Эм Вэс Килэр, 49 настай, 4 өдрийн өмнө баруун гарын дээд хэсэгтээ кактусанд хатгуулсан. Халуун нь 102,5.
Марк шарх нь ноцтой халдварласан байна
Эм тэр Маунт Тэйрт аялалын багийг ахлаж явсан
Эр бид тэднийг тэнд нь үлдээж чадсангүй. Даралт 86/51. Зүрхний хэм ихэссэн. Хурдан, сул амьсгалж байгаа.
Мор цусан халдварын шинж тэмдэг.
Эр түүний гарыг тайрах ёстой болох уу?
Эр би зүгээр болноо
Марк шархыг хурдан цэвэрлэх хэрэгтэй байна
Арон Шон, би чамайг хаа сайгүй хайлаа. Хөөе, өглөөний цай хамт уух уу? Шарвин идэх үү?
Шон үгүй ээ би өлсөөгүй байна
Арон заза. Тэгвэл өнөө орой манайд оройн хоол идэх үү?
Шон Дэби лазаня хийх үү?
Арон хийж болноо
Шон үгүй ээ, баярлалаа
Арон заза Шон. Хоёулаа түр зогсож байгаад, хэдэн минут ярилцаж болох уу? Чи, чи яагаад минйи зурвасанд хариу бичихгүй бйагаан? Гомдсон байгаа юмуу? Лиагаас болоод гуниглаа юу?
Шон тиймээ, тийм. Би маш гунигтай байна. гэхдээ зүгээр болноо
Арон тиймээ тэгэлгүй яахав, зүгээр болно.
Шон тэгсэн ч гэсэн би Лиатай хамт байна.
Арон байзаарай юу?
Шон тэр надад хайртай гэж хэлсэн.
Арон тэр бас чамтай хамт байж чадахгүй олон зуун шалтгаан хэлсэн Шон
Шон тиймээ, тэгсэн. Тэр надад биднийг хамт байж болохгүй маш тодорхой шалтгаанууд хэлсэн, гэхдээ би энэ сорилтуудыг давна..
Арон үгүй ээ Шон
Шон сайн эмч бас сайн найз..
Арон тийм биш..
Шон болохын тулд.
Арон энэ сорилт даван туулах асуудал биш. Чиний ч асуудал биш, Лиагийн тухай асуудал.
Эм би унахгүйгээр хоёр ч алхаж чадахгүй байгаа
Мэл тэнцвэрээ алдаж байна уу, сульдаж байна уу?
Эм өөр шинжүүд ч байгаа. Ядрах, толгой эргэх, ухаан балартах, толгой өвдөх, заримдаа дотор муухайрдаг.
Мэл тэгвэл хэзээнээс..
Эм таван жилийн өмнө, охиноо төрүүлсэний дараагаас. Тэр өдөр, тэр сараас хойш ямар ч сүртэй өөрчлөлт гараагүй.
Клэйр халуун 98,2 даралт 111/78
Эм босоо байрлалд байвал 80/50 болчихдог. Би архи ууж, тамхи татаж, хар тамхи хэрэглэдэггүй. Сүүлийн 10 жил эх орноосоо гадуур аялаагүй. Манай гэр бүлийн түүхэнд төстэй өвчтэй хүн байхгүй.
Мэл та өмнө нь зөндөө эмнэлгээр явсан уу
Эм 17 удаа. Сиатлын байгалийн ухааныг оруулбал 18. Тус болоогүй. Хэн ч надад миний оношийг хэлж өгч чадаагүй.
Шон бид зүрхний бичлэг, стрессийн тест, цээж хэвлий, аарцагны томограф авах хэрэгтэй
Эм энэ цаг хэмнэх болно. Таван жилийн туршид хийсэн шинжилгээ, лаб, зураг, тайлангууд, минйи эмнэлгийн Одиссэй.
Шон зугаатай юмаа
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 17 дугаар анги
Мэл лонжид цуглаад надад бүгдэнгийнх нь хуулбарыг...
Эр Клэйр
Клэйр Даш, бурхан минь. Чи яагаад энд байгаан?
Эр чи дугаараа сольчихсон байна.
Клэйр тиймээ, энэ их урт түүх. Даш, Мэлэндэз эмч, Мурфи эмчийг санаж байгаа биздээ?
Эр тиймээ тэгэлгүй яахав. Та нар эхнэрт маань жаргалтай зургаан сарыг бэлэглэсэн. Бид муураа таны нэрээр нэрлэсэн
Шон их тэнэг хэрэг байна даа. Муур өөрийнхөө нэрийг санаж байдаг.
Мэл эмгэнэл илэрхийлье. Бид түүнээс илүү зүйл хийсэн ч болоосой. Та хоёр ярилц даа
Клэйр сайн уу?
Алекс гэмтэл нь таны элэг бөөрийг гэмтээсэн учраас халдвар маш хурдан тархсан бололтой. Бид танд урт хугацаагаар судсаар антибиотик хийх хэрэгтэй.
Эр хөөе сонсож байна уу залуусаа? Элэгний Ц, герион хоёр сонсогдож байгаа шигээ тийм зугаатай зүйл биш. Гэхдээ түр зууртаа бол нэг нь нөгөөгөөсөө илүү зугаатай байдаг.
