Drain of Oceans-4

Далайн усыг татраах нь

Үргэлжлэл:  00:47:14 мин

 

Эр:

Кен                                өгүүлэгч

Ким Фишер         эрдэнэсийн ангууч

Кори Малкольм         далайн археологич

Гэри Рэндольф           эрдэнэсийн ангууч

Жеймс                  далайн археологич

Мартини                      далайн археологич

Найжел Пикфорд              далайн археологич

Матеус ван Россум    түүхч

Дэн                        далайн археологич

Рик Уортон                  тэнгисийн цэргийн инженер

Эрик:                            тэнгисийн цэргийн түүхч

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Хэдэн зууны турш эрдэнсийн эрэл бидний оюун санааг эзэмдсээр ирсэн билээ.

Ким:  Би боддог юм, хүн болгон амьдралынхаа нэгээхэн хэсэгт нь эрдэнэс хайхыг мөрөөддөг байсан гэж. 

Жон: Энэ алт гэдгийг би шууд л ойлгосон.

Кори: Хөлөг дээр 30 тонн мөнгөн цутгамалууд, 200,000 зоос, алт, маргад эрдэнэс байсан.

Гэри: Эрдэнэс, эрдэнэсийн хойноос шумбах чиний цусанд шингэвэл түүнээс салгах хэцүү.

Кен:  Живсэн эрдэнэс одоо ч гэсэн далайн ёроолд байсан хэвээр. Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг татрааж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана. Сордог элсэн дунд живсэн хөлөг дээрээс та нар яаж мөнгөн цутгамалуудыг гаргаж авах вэ?  

Март:    Энэ асар их мөнгө.

Кен:  Испанийн живсэн галеоны эрдэнэс яагаад Флоридагийн далайн ёроолд 16 км газарт тархасан бэ? Мөн арктикийн гүнээс алдагдсан дэлхийн томоохон алтан гулдмайнуудыг хэрхэн гаргах вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – ЖИВСЭН ЭРДЭНЭС

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Одоо мөнгө шилжүүлэхэд маш амархан.

Дже: Манай үед та нар нэг товчлуур дараад л мөнгөө цахим аргаар шилжүүлнэ. Харин өнгөрсөн үед мөнгийг далайгаар нэг улсаас нөгөөд тээвэрлэдэг байлаа. 

Кен:  Хэдэн зууны турш эрдэнэс, алт, мөнгө, үнэт чулуунууд дүүрэн ачсан хөлөг онгоцууд дэлхийн далай тэнгисүүдээр аялдаг байлаа. Тэдний хойноос далайн дээрэмчид ангуучилна. Тэднийг далайн шуургууд сүйдлэнэ. Тэд шүрэн хаднууд, хадархаг эрэг мөргөн сүйрдэг байв.

Дже: Усан доороос эрдэнэс олох шалтгаан нь ус хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том амьдралын зам байсантай холбоотой юм.

Кен:  Мөн эрдэнэс байгаа газар эрдэнэсийн анчид байдаг.

Найжел Пикфорд:Хүмүүс алтанд хошуурцгаадаг нь гарцаагүй зүйл гэж би боддог. Хүмүүс юм хайх дуртай гэж би боддог. Энэ нь бидний сэтгэлийн гүнд байдаг зүйл.

Кен:  Дэлхий даяар живсэн олон зуун эрдэнэсийн хөлөг онгоцууд судлагдаагүй хэвээр байна. Далай ус шавхагдаж эхлэхэд тэд хамгийн үнэ цэнэтэй нууцаа дэлгэдэг. Ла-Маншийн хоолой. Кентийн эргээс 8 км-ийн зайд. 18-р зууны худалдааны хөлөг онгоцны булш. Далайн давалгаанд далд орсон бүхэл бүтэн мөнгөөр илэрхийлэгдэх өв хөрөнгө. Үнэлж баршгүй хөлгийн үлдэгдлүүд байнга нүүдэг элсэн дор алга болж, дахин ил гарч ирдэг. Ла-Маншийн сувгийн усыг татрааснаар сүйрсэн үлдэгдэл болон живсэн эрдэнэсийг илрүүлж чадах болов уу?

Кен:  1740 оны 1-р сарын 8. Голландын Ост-Инд компанийн “Рузвейк” хөлөг Нидерландаас Ла-Манш руу явж байна. Энэ бол найман сарын аялал байсан бөгөөд Голландын Ост-Инд гэгддэг, халуун ногоо худалдаалах төв болсон Индонезийг чиглсэн аялал байлаа. Хөлөг онгоцонд худалдаачид, цэргүүд, үнэ цэнэтэй ачаанууд дүүрэн.

Март:    Хөлөг дээр 300,0000 мөнгөн гульден мөнгөн цутгамалаар, мөн 36,000 зоос байсан гэдэг.

Кен:  Өнөөдрийн бидний мөнгөөр бол ойролцоогоор 100 сая доллартай тэнцэх хөрөнгө. Английн эргээс хэдэн км-ийн зайд хүчтэй далайн шуурга болжээ. Хөлөг онгоц элсэн эрэг мөргөж живж алга болов. 237 хүн амиа алдаж, харин мөнгөнүүд далайд живжээ. Одоо 270 гаруй жилийн дараа усан доорх археологичдын баг үүнийг судлах гэж байна. Мартин Мандерс экспедицийг удирдах юм.

Март:    Усан доор том хэмжээний малтлага хийх үнэхээр өвөрмөц байдаг, бид усан дор байгаа зүйлсэд үнэхээр болгоомжтой байх ёстой, эс тэгвээс бид түүнийг үүрд алдах болно.

Кен:  Эндэхийн ус нь маш аюултай. Онгоц сүйрсэн газрыг олохын тулд багийнхан хамгийн сүүлийн үеийн технологи болох олон цацрагт гидролокаторыг ашиглан хайлт хийнэ.

Родриго:      Бид олон цацрагт зураг авал хийсэн, ингэснээр далайн ёроолын нэг бүхэл дүрсийг зохионо.

Кен:  Олон цацрагт гидролокатор нь  далайн ёроол руу дуу авианы долгионы дохиог илгээдэг. Буцаж ойсон дохио доорх объектуудын хэлбэр, гүнийг харуулдаг.

Род:  Ийм арга замаар бид энэ оньсгийг нэгтгэн цуглуулж болно. 

