Good doctor S3 13

Мор                хэн нэгэн сайхан амарсан бололтой шүү

Шон       чи энэ бүх хүмүүсийг секс хийсэн гэж бодож байна уу? Тэгсэн бол, тэд илүү баяртай байх ёстойн бишүү?

Мор        магадгүй тэднийх чинийхтэй адилхан сая болоогүй байх

Шон       би бүх хүмүүстэй секс хийх талаар бодож байгаа. гэхдээ ихэнхдээ Карлитай. Бид хоёр их сайн зохицдог.

Мор        гайхалтай Шон гэхдээ хүний нөөцөөс зөвшөөрөхгүй байх

Шон       намайг сексийн талаар бодохыг уу?

Мор        үгүй ээ, сексийн талаар бодож байна гэж хэлэхийг чинь. Болиоч. Үхэж байгаа хүнтэй ярилцангаа инээх нь догь зүйл биш. Блэйз эмч тантай байнгын нээлхийний талаар ярилц гэсэн. Энэ таны хими эмчилгээг илүү хялбарчилна. Орох болгондоо венийг чинь олох шаардлагагүй

Эр            дотор муухайралтыг минь багасгаж болох уу?

Мор        энэ хэвийн гаж нөлөө.

Эр            ядарч байгаад минь туслах зүйл байхгүй юу? Юу ч болно, минйи булчинг өвтгөхгүй байх зүйл байна уу? Тэгсэн мөртлөө зүүгээр хатгуулахыг минь болиулж байна

Эм           тэд зүгээр л туслахыг хичээж байна

Эр            мэднээ. Бүх эмч нар туслахыг хичээж байгаа. Намайг уучлаарай. Баярлалаа. Гэхдээ надад нээлхий хэрэггүй ээ. Би хими эмчилгээ хийлгэмээргүй байна

Эм           мэдээж чамд хэрэгтэй. Энэ чамд илүү их хугацаа өгнө

Эр            хонгор минь, би бол өрөвдөлтэй амьтан. Тархины олон хөндийт гажиг. ЦУс алдалт, бөглөрөл, таталт, булчингийн сулралт, саажилт хүртэл үүсгэж болно. Танд маш олон байна. Бас улам дордож байна

Эм           Хопкинс дах эмэгтэй надад нэг жил үлдсэн гэсэн. Масс Нэгдсэн хоёр жил.

Арон      тэгээд яахын, намайг гурван жил гэж хэлнэ гэж бодоо юу?

Эм           шинэ эмчилгээ байгаа юу?

Арон      чи эмчилгээгээ мэднэ Каролайн, тэр хэсгийг нь тайрч авна

Эм           мэс засалчдын санаа амар надад тархины гадаргууг минь зүсч нэг хэсгийг нь тайрна гэж хэлж байгаа нь таалагдаж байна. Яагаад зүгээр л өндөг зүсэгч аваад миний зурах чадварыг авч болохгүй гэж?

Арон      тиймээ, энэ чиний бүтээлч байх чадварыг багасгах магадлалтай гэхдээ бусад чадварууд чинь зүв зүгээр үлдэнэ. Би саяхныг хүртэл өөрөө маш хүнд оноштой байсан. Хагалгаа, хими, туяа, шинжилгээ гээд. Миний хамгийн том айдас бол үүний цар хүрээтэй холбоотой байгаагүй. Энэ үхэл амьдрал шийдэхгүй байсан. Минйи хамгийн том айдас бол амьд үлдэх магадлал бага байх.

Эм           тэгвэл та мэдэж байгаан

Арон      дараа нь би олон зүйлийг ойлгосон. Миний хэн байх, өөрийгөө юу гэж бодох нь миний мэс засалчийн чадвараар тодорхойлогдохгүй. Би чамтай эелдэг зангаас болж уулзаагүй. Би тэгэхээ больсон. Бас таадаа? Би зүгээр. Би илүү жаргалтай болсон. Чамд гэр бүлтэйгээ байх дахиад 20 30 жил байна. Тэнцвэртэй амьдрал заавал амьдралгүй гэсэн үг биш.

Эм           би санал нийлэхгүй байна.

Мор        Шоныг дараагийн 24 цагт өвчтөний өмнө сексийн талаар ярина гэж 20 доллараар мөрийций

Клэйр    тэр баяртай байгаа. Чи ч гэсэн шинэ ертөнцтэй тулгарвал тэгэх байсан. Гэхдээ тэр илүү сайн мэдэж байгаа.

Мор        20 доллар

Клэйр    үгүй ээ.

Эм           Морган. Би чамтай уулзна гэж найдаж байсан шүү.

Мор        сайн уу?

Эм           ашгүй дээ. Би энд хаана өдрийн хоол идий дээ гэж бодож байсын. Эндэхээс гаралтай бол ямар ч төрлийн байж болно. Чиний найз уу? Намайг Каролайн Рэзник гэдэг.

Клэйр    сайн уу?

Мор        минйи ээж. Та энд юу хийж байгаан?

Эм           ямар үзэсгэлэнтэй нүд вэ. Чиний нүдийг, хэн, хэн нэгэн, зурвал...

Мор        ээжээ. Ээжээ? Ээжээ, ээжээ намайг сонсож бйана уу?

Клэйр    яаралтай өвчтөн. Яаралтай тусламжийн тэрэг авчир

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 13 дугаар анги

Шон       би чамд өдрийн хоол авч өгөхөөр ирлээ

Карли   11:15 л болж байна

Шон       Морган намайг ажил дээрээ сексийн талаар ярих нь мэргэжлийн бус байж магадгүй гэж хэлсэн.

