Эр өндгөө хэтэрхий шарчихлаа. Би хийн зууханд дасахгүй байна, уучлаарай.
Клэйр яг одоо хоол идэх хүсэл алгаа
Эр тоглоогүй биздээ. Би чамаас дор хаяж 1, 2-оор илүү уусан. Би молли хэрэглэчихсэн байсан.
Клэйр би архи сайн даадаггүй. Гэхдээ кофег чинь ууя.
Эр чи эмч юмуу? Тэхээр Браун эмчээ, өчигдөр хөгжилтэй байсан шүү
Клэйр надад ч гэсэн
Эр энэ урам зориггүй хариулт чинь миний асуултанд хариулчихлаа. Дахиж уулзах уу гэдэг. Би явлаа.
Дэби сайн уу Шон?
Шон надад Глассмэн эмчээс асуух асуулт байна.
ДЭби тэр шүршүүрт орж байна. Чи орж ирээд..
Шон хэзээ шүршүүрт орж эхэлсийн?
Дэби сая, саяхан л орсон
Шон тэр шүршүүрт дор хаяж 8 минут орно. Тэгвэл би ажлаасаа хоцорно. Гэхдээ хүлээж байя. Энэ их чухал зүйл.
Дэби миний туслаж чадах зүйл байгаа юу?
Шон цэцэгчин надад ягаан сарнай хайр дурлал илэрхийлдэг, нил ягаан Пэру сараана үнэнч сэтгэлийг бэлгэддэг гэсэн, гэхдээ би Карлигаас хоёуланг нь мэдэрдэг.
Дэби тэгвэл хоёуланг нь өгчих.
Шон Глассмэн эмчийг шүршүүрээс гарч ирэнгүүтээ над руу хариуг нь явуул гээд хэлчих
Дэби Карли ямар өнгөнд дуртайн? Цэцэг ихэнхдээ ямар ч утгагүй байдаг. Энэ зүгээр л борлуулалтаа нэмэгдүүлэх гэсэн арга.
Шон нил ягаан
Дэби ингээд болчихлоо
..
Карли сайн уу Шон?
Шон би өнөө орой секс хиймээр байна. Харин чи?
Карли тиймээ.
Алекс 39 настай эрэгтэй, хэд хэдэн машины осол, ил биш хэвлийн гэмтэлтэй, дэлүү нь урагдаж, элэг нь гэмтсэн.
Клэйр Жи Си Эс нь хэдэв?
Алекс 9
Клэйр хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт сул шингэн байна.
Алекс яг одоо хагалгааны өрөө хэрэгтэй байна. Мэлэндэзийг дууд
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 9 дүгээр анги
Эр бид хоёр сүй тавих зураг авалтан дээрээ байсан
Эм би зүгээр л толгойны өвчин гэж бодсон. Заримдаа хурц гэрэл рүү харахаар тэгээд байдаг
Эр дараа нь тэр ээрч эхэлсэн
Эм би түүнд зүүн талаа хөдөлгөж эсвэл мэдэрч чадахгүй байна гэж хэлэхийг хичээсэн. Намайг үүнийг давахад тусалсан зүйл бол Тони надад, “заза тийм л болог” гэж хэлсэн
Мор шинж тэмдэг чинь хэзээ буурч эхэлсэн бэ?
Эм хагас цагийн өмнөөс. Биднийг энд ирэхэд толгой бага зэрэг л өвдөж байсан.
Шон би таныг түр зуурын цус багадалтын шигдээс өгсөн гэж бодож байна. Мини харвалт
Эм харвалт аа?
Шон мини
Эр Жини 25 настай
Мор тийм учраас баталгаатай мэдэхийн тулд MRI, зүрхний эхо, өөр бусад шинжилгээ авах хэрэгтэй.
Мэл цус алдалтыг тогтоогоорой. Элэг ингээд боллоо. Дундаж даралт нь хэд байна?
Алекс 67. Таны Лим эмчтэй очиж байсан гаатай хясааны газар чинь хаана байсан билээ? Миа ирчихсэн байгаа.
Мэл зарим чинь мэдэж бйагаа байх, Лим эмч бид хоёр салчихсан. Халф Шэл гэдэг нэртэй газар. Даунтаун, хоёрдугаар зам дагуу. Боолтыг нь аваарай.
Клэйр гол судсыг хардаа
Алекс ослоос үүссэн шарх бололтой.
Мэл гэмтлийн цар хүрээг тогтоохын тулд дахиад цаашаа зүсэх хэрэгтэй.
Алекс даралт нь нэмэгдэж байна
Мэл тэр сая их хэмжээний цус алдсан. Мэдээ алдуулсан байгаа. Даралт нь буурах ёстой доо
Алекс уушгиний эмболизм уу?
