Good doctor S3 11

Сайн эмчийн өмнөх ангид

Карли            хоёулаа түр зуур нэг нэгнээ тэврээд хэвтэж болох уу?

Мор                үнэхээр энэ чигээрээ болохоосоо өмнө асуудалтайгаа нүүр тул

Клэйр            ийм орой уулзы гэж хэлсэнд үнэхээр уучлаарай

Эм           би үргэлж өвчтөнүүддээ цаг гаргадаг, орол доо

Арон              аав чинь нойр булчирхайн хавдараар оношлогдсон

Эр            чи бусад хүмүүстэй адилгүй. Чи бол эрх, бяцхан хүүхэд.

Лиа         Шон? Чи зүгээр үү?

Шон                бид 7 цагт нисэх буудал дээр байх ёстой

Лиа         Каспераас эхний нислэгээр явж байгаа бол заавал 90 минутын өмнө очих шаардлагагүй. Магадгүй чи очих ёстой байх. Өчигдөр оройны талаар ярилцмаар байна уу? Бид ярилцах хэрэгтэй

Шон       яагаад?

Лиа         чамд өчигдөр үнэхээр хэцүү байсан, би үүнийг чинь ойл..

Шон       би одоо дээрдсээн. Баярлалаа.

Лиа         чамд туслаж чадсандаа баяртай байна. Гэхдээ хоёулаа энд шөнөжин хамт байсан гэдгээ хүнд хэлж болохгүй шүү. Хүмүүс буруугаар ойлгож магадгүй

Шон       заза

..

Шон       бид хоёр унтсан.

Арон      чи хамгаалалт хэрэглэсэн үү?

Шон       үгүй ээ, секс хийгээгүй ээ, зүгээр л унтсан. Хамтдаа. Нэг нэгнээ тэврээд. Би их гомдсон, Лиа намайг тайвшруулсан. Түүнтэй хамт орон дээр хэвтсэн чинь, надад, Карлитай байснаас өөр санагдсан.

Арон      тийм болохоор л чи анхнаасаа Карлиг биш Лиаг авч явсан юмуу?

Шон       Лиа бид хоёр зүгээр л найзууд

Арон      тиймээ, тэр үүнийгээ их тодорхой хэлсэн. Заримдаа хүмүүсийг хэлж байгаа зүйлээр нь биш хийж байгаа зүйлээр нь илүү таньж болно. Мэдээж түүний юу хүсч байгааг хэн мэдлээ. Гэхдээ илүү чухал нь чи юу хүсч байна?

Шон       мэдэхгүй ээ

Арон      наадахаа хурдан олж мэдэх хэрэгтэй дээ. Секс эсвэл сексгүй, дугуй чинь эргэсээр л байна. Хэн нэг нь удахгүй дайрч гарна

Лиа         тэдэнд Малломарс байна. явцгаая

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 11 дүгээр анги

Мор        Шон, чи эргээд ирж байгаамуу?

Шон       яагаад ирэхгүй гэж? Би энд байх дуртай

Мор        Шон. Аавын чинь тухайд харамсалтай байна. Чи ямархуу байна даа?

Шон       тэр нас барсан. Нислэгийн үеэр суудал маань маш тухгүй байсан, би унтаж чадаагүй. Бас тэдэнд миний дуртай жигнэмэг биш зөвхөн давстай самар л байсан.

Мор        тиймээ, амьдрал хөгийн шүү

Эм           бидэнд эмч хэрэгтэй байна

Эр            бид хоёр уулын дугуйгаар явж байсан. Тэр чулуутай хад руу уначихсан. Хөл нь..

Шон       рентгэн болон Эм Ар Ай хийе.

Мор        өвдөлтөнд чинь энэ мөснөөс илүү хүчтэй ямар нэг зүйл авчиры.

Эм           үгүй ээ. Намайг агт араагаа авахуулах үед Вайкодин өгч байсан. Би хоёр өдөр өвдсөн.

Шон       бидэнд өөр өвчин намдаагч...

Эм           нээрээ шүү би зүгээр. Би эмгүйгээр хүүхдээ төрүүлж чадсан. Үүнийг ч гэсэн давж чадна

Мор        энэ хүүхэд төрүүлэхээс бага өвдөж байна гэжүү?

Клэйр    зөөлөн бас хавдартай байна. Түүнийг хэвтүүлэх хэрэгтэй, рентген зураг ав.

Эр            зүгээр дээ, надад туулгах эм л хэрэгтэй

Алекс    гэдэсний бөглөрлийг эмчлэхгүй бол үхлийн аюултай ч байж болно

Эр            гуйж байна. Би ажилгүй, яг одоо даатгал байхгүй

Клэйр    ингэвэл яаж байна, рентген зураг авахгүй, гэхдээ танд эм өгнө. Гэхдээ оронд нь та гэдэс чинь зүгээр болох хүртэл эндээ үлдэх ёстой, тэгвэл бидний сэтгэл амарна

Эр            тохирлоо.

Карли   Шон, чи эргээд ирчихэж.

