Squared Zebra 51

Character

 

TITLE

Хамгийн том найз.

PASHA

Намайг хар даа. Би бүр яг салхи шиг хурдтай байна.

CHECKERY

Би харж байна аа Паша. Чи бүр салхинаас хурдан байна.

YANA

Та нар намайг барьж чадахгүй дээ.

RODION

Уучлаарай Чекери.

RODION

Чи жоохон холдоод өгч болох уу?

RODION

Би очлоо шүү.

CHECKERY

Надад нэг сайхан санаа байна. Та нар бүгдээрээ урагшаа гүйгээд би дээшээ үсрэнэ.

GOSHA

Найзуудаа, хүлээж байгаарай. Би та нар луу гүйгээд очьё.

CHECKERY

Петиа, чи яагаад бидэнтэй хамт хөөцөлдөж тоглохгүй байгаа юм бэ?

PETYA

Тэд нар хамт тоглуулахгүй байна.

CHECKERY

Яагаад хамт тоглуулахгүй байгаа юм бол?

PETYA

Намайг хэтэрхий жоохон гээд тоглуулахгүй байна.

PASHA

Тэр өшиглөлөө. Дахиад өшиглөлөө шүү.

PASHA

Гоша гоол оруулж чадлаа. Гэхдээ аль нь манай, аль нь тэдний гоол гэдгийг мэдэхгүй нь харамсалтай.

GOSHA

Юана, хөл бөмбөг тоглож байхад гараа ашиглаж болохгзй.

YANA

Гэхдээ би гараараа бас гүйдэг шүү дээ.

POLLY

Юана, дүрэм бүх хүнд үйлчлэнэ.

YANA

Тэгвэл хэн шүүгч болох юм бэ?

RODION

Юана, тэмцээний шүүгч гэж хэлэх нь зөв шүү. Зүгээр шүүгч гэхээр буруу сонсогдоод байна.

YANA

Тэмцээний шүүгч ээ? За за, тэр ч яахав. Бидэнд тэмцээний шүүгч алга. Тийм болохоор дүрэмгүй гэсэн үг.

PETYA

Би бөмбөгийг чинь авчраад өгье.

PASHA

Хүлээж байгаарай дүү минь. Чи хөл бөмбөг тоглоход хэтэрхий жижигхэн.

POLLY

Тийм ээ Петиа. Бидэнтэй хамт тоглох чамд хэтэрхий аюултай.

GOSHA

Тэдний зөв шүү. Том болтлоо хүлээх л хэрэгтэй болж дээ.

CHECKERY

Зүгээр дээ Петиа. Хоёулаа хамтдаа тоглох тоглоом ольё.

YANA

Чи бөмбөгөө бидэн рүү өшиглөөгүй юм чинь бид ялсан шүү.

GOSHA

Чиний буруу Юана. Бөмбөг талбайгаас гарсан учраас танай баг оноо авахгүй.

YANA

Би өөрийхөө нүдээр харсан. Яг энд буусан.

GOSHA

Хөөе, Петиа, Чекери, бөмбөг хаана унасаныг харсан уу? Энд үү тэнд үү?

CHECKERY

Эндээс юу ч харагдаагүй болохоор мэдэхгүй ээ.

YANA

За, хэрэлдэхээ больё. Бүгдээрээ үргэлжлүүлээд тоглоцгооё.

CHECKERY

Бид ч гэсэн хамт тоглоё.

GOSHA

Сайхан санаа байна. Нэг нь Петиаг үүрээд яв.

POLLY

Тийм ээ. Петиа одоо аюулгүй байж чадна.

PASHA

Тийм ээ. Петиа одоо яг л том залуу шиг тоглоно.

PETYA

Зүүн тал руу.

PETYA

Баруун тал руу.

PETYA

Чи чадна аа Чекери.

PETYA

Өө. Өө. Зогсоорой.

CHECKERY

Чи зүгээр үү Петиа.

RODION

Бид хэтэрхий хурдтай байсан юм шиг байна.

PASHA

Битгий санаа зов оо. Бид нар тоглож дуусгаад чамтай хамт тоглоно.

POLLY

Биднийг хүлээж байх зуураа амарсан нь дээр байх.

PETYA

Тийм ээ, би түр зуур амрах зуураа том болж чадах байх шүү_

RODION

Би Петиагийн өмнөөс санаа зовчихлоо.

GOSHA

Петиа зүгээр ээ. Бэртэл авахаар илүү тэсвэр хатуужилтай болж чадна.

RODION

Гэхдээ том болохын тулд илүү урт хугацаа шаардагдана шүү дээ Гоша.

GOSHA

За за, би тогломооргүй болчихлоо.

CHECKERY

Петиагаас болсон уу?

GOSHA

Тийм ээ. Нэг нь гомдсон байхад би ингээд тоглоод байж чадахгүй.

YANA

Би Петиаг байхгүй байхад тогломооргүй байна.

YANA

Бүгдээрээ тоглохоос илүү хэрэлдсээр байгаад таарлаа.

CHECKERY

Надад сайхан санаа байна.

YANA

Талбайгаас гарсан уу?

PETYA

Тийм ээ. Гарсан шүү.

PETYA

Юана, чамд одоо анхааруулга өгье.

PASHA

Хөөх.

PETYA

Тоглох байдлаа жоохон өөрчил.

YANA

Одоо бүгд жинхэнээсээ тоглоё.

GOSHA

Петиа, чи маш сайн тэмцээний шүүгч юм аа.

POLLY

Сайхан юм аа. Бидний хамгийн бага нь хүртэл хамт тоглох арга олчихлоо.

PETYA

Бас хамгийн дээр нь байна шүү.

PASHA

Чи нээрээ л том болсон байна даа.

PETYA

Тийм шүү. Би одоо хамгийн том нь.

CHECKERY

Чи хамгийн том нь байгаад зогсохгүй бүр хамгийн өндөр нь болсон байна. Олон тоглогч байдаг ч ганцхан шүүгч байх хэрэгтэй.

PETYA

Тийм байна аа. Би одоо л ойлголоо. Бүгдээрээ одоо тоглоё.

 

 

 

 

 

Back to episodes Go home