Мор тэдэнд өөр очих газар байхгүй юмуу?
Эр байхгүй ээ. Ихэнх нь эцэг эхтэйгээ олон жил уулзаагүй, тэгээд надтай л хамт байдаг, залуучуудын амь өрссөн бэлтгэлтэй хөтөлбөр.
Эр1 бид “хүч чадлаа ойлгоогүй залуус” гэдэг нэрэнд илүү дуртай
Эр би энэ бүдүүлэг залууст хариуцлага бас шийдвэр гаргалт хийхийг зааж өгөх ёстой. Сайн жишээ болж байна даа
Алекс шинэ шуугиан үүсчихсэн байна.
Мор даралт унаж байна. Вэс, бид зүрхийг чинь харах хэрэгтэй байна
Алекс Вэс, халдвар тархаж байна. Гол артерийн хавхлагийг чинь гэмтээсэн байна. Чамд яаралтай хагалгаа хэрэгтэй
Клэйр судасны үрэвсэл эсвэл мэдрэлийн системийн өвчин үү? Хоёулаа бие сульдаж, ядардаг шинжтэй.
Мэл шанааны артерийн эдийн шинжилгээ сөрөг гарсан. Тэхээр судасны үрэвсэл биш. Би энд мэдрэлийн системтэй холбоотой нэг зүйл харсан даа.
Шон мэдрэлийн системийн өвчин үүсгэх 15 өөр шалтгаан байгаа. 7 нь хасагдсан. Үлдсэн нь Алисийн синдромтой холбоогүй, эсвэл эцсийн оношзүйн тест байхгүй. Та Лим эмчтэй удаан хугацаанд найзууд байсныхаа дараа яаж өөртөө дурлуулж чадсын?
Клэйр таниас асууж байх шиг байна.
Мэл хэнийг ч өөртөө хүчээр дурлуулж болохгүй гэж бодож байна, Шон. Энэ цаг хугацааны эрхээр өөрөө болдог.
Шон тийм бишээ. Хүн бүр эхэндээ чамд хайртай байдаггүй. Дараа нь чи тэднийг дурлуулах юм хэлж, хийдэг. Эсвэл үгүй, энэ хайр дурлалын гол учир. Гэхдээ хайр дурлал тэр хүнтэй аль хэдийн найзууд байгаа үед бүр илүү хэцүү болдог. Өөрийнхөө арай бага дур булаам хэсгүүдийг нууж чадахаа больдог.
Мэл энэ давуу тал болж болно. Чи тэднийг юу уурлуулдагийг аль хэдийн мэднэ.
Шон тэр ч үнэн л дээ.
Клэйр Шон. Карли чамтай найзууд байхыг хүсч байна гэж хэлээ юу? Эсвэл чи өөр хүний тухай яриад байгаамуу?
Хүү сайн уу? Саад болсонд уучлаарай. Би, би аавыг хайж байна. Зүгээр л, түүнтэй уулзах гээд, би шүүгээнд..
Шон тиймээ, заза, Парк эмч энд байхгүй, бид чухал зүйлийн талаар ярилцаж байна.
Хүү заза уучлаарай
Мэл Кэллан, аав чинь хагалгаанд орсон. Хэдэн цаг болж магадгүй
Хүү баярлалаа
Клэйр Шон. Чи бага зэрэг ширүүн байлаа. Бид чинйи хайрын амьдралын талаар ярилцаж байна
Шон минйи хайрын амьдралын талаар ярилцах нь чухал зүйл. Энэ надад тархиа амраахад тусалдаг, тэгээд би ажилдаа төвлөрч чадна. Гавал дотрох даралт бууралт. Үүнээс болж Алисийн толгой өвддөг, бас босоо үедээ толгой эргэх нь улам их байдаг. Нурууны шингэний алдагдал нь төрөлтийн үеэр гавал дотрох хүчтэй даралтаас болж үүссэн. Миний зөв гэдгийг батлахын тулд, бид Алисийн нуруу руу бүсэлхийний гуурс оруулж, шингэнээр тэтгэж, шинж тэмдэг нь дээрдэж байгаа эсэхийг харах хэрэгтэй.
Клэйр гэхдээ чиний буруу байвал толгойны өвдөлт нь нэмэгдэж, тархины даралт ихсэж, түр зуурын харааны доголдол үүсч..
Мэл тэр зөвшөөрөл өгөх болно. Энэ боломжийн онош, өвчтөн хариулт авахаар цөхөрсөн байгаа.
Шон чи энэ ажлыг ганцаараа хийж чадах уу? Бүсэлхийний гуурсыг тавихад нэг л эмч хэрэгтэй, надад нэг хугацаатай хийх ажил байна.
Клэйр тэгье
Лиа чи зүгээр үү? Зүгээр л харагдаж байна даа
Шон би зүгээр ээ
Лиа чи намайг яаралтай ир гэсэн
Шон би чам руу хугацаатай ажил гэж бичсэн. Би цайны цагаа дуусахаас өмнө буцаад ажил руугаа явах ёстой.