Мэл Бета хаагчид хий
Клэйр тэгвэл тэр үхнэ. Биеийн хэм нь халуун, зүрхний цохилт хурдан байгаа. Би түүнийг бодис хэрэглэсэн гэж бодож байна. Эм Ди Эм Эй мэдээ алдуулагчтай холилдсон байх.
Мэл түүнд нитроглицерин болон кальцын сувгийн хаагчаас бага тунгаар өг
Алекс даралт бууж байна. Үйлчилж байна.
Мэл бүтэн тунгаар нь хий. Түүнийг хаацгаая. Эм Ди Эм Эй цусны урсгалаас нь гартал хүлээх хэрэгтэй. Зурагаар гол судсыг нь илүү тодорхой хары. Сайн байлаа
Эм би угаалгын өрөө ормоор байна
Мор жаахан тэсээрэй Жини. Дахиад хэдхэн минут.
Шон чи надаас өнөө орой юу хийх гэж байгааг минь асуух хэрэгтэй
Мор заза. Гэхдээ жинхэнэ харилцан ярианаас арай илүү дээр болгоё, би сүртэй зүйл хийхгүй. Өнөө орой иогийн хичээлтэй, Бэн Жэрри хоёртой болзоотой. Харин чи юу хийхийн Шон?
Шон би Карлитай секс хийнэ. Миний хувьд анх удаагийнх.
Мор баяр хүргэе
Шон үнсэлцэхэд 22 өдөр болсон, гар барихад дахиад 9 өдөр, гэхдээ бид хоёр гар барихдаа яг ч хөтлөлцөж яваагүй, нэг удаадаа нэгээс олон зүйлд хүрэхэд дахиад 6 өдөр болсон. Гэхдээ одоо би бэлэн.
Мор их бэлтгэл хийсэн байна
Шон би сэрлийн дөрвөн үе шатуудын талаар уншсан..
Мор анхааруулга өгий, ихэнх хүмүүсийн анхны секс муухай байдаг.
Шон чиний анхны секс муухай байсан уу?
Мор хамт ажилладаг хүнээсээ асуухад тохиромжгүй асуулт байна. Гэхдээ дүрэм бүрт онцгой тохиолдол гэж байдаг
Шон хайртай хүн чинь ямар ном уншихаар бэлдсэн байсан бэ?
Мор бөглөрөл, цус алдалт, ямар ч саад, тосгуур хоорондын нүх алга. Тэр харваагүй байна. Татаж байна. Диазипам хийлээ.
Шон тэр угаалгын өрөө оры гэсэн. Давсаг нь хөөсөн байна. Тэнд даралт өгч байгаа зүйл ийм шигдээсүүд үүсгэж байгаа
Мор Томографаар тэр хоёр аарцагны шархтай гэж гарсан, шинжилгээнээс харахад катоколаминий түвшин нэмэгдсэн. Түүнд өгсөн өвчин намдаах эм хавдрын аль нэгийг хамарч байгаа давсагийг нь тэлж, хоёрдох шигдээсийг үүсгэсэн байх. Гэхдээ нэгдэх нь юунаас болсын бол?
Шон бэлгийн хавьтал. Нөгөө хавдар нь түүний хэлүүн дотор байна. Тэр нь үргэлжилсэн нөлөөнөөс болж цагийн аясаар тогтворгүй болно. Одоо түүнд дахиад таталт өгөх эрсдэл байгаа
Мор секс энэ эмэгтэйг алж болох нь
Алекс Тэр тогтвортой болсон, Эм Ди Эм Эй системээс нь арилсан. Дахиж хагалгаа хийгээд гол судсанд нь графт хийж болно
Клэйр тэр дөнгөж сая их хэмжээний цус алдалт, шингэний дутагдалд орсон байгаа. Судсан дотрох гуурс арай илүү үр дүнтэй. Энэ графтаас илүү дээр сонголт
Алекс гэхдээ гуурс бөглөрч болно, бид түүнд цус шингэлэгч өгч болохгүй. Элэг нь цус алдах эрсдэлтэй байгаа.
Мэл эхлээд гуурс ашиглаад үзий. Түүнийг эрчимт эмчилгээнээс гаргаж буцааж хэвтүүлж болно, тэнд эдгэрэх явцад нь илүү анхаары. Би зөвшөөрөлгүйгээр үүнийг хиймээргүй байна
Клэйр тэр дараагийн хэдэн цагт ухаан орохгүй. Тийм удаан хүлээж болохгүй
Мэл эхнэрээс нь зөвшөөрөл ав. Тэр одоо наашаа ирж байгаа.