Кен:  Гидролокаторын мэдээллийг сүүлийн дүрслэлийн ачаар нэгтгэснээр одоо Ла-Маншийн хоолойн усыг татраах боломжтой боллоо. Далайн ус татрахад багынхан эхний сорилттой тулгарлаа, далайн ёроолын бүтэц. Энэхүү ер бусын далд ертөнц нь км үргэлжилсэн нүүдэг элсэн манхнуудтай жинхэнэ усан доорхи цөл ажээ. Энэ бол Гудвины элс. Эдгээр эцэс төгсгөлгүй нүүдэг элснүүд нь усны мандалтай ойрхон байдаг учраас далайн замд маш аюултай байдаг.   

Март:    Тэднийг агуу хөлөг онгоц залгигчид гэж нэрлэдэг.

Кен:  Энэ оршуулгын газарт ойролцоогоор 2000 хөлөг байдаг бөгөөд тус бүр нь энд занганд орж хайргадсан байдаг. Энд мөн “Рузвейк” хөлөг сүйрч, хэдэн зууны турү сураггүй болсон билээ. Эрдэнэс ачсан энэ хөлгийг харуулах хангалттай хэмжээнд элс шилжсэн болов уу? Ла-Маншийн ус үргэлжлэн татрахын хэрээр дүрс нь тодорч эхэллээ. 18-р зууны хөлгийг хэмхэрсэн үлдэгдэлүүд. Шинжээчийн дүгнэлтээр голландаас гаралтай эртний эд өлгийн зүйлс байна. Хөлөг ил гарч, хуурай болмогц энэ “Рузвейк”-ээс үлдсэн бүх зүйл гэдэг нь тодорхой боллоо. Археологчид одоо хөлгийн үлдэгдэлтэй янз бүрийн өнцөгөөс танилцаж, түүнийг нэгд нэгэнгүй судлана. Хөлгийн их бие хэдийн далайд үгүй болсон, гэхдээ энд баахан дүнз, банзнууд, хачирхалтай өнцөгөөр хэвтэх хэмхэрсэн тавцангийн банзнууд, мөн хаа сайгүй тарсан таван их буу байна.

Роб:   Сүүлийн 250 жилд хэн ч хараагүй зүйлийг бид нээж байна.

Кен:  Гэхдээ эрдэнэс хаана байна вэ?

Март:    Бид хөлөг рүү шумбаж очоод судлана, энэ хөлөг живсэн нууцыг нь олно гэж найдаж байгаа. Ихэнх хүмүүсийн хувьд энэ эрдэнэсийн хөлөг онгоц. Археологчдийн хувьд хөлөг өөрөө эрдэнэ, учир нь бид маш их мэдээлэл авч чадсан.

Кен:  Далайн хурдан түрлэг ажиллагааг хүндрүүлнэ. Өдөр болгон далайн түрлэг, татралтын дунд аюулгүй шумбаж зөвхөн ганцхан цаг байх боломжтой.

Март:    Энэ цаг хугацааны уралдаан.

Эр:     Шумбахад бэлэн.

Март:    Өргүүрээр доош буух нь өнгөрсөн үед буцаж очихтой адил. Доош буулгаарай, би хэзээ зогсоохыг хэлнэ.

Март:    Энэ 1740 оны үеийн бортго.      

Кен:  За, чи тайван байж болно, бид байрлалыг нь тогтоосон.

Эр:     Ойлголоо.

Кен:  Энэ хоолойгоор 25 метрийн гүнд агаар дамжуулдаг.

Март:    Тэнд шумбаж эхлэхэд үнэхээр, үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Би сэлж байгаад тэнд гэнэт их буунууд харсан, мөн далайн ёроолоос цухуйсан шургаагийг. Тэр бүх хүмүүс амиа алдсан газар энэ гэдгийг чи ойлгож эхэлдэг. Энэ бол оршуулгын газар.

Кен:  Усгүй болсон живсэн хөлөг “Рузвейк” сүйрлийн цар хүрээг харуулж байна. Үлдэгдэл хэсгүүд томоохон талбайд цацагджээ. Эрдэмтэдийн таамгалалаар хөлгийн үндсэн хэсэг нь энд байна, гэхдээ эндээс баруун хойно 120 метрийн зайд хоёр зангуу, баахан торхнууд хэвтэнэ. Дараа нь зүүн хойд зүгт 270 метрийн зайд 10 их буу тарсан хэвтэж байна. Зүүн талд нь дахиад 8 их буу зэрэгцэж, хажууханд нь дахиад нэг зангуу байна. Багынханд ердөө 12 хоног живсэн газарт ажиллах цонх байгаа, заримдаа ердөө хэдхэн кв метр газрыг ухахад хэдэн өдөр зарцуулах учраас тэд эрэл хайгуулдаа төвлөрөх хэрэгтэй. 

Март:    Бид сонголт хийх ёстой, харин үүнд бидэнд дуу авианы мэдээлэл тус болсон.

Кен:  Мартин хөлгийн сүүл хэсгийг сайтар судлахаар шийджээ.

Март:    Энэ бол офицерууд, зорчигчид, худалдаачид аялан явахдаа байрладаг, мөнгөө хадгалдаг байсан тэр хэсэг.

Кен:  Гэхдээ хичнээн их эрдэнэс энэ дор байсаар байгаа бол?

Кен:  Археологчид асар том тоос сорогчийг ашиглан элсийг зайлуулж, хогнуудыг нямбай түүж байна.

Март:    Тийм ээ, би нэг юм оллоо. Нэг объект олсон.

Кен:  Мартин хэмхэрсэн авдар, түүнээс асгарсан зүйлийг олжээ. Ингээд сэтгэл хөдөлгөсөн мөч. Мөнгөн зоос, түүний араас дахиад хэдэн арван зооснууд. Ост-Индэд зориулагдсан мөнгө 270 жил гаруй энд хэвтжээ.

Кен:  Живсэн “Рузвейк” хөлөг эрдэнэсээ задлаж эхэллээ.

Эр:     Шумбалт дажгүй юу?

Март:    Шубалт дажгүй.

Март:    Эдгээр найман реалын найман мөнгөн зооснуудыг зөвхөн далайн дээрэмчидтэй киноноос харж болно.

Кен:  Испанийн реал 18-р зуунд худалдаа арилжааны нэгдсэн валют байжээ. Мөнгөөр цутгасан нэг зоос нь усан цэргийн 7 хоногийн цалингаас ч үнэтэй байв. Голландын Ост-Инд компанийн хэдэн мянган ийм зооснууд хөлөг дээр байжээ. Рузвейк”-ийг далайд гарахаас өмнө тэднийг цутгажээ. Мөн олдсон зарим зооснууд илт ялгаатай харагдана.

