Мэл энэ яаралтай түргэний тэргэн дэх миний суудаг суудал биш байна.
Клэйр чи бөөлжөөд ухаан алдсан. Чамд гурван инч хэвлийн бэртэл, толгой дээр чинь том булдруу байгаа, аль нь ч ...
Мэл чи бүгдийг нь маргааш шалгаж болно. Би буцаад эмнэлэг дээр очмогцоо өвчтөнүүдээ эмчилж эхэлнэ. Одоо өвчтөнүүд дүүрэн байгаа
Клэйр буцаад эмнэлэг дээр очмогцоо томографд харуулы. Гэмтэл, хаван эсвэл цус хуралтаас болоод гавал дотрох даралт нэмэгдэж байж болно
Мэл тэгээгүй ээ. Би шинж тэмдгээ чамаас илүү мэднэ гэдэгтээ итгэлтэй байна. Толгой өвдөхгүй байна, нэг талдаа сул оргихгүй байна.
Клэйр толгойны гэмтэлгүй эмч нь шийдвэр гаргана.
Мор урагдал энд байна. Умайн гуурсан хоолой үхжиж байна. ДиБикэй хямсаа.
Эм даралт нь 90/65 гээд тогтвортой болчихож. Би хавчаарыг авы
Мор би зүгээр ээ. Чи марлийг нь ав.
Эм тэгвэл чамд илүү дээр байна. Гаранд чинь гэмтэл бага учирна.
Мор бидэнд зургаан гар хэрэгтэй, дөрөв байна, хоёроор ажилла гэж байгаамуу? 2 номерийн хромон кеткут өгөөрэй.
Лим зүрх нь цээжний даралтаас болоод шилжчихсэн байна. Баруун тийш нь тэлээд үз
Алекс хаашаа ч явж болохгүй байна.
Лим түүнийг хаа. Хажуу талаас нь хийгээд үзий
Алекс тэгвэл амаргүй байна
Лим тэгсэн нь дээр, ингэж хийвэл боломжгүй.
Шон байна уу?
Лиа тиймээ, Шон.
Шон Лиа юу?
Лиа тиймээ. Би байна. Чи зүгээр үү?
Шон яагаад чи ярьж бйагаан?
Лиа би зүгээр ээ. Би энд үлдээд тусламаар байна.
Шон үгүй ээ чи надад хэрэггүй за юу? Надад аврах ажилтан хэрэгтэй
Лиа тэд ханыг бэхжүүлэхийн тулд угсардаг шат гээд олон юм авч явж байна.
Шон эхлээд усыг хаах ёстой.
Лиа гол хоолойг нь хаасан. Яагаад гарч ирээд байгааг нь мэдэхгүй байна
Эм бид хоёр таван минутын дараа живэх нь.
Шон тийм бишээ. Усны гоожиж байгаа байдлаас харахад, бидэнд нэг цаг байна. Бас би эндээс гарч болно.
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 20 дугаар анги
Шон би чамайг чөлөөлөхийн тулд төмрийг хөрөөдөх болно. Өмнө нь хийгээгүй шалтгаан нь арын шилбэний чинь артерийг урахаас сэргийлж байсан, гэхдээ одоо өөр аргагүй. Үүнийг уу. Хөрөөдөх үед хөл чинь үе үе хөдлөх учраас их өвдөнө шүү. Чи толгой чинь өвдвөл яадаг вэ?
Эм намайг тайван байлгах гэж асууж байна уу?
Шон тиймээ. Гамшгийн нөхцөл байдлаас чамайг сатааруулах нь цусны даралтыг чинь буулгахад тусална. БАс цус алдалтыг бууруулна.
Эм шударга зан экс бид хоёрын асуудал байсан. Би түүнд нээлттэй хандаж, бүх зүйлээ хэлдэг байсан. Харин тэр тэгдэггүй байсан.
Шон чи үүний дараа түүнийг мартана гэж хэлсэнээ жинхнээсээ хэлсэн үү?
