ албаны арга барилаар ажиллаж сурах хэрэгтэй. Креатив алба биш. Эхлээд гадуур ажил бол        зугаацах цаг биш. Цагийг баримтлах хэрэгтэй. Хамгийн үндсэн зүйл шүү дээ.

Тэп:       Битгий маяглаад бай.

Күро:    Хэнд хэлээд байгаа юм чи? Өөрийнхөө бурууг ухаараач. Катагири! Байнга хүүхэд шиг        байна гэж байхгүй шүү.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Яагаа вэ Тэппэи? Ажил хэрэгч хувцаслачихсан?

Тэп:       Оффисын ажил хийдэг гэж хэлээгүй билүү? Хэлсэн шдээ.

Рико:     Танилцуулья Би хөлгийн ажилтан Рико чан байна. Рико чан гээд дуудаад хөгжөөгөөд        өгөөрэй.

Ёши:     Рико чан Рико чан.

Рико:     Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр сэтгэлээ сэргэтэл агаарын аяллыг мэдрээрэй.

Эм: Attention

Тэп:       Чи юу хийж байгаа юм?

Рико:     Аа?

Тэп:       Юуны чинь Аа? Чи яагаад энд байгаа юм? Чи онгоцны үйлчлэгч биш биздээ?

Саса:     Юу вэ? Юу вэ? Тэппэи Рико 2 танилууд юм уу?

Рико:     Чамайг Тэппэи гэдэг юм уу? Сонин нэр вэ?

Тэп:       Ямар олон үгтэй юм бэ чи. Энэ чинь ямар гээчийн онгоцны үйлчлэгчид юм?

Саса:     Онгоцны үйлчлэгч шд тэ?

Эм1:      Би онгоцны үйлчлэгч.

Эри:      Би ч бас онгоцны үйлчлэгч. Миний дүрэмт хувцсыг Рико зээлсэн байгаа юм.

Рико:     Эд нар л намайг үйлчилгээ үзүүлж байгааг хармаар байна гэсэн болохоор ингэж      үйлчилж байхад чинь тэ?

Тэп:       Юун тэ? Та нарт ингээд хараад байж байх хөгжилтэй байгаа юм уу?

Саса:     Ёстой хөгжилтэй байна.

Ёши:     Надад ч гэсэн хөгжилтэй байна.

Рико:     Тийм биздээ? Тийм биздээ? Тээр бүгд хөгжилтэй л гэж байгаа биздээ?

Тэп:       Хүчээр хэлүүлэхээ болиоч чи.

Рико:     Хүчээр бишээ.

Тэп:       Эмээгээ эргэх чинь яасан юм?

Рико:     Манай эмээ үнэхээр сайхан сэтгэлтэй. Тийм болохоор хөгшин хүн хараад суулгүй хаврыг        сайхан мэдрээд ир гэж хэлсэн юм.

Тэп:       Худалч худалч. Чи яг юу вэ?

Рико:     Чи чи гэж хэлэхээ боль.

Тэп:       Яг юу юм бэ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ёши:     Рико чан, Рико чан.

Рико:     Өө за баярлалаа. Төлөө.

Эри:      Рикотой оюутан байхдаа хурдан морины уралдааны тасалбарын цэгийн цагийн ажил        хийж байхдаа танилцсан юм. Тэр үед тэр үнэхээр морины уралдаанд дуртай байсан шүү.        Гэхдээ хурдан уйдчихдаг юм дөө.

Тэп:       Адилхан цагийн ажил хийдэг байснаас нэг нь сайхан онгоцны үйлчлэгч болсон байхад        нэг нь    суудал бөглөсөн оффисын ажилтан болж дээ.

Эри:      Үгүй ээ. Нээх ялгаа байхгүй. Онгоцны үйлчлэгч агаар дээр л байгаа болохоос хийж        байгаа нь цай аягалах, хоол тараах ...            

Тэп:       Тэгж хэлж болохгүй шдээ. Өөрөө сонгоод хийж байгаа ажлаа.

Эри:      Ммм. Гэхдээ бас эргэлзэх, замаасаа хазайж тойруу замаар явмаар санагдах үе ч байдаг л        юм. 2уулаа эндээс гарах уу?

Тэп:       Айн?

Эри:      Замаасаа түр хазайвал яаж байна?

Ёши:     Юу вэ? Яасан бэ?

Эри:      Түрүүлээд явлаа.

Тэп:       За маргааш уулзъя.