Лиа би ч гэсэн ажил дээрээ байсан Шон. Бид хоёр хачин байдалтай салсанаа мэднэ гэхдээ одоо тохиромжтой үе биш байна
Шон пинто шош улаан лоолийн хажууд байгаа. Энэ цагаан толгойн дарааллаар биш. Дахиад бас байгаа. Нойлын цаас буруу тийшээ харсан байгаа. Чи ингэж харуулах дуртай. Биднийг өрөөний найзууд байхад намайг заримдаа чиний хийдэг зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй гээд чи уурладаг байсан. Гэхдээ би тухгүй зүйлсээ хүлээн зөвшөөрч сурч чадна. Энэ надад огтхон ч саад болохгүй. Би чиний замбараагүй, хэрэгцээ өндөртэй байдал, хувиа хичээсэн занг тэвчиж...
Лиа боль. Чиний миний хэрэгцээнд анхаарч, уян хатан хандана гэдгээ батлах арга намайг ажлаас минь ямар ч анхааруулгагүйгээр салгаж, чи тэгээд цагаан толгойн дараалалгүй шошоо харуулах гэж намайг хотын нөгөө захаас авчирлаа гэжүү? Энэ чинь арай хэтэрч байгаан бишүү?
Шон чиний хэлдэг зөв. Би чамайг орой ажлаа дуусах хүртэл чинь хүлээх ёстой байж. Энэ талаар дараа ярилцы. Би эмнэлэг рүү буцаад явлаа.
Марк цагираг бүтцийн ойролцоох үхэжсэн эдийг аваарай. Рэзник эмчээ, үнхэлцгээс нөхөөсийг тасалж ав. Халдвар цоорхой үүсгэсэн байна, түүнийг нь авах хэрэгтэй. Үнхэлцэгний нөхөөстэй цагирагны гажигийг засцгаая. Тэр байнгын зүрхний гэмтэлтэй болох нь.
Алекс энэ залуу судасны хар тамхи, элэгний Ц, хүнд хэцүү үеэс амьд үлдсэн ч авралынхаа замд явж байхдаа кактусны өргөсөн дээр унасан. Ёжтой юмаа.
Мор ойлгомжтой зүйл. Тэр тэр жаалуудад хүчтэй залуу болж харагдахын тулд аюултай шинж тэмдгүүдээ үл тоосон.
Алекс тэр тэднийг өөрийнхөө алдааг битгий давтаасай гэж хүсч байгаа. Энэ биширмээр зүйл
Мор Нарциссист цагийн гарз. Ой модонд хэдэн долоо хоног байлаа гээд насан туршийн орхисон амьдралаа буцааж чадахгүй
Марк тэр хүүхдүүд одоо ч гэсэн энд байгаа юу? Цоорхойны замыг даралттай оёдлоор оёж дуусгацгаая
Лим Парк. Чи надтай хамт явах хэрэгтэй байна
Алекс одоо юу?
Марк яв яв, бид дуусгая
Лим хамгаалалт үүнийг бидний хооронд үлдээнэ гэж тохирсон. Цагдаа дуудах шаардлагагүй.
Эр бүгдээрээ тайвширцгаа. Бид хогийн цэг дээр мэт чанаагүй.
Алекс чи хар тамхи тэгэж сорсоноос болж хэдэн хүн нас барсаныг мэдэх үү? Юугаа бодож байсын?
Лим бид та хоёрыг орхиё. Чи надтай хамт яв
Алекс чи багтраатай, Кэллан. Би чамайг ийм тэнэг биш гэдгийг мэднэ
Клэйр зүрхний цохилт нь 148 болтлоо нэмэгдэж байна. Даралт нь 200. Би гуурсыг хагас цагийн өмнө авсан.
Шон миний буруу байж. Минйи санаа бүх зүйлийг дордуулсан.
Клэйр хуримтлагдсан шингэнийг авахын тулд бүсэлхийнд нүх гаргах хэрэгтэй.
Шон гэхдээ энэ түүнийг бүр их дордох ёстойгоос нь илүү муутгаагүй байна. Толгой нь өвдөж байгаа эсвэл тархины ивэрхий үүсч байгаа. Зүрхний цохилт бага байх ёстой. Ямар нэг зүйл зүрхийг нь хэт хурдан, хэт чанга цохилуулаад байна. Би алдаа гаргасан..
Клэйр Шон, чи түүнд яг одоо лабеталолын 10 мг болус өгөх хэрэгтэй, үгүй бол тэр үхэх нь.
Шон би алдаа гаргасан байна.
Клэйр Шон.
Эм ээжээ?
Эр Алис?
Мор халдвараас болоод их хэмжээний эдийн гэмтэл үүссэн, гэхдээ үүнийг эмээр бас хоолны дэглэмийнхээ өөрчлөлтөөр зохицуулж болно.
Эр тэхээр, халуун ногоотой чипс идэж болохгүй юмуу?
Мор энэ өөрийгөө хүндэлдэг насанд хүрэгчдийн идэх хэрэгтэй зүйл биш. Та урт хугацаагаар зүрхний эмчид үзүүлж, бета хаагчид болон Эй Си И урвал удаашруулагч...
Эр чи ямар хэрэг тарьчихсын?
Лим ноён Рид эмнэлгийн орчинд Ти Си Эйч татаж байгаад баригдсан.
Эр би тусдаа гарсан, тэхээр насанд хүрсэн гэсэн үг.
