Карли заза
Шон заза. Заза. Энэ үнэхээр аймаар юмаа. Бас үнэхээр зугаатай.
...
Карли чи хэвтэхдээ бэлэн үү? Би бэлэн байна Шон, би үнэхээр бэлэн байна.
Шон Карли.
Карли 600 утастай микро ширхэглэгтэй орны даавуу. Жижиг өөдсөөр хийсэн зөөлөн дэр. 40 ваттын А19 улайсдаг чийдэн.
...
Шон намайг уучлаарай.
Мэл чи амралтын өдрөөр над руу буцааж залгасангүй
Лим би Скайлайн Бүлвардаар явсаныхаа дараа 60 минут Муай Тай хийж, 15 жил хадгалсан шотланд дарс ууж, надад бүхнийг ойлгох мөч хэрэгтэй байсан. Чиний Филдсийн хэрэг дээрх миний талаар хэлсэн зүйл миний талаар байгаагүй. Чи шаналж байсан.
Мэл би хариуцлагаа хүлээж байсан. Чамаас бас хүлээх үү гэж асуусан
Лим энэ сайн мэс заслын төлөвлөгөө байсан. Чи үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, чи чадварлаг мэс засалч гэхдээ алдаа гаргаж болно.
Мэл би одооноос хагалгаануудаа Глассмэнаар хийлгэе гэж бодож байна. Одри, бидэнд тэнцвэр хэрэгтэй.
Лим би тэнцвэртэй байгаа. Бас би мэс заслын тасгийн ахлах. Цаашдаа ч чинйи эмчилгээний шийдвэр надаар дамжих болно.
Марк Браун, чи өнөөдөр Мэлэндэзтэй яв. Мурфи Парк хоёр 20 минутын дараа надтай түргэн тусламжийн ажиглалтын нэгж дээр уулз.
Мор би өнөөдөр түргэн тусламж дээр ПАрктай хамт гарна гэж бодсон. Эртээд намайг гадуур явсан гэж шийтгэж байгаа бол, Браун эмч ч гэсэн үүний..
Марк чиний анхны бие даасан хагалгаа
Мор баярлалаа.
Марк маргааш товлогдсон байгаа. Зургийг нь судлаад, өвчтөнөө бэлд.
Мор тиймээ, би чадна, би чадна. Бурхадын мэдэж байгаа хагалгаа, би мэднэ, Эндрюс ч гэсэн мэдэж байна
Алекс чамайг хамгийн сүүлд сонгосон учраас ингэж онгирлоо гээд нэмэргүй ээ
Мор тэр харваас надад тохирох хэргийг хүлээж байсан байна
Алекс үгүй ээ
Клэйр тоглоод байна уу?
Шон энэ миний анхны хагалгаанаас ч илүү дээр юм байна
Мор мэдээж тйимээ. Анагаахын оюутнууд л мухар олгой авч чадна. Нойрны артерийн ханыг авах хагалгаанд маш уран чадвар хэрэгтэй. Бас энэ хагалгааг 5 жил болж байж хийдэг, гэхдээ надад утга зүйн талаар маргалдаад суух цаг алга. Би рэзидэнтүүдийн хувьд Ариун аяганд тооцогдох хагалгаандаа бэлдлээ.
Эм фитнесийн маань эмнэлгийн үзлэгээр зүүн уушгинд хавдар байгаа гэж гарсан.
Мэл амаргүй байрлалд байна. Эмчилж болно гэхдээ уушгийг бүхэлд нь авахгүйгээр хэцүү.
Эм тэд ч гэсэн тэгэж хэлсэн
Мэл тэгээд чамд энэ хариулт таалагдаагүй юмуу?
Эм надад миний уушиг хэрэгтэй. Би сар луу явна.
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 8 дугаар анги
Марк цээжний өвдөлт чинь хэзээнээс эхэлсэн?
Эм өнөө өглөөний 9 цагийн үед
Марк заза, би зүрхийг чинь харах болно. Энэ гель бага зэрэг хүйтэн шүү.
Алекс та зүрхний эмчид үзүүлдэг. Түүний бичиж өгсөн нитрог уусан уу?
Эм энэ ихэнхдээ ангиныг эмчилдэг, гэхдээ энэ удаа тэгээгүй
Шон та саяхан Чөмөгний цагаан эсийн хавдар дах Ай Ди Эйч2 урвал удаашруулагчийн судалгааг Хүүхдийн хавдар судлалын сэтгүүл дээр хэвлүүлсэн Розалинд Элойн мөн үү?
Эм тиймээ
Шон хөөх. Та их алдартай
Алекс би Эй Эм Элтэй хүүхдэд Ай Ди Эйч2-ыг ашигласан. Тэр үнэхээр сайн байгаа. Таны судалгаа цагаан эсийн хавдрын эмчилгээнд эргэлт хийсэн. Тантай уулзсан нь нэр төрийн хэрэг
Эм чи үнэхээр эелдэг юмаа
Марк Хананцарын хананд хөдөлгөөний согог ажиглагдаж байна. Цээжний өвдөлт чинь ихсэж байна уу?