Шон       сайн уу Карли? Чамайг харах сайхан байна. Би чамайг санасан. Морган бид хоёрт хэсэгчилсэн хөлний хугаралттай өвчтөн байгаа. Бидэнд яаралтай цусны ерөнхий, бүлэгнэлийн шинжилгээ хэрэгтэй байна.

Карли   Шон, аавын чинь тухайд харамсалтай бйана. Чи яагаад миний дуудлагыг авахгүй, зурвас бичихгүй байсын?

Шон       би их завгүй байсан.

Карли   чамд зурвас бичих зав байсан.

Шон       би юу хэлэхээ мэдэхгүй байна.

Карли   Шон, би чамайг үргэлж хүмүүсийн сэтгэлийг ойлгодоггүй гэдгийг мэднэ. Гэхдээ чиний нэг хэсэг намайг үл тоох нь шархлуулна гэдгийг ойлгох ёстой

Шон       би яг одоо юу хэлэхээ мэдэхгүй байна. Минйи өвчтөн Эм Ар Ай хийлгэж байгаа. Би тийшээ буцаж очих ёстой. Чи дээжийг нь авах гэж байна уу?

Мэл        сайн уу? Гэмтлийн дараах стресс эмгэг. Сонирхолтой сэдэв шүү

Клэйр    боломжтой хэргийн тайланд зориулж тэмдэглэл хөтлөж байсын.

Мэл        догь юмаа, дуртайяа уншнаа.

Клэйр    би сэтгэл зүйчтэй уулзаж эхэлсэн

Мэл        сайн байна. Чамд тусална гэж найдаж байна

Клэйр    тэр намайг Гэмтлийн дараах эмгэгтэй байж магадгүй гэсэн

Мэл        бага зэрэг хэтрүүлсэн байх. Чи бага насныхаа сэтгэлийн шархыг гарцаагүй давсан.

Клэйр    та түүний зөв гэж бодож байна уу?

Мэл        би эмч нарыг хамгийн муу өвчтөнүүд гэж боддог. Хамгийн сайн өвчтөнүүд бол олон асуулт асуудаг хүмүүс. Илэн далангүй байх хэрэгтэй.

Эр1         бид түүнд туулгах эм өгсөн, тэгэнгүүт тэр явах гэж оролдсон. Тэгээд бөөлжиж ухаан алдсан

Эр            би зүгээр ээ, гэртээ очоод учрыг нь олчихно

Клэйр    түүнийг Туяа эмчилгээ рүү аваачы. Яаралтай хэвлийн томограф авах хэрэгтэй.

Эр            үгүй ээ, тэгэж болохгүй, та нар намайг хүчээр тэгэж болохгүй

Клэйр    та хаана ч очих ёстой байсан тэр чинь хүлээж болно. Танд яг одоо тусламж хэрэгтэй

Алекс    чи юу авч яваан? Өвдөлттэй өтгөн хаталт, тэвдэж сандрах, зураг авахуулахаас татгалзах, чи гарцаагүй хар тамхи авч яваа. Бөмбөлөгүүд нь бүрэн хэмжээний түгжрэл үүсгэсэн эсвэл нэг нь хагарсан.

Эр            гуйж байна, би гэртээ харьмаар байна.

Клэйр    Лука, бид цагдаа биш, эмч.

Эр            тэр яг цагдаа шиг яриад байна.

Клэйр    бид цагдаа дуудахгүй ээ, амлая. Ямар нэг асуудал байгаа бол, бид туслая.

Мор        Карли ямар байна? Чамайг Вайомингд Лиатай хамт байхад өөрийг нь үл тоосон гэж гомдоллоогүй юу?

Шон       тэр сэтгэл нь өвдөж байна гэсэн.

Мор        чи зугтсан. Энэ чиний Карлигаас салж, Лиатай нийлэх хачин арга уу?

Шон       би Карлигаас салахыг хүсэхгүй байна.

Мор        гэхдээ чи Лиатай хамт байхыг хүсдэг

Шон       би тэгэж хэлээгүй

Мор        чангаар л хэлээгүй. Бас чи том алдаа гаргаж байна. Карли ухаантай. Хөөрхөн. Түүний чамтай харьцаж байгаа байдлын хариуд, чи бурханд түүнтэй учруулаад өг гэж залбирсандаа талархах хэрэгтэй. Харин Лиа, жаахан хачин.

Шон       тэр хачин биш.

Мор        тэр чамд Сан Хосэгээс эргэж ирсэн тухайгаа огт хэлээгүй байж байгаад хаалган дээр чинь ирсэн. Дараа нь нүүх шаардлагатай болсон, гэхдээ дараа нь эргээд ирсэн. Нөгөө, “тэкилла ууж согтоод, би чамд үнсэлцэхийг зааж өгий гэхдээ би найзууд баймаар байна” гэж хэлсэнийг нь дурьдаад ч хэрэггүй.

Шон       тэр, хачин биш. Гэмтлээс болсон холбоосын урагдал байна. Түүнд хагалгаа хэрэгтэй. Бид чөмөгний сувгаар урт саваа хадаад, хугарсан хоёр хэсгийг буцааж нийлүүлнэ.

