Drain of Oceans-3

Далайн усыг татраах нь

Үргэлжлэл:  00:46:08 мин

 

Эр:

Кен                        өгүүлэгч

Костас Синолакис              цунамиг судлах төвийн захирал

Майкл Скотт        судлаач

Лефтерис Зорзос               археологич

Уильям Мюррей

Джон Хендерсон

Питер Кэмпбелл

Джон Хендерсон               археологич

Дугал Джеррам

 

Эм:

Эви Номику                 далайн геологич

Стелла Деместича     археологич

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Газар дундын тэнгисийн номин цэнхэр усны дор эртний эзэнт гүрний эрдэнэс, цуст дайны эд өглөгийн дурсгалууд, мөн газар хөдлөлтийн хүчтэй үйлчлэлийн ул мөр өнөөг хүртэл нууцлагдсан хэвээр.

Фриц:    Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг татрааж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана. Энэ удаа ямар гамшигт сүйрэл европын анхны иргэншлийг сүйрүүлсэн бэ?  2500  жилийн настай хөлөг онгоцны сүйрэл эртний Грекийн нууцыг нээх болов уу? Эдгээр үхлийн аюултай эд зүйлс эртний Ромыг хэт гүрэн болгосон бэ? Мөн Ромын эзэнт гүрний нүгэлтнүүдийн хот яагаад усан дор байна вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ 

ГАЗАР ДУНДЫН ТЭНГИСИЙН АЛДАГДСАН ЕРТӨНЦҮҮД    

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Эрт үед хүмүүс Дундад тэнгис гэдэг байсан тэрбээр алдартай дэлхийн төв байлаа. Египтчүүд, Грекүүд, Ромчууд түүний эргийн дагуу хүчирхэг соёл иргэншлийг байгуулсан юм. Эзэнт гүрнүүд түүнд ноёрхлоо тогтоохоор тулалдаж байлаа. Арилжаа, худалдааны ачаар хотууд баян, хүчирхэг болж байв.  Газар дундын тэнгис орчин үеийн ертөнцийг бүрдүүлсэн соёлуудыг холбосон гүүр нь болсон юм. Гэхдээ зөвхөн далайн усыг ширгээж байж бид түүний хамгийн том, аймшигт нууцыг дэлгэх болно. Энэхүү үлгэрийн юм шиг грекийн арал дээр юу болоод бүхэл бүтэн соёл иргэншлийг мөхөөсөн бэ?

Сино: Тэд ертөнцийн төгсгөл ирсэн гэж бодсон байх.

Кен:  3600 жилийн өмнө, Ромыг эзэнт гүрэн үүсэхээс 15 зууны өмнө. Нэгэн нууцлаг ард түмэн Газар дундын тэнгисийг захирч байлаа. Бид түүнийг минойчууд гэдэг. Тэдний эх орон Крит арал. Тэд энд үлэмж төгс дуган, ордонгууд барьж, тэднийг тансаг хээ угалзуудаар чимсэн байжээ. Тэдний байгальд,  амьдралд хайртайг илтгэсэн зургууд. Гэхдээ тэд ч гэсэн  зүгээргүй байсан юм. Кноссос дахь Минойн хааны ордонд нууц хонгил байсан гэдэг. Минотаврын оромж. Аймшигт амьтан... хагас хүн, хагас бух, хүний маханд маш дуртай. Гэхдээ минойчуудын соёлоос гадна аймшигт заншлын талаар олон зүйл нууц хэвээр үлджээ.      

Скотт:    Бид тэдний хэлийг тайлж чадахгүй. Бидэнд зөвхөн тэдний археологийн үлдэгдэл бий, гэхдээ миний бодлоор тэд маш их бүтээлч, тэд маш их хөдөлмөрч байсан бөгөөд өнөөг хүртэл биднийг гайхшруулж буй урлаг, архитектурын элементүүдийг бүтээх чадвартай, нарийн төвөгтэй, шаталсан нийгмийг бий болгосоноо  харуулсан байх гэж би боддог.      

Кен:  Минойчууд Газрын дундад тэнгисээр аялаж чидун жимсний тос, керамикийг алт, зааны ясаар сольж, улам баян, хүчирхэг болж байсныг түүхчид мэднэ. Гэвч дараа нь МЭӨ 15-р зуунд энэ эртний иргэншил түүхийн хуудаснаас арчигдаж эхэлжээ. Яагаад гэдгийг нь хэдэн зууны турш хэн ч мэдээгүй юм.

Кен:  Эрдэмтэд хажууд нь байх Санторини арлыг анхааралтай судлах хүртэл.

Сино: Санторинигийн ус нь маш дөлгөөн, тайван. Тэр чамаар даажигнаж, чамайг мэхэлж байгаа юм шиг байдаг. Энэ харагдах байдлыг хараад тэр хэзээ ч юм ямар аюултай байсан, одоо ч ямар аюултайг нь хэзээ ч төсөөлөхгүй.