Эм тиймээ, чи яаж...
Марк тэр зүрхний шигдээс болж байна. Гэр бүлтэй нь холбоо барь тэгээд хагалгаан дээр уулзы. Түүнд гурвалсан байпасс хэрэгтэй.
Клэйр сар аа?
Мэл сар. 2020 онд. Энэ бол НАСА-тай хамтарсан нууцлалтай туршилтын ажил.
Клэйр хамгийн ойрхон Старбаксаас 200,000 миль хол, хүнгүй уудам хоосон талд хөвнө гэдэг, миний хүсэх зүйл лав биш.
Мэл чи хүүхэд байхдаа сансрын нисгэгч болохыг хүсдэггүй байсан юмуу?
Клэйр дэлхий дээр хангалттай их сорилт байна. Харин та?
Мэл Би Трэккэр байсан. Манай бүх найзуудад Спок чих байдаг байсан. Би МакКойд дуртай байсан.
Клэйр бидний хавдар гараад ирлээ. Нээлхийн дээр байрласан байна. НАСА-гийн эмчийн зөв байж. Түүнийг авахын тулд уушгийг бүхэлд нь авах хэрэгтэй.
Мэл шаардлагагүй ээ. Хавдар дээд хэсгээр нь томорсон байна. Түүнийг төв мөгөөрсөн хоолойноос авч чадвал, цэвэрхэн авч чадна. Уушгины үлдсэн хэсэг үлдэж болно
Эм үгүй ээ хийлгэхгүй.
Мэл таны уушгины 80% ..
Эм эмчилгээ миний уушгины эзэлхүүнийг багасгавал, би сансрын аялалд тохирохгүй болно
Мэл масс дэндүү гүн байгаа. Томоохон цусны судаснууд, агаарын зам, улаан хоолой, зүрх чинь тэнд байгаа. Дараагийн хариу чинь ч үүнтэй ижилхэн байна. Эсвэл бүр муу
Эм цаг гаргасанд баярлалаа.
...
Марк дээд хэсгийг нь харж байна уу?
Шон би цацралтын гажигийг харж байна. Түүний Эл Эй Ди, Пи Ди тэр чигтээ хаагдсан байна.
Алекс тэр нөхрөө өөрийнхөө итгэмжлэгчээр томилсон байсан.
Марк түүнийг энд ирмэгц нь эхнэрийнх нь талаар хэлээрэй. Зүрхнийх нь зүүн тал тэр чигтээ ажиллахгүй нь.
Алекс тэр ирэхгүй ээ. Тэд 2 жилийн өмнө салсан. Тэр бараг энэ хугацаанд түүнтэй яриагүй.
Марк Мурфи, дотор талын хөхний судсыг Эл Эй Дитэй холбо. Зүрхэнд нь цусан хангамж өгч чадахнуу харцгаая.
Алекс би Санта Крузэд байдаг эгчийг нь хайж үзсэн. Тэр Розалиндтай уулзаагүй олон жил болж байгаа.
Марк мэс засалчийн хувьд их ажил байна шүү, нийгмийн ажилтан байхгүй байгаамуу?
Шон хэн ч олдоогүй нь сайн хэрэг. Гэр бүлийн гишүүд эмчилгээний шийдвэр гаргах хүмүүс дотроос хамгийн тохиромжгүй хүмүүс байдаг.
Марк угаасаа зүрхний булчингийн байдлаас нь харахад, түүнд ганцхан боломж байна. Түүнд шинэ зүрх хэрэгтэй.
Лим би түүний уушгины дээд хэсгийг мэс заслын робот ашиглаад аврах боломжтой гэж бодож байна. Врэн Бракстон надтай уулзахаар ирсэн.
Мэл чи түүний хоёрдох зөвлөгч юмуу? Эсвэл дөрөвдөх нь, эсвэл түүний сэдэж байгаа зүйлийн?
Лим чамайг роботын сонголтыг санал болгоогүйд гайхаж байна. Энэ ихэнхдээ миний чамаар хийлгэдэг хагалгааны төрөл
Мэл үүнийг санал болгоогүй шалтгаан нь, роботоор хагалгаа хийхэд би уушгины артерийг нь хатгачихвал, үүнийг нь зогсоох гэж түүнийг нээх боломж гарахаас өмнө тэр цус алдах магадлалтай.
Лим тэр өөрийнх нь хүссэн хариултыг өгөх хүн олох хүртлээ хайсаар л байна. Дараа нь яахын? Хэн нэгэн оронцоглогч хавдрыг гаргаж аваад уушгийг нь бүтэн үлдээнэ гэвэл түүний амьд үлдэх боломж хэд байна гэж бодож байна?