Эм аажмаар усаар дүүрч байгаа өрөөнд газар доорх төмөрт зоогдсон байгаагийн нэг давуу тал нь чухал зүйл дээрээ төвлөрөх. Тиймээ, би түүнийг мартана.
Шон чи түүнд хайртай байсан бол, магадгүй чадахгүй байх.
Мэл хэлээ биздээ?
Клэйр юу? Чимээгүй бай, битгий хөдөл
Мэл машин гэмтэл харагдаж болох хэсгээсээ аль хэдийн өнгөрчихсөн байна. Чиний юу ч хэлэхгүй байгаа чинь надад яаж үхэхийг минь хэлэх гэж байна эсвэл минйи цагийг үрсэндээ яаж уучлалт гуйх вэ гэдгээ бодох гэж хичээж бйана
Клэйр чиний зөв. Тархи чинь зүгээр байгаад баяртай байна. Би огтхон ч уучлалт гуйхгүй
Мэл ингэж их санаа зовж байгаад баярлалаа. Одоо би эндээс гарч өвчтөнүүд дээрээ очлоо, чи буцаад дарсны газартаа очиж тусла.
Клэйр шар айрагны үйлдвэр.
Мэл больдоо, би буруу хэлчихлээ. Өнөөдөр хэцүү өдөр байсан биздээ? Газар хөдлөлт болсон.
Клэйр би чамайг олон хүнд өдөр туулахыг харж байсан, гэхдээ будилсан байхыг чинь нэг ч удаа харж байгаагүй. Халаадаа сөх дөө. Чи дотуур цус алдаж байна.
Мор надад баки усжуулалт хэрэгтэй, дараа нь түүнийг хааж эхэлцгээе.
Марк Рэзник эмчээ.
Мор Хойшоо болоорой Эндрюс эмчээ. Бид энэ хэсгийг аль болох ариун байлгахыг хичээж байгаа
Марк чамайг хагалгаа хийж байгаа газраа жинхэнэ хагалгааны өрөө биш гэдгийг мэдэж байгаад баяртай байна.
Мор сул өрөө байхгүй байгаа. Мэс засалчид ч байхгүй байгаа. Соруул
Марк тэгээд чи Глассмэн эмийн гараа ашиглаж болохгүй гэсэн тушаалыг зөрчөө юу
Мор савнаас гадуурх жирэмслэлт. Умайн гуурсан хоолой урагдсан. Өвчтөн үхэж болох байсан. Максон утас
Марк чи өөр арга олж болох байсан, гэхдээ баатар болохыг хүссэн. Гараа өвчтөнөөс аваад, өрөө рүүгээ яв. Би дуусгая.
..
Лим гол судасны эхэн хэсэгт гэмтсэн зүсэлт байна. Хавчаар судасны ханыг урах болно. Тэр цус алдаж үхнэ. Бас түүнтэй ойрхон хавчвал, толгой руу нь цус урсахгүй. Тархины үхжилт болно.
Алекс чи буцаад эмнэлэг рүү явах хэрэгтэй. Би хүүтэй хамт үлдэе
Лим хэн ахлаж байна?
Эм эхлээд Эндрюс, дараа нь Морган, тэгээд дахиад Эндрюс. Тэр буцаад өвчтөний өрөө рүү явсан. Эндрюс хагалгаа хийж байгаа.
Лим заза, ямар өвчтөн байна?
Эм 4 дэх ор. Цээжний өвдөлтөөс бусдаар эрүүл 35 настай хүн.
Лим тропонинд мэдрэг хэвээрээ байгаа юу?
Эм эхлээд сөрөг гарсан.
Лим цагийн дараа дахиад троп хий. Өөрчлөлт байхгүй байвал эмнэлгээс гарга. За
Эм 2 дугаар ор, 16 настай. Хөлөн дээр нь шүүгээ унасан.
