Good doctor S3 16

Эм           60-аад настай, явган хүний зам дээр доошоо хараад хэвтэж байсан, цээжний өвдөлттэй, хавирга хугарсан байх, зүрхний шигдээс байж магадгүй

Алекс    та унасан уу?

Эм           тэр цаг хугацааны баримжаагүй байгаа, юу ч хэлээгүй

Эм1        Коли?

Шон       үгүй ээ би Шон Мурфи эмч бйана.

Эм1        чи надад туслах уу Коли?

Шон       тэгнээ, энэ минйи ажил. Шуухинаа сонсогдож байна. пульсийг нь шалгалаа

Эм           бугуйн дах пульс хэвийн

Шон       хөлөндөө илүү сул байна.

Алекс    доош чиглэлтэй цээжний судасны тэлэлт байна. Мэлэндэз эмчийг хагалгааны өрөө рүү дуудаарай

Эр            би хотхоны урд талын зүлгэн дээр цус болчихсон сэрсэн, минйи хажууд скэйтборд байсан. Гэхдээ, би скэйтборд унаж чаддаггүй

Мор        харваас тийм байна

Клэйр    чи уусан уу Эйдэн? Эсвэл юм татсан уу?

Эр            хоёуланг нь үгүй. Энэ коллежийн оюутнуудын зайлсхийдэг зүйл

Клэйр    чи үнэхээр азтай байна, хааш хаашаагаа хагас инч зөрсөн бол чи цус алдаж үхэх байсан

Алекс    гол артерийн хана урагдаж байна.

Мэл        орон гэргүй байж магадгүй 60-тай эмэгтэйг эрүүл байна гэж найдаагүй шүү. 5 номерийн утас өгөөрэй.

Алекс    Гайхалтай биш гэхдээ арай дээрдлээ

Мэл        болсон эсэхийг нь шалгая. Бэхэлсэн хавчаарыг аваарай.

Алекс    Цоорол алга.

Мэл        хагалгаагаа дуусгацгаая.

Шон       Карли надаас салчихсан.

Мэл        харамсалтай байна Шон.

Алекс    юу болсын? Би та хоёрыг сайн байгаа гэж бодсон

Шон       тиймээ. Гэхдээ тийм байгаагүй бололтой. Гол судсыг хавчлаа

Алекс    чи их гомдож байгаа биздээ?

Шон       үгүй ээ би зүгээр.

Мэл        бид бүгдээрээ л үүнийг туулдаг. Надад итгэ, шаналж бйагаа гэдгээ хүлээн зөвшөөрвөл тус болно

Шон       надад хүлээн зөвшөөрөх зүйл байхгүй. Хамраас цус алдаж байна

Мэл        нойрны артерийн бөглөрлийн урагдал, хоёр Франц Фоли катэтэр. Яаралтай протамин өгөөрэй

Шон       68/44. Хүзүүн дэх хоёр нойрны артери дээр дарлаа

Мэл        хийлээрэй

Шон       41/28. Дотуураа цус алдсаар л байна.

Мэл        4 нэгж улаан эс залга, Ти Экс Эй хийж эхэл

Алекс    700 мг Ти Экс Эй хийж байна

Шон       цусны урсгал алга байна

Мэл        нойрны артерийг нь хавчих хэрэгтэй. 10 номерийн мэс. Соруул, хавчаар, аливээ. Юу ч харагдахгүй байна.

Алекс    цусны түвшин нь эцэстээ тулчихлаа

Мэл        нас барсан цаг өглөөний 10:22

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 16 дугаар анги

Шон       Жэйн үхэх ёсгүй байсан, тийм байдалтай, ингэж лав биш.

Мэл        нойрны артери нь задарсан, би юуг алдсан гэж? Өвчтөнүүд үхдэг, Мурфи эмчээ. Энэ бидний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл. Дараагийн өвчтөн яаралтай тусламж дээр хүлээж байгаа

Мор        ямархуу байна даа Эйдэн?

Эр            надад хийсэн зүйлээс чинь харахад гайхалтай байна.