Мэл бараг л тэг
Лим санал нэг байна. Харин чи роботтой хагалгаа хийвэл?
Мэл Тэгсэн ч эргэлзээтэй
Лим чи үүнийг хийж чадна. Чи эрсдлийг нь хэтрүүлээд байна, би яагаад гэдгийг нь мэднэ
Мэл чи яг өмнө нь хийсэн шигээ зүйл хийгээд байна. Намайг юуг ч чадна гэж бодож байна
Лим чамаас бусад бүх хүн шударга бус байна гэжүү? Саяхан өөрийнхөө өвчтөнийг алдсан хүн үү?
Мэл үүнд ямар нэг нөлөө байгаа бол, энэ миний шийдвэрийг илүү тодорхой болгоно. Би Патти Филдстэй адилхан Врэнийг энд үлдээж эрсдэл гаргахгүй
Лим хүмүүс мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрсдэл гаргадаг. Чи түүнд тусламааргүй байгаа бол би өөрөө хийе
Алекс биднийг донор олох хүртэл артерийн дотрох бөмбөлөгөн шахуурга таны зүрхийг дэмжиж байна
Эм тэр чинь хэзээ гэсэн үгүү?
Шон зүрх олдоход хамгийн хэцүү эрхтэн. Гэхдээ таны зүрх их гэмтэлтэй байгаа учраас та жагсаалтын эхэн хэсэгт байгаа.
Эм үүнийг чинь сайн зүйл гэж бодож байна
Шон яг ч тийм бишээ..
Алекс бид чадах бүхнээ хийж байгаа
Эм баярлалаа
Алекс бид хэн нэгэн хүнтэй ярих шаардлагатай юу?
Эм тиймээ. Миний лабын туслах руу. Дараагийн хэдэн өдөр моноклоны эсрэг биеийн судалгааны минь хувьд их чухал үе. Ханна өдөр шөнөгүй өсгөвөртэй хамт байх ёстой. Би таван жилийнхээ ажлыг салхинд хийсгэмээргүй байна.
Алекс таниас яагаад нөхрөө эмчилгээний итгэмжлэгчээрээ сонгосныг чинь асууж болох уу?
Эм хэн нэгнийг томилох ёстой болсон. Лио миний эрүүл мэндийн асуудлаа хэлэлцэж байсан ганц хүн. Одоо дургүйцэхгүй бол, надад хийх ажил их байна, таны хэлсэнчлэн, надад үүнийг хийх их хугацаа үлдээгүй байж магадгүй.
Карли сайн уу Шон?
Шон энэ яаралтай хийх зүрхний шинжилгээнүүд. Би явлаа
Карли чамайг өчигдөр орой ичээгүй гэж найдаж байна.
Шон би чамтай секс хийхийг хүсч байна
Карли сайхан хэрэг байна
Шон би энэ талаар байнга боддог. Илүү яаралтай ажилд төвлөрөх ёстой байсан ч гэсэн. Яг 15 минутын өмнөх шиг, би лабын маягт бөглөж байхдаа Би Эн Пиг бичихээ мартах шахсан
Карли сайн байна.
Шон үгүй ээ энэ сайн биш. Бидэнд түүний зүрхний бөмбөлөгөн шахуургын үйл ажиллагааг хянахад БиЭнПи хэрэгтэй.
Карли би ч гэсэн чиний талаар боддог. Заримдаа тэгэх ёсгүй байсан ч
Шон тоогүй л юм
Карли тийм бишээ. Би хэдэн судалгаа хийж үзсэн. Сэтгэл зүйчдийн айдсыг эмчлэхдээ ашигладаг нэг эмчилгээг олсон. Бас үүнийг аутизмтай хүмүүст ч үйлчилдэг гэсэн. Чамайг зөвшөөрвөл хоёулаа өнөө орой туршиж болохын.
Шон би зөвшөөрч байна.
Мор надад өөр анхны хагалгаа хэрэгтэй
Марк өвчтөнд чинь асуудал гараа юу?
Мор артерийн тайралт гуравдах жилийн рэзидэнтэд хэтэрхий хүнд байна.
Марк би ч гэсэн анхны хагалгаагаа хийхдээ сандарч байсан. Гүйлсэн булчирхайг авах хагалгаа байсан.
Мор би нүдээ аниад ч гүйлсэн булчирхайг авч чадна. Энэ сандралтай холбоогүй. Энэ хагалгааг тавдах жилдээ хийхэд тохиромжтой. Та намайг унагаах гэж байна.