Лим пульс, мэдрэхүйн үзлэг нь хэвийн үү?
Эм тиймээ.
Лим тэр чигээрээ хугараагүй байна. Ар талын хавтан хийхэд бэлд, давтан үзлэгт бүртгүүл.
Клэйр Лим эмчээ
Лим энэ хэн юм?
Клэйр Мэлэндэз эмч.
Эр Парк эмчээ. Юу болсон бэ?
Алекс сайнгүй ээ Кэйси. Бид чамайг эмчилж чадсангүй. Бид чам дээрээс үүнийг авбал, чи цус алдаж эхэлнэ, бид цусыг чинь тогтоож чадахгүй. Чи үхнэ.
Эр үгүй ээ. Үгүй ээ үгүй үгүй таны буруу. Та, та эндүүрсэн байх. Миний, миний аав хаана байна?
Алекс тэр ирж байгаа. Бид чамайг тухтай байлганаа.
Эр би өвдөхгүй байна, ойлгож байна уу? Та эндүүрсэнээс гарцаагүй
Алекс уучлаарай Кэйси.
Эр минйи аав хаана байгаан?
Шон цааш явах гэдэг зүгээр л бууж өгч бүтэлгүйтэхийг зөөлрүүлж байгаа биш гэжүү?
Эм чи үүнд итгэдэг юмуу? Чи өөрийгөө бүтэлгүйтсэн гэж бодоо юу? Гарз хохирлоо хүлээн зөвшөөрөх нь биднйиг илүү хүчтэй болгодог.
Шон бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь биднийг бүтэлгүйтүүлэхгүй. Бид амжилт олох хүртлээ тэмцсээр л байвал, тэгвэл..
Эм тийм бишээ. Энэ биднийг гацаадаг, биднийг бусад ялалт руу явуулдаггүй.
Лим чиний улаан эсийн шинжилгээ цус алдалт зогсоогүйг чинь харуулж байна. Хэвлийн хөндийн ард байна.
Мэл нойр булчирхайнаас байх.
Лим бид чамайг нээвэл, их хэмжээний тайралт, нөхөн сэргээлт хэрэгтэй гэсэн үг, чи хиймэл нээлхий эсвэл чихрийн шижинтэй болж магадгүй.
Мэл би хэвлийн хагалгааны бүх эрсдэлүүдийг сайн мэдэж байгаа
Лим илүү хуучинсаг арга нь цус алдалтыг зогсоохын тулд бөглөрлийг ангиогоор харах. Аюул багатай..
Мэл дахиад л, мэднээ. Бөглөрлийг нь хий
Клэйр энэ хэргийн хувьд, би үүнийг аюулгүй гэж бодохгүй байна. Цус алдалт нойр булчирхайнаас биш бол, үүнийг олтлоо тэр хавиар нь хайх ёстой болно, тэгвэл хэтэрхий оройтож магадгүй.
Лим оронд нь хагалгаа хийлгэмээр байна уу?
Мэл үгүй ээ. Гэхдээ Клэйрийн зөв
Алекс бид аавтай чинь хиймэл дагуулаар холбогдож чадсан. ЭХлээд би түүнтэй ярих уу?
Эр үгүй ээ би түүнтэй өөрөө яры.
Эр1 хүү минь?
Эр ааваа намайг уучлаарай. Ааваа намайг үнэхээр уучлаарай.
Эр1 сонсохгүй байна. Дахиад хэлдээ. Чи гэмтээ юу?
Эр ааваа, минйи буруу ойлгов уу?
Эр1 сонсож байна уу? Хүчтэй байгаарай
Эр ааваа
Эр1 Кэйси
Эр ааваа.
Алекс Дахиад холбоод өг.
Эм онгоц шуурганд боогдсон байгаа. Хэр удахыг нь...
Алекс дахиад холбоод өг.