Карли   тэхээр чи өдрийн хоол гэж..

Шон       сексийг хэлсэн.

Карли   би энд ажлаа хийх ёстой

Шон       Эмгэг судлалын лабын ажилчид ээлжин дээрээ 2 удаа 15 минутын завсарлага авдаг. Хэрвээ үүнийгээ нэг болгоод, 11:25-д эмнэлгийн урд зогсоод 12:15-д буцаж ирдэг автобусанд суугаад, чиний цайны цагнаас зээлбэл, чамд хачиртай талх идэх 22 минут л хэрэгтэй, энэ танай байр луу очоод буцаж ирэхэд хангалттай хугацаа. Чинйи өдрийн хоолонд зориулсан хугацаа богинохон байгааг анзаарсан уу?

Шон       хангалттай урт.

Карли   минйи хувьд биш чамд л хангалттай урт. Чи амьдралдаа ганц л удаа секс хийсэн. Хэн ч чамайг шагнал ав гээгүй, бас тэр мөчийг хуваалцахад сайхан байдаг.

Шон       чи сексийг сайжруулж болдог гэж хэлж бйагаамуу?

Карли   тиймээ. Энэ чамд хэцүү байна уу?

Шон       үгүй ээ. Надад сексээ сайжруулахад татгалзах зүйл алга. Гэхдээ би өөрөө аль хэдийн сайн гэж бодож байсан. Би цаашдаа хичээнээ

Лим        цус алдалтын эх сурвалжийг олчихлоо. Бөглөрлийн хөндийг соруулаад, цэвэрлээрэй

Алекс    судасны гажиг хаа сайгүй байна. Тэр хэзээ мөдгүй их хэмжээний цус алдаж магадгүй.

Клэйр    би Морганы эцэг эхийг эмч гэж бодсон.

Алекс    би ч гэсэн тэгэж сонссон. Морган яагаад бидэнд тэгэж...

Мор        наад таамгуудаа гар чинь ээжийн минь гавланд байхгүй үед ярилцвал яасын

Лим        дотоод дуу хоолойгоо ашигла Морган. Дууг нь багасга. Ариутгаад шүүлтүүрийг аваарай.

Алекс    тэр яагаад бидэнд тэр Рэзникүүдийн нэг гэж хэлээгүйн бол? Каролайн Рэзник, зураач. Хүү нь уран барималч. Охин нь хөгжмийн зохиолч. Дахиад нэг охинтой байсныг нь мэдсэнгүй. Та нар урлаг сонирхдог бол тэд бүгдээрээ алдартай.

Клэйр    Миа чамайг галлэрэй явуулдаг юмуу?

Алекс    тиймээ, би үнэхээр дуртай

Шон       би Карлиг хоёр удаа гомдоосон.

Алекс    түүний төрсөн өдрийг мартсан юмуу эсвэл түүнтэй уулзаж чадаагүй юмуу?

Клэйр    сексийн талаар яриад байгаамуу?

Шон       Морган намайг энэ үгнээс зайлсхийвэл хүний нөөцөд таалагдана гэж хэлсэн.

Клэйр    би сайн ойлгохгүй байна, тэхээр чи түүнийг, нөгөө түүнийг..

Алекс    баярын жагсаал болоогүй гэсэн үгүү.

Шон       минйи хувьд жагсаал болсон, Карлигийн хувьд жагсаал болоогүй. Би түүнд жагсаал өгмөөр байна. Би дахиад сайн уншиж судалнаа

Алекс    байзаарай Шон, судалгаа сайн эхлэл гэхдээ Карли чинь хүн. Чи түүнтэй харилцах хэрэгтэй, юунд дуртайг нь асуу.

Шон       тиймээ, би өргөн хүрээний асуулттай жагсаалт гарганаа

Алекс    энэ зүгээр нэг асуулт хариултын тухай биш. Аман бус харилцаа энэ хэсгийн хамгийн чухал түлхүүр

Шон       би аман бус харилцаандаа сайн биш

Клэйр    түүний хариу үйлдлийг ажигла. Карлигийн яаж хариу үзүүлэхийг хар. Чи удахгүй ойлгох болно

Алекс    хатагтай Рэзник, би Парк эмч байна. Энэ бол Мурфи эмч, Браун эмч. Таны бие яаж байна?

Эм           сайн байна. Намайг шалгах гэж гурван эмч ирсэнд үнэхээр талархаж байна

Мор        тэд сониучирхаж байгаан. Намайг ямар мангас нь бүтээсэн гэдгийг.

Эм           тэгээгүй гэдэгт итгэлтэй байна. Морган, чи ухаалаг, эелдэг бас зүв зүгээр хүүхэд.

Шон       би түүнийг яг ч тийм гэж бодохгүй байна

Мор        та нар түүний амин үзүүлэлт, ямар нэг дутагдал байгаа эсэхийг шалгахаар ирсэн, магадгүй түүнийг энэ байдлаараа муудаж, үхнэ гэдгийг хэлэх гэсэн байх

 Клэйр   таны охины зөв хатагтай Рэзник. Хэрвээ та..

Эм           Браун эмчээ, өдрийн сараана таны нүдтэй үнэхээр сайхан зохицно. Энэ цэцгийг ав. Энэ төрөл нь Хималайгаас ирсэн. Гуйж байна. Би та нарт үнэхээр их талархаж байна.

Мор        би хэргүүдээ өөр хүнд өгмөөр байна. Шуудангаа шалгаарай, би чамд гурван өвчтөнөө өгсөн.