Марк ийм учраас л би чамайг сонгосон. Би айснаасаа болж ирсэн ч бардам зангаараа үүнийг далдалж байна. Рэзидэнт хүнд чиний байгаа зүйл байх нь ховор, түрэмгий байдал, ажлын ёс зүй, бас удирдагч байх авъяас. Би чамайг унагаах гэж сонгоогүй. Гэрэлтүүлэх гэж сонгосон. Эсвэл миний буруу юмуу?
Мор үгүй ээ эрхэмээ
Эм би таниар хагалгаагаа хийлгэмээр байна. Лим эмч үүнийг санал болгосон
Мэл энэ Лим эмчийн санаа байсан. Тэр маш сайн мэс засалч бас миний дарга
Эм та намайг тэнэг гэж бодож байна. Би энэ хагалгаанаас айж байгаа. Бас сар луу явахаас ч айж байгаа. Энэ сартай холбоогүй, айдастай холбоотой. Үүнээс цааш явахтай холбоотой. Агуу зүйлс ингэж л бий болдог, хэн нэг хүн нь боломжийг ашиглаж байж л үргэлж ийм зүйл болдог. Таны талаар уншсан зүйлээс харахад, та бол яг надад хэрэгтэй төрлийн тэр хүн мөн. Яг намайг ойлгоно гэж бодсон тэр төрлийн хүн.
Мэл айдас бас биднийг амьд байлгадаг. Чамайг сарнаас эргэж ирэхгүй байх боломжийг хэд гэж бодож байна? баатарлаг байх шалтгаан, сэтгэл хөдлөм байх шалтгаан, чи тэнд чамайг юу хүлээж байгааг мэдэхгүй. Чи бүхнийг урьдаас харж чадахгүй.
Эм 1, 2, магадгүй 5%
Мэл 60%. Хэрвээ би энэ хагалгааг хийвэл, чи хагалгааны ширээн дээр нас барах магадлал 60% байгаа.
Карли үүнийг ил байх эмчилгээ гэдэг. Хоёулаа орон дээр нэг нэгэнтэйгээ зэрэгцэж хэвтээд, хувцасаа тайлахгүйгээр, хүрэхгүйгээр 15 секунд болно. Цаг дуугарах үед, чи нөгөө өрөөнд орж 3 минут завсарлаад, дараа нь хоёулаа дахиад 20 секунд хэвтэнэ. Цаг өнгөрөх тусам, илүү урт завсарлага авч, хоёулаа нэг нэгэнтэйгээ илүү ойрхон хэвтэнэ.
Шон энэ сайн арга юм шиг санагдаж байна.
Карли бэлэн болохоороо хэвтээрэй
...
Карли чи зүгээр үү? Чи, юу мэдэрч байна?
Шон мэд, мэд, мэдэхгүй ээ. Мэд, мэдэхгүй ээ. Би үүнийг яагаад болохгүй байгааг мэдэхгүй байна.
Карли зүгээр дээ Шон, дахиад оролдож болно
Шон үгүй ээ үгүй. Үгүй ээ, үгүй ээ би чадахгүй.
Карли илүү бага хугацаагаар оролдоод үзий
Шон би үүнийг хийж чадахгүй нь.
Карли яв даа.
Шон юу?
Карли яв. Эндээс яв.
Шон хоёулаа төгсгөлийг нь..
Карли би орны даавуу авсан, дэр, бас хараал идсэн гэрэл. Би 18 сэтгэлзүйн сэтгүүл уншсан. Гэтэл чи 8 секунд болоод бууж өгч байгаамуу? Чиний зөв. Ингээд бүтэхгүй нь. Гэртээ харь
Алекс Карли та хоёр юу болсон?
Шон би 8 секунд тэссэн. Тэр намайг гэрээсээ хөөчихсөн.
Алекс эхний удаа хэцүү байдаг. Би түүнийг...
Шон бид хоёр бие махбодийн хувьд дотно болох гэж хугацаатай эмчилгээ хийж үзсэн, гэхдээ би хийж чадаагүй
Алекс тэгвэл өөр зүйл туршаад үз.
Шон би түүнтэй ойрхон хэвтэхээр, хөлөрдөг, минйи зүрхний цохилт нэмэгдэж, ам хуурай болдог. Би яаж ийм зүйл мэдрэхгүй байхыгаа мэдэхгүй байна
Алекс чи үүнийг хүсч байна уу Шон?
Шон тиймээ. Маш их.
Алекс тэгвэл хүч чадалдаа найд. Үүнтэй мэс заслын асуудал шиг харьц. Судалгаа хий. Карли шийдэл олоод тэр нь бүтээгүй байлаа гээд дараагийнх нь бүтэлгүйтнэ гэсэн үг биш.
Марк надад сайн мэдээ дуулгаач. Сан Диэгод донор болох боломжтой нэг хүн байна, гэхдээ зүрх нь хэтэрхий гэмтэлтэй байгаа.