Кен:  Тус арал шүд шиг арзгар, ер бусын хад асгуудаараа алдартай бөгөөд үзэсгэлэнт байгалийн боомтын дээгүүр өнгийж байдаг. Гэхдээ тэд яаж бий болсон бэ? Тэгээд энэ минойн иргэншлийн мөхлийг тайлбарлаж чадах болов уу? 

           Далайн геологич Эви Номику шийдвэрлэх түлхүүр Санторинийн тайван гүн усанд байгаа гэж үзэж байна.

Эви:   Би Санторинид төрсөн, би энэ газар орныг судлаж, нууцыг нь нээхийг хүсдэг.   Далайн геологич байна гэдэг чамд далайн ёроолын нууцлаг ертөнцөд нэвтрэх түлхүүр байж, өөр хэн ч хардаггүй тэр онцлогийг чи хардаг гэсэн үг.

Кен:  Эви сүүлийн үеийн олон цацралтат гидролокаторын технологийг ашиглан энэ аварга тохойг самнасан байна. Түүний мэдээллийг хүчирхэг компьютерийн дүрслэл болгон хувиргасны дараа Газар дундын тэнгисийн усыг татрааж Санторинийн аймшигт нууцыг нээж болно. Эгц босоо хаднууд далайн түвшнээс дээш 300 метрийн өндөрт сэрийлдэж, дахиад 300 гаруй метр доош далайн ёроолд хүрдэг. 10,000 олимпийн цэнгэлдэхийг багтаах хангалттай том усан сангаар хүрээлэгджээ. Усан сан нь асар том тогоо бөгөөд Санторини өөрөө аварга том галт уулын үлдэгдэл юм. Гэвч ингээд дуусахгүй. Тогооны амсар дээр Санторинийн өнгөрсөн үеийн харгис нотолгоонууд бий.

           1967 он хүртэл олдоогүй эдгээр балгасууд нь нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан өнөөдөр Акротири гэгддэг хотын үлдэгдэл юм. Тэр галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрч, маш их үнсэн дор булагдаж, 3500 жилийн турш дарагдсан байжээ.

Лефт: Энэ бараг л өнгөрсөн үеийн цонх, энэ ямар байсан, хэзээ энэ сүйдсэнийг та нар харж болно.

Кен:  Ингээд балгасны бүр гүнд нь геологчид нэг гайхалтай зүйл олжээ. Эдгээр чулуун шатнуудыг галт уулын халуун хайлмаг, үнс эвдээгүй байна. Харин газар хөдлөлтөөр сүйджээ.

Лефт: Газар хөдлөлт болох үед бүгд хотоос гарч явцгаасан, гэвч дараа нь буцан ирж байшингуудаа сэргээн засварлаж эхэлснийг бид эндээс харж болно.

Кен:  Аюул өнгөрсөн гэж итгэсэн хүмүүс байшингуудаа засварлахаар тавилгуудаа гаргаж эхэлжээ.

Лефт: Бид байшингаас гаргаж тавьсан орнуудыг харж байна, бид байшингаа засварлахад бэлдсэн чулуу, шаварнуудыг харж байна.

Эр:     Гэвч дараа нь тэднийг гамшиг нөмрөх нь тэр. Дэлбэрэлтийн эхний үе шат маш хүчтэй байсан учраас эхлээд Акротириг залгиж, арлыг бүхэлд нь үнс, хэлтэрхийнүүдийн зузаан давхаргаар хучжээ. Тэгвэл энэхүү сүйрлийн дэлбэрэлт хэзээ болов? МЭӨ 1625 онд, яг энэ цаг үед минойчууд түүхийн хуудаснаас алга болж эхэлсэн юм. Гэвч ердөө цорын ганцхан дэлбэрэлт тэндээс 100 км-т байсан агуу иргэншлийн уналтыг яаж эхлүүлсэн байх вэ? Саяхныг хүртэл ихэнх эрдэмтэд зөвхөн газрын гадарга дээрх нотолгоонуудад төвлөрч байсан юм. Харин Эви Номику энэ удаа жинхэнэ нотлох баримтууд усан дор байдаг гэж үзжээ.

Эви:   Эрдэмтэд зөвхөн хуурай газар дээрх геологийг судлахад анхаарсан, тиймээс бид энэ сүйрлийн дэлбэрэлтийн нийт хэмжээг тогтоохын тулд далайн ёроолын газрын зургийг зохиож эхэлсэн.