Клэйр    хагалгаа амжилттай болсон

Эр            хөөе, би амьд, мансуурчихсан, хоёр хөөрхөн эмчтэй ярьж байна. Скэйтбордын чадвараа хар тамхитай хольбол ийм зүйл болдог бололтой

Мор        чи юм татаагүй гэж хэлсэн ш дээ. Эсвэл скэйтбордтой гэж

Эр            би хэзээ тэгэж хэлсийн?

Клэйр    яаралтай тусламж дээр байх үед.

Эр            би та нарыг энэ амьдралдаа харж байгаагүй. Надад итгэ, би санах байсан.

Шон       би Жэйнд задлан шинжилгээ хиймээр байна

Мэл        яриа дууссан, түүний үхэлд ямар ч сэжигтэй зүйл байхгүй

Шон       би мэс заслын тасгийн ахлахаас асууж байсан.

Лим        би энэ хэргийг мэднэ, Мэлэндэз эмчтэй санал нэг байна. Би задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөхгүй

Шон       Жэйний судасны хана..

Мэл        өвчтөнөө алдах хэцүү. Бараг л найз охиноо алдсантай адил хүнд

Шон       би зүгээр ээ, хүмүүс яагаад надад итгэхгүй байгааг мэдэхгүй байна, би зүгээр байж болохгүй гэжүү?

Лим        муу зүйл тохиолдсон үед тийм байдаггүй. Бид шархлахыг мэдэрдэг.

Шон       хэрвээ та задлан хийхийг зөвшөөрөхгүй юм бол, би Жэйний гэр бүлээс асууна

Лим        тэрэнд чинь амжилт хүсье. Түүхээс нь харахад Жэйний овог Дөү байсан.

Эр            та нар намайг ой санамжаа алдсан гэж хэлээд байгаамуу?

Клэйр    тархины гэмтэл эсвэл хар тамхины хэрэглээнээс болсон байж магадгүй.

Эр            би хар тамхи хэрэглэдэггүй гэж хэлсэнээ сайн мэдэж байна. Би яг л лам шиг амьдардаг, унтаж, хичээлээ хийж, үүнийгээ л давтдаг. Тэгээл болоо

Мор        чи бас бидэнд яг эсрэгээр нь хэлж байсан.

Шон       би задлан хийх зөвшөөрөл авахын тулд Жэйний гэр бүлийг олох хэрэгтэй байна. Лим эмч надад амжилт хүссэн гэхдээ Жэйнд ямар ч үнэмлэх, түрийвч, утас байгаагүй. Бид түүний талаар юу ч мэдэхгүй. Энэ чамд сонирхолтой байх ёстой. Чи мөрдөгч байсан.

Алекс    би одоо эмч болсон, чи ч гэсэн, бас бид хоёрт шинэ хэрэг байгаа.

Шон       уйтгартай хэрэг. Тэр цөсний чулуутай

Мор        Мэлэндэз та хоёр дахиад л нууцаар уулзаж байгаа юу? Түүнийг буцаад сайн ментор болсон гэж дуулсан. Би гомдол гаргаад ямар ч нэмэргүй бололтой

Клэйр    чи гэнээ? Парк өөрийгөө гэж хэлсэн

Мор        тэр худлаа хэлж байгаан. Чамайг ажилдаа анхаараасай гэж хүссэн учраас. Зорилго нь сайн ч, хүнээ буруу таньсан байна.

Клэйр    чи Мэлэндэзийг буцаад сайн ментор болж байгаад дургүй байгаа юмуу?

Мор        надад түүний чамд сайн ханддаг нь таалагддаггүй. Тэр чамд сайн учраас, Шон Парк бид гурав хоёрдугаар зэргийн рэзиндэнтүүд болж байгаа нь таалагдахгүй байна.

Клэйр    чи ичгүүргүй харагддаг мөртлөө гайхмаар гэнэн юмаа. Чиний юу хийснийг хэлье. Чи доромжлол мэдэрсэн учраас бөмбөг шидсэн. Чи Мэлэндэзийг өөртөө бас шийдвэртээ эргэлзэхэд хүргэсэн, тэр чамаас болж Парк Шон намайг бас чамайг үзэн ядсан.

Мор        би үүнийг одоогийн байдлаа өөрчлөхөд амархан зүйл гэж бодмоор байна. Гэхдээ би үнэхээр гэнэн

Эр            би энэ дээр Би эмчтэй санал нэг байна

Клэйр    уучлаарай. Ажлын улс төр. Чамайг унтаж байна гэж бодсон.