Эр эцэг эх чинь чамаас илүү тэнэг зүйл хийдэг учраас л чи эрх чөлөөтэй байгаан. Надад хэлсэнд баярлалаа. Түүний гаргасан үйлдэлд хариуцлага тооцох болно. Уучлалт гуйхаас эхэлнэ шүү. Бас ухаантай царайлах хэрэггүй
Мор ноён Килэр, гар чинь хавдчихсан байна. Таны хөлийг харах хэрэгтэй байна
Лим 100 мл-ээс бага байна.
Эр түүний шээс яачихсын?
Эр Макс. Юу болоод байгаан?
Лим бид нэмэлт шинжилгээ авах хэрэгтэй бйана
Клэйр бид илүүдэл шингэнийг гаргаж, нурууны даралтыг чинь хэвийн болгохын тулд бүсэлхийнд чинь нүх гаргасан.
Эр тэр хэзээ гэртээ харьж болох уу?
Эм би гэртээ харихгүй ээ.
Эр хонгор минь, тэдний шинжилгээ сая чамайг алах шахлаа. Охины чинь өмнө
Эм тэр энд ирэх ёсгүй байсан.
Эр чи надад эгчийндээ очино гэж хэлсэн биздээ. Бид хэзээнээс нэг нэгэндээ худлаа ярьдаг болсын Алис? Чи өөрийгөө ингэхээ болих ёстой. Тэд чиний аль хэдийн сонссон оношийг л батлаж өгөх болно
Шон та оношоо тодорхойгүй гэж хэлсэн.
Эр тэд түүнийг 6 сарын өмнө шалтгаангүй мэдрэлийн өвчтэй болсон гэж хэлсэн. Өөр хоёр ч эмч үүнийг нь баталсан.
Клэйр та үүнийг өвчний түүхээсээ хассан юмуу?
Эм шалтгаангүй гэдэг зүгээр л эмч нарын намайг яагаад өвдсөнийг, яаж эмчлэхээ мэдэхгүй байгааг хэлэх чамин арга.
Эр чи эмчилгээгээ тууштай хийж байгаагүй.
Эм эмчилгээ хийлгэсэн ч, би ихэнх хугацаандаа сууж ч чаддаггүй. Рүбид эргэлт хийхийг зааж өгдөг, хар дарахад нь тэвэрч авдаг ээж хэрэгтэй.
Эр түүнд дэргэд нь байдаг ээж хэрэгтэй. Рүби, яаж эргэлт хийхийг сурах шаардлагагүй. Чи түүнийг харж, түүнийг дэмжиж байх хэрэгтэй. Айх үед нь түүний дэргэд хэвтэх хэрэгтэй. Түүний жигнэсэн жигнэмгийг идэж, амтархан идэж байгаа дүр эсгээд л. Чи бол гайхалтай ээж. Бас, бидэнд байгаа амьдралд сайн зүйл бий. Чи зүгээр л үргэлж илүү сайхан зүйл хайгаад үүнийг олж харахгүй байна. Хэзээ ч байхгүй тийм зүйлийг.
Шон та халууцаж байна уу?
Эм үгүй ээ
Шон Айж байна уу?
Эм үгүй ээ, би минйи нөхөр найдвар байхгүй гэж бодож байгаад гуниглаж байна.
Шон та хөлөрч байна. Хөлс бол гуниг биш айдсын хариу урвал. Таны температур хэвийн байна. Та бөөрний булчирхайн хавдартай байж магадгүй
Эм энэ сайн зүйл үү?
Шон тиймээ. Хавдарыг авч болно.
Алекс би уурлаагүй ээ. Бара зэрэг уурлаж байна. гэхдээ юу болоод байгааг ойлгомоор байна.
Хүү ааваа одоо бишээ
Алекс чи хэзээ ч эрүүл мэнд, ирээдүйдээ ийм хайхрамжгүй хандаж байгаагүй
Хүү би чадахгүй нь..
Алекс Кэл, багтраа чинь хөдлөөд байгаамуу? Амьсгалуур чинь хаана байна?
Хүү надад, энэ, энэ багтраа бишээ
Алекс тэгээд юуын? Юу мэдэрч байгаагаа хэлээдэх
Хүү минйи зүрх, хурдан цохилоод байна
Алекс толгой чинь эргэж байна уу? Яг хана ойртож байгаа юм шиг? Чи гэнэтийн цочролд орж байх шиг байна. гүнзгий амьсгал ав. 1 2 3. Одоо гарга. Амьсгалаад байгаарай. Сайн байна. Ийм зүйл олон удаа болдог уу?
Хүү би утаа сорохыг тэнэг гэдгийг мэднэ гэхдээ..
Алекс энэ мэдрэмжийг чинь алга болгоход тусалдаг.
Эр хөөе буцаагаад өг тэнэгээ
Эр1 Виктор, Макс. Больцгоо
Марк ноён Килэр. Бидэнд ярилцах хэрэгтэй шинжилгээний хариу бйана. Ганцаарчилан.
Эр түүнд хэлэх гэж байгаа зүйлээ бидэнд ч бас хэл
Мор тэгмээр л байна. дуртайяа ярилцах байсан. Гэхдээ харваас, та нар юм үзээд завгүй байна, батга шахаж байгаа бичлэг. Гарцгаа.