Алекс одоо ходоод гэдэсний уулзвар дээр ирж байна. Түүний баруун талын үйл ажиллагаа нь ч доголдсон байна.
Марк зүрхний иллэг хийхгүй байх талаар ярилцах цаг болж. Түүнд одоо нэг л өдөр үлдсэн. Тиймээс тухтай байлгацгаая
Лим 60% аа? Энэ тоог хэтэрхий дэгсдүүлсэн байна. Би өвчтөнөө алахыг хичээгээгүй гэж нэг цаг ятгасан.
Мэл тэр над дээр ирсэн. Би түүнд өөрийнхөө мэс заслын бодлыг хэлсэн
Лим би үүний чинь төлөө чамайг халж чадна.
Мэл чамайг миний саналыг эсэргүүцсэний дараа би чиний саналыг эсэргүүцсэн болохоор уу?
Лим би түүнд сонголт өгсөн, чи хэрэгжүүлэхээс айсан
Мэл үгүй ээ, чи ямар ч галзуу сонголт байсан хүлээж авахаар цөхөрсөн эмэгтэйд үхлийн аюултай хагалгаа санал болгосон.
Лим чамд тийм эрх мэдэл байхгүй
Мэл эрх мэдэл ээ? Бид өвчтөний тухай ярьж байгаа биздээ
Лим чи мэргэжлийн бус, үл хүндэлсэн байсан. Би..
Мэл үл хүндэлсэн гэж байгаа бол...
Арон эмч нараа. Миний өрөөнд.
Эм би амьсгалын аппаратын тусламжтай амьд байхыг хүсэхгүй. Эдгэрэх найдвар байхгүй үед бол бүр үгүй
Шон угаасаа байхгүй. Таны зүрхний дутагдал бүр дордож, шингэн хуралдсанаас болж амьсгал чинь давчдаж магадгүй. Үүнийг хянахад бид шээс ялгаруулах бодис, судас тэлэгч бодис ашиглаж болно. Би хоёуланг нь зөвлөж байна
Эм тэгэлгүй яахав, тиймээ
Шон хэрвээ энэ бүтэхгүй бол, шингэнийг авахын тулд цээжинд чинь катэтэр оруулна. Энэ мэс ажилбар уушги цоолох эрсдэлтэй, тэгвэл шинж тэмдгийг чинь бүр дордуулна.
Алекс бидэнд таныг хялбар амьсгалуулах бүх боломжийг олгоорой. Бид танд аль болох тухтай байхад анхаарч шөнөжин бэлэн байх болно
Эм баярлалаа. Би энийг ээжийгээ цагаан эсийн хавдраар нас барахад хамт туулж байсан.
Алекс надад харамсалтай байна. Саяхан байсан юмуу?
Эм би 10-тай байсан. Өөрийгөө сул дорой байсныг санаж байна
Алекс та Лиотой холбогдох хэрэгтэй
Эм одоо хэтэрхий оройтсон
Алекс би тэрэнд чинь итгэхгүй байна. Эхнэр бид хоёрт хэзээ ч давж чадахгүй нь дээ гэж бодсон тийм зүйл байсан. Гэхдээ өнгөрсөн зул сараар, бид хүүгээ алдах шахсан. Намайг түрүүлж холбоо барихад Миа тэнд байсан
Эм Лио, үргэлж намайг судалгаа тэр хоёрын хооронд сонго гэдэг байсан. Эцэстээ түүний зөв байсан гэдгийг би ойлгосон. Тэгээд би хамгийн их хэрэгтэй байсан газар луугаа явахаар шийдсэн. Одоо түүн рүү ярьвал, хоёр нүүртэй, бас шударга бус санагдана.
Шон цагаан эсийн хавдрыг тань шиг гүн ойлгохын тулд маш их хугацаа бас золиос шаардагдсан. Өвчтөнүүдэд маань эмчилгээний сонголт гарч ирсэнд би баяртай байгаа. Та зөв сонголт хийсэн
Арон хүлээлгэсэнд уучлаарай. Би энэ зүйлийн чинь зарим нь мэргэжлийн, үлдсэн 90% нь хувийнх гэж ойлгосон. Миний зөв үү?
Лим энэ маш хэцүү хэрэг. Бид хоёр хоёулаа хэт их анхаарсан байна
Мэл би үүнийг миний талд шийдээсэй гэж хүсч байна
Арон Лим эмчээ, та мэс заслын төлөвлөгөөндөө итгэлтэй байна уу? Амжилт хүсий
Лим баярлалаа
Мэл та энэ хэргийг харсан ч үгүй. Уушгиний ...