Клэйр    чиний хэлээр өгөх гэдэг өөр утгатай биздээ

Мор        чи бол халамжтай, зөөлөн сэтгэлтэй хүн. Миний ээж өвчтэй байгаа

Клэйр    бидэнд шударга үнэн л хэрэгтэй байна, чи яагаад гэр бүлээ үзэн яддагийн? Надад ээжийгээ зүрхний эмч гэж хэлсэн.

Мор        үгүй ээ, чи надад минйи ээжийг зүрхний эмч гэсэн. Би зүгээр л алдааг чинь залруулаагүй.

Клэйр    чи тийм ээжтэй болохыг хүсч байсан юмуу?

Эм           зүрхний эмч яаралтай кат лабад ирээрэй

Клэйр    би ээжийгээ өмгөөлөгч байгаасай гэж мөрөөддөг байсан

Мор        хачин юмаа.

Эр            намайг Оливэр гэдэг. Би хортой хоёрдугаар зэргийн тархи мэдрэлийн хавдартай, тэхээр зургаан сар л амьдрана

Мэл        Би Мэлэндэз эмч байна. Таны хөл яагаав?

Эр            шүхрээр үсэрсэн. Анх удаагаа л. Тэд надад яаж өнхрөхийг заасан гэхдээ нэг их сайн болсонгүй.

Эм           тэр онгоц түрээслэж авсан

Эр            жижигхэнийг. Бүх хичээл нь дүүрсэн байсан. Би хүлээхийг хүсээгүй. Чи надтай хамт явах байсын

Эм           би өндрөөс айдаг.

Эр            би ч гэсэн. Одоо айхаа больсон

Мэл        хугарсан зүйл алга. Өнөө оройдоо мөс тавь. Хэдэн өдөр жин тавиарай

Эр            би 12 цаг л тэгэж чадна. Хийх зүйл их байна, надад доголж явахад зүгээр. Нэгэнт энд ирсэнийх, халуун орны өвчнөөс сэргийлсэн вакцин хийлгэж болох уу? Ирэх зургаан сар цаг агаар нь төгс байх газар луу нүүе гэж бодож байгаа.

Шон       Коста Рикагийн бороогүй улирал саяхан эхэлсэн.

Эр            сайн байна. Би үргэлж Коста Рикад очихыг хүсдэг байсан. Тэнд үүр цайхаар маш үзэсгэлэнтэй дүр зураг харуулдаг ульдаг сармагчингууд байдаг. Тийм газар сэрвэл гайхалтай байна биздээ?

Эм           Оливэр, шүхрээр үсрэх чамайг аз жаргалтай болгохгүй. Ульдаг сармагчингууд ч бас

Эр            чи үхэж байгаа хүнд хийхийг хүссэн зүйлээ хийж болохгүй гэж байгаамуу?

Эм           үгүй ээ. Би вакцин хийлгэмээр байна.

Мор        энд байсан өвчтөн хаашаа явчихсын?

Эм           тэр эмнэлгээс гарчихсан

Шон       би эрт очих ёсгүйгээ мэдэж байсан, тэгээд чамайг сэрээхгүйг хичээсэн

Карли   баярлалаа.

Шон       би чамд цэлцгэнүүртэй поончиг бас кофе авчирлаа

Карли   баярлалаа

Шон       өчигдөр оройныхоо амжилтыг тэмдэглэхээр

Карли   ямар амжилт билээ?

Шон       өчигдөр орой. Чи баярын жагсаал мэдэрсэн. Цайны цагийн үеэр. Чи маш их чимээ гаргасан. Нэг удаа маш чангаар, дуугарсан.

Карли   тиймээ, тийм. Чи минйи үсэн дээр тохойгоороо дарчихсан. Өчигдөр надад үнэхээр сайхан байсан, чамайг намайг жаргалтай болгох гэж ингэж хичээж байгаад баярлалаа

Шон       гэхдээ жагсаал болоогүй.

Карли   үргэлж жагсаал байх шаардлагагүй ээ

Шон       би дахиад хичээнээ

Эм           Касси, Хонг Конгдоо байж бай. Эмнэлгийн бага зэрэг бэрхшээлээс болж симфоныхоо нээлтэнд очихгүй гэдэг инээдтэй. Би явлаа, дүү чинь ирчихлээ. Баяртай. Чи хоолны цагаар ирлээ шүү.

Мор        би таныг энд үлдэнэ гэдгийг, хотоос явсан гэдгийг, гэртээ харьсан гэдгийг ч мэдээгүй. Ашгүй нэг юм шинэ үйлчлэгчтэй чинь утсаар ярьж, өөрийгөө охин чинь гэж ятгасан. Таныг минйи талаар хэлээгүй гэж байсан.

Эм           Бланка маш мартамхай. Сандал аваад ир. Ах чинь яргай загасанд гарах гэж байна.

Мор        Ариэл ирчихсэн юмуу?

Эм           түүнд сайхан мэдээ байгаа. Сая долларын шагналтай, худалдааны төвд хүрэл баримал гаргасан.

Мор        үнэхээр баяртай байна. Таны үхэж байгаа талаар ярьж болох уу?

Эм           үгүй ээ. Үе мөчний үзлэгийн сайхан өдөр л байлаа. Яагаад баяртай байхгүй гэж? Чи надаас юу ч өвлөж аваагүй чинь аз.

Эр            Морган. Ээжийг эмнэлгийн цагдаагаасаа салсан гэж бодсон шүү.

Мор        тиймээ, муу залуус түүнийг амьд байлгахыг хичээж байна.