Марк зүрхний чинь гэмтэл түр зуур бөөр рүү очих цусны урсгалыг хаасан байна. Бөөр чинь аль хэдийн сул байгаа, энэ их ачааллыг дийлэхгүй. Таны бөөр удахгүй бүрэн дутагдалд орно. Харамсалтай байна
Мор танд шилжүүлэн суулгах хагалгаа хэрэгтэй. Гэхдээ тохирох донор олдтол диализаар амьдарч болно.
Эр гэмтсэн элэг, элэгний үрэвсэлтэй муу зүрхтэй залуу түрүүлж үхэхгүй бололтой.
Мор амьд донор олох хамгийн сайн сонголт бол гэр бүлийн гишүүн байдаг.
Эр би бол хар тамхичин, хулгай хийж, худлаа яриад дараа нь шоронд орсон. Миний зул сарын ил захидал их богинохон
Марк бид таныг эрхтэн шилжүүлэх ажилтантайгаа холбож өгий. Тэр танд гэр бүлтэйгээ холбогдож, тэдэнд байгаа асуултанд хариулахад чинь тусална.
Эр энэ тэнэгүүдийг усан онгоцоор авч явдаг байж
Клэйр түүний нөхөр буруу зүйл хэлээгүй Шон. Заримдаа, хүмүүс авч чадах зүйлээ хүлээн зөвшөөрөөд, үүгээрээ сэтгэл ханах хэрэгтэй болдог. Илүү ихийг хүсвэл улам л урам хугарч, зүрх шархлах болно
Шон аль хэдийн зүрх шархалсан бол бууж өгөөд ямар сайн зүйл болохын? Чиний зөв байж. Хавдар алга
Клэйр чиний ч гэсэн зөв байж. Тод өнгө. Чөмөгний орон зай дах цацраг идэвхт материалын шингээлтэнд нэмэгдэл байна гэсэн үг.
Шон томорсон, их хэмжээгээр ялгарсан адреналин, тэхээр булчирхай өөрөө хавдар гэж андуурагдсан
Клэйр бид шинэ оноштой боллоо
Мор нам гүм байдал хэмнэлээ өөрчлөх сайхан арга байна.
Эр би хөвгүүдэд эмнэлгийн орчинд илүү гэмт хэргийн зөрчил гаргахаас зайлсхийгээд агаар амьсгал гэж хэлсэн. Би тэднийг уур хүрмээр, чанга, байнга саад болж байгааг мэднэ гэхдээ явуулж чадахгүй нь.
Мор намайг оролдож үзэхийг хармаар байна уу?
Эр үнэндээ тэгэхийг чинь хармаар байна шүү. Үгүй дээ, тэд зүгээр л айж байгаа. Тэд өөрсдийгөө явчихвал, намайг салах ёс хийх боломж өгөөгүй урт жагсаалтай хүмүүсийн хамгийн сүүлийнх нь байна гэж бодож байгаа.
Мор Вэс? Вэс? Яаралтай тусламж
Шон танд шалтгаангүй мэдрэлийн өвчин байхгүй. Та хоёр талын бөөрний булчирхайн чөмөгний эсийн хэт олшролт гэдэг ховор өвчтэй.
Мэл Харамсалтай нь Алис, ийм өвчинд ганц л эмчилгээ байдаг, бөөрний булчирхайнуудыг чинь авна. Чамд насан туршид чинь стериод орлуулах эмчилгээ хэрэгтэй болно. Үүнээс болоод шив шинэ шинж тэмдэгүүд үүснэ. Яс хэврэгших, цусны даралт ихсэлт, ходоод гэдэсний асуудал, зан авирын эмгэг, чихрийн шижний эрсдэл нэмэгдэж, ноцтой халдвар үүсгэнэ.
Эм би ойлгож байна, хагалгаа хийлгэмээр байна
Клэйр чөмөгний эсийн хэт олшролт эцсийн шатны эсвэл алгуур өвчин биш. Та одоогийн ийм нөхцөлөөрөө хэвийн амьдралаараа амьдарч болно
Эм минйи одоогийн нөхцөл байдал өрөвдөлтэй. Би хагалгаа хийлгэнээ
Эр Алис. Энэ чамайг алж магадгүй. Би чамд хайртай. Амийг чинь эрсдэлд оруулахгүй. Хэрвээ чи үүнийг хийнэ гэж зөрвөл, Рүби бид хоёр явна.
Шон Та түүнд хайртай бол, түүнийг орхиж болохгүй. Өвчтэй болсон нь түүний буруу биш. Тэр зүгээр л бүх зүйлийг илүү сайхан болгохыг хичээж байгаа. Энэ шударга бус
Мэл Шон.
Шон Хайртай хүнээ алдахаас илүү муухай зүйл гэж байхгүй.
Мэл уучлаарай. Үүнийг Мурфи эмч шийдэхгүй. Би ч гэсэн. Бид та нарт бодох хугацаа өгий
Эм түүний зөв. Би Рүби та хоёрыг алдаж чадахгүй. Би хийлгэхгүй ээ. Би, би энэ хагалгааг хийлгэхгүй.
Мор Вэс томоохон зүрхний гэмтэлтэй болсон
Марк бид энэ залууд өөр асуудал үүсэхээс нь өмнө өмнөхийг нь шийдэж чадахгүй байна.
