Арон Шон, чи шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Шон гуйж байна. Ээж чинь залгаад байна. Аав чинь чамтай ярихыг хүсч байгаа. Ямар нэг юм хэлэл дээ? Юу ч хамаагүй хэл. Түүнийг сайн аав байгаагүйг мэднэ гэхдээ тэр чамд байгаа ганц аав. Түүнд хэлэхийг хүссэн ямар нэг зүйл байгаа бол, одоо тэр цаг чинь.
Шон надад түүнд хэлэх зүйл байхгүй
Арон заза.
Шон гэхдээ тэр үхэхээсээ өмнө надад юм хэлэхийг хүсч байгаа бол, би сонсоно
Арон заза
Шон та надтай хамт явж чадах уу?
Арон тиймээ тэгэлгүй яахав
Шон би найзыгаа авч явж болох уу?
Арон үүнийг сайхан санаа гэж бодохгүй байна
Шон би найзтайгаа явмаар байна
Арон Шон, чи Карлитай болзоод хэр удаж байгаа билээ?
Шон би Карлиг авч явахгүй ээ. Лиатай хамт явмаар байна.
Мэл өглөөний мэнд. Чамайг өмнө нь харж байгаагүй шүү
Клэйр тиймээ би саяхан бүртгүүлсэн. Би тийм ч тамирын хүн биш гэхдээ шинэ зүйл туршиж үзмээр байсын
Мэл энэ тархиа амраах гайхалтай арга шүү
Клэйр тиймээ. Өчигдөр оройны тухайд, шатан дээр. Баярлалаа
Мэл зүгээр дээ. Би дарга хүнийг үргэлж ярихыг хүсдэг хүн биш гэдгийг мэднэ гэхдээ, ярилцмаар байвал..
Клэйр дахиад баярлалаа. Гэхдээ би зүгээр ээ. Нээрээ шүү. Тэр залуу жинхнээсээ хийж байгаамуу?
Эр тиймээ болж байна
Мэл би тийм гэж хэлнээ, тэр бол Арт Калмэн. Рэйдэрчүүдийн довтлон тоглогч.
Клэйр бараг 800 паунд байна
Мэл үндэсний хөлбөмбөгийн лиг шүү дээ. Амжилтын төлөө өөр аргагүй
Эр аливээ. Гайхалтай, бид барьж байна
Эр1 дахиад нэг удаа
Эр үгүй ээ, чи болсон байна.
Эр1 дахиад нэг удаа
Эр түлх түлх түлх. Чи зүгээр үү?
Мэл намайг сонсож бйана уу? Битгий хөдлөөрэй. Би эмч байна. Хаана чинь өвдөж байна?
Эр1 өвдөхгүй байна гэхдээ хөдлөж чадахгүй нь.
Мэл 911 дууд
Эр1 би хөлөө мэдрэхгүй байна
Мэл намайг сонс Арт. Чи хөдлөж болохгүй. Би чамд санаа тавина
Эр1 би хөлөө мэдрэхгүй байна
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 10 дугаар анги
Арон чи хүсэхгүй байвал тийшээ явах шаардлагагүй. Би өөрөө чадна
Лиа би явахыг хүсэхгүй бйана. Надад харваас санал болгох зөвлөгөө байхгүй, манай гэр бүл өөрсдөө гамшиг. Бас одоо ажил дээр үнэхээр завгүй байгаа
Арон заза
Лиа гэхдээ тэр минйи сайн найз, түүнд миний дэмжлэг хэрэгтэй байгаа, тиймээс би үгүй гэж хэлж чадахгүй
Арон тэгвэл хүсэхгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ
Лиа та намайг явуулахыг хүсэхгүй байгаан бишүү
Арон зүгээр л нөгөө..энэ их ширүүн, сэтгэл хөдлөлтэй байх байх.
Лиа нээрээ юу? Би түүнийг зодож, хаясан эцэг эхтэйгээ уулзахаар гэртээ очих нь хөгжилтэй гэр бүлийн уулзалт болно гэж бодсон.