Кен:  Эви далайн ёроолоос шинэ нотолгоо олохоор том тогооны гадна талаар нь явлаа. Тэр нэг ер бусын зүйл олжээ. Энэ дэлбэрэлтийн асар том цар хүрээний нотолгоо. Газар дундын тэнгис улам цаашлан татрахад галт уулын амнаас 20 давхар байшингийн хэмжээтэй өргөн хадан террасууд гарч ирнэ. Тэднийг ердөө ганцхан зүйл бий болгосон. Үүнийг пирокластик урсгал гэж нэрлэдэг: хэт халсан хий ба хайлсан чулуулгийн урсгал.

Эви:   Пирокластик урсгал бүгдийг нөмөрч чадна. Тэд яг хар салхины хурдаар тархдаг. Цельсийн 1000 хэмийн өндөр температураас болоод тэд замдаа таарсан бүхнийг устгадаг. 

Кен:  Пирокластик урсгал далайд ороод царцаж, цул чулуун хананууд болно. Тэд Санторинийн эргэн тойронд бүх чиглэлд 30 км газарт тархсан байдаг. Энэ бол хэдэн өдрийн турш үргэлжилсэн олон тооны галт уулын дэлбэрэлтийн нотолгоо юм. Чулуун террасуудыг хэмжсэн эрдэмтэд галт уул 58.354 км3 хаягдал цацсан байна. Дэлбэрэлт төсөөлж чадах хэмжээнээс ч илүү хүчтэй байжээ. Энэ манай гарагийн түүхэн дэхь хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт болжээ.

Сино: Энэ дэлбэрэлт ямар харагдаж байсныг төсөөлөх гээд үзье. Хэрэв та нар хажуугийн арлуудын аль нэг дээр байсан бол үүнийг ертөнцийн төгсгөл гэж харах байсан.

Кен:  Галт уул эхлээд халж улайссан үнс нурмыг 30 км-ийн өндөрт цацжээ.

Сино: Хар үнс нурам, хий бүхий аварга том хар үүл тэнгэрийг бүхэлд нь хаасан байсан.

Кен:  Галт уулын зарим бодисууд Санторинигоос олон арван км-ийн цаана унаж байжээ.

Сино: Хажуугийн арлууд дээр галт уулын чулуулгаар бороо орж байлаа.

Кен:  Гэвч одоо галт уул хамгийн их сүйрэл дагуулсан гэнэтийн бэлэг барина, түүний замд минойн ертөнцийн төв Крит байлаа.

Кен:  Санторинигээс 100 км-ийн зайд Крит дээр минойчууд галт уулаас дээшээ оргилох үнс нурам, утааг харж байлаа. Гэвч тэд одоо болох сүйрлийн тухай мэдэхгүй байв. Галт уулын хэдэн сая тонн халуун хайлмаг далайд цутгасан байна. Энэ нь ар араасаа хүчтэй цунами үүсгэжээ. 

Сино: Цунами Крит арал дээр ирсэн нь тэдэнд гэнэтийн зүйл болсон байх. Тэр усан ханыг төсөөлөөд үз, зарим газраараа асар хурдтай, 10 хүртэлх метрийн өндөртэй. Энэ яг ертөнцийн төгсгөл шиг харагдсан байх. Бурхадын хилэгнэл.

Кен:  Эрэг орчмын хот тосгод гурван давхар байшингийн өндөртэй давалгаанд арчигдсан байлаа. Боомтууд сүйдэж, хөлөг онгоцууд юу ч үгүй болжээ. Бурхад ингээд зогссонгүй. Галт уул дэлбэрч, цунами болсны дараа дахиад нэг сүйрэл ойртож байлаа. Галт уулын үнс нурман үүл Газар дундын тэнгисийг бүхэлд нь хааж, Дэлхийг огцом хөргөжээ.  

Скотт:    Галт уул дэлбэрснээр минойн иргэншлийг дээд зэргээр сулруулсан зарим нэг үйл явдлууд болсон юм. Цунами бол бурхадын шийтгэл. Эдийн засаг нь сүйрч, хэдэн жилийн турш ургац авч чадаагүй. Тэр үеэс минойн иргэншил мөхөж эхэлжээ. 

Кен:  Өөрсдийн боомтууд, хөлөг онгоцгүй болсон минойчууд Газар дундын тэнгист ноёрхолоо алджээ. Булаан эзлэгчид тэдний эрх мэдлийг булаалаа.