Эм           энэ чинь хугарсан хөл. Зүгээр л гипс хийгээд өгч болохгүй юмуу?

Мор        мэдээж та унтаж байх болно. Юу ч мэдрэхгүй

Эм           би худлаа хэлсэн юмаа. Вайкодиноос болж өвдсөн гэж. Нөхөр маань энэ талаар мэдэхгүй. Би опиатын донтой. Хэрэглэхээ болиод 10 жил болж байна, гэхдээ нэг л тун намайг буцаагаад оруулж дөнгөнө. Миний хөлийг засах юуг ч хийж болно гэхдээ тайвшруулах эм хэрэглэж болохгүй

Марк      нурууны сувганд ч уу?

Мор        түүнд өгч болох хамгийн хүчтэй зүйл нь л Тайлинол.

Шон       Кэтамин? Кэтамин яахуу? Энэ тайвшруулах бодис биш, бас мэдээгүйжүүлэх нөлөөтэй

Мор        оюун санаанд нөлөөлдөг бас донтуулах магадлалтай. Ховс үр дүнтэй байж магадгүй

Шон       тайвшруулах эмтэй хамт хэрэглэвэл л үр дүнтэй. Судалгаанаас харахад өвчтний дуртай хөгжмийг тавьбал зарим хагалгаанд өвдөлтөө тэсч чаддаг.

Мор        тиймээ, бид түүний шилбэнд 9 инчийн саваа хадна, гэхдээ тэр Хамилтоны аяыг сонсож байх учраас зүгээр байна

Шон       би зарим хагалгаа гэж хэлсэн.

Марк      заза, хариулт гараад ирлээ

Мор        хөгжим үү?

Марк      өөр хагалгаа. Түүний хөлийг буцааж нийлүүлэх өөр арга зам

Мор        гадна талаас нь бэхжүүлэх. Хамгийн ойрхон шилбэнд нь хоёр зүү хийе. Дахиад хоёрыг хугаралтын цаана ясны хамгйин хол төгсгөлд хийе

Шон       эдгэрэлт нь маш удаан байна, бас халдвар авах, насан туршийн гажигтай болох өндөр эрсдэлтэй..

Марк      жижиг зүү том хадааснаас илүү өвдөлт багатай байна.

Шон       би түүнийг хагалгаанд бэлдэе

Эр            би хүнтэй унтсан. Надад мөнгө хэрэгтэй байсан, энэ ганц удаагийн л зүйл байсан. Гэхдээ алдаа байсан. Үнэхээр тэнэг алдаа байсан.

Алекс    та ярихгүй байвал илүү сайн гарна шүү

Мор        бидний төлөвлөгөө бол хөлөнд чинь зүүтэй төмөр суурь суулгах. Энэ хугарлыг тогтворжуулна, бид үүнийг өвчин намдаах мэдээгүйжүүлэггүйгээр хийж болно.  

Эр            түүнийг харшлын хариу үйлдэлд санаа зовж байгааг мэднэ гэхдээ хэрэглэж болох өвчин намдаагч байхгүй юу?

Мор        эхнэрийн чинь өвчний түүхээс харахад, энэ хамгийн сайн стратеги

Эм           санаа зоволтгүй хонгор минь. Санаж ав, ээж нь Гайхамшигт эмэгтэй шиг хүчтэй. Нааш ир

Алекс    бүдүүн нарийн гэдэсний уулзварын ойролцоо 50 гаруй латекс бөмбөлөг байна. тэднийг мэс заслаар авах хэрэгтэй. Бас бид Сан Хосэгийн хар тамхины газартай ярих ёстой

Клэйр    болохгүй ээ. Түүний эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн ганц шалтгаан бол, бид түүнд цагдаа дуудахгүй гэж амалсан.

Алекс    би тэгэж амлаагүй ээ. Мэлэндэз эмч ч гэсэн

Клэйр    бид нар тунгаа хэтрүүлсэн хохирогч эсвэл донтонгуудыг цагдаад барьж өгдөггүй.

Алекс    түүний гэдсэнд минйи таамаглаж байгаагаар хоёр кг геройн байгаа гэж бодож байна. Тэр донтон биш, харин наймаачин

Клэйр    чамайг тэр залууг өрөвдөж байгааг мэднэ. Гэхдээ эмнэлгийн дүрэм тодорхой байгаа

Мор        дахиад хэдэн удаа гүнзгий амьсгал аваарай.

Марк      одоо хоёр л үлдлээ. Кэрри, чи хөлөө хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй байна.

Шон       даралт 190/110

Марк      судсаар бета хаагч хий

Эм           юу, үгүй ээ

Марк      үгүй ээ, өвчин намдаагч биш. Зүгээр л даралтыг чинь буулгах зүйл өгч байна.

Мор        буцаад 150/80 боллоо

Марк      Кэрри чи яаж байна?

Эм           арай дээрдлээ.