Рико:     Bye bye.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эри:      Ойрхон бар орох уу? Өө такси ирж байна.

Тэп:       Аа нөгөө... Өнөөдөр... би ... яг үнэндээ ... нөгөө ...

Эри:      Яасан?

Тэп:       Нөгөө өдөр юм аа.

Эри:      Нөгөө өдөр өө? Хэхэ ...

Тэп:       Яагаад инээгээд байгаа юм?

Эри:      Хайртай хүн байдаг юм уу?

Тэп:       Ахлах сургуульд үерхдэг байсан охинтойгоо саяхан уулзаад ... Тэгээд харин   өнөөдөр энд ч болтугай ирвэл мартах байх гэж бодсон чинь ...

Эри:      Бодсоноос гэнэг юм гээч.

Тэп:       Ийм юм хэлж болохгүй байсан уу?

Эри:      Үгүй ээ. Эрэгтэй хүн гэж ийм л байдаг биздээ?

       Өнөөдрийн загасчилсан цөөрөмд жараахайнаас өөр юм байгаагүй юм шив дээ.

Тэп:       Айн?

Эри:      Юу ч бишээ. Харья даа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Вакамүра гуайг ярьвал 3 цагт очно гээд хэлчихээрэй.

Рико:     За.

Эр: За явчихаад ирье.

Рико:     Болгоомжтой яваад ирээрэй.

       Гадагш гарах ажилгүй юм уу? Хийх ажилгүй харагдаж байна шүү. Ер нт хийх сонирхол        байгаа юу? Аан тийн өчигдөр орой тэгээд Ёшимототой сайхан үдшийг ...

Тэп:       Ажилтай байхад яриа битгий өд.

Рико:     Биднийг оройг яаж өнгөрөөсөн талаар мэдмээргүй байна уу?

Тэп:       Ёшимото байнаа. Чамд гэж хэлэхэд танилцаад шууд эмэгтэй хүнтэй янз бүр болдоггүй        хүн л дээ. Нээрээ Эрика ... билүү? Сайхан эмэгтэй юмаа тачаангуй, насанд хүрсэн.        Үнэхээр найзууд гэдэгт чинь итгэмээргүй юм. Миний яриаг сонсох уу? Тэндээс гараад        үнэхээр хөгжилтэй байсан болохоор энэ харж байна уу? Нүдний доогуур зураас татсан        байгаа биздээ? Хардаа? Алив буцаагаад өг. Ажлаа хийлдээ.

Рико:     Байна уу? Эрика. Аан би байна. Өчигдөр тэгээд гараад ямархуу байв? Айн? Худлаа        байлгүй дээ. Аан тийм үү. Аанхан ойлголоо.. Ммхн за баяртай.

Тэп:       Юугаа харсын.

Рико:     Юу ч болоогүй байж гайхуулах гэж энэ тэр...

Тэп:       Юу вэ чи биднийг юу хийсэн талаар мэдэх гэж залгасан юм уу? Наадах чинь намайг        нэлээн сонирхож байна гэсэн үг юм биш үү?

Рико:     Ахлах сургуулийнхаа найз охиныг мартаагүй энэ тэр царайнд чинь ерөөсөө тохирохгүй        байна. Одооноос эхлээд МисаО гэж дуудах уу? МисаО.

Тэп:       Юу гээд байгаа юм ажлаа хий.

Рико:     За МисаО.

Тэп:       Байна уу?

Сана:     Байна уу? Тэччан?

Тэп:       Айн?

Сана:     Мизүхара байна. Мизүхара СанаЭ.

Тэп:       Мизүхара? Залгасанд баярлалаа. Айн? Өнөөдөр ажил тараад уу? Аан зүгээр зүгээр.        Хэдээс уулзах уу? 7 цаг. 8аас уулзая.

Рико:     8аа .

Тэп:       8аас Хачикогийн урд.

Рико:     Хачикогийн урд аа?

Тэп:       Түр хүлээгээрэй. За 8аас. Аанхан. Аанхан. Айн? Энд жаахан сүлжээ унаад байх шиг    байна. За ажлаа тараад шууд очноо. За.

Рико:     Ашгүй дээ МисаО

Күро:    Катагири? Хийх ажил байна дагаад яв.

Тэп:       За.

Рико:     Ажил. Ажил хий. Ажил. Ажил...

Тэп:       Аа уучлаарай. Зүгээр үү? Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм: За.

       Одоо 30 минут л үлдсэн найдлаа шүү.

Тэп:       За. Зүгээр л юм байхдаа.