Лим ходоод гэдэсний холбоосыг хувааж, нойр булчирхайг ил болголоо. Дээд чацархайн артерийн салбар урагдсан байна, нойр булчирхай нь биш. Сайн байна. Эрүүл холбоосыг авч үлдэхийн тулд амьгүй болсон эдийг тайрах хэрэгтэй.
Клэйр бидэнд хавчаар, кастрос дээрх 6 номерийн викрил хэрэгтэй байна. Лим эмчээ?
Лим Эс Эм Эйгийн дээр, нарийн гэдэс..
Шон цус алдаж байгаа судсыг зогсоох гурван арга байдаг, хавчаар, төөнүүр, эсвэл нөхөх. Энэ онгоцыг төмрөөр хийсэн учраас хавчихын тулд 60 тонын даралт шаардлагатай, төөнүүрт хүчилтөрөгч ацетилентэй гагнуур хэрэгтэй. Би усыг нь зогсоох шаардлагагүй. Зүгээр л удаашруулж байна.
Эм чи сорилтонд дасан зохицохдоо сайн юмаа.
Шон тиймээ сайн.
Эм сохроор хөрөөдөх нь тус болохгүй
Шон үгүй ээ
Эм гэхдээ бас бүтэлгүйтэл ч болохгүй. Учир нь төмрийг хөрөөдөх нь чиний зорилго байгаагүй. Намайг аврах нь чиний зорилго байсан. Чинйи зорилго Лиа биш. Харин хайр.
...
Мэл би энэ сорвийг шивээстэй гоё зохицно гэж бодож байна.
Лим цус алдалт нойр булчирхайнаас гараагүй байсан. Эс Эм Эйгээс гарч байсан. Гэхдээ бид хэвлийн хөндийгөөр дүүрэн нэмэлт гэмтлүүд олсон.
Мэл гэдэсний цус алдалт уу?
Клэйр эхэн үе дээрээ яваа. Бид цусны урсгалыг бүрэн нөхөн сэргээсэн. Гэдэс чинь зүгээр гэдэгт итгэлтэй байна
Мэл хэр итгэлтэй байгаан? Минйи сүүний хүчил хэд байна?
Лим 4
Мэл гэдэсний хананд аль хэдийн доголдол байгаа гэсэн үг.
Клэйр сүүний хүчлийг чинь дахиад шинжилж үзье. Удахгүй бууна гэдэгт итгэлтэй байна.
Мэл гэхдээ хэрвээ нэмэгдвэл, цус алдалт ихсэж байгаа гэсэн үг, илүү их бактерийн ялгаруулалт үүснэ. Яваандаа халдварын шок болно, эмчилгээ хийгээд нэмэргүй
Лим хараахан тийм дээрээ тулаагүй.
Эр түүнд дахиад удна гэж хэлээрэй.
Лиа хэр удна гэж?
Эр уучлаарай мэдэхгүй ээ.
Лиа тэр 15 минутын дараа живнэ гэж хэлсэн. Удна гэдэг чинь 15 минут хүрэх үү үгүй юу?
Эр тэр сүүлийн чичиргээ багийнхныгаа доошоо явуулахад бүх зүйлийг дэндүү тогтворгүй болгосон.
Лиа та нар хүмүүсийг аврах ёстой. Та нар баатар байх ёстой.
Эр одоо замаас холд, би яг одоо багийнхныгаа илүү олон бэхэлгээ, угсардаг шат, хүнд машин авчрахад нь тусламаар байна. Таны хийх хэрэгтэй зүйл бол Мурфи эмчийг тэндээс гар гэж ятгах.
Алекс надтай яриарай Кэйси.
Эр би, би ядраад байна.
Алекс зүгээр л, ярилцы. Чи яагаад ааваасаа уучлалт гуйгаад байгаан? Чи юу хийсэн гэж бодоод байгаан? Энэ чинь юу ч байлаа гэсэн чи түүнийг яг одоо уурлуулахаар зүйл хийгээгүй гэж бодож байна.
Эр та юу ч мэдэхгүй.