Эр            тархины долгионыг ажиглах тийм ч сайхан биш бололтой.

Мор        чинийх шиг хэвийн үед бол тиймээ

Клэйр    гэхдээ энэ дэльта долгион. Тэхээр чи унтаж байгаа гэсэн үг.

Алекс    чи өөрөө зүсэлт хийх гээгүй биздээ.

Шон       Жэйн Эл Си Эс систем ашиглан өвдөгөө солиулж байсан, тэхээр энэ нь дор хаяж 30 жил болсон гэсэн үг. Бас түүнд хэвийн бус тооны шүдний хорхой, бүрээс, бас суулгац байна. Энэ сэжүүр мөн биздээ?

Алекс    би үүнийг өвчтөнөө алдсантай чинь холбоогүй гэж бодож байна. Чи өөрийгөө сатааруулаад байна. Чи Карлиг явуулахыг хүсэхгүй байгаа учраас Жэйнийг явуулахыг хүсэхгүй байна. Яасан?

Шон       чи одоо эмч болсон. Үүнийг сонирхолтой гэж бодохгүй байгаа.

Алекс    дууч шувуухай.

Шон       минйи зөв биздээ? Цагдаа нар бүх өвөрмөц содон зүйлсийг нь тэмдэглэж авсан байгаа. Жэйн Дөү, орон гэргүй.. системд бүртгэгдээгүй байх учиргүй

Мэл        ноён Гинли ямар байгаав? Та нар цөсний хүүдийн хэрэг дээрээ ажиллах ёстой биздээ?

Алекс    бид цөсний чулуу байгааг тогтоосон, цөсний хүүдийг авахаар товлосон байгаа

Шон       энэ маш энгийн хэрэг, олон ажил шаардахгүй

Мэл        ийм хандлагатай байвал, өөр нэг өвчтөнийг моорог руу явуулж ч магадгүй шүү. Амьд өвчтөндөө  анхаар

Алекс    түүний зөв. Энэ хэргийг орхих хэрэгтэй. Хөөе Шон. Карли та хоёр маш олон анхны зүйлсээ хуваалцсан. Энэ үүнийг мартахад илүү хэцүү болгож байгаа

Шон       Лиа бид хоёрт ч гэсэн олон анхны зүйл байдаг.

Алекс    тиймээ байсан. Гэхдээ чи түүнийг мартсан. Тэгсэн биздээ?

Шон       Яаж мартаж чадахын?

Алекс    сайн уу Кэнни, надад нэг нэр шалгаад өгөөч. Үүнийг нууцлах ёстой шүү

Шон       бид нууцаар ажиллана

Лим        зүүдэндээ явах нь ноцтой асуудлаас эхлээд олон зүйлийн шалтгаантай, жишээ нь нурууны гэмтэл, тархи нугасны үрэвсэл, тархины хавдар, түгээмэл асуудал нь архи тамхины хэрэглээ, нойр дутуу явах, стресс гэх мэт

Клэйр    гол нь эднйи заримыг нь хасахын тулд, бидэнд өвчтний бүрэн түүх хэрэгтэй, гэхдээ Унтаа Эйдин, Сэрүүн Эйдэн тус бүртээ өөрийн гэсэн түүхтэй.

Лим        тэгвэл хоёуланг нь судла

Мор        өвчтнийг унтаж байхад нь өвчний түүхийг нь авах гэжүү?

Лим        худлаа ярьдаг зүүдэндээ явдаг хүн гэж сонсоогүй юм байна. Би явлаа. Хөөе.

Клэйр    стресс?

Эр            би 4,2 голчтой байх ёстой. Юу гэж бодож байна? Стрессдэхийн тулд ямар нэг зүйлд хайртай байх ёстой биздээ? Би хичээлгүйгээр 4,2 голчтой учраас... үдэшлэг дээр нэг л хундага дарс уудаг. Би бага хэмжээгээр хэрэглэдэг, их хэмжээгээр хэрэглээгүй үедээ л дээ.

Мор        чи унтахаасаа өмнө дуг хийж, дасгал хийдэг үү?