Арон чи яагаад өөрийгөө хамгаалаад байгаан?
Лиа та яагаад надад заагаад байгаан?
Арон би заагаад байгаа юмуу? Зүгээр л..
Шон би явахад бэлэн. Бид нислэгээсээ 90 минутын өмнө нисэх буудал дээр очих ёстой.
Мор энэ залуугийн хэмжээнд итгэж байна уу?
Алекс ийм учраас л би хөлбөмбөг үздэггүй. Хэмжээ нь авъяас болон ур чадвараас илүү чухал.
Мор чи хэзээ ч тоглож байгаагүй байх
Алекс тоглогчдын тал хувь нь зүгээр таргалалттай байдаг.
Мор гэсэн ч тэд 40 ярдад 4,9, босоогоороо 36 инчид гүйдэг хэвээрээ. Ямар төрлийн биетэй төрсөн нь хамаагүй. Гайхмаар авъяаслаг бас морь мал шиг зүтгэхгүй л бол хэн ч оргилд хүрч чадахгүй.
Клэйр зүгээр л тэнэг юм. Тамирчид сая саяар олж, язгууртанууд шиг хүндлэгддэг гэтэл жинхэнэ ажил хийж байгаа хүмүүсийг хар, багш нар, цагдаа нар, эмч нар, бид нар оюутны зээлээ ч арай ядан төлдөг.
Мор хэн нэг нь буруу хөл дээрээ босчихсон бололтой. Хэн гэдгийг нь таанаа
Клэйр би тэгэхээ больсоон.
Алекс ингээд л үү?
Клэйр ингээд л.
Мор муу мэдээ. Ти3 4 дээр шөрмөс задарч, хугарсан байна.
Клэйр нурууны сувган дах ясан хэсгүүдийн тэнцвэргүй байдал.
Алекс энийг хардаа. Нугасанд нь ямар ч огтлолцсон хөхрөлт алга.
Шон бид Эй хэсгээр бүртгүүлнэ биздээ?
Арон Эй хэсгээр бүртгүүлнэ, яаралтай гарц байдаг эгнээнд биш, онгоцны баруун хэсэгт. Чи Карлитай ярьсан уу?
Шон өчигдөр оройноос хойш яриагүй
Арон түүнтэй яриад, хаашаа, яагаад, хэнтэй хамт явж байгаагаа хэлье гэж бодохгүй байна уу?
Шон тэр санаа зовохгүй ээ. Тэр намайг аавдаа дургүйг мэднэ, тиймээс түүнийг нас барахад би гуниглахгүй.
Арон Шон, түүнтэй яриад, түүнийг, түүнийг санана гэдгээ хэл.
Шон тэр өөрийг нь санана гэдгийг мэдэж байгаа.
Лиа тэгсэн ч гэсэн ярь. Бид хоёр санал нийлж байвал энэ сайн зөвлөгөө гэсэн үг.
Мэл бид хугарлыг нь тогтворжуулж, нугасны ачааллыг багасгавал, саажилтаас урьдчилан сэргийлж чадна
Эр гайхалтай. Бид хагалгааны өмнөх Рилузолын дэглэм эхлүүлэх хэрэгтэй
Мор үгүй ээ. Хагалгааны өмнө хийгддэг нугасны хаван болон эсийн үхжилтийг бууруулдаг туршилтын халуун бууруулах эмчилгээ байдаг.
Эр зүрхний хэм удаашрах, хэм алдагдах өндөр эрсдэл байгаа, би хагалгааны үеэр ийм зүйл болоосой гэж хүсэхгүй
Мор тэр эрсдлийг бууруулахын тулд хийдэг тарианы протокол байгаа. Үрэвслийг аль болох хурдан багасгавал...
Эр баярлалаа, зөвлөгөө өгсөнд баярлалаа гэхдээ Артын мэс засалчийн хувьд..
Мэл түүний зөв. Та яагаад энэ хагалгааг хийнэ гэж бодож байгаан?
Эр Мэлэндэз эмчээ, таны хийсэн бүхэнд баярлалаа. Гэхдээ одоо тэр тогтворжсон, манай ажилчид үргэлжлүүлнэ.