Алекс би аавуудын сэтгэлийг мэднэ. Би хичнээн их уурлаж, байдал хичнээн дордсон ч бид хүүхдүүдээ хайрлаж байдаг гэдгийг мэднэ.
Эр би ээжийгээ алчихсан.
Лиа чи гарах хэрэгтэй
Шон удахгүй ээ
Лиа удахгүй бишээ, Шон. Чи яг одоо гарах ёстой. Барилга тогтворгүй байна
Шон Вира явж чадахгүй.
Лиа гал сөнөөгчид надад их ахицтай байгаа гэж хэлсэн, тэд удахгүй Вираг аварч чадна, гэхдээ чи наанаасаа гарах хэрэгтэй байна.
Шон чи худлаа хэлээд байгаамуу?
Эм чи явах хэрэгтэй Шон.
Шон би чамайг орхивол, чи үхнэ.
Эм хэрвээ чи үлдвэл, бид хоёр хоёулаа үхнэ. Чи энэ төмрийг цагт нь хөрөөдөж чадахгүй.
Шон би төмрийг хөрөөдөж чадахгүй. Гэхдээ хөлийг чинь хөрөөдөж чадна. Иргэний дайны үеэр, мөчдийг гурван минутын дотор тайрч чаддаг эмч байсан, тэр цус алдалт болон өвдөлтийг хамгийн бага байлгасан, тиймээс шокны нөлөө багасна. Бидний мэс илүү хурц, тэхээр би арьс болон булчинг илүү хурдан зүсч чадна, би төмрийг хөрөөнийхөө зөвхөн дээд талаар хөрөөдсөн. Тэхээр доод тал нь ясыг чинь хөрөөдөхөд цэвэрхэн байгаа. Чи энэ мэс ажилбарыг хийлгэх үү?
Эм үгүй ээ. Надад нэг болзол байна. Чи намайг дйилэхгүй бол цааш явна, гэж надад амлах ёстой. Чи хайраа олох эрхтэй. Тэгэх хэрэгтэй. Чи энд миний төлөө өөрийнхөө амийг эрсдэлд оруулж байгаа биздээ? Тэгвэл одоо би чинйи төлөө амиа эрсдэлд оруулж байна. Цаашаа явна гэж амла, Шон. Амла
Шон би амлаж байна. Ажлаа эхэлцгээе.
Мэл анагаахын сургуульд орохын өмнөх жил, би 6 сар чөлөө аваад, зүүн өмнөд Азиар үүргэвчтэй аялсан. Дэн буудал шөнийн 3 доллар. Шар айраг 50 цент. Бас би ТАйландад нэг жижигхэн арал олсон, Ко Ланта. Хулсан овоохой, далдуу модноос өөр зүйл байхгүй. 8 өдөр болсон. Моби Дикийг уншаад. Дурлаад л. Хэр өндөр байна?
Клэйр өндөр байна. 8,1.
Мэл тэр газар одоо жуулчдаар дүүрэн байгаа байх.
Эр тэр осолд орсон. Сүртэй зүйл байгаагүй. Ээж энэ талаараа мэдээллээгүй. Гэхдээ хүзүүг нь өвтгөхөөр том зүйл байсан. Их өвдсөн. Тэр өвдөлтөө тэвчээд л байсан. Минйи бодлоор
Алекс эмэндээ дасал болчихсон юмуу?
Эр би кино үзэх хэдэн доллар хулгайлах гээд цүнхийг нь нэгжсэн, тэгээд гурван тал лонх жортой эм олсон. Нэг ижилхэн эм.
Алекс чи тэгээд яасын?
Эр юу ч хийгээгүй. Би ээжид эсвэл аавд юу ч хэлээгүй. Би юу гэж хэлэхээ мэдээгүй. Гурван долоо хоногийн дараа тэр унтаж байхдаа тун хэтрүүлсэн байсан. Тэр тусламж дуудах ёстой байсан. Би түүнд хэлэх хэрэгтэй.