Мор бид хавдрыг чинь авч болно гэхдээ үтрээ болон хэлүүний чинь ихэнх хэсгийг авах ёстой болно
Шон та хүүхэдтэй болж болно
Мор кесар хагалгаагаар. Энэ таны умай, өндгөвчинд чинь нөлөөлөхгүй.
Эм секс яах болж байна?
Шон та цаашдаа бэлгийн харьцаанд орж, эсвэл дур тавилтыг мэдрэхгүй.
Эм би ерөөсөө ойлгохгүй байна. Би 5 жил идэвхитэй бэлгийн харьцаанд байсан. Ийм ямар ч зүйл болж байгаагүй
Мор тэр хугацаанд хавдрыг чинь унтаа байдалтай байсан гэж таамаглаж байгаа
Эм би хагалгаа хийлгэхгүй байвал яахуу? Дахиад шигдээс үүсэх магадлал хэдийн?
Шон олон төрлийн зүйлээс хамаарна, давтамж, үргэлжлэх хугацаа, сексийн байрлал, шодойн хэмжээ..
Мор ойролцоогоор 2%
Эр тухай бүрт нь үү?
Мор тухай бүрт нь.
Шон дундажаар хосууд жилд 52 удаа секс хийдэг, тэхээр дараагийн гурван жилд, таны амь насанд халтай шигдээс үүсэх магадлал чинь 95 гаруй хувь болно.
Эм бид боломжоо ашиглаад л үзий.
Мор та хоёр үүнийгээ хоорондоо ярилцах хэрэгтэй, магадгүй зөвлөгчтэй..
Эм би нөхцөл байдлыг ойлгож байна. Хагалгаа хийлгэхийг хүсэхгүй байна.
Мэл би удахгүй ээ. Сайн уу?
Лим сайн уу?
Мэл чи судалгааны уулзалт дээр ирсэнгүй
Лим би хагалгаатай байсан, гавлын ясны. Одоо хоёр зөвлөгөөн, донортой уулзах уулзалт, эмнэлгийн зөвлөлийн хурал үлдсэн.
Мэл тэгвэл юм идэхээ мартуузай.
Лим хоол сул дорой хүмүүст л хэрэгтэй. Би цахилгаан шат л хүлээж байсын
Мэл бид хоёр зүгээр үү?
Лим тиймээ. Уучлаарай, би зүгээр л завгүй байна
Алекс бид гуурсыг нь санал болгож байна. Бөглөрөх эрсдэлтэй гэхдээ бас графтнаас арай аюул багатай. Графт илүү байнгын засвар болох ч гэлээ мэс заслын хүндрэл гарах эрсдэл өндөртэй
Эм би та нарт итгэх ёстой биздээ?
Эм1 аав зүгээр болох уу?
Эм тэгэлгүй яахав хонгор минь.
Клэйр бид аавд чинь санаа тавьнаа. Тэр чамайг мэдэхээс ч өмнө гэртээ оччихно за юу?
Эм1 заза
Эм баярлалаа
Мор бид түүнийг хагалгаа хийхгүйгээр гэрт нь хариулбал тэр үхнэ
Марк бид тэрийг мэдэхгүй. Бас нэг нэгэндээ хайртай залуу хосоос сексийг нь булаана гэдэг? Энэ чинь аймшигтай
Мор үхэл ч гэсэн. Тэгээд ч хосууд хэр удаан секс хийдэг гэж?
Шон дур хөдөлгөхийг оруулаад долоо хоногт 19 минут
Мор үлдсэн зүйл нь, жинхэнэ үерхэл
Марк энэ үйлдлийг тэр чигт нь март. Секс бол үерхлийн аз жаргал, сэтгэл ханамжинд зайлшгүй чухал
Мор секс бол хөнөөлтэй зүйл. Энэ хүмүүсийг худалч, араар тавигч, тэнэг болгодог. Харилцааг эхлүүлдэг зүйл байж магадгүй гэхдээ тэрнээс илүүтэй хэдэн хэсэгт ч хуваадаг. Тэр аймшигтай мэдээ сонсоод, нухацтай бодож үзэлгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргасан. Ядаж л бид түүнд зөвлөгөө өгөх хэрэгтэй
Марк чи түүнд оношийг нь хэлэхдээ зөвлөгөө өгөхийг санал болгосон уу?
Мор товчхон гэхдээ тэр одоо ч мэдээндээ..
Марк тэгвэл ингээд дууссан. Түүнийг тогтвортой болмогц нь эмнэлгээс гарга. Баярлалаа
Эр тиймээ, ягаан зүрх бас нил ягаан од..