Март:    Энэ том дукатонууд, гэхдээ тэд хуучных. Тэд маш эртнийх. Эд нар 17-р зууных, өөрөөр эдгээрийг хөлөх сүйрэхээс 70-80 жилийн өмнө цутгасан юм.

Кен:  Энэ хөлөг дээр тээвэрлэх ёстой байсан уг компанийн саяхан цутгасан зооснууд биш байв. Голландын Ост-Инд компани хувийн мөнгөн хэрэгсэл ашиглан худалдаа хийхийг хориглодог байжээ, тиймээс илэрсэн эдгээр зооснууд шинэ асуултууд дагуулж байна. Хэрэв энэ компанийн мөнгө биш юм бол хэнийх вэ, юун ашиглаж байсан бэ? Рузвейк”-ийн эргэн тойрны хуурай газраас тайлбарыг нь олжээ. Реалуудыг хөлгийн хойд хэсгийн үлдэгдэлээс, компанийн мөнгө хадгалдаг газраас олсон. Гэвч гайхалтай нь тэдэнтэй хамт бусад зооснууд ч олдсон. Бүр тэдний заримыг нь нууцалж байсан нотолгоо ч байна.   

Март:    Энэ зоосонд байгаа үнэхээр сонирхолтой нэг юм бол энэ жижигхэн нүх. Нэг бол зоосыг хувцсан дотуур зүүдэг байсан байх. Эсвэл хэн нэгэн ийм зоосон хүзүүвчтэй, түүнийгээ нуудаг байсан байх.

Кен:  Ла-Маншийн ёроолоос олсон эдгээр зооснууд түүхэн дэх эртний мэргэжил болсон контрбандын шинэ, ер бусын нотолгоо байж болох уу?

Март:    За энэ нотариусын гэрчилгээ, албан ёсны бичиг баримт.

Кен:  Амстердамд Мартин Мандерс Рузвейк”-ийн живсэн эрдэнэсийг судлах явцдаа түүхч Матеус ван Россумтой танилцжээ.  

Март:    Хамгийн сонирхолтой нь бидэнд төрөл бүрийн зооснууд байгаа, зарим их хуучных.

Мат:  Энэ хувийн наймаа гэдэг нь илэрхий.

Кен:   Хувийн наймаа гэдэг нь хар зах дээр цэцэглэж байсан контрбандын мөнгө.

Март:    Энэ хууль бус гэж үү?

Мат:  Үгүй ээ, энэ хууль бус байсан, учир нь компани мөнгийг Испаниас Ази руу, тэндээс эргээд тээвэрлэхийг хориглосон юм.

Март:    Тэгвэл энэ нотолго нь байх нь ээ?

Мат:  Үнэндээ энэ бүхэн хууль бус.

Кен:  Ост-Индэд мөнгө Голландад байдгаас илүү үнэтэй байжээ, тиймээс учир нь түүгээр халуун ногоо гэх мэт арилжааны бараа худалдаж авч болдог байв. Ажил хэрэгч хөлгийн багийн гишүүд өөрсдийн гэр бүл, найз нөхдийнхөө бэлэн мөнгийг цуглуулж авна. Дараа нь тэд азид ирээд орлого олох зорилгоор өөрсдийн хувийн мөнгийг зүгээр л Ост-Инд компанид зардаг байжээ. Энэ хууль бус зүйл, гэхдээ компани энэ наймааг нүдээ анин өнгөрүүлдэг байсан учир нь тэд маш их халуун ногоо авахын тулд контрбандын мөнгийг ашигладаг байсан аж. “Рузвейк”-ийг уснаас гаргаснаар зөвхөн түүний сүүл хэсгээс ч биш, мөн хөлгийн бусад хэсгүүдээс ч хувийн зооснууд олдсон билээ. Дахин шинэ асуулт үүслээ.

Март:    Контрбандийг зөвхөн наймаачид хийдэг байсан уу, эсвэл энэ илүү түгээмэл байсан уу?  

Мат:  Үнэн хэрэгтээ энэ их түгээмэл байсан. Хөлгийн ахмад, түүний эхний туслах, түрүүч нар, компанийн худалдаачид, бүр доод албан тушаалтнууд байсан нь тухайн наймаанд багын гишүүд их бага хэмжээгээр оролцож байсныг илтгэдэг.

Кен:  Хоёр зууны туршид голландын Ост-Инд компани ази болон Амстердамт байсан толгой компани хоёрын дунд худалдаа наймааг хянаж байснаар уг нийслэлийг дэлхийн худалдааны голлох төв болгож чаджээ.

Матт: Голландын Ост-Инд компани үндэстэн дамнасан хамгийн анхны томоохон корпораци байсан юм.

Кен:  Түүний зорилго ашиг орлого олох. Худалдааны магнай хөлөг “Рузвейк” зэрэг хөлгүүдийг ашиглан мөнгийг халуун ногоогоор арилждаг байжээ. Нилээн эрт хийсэн шумбалтаар энэ хөлгийн онцгой үнэ цэнийг нотлох зүйл олдсон нь... хоёр авдар. Тэднийг нээх үед энэ яг задгай далайн тухай адал явдалт түүх шиг харагджээ. Авдар тус бүрт усанд харласан 50 ширхэн мөнгөн гулдмай байсан нь бүхэл бүтэн хөрөнгө, одоо тэднийг Нидерландын засгийн газар, эрдэнсийн хайгуулчид хувааж авчээ. Гэвч контрбандын зооснууд нь нээлтийн эрин үеийн хамгийн сайхан өгүүлэлд шинэ ойлголт нэмж байна. Мөн багын гишүүд бүгд энэ наймаанд нууцаар хутгалдсаныг харуулж байна.

Март:    Бидний үнэлгээгээр хөлөгт байсан мөнгөний 50% нь контрбандын зооснууд байсан. Тэгэхээр, хэрэв чи “Рузвейк” дээр 36,000 зоос албан ёсоор байсан бол дахиад 36,000-ыг албан бусаар тээвэрлэж явсан болно. Энэ замгүй их мөнгө.