Алекс тэгнээ. Амлаж байна.
Марк би хоёрдох жилийн рэзидэнт байхдаа Уилмэт Фортингэйл эмч дээр томилогдсон. Өөртөө итгэлтэй, ёжтой, гомдомхой хүн. Бидний анхны хамтарсан хэрэг дээр, би түүнийг алдахыг харсан. Тэгээд би түүнийг мэдэгдсэн. Тэр над руу дайрсан. Намайг ямар төрлийн эготойг, дээд албан тушаалтнууддаа хэр бага анхаардаг, амьдралдаа хүнд итгэхэд хэцүү байдаг талаар минь шүүмжилсэн. Хоёр өдрийн дараа, Ёс зүйн хурлаар хэн алдаа гаргасныг шалгасан. Би. Рэзидэнт байх хугацаандаа чи өөрийгөө бүхнийг мэддэг гэж болно.
Мор намайг уучлаарай. Би танд өөрийнхөө оношийг хэлэх ёстой байсан. Хэцүү байсан
Марк тиймээ. Надад харагдсан зүйл чинь бол чи протоколоо хүндлээгүй, бас дарга нараа, өвчтөнүүдээ хүндлээгүй. Чамд хамаатай ганц зүйл бол чиний карьер. Бас дахин хэлэхэд, минйи буруу байсан. Чиний өнөөдөр өвчтөнийхөө төлөө хийсэн зүйл гайхалтай байсан. Чи хүмүүсийг аврах нь чинйи хамгийн чухал зүйл гэдгээ тодорхой болгосон. Харамсалтай нь, энэ чинйи мэс засалчийн карьерийг эрсдэлд оруулсан. Чи үений капсулын зүсэлтээ гэмтээсэн байна. Надад харамсалтай байна.
Мэл би үхэхээс айхгүй байна. Намайг сайн католик, шүтээний хүү болгож өсгөсөн, би Анхны адисаа хүртэж, мөнгөн загалмайгаа үнэнчээр зүүж, Тиа Абэбэ надад Зөвшөөрөл өгсөн. Би жинхэнэ итгэгч байсан. Дараа нь коллежид орсон. Магадгүй би одоо л хоосон зай ширтэж байгаа байх, би төлөвлөсөн шигээ хүн болоогүй гэхдээ, энэ эргээд над дээр ирж байна. Яг л дулаахан тэврэлттэй хуучин найз шиг минь.
..
Клэйр би чамд нэг зүйл хэлэх..
Мэл хэрэггүй ээ. Чи явах хэрэгтэй. Энэ газарт тусламж хэрэгтэй хэвээрээ байгаа. Баяртай Клэйр
Клэйр баяртай
Алекс 96,1. Зүгээр байна.
Эр 96-аас хүйтэн санагдаж байна. 56 шиг санагдаж байна. 46. 36.
Алекс Кэйси
Эр 26
Алекс Кэйси. Хөөе, надтай дахиад жаахан хамт байгаач. Би чамд дахиад эпи өгч чадахгүй нь. Кэйси? Кэйси?
Эр ааваа?
Алекс тиймээ. Би яг энд байна.
Эм чамд морфин байсан юмуу?
Шон ийм зүйлд хэрэгтэй гэж бодоод хадгалсан байсан юм
Эм надад хэлээгүй чинь сайн байна.
Шон тиймээ
Эм сайн тал нь? Би гурван минутын дараа 10 паунд хаяна.
Шон би 8 гэх байсан, чи цус алдалтыг тооцоогүй бйана бас...
Эм чи бүх зүйлийг шууд утгаар боддог уу?
Шон үгүй ээ. Лиа, надад 1-180 хүртэл секунд тоолоод өг. Би гурван минутанд хэр ойр байгаагаа мэдмээр байна.
Лиа энэ чамд яаж туслахын?
Шон туслахгүй байхаа гэхдээ чамайг хашгиралтаас сатаарахад тусална. Бэлэн үү?