Мор одоо тогтвортой болсон, гэхдээ зүрх нь стандарт диализийн шингэний эзэлхүүний ээлжийг дийлж чадахгүй.
Марк тэхээр түүнийг амьд байлгах ганц зүйл нь түүнийг алах нь
Алекс бага урсгалтай диализ хийж болно. Түүнийг байнга эрчимт эмчилгээнд байлгая. Энэ бага ч болов цаг хожино
Марк маш бага. Эрхтэн шилжүүлэх газартай ярь. Түүнийг жагсаалтны дээгүүр шилжүүлж болохнуу асуу. Гэр бүлийн гишүүд нь яасан?
Алекс Вэсийн хоёр үеэл шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн. Бид хариуг нь хүлээж байгаа
Марк сайн байна. Өөр олж чадах бусад гэр бүлтэй нь утсаар холбогдохыг бод. Дараагийн хэдэн өдөр түүнд бөөр олдохгүй бол, түүнтэй салах ёс хийх уулзалтаа товло гэж хэлээрэй.
Мэл шинэ пүүз чинь надаас зугтахад чинь туслахгүй шүү
Клэйр энэ жор байгаамаа. Дашийн өгсөн. Кэйлагийн өгсөн. Дашаар дамжуулсан Кэйлагийн жор. Их төвөгтэй зүйл. Тэр намайг болзоонд урьсан
Мэл чи юу гэсэн?
Клэйр юу ч хэлээгүй, би ээрээд дараа нь зугтчихсан.
Мэл Чи юу гэж хэлэхийг хүссийн?
Клэйр мэдэхгүй ээ. Шоны зөв байж. Хоосон байр луу гэртээ харих нь үнэхээр муухай. Би, эрчүүдийг сэтгэлээ засахад ашигласан. Энэ ихэнхэд нь хамаагүй байсан. Гэхдээ, би, хайртай хэн нэгнээ гомдоохгүй гэдэгтээ өөртөө итгэхгүй байна.
Мэл Клэйр, энэ тийм ч төвөгтэй зүйл биш. Чи өнөө өглөө түүнийг харахдаа гэрэлтэж байсан. Тэр чамайг жаргалтай болгож байх шиг байсан. Чи жаргалтай байх эрхтэй.
..
Алекс бие чинь яаж байна?
Хүү би мансуураагүй ээ, тэрийг асууж байна уу
Алекс үгүй ээ. Түрүүн машинд байхад, би хэтэрхий хүчилсэн, чамд дарамт учруулсан. Намайг уучлаарай.
Хүү та мэдээгүй байсан.
Алекс би, би ээжтэй чинь ярьсан
Хүү тэр үхтлээ айж байна уу?
Алекс санаа нь зовж байгаа. Бид хоёр Финиксд сэтгэл түгшилтийн талаар мэргэшсэн сэтгэл зүйч олохоор ярилцсан.
Хүү тэгээд намайг шал танихгүй хүнд өгөх гэжүү?
Алекс үгүй ээ үгүй, би..чамайг хэн нэгэнтэй ярилцвал илүү тухтай байх байх гэж бодсын. Тэр чамайг сүүлийн үед их зожигорч байгаа гэсэн. Ээж бид хоёрын чинь харилцаа бага зэрэг..
Хүү сүйрсэн гэжүү?
Алекс тогтворгүй байгаа. Чи үүнээс болоод түгшээд байгаамуу?
Хүү үгүй ээ. Таниас болоогүй. Юу ч бишээ. Зүгээр
Алекс үгүй ээ, огтхон ч зүгээр биш. Чамд ямар нэг зүйл болоод байна. Бид ярилцах бүрт, чи надад амьдралынхаа талаар юу ч ярьдаггүй.
Хүү та минйи талаар юу ч мэдэхийг хүсдэггүй
Алекс тийм бишээ.
Хүү та долоон хоногт олон зуун цагаар өвчтөнүүдээ авраад завгүй байдаг. Биднээс мянган миль хол байгаадаа буруутай юм шиг санагдахыг хүсдэггүй. Та зүгээр л намайг зүгээр байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг. Тэгээд би зүгээр гэж хэлсэн.
Шон ядаргаатай байна. Чи наадахаа өөр газар очоод хийж болох уу? Би өвчтөндөө илүү дээр шийдэл олох гэж хичээж байна.
Мор чинйи өвчтөн эмнэлгээс гарч байгаа. Би үхэж байгаа залууд бөөр олж өгөх гэж хичээж байна
Шон чи заваан бичлэг үзээд байна.
Мор эрхтэн шилжүүлэх газраас ярихыг хүлээж байна.
Шон чи утсаар ярих зурвас бичихийн алийг сонгох уу?
Мор алийг нь ч биш
Шон чи гэнэтийн бэлэгэнд дуртай юу, эсвэл чамд ядаргаатай байдаг уу?
Мор би үүнийг ядаргаатай гэж бодож бйана.
Шон энэ бол судалгаа. Лиа өөрийгөө хэт хэрэгцээ өндөртэй, хувиа хичээсэн, надтай байж чадахгүй учраас биднийг хамт байж болохгүй гэсэн. Чи миний мэдэх хамгийн хувиа хичээсэн хүн, тиймээс сайн субъект болно.
Мор Лиагийн зөв. Тэр хэрэгцээ өндөртэй, хувиа хичээсэн. Чамайг байгаагаар чинь хайрладаг хүнийг ол.