Марк      одоо сүүлчийнх л үлдлээ, тэгээд чи эндээс гарч болно

Эр            үгүй ээ, та нар надад амалсан

Алекс    тиймээ, чи шударга бас ёс зүйтэй байсан.

Клэйр    та одоо энэ эмнэлгээс гарвал, үхэх болно

Эр            азаа туршаад л үзий

Алекс    аль нэг бөмбөлөг нь хагарвал юу болохыг мэдэх үү? Бие чинь сульдаж, даарч эхэлнэ. Удахгүй уушги болон амьсгалын замд чинь шүүрэл үүснэ. Тэгээд тусламж гуйж хашгирах гэсэн ч хоолой чинь гарахгүй.

Клэйр    чи эмнэлгээс гаргах бичиг авчирч чадах уу?

Алекс    би удахгүй хүрээд ирнээ

Клэйр    Лука, би чиний ирсэн газрыг ойлгож байна.

Эр            чи эмч. Миний хамгийн сүүлийн ажил, ширээ цэвэрлэгч байсан.

Клэйр    би чиргүүлд өссөн. Бид олуулаа байсан. Ээж маань мөнгө цуглуулдаг төрлийн хүн байгаагүй. Гэхдээ бид хэзээ ч бууж өгөөгүй. Чи ганцаараа гэж бодож байгаа ч тийм биш. Би чамд тусламаар байна. Зүгээр л надад дахиад жаахан хугацаа өгчих. Ганцхан цаг. Хэрвээ би чамайг эмчлэх арга олж, шоронгоос хол байлгаж чадахгүй бол, чи хаалгаар гарч болно.

Эр            нэг цаг шүү, тэгээд би явна.

Мор        дараагийн хэдэн долоо хоног тухгүй байж магадгүй шүү гэхдээ чи яг одоо сайн амрах хэрэгтэй, тэгсэний дараа...

Эм1        ээжээ

Эм           сайн уу?

Эм1        бурхан минь, үнэхээр догь юмаа.

Эр            хүн бүр эхнэрээ хамгийн хүчтэй хүн гэж хэлдэг. Гэхдээ би одоо жинхэнэ нотолгоотой боллоо.

Эм           хэлээ биздээ. Гайхамшигт эмэгтэй

Алекс    үнэхээр утгагүй юм

Клэйр    энэ хавдар байсан бол, бид гаргаж аваад хаях байсан. Энэ удаа зүгээр л хар тамхи байна.

Алекс    тиймээ, хавдар бол гэмт хэрэг биш. Хар тамхийг эмнэлгийн хог хаягдалтай хамт хаяж болохгүй.

Клэйр    Тэр дээрэмчин эсвэл хүнд гэмт хэрэгтэн биш. Зүгээр л, зүгээр л амьд үлдэхийг хичээж яваа айчихсан залуу.

Алекс    чи түүний чамд хэлсэн бүхнийг үнэн гэж бодоод байна. Тийм байсан ч гэсэн мөнгө хэрэгтэй хүн бүр хар тамхины наймаачин болдоггүй

Клэйр    чи тийм ядуу зүдүү амьдралд өсөх ямар байдгийг төсөөлөх ч үгүй

Алекс    чи хууль зөрчихгүйгээр зүгээр л амьдраад ирсэн.

Клэйр    яг ч тийм бишээ. Ээж маань ийм аялалд олон явдаг байсан. НАмайг сургуулиасаа гэртээ ирэхэд, тэр байхгүй байдаг. Заримдаа хэдэн цагаар, хэдэн өдрөөр. Надад мөнгө байгаагүй. Тэгээд надад дэлгүүрээс хоол хүнс юм авах шаардлага гарвал, үүргэвчтэйгээ яваад хулгайлдаг байсан. Нэг өдөр цүнх маань задарч, минйи хулгайлсан бүх овъёос, шөлнүүд яг харуулын өмнө уначихсан. Тэр над руу хараад, миний нүүр, хувцас руу хараад, дараа нь тэд нарыг авахад туслаад, надад сануулга өгөөд явуулсан. Тэр надад сануулга өгөөгүй бол би энд эмч болж зогсоод, та нартай энэ талаар ярихгүй байсан.

Мэл        Лукагийн амьдралыг баллаж эсвэл дүрэм зөрчилгүйгээр амийг нь аврах арга байж магадгүй.

Карли   Шон. Чамд цахилгаан шат хэрэгтэй. Цахилгаан шатаар яв. Би юу буруу хийсийн? Бид одоо яг хаана байгааг би мэдэхгүй байна. Нэг болохоор, бид хоёр хувийн, гүнд байдаг айдсаа нэг нэгэндээ хуваалцдаг, гэтэл дараа нь чи надад хүрэх дургүй учраас зугтчихдаг. Шударга бай, Лиа та хоёрын дунд надад хэлээгүй зүйл болсон уу? Юм хэлэл дээ Шон

Шон       их өөр байдаг. Чи, надад таалагддаг Карли. Би чиний дэргэд байхдаа, чамайг гайхашруулахыг хүсдэг. Надад Лиаг чам шиг тэгэж гайхашруулах хүсэл төрдөггүй.