Мэл үгүй ээ, та үүнийг шийдэхгүй. Эсвэл би
Эр чи бол мэргэжлийн тамирчны биетэй мэргэжлийн тамирчин. Чамд үүнийг ойлгох мэс засалч хэрэгтэй, энэ чиний дахиад алхаж чаддаг болох тухай асуудал биш. Харин гүйж, хааж чаддаг байх чинь хамгийн чухал, тэгэж байж чи тэр талбай дээр гарч тэмцээнийхээ шилдгээр тодорно. Энэ миний хийдэг ажил
Эр1 тиймээ, та өвдөг болон мөр л хөгжүүлдэг. Өмнө нь ийм зүйл хийж байсан юмуу?
Эр Робэрт Стөүкс, өнгөрсөн жил. Тэрнээс хэдэн жилийн өмнө Донни Ланд. Хоёулаа төстэй нурууны хугаралтай байсан.
Мэл үнэндээ тийм ч төстэй бишээ. Би ийм зүйлийг хурдтай явж байгаа мотоциклны ослоос харж байсан. Харамсалтай нь, би маш олныг харж байсан. Хэдэн жилдээ ганц хоёр удаа биш, жил бүр 20-30 удаа хардаг. Энэ миний хийдэг ажил.
Мор гайхалтай зүйл болох нээ.
Клэйр чамд хэлэх зүйл байгаамуу?
Алекс би чамайг өөрийнхөө асуудлыг өөрөө шийдээсэй гэж хүсч байна, энэ бусад хүмүүст хамаагүй. Гэхдээ чиний мэдэрч байгаа дарамт одоо ч гэсэн байна. Хэрвээ тусламж авахгүй эсвэл бусад хүмүүст найдвал чи бүтэлгүйтэх болно
Клэйр баярлалаа. Одоо буцаад ажлаа хийж болох уу?
Эм хатагтай ноёдоо, Шайэн мужийн нисэх буудалд тавтай морил
Шон би бодлоо өөрчиллөө. Түүний хэлэх зүйлийг сонсохыг хүсэхгүй байна.
Арон чи түүний хэлэх зүйлийг сонсмоор байна гэж хэлсэн биздээ
Шон үгүй ээ үгүй
Лиа заза
Шон би энд байхыг хүсэхгүй байна.
Арон Шон
Лиа заза, хэдүүлээ түр зуур зүгээр машиндаа суугаад хүлээцгээе. Яарах хэрэггүй.
Шон заза. Би явмаар байна. Яг одоо.
Арон Шон, гүнзгий амьсгал
Шон үгүй ээ баярлалаа. Би гүнзгий амьсгалмааргүй байна.
Арон Шон зүгээр л..
Шон үгүй ээ би явмаар байна. Би явмаар байна
Арон заза
Шон би явмаар байна. Яг одоо явмаар байна
Арон заза
Шон хурдан яв, гуйж байна
Арон заза, одоохон. Явлаа
Шон гуйж байна
Арон заза явлаа.
Шон гуйж байна. Хурдал
Арон заза одоохон
Шон яг одоо яв
Арон уучлаарай.
Шон хурдан яваач.
Арон Эхлээд буудал орцгооё
Шон хурдан яваач.
Арон явж байна, явж байна, зүгээр дээ
Лиа бид явж байна
Шон хурдан яв, гуйж байна.
Арон эхлээд буудалдаа очы, дараа нь харцгаая за юу?
Шон заза
Лиа чи яаж байна даа?
Шон би гэртээ харихад бэлэн байна.
Лиа бид нар маргааш болтол эндээс явж чадахгүй тэхээр, ирсэн зорилгынхоо ихэнхийг биелүүлэх хэрэгтэй байх. Шон зүгээр дээ. Аав чинь үхэж байгаа гээд, заавал түүнийг уучлах ёстой гэсэн үг биш. Бас түүний хэлэхийг хүссэн зүйлийг чи сонсоход бэлэн болохоос өмнө тэр үхсэн ч, энэ түүний буруу. Түүнийх. Чинийх биш.