Арон Лим эмч мэс заслын тасгийн ахлах. Би түүний шийдвэрт итгэж байна
Лим асуудал гараас гарсанд уучлаарай. Дахиж ийм зүйл болохгүй ээ
Арон мэдээж дахиж болох ёсгүй. Та хоёр хүмүүс хоорондын хэрүүлээ хянаж чадахгүй бол, би та хоёрын нэгийг явуулна, ядаж л
Алекс энэ залуугийн ходоодноос халбага гаргаж авахын тулд хэвлийн дурангийн өрөө хэрэгтэй байна
Эм догь юмаа
Алекс дотно харилцааны судалгаа чинь юу болж байна?
Шон Элион эмч харилцаагүйгээр маш амжилттай амьдарч ирсэн. Би ч гэсэн.
Алекс амжилт, аз жаргал хоёр ижилхэн зүйл биш. Чи эцсийн эцэст чамайг жаргалтай болгох зүйлийг нь сонгох ёстой
Шон би сайн мэс засалч болох Карлитай ойр байх хоёрын алийг нь гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би түүнтэй хамт байхаас илүү мэс засалдаа сайн
Алекс Элион эмчийн буруу. Заавал сонгох шаардлагагүй. Би Миа Кэллан хоёртой уулзах гэж амралтын өдөр бүр Финикс рүү нисдэг
Шон тэгвэл чи ч гэсэн үүндээ муу байхын байна
Алекс би Элион эмчийг айж байгаа гэж бодож байна. Энэ түүний хэдэн хүнийг аварсан эсэх, бас тэмдэглэлтэй нь холбоогүй зүйл. Тэр үргэлж айж байсан байх, ээжийгээ алдсан шиг Лиог ч бас алдаж магадгүй гэж. Харин чи, дүүгээ нас барах үед хамгийн хайртай байсан хүнээ алдсан. Чиний зүрхний цохилт нэмэгдэж, алга чинь хөлөрдөг, энэ чиний мэдрэмжийн асуудалтай холбоогүй Шон. Зүгээр л бидний мэдэрдэг зүйл, айдас.
Шон хүн яагаад айхыг хүсдэггүйн?
Алекс учир нь ганцаараа үлдэнэ гэсэн бодол илүү аймшигтай санагддаг. Элион эмч хоёр нүүртэй санагдана гээд Лиотой ярихаас татгалзаагүй юм шиг байна. Түүнийг ирэхгүй нь гэж айсан бололтой. Чи халбагыг өөрөө зохицуулж чадах уу?
Шон чаднаа. Заза
Мор өглөөний мэнд Глассмэн эмчээ
Арон өглөөний мэнд. Чи дараагийн 24 цагийн турш аль мөрөө өвдөөсэй гэж хүсч байна?
Мор би вакцин хийлгэхээр ирээгүй ээ.
Арон заза
Мор миний бугуй эрхий хурууны үе өвдөөд байна. Кортизоны тариа хийгээд өгөөч. Хагалгаа нь хоёр цаг болно
Арон чамаас юм асууж болох уу? Өвчтөн чинь, жишээ нь хийлч, долоо хоногт 3-4 удаа тоглолттой байдаг, чам дээр үе мөч нь өвдсөн учраас ирсэн, чи түүнд кортизоны тариа хийх үү эсвэл түр ажлаасаа чөлөө ав гэхүү? Илүү дээр асуулт, өвчтөний чинь үе мөч өвдсөн ч, вакцин хийлгэх юм шиг дүр эсгэж ирсэн бол, чи яах байсан?
Мор нөгөө, би таниас өөр хүнд мэдэгдэхийг хүсээгүй юмаа. Би өнгөрсөн сард үе мөчний эмчид үзүүлсэн. Намайг үе мөчний үрэвсэлтэй гэсэн.
Арон хөөх. Надад үнэхээр харамсалтай байна.
Мор миний, ээж бас өвдөж байсан. Энэ түүний бугуй, хурууны үеийг нь гэмтээсэн
Лим магадгүй би Сэйнт Бонавэнчураас явах ёстой байх. Бэркэлигийн ахлах энэ жил тэтгэвэртээ гарч байгаа. Би түүнийг орлож болно
Мэл бид хоёр өөр өөр бодолтой байх эрхтэй. Маргалдаж болно
Лим болохгүй юм шиг байна.
Мэл би чамд хайртай.
Лим Би өөрсдийнхөө харилцааг бүтээсэй гэж хүсч байна. Бас би ахлах баймаар байна. Хэрвээ хоёулаа би чиний дарга байхаар хамт ажиллах арга олж чадахгүй бол, ямар нэг зүйлээ өөрчлөх ёстой.
Арон чи эрт мэдсэн бололтой, үе хоорондын элэгдэл харагдахгүй байна. энэ сайн хэрэг. Ди-МАРД-ын тун чинь хэдэв?
Мор 20 мг, гэхдээ Бакстэр эмч саяхан эхэлсэн.