Эр            бид бүгдээрээ түүний бодлыг өөрчлөх гэж оролдсон гэхдээ чи түүнийг ямар гэдгийг мэднэ.

Эм           би амтлах мэдрэмжинд чинь тааруулаад бага зэрэг сирача ашиглаж байна. баярлалаа.

Эр            би Касситай и-мэйлээр стратеги боловсруулаад, ээжийг яаж ятгах талаар арга олох гэж..

Мор        та нарын хэн чинь ч энэ талаар гэр бүлийнхээ ганц эмчид хэлж болсонгүй юу?

Эр            аль хэдийн олон эмч байгаа. Чи угаасаа өөрийгөө энэ гэр бүлийн нэг хэсэг гэж боддоггүй.

Мор        та нар намайг хассан нь минйи буруу гэжүү?

Эр            Морган_ ахлах сургуульд байхад хүүхдүүд надаас эцэг эхийг минь тагнуул уу гэж асуудаг байсан. Жоржтаунд байдаг манай найз Жойл, чамайг хүмүүст эцэг эхийгээ Энх Тайвны корпсд ажилладаг гэж хэлсэн гэсэн. Бас чи өөрийгөө айлын ганц гэж хэлсэн.  

Мор        би алдартай ээжийнхээ тухай асуултанд хариулахаас залхсан байсан. Тэглээ гээд...

Эр            айлын ганц.

Мор        чи минйи зохиосон гэр бүлд байгаагүйдээ гомдоод байгаамуу? Би “Ээж чинь үнэхээр авъяастай, ах чинь гайхалтай уран бүтээлч, Касси үнэхээр гайхалтай хөгжим бичдэг. Чи юу хийдэг вэ” гэдэг яриа сонсохоос залхсан. Ээжээ. Алчуур аваад ир.

Клэйр    чиний бие махбодийн хувьд хийдэг зүйл чухал биш. ЭНэ бол нөхцөл байдлаа бүрдүүлж, урам зориг өгөх тухай. Чи түүний ямар кинонд дуртай_аль жүжигчин тачаангуй гэж боддогийг мэдэх үү?

Шон       тэр харийн хүнтэй кинонуудад дуртай.

Клэйр    өөр зүйл байна уу?

Шон       Тэр Гадны хүн кинонд дуртай.

Клэйр    наадах чинь сайхан санаа байна

Мор        та нар чинь хааччихсын бэ? Хэсгийн таталт өгсөн. Цахилгаан хутгаар хуруугаа хэрччихсэн. Хурууны үе нь байгаа гэхдээ түүнийг хагалгааны өрөө рүү аваачих ёстой. Мэс засалчаас өөр хүн хүрэхгүй шүү. ЦУстай алчуурыг үргэлж л хаячихдаг. Эсүүд нь үхэж байхад би хогийн сав ухмааргүй байна.

Мэл        сүүлчийн захын хэсгийн оёдол. Хурууны үзүүрийн жижиг судаснууд сайн байна.

Шон       энэ судасны гажигаас болоогүй бол яахуу?

Мэл        эхлээд цус алдсан дараа нь таталт өгсөн, маш түгээмэл дараалал.

Шон       цус алдалтаас болж таталт үүссэн байх магадлалтай. Микро цус алдалт глиосис үүсгэж болно, үүнээс болж таталт үүснэ. Хэрвээ таталт глиосисоос болж үүссэн бол, бид гэмтсэн эдийн тэр хэсгийг л авахад болно.

Клэйр    тэгсэн ч тэр эмчилгээгүй үлдэнэ гэхдээ..

Мор        Шоны зөв гэхдээ тэр эндүүрч байна

Бүгд       дуугаа

Мор        Шоны санаа таталтыг зогсоож чадна, тэр үлдсэн хугацаандаа зурагаа зурсаар байж чадна. Тэр үүнийг хүлээн зөвшөөрөх болно. Тийм учраас түүний буруу. Тэр таталт өгөхөө больчихвол, амийг нь аврах тархины хэсэг тайрах хагалгаагаа хйилгэхгүй.

Мэл        бид өвчтөнүүдээ хянахын тулд мэс ажилбаруудаа сонгодоггүй.

Мор        үгүй ээ, бид мэс ажилбаруудаа хамгийн сайн үр дагавартайгаар нь сонгодог.

Клэйр    Мэлэндэз эмчээ, би гарч өвчтөний охинтой ярилцахыг хүсч байна

Мэл        тэг тэг

Мор        би эмчилгээг задруулах нь хамгийн ёс зүйгүй үйлдэл гэдгийг мэднэ гэхдээ өвчтөний үл тоож байгаа эмчилгээ байгаа бол..

Клэйр    чи түүнийг үхүүлэхийг хүсэхгүй байгаа

Мор        тэгэж дүгнэсэнд баярлалаа

Клэйр    гэхдээ чи үүнийг үүнээс илүү гэж бодож үзсэн үү? Энэ эмчилгээ ямар нэг төлөөсгүйгээр ирэхгүй. Ээжийн чинь хувьд. Харин чиний хувьд.. хэрвээ ээж чинь уран бүтээлчийн чадвараа алдвал, та хоёрын харилцаа өөрчлөгдөнө. Тэр чамаас илүү хайртай зүйлээ алдвал, магадгүй, илүү эелдэг болох байх. Чи түүний чамайг яаж хардагийг үзэн яддаг. Гэхдээ тэр ийм л хүн.

Мор        Шоны аргыг туршаад үзье.