Шон надад уулзахыг хүсч байгаа хүн байна.
Лиа тэр амгалан нойрсож байгаа
Шон тэр задралд орсон байгаа. Магадгүй нүүр болон гарнаас бусад нь. Үүнээс болж занданшуулсан шингэн цуглардаг, хүмүүс оршуулга дээр үүнийг л хардаг.
Эр чи бэлэн үү? Заза. Хүссэн хугацаагаараа байж болно. Ээж бид хоёр чинь машинд хүлээж байя
Шон би та нартай явахгүй ээ.
Эр Шон
Шон би хэзээ ч та нартай явахгүй
Эр тэгээд яахын? Тэр автобусанд амьдрах гэжүү? Хог түүж идэх гээ юу? Аливээ гэртээ харьцгаая
Шон намайг тайван орхи
Арон энэ осол байсан Шон. Аймшигтай, эмгэнэлтэй осол. Чамайг шаналж байгааг мэдэж байна. Амлая, тэр ч гэсэн шаналж байгаа. Хүүхдээ алдахыг хэн ч давж чадахгүй. Тэр чамтай уулзахыг хүсч байгаа. Чи яамаар бйана?
Лиа гэхдээ заавал уулзах шаардлагагүй. Бэлэн биш байгаа бол зүгээр дээ. Чи өөрийнхөө хувьд зөв гэж бодож байгаа зүйлээ л хийх хэрэгтэй.
Эм сайн уу Шон?
Шон сайн байна уу?
Эм би чамайг тэвэрч болох уу?
Шон үгүй ээ.
Мор венийн судасны цус сэргэчихлээ. Би эгэмний доор очлоо
Мэл дараагийн алхам?
Мор венийн судасны катэтэр тавьлаа. Та нарт л гэж хэлэхэд, тэр ядуу өссөн. Гэрээ байгуулсан бонусаараа ээждээ байшин авч өгсөн. Дүү болон үеэлүүддээ бизнес эхлэхэд нь..
Мэл хагалгаандаа төвлөр. Цаг гарахаараа түүний намтарыг бичээрэй.
Алекс 400 миллитэр хэм бууруулах давсны уусмал хийлээ
Мор биеийн температур 94,5 хүртэл буулаа
Клэйр зүрхний хэм удааширч байна.
Мэл 5 мг атропин хийгээрэй. Зүрхний хэм тохируулагч тавиарай. Багаар цэнэглэ. Шилжилтийг нэмэгдүүлэхийн тулд агшилт өгүүлж, нугасыг таслаж болохгүй шүү.
Клэйр 40-өөр цэнэглэ
Эм 40 милл-ампс
Мор холдоорой
Алекс пульс мэдрэгдэхгүй байна.
Мэл урт зүүгээр 10 миллитр эпи хий.
Алекс иллэг хийх хэрэгтэй
Мэл үгүй ээ, дахиад хөдөлгөж хийж болохгүй.
Клэйр тэгвэл ..
Мэл үгүй ээ 40 дээрээ байлга.
Эм 40 милл-ампс.
Клэйр холдоорой. Хариу алга. Дахиад атропин хийгээрэй.
Мор дахиад дуслаар эпи хийх үү?
Алекс үгүй ээ, тэгвэл дэндүү удна.
Клэйр 100-аар цэнэглэх хэрэгтэй
Мор үгүй ээ, тэгэж эрсдэл гаргаж болохгүй.
Алекс үхсэнээс саажсан нь илүү дээр. Пульс ороод ирлээ.
Мэл биеийн тэмператур?
Мор 93,2
Мэл хангалттай хөрсөн байна. Өнөө оройдоо сайн ажиглаарай, хагалгаанаас өмнө даралт болон зүрхний цохилт тогтвортой байгаа эсэхийг хяна
..