Клэйр бие чинь яаж байна?
Эм сайн уу эмчээ, тэр сайн байгаа
Клэйр сайн уу, би Браун эмч байна. Таны гол судсанд урагдал үүссэн гэхдээ бид үүнийг гуурсаар тогтворжуулж чадсан. Танд цус шингэлэгч өгөх хүртэл бөглөрөл үүсэх эрсдэлтэй байгаа, тиймээс бид таныг сайн ажиглах болно. Гэхдээ яг одоогийн байдлаар бүх зүйл зүв зүгээр байна.
Эм зөөлөн байгаарай
Эр харав уу бялуухан минь? Бүх зүйл зүгээр
Эм1 та яагаад өчигдөр орой гэртээ ирээгүйн?
Эм аав нь Жэфф ахынд нь хоносон. Тэр шинэ яст мэлхийтэй болсон. Дараа очихдоо хараарай
Мор таны цусны даралт алфа хаагчдад сайн хариу урвал үзүүлж байгаа. Бид шинжилгээ авна. Хэвийн гарвал та өглөө эмнэлгээс гарч болноо
Эм баярлалаа
Мор та үргэлж хамгийн ойрхон эмнэлэг хаана байгааг мэдэж байх хэрэгтэй шүү. Та хоёр секс хийх бүрт, сүйт бүсгүйн чинь амь эрсдэлд орж байна.
Эр би мэдэж байгаа. Бид хоёр хоёулаа. Гэхдээ энэ Жинигийн бие, энэ түүний шийдвэр. Би зүгээр л, дэмжлэг үзүүлэх гэж хичээж байна
Мор би тэгэж бодохгүй байна. Та хувиа хичээж байна. Тэр амиараа дэнчин тавьж байна, харин та түүнтэй унтах учраас зүгээр л амаа хамхиад сууж байна
Эм чи намайг зөв шийдвэр гаргасан гэж бодож байна уу?
Эр тиймээ, тэгэж бодож байна.
Клэйр баярлалаа. Тэр зүгээр болноо.
Эм мэднээ, баярлалаа.
Клэйр та зүгээр үү?
Эм тэр араар тавиад байх шиг байна. Ах нь Виллөү Глэнд амьдардаг, осолд орсон газар нь хотын нөгөө талд байсан.
Клэйр тэр өөрөө юу гэж хэлсийн?
Эм өглөөний цайны цагаар үйлчлүүлэгчтэйгээ уулзсан гэсэн. Өнгөрсөн удаа хуурахдаа хэрэглэсэн шалтагтай нь адилхан. Үгүйсгээд байгаа нь л хамгийн муухай хэсэг нь. Би өөртөө эргэлзэж эхэлж байна. Би зүгээр л хяналтгүй хүн буруутгадаг галзуу, хартай эхнэр байсан гэжүү?
Клэйр таны нөхөр сая маш ноцтой машины осолд орсон, та их стресстсэн байгаа. Яг одоо, таны бодох хэрэгтэй зүйл бол, түүнийг сайжраасай гэж хүсэх.
Эм чиний зөв. Баярлалаа.
Клэйр зүгээр дээ.
Шон би цамцыг чинь тайлж болох уу?
Карли болноо. Би цамцыг чинь тайлж болох уу?
Шон болохгүй ээ. Би өөрөө тайлмаар байна.
Карли бүр л сайн байна.
Шон заза. Би тайлы.
Карли би өөрөө
Шон заза
..
Карли жаахан удаан хийх үү? Больмоор байна уу?
Шон би явж зурагт үзмээр байна.
Арон тэхээр чи ерөөсөө мэдрээгүй байхнээ?
Шон би гарцаагүй мэдэрч байсан. Тэр.. мэдэхгүй ээ.
Арон чи будилсан байж магадгүй. Миний бодлоор, энэ сэтгэл хөдлөлийн, дааврын зүйл, бас бас магадгүй ..
Шон би будилаагүй ээ. Түүнд шивээс байсан. Тал зүрхний шивээс. Би яагаад хүмүүсийг дутуу шивээс хийлгэдгийг ойлгохгүй байна. Түүний биен дээр миний харж болох дутуу зүйл байх ёсгүй.
Арон шивээс байсан гэдэгт нь итгэлтэй байна уу?
Шон тиймээ, энэ, ямар ч утгагүй маш сатаарахаар шивээс байсан
Арон магадгүй шивээснээс болоогүй байх. Зүгээр, дотно харилцаанаас болсон байх? Амьдралдаа өөр хүн оруулж ирэх нь, маш том шийдвэр. Би мэдэж байна, надад итгэ. Түүнд чиний хайртай зүйлс ч байна, бас дургүй зүйлс ч байна. Бас чиний өөрчилж чадахгүй, жишээ нь шивээс шиг тийм зүйлс олон байгаа. Учир нь, учир нь, энэ үнэ цэнэтэй байна.