Клэйр    бид хагалгааны үеэр гарсан эмнэлгийн хаягдлуудыг шинжилгээнд оруулахаар лабад өгөхийн тулд авч үлдэнэ. Гэхдээ чамайг эмгэг судлалын хариу гарахаас өмнө явуулах болно. Тэр үед бид цагдаа нарт мэдэгдэх үүрэгтэй.

Эр            намайг унтуулсаны дараа цагдаа дуудахгүй гэдгийг чинь яаж мэдэхийн?

Алекс    чи одоо Браун эмчид итгэхгүй бол тэнэг амьтан болно. Тэр чамайг аврах гэж их зүйлээр дэнчин тавьсан.

Эр            заза.

Алекс    баярлалаа гэж хэл

Эр            баярлалаа.

...

Марк      Мурфи эмчээ. Өнөө орой гэртээ харихгүй юмуу?

Шон       бид Кэрриг ажиглах ёстой. Надад гэртээ Лиагаас зайлсхийхээс илүү энд Карлигаас зайлсхийх нь илүү амар байна.

Марк      заза, би эхний зорилгонд чинь л хариулы. Чамд энэ долоо хоногт хэцүү байсан, амарч авах чинь чухал. Морган бүхнийг зохицуулна

Шон       та эхнэрээ өөрт чинь тохирох эмэгтэй гэдгийг яаж мэдсэн бэ?

Марк      хувийн зөвлөгөө юу? Би үүнийг Глассмэн эмчийн ажил гэж бодсон

Шон       Глассмэн эмч салчихсан. Одоогийнхоо гэрлэлтэнд жаргалтай байгаа байх гэхдээ надад баталгаатай мэдэх арга байхгүй. Та түүнээс илүү дээр. Үүн дээр л.

Марк      Би Изабэлтэй анх ярьсан мөчөөсөө л хамт байхыг хүсч байгаагаа мэдсэн. 1 дүгээр курсын биологийн хичээл. Тэрнээс хойш 27 жил би тэр шийдвэртээ эргэлзэж бйагаагүй

Шон       гэхдээ, яг яаж мэдсийн?

Марк      би түүнтэй хамт байх болгондоо үнэхээр их догдлолыг мэдэрдэг байсан. Би..

Шон       сандардаг гэжүү?

Марк      сэтгэл хөдөлдөг. Энэ байдаг л зүйл гэхдээ минйи зүрх түүнийг харах бүртээ хурдан цохилдог. Одоо ч тэгдэг. Ижилхэн зүйл дээр биш л дээ, гэхдээ.. Одоо дургүйцэхгүй бол, би тэр эмэгтэй дээрээ очих хэрэгтэй байна

Лиа         сайн уу? Эргэж ирээд ямархуу байв даа?

Шон       будлимаар байлаа

Лиа         өвчтөнтэй асуудал гараа юу, Карлитай юу? Чи энэ талаар ярилцмааргүй байвал зүгээр л зугаацы

Шон       зүгээр л зугаацы

Лиа         ойлголоо, одоо эхэлж байна.

..

Лиа         Шон? Яасан бэ?

Шон       зүгээр л хэдхэн секунд болно. Байна уу?

Мор        энэ бүтсэнгүй. Кэрригийн хөл хавдчихлаа. Хэсгийн синдром болж байх шиг байна. Чи хурдан буцаж ирэх хэрэгтэй

Марк      бид зайлсхийж байсан хагалгаагаа хийх ёстой болох нь. Эхлээд даралтыг багасгахын тулд хэд хэдэн зүсэлт хийнэ, дараа нь гаднах суурийг дотор талын хадаасаар солино. Үүнийг хурдан хийхгүй бол та хөлөө тайруулж магадгүй

Эм           заза

Марк      чамд өвчин намдаагч хийнэ

Эм           үгүй ээ, би үүнийг тэсч чаднаа

Марк      Кэрри, өмнөх хагалгааны үеэр чиний цусны даралт огцом нэмэгдсэн. Мэдээ алдуулахгүйгээр, цусны даралт ихсэх хямрал, харвалт өгөх, зүрхний шигдээс ч болж болно. Хагалгааны дараа, бид чамд тунгаа тааруулахад туслая. Өвчин чинь сэдэрсэн ч, бидэнд зөвлөх..

Эм           үгүй ээ. Би тэр бүх өглөө бүр хүйтэн, ганцаардмал сэрж байснаа санаж байна, өөрийгөө дахиад жаргалтай болох болуу, жаргалтай байх эрхтэй юу гэж бодож байсан. Өвдөлтийн ямар ч хэмжээ байсан бүх зүйлээ дахиж алдахаас илүү дээр. Минйи нөхөр, охин...

Шон       хайртай хүмүүс чинь таны хайртай байсан хүмүүс байхаа болихоос өмнө та тэднээс хэр удаан нууц хадгалж чадах уу?

Эм           харилцаа бүрт л нууц байдаг.