Эр: Катагири?

Тэп:       Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм: Баярлалаа.

Эр: Бүгдэд нь баярлалаа. Захирал үг хэлнэ дотогш орцгооно уу.

Тэп:       Сайн ажиллаа.

Күро:    Катагири? Катагири? Наашаа.

       Чи байдалтайгаа эвлэрээгүй л байна уу?

Тэп:       Айн?

Күро:    Яагаад энэ ажлыг би хийх ёстой юм гэж бодож байна уу? Ийм байх ёсгүй. Энэ миний    байх газар биш гэж бодоод ажиллаж байна. Тэгэхээр сайн ажиллаж чадах уу?     Ажлаасаа гарах гэсэн сонголт байж магадгүй л дээ. Гэхдээ энэ нийгмээс ангид байна        гэдэг сонголт байхгүй. Одоо байгаа газартаа өөрийгөө хөгжүүлэхийг бод. Компаний        төлөө биш, өөрийнхөө төлөө шүү дээ.

Тэп:       За.

Күро:    Тараад зав байгаа юу?

Тэп:       Уучлаарай өнөөдөр жоохон ...

Күро:    Аан тийм үү. За энийг аваад яваарай.

Тэп:       За. Сайн ажиллалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------    

Рико:     Ирчихвүү?

Тэп:       Юу хийж байгаа юм?

Рико:     Ирээдүйн хайр дурлалаа мэргэлж байна.

Тэп:       Байгууллагын компьютер ашиглаж зугаацахаа болиоч.

Рико:     Тэр яах вэ. Болзооноосоо хоцроод байгаа юм биш үү?

Тэп:       Мэдэж байнаа. Юун илүү үгтэйн.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Уучлаарай. Дараагийнхаар зүүн эргээд, тэгээд баруун эргэвэл арай хурдан биш үү?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Өршөөгөөрэй.

Эр: За.

Тэп:       Нөгөө.. Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Энэ чинь...

       Ирсэн байжээ. Гэхдээ яагаад энд?

Сана:     Бишээ. Юу гэхээр Тэччан ...

Тэп:      

СоИ:      Тэппэи?

Тэп:       Айн?

СоИ:      СанаЭ та 2 нэг ахлах сургуульд байсан гэл үү?

       Энэ ээжийн явуулсан юм. Чиний хувийг аваад ирлээ.

Тэп:       Аан.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Ороорой.

СоИ:      Төвөг удахнээ.

Сана:     Төвөг удахнээ.

СоИ:      Аан тийн танайд таавчиг байгаагүй билүү?

Тэп:       Таавчиг таавчиг?

Сана:     Зүгээрдээ.

Тэп:       Энэ болох уу?

Сана:     Баярлалаа.

СоИ:      Энийг хөргөгчинд хийчихье.

Тэп:       Наадах чинь юу юм болоо?

СоИ:      Хар Амар загас гэсэн

Тэп:       Аан Хар Амар загас юм уу.

       Байхуу цай зүгээр үү?

СоИ:      Аанхан.

Сана:     Аанхан. Нэг их юмны хэрэггүй дээ.

Тэп:       Үгүй дээ. Нөгөө.. Суугаарай. Нээх тухтай суух газар байхгүй ч гэсэн.

       Аа аа.

Сана:     Мм айн?

Тэп:       Карэ үнэртэхгүй байна уу?

Сана:     Аан тийм байна.

Тэп:       Жаахан үнэртэж байгаа биз? Доор энэтхэг хоолны газар байдаг юм.

СоИ:      Чи гэрээ жаахан цэгцэлж байлдаа. Хэзээ ч хүн ирэхэд бэлэн байхаар ...

Тэп:       Зүгээр шдээ ийм байхад хүн амьдарч л байгаа юм чинь.

       Ах, Мизүхара 2 ...

СоИ:      Аан.

Тэп:       Юу гэмээр юм бэ дээ ...

СоИ:      Аан.

Тэп:       Ямар?

СоИ:      Миний хариуцаж байсан хэрэг дээр СанаЭ орчуулагчаар ажилласан юм.

Сана:     Гадаад хүн хэрэг хийгээд прокурор дээр шалгагддаг шдээ. Тэр үед нь орчуулга хийсэн   юм.

СоИ:      Хэцүү мөртлөө цалин багатай бараг л сайн дурын ажил шиг л ажилдаа. Сэтгэлээсээ        дуртай биш бол хийж чадахгүй ажил.