Арон заза. Чи түр зууртаа анхны бие даасан хагалгаагаа хойшлуулж, яаж хариу үзүүлэхийг нь харах хэрэгтэй
Мор Эндрюс Лим хоёрт яагаад гэдгээ тайлбарлах ёстой
Арон мэдээж тэгэх ёстой. Кортизоны тариа зүгээр л түр зуурын эмчилгээ. Урт хугацаандаа хагалгаа хийхийн тулд Ди-МАРД чамд хэрэгтэй хурдыг чинь өгч чадах боломжийг хэд гэж бодож байна? 45%.
Мор энэ тэдний намайг харах өнцгийг өөрчилнө
Арон тиймээ, чамд өвчин байна, эрүүл мэндийн асуудал
Мор тэд надаас бага зүйл хүлээж байгаа. Намайг бүтэлгүйтээсэй гэж хүсч бйагаа. Тийм учраас л би тэдэнд биш танд нууцаа хэлж байна. Та бүх хүн Шоныг мэс засалч болж чадахгүй гэж бодож байхад түүнийг өмөөрсөн.
Арон уучлаарай чи үений үрэвслийг аутизмтай харьцуулаад байгаамуу?
Мор би хүмүүсийн таамаглал, шударга бус байдлыг харьцуулж байна. Надад өөрийгөө батлах боломж өгөөч гэж гуйж байна.
Арон өнөөдрийн хагалгаанд, чи тархи руу урсах томоохон цусны урсгалыг баллахгүйгээр хоёр эмзэг эдийн давхаргуудын хооронд цаас шиг нимгэн хавтгай хийх ёстой. Хэрвээ нэг миллиметрийн 1/10, 1/10-ээр л зөрвөл, өвчтөн насан туршдаа тархины гэмтэлтэй хоцорно эсвэл бүр долоон дор.
Мор Яг одоо бол, үйл ажиллагаа нь зүгээр, өвдөлт л байгаа. Та намайг өвчтөний амийг эрсдэлд оруулна гэж бодоо юу? Энэ чинь бүдүүлэг хэрэг. Уучлаарай. Өвдөлт мэдрэхгүй бол, би үүнийг хийж чадна. Та Шонд итгэсэн. Надад ч гэсэн итгэх хүн хэрэгтэй байна
Арон заза.
Алекс Лио Эдэн үү?
Эр тиймээ мөн
Алекс намайг Алекс Парк гэдэг. Би Розалиндын эмч. Тэр үхэж байгаа, тантай уулзахыг хүсч байгаа.
Эр тэгвэл яагаад над руу яриагүйн? Яагаад чамайг явуулсын?
Алекс тэр намайг энд байгааг мэдэхгүй.
Эр бид гэрлэсэн байх үед ч би түүний жагсаалтын нэгт байдаггүй байсан
Алекс тэр таныг араар чинь тавиагүй. Хүмүүсийн амийг аврахаас өөр юу ч хийгээгүй. Тэр үүнээс илүү зүйл хүртэх эрхтэй
Эр тиймээ. Тэр хараал идсэн дэлхийг аварч байсан. Тэр бол гэгээнтэн. Би хамтрагч болоход, тэр тэнд байгаагүй, хүмүүс ойлгосон. Ээжийг минь нас барахад тэр тэнд байгаагүй, хүмүүс ойлгосон. Гэхдээ би ойлгоогүй. Сонсооч, би эхнэртэйгээ хамт байхыг хүссэн хувиа хичээсэн новш байж магадгүй гэхдээ би тийм байсан. Тэр чамайг явуулаагүй. Түүнд л сайн хэрэг. Тэр хоёр нүүртэн бишээ. Ядаж тэр нь өөрчлөгдөөгүй байна.
Эм Туслах нээлхий бэлэн боллоо
Лим хямсаа болон төөнүүрийг бэлдлээ
Мэл манай ахлах хэцүү хагалгаа хийж байгаа. Би чадахаараа туслахаар ирлээ.
Клэйр багаж хэрэгслүүд бэлэн
Мор эхний зүсэлт хийсэн цаг 11:32.
Алекс Тэр ямар байна?
Эм амьсгал нь давчдаж байгаа. Би судас тэлэгч, шээс ялгаруулах бодис өгсөн, гэхдээ тогтвортой болохгүй байна
Шон хоёр талын уушги нь хавдсан байна. 40 мг фуросимайд өгөөрэй
Алекс би 2 мг лоразипам өглөө
Эм би, амьсгалж, чадахгүй байна
Алепкс таны цээжинд шингэн хурсан байна. Энэ эм амьсгалахад чинь туслах болно
Шон тэр сайжрах ёстой гэхдээ тэгэхгүй байна. Шингэнийг авах гуурс оруулах ёстой байх
Алекс Шон, энэ шингэнээс болоогүй. Тэр айгаад байна. Розалинд. Чамайг айж байгааг мэдэж бйана гэхдээ чи ганцаараа биш. Би энд байна, хаашаа ч явахгүй. Хэрэгтэй үед чинь чиний дэргэд байна.