Эр Шон намайг уучлаарай. Би зүгээр л, хүүтэй болохыг хүсдэг байсан. Ан хийж, загас барихыг зааж өгч чадах эрэгтэй хүүхэд. Хөөцөлдөж тоглох. Хамт шар айраг уух. Мөрөн дээрээ өргөөд явах жижигхэн хүүхэд. Тэгээд миний уур хүрсэн. Чамд биш өөртөө. Би өөртөө уурласан. Би хүүдээ туслаж чадаагүй. Хичнээн ч хичээсэн, би үргэлж бүтэлгүйтдэг байсан. Гэхдээ чи сайн жаал байсан. Бас гайхалтай эр хүн болсон байна. Минйи мөрөөдөж байснаас ч илүү. Би чамаар бахархаж байна Шон. Бас би чамд хайртай. Чамайг үүнийг мэдээсэй гэж хүсч байна.
Шон та, сайн хүн биш. Та үргэлж хэт их шар айраг уудаг байсан, бас муухай үнэртэй
Эм Шон
Шон бас, үргэлж бусад хүмүүсийг буруутгадаг. Бас бусад хүмүүсийг цохиж, нүддэг..
Эм Шон тайвширал даа
Шон та миний туулайг алсан.
Эр Шон
Шон та миний туулайг алсан. Бас миний дүүг алсан. Тиймээс таны үхэж байгаа чинь надад хамаагүй. Надад огтхон ч хамаагүй
Эр Шон
Бичиг унтаагүй юмуу?
Клэйр сонирхохгүй байна, миний дугаарыг устга
Бичиг чи өмнө нь ч тэгэж хэлсэн. Бодлоо өөрчилсөндөө баярлахгүй байгаамуу?
Алекс дуусаагүй юу? Артыг ажиглах хэрэгтэй байна
Клэйр би удахгүй очлоо
Алекс 10 минутын өмнө тэгэж хэлсэн ш дээ
Клэйр би сая л өвчтөний түүхүүдийг ангилж дууслаа.
Алекс утсан дээрээ юу?
Клэйр одоо болсон уу?
Алекс сайхаан, анхаарал татахаар, бас тэнэг. Хүмүүс чамайг дуудах шаардлагатай болно.
Лиа тэкилла уух уу?
Шон үгүй ээ баярлалаа
Лиа бүгдээрээ хөгжилтэй зүйл хийх хэрэгтэй. Явж сэлцгээе. ХЭдэн байрны цаана гайхалтай нуур байна лээ. Би орж ирэхдээ л анзаарсан.
Арон Роки Маунтэйнс ш дээ. 12 сар болж байна
Лиа тэгээд? Манай гэр бүл шинэ жилийн өмнөх өдөр нуурын байшингийнхаа “Цагаан баавгайн шумбалт” гэдэг газар очдог байсан. Заримдаа манай аав..
Шон онош нь зөв байна. Ямар ч найдвар алга. Тэр үхнэ.
Арон тиймээ. Шон, чамайг аавтайгаа ярьж дууссан гэж бодохгүй бйана. Чи түүнд анагаахын үүднээс туслаж чадахгүй гэхдээ ярилцаж чадна. Тиймээ, чамд уурлах бүх эрх чинь байгаа гэхдээ чамайг ганцхан ингэж бодож байгаа гэж бодохгүй байна. Бүгдээрээ буудал руугаа буцаж очоод, унтаж амраад, өглөө сэрээд, Хиллтоп руу явж, шарвин идээд, дараа нь юу болохыг харцгаая.
Лиа маш ухаалаг төлөвлөгөө шиг сонсогдож бйана.
Арон сайн байна
Лиа өөрөөр хэлбэл тэнд нуур байгаа
Арон бурхан минь чи болихгүй юмуу?
Лиа үгүй ээ
Шон би Лиатай хамт явлаа
Лиа тиймээ
Арон нуурын бараг нь тал нь хөлдсөн байгаа
Шон би Лиатай хамт явлаа
Лиа үүнийг хийцгээе Шони
Клэйр таны зүрх тогтвортой болсон, хагалгаа хэдэн цагийн дараа хийгдэнэ.