Кен:  Дахиад хэдийг олох ёстой бол? 12 долоо хоногийг экспедицийн 6 дахь долоо хоног өнгөрчээ. Шинжээчид боомтод лаборатори байгуулж, археологийн олдовруудыг нарийн тэмдэглэж,  тэднийг дэлхийн аль ч өнцөгт судлах боломжтой байхаар гурван хэмжээст загварууд бүтээж байна. Цагаан тугалган сав, ахмадын ширээний шилэн лонхнууд... мөн дахиад л компанийн зооснууд.

Дэн:  Бид одоогийн байдлаар ердөө 700-г олсон, дахиад хэдэн мянгийг олох ёстой.

Кен:  Төсөлд ердөө хэдхэн 7 хоног үлдсэн учраас аль болох хурдан амжиж үлдэгдэлүүдээс ахиуханыг гаргах хэрэгтэй. Мөн багынхан “Рузвейк”-ийн эртний нууцыг тайлахыг хүсч байгаа, тэр чухам яаж сүйрсэн бэ?

Кен:  Хуурай болсон хөлгийн үлдэгдэлүүд үүнийг хэлж өгөх болно. Хөлгийн сүүл хэсгийн үлдэгдэлүүд нэг дор байна. 90 метрийн зайтай зангуу хэвтэнэ. Тэрнээс цааш бөөндөө хамт байх хэдэн их буунууд. Тарсан энэ бүх үлдэгдэлүүд юу хэлнэ вэ?

Март:    Хүмүүс хөлгөө аврахаар оролдож тэмцэж байсныг энэ гэрчилнэ. Хөлөг далайн шуурганд өртөж, давалгаа түүнийг Гудвины элс рүү шидсэн. Түүнийг зүгээр л элсэнд хайргадуулсан юм. Тэгэхээр чи юу хийх вэ? Хамгийн хүнд гэсэн болгоныг гаргаж хаяхдаа их буунуудаас эхлэнэ.

Кен:  Шуурганы үеэр далайчид дор хаяж 23 их буугаа ус руу шидэж хөлгөө хөнгөлөх, зуурсан элсэнээс гаргах гэж оролджээ. Дараа нь тэд зангуугаа хаяв. Гэвч аврагдах боломж байсангүй.   

Март:    Хөлөг зүгээр л улам улмаар шигдсээр байж. Далай хөлгийг нэг дээш нь өргөж, буцааж элс рүү шидсээр хэдэн мянган хэсэг болгожээ. Тэгээд бүгд амиа алдсан. Энэ төсөөлөхийн араггүй зүйл.

Кен:  Голландын Ост-Инд “Рузвейк”-ийн мөнгийг алдсан нь жинхэнэ цохилт болжээ.

Матт: Хөлөг онгоцны сүйрэл бол компанид халтай олон дахин давтагддаг аюул, тиймээс жил болгон дунджаар 1-ээс 2-ыг хөлөг онгоц алддаг байсан. Зарим түүхчдийн үзсэнээр, яг үүн шиг хүчин зүйлс Голландын Ост-Инд компанийг дампуурахад хүргэсэн байдаг.

Кен:  Ингээд 12 долоо хоногийн амаргүй малталтын дараа археологийн экспедиц дуусах дөхөж байна.

Март:    Өнөөдөр төслийн сүүлчийн шөнө. 12 өдөр амжилттай шумбалаа, гэхдээ бид далайн шуургатай байсан, олон амаргүй далайн түрлэгүүд, үзэгдэх орчин муу байсан хэдий ч бид ихээхэн ахиц гаргаж чадсан.

Март:    Бид бараг 2000 зоос олсон. 

Эр:     Хоёр шумбагч аа, ажлаа дуусгаарай.

Кен:  Энэ хөлөгт байсан зооснуудын ердөө багахан хэсэг нь. Контрбандын зооснуудыг оролцуулаад “Рузвейк”-ийн мөнгөний үнэ цэнэ 125 сая долларт хүрч мэднэ. Мартин сүйрэлд болсон газарт буцаж ирэхээр төлөвлөжээ. Усан дор нүүдэг элсэн дундаас “Рузвейк”-ийн эрдэнэсээс дахиад хичнээнийг олж болох бол? 

Кен:  Археологчид, эрдэнэсийн ангуучид далайг самнасаар. Дэлхий далай тэнгисүүдийн усыг татраахын хэрээр тэд далайг давалгаан дунд алга болсон сэтгэл татах илүү гайхалтай зүйлсийг олох болно.

Кен:  Флорида-Киз арал. 1622 онд испанийн галеон ер бусын их мөнгө, алт, үнэт чулуутайгаар энэ хавьд живжээ. Хэдэн арван жилийн турш эрдэнэсийн ангуучид түүхэнд живсэн хамгийн баян хөлгүүдийн нэгийг олохыг зорилгоо болгожээ. Далайн усыг татрааж, эрдэнэс ачиж яваад сүйрсэн хөлөг “Аточа”-ийн алтан судлыг олж чадах болов уу?

Ким:  Би Ким Фишер, мөн би эрдэнэсийн ангууч. Алтны эрэл, эрдэнэсийн эрэл. Миний бодлоор бүгд амьдралынхаа нэгэн мөчид эрдэнэс хайхыг хүсдэг. 

Кен:  Ки-Уэст, Флорида мужийн эрэг орчим, эрдэнэсийн ангуучид гэж өөрсдийгөө нэрлэсэн баг энэ хавьд сүйрсэн эрдэнэс ачсан “Аточа” хөлгийн домгийг мөрдөж байна. 

Гэри: Сайхан цэвэрхэн далайн ёроол байна, бид энд нэг юм олсон бололтой. Сайхан бай байна. Эрдэнэс, эрдэнэсийн хойноос шумбах чиний цусанд шингэвэл түүнээс салгах хэцүү.

Кен:  Кори Малкольм, далайн археологич, испанийн галеоны хувь заяаг 20 гаруй жил судалжээ.

Кори: “Аточа” дээр бидний мэдэхийн 260 хүн зорчиж явсан. Тэдний зарим нь дэлхийн хамгийн баян хүмүүс байсан. Мөн шашны төлөөлөгчид, судлаачид ч байж.

Кен:  1622 оны 9-р сарын 4. "Нуэстра Сеньора де Аточа" нь 28 хөлөг онгоц бүхий флотын бүрэлдэхүүнд Кубын Гаванаг орхин Испанийг чиглэн хөвжээ. Тэр мөнгө, алт, үнэт чулуунууд ачсан байв. Испанийн эзэнт улс өөрийн дагуул Мексик, Өмнөд Америкаас бүтэн жил цуглуулсан эрдэнэсүүд.