Мор        энэ, тэдний нэг байх ёсгүй. Хар тамхинд донтох чинь өвчин. Танд ичих зүйл байхгүй.

Эм           энэ чиний хийсэн сонголтоос болж үүсдэг. Чи бүх зүйлээ алдсан ч чамд босох, дахиад нэг өдөр амьдрах хүч чадал өгөх хүн олж чадах болно, тэднээсээ салахгүй гэж чадах бүхнээ хийнэ, тэр явцдаа өөрийнхөө нэг хэсгийг булшилсан байсан ч хамаагүй.

Мор        бид түүнийг бодлоо өөрчил гэж ятгаж чадахгүй бол нөхөр нь чадаж магадгүй

Шон       ёс зүйн гажуудал эмч өвчтөний нууцлалыг зөрчих шалтгаан болохгүй

Мор        энэ ёс зүйгүй зүйл биш. Харин бодлогогүй, бүдүүлэг зүйл

Марк      бид нөхөрт нь ямар ч нууц хэлж болохгүй. Гэхдээ ингэж хэлж болно.

Мэл        сүүлийнх нь.

Клэйр    яасан бэ?

Мэл        гэдэсний хананд дэндүү наалдсан байна

Клэйр    тайрч авахын тулд Поттс хайч ашиглаж болно

Мэл        оролдоод үзий, сувилагч аа? Чинйи санаа. Чи үүнийг хийвэл шударга болно. Цоорол байна уу шалгаарай

Алекс    зүгээр байна.

Мэл        амин үзүүлэлт тогтвортой. Дээжний саванд хийгээд лаб руу өг. Браун эмчээ, та түүнийг хааж болно

Марк      хэдэн хүндрэл гарсан. Бид нэмэлт хагалгаа хийх ёстой боллоо.

Эр            та нар юу хийх гэж байгаан?

Марк      танд хэлж чадахгүй нь. Би тодорхой зүйлийг хэлж чадахгүй. Энэ эхнэрийн чинь нууцлалыг зөрчих болно.

Эр            нууцлал аа? Та нар надад бүх зүйлийг нь хэлээгүй юмуу?

Марк      дахиж хэлий, би тодорхой зүйлийг нь хэлж чадахгүй

Эр            сайн уу?

Эм           сайн уу?

Эр            юу болоод байнаа? Эмч нар яагаад надтай ярьж чадахгүй байгаан? Кэрри, чамд гарцаагүй надад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа зүйл байна. Чи үхэж байгаамуу?

Эм           үгүй ээ. Үгүй ээ, нөгөө.. тийм зүйл бишээ.

Эр            хөөе, тэгвэл юуын? Юу ч байсан, би чамд тусламаар байна. Гуйж байна.

Эм           би опиатын донтой. Хэрэглэхгүй болоод 10 жил болсон гэхдээ, үүнээс болоод би өвчин намдаагч хэрэглэдэггүй. Ийм учраас л би мэдээгүйжүүлэг хийлгэж чадахгүй.

Эр            яагаад надад хэлж байгаагүйн?

Эм           чи намайг ямар хүн байсныг мэдэхгүй. Хар тамхи намайг ямар болгож хувиргасныг. Би маш олон удаа гарахыг оролдож байсан, гэхдээ хэзээ ч бүтээгүй. Чамайг гарч ирэх хүртэл. Чамтай уулзсан нь намайг аварсан. Гэхдээ, эргээд орчихвол, би чамайг түлхэнэ гэдгээ мэдэж байна.

Эр            хөөе, хөөе. Чи намайг чамайг хайрлахаа болино гэж яаж бодож чадваа? Бойз 2 Мэний бүх дууны үгийг мэддэг эмэгтэйг үү? Тэнэг гэрээ шинэчилдэг шоуг шууд үзэх гэж гэр лүүгээ яарч ирдэг эмэгтэй. Минйи охиноо хамт өсгөж байгаа эмэгтэй

Эм           тэр эмэгтэй чамаас хулгай хийнэ, чамд худлаа хэлнэ, чамайг шархлуулна..

Эр            үгүй ээ.

Эм           чинйи цаашид итгэж чадахгүй тэр эмэгтэй

Эр            үгүй ээ. Зүгээр л эмч нарын хэлсэн зүйлийг хий. Тэр эмийг хэрэглэ. Би чиний дэргэд байх болно. Юу ч болсон.

Эм           би чамд хайртай. Чамайг үнэнээсээ хэлсэн гэдгийг мэднэ. Гэхдээ би чиний бодсон шиг тийм хүчтэй биш

Эр            хонгор минь

Эм           би зүгээр л чадахгүй нь. Намайг үнэхээр уучлаарай.

Марк      бид таныг хагалгаанд бэлдэж эхлэе дээ

Шон       надад чиний инээд таалагддаг, инээмсэглэл чинь таалагддаг. Би ихэнхдээ нүд рүү хардаггүй гэхдээ чиний нүд хөөрхөн. Надад чиний хөх таалагддаг.