Алекс    таныг унтуулахгүй байгаад уучлаарай, гэхдээ нойргүйдэл таталт өгөх боломжийг нэмэгдүүлдэг. Энэ таагүй зүйл гэхдээ бидэнд хэрэгтэй. Энэ бүх төхөөрөмж бидэнд үүнийг судасны гажигаас болсон уу, микро цус алдалтаас болсон уу гэдгийг хэлж өгнө. Та зурагт үзмээр байна уу? Би танд тохирох зүйлийг олж өгч чадна

Мор        хэрэггүй дээ_ би энд үлдэнэ. Судасны гажиг цус алдалт үүсгэж болно, тархины цус алдалт, таталт, мэдрэмжээ алдах, бас саажих эрсдэлтэй

Эм           чи заавал ингэх ёстойн бол, надад Харри Поттэрийг олж өгч чадахгүй юу?

Мор        ирээдүйгээ ярилцаж болно. Эсвэл өнгөрсөнөө. Та ямар муу ээж байсан талаараа ярилцмаар байна уу?

Эм           хонгор минь, би стресс уур бухимдал таталт өгөх боломжийг нэмдэг гэдгийг мэднэ, чи үнэхээр эелдэг юмаа

Мор        он тооллоор нь ярилцах уу? Цэцэрлэгийн минь эхний өдөр, та намайг авна гэж амалчихаад, мартсан, яагаад гэвэл та Ариэлд хар хүрэн өнгөөр яаж будахыг харуулж байсан.

Алекс    чи банзал өмссөн юмуу? Тэгээд яасан?

Шон       бид хоёр Гадны хүн киноны зургаан ангийг үзсэн, тэр буйдан дээр унтаад, тэгээд би ажил руугаа эргээд ирсэн.

Эр            сайн уу намайг Оливэр гэдэг. Надад амьдрах зургаан сар үлдсэн. Сайн уу Мурфи эмчээ?

Алекс    би Парк эмч байна

Эр            би гадуур гарсан

Эм           шинэ фирраритай.

Эр            гэхдээ гэртээ ирэх үед, толгой эргэж эхэлсэн, бас гэдэс маань өвдсөн. Ухаан алдаж унаад толгойгоо цохичихсон. Би фүгү загаснаас хордлого авсан байж магадгүй

Эм           чи өөрийг чинь алж магадгүй гэдгийг мэдсэн ч тэр загасыг идсэн. Чи бүх дансаа хоосолж байна

Эр            тэтгэврийнхээ дансыг л, угаасаа надад хэрэг болохгүй

Алекс    фүгү загасны хордлого биш байна. Та аль хэдийн саажаагүй эсвэл үхээгүй учраас мэдэж байна

Шон       таныг хэсэг ажиглая, бас шинжилгээ авах хэрэгтэй

Эр            хэр удах уу? Бид Коста Рикад өрөө захиалсан байгаа

Эм           хангалттай. Би ажлаасаа гараад, ширэнгэн ой руу нүүж чадахгүй

Эр            үгүй ээ чи чадна. Би энд үлдэхгүй.

Эм           Чи намайг орхиод явах уу?

Эр            би чамайг надтай яваач гэж урьсан. Би  Коста Рикаг чамтай хамт хармаар байна

Эм           чи намайг биш ульдаг сармагчингуудыг сонгож байгаамуу? Би сармагчингуудын ард орж байгаамуу?

Эр            Бэлла би чамд хайртай. Хамт өнгөрүүлсэн 20 жилдээ ч хайртай. Би Коста Рикаг хармаар байна. Чамайг надтай яваасай гэж хүсч бйана. Гэхдээ би угаасаа явна

Эм           тэгвэл яв. Би үлдсэн хугацаагаа одоо ийм болсон хүнтэй хамт өнгөрөөмөөгүй байна

Эр            би жаргалтай байна.

Эм           би чамайг жаргалтай болгож байна гэж бодсон

Мор        Дараа нь. Намайг бусад таван сургуулиа бүр Алстон бэлтгэл сургуулийн хэнхэгүүдийг ялаад мужийн шинжлэх ухааны яармаг дээр ялдаг өдөр, та надад юу гэж хэлсэнээ мэдэх үү? Намайг бүтэлгүйтэхэд хэрэг болох зүйлтэйд баяртай байна гэсэн.

Эм           би чиний намайг ээжийгээ гэж боддог сэтгэлийг мэднэ. Бас бидний үнэ цэнэ ялгаатай гэдгийг мэднэ. Би чамд хайргүй гэсэн үг биш. Би үргэлж чамайг хайрладаг. Чи бүтээлч байгаагүй нь хамаагүй.

Мор        та үнэхээр минйи хийдэг зүйлд бүтээлч байдал байдаг гэж боддоггүй юмуу?

Эм           би үүнийг техникийн хүмүүсийн өөртөө хэлдэг зүйл гэж боддог. Гэхдээ энэ ёс зүйн шүүмж биш. Үр дүнг нь хянаж болохгүй. Би бол уран бүтээлч. Харин чи, хөдөлмөрч ажилтан.

Мор        2014 оны 8 сарын 12, Таймсын урлагийн хэсэг.

Эр            би сонсмооргүй байна

Мор        Каролайн Рэзник Арморид нэгэн цагт мандаж байсан уран бүтээлч бүтээл гаргахгүй байвал юу болдог талаарх сургамжийг харууллаа.

Эм           тэр эмэгтэй намайг олон жил үзэн ядсан. Тэр боломжийг л хүлээж байсан

Мор        муу шийдвэр энэ сайтар төлөвлөөгүй зүйлийн цохилт бүрт юу буруугаар эргэж байгааг тайлбарлахгүй.. та хэдэн сөрөг үгийг нэг дор бөөгнөрүүлэх гэсийн? Тэр таны бахархаад байдаг Орчин үеийн Мадонна гэдэг зургийн чинь тухай ч яриагүй байна. Санаж байна уу, юу гэдэг билээ? Нөгөө яагаав..