Кори: “Аточа” испанийн хувьд маш чухал хөлөг онгоц байсан. Хөлөг дээр асар их тооны эрдэнэс, тодруулбал, 30 тонн мөнгөн гулдмай, 200,000 зоос, алт, маргад эрдэнэ.

Кен:  Гэвч “Аточа” маш хурдан асуудалд оржээ.

Жон: Тэд Гаванагаас гараад ганц ч хоноогүй байхад далайчид салхи нэмэгдэж, далай тайван биш болж байгааг мэдэрсэн, тэд өнгөрсөн гэдгээ ч ойлгосон. 

Кен:  Далайн хар шуурга ойртоно. Хөлөг онгоц живжээ. Энэ түүхийг ярьж өгөх таван хүн л амьд үлджээ. Тэдний гэрчилснээр хөлөг зөвхөн хүчтэй салхи, давалгаанаас болж живээгүй аж. Эндэхийн далайн тээврийн замд үхлийн аюултай өөр ямар нэг зүйл байдаг.

Кен:  Энэ газар хөлөг онгоцууд живдэгээрээ гунигт алдар хүртжээ. Флорида-Кизийн эрэг дагуу бараг 1000 гаруй хөлөг онгоц живжээ. Хөлөг онгоцууд Гольфстрим буюу эртний далайн замыг ашиглах гэж эндэхийн усанд орж ирдэг. Далайн усыг татраах нь галеоныг юу сүйрэхэд хүргэснийг харах хамгийн сайн арга юм. Гидролокаторын олон цацрагт хайлт Флорида-Кизийн эргэн тойрны усан доорхи ер бусын ландшафтыг тодруулжээ. Ус татарч, эргийн сунаж тогтсон уулсын нурууд ил гарч ирлээ. Гүехэн устай Флорида Киз арал ердөө оргил нь. Түүнээс доошоо хуурай газар 2000 метр доошилж, шууд далайн ёроолд хүрнэ. Энэ бол Хойд америкийн эх газрын тавиурын хил хязгаар нь. 

Кор:  Энд огцом уналттай гүнзгий хэсэг, яг эгц хана шиг буудаг.

Кен:  Урд захаас цаашилбал гайхалтай зүйл харагдана, цул хад чулуун гэмээр тогтоцууд. Энэ бол Хойд Америк дахь цорын ганц шүрэн хадны тогтоц болох Флоридагийн шүрэн тогтоц бөгөөд далайн усны гадаргуутай их ойрхон байдаг. Өнөөдөр энд гэрэлт цамхагууд зогсож байгаа я боловч “Аточа” дээр байсан испанийн худалдаачдад ийм анхааруулга байсангүй.       

Ким:  Испаний галеон шиг хөлөг онгоцууд усанд 3,5 метр гүн суудаг. Тэр яг ийм жижиг шүрэн хадыг мөргөвөл ёроолоо цоолж живэх байсан.

Кен:  Гэхдээ Флорида-Кизийг усгүй болговол “Аточа”, түүний эрдэнэсийг харуулах болов уу?

Кен:  1970-аад оны туршид эрдэнэсийн ангуус Мел Фишер энэ алдагдсан хөлөг онгоцыг хайжээ. Түүнийг, мөн гэр бүлийг нь домогт эрдэнэс татддаг байсан аж. 

Ким:  Миний аав мөнхийн өөдрөг үзэлтэн байсан. Тэр бидэнд өдөр болгон өнөөдөр яг тэр өдөр нь гэж үргэлж хэлдэг байсан тэр өдөр нь өнөөдөр.

Кен:  Бараг арван жилийн туршид Фишерийн багынхан “Аточа”-ийн ул мөрийг олжээ. Их буунууд, бүр мөнгөн зооснууд хүртэл. Эдгээр олдворууд нь үргэлжилж байгаа эрэл хайгуулыг санхүүжүүлэхэд тусалдаг бөгөөд багынхан үүнийг “алтан судал” гэдэг.

Род:  Эхний жилүүдэд хүмүүс Мелийг галзуу, тэр хэзээ ч түүнийг олохгүй гэцгээдэг байсан.

Кен:  Зарим хүмүүс эрдэнэс ангуучлах, археологийн малтлага хийх хоорондоо тохирохгүй гэж үзэж байсан.

Кен:  Мел Фишер элсийг цэвэрлэх сэнстэй тусгай төхөөрөмж зохиожээ. Живсэн эрдэнэсийг ийм аргаар гарган авах нь далайн ёроолд байгаа эртний эд зүйлсийг гэмтээж мэднэ. Гэвч эрдэнэсийн ангуучид тэдний энэ ажил бидэнд ч гэсэн өнгөрснийг ойлгоход тусалдаг гэдэгт итгэдэг.  

Род:  Бид өөрсдийнхөөрөө түүхийг аварч байдаг. Хэрэв бид тийшээ очоод эдгээр эд зүйлсийг шударгаар гаргаж ирж олон нийтийн хүртээл болгодоггүй бол тэд үүрд алдагдах байсан.

Кен:  Эрэл хийж эхэлснээс хойш арван таван жилийн дараа Фишерийн багт дэвшил гарлаа. Камерууд далайн ёроолд байх бүдэгхэн объектийн зургийг авчээ. Флорида-Кизийн усыг татрааснаар бид түүхэн дэх хамгийн үнэтэй хөлөг онгоцны сүйрлийг харах нь эргэлзээгүй. Орчин үеийн хайгуулын мэдээллийг компьюьерийн технологиор зураглалтай хослуулан далайн усыг хоосолж, Фишерийн гэр бүл бараг 20 жилийг эрэл хайгуулд зарцуулсан тэр зүйлийг ил болгоно. Дөрвөн зууны дараа анх удаа “Аточи”-ийн үлдэгдэл 17 метрийн гүнээс өдрийн гэрэлд дахин гарч ирлээ.

Кен:  Эргэн тойрон хөлгийн их биеийн модон үлдэгдэлүүд цацагджээ. Мөн хөлгийн тэнцвэржүүлэгч болдог чулуунууд. Элсэн дунд эрдэнэстэй хэмхэрсэн авдарнууд байна.     

Род:  Энэ том хөлөг онгоц шиг харагдахгүй байна. Тэр хэмхэрч, ялзарчээ.

Кен:  Хөлгийн үлдэгдэл дунд харласан бөөн төмрүүд байна. Энэ бол нүсэр мөнгөн гулдмайнууд, нийт 30 тонн. “Аточа”-ийн алтан судлыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.  

