|
Character |
|
|
CHECKERY |
Яасан хөгжилтэй юм бэ? Савлуур шиг сайхан юу байна? |
|
TITLE |
Савлуур шиг зүйл. |
|
YANA |
Гоша, чи савлуур дээр тоглох уу? |
|
GOSHA |
Би болох юм уу? |
|
YANA |
Гоша. |
|
YANA |
Чиний сүүл чинь их урт юм аа. |
|
YANA |
Одоо чиний ээлж Родион. |
|
RODION |
Би энэ савлуур дээр суухад хэтэрхий хүнд байх аа. |
|
GOSHA |
Битгий санаа зовоо найзаа. Савлуур шиг тоглоомнууд хоёуланд нь тохирохгүй. |
|
YANA |
Яг л над шиг байж чадахгүй нь харамсалтай юм даа. Би жижигхэн, хөдөлгөөнтэй. Савлууранд сайхан тохирсон. |
|
CHECKERY |
Гэхдээ Юана, бид нар ялгаатай байгаа нь сайхан биш гэж үү? |
|
YANA |
Тийм шүү. |
|
YANA |
Гэхдээ л жижигхэн байх маш сайхан. |
|
GOSHA |
Би чамтай санал нийлэхгүй байна аа. Бид хоёр том бас хүчтэй байхад дуртай. |
|
GOSHA |
Яасан их ус үсэрсэн юм бэ? Үсэрсэн зайг нь хардаа. Юана, чи ийм их ус үсэргмээр байвал маш том бас хүчтэй байх хэрэгтэй. |
|
YANA |
Сонирхолтой юм аа Гоша. Гэхдээ та хоёр миний сайхан савлуурыг эвдэлчихлээ. Одоо би яах ёстой юм бэ? |
|
GOSHA |
Би чиний савлуурыг засаад өгч болно шүү. |
|
YANA |
Би өөрөө засаж чадна аа. Зүгээр. Би ганцаархнаа савлуураа засна. |
|
GOSHA |
Чамд ямар санагдаж байна? |
|
RODION |
Юанагийн хэлсэн үг намайг гомдоосон. |
|
CHECKERY |
Юана, бүгдээрээ хамтдаа тоглохгүй ганц ганцаараа өөр тоглоом тоглох уу? |
|
YANA |
Үгүй ээ. Би өөр тоглоом тоглохгүй ганцаараа савлуур дээрээ тоглоно. |
|
POLLY |
Найзуудаа, бид бүгдээрээ хүрээд ирлээ шүү. |
|
PETYA |
Юана энд байхгүй байгаа юм уу? |
|
CHECKERY |
Юана ганцаараа савлуур дээрээ савлахаар явчихсан. Хамтдаа харах уу? |
|
PASHA |
Бүгдээрээ яагаад зүв зүгээр зогсоод байгаа юм бэ? Хамтдаа явцгаая. |
|
YANA |
Өө үгүй ээ. Эндээс яаж гарах вэ? Би өөрийгөө гаргаж чадахгүй нь. Аан тийм ээ. Надад хүч хэрэгтэй. Гоша. Родион. |
|
YANA |
Гэхдээ би Гоша, Родион хоёрыг гомдоочихсон шүү дээ. Юана, чи юу хийчихвээ? |
|
PASHA |
Юана энд байсан үгүйг бид мэдэж чадахгүй. Юана алга болохдоо сайн. |
|
RODION |
Паша, Юана алга болоогүй ээ. Нисээд л явчихсан байх. |
|
RODION |
Юана савлуураа хамт аваад явчихсан юм байх даа. |
|
CHECKERY |
Родион, бид хамтдаа Юанагийн алга болсоныг судлах хэрэгтэй. Яг одоо судлах хэрэгтэй. |
|
RODION |
Бодъё.Бодъё. Бодъё. Бодъё. |
|
RODION |
Би яг ийм олс харж байсан юм даа. |
|
CHECKERY |
Би ч гэсэн харж байсан. Яг ийм олс харж байсан. |
|
RODION |
Би ойлгочих шиг боллоо шүү. Юана энэ олсноос дамжиж үсэрж байсан. |
|
RODION |
Үсэрж байтал гэнэт тасраад Юана савлууртайгаа хамт уначихсан. |
|
PASHA |
Гэхдээ хаагуур вэ? Энэ хавиар зөвхөн чулуу л байна. |
|
YANA |
Тэд ирж байна, Тэд ирээгүй.Тэд удахгүй хүрч ирээд намайг аварна, тэд намайг аврахгүй. Гоша. Родион. |
|
GOSHA |
Хүлээдээ, та нар сонссон уу? |
|
PASHA |
Би ярьж чаддаг чулуу харж байгаагүй юм байна. |
|
RODION |
Энэ чулуу биш ээ. Чулууны доор нь Юана байгаа юм шиг сонсогдож байна. Гоша, надад туслаач. |
|
PETYA |
Юана. Ашгүй дээ. Бид чамайг олчихлоо. |
|
CHECKERY |
Юана, чамайг эсэн мэнд байгаад бид баяртай байна. |
|
RODION |
Юана энд байна. |
|
GOSHA |
Тийм ээ. Родионы зөв байж. |
|
PASHA |
Тийм ээ. Хүрээд ир. |
|
POLLY |
Тийм ээ. Бид чамайг олчихлоо. |
|
RODION |
Чи зүгээр үү? |
|
YANA |
Родион, Гоша. |
|
YANA |
Намайг аварсанд маш их баярлалаа. Та хоёрын хүчинд чинь би баярлаж байна. |
|
YANA |
Та нарыг гомдоосонд уучлаарай. |
|
RODION |
Юана, чи биднийг нээх их гомдоогоогүй ээ. Чиний савлуранд бид хоёр сууж болохгүй гэж хэлсэн чинь зөв байсан шүү. |
|
CHECKERY |
Надад сайхан санаа байна. Бүгдээрээ хамтдаа цоо шинэ, илүү хүчтэй савлуур хийцгээх үү? |
|
YANA |
Маш хүчтэй савлуур. Бид өдөржин савлаж болно. |
|
YANA |
Жижиг, том, урт хөлтэй нь хамаагүй. Хэн ч савлаж болно. |
|
GOSHA |
Бас урт сүүлтэй нь ч гэсэн. |
|
RODION |
Юана, би савлуур дээр тогломооргүй байна аа. |
|
RODION |
Гэхдээ та нарыг түлхэж өгмөөр байна. Түлхэж өгөх гэдэг нь миний бодож байснаас ч илүү сайхан сонсогдож байна. |
|
CHECKERY |
Тийм ээ. Бид нар үгдээрээ савлуур дээр тоглож чадна. |
|
|
|
|
|
|
Back to episodes Go home