Эм           наадахаа тавь гэж байна

..

Алекс    уучлаарай. Энэ глиосис биш байна.

Эм           би шал дэмий хагалгаанд орсон юмуу?

Мор        ээжээ, бид боломжоо багасгаж байна. Энэ шал дэмий зүйл биш.

Эм           би энэ эмнэлэгт өнгөрүүлсэн нэг өдрөө гэртээ ажлаа хийж болох байсан. Би хэр хурдан гарч болох уу?

Мор        та нэг өдөр амрах хэрэгтэй. Дараа нь салах ёс хийцгээе.

Шон       надад амьдрах зургаан сар л үлдсэн бол, би мэс засалч байхаа болихгүй байсан

Мор        би больноо. Спанаас спа хооронд явж, жижигхэн шүхэртэй уух юм ууж иллэг хийлгээд л. Дараа нь Фоор Сисонсын пэнтхаусд үдэшлэг зохиох байсан. Тэгээд бүх хүмүүс явсаны дараа, би гантиган угаалгын өрөөндөө орж, өвдөлтгүйгээр амиа хорлоно. Мэдээж үйлчлэгчид нь хангалттай цайны мөнгө үлдээнэ.

Шон       чи ээжтэйгээ их адилхан юмаа

Мор        ингэж, олон сонсож байгаагүй шүү

Клэйр    түүний зөв. Чи өөрийнхөө үхлийг өөрөө хянаж чадна гэж зүтгээд үүнийгээ хатан шиг л удирдаж чадна.

Шон       би зүгээр л заримдаа та хоёрыг хоёр гараараа юм шүүрч авахдаа хөгжилтэй байдгийг чинь л хэлсийн. Би үүнийг анатомийн хувьд зөв гэж бодохгүй байна.

Мор        гурван хэмжээст лазер тайралт. Та энэ техникийг боловсруулсан хүнтэй хамт ажиллаж байсан биздээ.

Арон      бид тэгэж нэрлэж байгаагүй. Надад энэ нэр таалагддаггүй байсан. Бас үүнийг Тархины судасны гажигт хэрэглэж байгаагүй

Мор        одоохондоо л. Энэ бидэнд ээжийн тархины хэсгийг авч эсвэл тэр бүх тархины мяндаснуудыг зүсэх шаардлагагүйгээр гажигийг онилох боломж өгнө.

Арон      үүнийг маш нарийвчлалтайгаар гажиг бүр дээр хийх ёстой

Мор        заза, тэгвэл тэгэж хйие.

Арон      чи болохгүй ээ. Чи нэг юмуу хоёр дээр нь алдаа гаргах болно. Тэгвэл илүү их цус алдалт, таталт үүсч, үрэвсэлтэй гажигуудыг хяналтнаас гаргах болно.

Мор        та хийж чадна.

Арон      би мэдрэлийн мэс засалч байсан ч, мэдээж одоо биш, хийхгүй байсан

Мор        та хэн бэ гэдгээсээ зугтаж чадахгүй. Та хэзээ хамгийн сүүлд биднийг хүн болгодог эх сурвалж дотор гараа оруулж байсан билээ? Хагалгаанд, бүх алхмыг мэддэг тэр урсгал чинь, зөв гэх тэр мэдрэмж чинь, тэр бол жинхэнэ оргил үе.

Арон      намайг уучлаарай, би энэ хагалгааг хийхгүй

Мор        та, та мэс барихаас айгаад байгаа муу? Та олон сар хими туяа эмчилгээ хийлгэсэн. Магадгүй энэ танд нөлөөлсөн байх. Үзүүлэлт 10 хувиар буурахад л тэсвэрлэшгүй байдаг. Яагаад үүнийгээ эрсдэлд оруулаад байгаан?

Арон      гар.

Клэйр    шүхрээр үсрэх ээ? Фүгү?

Мэл        бүр шар хослол өмсөөд

Клэйр    түүнд байгаа шиг хугацаа хүний жинхэнэ төрхийг харуулдаг юм болуу? Эсвэл галзууруулж, цөхөрсөн болгодгийн болуу?

Мэл        яагаад хоёулаа байж болохгүй гэж?

Клэйр    заза. Үл мэдэгдэх газар нэг жижигхэн байшинтай. Хоёр тахиа, нэг нохойтой. Хэн ч надаас юу ч хүлээхгүй. Хэн ч надтай ярихгүй. Би өөрийгөө засах гэж хичээхээс залхаж байна. Ашиглахад амархан гэж бодогдуулахаас залхаж байна.

Мэл        би хууртахгүй ээ. Чамд амьдрах зургаан сар л үлдсэн бол чи нохой авахгүй байсан. Энэ шударга биш.

Клэйр    заза, тэгвэл би аврагч нохойнуудаас олныг өргөж авна

Мэл        чи ашиглуулахаас залхаж байна гэсэн, тэгсэн ч төсөөлөл чинь хэн нэгэнд туслах тухай байна. Бид ерөөсөө өөрчлөгддөггүй

..

Арон      энэ хагалгааг гурван хэмжээст лазер тайралт гэдэг. Надад нэр нь таалагддаггүй

Эм           тэр үүнийг аюул багатай гэсэн, хэрвээ бүтвэл намайг зурагаа ч үргэлжлүүлээд, амийг минь ч аварна гэсэн. Би ялбал бүх зүйлээ авч үлдэнэ. Алдвал, бүх зүйл дуусна

Эр            таныг анх Глассмэн эмчтэй уулзахаар ирэхэд тэр энэ сонголтыг санал болгоогүй. Яагаад тэгээгүйн?