Энди:     Энэ сэтгэл хөдлөл. Үүргээ биелүүлсэн гайхалтай мэдрэмж, Мел Фишерийн мөрөөдөл болсон алтны судлыг харлаа.

Энди:     Энд хаа сайгүй омарууд байна.

Энди:     Би уснаас гарч ширээ рүүгээ очоод газрыг зураг дээр “энд эрдэнэс бий” гэдэг дээр том хэрээс зурсан даа. Энэ үнэхээр гайхамшиг.

Ким:  Бид бүгд сэтгэл өндөртэй байсан. Миний амьдралын ихэнх хэсгийг бид энэ үлдэгдэлийг хайж өнгөрүүлсэн, харин одоо энэ байна.   

Кен:  Магадгүй энэ испанийн эрдэнэсийн түүхэнд хамгийн том олдвор болж, Фишер болон түүний багынханыг үлгэрийн мэт баян болгосон юм.

Род:  1985 онд алтан судал тухайн үедээ ойролцогоор 400 сая доллараар үнэлэгдсэн. Түүнээс хойш бид далайн ёроолоос илүү их зүйлийг гаргасан, өнөөдөрийн тооцоогоор эртний эд зүйлсийн энэ үнэлгээ нь бараг хоёр дахин их байх, бараг л тэрбум доллар хүрнэ. Толгойд ч багтамгүй.

Кен:  Эрдэнэсийн дунд маргад шигтгээтэй алтан загалмай, бөгж хоёр байжээ. Инкүүдийн эзэн гүрний ховорхон мөнгөн таваг. Алтан гинжнүүд, мөн шоонууд. Фишер ингээд дуусгасангүй. Тэд “Аточа”-ийн шинэ баялагийн эрэлд үргэлжилсээр.

Род:  Бидний мэдээллийн дагуу, мөн хэдийн гаргасан эд зүйлсэд үндэслэж үзвэл бидний үнэлгээгээр тэнд 300 мөнгөн гулдмай байгаа. Мөн “Аточа” хөлөг дээр 30 кг контрбандын маргад авч явсан, харин бид ердөө гурав, эсвэл кг-ийг л олсон. Тэндээс дахиад зөндөө эрдэнэс олох хэрэгтэй байгаа.     

Кен:  Фишерийн баг “Аточа”-ийн эрдэнэс зөвхөн алтан судал дотор төвлөрөөгүй, мөн олон км газарт тархсан болохыг олж мэджээ. Энэ яагаад ингэж цацагдсан юм бол, усыг татрааж, үлдэгдэлийг ил гаргавал хоёр дахь алтан судлыг хайхад хүргэх болов уу? 

Гэри: Урд талын гидролокатораас нүд бүү салга. Ямар нэг юм олж харвал надад хэлээрэй.

Кен:  Одоо “Аточа”-ийн алдагдсан маргадын ангуучлал хөлгийн дутагдаж байгаа хэсэгт төвлөрчээ, хөлгийн сүүл хэсэгт, хамгийн баян хүмүүс байрладаг өрөөнүүдтэй тэр газар. 

Род:  Миний хувьд овоолсон бөөн маргад №1 зорилго.

Ким:  Маргад маш үнэтэй учраас ганц авдар дүүрэн маргад мөнгөөр дүүргэсэн бүтэн хөлөг онгоцтой тэнцэнэ. Музогийн уурхайд дэлхийн хамгийн сайн маргадыг олборлодог, бүр одоо ч гэсэн. Энэ том шагнал болно.

Кен:  Гол сэжүүр нь тарж бутарсан үлдэгдэлүүд, урд нь олсон эрдэнс дунд байгаа. Эрдэнэсийн ангуучид үүнийг “Аточа”-ийн жим гэдэг.

Гэри: Энэ муугүй харагдаж байна, тэнд объект ойртож байна. Бид очоод ухаж үзэх зүйл байж мэднэ.

Кен:  Флорида-Кизийн ус татарч “Аточа”-ийн жимийн бодит урт нь ил боллоо. Амьд үлдэгсэдийн яриагаар бол хөлөг онгоц эндэхийн шүрэн хадыг мөргөж, харин эндээс 3-км-ийн цаана, алтны судлыг олсон тэр газарт живжээ. Гэвч дараа нь хөлгийн үлдэгдэл дахиад км сунаж тарсан байна, энд цэг болгон хэдийн олдсон эрдэнэсийг тэмдэглэжээ.

Гэри: Энэ далайн ёроолд өчүүхэн ул мөр болж үлддэг.

Кен:  “Аточа”-ийн эрдэнэс яагаад далайн ёроолд бараг 16 км газарт тарсан байна вэ? Ул мөрийг нь судлахад энэ өөрөө эрдэнэсийн ангуучдад хариуг нь өгч байна.

Гэри: Бид болсон тэр бүх явдлыг зураглаж гаргасан.

Кен:  1622 оны 9-р сард “Аточа”- далайн хар салхи живүүлсний дараа хөлгийг дахиад нэг далайн шуурга нэрмэжээ.

Род:  “Аточа” живээд 30 хоносны дараа хоёр дахь далайн хар салхи ирсэн байдаг. Хөлгийн хитэг, сүүл, дээд тавцангууд хоёр дахь шуурганы үеэр тасарч, ёроолоор дэгдэж явахдаа ардаа эрдэнэсийн ул мөр үлдээж байж.

Кен:  Алтны судлаас 6,5 км-ийн зайд хөлгийг хитэг гэж хэлж болохоор зүйл олдсон боловч ул мөр улам улаам цаашилсаар.

Жон: Энэ аварга эдийг ёроолоор урсгасан юм, тэр урсах замдаа хэмхэрч... эд зүйлсээ гээсээр явсан.   

Кен:  Хөлгийн сүүлний хэсэг, түүнтэй хамт асар их баялаг энэ бүсэд хаа нэгтэй байх ёстой.

Кен:  Шинэ технологи болох удирдлагтай, автомат усны гүний аппарат нь эрдэнэсийн ангуучдад өчүүхэн ч гэсэн сэжим олох боломж өгнө.

Род:  Энэ аппарат бидэнд далайн ёроолыг өргөн хүрээнд самнах боломж өгдөг.

Кен:  Хууль ёсны зөвшөөрөлтэй шинэ төхөөрөмж болох өндөр давтамжтайгаар соронзон талбайг илрүүлэгч.