Шон тэр шивээсээ арилгуулж болно
Арон тэр шивээсээ арилгаж чадахгүй Шон. Би үүнийг шивээснээс болсон гэж бодохгүй байна
Дэби бидэнд дараалал үүсчихээд байна. Уучлаарай Шон.
Шон заза.
Карли бүх зүйл нь зүгээр байна. Цахим түүхнээс нь харчихаж болох байсан
Мор мэднээ. Шон та хоёр ямар байна даа? Тэр хамт ажилладаг хүмүүстэйгээ их дотно
Карли тиймээ тэгдэг. Өнөө өглөө хүртэл болсон зүйлсээ ярьсан, тэхээр Мянган одтой шөнө төлөвлөсний дагуу бүтээгүй бололтой
Карли бид зүгээр ээ, баярлалаа.
Мор тэгэлгүй яахав. Чи түүнийг үнсэх гэж гурван долоо хоног хүлээсэн. Чи бол гэгээнтэн.
Кали наадах чинь магтаал шиг сонсогдохгүй байна
Мор Шон надад таалагддаг, болзож байгаад нь баяртай байна гэхдээ Шонтой уулзаж байгаа хүн нь түүнийг хүн гэхээсээ илүү төсөл шиг хараад байгаан болуу гэж бодох болсон. Бас би түүний зүрхийг шархлаасай гэж хүсэхгүй байна.
Карли өнгөрсөн долоо хоногт, хоёр техникч өвдсөн. Би 200 гаруй шилийг оношилж, намтарлах ёстой болсон. Тэгээд Шонд хэлсэн чинь, тэр бууж ирээд надад өглөөний 3 цаг хүртэл тусалж байгаад явсан. Би хүн тамлах дуртай учраас Шонтой болзоогүй. Түүнийг надад сайн ханддаг сайн залуу учраас л болзож байгаа. Хэн нэгэн хүнийг сонирхохын тулд зорилготой байх ёстой гэсэн дорой бодлоос чинь харахад чи л түүнийг хүн гэж харахгүй байх шиг байна.
Мэл чиний гавлын хагалгаа судалгааны хурлаас нэг цагийн өмнө дууссан. Чи хагалгаатай учраас уулзалтанд ирээгүйн биш. Намайг байсан учраас л тэр уулзалтанд ирээгүй.
Лим би завгүй байна. Хүсвэл ажлын хуваариа харуулж болно шүү
Мэл чи намайг хаясан. Би л чамаас зайлсхийх ёстой. Юу болоод байгаан? Үүнийгээ дахиж бодож үзэх үү?
Лим үгүй ээ тэгэхгүй
Шон чи яагаад сексийн төлөө үхэхийг хүсээд байгаан?
Эм секс, эмзэг байдлыг бий болгож, чамайг нээлттэй болгодог, нэг нэгэнтэйгээ үнэнч байж, хамгийн том айдсаа хуваалцахад хүргэдэг.
Шон Заримдаа, үүнийг хуваалцах шаардлагагүй. Заримдаа зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой биздээ?
Эм буруу байна. Чиний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл бол, өөр хүнд хэлэх ёстой зүйл биш. Хэрвээ чи хамтрагчдаа мэдэрч байгаа, бодож байгаа, санаа зовж байгаа бүхнээ хэлэхгүй бол, та хоёр бүрэн холбогдоогүй гэсэн үг.
Мор нүдээ ань. Тиймээ, энэ тэнэг мэдрэмжийн дасгалуудын нэг, гэхдээ зүгээр л хийгээд үз. Одоо сүйт бүсгүйтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаасаа ярь.
Эр өнгөрсөн зун, бид хоёр Ёсэмитид амарсан. Тэгээд зөвхөн ПиБи Энд Жэйгийн хачиртай талхтай л явна гэж шийдсэн. Эхний оройдоо баавгай манай майхныг ураад, бүгдийг нь идчихсэн. Маргааш орой нь мэдээж манай майханд нүх гарчихсан байсан, бас шумуулнууд бараг л амьдаар минь идсэн. Бидний авсан гэж бодсон шавьжны цацлага? Нарны тос байсан. Дараа нь бороо орж эхэлсэн, бид хоёр нэг нэгэн лүүгээ хараад нэгэн зэрэг, Дэннигийнх гэж хэлсэн. Би тэр үед л түүнтэй гэрлэхийг хүсч байгаагаа мэдсэн
Мор гайхалтай юмаа. Энэ бол та хоёрын хамт өнгөрүүлсэн дурсамж байсан, Миамид өнгөрүүлсэн гурван хүний секс биш
Эр Нью Орлианс байсан. Гурван хүний секс Миамид биш Нью Орлиансд болсон. Энэ баавгайтай аялалаас хамаагүй илүү байсан. Гэхдээ би үүнийг сүйт бүсгүйнхээ эмчид хэлэхгүй байсан. Секс, хэн нэгэнтэй хамт байгааг чинь мэдрүүлдэг.