Эм үгүй ээ. Заза бурханыг бодоод зүгээр л хий
Лиа нэг, хоёр, гурав.
Лим би буцаж ормоор байна. Бид нар илүү их гэдэс тайрч, гэмтлийн Виппл хийвэл..
Арон гэмтлийн Виппл ээ?
Лим энэ их том хагалгаа. Заза, маш том хагалгаа, мэдээж ямар ч баталгаа байхгүй, олон хүндрэл гарна, гэхдээ яг одоо хийвэл, бидэнд..
Арон байзаарай, байзаарай. Түр зуур тогтоод ярилцы. Юуны өмнө бид Мэлэндэзийн талаар ярилцаж байгаа биздээ? Хоёрт, бид тоог нь мэднэ
Лим аймшигтай байгаа. Магадгүй энэ санаа ч гэсэн гэхдээ үүнээс өөр арга байхгүй. Бид хоёр боломжтой шийдэл олох хүртлээ чи миний санааг, би чиний санааг үл тооно.
Арон заза, ийм байна. Чацархайны байпасс аль хэдийн бүтэлгүйтсэн. Түүний сүүний хүчил 4-өөс 8,1 болж хоёр дахин нэмэгдсэн. Ямар ч хэмжээний судас солих хагалгааны талаар ярилтгүй болсон. Ямар нэг гайхамшигаар, тэр хагалгаагаа хийж дуустал амьд байсан, тэр гуурсаар хооллоно, нээлхийтэй ууттай чихрийн шижинтэй болж, элэгний донор хүлээх болно. Чиний ээлж. Эмч байхаа болих цаг болсон. Найз бай.
Эр ааваа би мэдэж байсан. Ээжийн талаар мэдэж байсан. Эмний талаар мэдэж байсан. Би танд хэлэх ёстой байсан.
Алекс би ч гэсэн мэдэж байсан. Мэдээж би мэдэж байсан. Хэн нэгэнд хайртай болбол, ямар нэг асуудал гарсаныг мэддэг.
Эр гэхдээ ааваа, та мэдэж байсын бол..
Алекс би чадна гэж бодсон зүйлээ л хийсэн. Заримдаа, чи тэдэнд тусалдаг гэхдээ, заримдаа хэний ч хийж чадах зүйл үлдээгүй байдаг. Бид томчууд нь байсан. Энэ бол бидний асуудал, бидний хариуцлага байсан, чинийх биш Кэйси. Энэ хэзээ ч чинйи буруу байгаагүй.
Лиа 67 68 69 70
Шон би ясанд хүрчихлээ
Лиа 71 72
Шон чи ухаантай байх ёстой Вира
Лиа 74 75
Шон цааш нь тоол
Лиа 80 81
Лим намайг уучлаарай. Би дахиад олон зүйл хийж чадах байсан. Илүү хурдан илүү дээр.
Мэл чамайг буруутгах зүйл хайж байгааг мэдэж байна. Гэм буруу байгаа бол, шалтгаан байгаа. Заримдаа, зүгээр л тийм зүйл байдаггүй. Энэ миний уурыг ч гэсэн хүргэж байна. Би үлдсэн амьдралынхаа турш чамтай хамт виски ууж чадахаар байсан.
Лим надад дангаар нь уух таалагдаж эхэлж байсан. Одоо бүгдээрээ яах вэ?
Мэл буруутгах хэрэггүй ээ.
Лиа 150 151 152 153 154
Шон Вира Вира. Амьсгалаа гарга. Амьсгалаа гарга
Лиа 172 173 174 175, 179 180. Гурван минут болчихлоо Шон. Шон? Шон? Шон намайг сонсож байна уу? Шон?
Эр ааваа би даараад байна.
Алекс мэднээ. Намайг уучлаарай
Эр хоёулаа снөүбордоор гулгах хэрэгтэй.