Карли   хүсвэл цааш нь хэлж болно шүү

Шон       би чамтай хамт байх дуртай. Сайхан сэтгэлтэй байдаг чинь надад таалагддаг. Чинйи тэвчээртэй байдаг чинь таалагддаг. Чи миний найз охин байгаа нь надад таалагддаг. Чи надаас салах уу?

Карли   үгүй ээ. Би чамаас салах бодолгүй байна. бид хоёр хэрэлдсэн. Хосууд хэрэлдэж л байдаг. Гэхдээ, минйи санаа зовоод байна Шон. Чамайг намайг гайхашруулахыг хүсдэгт баяртай байна гэхдээ чи надтай ярьж чадахгүй юм шиг санагдаад байвал энэ ямар ч хэрэггүй зүйл болно.

Шон       чиний зөв. Би чамд хэлэх ёстой, бүх зүйлээ. Би Вайомингд байхдаа, их гомдсон. Лиа орж ирээд, намайг тайтгаруулж, тэгээд бид хоёр тэврэлдэж, орон дээр хамт хэвтсэн, тэгээд тэр чигээрээ унтчихсан. Ийм л зүйл болсон.

Карли   бид хоёр хамт хэвтэх гэж олон долоо хоног хичээсэн. Гэтэл чи, үүнийг ганцхан шөнө Лиатай хийчихэж байгаамуу?

Шон       тиймээ. Гэхдээ тэр, минйи дотны найз, минйи төлөө хамт байхыг хүссэн.

Карли   гуйж байна, зүгээр л ярихаа боль. Шон, би, би ганцаараа баймаар байна. Би яг одоо чамтай хамт байж чадахгүй нь.

Арон      Шон?

Шон       би шударга байхыг хүссэн. Карли намайг өөртэй нь ярилц гэсэн. Лиа намайг болсон зүйлийг ярьж болохгүй гэж хэлсэн, түүний зөв байж.

Арон      амьсгаа ав. Суучих

Шон       чадахгүй ээ. Би хэдэн минутын дараа хагалгаатай, төвлөрч чадахгүй байна, надад хэцүү байна, бүх хүмүүс намайг орхиж явах уу?

Арон      юу? Юу? Чи юу яриад байгаан?

Шон       аав минь намайг хүсээгүй. Ээж намайг биш түүнийг сонгосон. Карли одоо намайг үзэн ядаж байна.

Арон      Шон Шон

Шон       Лиа надаас залхана.

Арон      Шон

Шон       та надаас залхана. Би бүхнийг буруу хийдэг

Арон      юу? Шон Шон, над руу хар

Шон       хүн бүр надаас явна. Би хүмүүсийг гомдоодог

Арон      хөөе хөөе Шон. Бурхан минь Шон.

Шон       би тэднийг уурлуулдаг. Тэд намайг үзэн яддаг

Арон      Шон над руу хар, над руу хар, яг одоо над руу хар. Наашаа хар, намайг хар. Өөрийнхөө талаар тэгэж хэлж болохгүй. Хэзээ ч битгий ингэж хэл. Сонсов уу? Чи үүнийг давна. Хагалгаагаа хийгээд, чи үүнийг даваад гарна

Шон       яаж?

Арон      яаж аа? Чи бол ер бусын эмч. Тэгэж. Энэ чиний хийдэг зүйл. Энэ чинйи хийдэг зүйл. Хөөе хөөе хөөе хөөе хөөе. Би чамаар үнэхээр их бахархдаг. Сонсож байна уу? Би хэзээ ч чамаас залхаж байгаагүй. Чи надаас салахгүй залуу минь, ойлгов уу? Би яг энд байна. Энд, энд байна. Ойлгосон уу? Би чамтай хамт байна.

Шон       би хагалгаанаасаа хоцорлоо. Одоо намайг тавьж болох уу?

Арон      тиймээ заза

Шон       заза. Мэдээгүйжүүлэх тосыг түрхлээ.

Марк      чи бэлэн үү?

Клэйр    бид бүх бөмбөлөгүүдийг чинь авч чадсан. Тэхээр та 24 цагийн дотор эндээс явж болно. Тэд нарыг шинжилгээнд өгөхөд дахиад 48 цаг болох юм шиг байна. Лаб үнэхээр завгүй байгаа.

Эр            би ядаргаатай амьтан байснаа мэдэж байна. Хүмүүс надтай тэгэж харьцдагтай дасчихсан байж. Чи намайг мэдэхгүй юм, олж харсан анхны хүн байсан. Магадгүй нэг л өдөр, би урагшлах аргаа олох байх, тийм биздээ?

Марк      ясан дотрох сувгийг өрөмдлөө.

Мор        энэ хадаас орох зайг нээж өгнө. Чи үнэхээр сайн байна Кэрри.

Марк      суваг руу орлоо.

Мор        хадаасыг хадах гэж байна, бэлэн үү?

Шон       даралт нэмэгдэж байна.

Марк      бета хаагчдыг хий. Тэсээрэй.

Шон       220/170. Зүрхний хэм алдагдаж байна.