Мор секс чамайг тэнэг болгодог. Надад төгс эр хүн байсан. Тэр ухаалаг, хөгжилтэй байсан. Аяга угаасны дараа спонжийг минь хатаадаг байсан. Нэг орой, би нэг залуутай танилцаад хэдэн хундага уусан, тэгээд, согтоод үнэхээр тэнэг зүйл хийсэн. Дахиж түүнтэй уулзаагүй. Найз залуутайгаа ч гэсэн. Секс биднийг шударга, эмзэг хүмүүст гайхмаар дотно болгож өгдөг. Гэхдээ секс зорилго биш. Үүнээс үлдэх бусад бүх зүйлс мөн.
Эр тэр миний амьдралын хайр. Би үргэлж өөрсдийгөө хүчтэй, хамтдаа юуг ч даван туулж чадна гэж боддог байсан. Гэхдээ сексгүйгээр, мэдэхгүй юм, бидэнд хангалтгүй байх байх.
Мор заза. Тэгвэл чи түүнд худлаа хэлэх хэрэгтэй.
Эр сувилагч чамайг цагийн өмнө ирэх ёстой байсан гэсэн
Клэйр чи надад байгаа ганц өвчтөн биш.
Эр сонсооч би ойлгож байна. Энэ улам л эвгүй болоод байна
Клэйр тиймээ тэгэж байна
Эр би тэр ослоор үхэх шахсан. Сэрэхдээ зөвхөн эхнэр бяцхан охин хоёрынхоо л тухай бодсон, би ямар хөгийн амьтан байсан, тэд хэр их шаналсан бол гээд л. Тэгээд эндээс гармагцаа яагаад цаашид хуурч болохгүй гэж бодоод байна. Би үүнийг давж чадахгүй байна. Хичнээн их гэмшиж, буруутай санагдсан ч, үргэлж бууж өгчихөөд байна
Клэйр тэгвэл тэднээс яв
Эр чадахгүй ээ. Би тэдэнд хайртай. Энэ үнэхээр бүтэлгүй зүйл биздээ? Гэхдээ чи мэдэж байгаа байх
Клэйр тиймээ, би араар тавьдаггүй
Эр би чамайг бааранд над руу харж байхыг харсан. Минйи зүүн гар, намайг гэрлэсэн гэдгийг илтгэж байсан. Чи надаас илүү том араар тавигч Браун эмчээ. Минйи хөл, их хүйтэн байна.
Клэйр пульс алга. Гуурсанд чинь бөглөрөл үүссэн байна. Хурдан анжио хийх хэрэгтэй байна
Дэби бүх зүйл зүгээр үү? Чи “давсаа өгч бай” гэхээс өөр үг хэлсэнгүй. Шонтой холбоотой биздээ?
Арон 2 долоо хоногийн өмнө, чи надаас түүнд хайрын зөвлөгөө өг гэж гуйсан, би хүсэхгүй байсан. Дараа нь тэр миний өрөөнд хайрын зөвлөгөө хүсч орж ирсэн, гэтэл чи түүнийг хөөсөн.
Дэби учир нь чи түүнд хэтэрхий их туслаад байна. Тэр чамаас хамааралтай болчихсон бйана
Арон сайн шалтгаанаар. Тэр 14-тэйгээсээ хойш эцэг эхтэйгээ яриагүй. Хайртай байсан ганц хүн нь нүднийх нь өмнө нас барсан.
Дэби Арон, чамайг түүнд ямар их хайртайг мэднэ. Чи түүний зовж байгааг, бүтэлгүйтэж шархалж байгааг харахыг хүсэхгүй. Гэхдээ тэгэх ёстой. Тэр зүгээр байх болно. Одоо түүний амьдралд өөр хүн гарч ирсэн. Яг л чам шиг
Клэйр зүүгээр чиглүүлэгч утсыг орууллаа. Катэтэрийг байршууллаа
Алекс чи тэр залууг яаж таньдагийн? Чи түүнийг Эм Ди Эм Эй хэрэглэснийг мэдсэн, ирсэнээс нь хойш зайлсхийгээд байгаа, бас би ослын газрыг нь шалгасан. Танайхаас хагас милийн зайд байна лээ.