Эр            би дуг хийдэггүй, долоо хоногийн таван өдөр дасгал хийдэг, бараг л унтана гэж байхгүй, шөнө дунд хүртэл.. хамгийн оройдоо 12:30. Би 5000 эмэгтэйчүүдээр хүрээлэгддэг. Тиймээ, яг унтахаасаа өмнө. Тийм учраас л өглөө сэрэхдээ толгой өвддөг. Би үүнийг хэзээ ч шарталт гэж бодож байгаагүй. Тэр бол Кро-Магнон. Тэр би биш. Байх учиргүй.

Шон       Марибэл Вэнтэйн. Сүнстэй ярилцахуй. Марко, Марибэл болон тэдний 5 настай хүү Жүльс жил бүрийн “Найздаа туслая” арга хэмжээг 4 дэх удаагаа зохион байгуулж байна.

АЛекс    Марибэл Вэнтэйн, 33-тай, барианы туузнаас нэгхэн үсрэлтийн наана байсан. Бла бла бла. Тэр үений маш хүнд шарх авсан.

Шон       гэр бүлийн шүүхээр 2 жил явсаны дараа 36-тай Марибэл Вэнтэйн болон түүний экс нөхөр 43-тай, Марко Вэнтэйн бла бла бла. Ноён Вэнтэйн 11 настай хүү Жүльсээ өөр дээрээ авахаар болсон.

Алекс    63- тай Марко Вэнтэйн гэртээ нас барсан. Түүнийг 32-той хүү Жүльс Вэнтэйн нь аварсан.

Шон       би түүнийг олчихлоо

...

Шон       Та Жүльс Вэнтэйн үү?

Эр            тиймээ

Шон       би Шон Мурфи эмч байна, саяхан таны ээж Марибэлийг эмчилсэн. Тэр хагалгааны ширээн дээр нас барсан. Би задлан шинжилгээ хийх зөвшөөрөл авах гэсийн

Алекс    бид нар гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Тэр урагдсан гол судасны бөглөрөлтэй ирсэн, бидний хийж чадах зүйл байгаагүй. Гэхдээ бид түүний үхлийн шалтгааныг тодорхой болгохыг хүссэн юм

Эр            надад түүний яаж нас барсан нь хамаагүй.

Алекс    цааш явах тухай ярилцсанаа санаж байна уу? Одоо яг тэгэх цаг болсон байна.

Марк      Эйдэнчүүдийн асуудал юу болж байна?

Мор        ингэж солигдох болгондоо, зан авир бүр нь хоорондоо холбогдож байгаа

Марк      тэгвэл Лим эмчийн жгсаалт руу буцаж оры.

Клэйр    магадгүй паранеопластикийн синдром хайх хэрэгтэй байх

Мэл        сэтгэцийн асуудалтай гэж үзэх нь сэтгэцийн эсвэл өөрийгөө тусгаарлах гэсэн явдал ч байж болно

Клэйр    надад сэтгэцийн өвчтэй хүмүүстэй харьцаж байсан хувийн туршлага байгаа. Түүнд өөрчлөлт байсан бол би шууд мэдэх байсан

Мор        бамбай булчирхайн хордлого юм болуу?

Клэйр    уур нь хүрээгүй, түгшээгүй. Паранеопластикийн синдром баримжаагаа алдах оньс болж өгдөг, тиймээс...

Мэл        үнэнийг хэлэхэд бидний хувийн туршлага шинж тэмдгийг олоход илүү бага нөлөө үзүүлдэг

Клэйр    та намайг үргэлж аль болох бодитой байхыг хичээдгийг мэднэ.

Мэл        чи энэ удаа тэгсэнгүй. Паранеопластикийн синдромын хэргүүдийн дийлэнх нь эсрэг биетэй байдаг. Түүний шинжилгээнээс харахад ийлдэс нь хэвийн байна.

Клэйр    бүх өвчнүүдийн дийлэнх нь өдөр шөнөгүй бие махбодьтойгоо тэмцэлддэггүй.