Род:  Бид урд урдынхаас илүү гүнд металл илрүүлж чадна, мөн бид төрөл бүрийн металлуудыг ялгах боломжтой.

Кен:  Харин металл хаана их байна тэнд Фишерийн баг хөлгийн дутуу хэсэг, алдагдсан маргадуудыг олно гэж найдаж байгаа.

Род:  Яг энд бидэнд нэг юм байх шиг байна. Энэ мэдэгдээд байгаа эртний эд зүйлсийн мөрөөр үе шаттайгаар ажиллах асуудал, ойгоос талхны үйрмэг түүдэг шиг.

Кен:  Эрэл үргэлжилсээр. Испанийн галеонуудын эрин үеийг далайн эрдэнэсийн анхны алтан зуун гэж ихэнх нь үздэг. Гэвч далайгаар алт маш ихээр зөөвөрлөх явдал 20-р зуунд шилжжээ, ялангуяа бусад эрин үеийг бодвол дэлхийн 2-р дайны үед. Далайн усыг татрааж дэлхийд томоохон алтан гулдмайнууд ачсан британы хөлгийн хувь заяаг мэдэж чадах болов уу? Бид дэлхийн далайн усыг бүрэн татрааж, Хойд туйлын бүсийн ойролцоо ер бусын хөлөг живснийг олсон юм. Живсэн британы хөлгийн усыг шавхаж, дэлхийд томоохон алтан гулдмайнуудын хувь заяаг тайлж чадах уу? Хойд мөсөн далай. Оросын эргээс 320 км-ийн зайд. Энэ мөс шиг хүйтэн усны хаа нэгтэй дэлхийн 2-р дайны хамгийн агуу нууцуудын нэг нуугдаж байгаа. Далайг ус татарч эхлэхэд гайхалтай дүр зураг ил болж байна. Живсэн хэрэх хөлөг онгоц “Эдинбург”, 180 м-ийн урттай, бүтнээрээ шахуу анх удаа 70 жилийн дараа гарч ирлээ. Өдрийн гэрэлд британы цэргийн хөлөг онгоцны их буунууд нь харагдана. Сүүл хэсгийн хөлгийн тавцан эргэсэн байна. Торпедоос гэмтэл авсаны тод гэрч асар том нүх. Гэхдээ германы торпед “Эдинбург”-ийг живүүлээгүй юм. Тэгвэл юу болсон юм бэ, бас яагаад?

Кен:  1942 оны 4-р сарын 30. Хойд туйлын цаадах Баренцевын тэнгис. Дэлхийн 2-р дайн ид үедээ, британы 13 хөлөг онгоцны цуваа оросоос барууны холбоотнуудаа очихоор 2700 км аюултай аялалдаа гарчээ.   

Эрик: Энэ дайны хамгийн хүнд ажиллагаа байсан юм. Хөлөг онгоцуудыг шумбагч онгоцууд, нисэх онгоцууд бүр усан дээрх хөлөг онгоцууд довтолдог.

Кен:  Цувааг 180 метрийн урттай, 10,000 тонн усан түрцтэй хэрэх онгоц “Эдинбург” дагалдаж явжээ. Тэр 24 их буутай хүчирхэг хөлөг байв. Гэтэл хэрэх онгоцыг германы шумбагч онгоц довтолжээ.

Эрик: Немцүүд торпедоор довтолсон байдаг. Дахиад нэг торпед гэмтлийг нь бүр ихэсгэсэн.

Кен:  60 хүн алагджээ. Хоёр хоногийн дараа үлдсэн багийн гишүүдэд хөлгөө орхихыг тушааж, тэнгисийн цэргийн флот хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болжээ.

Рик:   Адмирал хөлгийг  аврах боломжгүй гэж үзээд мина тээгч хөлгүүдийн нэгийг “Эдинбургийг” хөдөлгүүрийн хэсэг рүү торпед харвахыг тушаасан. Хөлөг онгоц 3 минутын дотор живж, босоо байдалтай болсон.

Кен:  “Эдинбург” оросын эргээс 320 км-ийн зайд живжээ. Өөрийнх нь флот живүүлсэн юм.   

Рик:   Энэ амин чухал байлаа, учир нь тэр немцүүдийг гарт орох ёсгүй байсан.

Кен:  Гэвч “Эдинбург”-ийн немцүүдийн гарт оруулахгүйн тулд яах гэж ийм аргагүй арга хэмжээ авсан бэ? Хариулт нь алт.

Рик:   Мурманскт “Эдинбург”-т ачсан алт бидний мэдэж байгаагаар 5,5 тонн байсан, адмирал тушаалд гарын үсэг зурсан юм, 5,5 тонн гэдэг 465 гулдмай.   

Кен:  Энэ бол оросуудаас цэргийн нийлүүлт хийсний төлбөр бөгөөд одоогийн мөнгөөр 240 сая доллар болно. 1942 онд гэмтсэн хөлөг онгоцноос алтыг гаргаж авах дэндүү аюултай байжээ.

Кен:  Живсэн алтнууд хэдэн арван жилийн турш хөндөгдөлгүй үлдэж, харин хөлөг онгоцыг цэргийн оршуулга болгосон юм. Гэвч дараа нь Их Британи, Оросын засгийн газруудын зөвшөөрөлтэйгээр тэднийг гаргаж авахаар шумбагч экспедиц илгээсэн байна. Экспедицийг эрдэнэсийн ангууч, шумбагч Кит Джессоп, далайн инженер Рик Уортон нар ахалжээ.

Рик:   Сонирхолтой нь биднийг тийш нь юу татсан юм бол? Алт татсан, гэхдээ үнэнээ хэлэхэд, бидэнд том найдлага байгаагүй, энэ яг сарны зураг шиг ойлгомжгүй юм зөндөө байсан.

Кен:  “Эдинбург” 240 метрийн гүнд, мөс шиг хүйтэн усанд хэвтэж байгаа, амжилттай байх баталгаагүй. Эхний даалгавар, хайлт хийх газрыг олох. Алтыг бөмбөг хадгалах хэсэгт байгаа гэсэн таамаг байжээ. Асуудал нь энэ хөлгийн хамгийн их хамгаалалттай хэсэг. Хөлгийн их биеийн урд хитэгт байх бөмбөг хадгалах хэсэгт дэлбэрэх бөмбөг алтнуудын хамт байж мэднэ. Тэгээд тэр дөрвөн метрийн зузаан ханаар хуягласан. Хойд мөсөн далайн усыг зайлуулж, түүний эрдэнэсийг буцаахын тулд живсэн хөлөг “Эдинбург”-т яаж хүрэхийг энэ хэлж өгөх болов уу? 