Шон хүмүүс үргэлж тэгэж хэлдэг гэхдээ бид биднийг илүү сайн хүн болгодог хүнтэй хамт байх ёстойн бишүү?
Мор магадгүй ээ. Гэхдээ аутизмгүй юм шиг хичээх нь чамайг илүү дээр болгохгүй.
Эм бие чинь дээрдэхгүй байгаад уучлаарай ээжээ.
Эм1 ээж нь гэртээ очоод илүү сайжирнаа. Чиний надад хийж өгдөг амттай жигнэмэгүүдийг идээд.
Шон та гэртээ харих шаардлагагүй. Би илүү сайн хагалгаа зохион бүтээчихлээ. Таны хоёр бөөрний булчирхайг авахын оронд, бид зүгээр л хэт олширсон чөмөгний хэсгийг шахахад болно, яг батга шахахтай адил.
Эм чи хагалгааг зохион бүтээсэн гэнээ?
Мэл Мурфи эмч таны бөөрний үйл ажиллагааг үлдээгээд даавруудын чинь хэт олшролтыг хязгаарлах мэс заслын төлөвлөгөө олсон
Эр бүтэх магадлал хэд байгаав?
Шон мэдэхгүй ээ.
Мэл үүнийг өмнө нь хийж байгаагүй учраас үр дүнг нь урьдаас мэдэхэд хэцүү гэхдээ энэ аюулгүй бас боломжийн эмчилгээний сонголт
Эр Вэс үхэж байгаамуу?
Мор бид түүнд туслах бүх зүйлийг хийж байгаа.
Эр би хүн байхгүй байхад түүний өвчний түүхийг нууцаар харсан
Мор үүнийг гэмт хэрэг гэдгийг мэднэ биздээ?
Эр жижиг гэмт хэрэг.
Мор та нар Вэстэй ярилцах хэрэгтэй
Эр бид бүгдээрээ шалгуулсан. Би тохирч байгаа. Би Вэсд бөөрөө өгмөөр байна.
Лим бид чиний саналыг маш удаан ярилцлаа Макс. Энэ бол гайхалтай биширмээр, өгөөмөр зүйл. Гэхдээ чи 16-тай. Амьд донор 18 настай байх ёстой
Эр би тусдаа гарсан. Өөрөө өөртөө зөвшөөрөл өгч чадна.
Лим гэхдээ үүнийг сайхан санаа эсэхийг эмнэлгээс шийдэх хэвээрээ байгаа. Бид үүнийг чамд сайн зүйл гэж бодохгүй байна
Марк Макс. Энэ хагалгаа хүлээн авагчаасаа илүү донортоо хүнд тусдаг. Чамд хагалгааны дараах цус алдалт, халдвар үүсч болно. Бас энэ туйлын өвдөлт ихтэй
Эр би та нараас илүү их зүйл туулсан. Үүнийг тэсч чадна
Алекс бас урт хугацааны үр дагавар гарна, цусны даралт ихсэх, бөөрний дутагдал. Нөгөө бөөрөнд чинь асуудал гарвал, чамд нөөц байхгүй
Эр би яаж хасахыг мэднэ. Зөвшөөрч байна
Мор эдгэрэх явц урт бас хэцүү байна. Чамд хувцас өмсгөх, усанд оруулах хүн хэрэгтэй болно, бас чи олон эм уух шаардлагатай
Эр би өөрөө өөртөө санаа тавиад маш удаж байна.
Лим үнэнийг хэлэхэд Макс, чи өсвөрийн хориход орж, хар тамхи хэрэглэж байсан. Чи өөртөө санаа тавиагүй.
Эр заза би ойлгож байна. Би өнгөрсөн хүн. Гэхдээ Вэс тийм биш. Тэр намайг шоронгоос гаргасан. Намайг жолоо барих чадваргүй болсон байхад шөнө дундад ирж авсан. Зодооны дараа намайг эмчилж байсан. Манай эгчийн оршуулганд надтай хамт явж байсан. Би шоронд орохоос зайлсхийж чадсан бол, Вэсээс л болсон. Би хэзээ нэг өдөр сайн аавын зэрэгтээ хүрвэл, найдваргүй хүн болоогүй бол, Вэс надад бууж өгөөгүй учраас л тэгэх болно. Тэр намайг тэнэг шийдвэр гаргасан учраас үхэж болохгүй.
Мэл энэ чиний хагалгаа. Бид ийм хагалгаанд чамтай л адилхан туршлагатай байгаа. Дотор хальсны гадаргуун дагуу чөмгийг чөлөөл. Гаднах давхаргыг нь цоолохоос болгоомжлоорой
Шон юу ч гарч ирэхгүй байна
Клэйр булчирхайг чимхэхийн тулд хуруунуудаа ашигла. Барьцтай болгохын тулд тойрог хөдөлгөөн ашигла. Би батгануудаа шахаж байсан.
..
Шон үнэхээр догь юмаа.
Мэл одоо нэг л үлдлээ.