Мор та эндээс гараад явж болно бас дахиад тоглож ч магадгүй
Эр1 намайг яагаад та нарыг сонгосныг мэдэх үү? Та нарт минйи тоглох үгүй хамаагүй гэж бодсон. Би хөлбөмбөгийг үзэн яддаг. Үргэлж үзэн яддаг байсан.
Клэйр гэхдээ та үүндээ сайн байхын тулд бүх амьдралаа зориулсан биздээ
Эр1 8 дугаар ангидаа л 185 см, 113 кг байсан. Ахлах сургуульд ороход дасгалжуулагч надаас тоглох уу гэж асуулгүй шууд тогло гэсэн. Гэхдээ эхний бэлтгэлээсээ л би, өөр хүн шиг болчихсон. Би гарахыг хүссэн гэхдээ, коллежийн дасгалжуулагч ээж рүү ярьж эхэлсэн. Тэр үүнийг бурханы бэлэг гэдэг байсан. Би яагаад ийм төрчихсөн юм бол?
Клэйр гэхдээ чи хүүхэд биш болсон. Хангалттай их мөнгө олсон байгаа.
Эр1 бүх хүн надаас хамааралтай, ээж, дүү маань, үеэлүүд, найзууд маань. Тэд намайг үзэн ядах байсан. Тэгээд би гэмтээсэй гэж залбирдаг болсон, гэхдээ хичнээн хяналтгүй тоглосон ч, би бэлтгэлийн өрөөнд очоод өвдөгөө гэмтээнэ гэж бодож байсан ч ийм зүйл болчихлоо.
Лиа тэр төгсгөл хүсээд байна. тийм зүйл байхгүй. Зарим харилцаа зүгээр л утга учиргүй байдаг, тийм учраас хүмүүс алдсан харилцаагаа аврахын оронд байгаа харилцаагаа тордох дээр төвлөрөх ёстой. Ярьж дууслаа. Үйл хөдлөлдөө орцгооё
Шон заза
Лиа яасан бэ?
Шон усанд живэхийн дйилэнх шалтгаан нь архи уусаныхаа дараа сэлэхээс болдог.
Лиа энэ асуудал болохгүй ээ, хоёулаа сэлэхгүй. Сэлэхэд дэндүү хүйтэн байгаа. Зүгээр л гүйж ороод, толгойгоо далд орох хүртэл нь байж байгаад, буцаад гүйгээд гараад ирнэ.
Шон үгүй ээ
Лиа больдоо. Үнэхээр сайхан байнаа. Яг л гайхалтай иллэгэнд орж байгаа юм шиг
Шон би иллэгэнд дургүй.
Лиа иллэг шиг байхгүй ээ. Бүр үүнтэй харьцуулах ч юм биш.
Шон би шавранд дургүй. Хөлийн хурууны завсар орчихоод байдаг
Лиа чи юу ч мэдрэхгүй дээ. Ус руу ормогц хөлийн хуруу чинь шууд л мэдээ алдана. Гэхдээ гарч ирэх үеийн тэр мэдрэмж, бүлээхэн, гижигдсэн мэдрэмж, энэ хамгийн сайхан мэдрэмж
Шон тийм байх боломжгүй
Лиа заза. Тэгвэл би ганцаараа орох болох нь дээ
Шон чи ганцаараа сэлж болохгүй
Лиа би ганцаараа биш. Чи энд байна. Чи надтай хамт яваагүйдээ харамсана даа. Өөрөө л мэд.
Шон Лиа? Лиа. Лиа.
Лиа хараал идэг. Би амьсгалаа 15 секундээс илүү удаан барьж чаддаг ч болоосой.
Шон ингэж тоглож болохгүй
Лиа чамайг намайг уучилна гэдгийг мэдсэн юмаа.
Арон Шон уурлаад байдаг хүн биш. Тийм үү? Өөртөө итгэлгүй байж магадгүй. Заримдаа зөрүүдлэдэг. Гэхдээ ууртай хүн биш. Тэр аавтайгаа сүүлчийн удаа ингэж ярилцсан бол тэгвэл, тэгвэл миний хийсэн бүхэн зүгээр л хуучин шархыг нь хөндсөн, энэ аялал алдаа байсан байна.