Эм Лио.
..
Лим би хавдрын суурийг харж байна. Уушгины венийг тойроод маш их цус алдалт байна.
Мэл хоёр туйлт төөнүүрийн хэрэгслийг баруун гар дээр тавиарай.
Лим харагдаж байгаагаасаа хамаагүй илүү хэврэг байна. Хавдар судасны хананд нэвчсэн байна.
Клэйр надад дахиад цус тогтоох матрикс өгөөрэй.
Лим би цаашаа явбал миний хянаж чадахгүй цус алдалт үүсэх юм шиг байна. Уушгийг нь авах хэрэгтэй. Түүнийг нээлттэй цээжний хагалгаанд бэлд
Мэл түрүү булчирхайн мэс заслын багц хэрэгтэй байна. Яг одоо. Түрүү булчирхайн хавдарууд ойролцоох мэдрэлүүдээ дагаж ургадаг. Багаж хэрэгсэл нь мэдрэлийг гэмтээхгүйгээр хавдрыг авахаар бүтээгдсэн. Мэдрэлийн артериудыг орлуулбал, бидний нөхцөл байдал шийдэгдэнэ
Лим мэс заслын хайчыг бэлд
Мор ойрын болон холын төгсгөлийн хавчаарыг ав
Марк замны урсгал сайн байна.
Мор томруулагч шил. Хямсаа болон огтлогч.
Марк асуудал гараа юу Рэзник эмчээ?
...
Марк сайн байна Рэзник эмчээ.
Эм та нар..
Лим бид бүгдийг нь авсан. Гэхдээ та нислэгийн хослолоо өмсөж чаднаа
Эм баярлалаа эмчээ
Лим тэр ч гэсэн бага зэрэг тус болсон. Хавдар бодож байснаас илүү их артеритай чинь орооцолдсон байсан, гэхдээ Мэлэндэз эмч бидэнд гайхалтай ялалт олж өгч чадсан
Мэл энэ хоёр уушги чинь бүрэн бүтэн байгаа шалтгаан.
Эм гарын үсгээ зураад өг. Та хоёр хоёулаа. Би үүнийг саран дээр үлдээнээ.
Эм тэр тун ойрхон байна.
...
Шон би түүнийг зарлая.
Алекс би хиймээр байна.
...
Эр Баярлалаа.
Лим хэтэрхий оройтоогүй гэж найды
Мэл зүгээр дээ. Орооч. Чиний зөв байсан. Үнэхээр галзуу хагалгаа байлаа. Гэхдээ миний бодсон шиг галзуу байгаагүй. Чи байгаагүй бол ийм зүйл болохгүй байсан
Лим чиний ч гэсэн зөв байсан. Би чамд бодитой хандаагүй. Би чамайг сахиусаа алдсан гэж бодсон учраас эрсдэлүүдийн талаарх санаа зоволтыг чинь тоогоогүй
Мэл гайхалтай. Бид хоёрын зөв. Бас хоёулаа хамт ажиллах аргаа олсон. Бидний өвчтөнд сайнаар нөлөөлсөн
Лим өнөөдөр л. Дараагийн удаа яах болж байна?
Мэл хоёулаа нэг алдаагаа дахиж хийхгүй
Лим би үүнийг алдаа байсан гэдгийг мэдэхгүй байна. Энэ зүгээр л бидний төрөлх зан байж магадгүй. Би чамд хамтрагч хүний өгч чадах болзолгүй дэмжлэгийг, бас дарга хүний бодит дүгнэлтийг өгч чадахгүй юм шиг байна. Бас, би мөрөөдлөө орхихыг хүсэхгүй байна. Би чамд хайртай. Гэхдээ энэ хангалтгүй байна. Сайхан амраарай Нил.
Арон Рэзник эмчээ
Мор Глассмэн эмчээ. Намайг дэмжсэнд чинь баярлалаа. Миний өвдөлт өмнөхөөсөө 90 хувиар сайжирсан. Тариа их тус болсон.
Арон чи үнэхээр гайхалтай байсан шүү.
Мор би зүгээр ээ
Арон баяр хүргэе
..
Шон би аутизмтай хүмүүсийн дотно харилцааны эмчилгээн дээр өргөн хүрээтэй судалгаа хийсэн.
Карли тэгээд?
Шон тэгээд, юу ч олсонгүй. Чиний зөв байсан. Ил байх эмчилгээ хамгийн үр дүнтэй сонголт юм байна. Чи их ухаалаг нямбай хандсан
Карли баярлалаа
Шон би дахиж туршиж үзмээр байна.
...
Карли завсарлага авах цаг боллоо.
Шон мэднээ. Энэ үнэхээр аймшигтай байна. Бас, маш сайхан.
Back to episodes Go home