Алекс Вэс Максын хувьд аав шиг нь хүн. Тэр түүний төрсөн эцэг байсан бол, бид эргэлзэлгүй түүнийг хүлээн зөвшөөрөх байсан. Би зөвшөөрөх ёстой гэж бодож байна
Мор би ч гэсэн. Тэр бяцхан золиг намайг уяраасан
Марк бид бүх эрсдэлүүдийг тайлбарласан. Макс гуйваагүй. Би бас зөвшөөрч байна.
Лим Нэг гайхалтай шийдвэр насан туршийн муу шийдвэрүүдийг ганхуулахгүй
Марк гурвын эсрэг нэг байна.
Лим энэ ардчилал биш. Би өвчтөнд хэлье.
Эр хөвгүүдийн нэг нь дахиад хэрэг тариа юу?
Лим үгүй ээ. Үгүй ээ тэд чамд бахархах шалтгаан өгсөн. Тэд донор болж чадах эсэхээ үзэж бүгд шинжилгээ өгсөн. Максынх таарсан. Тэр чамд бөөрөө өгөхийг хүсч бйагаа.
Эр тэр бяцхан золиг гэнэтийн бэлгээр дүүрэн юмаа.
Лим би энэ хагалгааг зөвшөөрч чадахгүй Вэс. Намайг уучлаарай. Макс бол сайн жаал. Тэр чиний ачаар нэг л өдөр сайн хүн болно. Гэхдээ одоохондоо, түүнд арыг нь даах том хүн хэрэгтэй байгаа. Эрүүл мэндийнх нь эрсдэлүүд..
Эр зүгээр дээ. Энэ, энэ зөв шийдвэр байна. Тэр хүүхдүүдийг аврах нь миний ажил. Эсрэгээрээ байх ёсгүй.
Лим чи эрхтэн шилжүүлэх газрын жагсаалтанд байгаа. Бид гэр бүлтэй чинь холбогдохоор хичээж байгаа. Бууж өгөхгүй ээ.
Эр чи миний өмнөөс нэг зүйл хийж өгөх хэрэгтэй байна.
Лим саад болсонд уучлаарай.
Эр зүгээр дээ. Угаасаа хэн ч сонсоогүй байх.
Лим чиний бөөр тохирохгүй байна.
Эр намайг тохирч байна гэсэн
Лим цус болон эдийн төрөл чинь сайн байгаа. Гэхдээ ийлдэсний зохицолоор Вэс чиний эсэнд хариу үзүүлэх эсрэг биег үйлдвэрлэж байгаа гэж гарсан. Түүний бие чиний бөөрнөөс татгалзана. Надад харамсалтай байна.
Эр мэдсиймаа. Би нэг ч тэнэг зүйлийг зөв хийж чадахгүй юмаа
Лим тийм бишээ. Чи чадах бүх зүйлээ хийсэн. Вэс чамаар бахархаж байгаа.
..
Мэл толгой эргэж, дотор муухайрч бйана уу?
Эм үгүй ээ, толгой ч өвдөхгүй байна.
Шон та орноосоо босоод шинж тэмдэг чинь эргээд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй
Эр тэгэж болох юмуу?
Клэйр эргэлт хийж болохгүй гэхдээ болноо
Мэл ямар санагдаж байна?
Эм өрөө эргэхгүй байна.
Эм ээжээ, та эдгэрчихсэн байна
Эр хонгор минь, болгоомжтой. Ээж нь бүрэн эдгээгүй байгаа.
Эм би зүгээр ээ.
Эр энэ Хүн долоо байна. Энэ хоёроор шулуун зураас татвал, энэ тод од Алтан гадас байх болно.
Эр1 бидний утсан дээр луужингйин апп байгаа
Эр хөөе зүгээр л амаа татаад сонс. Энэ их чухал.
Эр Алтан гадас бол та нарын жинхэнэ хойд зүг. Түүнийг сайн хараад байвал, та нар анх орооцолдсон зүйлээсээ гарах замыг олох болно.
..
Клэйр заза.
Эр заза. Энэ..
Клэйр харагдаж байгаагаасаа илүү амтгүй байна
Эр үнэхээр амтгүй, үнэхээр амтгүй байна.
Клэйр бид хоол хийж чадахгүй нь
Шон Хоёулаа болзоонд явах хэрэгтэй. Жинхэнэ болзоо
Лиа Шон, би аль хэдийн үгүй гэж хэлсэн.
Шон тиймээ, чи засч болохгүй асуудал байгаа гэж бодож бйасан. Гэхдээ би асуудал шийдэхдээ үнэхээр сайн. Би өнөөдөр хэний ч аварч чадна гэж бодоогүй нэг эмэгтэйг аварсан.
Лиа намайг аврах шаардлагагүй Шон.
Шон заза, ойлгож байна. Би үүнийг засч чадна. Тиймээ, чи надад боломж өгөх ёстой. Би оролдож үзэх хэрэгтэй байна
Лиа үгүй ээ, би юу ч хийх шаардлагагүй, чи намайг сонсох ёстой.
Шон үгүй ээ
Лиа энэ минйи хэлсэнийг л батлаж байна
Шон үгүй ээ, надад, надад төлөвлөгөө байгаа. Би үүнийг засч чадна. Би үүнийг засна.
Лиа Шон, чи аутизмтай, үүнийг засч чадахгүй. Чи энэ чигээрээ байна. Би энэ чигээрээ байна. Бид хоёр хэзээ ч бүтэхгүй.
Back to episodes Go home