|
Character |
|
|
|
CHECKERY |
Цэвэрлэгээний найз. |
|
|
CHECKERY |
Дуусгачихлаа. |
|
|
CHECKERY |
Гэрээ цэвэрлээд дуусгах ёстой сайхан шүү. |
|
|
CHECKERY |
Одоо далайн эрэг рүү явна аа. |
|
|
POLLY |
Чекери яагаад ингэж их удаад байна? Өнөөдөр бид хамт далайн эрэг рүү явах ёстой шүү дээ. |
|
|
GOSHA |
Чекери өнөөдөр гэрээ бүтнээр нь цэвэрлэх зорилготой байсан юм аа. Бас бидэнтэй хамт явмааргүй байсан ч байж магадгүй. |
|
|
POLLY |
Тийм юм байж боломгүй юм Гоша. |
|
|
POLLY |
Бид найзууд шүү дээ. Бүх сайн найзууд дандаа хамт ижилхэн юм хийж цагаа хамт өнгөрүүлж ижилхэн юм бодож байх хэрэгтэй. |
|
|
RODION |
Полли, хоёулаа дандаа ижилхэн юм боддоггүй байх аа. |
|
|
PASHA |
Харин тийм. |
|
|
PASHA |
Ижилхэн зүйл боддоггүй л гэж бодож байна |
|
|
GOSHA |
Би яг одоо сэлэх тухай бодоод л зогсож байна. |
|
|
PASHA |
Сэлэх. Тийм ээ. Хурдан яваарай. Хамгийн сүүлд очсон нь муудсан өндөг шүү. |
|
|
POLLY |
Сэлэх. Тийм ээ. Намайг хүлээж байгаарай. |
|
|
PETYA |
Тийм ээ. |
|
|
POLLY |
Родион, чи бидэнтэй хамт явахгүй юм уу? |
|
|
RODION |
Арай болоогүй байна аа. Бид энд байгаа бүх хогоо авах хэрэгтэй шүү дээ. Би түүж авлаа. |
|
|
GOSHA |
Наадхандаа битгий санаа зовоо. Хүрж ирээд сэлээч. Дараа нь хог оо түүгээд ав. |
|
|
PASHA |
Тийм шүү дээ. Наад хог чинь хөл ургаад гүйгээд явахгүй. |
|
|
PETYA |
Сэлээд ч явчихгүй. |
|
|
RODION |
Инээж л байхгүй юу. Бидний үлдээж байгаа хог байгаль орчныг гэмтээж л байдаг. |
|
|
YANA |
Родион, чи яасан уйтгартай юм бэ? |
|
|
GOSHA |
Хурдан хүрж ирээд сэлээч найзуудаа. |
|
|
GOSHA |
Тийм ээ. |
|
|
PASHA |
Би чамд тусалмаар байгаа ч сэлмээр санагдаад байна. |
|
|
CHECKERY |
Би хүрээд ирчихлээ. |
|
|
RODION |
Өө сайн уу Чекери. |
|
|
CHECKERY |
Родион, чи яагаад бидэнтэй ххамт сэлэхгүй байгаа юм бэ? |
|
|
RODION |
Бидний нэг нь энд үлдсэн хогийг түүүж авах хэрэгтэй шүү дээ. |
|
|
CHECKERY |
Чиний зөв шүү Родион. |
|
|
CHECKERY |
Бид хогоо ерөөсөө газар дээр хаях ёсгүй шүү дээ. |
|
|
RODION |
Тийм ээ. Ойлгох байх гээд хэлсэн ч тоохгүй юм аа. |
|
|
RODION |
Чи ойлгож байгаад би баярлаж байна. |
|
|
CHECKERY |
Тийм ээ. Бидний хаясан хог байгалийг гэмтээж байдаг. |
|
|
RODION |
Би бүр яг тэгж хэлсэн шүү дээ. |
|
|
RODION |
Хоёулаа яах уу? |
|
|
CHECKERY |
Бидний хаясан хог байгалийг гэмтээж байдаг. |
|
|
CHECKERY |
Аан тийм ээ Родион. |
|
|
GOSHA |
Тэрийг хар даа. Родион бүх хогийг цэвэрлэж дуусгаад явчихаж. |
|
|
PASHA |
Бүгдийг нь цэвэрлээгүй байна аа Гоша. Родион бага зэргийг үлдээж энэ нэг юмыг хийж. |
|
|
GOSHA |
Хөөх. |
|
|
YANA |
Тэр Родион л байж таарна. Инээдтэй юм аа. |
|
|
GOSHA |
Родион. |
|
|
GOSHA |
Инээдтэй юм аа. |
|
|
POLLY |
Родион, чамайг гэж мэдээд байна шүү. |
|
|
GOSHA |
Родион, чи яг л хогний мангас шиг байн аа. Хөөе. |
|
|
GOSHA |
Родион. Родион. |
|
|
POLLY |
Родион. Чи тэр мангас биш гэж үү? Үгүй байлгүй дээ. |
|
|
RODION |
Үгүй ээ Полли. Би энд байна. |
|
|
GOSHA |
Хэрвээ чи биш юм бол хэн юм бэ? |
|
|
CHECKERY |
Хар даа. |
|
|
GOSHA |
Би ийм юм болно гэж мэдээгүй юм байна. Чекери байдаг шүү. Чи биднийг хуурч чадлаа. |
|
|
YANA |
Би нэг юмыг ойлгохгүй байна аа Чекери. Чи яагаад биднийг тэгж айлгасан юм бэ? |
|
|
POLLY |
Би ойлгочих шиг боллоо. Чи байгальд хог хаяхын тухай юм зааж байсан байх, тийм ээ? |
|
|
CHECKERY |
Чиний зөв өө Полли. Хэрвээ бид өдөр болгон хаясан хог оо түүж аваад байвал хогний мангас байхгүй болно. |
|
|
PETYA |
Тийм ээ. Хогний мангас байхгүй боллоо. |
|
|
CHECKERY |
Арай болоогүй шүү Петиа. Тэр хогнууд далайруу өнхөрж байна. Усанд орчихвол бид сэлж чадахгүй болно. |
|
|
GOSHA |
Найзуудаа, бидэнд цуглуулах хог зөндөө байна шүү. |
|
|
POLLY |
Биднийг уучлаарай Родион. Чи бидэнд анхааруулж хэлэх гэсэн ч бид сонссонгүй. |
|
|
RODION |
Полли, хамгийн чухал нь чи ч гэсэн юм хийсэн. Бид бүгд юм хийсэн. |
|
|
CHECKERY |
Хамгийн чухал нь бид хамтдаа ажилласан. Бидэнд хийж чадахгүй зүйл юу ч байхгүй. Одоо хэн нь сэлмээр байна? |
|
|
|
|
|
|
|
|
|
Back to episodes Go home