Мор        хараал идэг, бид фэнтанил хийх хэрэгтэй. Сувилагч аа, Мурфи эмчид туслаарай.

Шон       үгүй ээ, энэ түүнийг сатаарахад тусална

Марк      итгэлтэй байна уу Мурфи эмчээ?

Шон       тиймээ, хурдлаарай

Клэйр    өнөөдөр үнэхээр сайхан өдөр байсан.

Эм           хүний амь аврах маш талархмаар байдаг байх

Клэйр    тиймээ, би өнөөдөр түүнээс бага зэрэг илүү зүйл хийсэн гэж бодож байна. Би нэг хүний амьдралыг өөрчилсөн.

Эм           өнгөрсөн удаа хоёулаа уулзахад, чи бага байхад чинь ээж чинь чамайг байнга загнадаг байсан талаар ярьсан. Тэр юу гэж хэлэх байсан бол?

Клэйр    яг одоо тэр талаар ярих ёстой юмуу? Би өдрийг сайхан чигээрээ өнгөрөөж болохгүй юу? Ганц ч удаа болов сайхан мэдрэмжтэйгээр?

Эм           Клэйр, би чамайг ээжийнхээ талаар, түүний үхэлтэй нүүр тулахаас зайлсхийхийн тулд өөрийгөө сүйтгэх зүй тогтол руу оруулж байна гэж бодож байна. Цаашдаа сайжирмаар байгаа бол, энэ мэдрэмжүүдийг чинь тайтгаруулах хэрэгтэй

Эм           зүрхний сувилагч яаралтай тусламж дээр ирээрэй

Марк      тэд хяналтын бичлэгийг үзэж байгаа. Хэн нэг нь татаж байгаа дүр эсгээд, ажилтанг завгүй байхад нь өөр хүн агуулахын шүүгээнд халдсан.

Клэйр    та нар Лукаг..

Марк      ганц алга болсон зүйл нь түүний дээж.

Клэйр    түүнийг байцааж байгаа юу?

Марк      Лука алга болчихсон

Клэйр    цагдаа нар юу хийх гэж байгаан?

Алекс    юу ч хийхгүй. Бидэнд байгаа зүйл бол хуурамч нэр, тэр хүн үл мэдэгдэх зүйлтэй бөмбөлөгүүд хулгайлсан гэсэн л баримт.

Мор        тэр гарцаагүй Гайхамшигт эмэгтэй юмаа

Марк      чиний анх хэлсэн зүйл үнэн. Тэр үнэхээр бодлогогүй байсан. Өөрийнхөө амиар дэнчин тавьсан. Гэхдээ би яагаад гэдгийг нь ойлгож байна

Клэйр    ээж маань намайг түүн шиг болно гэж хэлдэг байсан, буруу хүмүүст итгэж, өөрийгөө ашиглуулна гэж. Түүнээс өөр хэн ч намайг жинхнээсээ хайрлахгүй гэсэн.

Мэл        энэ дэлхийд хүмүүсээс сайныг нь харах гэж хичээхээс илүү муу зүйлс нь олон байдаг. Хэрвээ чи сайн хүн бол, заримдаа тэнэг амьтан шиг санагддаг. Өнөөдөр чиний буруу байсан. Тэгсэн ч би чамтай хамт ажиллаж байгаадаа талархаж байна

Клэйр    баярлалаа

Шон       чи ганцаараа байж болсон уу?

Карли   Шон, бидний анх танилцаж байсан үеийг санаж байна уу?

Шон       би артерийн хананд хавдрын хязгаар байна уу гэдгийг шалгахаар биопси харж байсан

Карли   тиймээ. Бас чи намайг зөв хийхгүй бол, манай цонхоор чулуу шиднэ гэж хэлж байсан

Шон       тиймээ.

Карли   чи түүнийг тэгэж их чухалчилж байсан нь надад эгдүүтэй санагдсан. Бас чамайг Эмгэг судлалд ажиллаж эхлэхэд, би “энэ залуу миний мэддэг хамгийн үнэнч залуу байж магадгүй” гэж бодсон. Чи надад үнэнийг хэлсэн. Энэ бол сайн зүйл. Тийм учраас л чи надад таалагддаг. Тийм учраас би бидэнд байгаа зүйлийг алдахыг хүсэхгүй байна. Чи намайг гомдоосон. Бас дахиж ийм зүйл болох болуу гэж санаа зовж байна. Би чамтай хамт баймаар байна Шон. Гэхдээ, чамайг Лиатай амьдарч байгаа үед, үүнийг бүтэх эсэхийг мэдэхгүй байна.

Шон       чи..намайг Лиатай хамт амьдруулах дургүй байгаамуу?

Карли   би ингэж гуйж болохгүй гэдгээ мэднэ. Энэ хэтэрхий хэцүү байгаа бол, би ойлгоноо. Чи шууд хариулах шаардлагагүй. Сайн бодож болно.

..

Шон       ойлголоо

Карли   болно гэжүү?

Шон       би чамтай хамт баймаар байна. Би чамд хайртай Карли.

 

 

Back to episodes Go home