Сана:     СоИчиро ч гэсэн ажилтайгаа шууд хамааралгүй байхад гадаадын иргэний амьдралын   нөхцлийг харахаар явсан шдээ.

Тэп:       Аа гэр заваан байна шүү.

СоИ:      Баярлалаа. Ногоон .

Сана:     Нөгөө ...

Тэп:       Айн?

Сана:     Элсэн чихэр ...

 Тэп:      Аан. Элсаэн чихэр.

СоИ:      Аан тийн нээрээ саяхан нөгөө Оү-тэй уулзсан.

Сана:     Тиймүү?

СоИ:      Ммхн.

Сана:     Ямархуу байна?

СоИ:      Хэвэндээ л байна лээ.

Тэп:       Май элсэн чихэр.

       Зүгээр ээ би энэнд дуртай.

       Ингээд та 2-г харсан чинь а гэхээр б гээд л ... наргиангүй гэр бүлийн 2 шиг л байна.

Сана:     Өө яаж байнаа. Алив.

СоИ:      Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       За баяртай.

СоИ:      Аанхан. Эндээ түр хүлээж байгаарай. Машинаа дөхүүлээд ирье.

Сана:     Утас руу чинь залгасан чинь авахгүй байсан.

Тэп:       Аа уучлаарай. Уучлаарай.

Сана:     Уг нь эхлээд Тэччантай уулзаад хэлэх ёстой байсан юм. СоИчиротой ийм харилцаатай        болно гэж бодоогүй юм. Ажил дээр санамсаргүй таараад, Тэччаны тухай энэ тэр ярьж        байтал нэг л мэдэхэд ...

Тэп:       Ахад бидний үерхэж байсан тухай хэлсэн юм уу?

       Аа гэхдээ тэрийг үерхэж байсан гэж бас хэлэхээргүй юм уу. Тийм бол бас хэлэх шаардлага        байхгүй л дээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Байз даа. Утсаа яалаа? Хаана байгаа юм бол?

Рико:     Байна уу байна уу?

Тэп:       Яагаад хүний утас авч байгаа юм?

Рико:     Мартсан хүний буруу биш үү? Ширээн дээр орхичихсон байхаар чинь би хадгалж өгч        байхад чинь.

Тэп:       Аан за маш их баярлалаа. Гэхдээ унтраагаад битгий дуудлага ав. Маргааш ажил дээр    аваад ирээрэй. За баяртай.

Рико:     Чадахгүй.

Тэп:       Яагаад чадахгүй гэж байгаа юм?

Рико:     Чадахгүй.

Тэп:       За. Түр хүлээгээрэй.

       Тэгэхээр байнаа маргааш ажил дээр аваад ирвэл ...

Рико:     Май. Баярлалаа хаана байна?

Тэп:       Баярлалаа.

Рико:     Зүгээр дээ.

Тэп:       Баяртай.

Рико:     Гэр хүртэл чинь авч ирж өгч байхад яахаараа орж цай уугаад яв гэх ганц үг хэлдэггүй        байнаа?

Тэп:       Цай уугаад явбал ямар вэ?

Рико:     Тэгж санаа зовоод хэрэггүй дээ. Таавчиг байна уу? Таавчиг?

Тэп:       Байхгүй.

Рико:     Ав за. Таавчиг таавчиг.

       Аа том хөх. Яагаад ийм гөлчгөр байгаа юм? Хачирхалтай.

       Болзоо ямар байв?

Тэп:       Сэтгэл хөдлөм байлаа.

Рико:     Хаягдчихсан байх нь. Хаягдаад гунигтай байгаа юм байна.

Тэп:       Чамд юу нь ч тийм хачирхалтай байна?

Рико:     Аа энэ юу вэ? Төгсөлтийн дурсамж цомог. ШизүОка ...

Тэп:       Байз байз.

Рико:     Юундаа ичээд байгаа юм. Охин шиг. Арай ийм тарган энэ тэр байсан юм уу?

Тэп:       Юу?

       Байж байлдаа.

Рико:     Үгүй байлгүй дээ. Энэ үү? Нээх өөрчлөгдөөгүй л байна шд.

Тэп:       Тиймээ.

Рико:     Энэ арай нөгөө дурласан үе биш биз МисаО.

Тэп:       Алив.

Рико:     Уучлаарай.

Тэп:       Ойлголоо. Харьж үз.

Рико:     Хариа?

       Ичмээр юм биччихсэн байна энд.

       Тэччаны хийсэн хожлын гоал, Тэччаны хөлс.