Мэл        би зүгээр л санаагаа хэлсэн

Клэйр    үгүй ээ та миний санааг дарж байна

Мэл        за яахав. Чинйи санаа гайхалтай байна. Үүн дээрээ сайхан цагаа үрээрэй

Марк      хоёуланд чинь баярлалаа. Тархины хавдар, нурууны гэмтлийг хасахын тулд Эм Ар Ай хий, тархи нугасны үрэвсэлд Эл Пи, паранеопластикийн синдромыг шалгаж тархи нугасны шингэний шинжилгээ ав. Бас сэтгэл зүйчийн зөвлөгөө

Бичиг    яг одоо тохирсон цаг нь биш

Лим        үгүй ээ. Сайн уу? Би Лим эмч байна. Харин чи?

Эм           Тринити

Лим        эцэг эх чинь хаана байна?

Эм           ээж маань төрөх тасагт байгаа.

Лим        тэр хүүхэд төрүүлж байгаамуу?

Эм           аль хэдийн төрсөн. Охин

Лим        гайхалтай. Тэгээд чи яагаад хэсээд байгаан?

Эм           ээж намайг цайны газраас амттан аваад ир гэсэн, гэхдээ би төөрчихлөө.

Лим        гурван удаа юу? сайн уу Люси? Бид нэг хүүхэд.. Тринити. Хамгаалалтын ажилтан дууд.

..

Шон       машинаа зогсоо.

Алекс    үгүй ээ.

Шон       тиймээ

Алекс    Шон, Шон

Шон       надад зөвшөөрөл чинь хэрэгтэй

Алекс    битгий ингэ Шон, үгүй ээ

Шон       надад зөвшөөрөл чинь хэрэгтэй

Алекс    зүгээр орхи Шон.

Шон       ингээд дуусгаж болохгүй. Ингээд дуусгаж болохгүй

Алекс    бүх зүйл дууссан, чи Карлиг явуулах ёстой

Шон       үгүй ээ үгүй

Алекс    чи Карлиг явуулах ёстой

Шон       үгүй ээ

Алекс    чи Карлиг явуулах ёстой

Шон       энэ Карлитай хамаагүй.

Алекс    энэ хэрэгтэй ч гэсэн хамаагүй

Шон       энэ Карлитай хамаагүй

Алекс    тэр цагдаа дуудаж байна.

Шон       үгүй ээ хаалгаа нээ

Алекс    чи баривчлагдана.

Шон       хаалгаа нээ

АЛекс    Шон, тэр цагдаа дуудаж байна. Нааш ир.

Шон       үгүй ээ

Алекс    Шон.

Арон      Бурхан минь. Шон, чи зүгээр үү?

Шон       онцгүй байсан. Би хагалгаагаа хийж чадсангүй

Арон      тэрэнд санаа зоволтгүй ээ. Тэнд Парк байгаа. Бүх зүйл зүгээр.

Шон       би буцаад шоронд орох ёстой юу?

Арон      үгүй ээ, үгүй. Цагдаа байсан хүнтэй хамт байсан чинь сайн хэрэг. Тэр залуу чинйи эсрэг гомдол гаргахгүй, гэхдээ чи дахиад түүний дэргэд ойртож болохгүй. Май. Эндээс гарцгаая. Парк чамайг Карлид гомдож байгаа гэсэн

Шон       хүн бүр л тэгэж хэлээд байна, гэхдээ би Карлид гомдоогүй, тэд тэгэж хэлэхээ болих ёстой.

Арон      заза. Энэ Карлигаас болоогүй

Шон       би Карлиг надаас салаагүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ тэр салсан. Одоо би түүний хэлсэн зүйлийг хийх ёстой

Арон      хэлсэн зүйлийг хийх ёстой гэж юу гэсэн үгийн? Тэр чамд юу ч тушаагаагүй

Шон       тэр намайг Лиад хайртай гэж хэл гэсэн

Арон      чи Лиад үнэнийг хэлбэл юу болох бол гэдгээс айгаад байгаамуу?

Шон       хэрвээ би түүнд хайртай гэж хэлээд, тэр надад хайргүй гэж хэлбэл, би түүний найз залуу болж чадахгүй. Бүр долоон дор нь, би түүний найз ч байж чадахгүй.

Арон      Хэрвээ Лиа чамд, “аан гээч Шон, би ч гэсэн чамд хайртай” гэж хэлбэл яахын?