Мор        гурван хэмжээст лазер тайралтын арга бол шинэ арга, судасны гажигтай өвчтөнд хийж байгаагүй

Эм           тэхээр тэр энэ талаар бодоогүй гэсэн үгүү? Тэгээд дараа нь гэнэт санасан

Мор        энэ минйи санаа байсан.

Эм           Глассмэн эмч эрсдэлүүдийг нь хэтрүүлж хэлээгүй

Мор        энэ таны урлагаа авч үлдэх сүүлчийн боломж.

Эм           би үхчихвэл бүтээлээ дуусгаж чадахгүй. Үгүй ээ. Гэхдээ хичээсэнд маш их баярлалаа

Мор        чи яагаад намайг дэмжээгүйн?

Эр            чамайг бидэнд ийм хогийн зүйл хэлнэ гэж мэдсэнгүй. Чи түүний ярьж байгаа зүйлийг сонссон уу? Тэр бүтээлээ дуусгахыг хүсч байгаа.

Мор        тэр дахиад 40 жил амьдарч магадгүй, түүний урлаг түүнтэй хамт хөгжинө.

Эр            үүнийг чамд чухал юм шиг дүр эсгэх хэрэггүй. Чи урлагийн талаар юу ч мэдэхгүй

Мор        түүний гэр бүл түүнтэй хамт өснө, хүүхдүүд нь, ач зээ нар нь. Та хоёр урлагаас бусад юуны ч талаар мэддэггүй. Чи намайг сонсоод, миний хэлсэнээр хийх ёстой

Эр            ийм учраас л бид чамайг дууддаггүй

Алекс    танай гэр бүлийн өрсөлдөөн хөрөө шиг их чимээтэй юмаа.

Мор        заза

Алекс    гуйж байна. өөрийнхөө ялж чадахгүй тэмцээнээс гарах нь маш зөв зүйл. Чи бүх зүйлийг зөв хийсэн, 3000 миль нүүж, өөрийн мөрөөдлийг олж, хүмүүсийн хүндэлж, үнэлдэг карьертай болсон

Мор        үнэнийг хэлэхэд хүмүүсийн юмсыг үнэлдэг харьцуулалтын арга тусдаа байгаа, үүнийг мөнгө гэж нэрлэдэг. Манай ах аль хэдийн сая доллароор түрүүлж яваа

Алекс    чи шууд ах дээрээ очсоноо анзаарсан уу? Тэр чиний өрсөлдөгч байхаас залхсан гэж бодож үзээгүй юу?

Мор        тэр аль дээр ялсан. Тийм учраас л би тэр эвдэрсэн дэлхийг ардаа орхисон

Алекс    тийм гэжүү? Минйи хувьд чи энд ирсэн анхны өдрөөсөө л багадаа хийж байсан тэмцээнээ дахиж эхлүүлсэн юм шиг байна.

Эр            үлд ээ? Салхин цэцэгнээс үү?

Алекс    вирус нь унтаа байдалтай байсан, хими эмчилгээ чинь дархлааны системийг дарангуйлж, вирус сэрсэн байна

Шон       энэ өвдөж магадгүй гэхдээ эмчилгээ нь маш энгийн.

Алекс    эхнэрийг чинь дуудаж өгөх үү?

Эр            үгүй ээ баярлалаа. Зүгээр л намайг эмчлээд, буцаагаад зэрлэг амьдрал руу минь явуул

Алекс    буцаагаад хүслийн жагсаалт руу чинь

Эр            түүний зөв байсан. Би өмнөх шигээ байхаа больсон. Би бид бүгдийн хийх ёстой зүйлийг л хийж байна. Бид бүгдээрээ эрх чөлөөтэй болохыг хүсдэг гэхдээ зүгээр л дэндүү бодит байна. Ийм зүйл болоогүй байсан бол, би хэзээ ч дээшээ харахгүйгээр 90 хүртлээ амьдрах байсан байх. Мурфи эмчээ, та хийж амжаагүй юугаа хийхийг хүсч байна? Таныг юу жаргалтай болгодог уу?

Шон       би Карлид...

Алекс    Шон. Би шажигнасан алиманд дуртай. Өглөө нарны гэрэл миний орон дээр дөв дөрвөлжин байдлаар туссан байвал. Надад салхинд хийсч байгаа навчны хөдөлгөөн таалагддаг. Тойрогных нь пэриметер үргэлж пи диаметртэй тэнцүү байх ёстой, ямар ч тоогоор оруулсан хамаагүй.

Эр            та жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрдэг юм байна

Шон       тиймээ. Таны аз жаргал дэндүү чимээтэй.

Алекс    дахиад толгойгоо сэгсэр дээ. Түүнд булчингийн асуудал байгаа билүү? Хөдөлгөөний далайц нь дажгүй байна.

Эр            Коста Рикад очоод агаарын гулсуураар явж болно биздээ?

Шон       болохгүй ээ. Дахиад шинжилгээ авах ёстой

Мор        намайг уучлаарай. Бид нэг зүйл хүсч байгааг мэдэж байна. Би чамд нэг зүйл харуулах гэсийн. Мэдрэлийн эсүүд хамтдаа хөдлөхөөрөө улам  илүү хүчтэй болдог. Нэг мэдрэлийн эс хөдөлвөл, дараагийнхийг нь өдөөгдөж, тархинд өмнө нь байгаагүй зам үүсгэдэг. Ээжийг бийрээр зурах бүрт, цүүц хэрэглэх бүрт. Бид өөрсдийгөө гаргасан сонголт бүрээрээ бүтээж байдагтай адилхан. Бид үүнийг бүтээж байдаг.