Тэп:       Чамд хамаагүй биздээ. Болиод өг айн. Хүнд байнаа бусдад мэдэгдмээргүй сэтгэл, бусдыг        хүргэх дургүй зүйл, хаяж чадахгүй зүйлс зөндөө байдаг юм. Бүх чадлаараа хийгээд, бууж        өгмөөр байсан ч бууж өгч чадахгүй нь ч олон байдаг юм. Яагаад ойлгодоггүй юм? Тэнэг        юм уу?

Рико:     Ойлгож байна. Ойлгоно. Надад ч гэсэн хүнд хаягдах зэргийн юм бий.

Тэп:       Битгий тэнэгт ... Тэнэг юм бэ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Энэ юу вэ?

Тэп:       Сүйн бөгж.

Рико:     Харамслаа хаяж тоглох уу?

Тэп:       Айн?

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Токиогийн тэнгэр нь ягаан өнгөтэй юмаа.

Тэп:       Машин, үйлдвэрийн утаа шд.

Рико:     Үзэсгэлэнтэй юмаа. Би тэгж бодож байна.

Тэп:       Айн? Чи Токиод төрөөгүй юмуу?

Рико:     Нагано. Орой болохоор түнэр харанхуй болж, 100 сая гаруй одод тэнгэрт түгсэн уулын        энгэрт өссөн.

Тэп:       Тийм байж одоо Токиогийн утаатай тэнгэрийг үзэсгэлэнтэй гэж хэлээд оффисын ажил      хийж байгаа юм уу.

Рико:     Тиймээ.

Тэп:       Яагаад нутаг руугаа явахгүй байгаа юм?

Рико:     Яагаад юм болоо? Токиод ямар нэг юм байж магадгүй гэж бодоод, тэгээд ч өөрийнхөөрөө        өсөж дэвжихээ больж, бууж өгмөөргүй байна.

Тэп:       Би ч бас тийм байж магадгүй л юм. Би ч гэсэн бууж өгмөөргүй байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Энд хаямаар байсан юм. Энд авсан бөгж болохоор. Bye bye

Тэп:       А түр хүлээ...

       Яг зүгээр үү?

Рико:     Аанхан. Зүгээр.

Тэп:       Юу барьж байгаа юм?

Рико:     Юу ч бишээ.

Тэп:       Юу барьж байгаа юм бэ? Хаяагүй л байна шдээ.

Рико:     Зан үйл байхгүй юу Зан үйл. Маргааш энийг барьцаалан зээлэх газарт (ломбард) зараад        Прада-гийн цүнх энэ тэрээр сольдог юм уу гэж бодож байна.

Тэп:       Алив өгч бай. Чи хүнээр тоглохоо больж үзээ.

Рико:     Аа боль. Юу хийж байгаа юм? Битгий тэнэгтээд бай.

Тэп:       Чиний харамслыг би хаяж өглөө баярлах хэрэгтэй.

Рико:     Хүний юмыг хаяж энэ тэр боль л доо. Прада... Итгэмээргүй юм.

Тэп:       Өөр аргагүй шд.

Рико:     Юун өөр аргагүй гэж. Арай ч дээ.

       Юундаа инээгээд байгаа юм? Юу нь тийм инээдтэй байна?

Тэп:       Учир нь ..

Рико:     Юуны чинь учир нь?

Тэп:       Дүр үзүүлсэн юмаа. Дүр... хараа....

Рико:     Ёстой нэг ... Айн? Халаасанд чинь ... Зүүчихсэн юм байна. Зүүчихэж ...

Тэп:       Унагаачихаж.

Рико:     Унагаасаан?

Тэп:       Нааш ир.

Рико:     Яагаад?

Тэп:       Би энэ гартаа яг солиод атгасан юмаа.

Рико:     Хай.

Тэп:       Хай гэж? Чи хаях гэж байсан биздээ?

Рико:     Юу гэж хаядаг юм. Үнэтэй юмыг. Үнэтэй шдээ. Яах гэж хүний юм шиддэг байнаа.

Тэп:       Шидээгүй шдээ.

Рико:     Намайг яаж хийхийг сайн харахгүй яасан юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Одоо болноо.

Тэп:       Болохгүй ээ.

Рико:     Болно гээд байна шд. Чиний ачаар жинхэнээсээ харамсал арилчихлаа.

       Баярлалаа.

Тэп:       Уучлаарай. Тэр хүндээ хайртай хэвээрээ л байгаа юм байна.