Эр            намайг айлгадаг ийм хачин зан авиртай байх, үнэхээр хэцүү байдаг. Тэр миний нуудаг, илэрхийлэх шаардлагатай эсвэл минйи үүрд булшлах ёстой ямар нэг зүйлийг ил болгодог уу?

Мор        сэтгэл чинь дээрдэнэ гэвэл, тэр надад таалагддаг. Тэр зүгээр л өөрөөрөө байх гэж хичээж байгаа

Клэйр    сэрүүн байгаа хүнийхээ бүх хөдөлмөрийг боож байгааг эс тооцвол

Мор        энэ боож байгаа зүйл биш. Зүгээр л өөрийнх нь нэг хэсэг

Клэйр    бидний зарим хэсгүүд үнэхээр онцгүй байдаг

Мор        намайг уучлаарай. Би Мэлэндэз та хоёрыг ховлох ёсгүй байсан. Би бүгдийг балласан. Гэхдээ энэ залууд хааяа нэг уух юм хэрэгтэй

Клэйр    үүнийг харж байна уу?

Мор        тиймээ. Чамд мэдрэлийн системийг чинь дарж байгаа торон уйланхай бйана Эйдэн. Үүнийг чинь соруулж авах хэрэгтэй.

Эр            авахгүй бол намайг алах уу?

Марк      тэр эрсдлүүдийг мэдэж байгаа юу?

Клэйр    энэ түүнийг алахгүй гэдгийг тэр мэднэ, Хайдыг амьд үлдээхээр шийдэх нь Жэкилийн хувьд хангалттай

Мор        Хайдаас асуувал ямар байна?

Марк      энэ зөвшөөрөл албан ёсны, сайн дурын, ухамсартай байх ёстой гэдэгт итгэлтэй байна

Клэйр    бас хамаагүй. Унтаа Эйдэн бол таашаал хайгч. Нөгөө хүндээ туслахын тулд өөрийнхөө сонирхлын эсрэг шийдвэр гаргахгүй.

Мор        магадгүй тэр чиний бодсоноос илүү халамжтай байх

Марк      заза

Эр            Лим эмчээ?

Лим        баярлалаа. Тринити, суугаарай. Манай төрөх тасагт Тринити гэдэг нэртэй охинтой хүн байхгүй. ТЭхээр би одоо чамаас асуулт асууна, чи үнэнээ хэлбэл илүү үр дүнтэй болох болно. Нэр, овгоо хэлээрэй

Эм           Тринити

Лим        овог чинь? Заза. Ядаж надад энэ эмнэлэгт юу хийж байгаагаа хэлнэ биздээ?

Эм           би зүгээр л тантай дахиад уулзахыг хүссэн

Лим        8 жилийн өмнө, 6 сарын 12-нд нэг хүн яаралтай тусламж дээр нярай охиноо үлдээсэн. Чи үнэхээр жижигхэн байсан, үнэхээр өвчтэй, сул дорой. Би чамайг гэртээ авч харихаас өөр арга байгаагүй. Гэхдээ одоо хардаа, чи хүчтэй, эрүүл байна. Бас хурдан. Бид ээжтэй чинь яриад чамайг хаана байгааг хэлэх ёстой. Бас зүгээр гэдгийг чинь. Ээжийнхээ дугаарыг мэдэх үү?

Эм           тиймээ гэхдээ..

Лим        гэхдээ?

Эм           та намайг үрчилж авч чадах уу?

...

Лиа         Шони. Хөөрхий минь гэж. Би Карли та хоёрын явдалд харамсаж байна.

Шон       би чамд юу мэдэрч байгаагаа хэлэх гэсийн

..

Лиа         чамайг шархалж байгааг мэдэж байна. Карли маш том алдаа гаргасан. Чи бол гайхалтай хүн Шон. Магадгүй минйи уулзаж байсан хамгийн гайхалтай хүн байх.

Шон       Лиа?

Лиа         яасан Шон?

Эм           би үүнийг ээжийн шургуулганаас олсон.

Лим        тэр чамайг энд байгааг мэдэх үү?

Эм           тэр сүүлийн хоёр өдрийн Кэмпбэллийн дурсгалын хөшөөн дээр байгаа. Тэр намайг сургууль дээрээ эсвэл найзындаа байгаа гэж бодож байгаа. Намайг 6 цагт гэртээ очиж л байвал, хэн ч ялгааг нь анзаардаггүй.