Лиа түүний аав гамшиг байсан, ээж нь түүнийг хамгаалах юу ч хийгээгүй. Тиймээс, та тэр түүнийг уучлах тухайд санаа зовох хэрэггүй гэж бодож байна.
Арон чи хэзээ нэг өдөр эцэг эх болно. Магадгүй, тийм биздээ?
Лиа би..
Арон тэгвэл, чи өөр нэг хүний өмнөөс хариуцлага хүлээх болно. Чиний эхний бөгөөд номер нэг ажил чинь түүнийг амьд байлгах болно. Чи алдаа гаргана гэхдээ тэр ганц алдаа чинь насан туршид чинь шарх болохгүй гэж найдна.
Лиа намайг, намайг уучлаарай.
Арон Шоны аавд бага зэрэг өршөөл хэрэгтэй байсан. Өглөө явцгаана шүү.
Шон би шавранд дургүй. Хөлийн хурууны завсар орчихоод байдаг
Эр больдоо залуу минь. Одоо буцаад явж болохгүй. Бараг л хүрхрээн дээр оччихлоо
Шон би эндээ хүлээж байя. Та нарыг эргэж ирэхээр чинь уулзы
Эр үгүй ээ үгүй үгүй, чамайг ганцааранг чинь үлдээхэд дэндүү жаахан байна. Аан гээч, голын цаана гараад аав нь хөлнөөс чинь бүх шаврыг арилгахад чинь туслая
Шон би хүсэхгүй байна
Эр заза, тэгвэл би чамайг үүрээд явы. Чи усанд хүрэхгүй
Шон үгүй ээ би үүрүүлэхийг хүсэхгүй байна
Эр тавхан секунд л болно. Энэ хамгийн гайхалтай уулын орой дээрх зугаалга болно. Би чиний дуртай бүх идэх юмнуудыг авсан. Самрын тос, цагаан талхан дээрх цэлцгэнүүр, алим, шоколадтай жигнэмэг. Шон, аливээ.
Шон үгүй ээ үгүй ээ намайг буулга
Эр зүгээр дээ зүгээр зүгээр, зүгээр.
Шон үгүй ээ үгүй ээ
Эр залуу минь, зүгээр дээ зүгээр. Одоо болсон.
Шон намайг буулга, намайг буулга
Эр болсоон болсон, чи сайн байлаа. Зүгээр, бид зүгээр. Бүх зүйл зүгээр
Эр1 заза үүнийг хийцгээе.
Эр гутлаа өмсөөрэй залуу минь.
...
Арон энэ үнэхээр амттай юмаа. Хэрвээ чи хүсч байгаа бол, 11 цагийн нислэг байгаа. Энэ чамд зүгээр үү? Шон?
Эм Хиллтопын шарвинг хичнээн идээд ч ханахгүй шүү. Ярилцаж болох уу? Нэгхэн минут л болно, амлаж байна.
Шон заза
Мэл үрэвсэл гарцаагүй буурсан байна. Сайн байна эмчээ
Мор баярлалаа
Мэл саваануудыг аваад, боолтнуудыг байрлуул
Мор ойлголоо
Мэл Парк бид хоёр эгнээг нь сайжруулахын тулд хугарлын дээр доороос нурууг дарж байя.
Эм миний хүсч байсан зүйл бол, бүх зүйлийг хурдан мартах арга олох байсан. Би дахиад гэр бүл шиг баймаар байна.
Шон та яагаад түүнтэй хамт үлдсийн?
Эм мэдэхгүй ээ. Би зүгээр л, би түүнд хайртай.
Шон та түүнд Стив бид хоёроос илүү хайртай байсан уу?
Эм үгүй ээ. Үгүй. Энэ худлаа. Би зүгээр л, би түүнд юугаар туслахаа мэддэг байсан. Харин чамд, би чамайг биднийг үзэн ядсан гэж буруутгахгүй. Бид залуухан байсан. Бас тэнэг. Өнөөдрийнх шиг байгаагүй. Глассмэн эмч шиг. Бидэнд чиний талаар ойлгохгүй маш олон зүйл байсан. Бас чамд юу хэрэгтэйг мэдэхгүй байсан. Бид чамайг санасан. Маш их. Чамайг тэвэрч болох уу?