Алекс чи надад мэхээ зааж өгнө биздээ
Эр та хөлөө хугалчихна. Ээж намайг алах байсан.
Алекс тиймээ.
Эр би танд хайртай ааваа
Алекс би ч гэсэн чамд хайртай.
...
Эм аав нь эргүүлийн машинтай ирж байгаа. Түүнийг одоо яриулы
Алекс энэ лангууг одоо авч болноо. Ноён Тэйлор. Парк эмч байна.
Эр Лиа? Явах цаг боллоо.
Лиа би чадахгүй ээ.
Эр энд хийх зүйл үлдээгүй. Бид чамайг эндээс гаргах хэрэгтэй.
Эр бид нэг юм оллоо
Лиа хөөе чамд дуулга хэрэгтэй
Арон сайн уу?
Мэл сайн уу?
Арон би Эйг дахиад өвчин намдаагч хийлгэсэн гэж дуулсан
Мэл тиймээ.
Арон би байнга дараагийн Тэрэза Адамсд юу тохиолдох бол гэж бодоод байгаа. Түүнийг санаж байна уу?
Мэл цөсний хүүдий. Бид тэгэж бодсон
Арон хагалгаа хийсэн ч эв эрүүл байсан. Би тэр бүхнийг олиггүй зураг руу буруутгасан. Чи цоргыг нь хаасан 12 нугалаа гэдэсний шарх гэж хэлээд, түүний амийг аварсан. Чамд л гэж хэлэхэд, чи миний хамт ажиллаж байсан хамгийн шилдэг хүн.
Мэл тэднийг маргаанд ялсан гэж шил Макалланаар мөрийций.
Арон 25 уу 17 юу?
Мэл 25.
Арон тэнэг мөрий байна.
Мэл хөөе миний оршуулга болж байна
Арон тэр шотланд вискиг чинь хүлээж байя.
Клэйр би чамд нэг зүйл авчирлаа.
Эр юуын?
...
Клэйр чи намайг аварсан.
Мэл үгүй ээ. Би зүгээр л зөв газартаа, зөв цагтаа байсан. Бүх зүйл чамаас шалтгаалсан. Чи зүгээр болноо Клэйр.
Клэйр надад чамд хэлэх зүйл байна.
Мэл надад ч гэсэн. Би эхлээд хэлье. Чи, үнэхээр, муу боулингийн тоглогч. Магадгүй минйи харж байсан хамгийн муу нь
Клэйр би чамд шивээсийг чинь үзэн яддаг гэж хэлэх гэсийн. Дэндүү олон бугын эвэртэй. Би чамд хайртай
Мэл би ч гэсэн чамд хайртай.
...
Эм шинэ өдөр эхэлж байна
Шон тиймээ тэгэж байна
Эм энэ шууд утгаараа үнэн бас нөгөө талаараа зүйрлэл.
Алекс сайн уу Миа? Үгүй ээ би зүгээр. Зүгээр л, ядарч байна. Хөөе. Би та нартай илүү ойртмоор байна. Гэртээ буцаад нүүж очы. Кэллан байна уу? Түүний хоолойг сонсох гэсийн. Сайн уу хүү минь?
...
Лим хоёулаа хааяа юм ууж байх хэрэгтэй.
Клэйр дуртайяа зөвшөөрч байна.
Шон би Вирад амлалт өгсөн. Юу байсныг нь ойлгосонгүй. Дадлага хийсэн үнсэлт, эсвэл өрөвдсөн үнсэлт, эсвэл салах ёс хийх үнсэлт үү
Лиа энэ бол, “би чамайг олж хараагүй үнэхээр тэнэг байж гэхдээ чамд чин сэтгэлээсээ хайртай” гэсэн үнсэлт байсан. Дахиад нэг удаа үнсэе.
Шон Вира үхээгүй, тэхээр амлалтыг нь тооцохгүй.
Лиа чи намайг илүү сайн хүн болгодог Шон.
Back to episodes Go home