Лим        6 цаг өнгөрчихлөө. Түүний санаа зовж байгаа

Эм           тэр шинэ охинтой болсон.

Лим        ээжийгээ хуваалцах хэцүү байгаа биздээ? Тэр дүүг чинь чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол, чамд зай үлдээгүй юм шиг санагдана. Чи ээжийгээ чин сэтгэлээсээ хайрладаг уу? Аавыгаа? Түүнийг ч гэсэн чин сэтгэлээсээ хайрладаг уу? Гэхдээ ингэх боломжгүй биздээ, тиймээ? Зүрх бол гайхалтай зүйл. Би гартаа олон удаа барьж үзэж байсан. Тэднийг зүгээр хараад үүнийг хэзээ ч мэдрэхгүй гэхдээ ямартай ч, тэнд бидэнд хэрэгтэй бүх зай байдаг.

Эр            Би эмчээ. Өөрийгөө ганц бие гэж хэлээч

Мор        таны тархинд уйланхай байгаа. Энэ чигээр нь орхих юм бол, танд мэдрэлийн хүндрэлүүд гарах магадлалтай, харааны чадвараа алдах, дотоод шүүрлийн булчирхайны доголдол, сэтгэл гутрал. Гэхдээ соруулж аваад, уйланхайг эмчилбэл, ямар ч хүндрэл гарахгүй. Зүүдэндээ ч явахгүй.

Эр            профессор аль хэдийн эмчилгээнээс татгалзаа юу? Та нар коллежийн хүүд хариуцлагыг хүлээ гэж хэлж байгаа муу?

Мор        би тэр коллежийн хүүг зүгээр ч нэг коллежийн хүү биш гэж бодож байна. бид бүгдээрээ л төвөгтэй. Бүгдээрээ л заримдаа өнгөцхөн, хувиа хичээсэн новшнууд болдог. Гэхдээ бас, бид золиос гаргаж чаддаг. Би чамайг түүний дотор, түүнийг чиний дотор амьдарч байгаа гэж бодож байна. Чи ямар ч шийдвэр гаргасан энэ өөрчлөгдөхгүй.

Лиа         Шон.

Шон       Марибэл нас барсан. Би түүнийг артерийн тэлэлттэй хавсарсан олон уйланхайт бөөрний өвчтэй байсан гэж бодож байна, үүнээс болоод судасны хана нимгэрч, бөглөрөл үүсэх суурь тавигдаж байсан. Би задлан шинжилгээ хийх хэрэгтэй.

Карли   Мэлэндэз эмч..

Шон       зөвшөөрөөгүй. Лим эмч зөвшөөрөөгүй. Гэр бүл нь татгалзсан

Карли   тэгээд би...

Шон       чи эмгэг судлалын тасгийн дарга

Карли   Шон, би тэгэж..

Шон       би чиний хийх хэрэгтэй гэж хэлсэн зүйлийг чинь хийж чадахгүй. Энэ сатаарлыг шийдэх хүртлээ. Олон уйланхайт бөөрнйи өвчний шинж тэмдэг алга.

Карли   би энэ салалт чамд хүндээр туссаныг мэдэж байна. Надад ч гэсэн хэцүү байсан. Гэхдээ би Лиа та хоёрын дундаас харсан зүйлээ мэдэж байна. Би ямар нэг зүйл харсан биздээ, тийм үү?

Шон       би чамд хайртай Карли. Гэхдээ чиний зөв байсан. Би Лиад илүү хайртай.

Карли   заза. Тэгвэл, түүнд хэлэх ёстой гэдгээ мэдэж байгаа биздээ?

Шон       би айгаад байна

Карли   мэдэж байнаа. Гэхдээ надтай хэр хол явсанаа хар, чи айж байсан. Чи зоригтой байсан.

Шон       Би явах ёстой. Баярлалаа Карли

...