...
Шон би аавтайгаа ярилцах хэрэгтэй.
..
Эр би чамайг гэртээ харьсан гэж бодсон.
Шон Би өөрийгөө таны мөрөн дээр суулгахыг зөвшөөрдөггүй байсан. Эсвэл таниар тэврүүлэхийг. Би таныг жаргалтай болгож чадаагүй.
Эр чи минйи хүү шүү дээ. Чи бол Шон.
Шон би таныг уучилж байна. Бас, цаашид таныг шийтгэхийг хүсэхгүй байна.
Эр би чамайг шийтгэхийг хүсэхгүй байна. Чи бусад хүмүүстэй адилгүй. Чи үнэхээр ухаантай. Бас сул дорой. Чи яг л эрх жаахан хүүхэд шиг.
Эм тэр морфиноос болоод дэмийрч байна. Ойлгоорой, тэр, тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй.
Эр Стивийн үхэл минйи буруу байгаагүй гэж хэлсэн чинь үнэн. Энэ чиний буруу байсан. Тэр үргэлж чамайг гайхашруулахыг хүсдэг байсан. Чи, бас чиний хараал идсэн туулай
Эм Итан
Арон Шон явцгаая
Эм болиоч
Эр тиймээ яв. Эндээс зайл. Дахиад зугт.
Арон явцгаая
Эр явал даа, дахиад зугт.
Клэйр одоо яах гэж байна? Чи тэдэнд хэлэх ёстой. Тэд чамд хайртай бол ойлгох болно. Хэн ч чамайг нуруугаа хугалсаны дараа зодог тайлахад чинь буруутгахгүй. Чи бараг л өөрийгөө саажуулсан
Эр ээж маань бүх насаараа хамгийн доод цалинтай ажлуудыг хийсэн. Ганцаараа бүхэл бүтэн гэр бүлээ өсгөсөн. Чи намайг түүнд дургүй учраас лигээсээ гармаар байна гэж хэлнэ гэж бодоо юу? Надад зугаатай биш учраас?
Клэйр чи намайг ээжийнхээ сэтгэлд нийцүүлэх ямар байдгийг ойлгохгүй гэж бодож байна. Хичнээн хичээж ажилласан ч, бүр илүү их өртэй үлддэг. Чамд тохиолдож байсан сайн зүйл бүхэн, цэвэр аз. Харин чиний гаргасан муу шийдвэр бүр, тэр л жинхэнэ чи. Чи зовж шаналах ёстой.
...
Арон ээж чинь ярьсан. Аав чинь 30 минутын өмнө нас барсан. Чи оршуулганд нь оролцмоор байна уу?
Шон үгүй ээ. Би гэртээ харьмаар байна.
Арон заза. Би чамтай хамт түр зуур байх уу? Ярилцы?
Шон үгүй ээ.
Арон заавал ярилцах шаардлагагүй. Зүгээр л сууж болно. Эсвэл салхинд алхая
Шон би, ядарч байна. Би унтах хэрэгтэй
Арон заза. Сайхан амраарай.
...
Клэйр сайн уу Клэйр байна. тиймээ мэдэж байна. Би, би шинэ утас аваад, өөр дугаартай болсон. Би бодлоо өөрчиллөө. Хоёулаа өнөө орой уулзы.
Эр1 ээжээ?
Эм за хонгор минь. Би энд байна.
Эр1 надад танд хэлэх зүйл байна.
..
Клэйр ийм орой уулзы гэж хэлсэнд уучлаарай. Надад зүгээр л, ярилцах хүн хэрэгтэй байсан юм.
Эм тэгэлгүй яахав Клэйр. Би өвчтөнүүддээ үргэлж нээлттэй байдаг. Орол доо
Клэйр баярлалаа
..
Лиа Шон?
Back to episodes Go home