Клэйр би ослоос өмнө түүнтэй хамт байсан гэхдээ энэ үүнтэй холбоогүй. Энэ миний шийдвэрт нөлөөлөхгүй.
Алекс тиймээ нөлөөлнө. Чи түүнтэй уулзахаас зайлсхийгээгүй бол бид бөглөрлийг эрт мэдэж болох байсан. Чамд сүүлийн үед хэцүү байгаа бололтой. Ямар нэг зүйл чамайг гомдоосон байна. Магадгүй энэ чамайг энгийн үед хийдэг зүйлээс чинь холдуулж байгаа байх. Гэхдээ чиний уулзсан залуусын зарим нь асуудал болдог, зарим нь гэрлэнэ, зарим нь..
Клэйр би биш тэр амлалт өгсөн.
Алекс Наадах чинь миний амьдралыг сүйрүүлсэн хүнд байсан яг тэр зан байна. Бөглөрлийг олчихлоо.
Клэйр анжио жэтийг идэвхжүүллээ. Энэ хагарахад дэндүү том байна
Алекс түүнийг нээх хэрэгтэй
Шон та намайг дургүй зүйлсээ хүлээн зөвшөөр гэж хэлсэн гэхдээ Жини намайг бүх зүйлээ хуваалц гэсэн.
Арон Шон Шон
Шон гэхдээ би мэдэхгүй байна.
Арон Шон боль боль боль. Би гэртээ харих ёстой.
Шон би машин хүртэл чинь хамт алхая. Эндээс хол уу? Энэ яриа дор хаяж 15 минут болох байх, та намайг хүргэж өгч болох уу?
Арон хоёулаа хязгаар тогтоож сурах хэрэгтэй. Хязгаар тогтоох хэрэгтэй. Чи өглөөний 6:30-д цэцгийн зөвлөгөө авах гэж ирж болохгүй. Эсвэл хүссэн үедээ миний өрөөнд ирж болохгүй.
Шон Дэбигээс болоо юу?
Арон үгүй ээ, тиймээ. Би түүнтэй санал нэг байгаа. Бид хоёр хоёулаа байхад бүх зүйл өөр байсан, гэхдээ одоо бидний амьдралд өөр хүмүүс байгаа, хоёуланд маань. Тэднийг чухалчилж авч үзэх хэрэгтэй.
Шон тэхээр бид ярилцахаа болино гэсэн үгүү?
Арон үгүй ээ мэдээж хоёулаа ярилцаж болно. Зүгээр л бүх зүйлд газар, цаг хугацаа байна гэсэн үг.
Шон энэ ярилцахад тохиромжгүй цаг, газар нь байхнээ?
Арон тиймээ. Мягмар гарагийн өглөөний 7 цагт, шарвин
Шон надад бид хоёр хоёулахнаа байхад илүү таалагддаг байсан
Мор 125/78. Дажгүй харагдаж байна
Эм гоё шавьжны цацлага байна. Эс Пи Эф 50-тай
Эр тэр аялал их бүтэлгүй болсон. Гэхдээ бүтэлгүйтэх тусам, би чамайг илүү дотноор мэдэрч байсан. Бид хоёр үүнийг ч гэсэн даваад гарна
Эм мэдэхгүй ээ. Секс үргэлж бидний хэл байсан. Энэ бидний нэг нэгэнтэйгээ хэн бэ гэдгээ хуваалцах арга байсан. Үүнийгээ алдчихвал, хангалтгүй санагдвал яах болж байна?
Эр бидэнд үлдсэн зүйл байгаа, шударга байдал, дотно харилцаа, хайр, гурван хүүхэд. Хоёр хүү, нэг охин. Би чамд сексээс илүү хайртай.
Эм би ч гэсэн чамд сексээс илүү хайртай
Шон тэхээр, та хагалгаа хийлгэнэ гэсэн үгүү?
Эм тиймээ.
Алекс хөлөндөө пульсгүйгээр 90 минут байсан. Үхжих магадлал өндөр байна
Мэл хиймэл эрхтэнг амжилттай гол судастай холболоо
Клэйр төвөөс хол баруун залгаасыг бараг хийж дууслаа
Мэл оёж байхдаа артерийг нарийсгахаас болгоомжлоорой
Алекс цусны урсгал сэргэлээ. Артерийн пульс ч сайн байна
Мэл бөглөрлийг олсон чинь сайн хэрэг Браун эмчээ. Бид дахиад жаахан хүлээсэн бол хөлийг нь тайрах байж
Клэйр баярлалаа. Энэ багийн хүчин чармайлт байсан
Марк үтрээний хананд зүсэлт хийлээ. Мурфи, шархны хязгаарыг тогтоо.