Эр            чи үүнийг үзэж байгаа бол, би үхсэн гэсэн үг. Бас чи хагалгаанаасаа сэрээд, өөрийгөө зөвшөөрөл өгөөгүй дээ гэж бодно, гэхдээ би мэс засал хий гэж өөрийнхөө бүрэн, албан ёсны зөвшөөрлийг өгсөн гэдгээ мэдэгдэж байна. Гарын үсэг, Эйдэн, Майкл, Портэр. Хоёрдох. Дахиад ганцхан зүйл байна. Минйи зөвлөгөө бол, бага зэрэг тайвшрах гээд хичээ. Бидний хэн нь ч төгс биш. Гэхдээ бид зүгээр ээ. Хоёулаа, зүгээр байх болно. Бас Гүнзгий тоолол дээр чиний өмнө суудаг нөгөө охин, түүнийг И үсэгтэй Стэйси гэдэг, чи түүнд таалагддаг. Тэр надаас илүү чамд сайн. Баяртай, профессор оо.

Эр            чи тоглож байгаа биздээ?

Шон       би ээжийг чинь яагаад үхсэнийг мэднэ.

Эр            надад хамаагүй гэж хэлсэн биздээ

Шон       би элгийг нь шалгаж байхдаа, түүний элэгний артериас гурван бөглөрөл олсон, энэ маш ховор тохиолддог, тэгээд би түүнийг судасны Элэрс Данлогийн синдромтой гэдгийг ойлгосон. Энэ маш ховор өвчин, ихэнхдээ буруу оношлогддог, бас үхэлд хүргэдэг.

Эр            надаар дахиад цагдаа дуудуулмаар байна уу?

Шон       энэ удамшдаг. Үгүй ээ, би дахиж баривчлагдахыг хүсэхгүй байна, гэхдээ танд хорхойтой шүд их байдаг уу? Та ээжээсээ судасны Элэрс Данлогийн синдромыг өвлөж авсан байж магадгүй, таны амь нас аюулд ороод байна. Гэхдээ шинж тэмдгийг нь эмчилж болдог. Заза баяртай.

Эр            би ээжээсээ ганцхан энийг л авсан гэжүү? Үхлийн аюултай байж магадгүй өвчин?

Шон       ээж чинь чамайг Коли гэж дууддаг байсан уу?

Эр            тиймээ. Колибригийн товчлол, францаар дууч шувуухай гэсэн үг. Тэр намайг гэрээ тойрч нисээд, үргэлж нэг газраас нөгөө рүү явж байдаг гэдэг байсан.

Шон       тэр биен дээрээ дууч шувуухайн шивээстэй байсан. Бас сүүлчийн хэлсэн үг нь Коли байсан. Тэр танд хайртай байсан. Магадгүй зүгээр л хэлэхээс айдаг байсан байх.

..

Мэл        Морган маргалдаад ялсан уу?

Клэйр    бид онолын нөхөрлөлөө нуухын тулд ингэж хичээх нь хачин биш гэжүү?

Мэл        тиймээ. Гэхдээ энэ илүү үнэ цэнэтэй

...

Лим        сайн уу ээжээ?

Лиа         Шон? Юу байна даа Шони? Шон. Гуйж байна. Надтай яриач

Шон       би чамд хайртай Лиа. Чиний найз залуу болмоор байна

Лиа         би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ, чи намайг мэднэ. Би хувиа хичээсэн, бас, үнэхээр үнэхээр хэрэгцээ ихтэй. Би, би, яг одоо намайг сонс доо. Би бүтэн өгүүлбэр ч гүйцээж чадахгүй байна. Би, би бол жинхэнэ холион бантан. Яаж? Би яаж энэ бүгдийг зүгээр чамд нялж чадна гэж?

Шон       чи яагаад намайг чиний хувиа хичээсэн, хэрэгцээ ихтэй, холион бантан шиг занг тэвчихгүй гэж бодоод байгаан? Би зохицож чадна.

Лиа         зүгээр л, би хэний ч хувьд сорилт болно, бас чиний хувьд. Би үүнийг чиний хувьд маш хэцүү байна гэдгийг мэдэж байна. Чамд тодорхой зүйл хэрэгтэй байдаг. Чи тодорхой байдлаар ажилладаг...

Шон       учир нь, би аутизмтай гэжүү? Чи, намайг аутизмтай учраас минйи найз охин болохыг хүсэхгүй байгаа юмуу?

 

Back to episodes Go home