Кен:  240 метрийн гүнд живсэн “Эдинбург” хөлөг шумбагчдийн хувьд хэтэрхий гүнзгий. Амжилтын боломжийг нэмэгдүүлэхэд хүний гайхалтай тэсвэр тэвчээр хэрэгтэй болно.

Кен:  Баг өндөр технологитой, нэмэгдүүлсэн даралттай камер дотор ажиллах бөгөөд энэ яг сансарын станц шиг харагдана. Энэ техникийг удаанаар шумбах арга гэдэг.

Жон: Үнэндээ бол чи камер луу орж, доош шумбана, чиний биеийг шумбагчийн ханасан хийн хольцоор хангана, чи шумбах бүх хугацаанд хүчилтөрөгчтэй байх болно.

Кен:  Биеийг шумбагчийн ханасан хийн хольцоор хангах нь урт хугацааны өндөр үнэтэй атмосферийн даралтын огцом уналтаас зайлсхийх боломж өгдөг. Камераас гарсан шумбагчид шумбагч хонх руу орж, хөлөг онгоцны нүхээр дамжин арктикийн хүйтэн ус руу орно. Шумбагчид хонхноос гарах үедээ тросоор түүнтэй холбоотой үлддэг.  

Жон: Миний бодлоор, “Эдинбург” руу гүнд шумбах үед бидний хамгийн том асуудал дулаанаа хадгалах байсан. Бид дулаалгатай хувцастай байсан бөгөөд түүгээр халуун ус дамжуулж тараадаг.

Кен:  Хэтэрхий халуун ус бол шумбагчид шалзарч мэднэ. Эсвэл хэрэв ус дамжуулалт зогсвол тэд арктикийн мөс шиг усны мэдэлд орно.  

Жон: Дээр нь бид халуун хийгээр амьсгалж, улмаар бидний уушгийг хайрч эхэлсэн. Яг л чиний толгой руу илжиг тийрсэн юм шиг. Тийм ч таатай шумбалт биш.

Кен:  Төлөвлөгөө гэвэл, шумбагчид хөлгийн хажуу талын торпед цөмлөсөн нүхээр дотогш нэвтэрч, дараа нь өөрсөддөө зам гаргаж явсаар хөлгийн бөмбөгний хэсэгт очно. Гэвч эхний шумбалтын үеэр гэнэтийн асуудал гарчээ.

Рик:   Бид нүхэнд хүрч очиход тэр шахуургуудаар таглагдсан байсан, бид тэднийг гаргаж чадаагүй.

Кен:  Энэ азгүйдэл, баг өөрсдийг үйлдлийг дахин бодох шаардлагтай болжээ. 

Жон: Хөлөг онгоц хуягласан бүрээстэй, бид түүнийг нэвтлэхэд хэцүү байсан, тиймээс доод талын хуягласан бүрээсийг цоолж өөрсөддөө дотогш орох зам гаргахаар шийдсэн. 

Кен:  Энэ арга маш аюултай. Тэнд дайнаас хойш үлдсэн одоо ч тогтворгүй байж болох тэсрэх бодисууд байж болно.

Жон: Бид тэр аюулыг ойлгож байсан. Бид эрсдэлийг нь мэдэж байсан, тиймээс маш удаанаар, их л болгоомжтой өөрсөддөө зам гаргасан. Үнэндээ би бөмбөгний хэсэгт түрүүлж орсон. Тэнд юу ч харагдахгүй. Чи нүүрнийхээ өмнө гараа ч харахгүй байсан. Бүгдийг тэмтэрч хийхээс араггүй болсон. Гэнэт би арай хүнд нэг зүйлийг мэдэрлээ. Би түүнийг өргөх гэж оролдлоо, түүний хэмжээг бодвол би түүнийг амархан өргөчих байлаа, гэвч жин нь надад энэ ямар нэг ер бусын юм байна гэсэн бодол төрүүлсэн. Би нэгийг авч үзээд энэ алт байна гэдгийг шууд ойлгосон.

Жон: Би алтыг оллоо. Би алтыг олсон. Би алтыг оллоо.

Жон: Ийм зүйлийг 240 метрийн гүнд байнга харахгүй.   

Эр:     Ойлголоо, ойлголоо. Жон чи ямар байгааг мэдэхгүй, харин би чичирч байна.

Жон: Дараа нь хөлөг дээр галзуурал болж, бүгд гүйлдэж, хашхиралдаж, орилолдож, хоорондоо сэтгэгдлээ хуваалцаж эхэлсэн. Үнэхээр сэтгэл хөдлөм байсан.

Кен:  Өнөөдрийн ханшаар 240 сая долларын өртөгтэй нийт 460 алтан гулдмай олжээ. Энэ далайн ёроолоос урд нь гаргаж байгаагүй хамгийн их алтан гулдмайтай ачаа байлаа.

Жон: Энэ бол алтадсан гулдмай. Дээр нь гэсэн цуврал дуугаар нь байна, KP0620. Доор нь алх хадууо, ЗХУ гэсэн бичээс байгаа та нар харж байна, түүний дор сорьц 99,99 гэж бичсэн байна. Энэ цэвэр алт. 

Кен:  Энэ үнэт эрдэнэсийг орос, их британы засгийн газрууд, мөн аврагчдийн баг хувааж авчээ.

Жон: Энэ асар их мөнгө болсон доо. Бид үүнээс маш их олз омог олсон. Энэ бидний ажилдаа хандах хандлагыг өөрчилж, бид мөнгө олох шаардлаггүй болсон, тэгсэн ч бид ажилласаар л байлаа.

Кен:  Одоо живсэн эрдэнэс аврагдаж, “Эдинбург”-т амар амгалан эргэн ирлээ.

Жон: Алт үргэлж хүмүүийг татсаар ирсэн.

Гэри: Тийм ээ, энэ баяжих хүсэл.

Най:  Тэнд сая гаруй живсэн хөлөг онгоцууд бий, гэхдээ далайн ёроолын 10,000 сүйрлээс ердөө ганцхан нь маш өндөр үнэ цэнэтэй байж мэднэ.   

Род:  Чи нэг л эхэлбэл чамд хэрэгтэй тэр зүйлийг хайхаар чи шууд явна, чи хэзээ ч зогсож чадахгүй.

---------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home