Шон хямсаа
Марк сайн байна. Өвчтөнийхөө бодлыг өөрчилсөнд баяр хүргэе
Шон Тони Жинид сексээс илүү хайртай гэж хэлсэн нь сайхан байсан
Мор тэр худлаа хэлсэн. Би түүнд Жинид хайртай бол тэгэх ёстой гэж хэлсэн
Марк магадгүй энэ үнэн байсан байх. Тэр үүнийг үнэн гэдгийг нь мэдэхгүй байгаа нь үнэн
Карли яасан бэ?
Шон Глассмэн эмч намайг хүлээн зөвшөөр гэсэн харин Жини намайг нээлттэй, шударга бай гэсэн
Карли би Жинитэй санал нэг байна, гэхдээ би түүнийг танихгүй
Шон чинйи шивээснээс болсон
Карли ашгүй дээ. Би чамайг миний хөхөнд дургүй гэж бодсон
Шон тал зүрх байна. Чамд бүтэн зүрх хийлгэх мөнгө байгаагүй юмуу?
Карли би ахлах сургуульд байхдаа хийлгэж байсан.
Шон дутуу байна.
Карли одоо тийм бишээ. Одоо болчихлоо. Шон?
Шон Глассмэн эмчийн зөв байж. Энэ шивээснээс болоогүйн байна.
Клэйр бид хөлөн дэх цусны урсгалыг нь сэргээж чадлаа. Тэр зүгээр болноо
Эм маш их баярлалаа Браун эмчээ.
Клэйр одоо тэр аюулгүй болсон, та түүнийг байцаасандаа өөрийгөө буруутай гэж бодохоо болих хэрэгтэй. Бүх шаналал, солиорол, өөртөө эргэлзэх гээд, та үнэнийг мэдэх эрхтэй
Эм тэр зүгээр л үгүйсгэх болно
Клэйр тэгвэл та түүнийг нь сөр.
Лим бидний үерхэл тэнэг санаа байсан. Үүнийг дуусгасан нь ухаалаг санаа байсан. Энгийн, хоёрдмол, бас гэнэн. Би хэцүү байх эсэхийг нь дутуу үнэлсэн бололтой. Тиймээ, би шийдвэртээ эргэлзэж байсан. Гэхдээ буцаад нийлий гэж хэлэхгүй..
Мэл тэгээд юу гэх гэсийн?
Лим мэдэхгүй ээ.
Мэл сайн байна. Амаргүй байсан гэдгийг чинь мэдэхэд сайхан байна. Чамд хамаатай байсныг мэдэх сайхан байна.
Карли дотно харилцаа гэдэс шивээснээс шалтгаалахгүй. Хүрэлцэх эсвэл үнсэлцэх, бүр сексээс ч хамаарахгүй.
Шон харин хамгийн том айдсаа хуваалцах тухай.
Карли тиймээ.
Шон Чи юунаас айдаг вэ?
Карли би эмгэг судлаач байхдаа дуртай. Гэхдээ өдөр бүр лаб руугаа ороод, эргэлзэж эхэлдэг. Би хангалттай ухаалаг уу? Хангалттай чадварлаг уу? Би үнэхээр энд байх ёстой юу? Хэн нэгэн орж ирээд миний худал хуурмагийг илчилж, намайг ажлын байрнаас минь хөөхөд хэр удах бол? Гэхдээ энэ бодлууд алга болдог. Маргааш өглөө нь, дахиад л бүгдээрээ миний тархинд орж ирдэг. Энэ бас тагтаанууд. Би тэднээс айдаг
Шон миний хамгийн том айдас бол, ганцаараа байх. Би үүнийг давахгүй бол, чи намайг орхино
...
Карли хоёулаа секс хийхгүй байж болноо. Зүгээр л түр зуур тэврэлдээд хэвтэх үү?
Шон надад таалагдаж байна
...
Карли Шон?
Эр Саш, Саш
..
Дэби чи явах хэрэгтэй
Арон мэдэхгүй ээ, магадгүй. Энэ маргааш өглөө болтол хүлээж болно. Чиний зөв байсан. Чиний хэлсэн бүх зүйл үнэн байсан.
Дэби гэхдээ энэ өөр. Чи Шонд хэрэгтэй.
...
Арон сайн уу? Ээж чинь Вайомингоос залгасан. Аав чинь нойр булчирхайн хавдраар оношлогдсон гэнэ. Түүнд хэдэн өдөр л үлдсэн байх.
Back to episodes Go home