Эр            үзэсгэлэнтэй юмаа.

Мор        бид гажиг бүрийг халуун лазер хаймсуураар онилно. Зөвхөн гажигийг. Тойрог зам нь төгс байх ёстой. Ахин дахин зурж болохгүй

Эр            үүнийг ээжид ч гэсэн харуулах хэрэгтэй

Мор        чамайг хэлбэл тэр зөвшөөрнө.

Арон      лазер хаймсуурыг хөргөөх катэтэр луу оруулж байна. Түгжээд шахаарай. Галахад бэлдээд

Алекс    Глассмэн эмчээ, энэ байрлалд гэдэгт итгэлтэй байна уу? Энэ түүний хагалгааны өмнөх Эм Ар Ай дээрээс харж байснаас дэндүү хол байна.

Арон      тархи өглөөний цайны сериел хоёр юугаараа адилхан гээч? Эзэлхүүн нь тээвэрлэх явцад шилжиж байдаг. Тиймээ би итгэлтэй байна. Эхний тайралт дууслаа. Одоо үүнийгээ дахиад 9 удаа төгс хийх ёстой.

Эр            алга болсон гэнээ?

Алекс    бүгдээрээ биш, гэхдээ бараг л. Саяхны халдвар чинь хавдарт орчихсон

Шон       таны дархлааны систем үүнийг олсон.

Эр            гэхдээ тэд үүнийг хурдан тархдаг хавдар гэсэн

Алекс    хавдарыг хурдацтай болгодог зүйл нь дархлааны системийг эзлэх чадвар нь байдаг. Таных тийм биш бололтой.

Шон       хавдар мэс заслаар авч болохоор хэмжээнд жижгэрсэн байна. Хагалгааны цагийг хэдэн өдрийн дараа товлож болно, халдвар таны системээс бүрэн гарсаны дараа. Тэр хооронд та гэртээ харьж болно

Алекс    баяр хүргэе

Эр            гэр ээ?

Мор        яаж байна даа?

Эм           энэ газраас залхаж бйана шүү

Алекс    мэдээжийн хариулт байна. Бүтээлч байдал чинь алга болсон байна уу? Энэ таны зурагныхаа гарын үсэг болгож зурдаг график уу?

Эм           мэдэж байгаад баярлалаа. Ариэл намайг хэрэг тарьсан гэж бодно гэсэн

Алекс    юу гэж дээ. Бид энэ хаалгыг дуудлага худалдаанд оруулна

Эр            ээжээ, та эмч нарт талархаад, Морганд юу ч хэлсэнгүй. Энэ холион бантангаас эсэн мэнд салсан нь түүний л ач

Эм           тиймээ мэдэж байна. Би чамд маш их өртэй. Миний амийг аварсанд баярлалаа.

Мор        зүгээр дээ.

Эм           Бидний бяцхан хөдөлмөрч охин үүргээ биелүүллээ

Клэйр    хүн бүр жагсаал мэдрэхгүй. Магадгүй Карли угаасаа мэдрэхгүй байж болно

Шон       би хангалттай бэлтгэл хийгээгүй байх. Мэс заслынхаа техникт болохоор олон зуун цагаар бэлтгэл хийдэг.

Лим        хөлдөөгчнөөсөө пицца гаргаж ирээд шууд идэж болохгүй биздээ. Эхлээд пэчэнд хийж халаах ёстой

Шон       Лим эмчээ, талх шарагч зуух захтай талханд илүү тохиромжтой

Мор        тэр пиццаны талаар яриагүй Шон.

Лим        чиний насны эрчүүд тэвчээргүй байдаг. Тэд пиццаг бэлэн болохоос нь өмнө пэчээ унтраадаг. Чи жагсаал хийж үзмээр байна уу Шон?

Шон       тиймээ

Лим        гайхалтай жагсаал хиймээр байна уу?

Шон       жагсааланд ялгаа байдаг юмуу?

Клэйр    зарим нь бөмбөлөг, алхаж бйагаа хамтлагуудтай байдаг

Мор        зарим жагсаалууд хүн цөөнтэй байдаг

Шон       би Карлид байж болох хамгийн сайхан жагсаалыг өгмөөр байна

Лим        ойлгож байнаа. Яг л чиний байж болох хамгийн сайн мэс засалч болохыг хүсдэг шиг. Чи хагалгааны өрөөнд байхдаа бүх зүйлийг хийдэг. Хичээж ажилладаг. Бусад бүх зүйл нь орхигддог. Чи зөвхөн хийж байгаа зүйлдээ л бүрэн төвлөрдөг. Энэ чиний супер хүч. Одоо чи Карлиг гэрт нь хүргэж өгөөд, жагсаалын замаа олоод, хамтлаг тоглож эхлэх хүртэл зогсож болохгүй шүү. Дараа нь дахиад 3% -иар үргэлжлүүл.

Шон       ойлголоо.

Лим        Маргааш уулзы.

Клэйр    төвлөрөх ёстой

Мор        сонирхол төрүүлж байна шүү

Шон       надад амьдрах зургаан сарын хугацаа байсан бол, би одоо байгаа газраасаа өөр хаана ч байхыг хүсэхгүй байсан. Та суухгүй юмуу?

Эр            үгүй ээ.

 

Back to episodes Go home