Рико:     Хайртай байсаан. Гэхдээ тэр өөр хүнд хайртай болчихсон болохоор өөр аргагүй ээ. Бууж        өгнө.  Бууж өгөхгүй бол урагш явахгүй. Хүнд жинхэнээсээ хайртай болно гэдэг тийм ч   олон тохиох зүйл биш юмаа.

Тэп:       Гэхдээ дахиад жинхэнээсээ хайрлах хүнээ олно гэж бодож байнаа. Алмаз шиг

Рико:     Алмаз. Тэгэх болов уу?

Тэп:       Хичээвэл л дээ.

Рико:     За өнөөдөр ч гэсэн хичээе. Хэд болж байна?

Тэп:       Одоо эндээс ажилдаа амжих болов уу?

       Хөөе хүлээ л дээ. Хөөе.Хөөе.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Күро:    Энэ чинь юу юм? 2000-д шийд гэж хэн хэлсэн юм? Ингэхээр чинь алдагдалд орно шд ойлгож байна уу?

Тэп:       Уучлаарай оройтчихлоо.

Күро:    Катагири? Хоцорсон байна. Юу хийгээд хоцорсон юм?

Тэп:       Нөгөө... далайд ...

Күро:    Далай?

Тэп:       Юм хайсан юм.

Күро:    Юу л бодож явдаг юм бэ чи? Юу вэ наад заваан гутал чинь? Наад гуталтайгаа гадуур ажилд явна гэж бодож байна уу? Чамд борлуулалтын мэргэжилтний хувиар ажиллах сонирхол байна уу?

Тэп:       Байгаа.

Күро:    Тийм бол үйл хөдлөлөө зас. Бас энэ үс. Чи хэзээ үсээ тайрах юм?

Тэп:       Үсээ тайрахгүй. Энэ бол миний стиль.

Күро:    Юу гэнээ?

Тэп:       Би энэ үстэйгээ байнга байсан болохоор гэнэт өөрийгөө өөрчил гэхээр ...

Күро:    Катагири? Чи юу гээд ...

Бүгд:     Даргаа даргаа...

Күро:    Ойлгохгүй байна уу?

Тэп:       Ойлгож л байна шдээ. Бага багаар борлуулалтын ажилд дасна. Өөрийгөө өөрчилнө.

Эр: Аа аа.

Рико:     Тайрчихлаа. Би чиний оронд харамслыг чинь алга болголоо.

Тэп:       Уучлаарай. Түр гарчихаад ирье.

Рико:     Ажлаа хийцгээх үү дээ?

Бүгд:     Тэгье. Ажлаа хийцгээе.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр: Тавтай морилно уу.  Яаж засах уу?

Тэп:       Хүссэнээрээ засчих.

       Наадах чинь арай л ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тэп:       Байна уу? ЭиКо agency-ийн Катагири байна. Хамтарч ажиллахдаа таатай байна.

Эр: Явчихаад ирлээ.

Тэп:       Танай байгууллагыг хариуцаж ажиллахаар болсон тул мэнд мэдэхээр очих гэсэн юм. 10        цагаас. Тиймээ. Зүгээр дээ. Танд маш их баярлалаа. За ойлголоо.

Эр: Юу яриад байгаа юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рико:     Аа

Тэп:       Цочих гэж.

Рико:     Hi, hi. Хөөе. Хөөе хүлээж бай л даа. Энэ талх гоё амттай шүү. Өөртөө авах далимаараа        авсан юм. Далим... За баяртай.

Тэп:       Яг таарлаа. Нэг юм хэлмээр байсан юм.

Рико:     За.

Тэп:       Баярлалаа.

Рико:     Айн?

Тэп:       Чиний ачаар сэтгэл шулуудлаа.

Рико:     Аа тийм үү ашгүй дээ.

Тэп:       Би ийшээ явна.

Рико:     Би ийшээ.

       Хөөе? Би бас нэг юм хэлэхээ мартчихаж.

Тэп:       Юу?

Рико:     Муухай байна. Наад үс чинь зохихгүй байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дараагийн ангид:

 

Рико:     Хайртай, мартаж чадахгүй Мизүхара СанаЭ чинь биздээ?

Тэп:       Хөөе байз. Хөөе.

СоИ:      Гэрлэхийг хүсч байна.

Тэп:       Уналаа уналаа.

       Чамд хайртай хүн байгаа юмуу.

                                         

                                          ******

 

Back to episodes Go home