           Мөхөж байгаа минойн иргэншил дээгүүр нар жаргахын хэрээр шинэ улс гүрнүүд үүсэж эхэлжээ. Критээс 800 км-ийн зайд, Киприйн эргээс холгүйхэн Дундад тэнгисийг татрааснаар бараг 2500 жилийн настай ер бусын олдвор ил болсон юм. Тэр бидэнд эртний грекчүүдийн амьдрал, хүч чадал, хэрэгцээний талаар юу хэлэх бол? Минойчууд мөхөөд 100 жил болсны дараа грекийн улс хотуудад хосгүй урлаг, архитектурын объектуудыг бүтээх болжээ. Мөн тоо, ардчилал, театрын үзэл санаанууд одоо ч манай ертөнцөд нөлөөгөө үзүүлсэн хэвээр. Грекүүд өөрсдийн дарвуулт модон завиар далайд гарч, хайгуул хийх, булаан эзлэх, арилжаа хийхийн тулд амь насаараа дэнчин тавьж байлаа. Хэдэн зуун хөлөг онгоцууд Газар дундын тэнгисээр аялаж Африк, Ази, Европийн ард түмнүүдийг холбож байв. Тэд бол грекийн иргэншлийн амьдралын хүчний эх үүсвэр. Харин тэдгээр хөлөг онгоцууд нь оньсого байсан юм. Тэд хэрхэн ажиллаж, юу зөөдөг байсан тухай жаахан ойлголт өгөх хэдхэн үлдэгдлүүд хадгалагдсан байдаг... саяхныг хүртэл.

           Саяхан Киприйн эргийн ойролцоо далайгаас олдсон живсэн хөлөг энэхүү алдагдсан ертөнцийг амьдралд буцаахад туслах болно. Археологич Стелла Деместича, түүний баг живсэн хөлгийн нууцыг тайлах гэж байна. Тэр хаанаас гараад ирэв? Түүн дээр юу байсан бэ? Тэр яагаад живсэн бэ?      

Стелл:   Энд нилээн гүнзгий, тиймээс шумбах үед далайн ёроолд хүртэл та нарт хэсэг хугацаа орно. 

Скотт:    Энэ бүхэн маш эмх замбараагүй харагдаж байсан, хэн нэгэн бүхэл бүтэн хогийг далай руу хаясан юм шиг.

Кен:  Гэвч энэ замбараагүй юмнууд эртний грекүүдийн алдагдсан ертөнцийг хэлж өгөх зүйлээр дүүрэн байгаа.

Стелл:   Археологичид энэ бол жинхэнэ гайхамшиг.

Кен:  Ийм гүнд энэ газрыг судлана гэдэг их хэцүү, амаргүй.

Стелл:   45 метрийн гүнд шумбахад зарим байдлаар хязгаартай байдаг, цаг тэдний нэг нь. Өдөрт бид найдаж болох дээд тал нь 20 минут.

Кен:  Ийм гүнд үр дүнтэй ажиллах бараг боломжгүй. Тиймээс баг фотограмметри гэдэг техникийг ашиглан живсэн хөлгийн зургийг янз бүрийн өнцөгөөс авч, тухайн газрыг судлаж байна.

Стелл:   Тэгэхээр, 45 метрийн гүнд тархи чинь хэвийн бус ажиллаж байгаа үед шийдвэр гаргах гэж оролдохын оронд манай компьютерийн дэлгэцээр дамжуулан ингэж өөрсдийн хүссэн хэмжээгээр зураг авах боломжтой.

Кен:  Фотограмметрийн ер бусын мэдээллийг ашиглсанаар бид анх удаа Газар дундын тэнгисийн усыг татраах боломжтой болж... 2500 жилийн турш харанхуйд байсан тэр газрыг нарны гэрэлд ил гаргах болно. Үлдэгдлүүд хөлгийн хэлбэртэй хэвтэнэ. Модны ихэнх хэсгүүд нь ялзарч, эртний ачаа барааг ил болгожээ. Амфор гэж нэрлэгддэг хэдэн зуун шавар савнуудыг дээр дээрээс нь нямбай өрсөн, тэдний ихэнх нь одоо ч гэсэн бүтэн хэвээрээ.

Скотт:    Амфорууд их хачирхалтай харагдаж байсан. Тэд маш эв хавгүй, эсвэл хүнс хадгалах зориулалтгүй, эсвэл хөлөг дээр зөөвөрлөхөд зориулагдаагүй юм шиг. Гэхдээ тэдний загвар хэдэн зууны турш хөгжиж ирсэн. Үнэн хэрэгтээ, хэрэв тэднийг ингэж нямбай хураасан байгаа бол ийм хэлбэр ямар хэрэгтэй нь ойлгогдоно, эртний ертөнцөд барааг ингэж зөөдөг байсан.  

Кен:  Иймэрхүү амфорууд археологчдод хэд хэдэн чухал зүйлийг хэлж өгнө. Амфорнуудын хэлбэр дүрсүүд тэднийг хэзээ, хаана хийснээс шалтгаална. Энэ гэхэд МЭӨ 4-р зуунд хамаарах бөгөөд хөлөг живсэн газраас 800 км-ийн зайд байх грекийн арал Хиос дээр хийжээ. Хэдийгээр амфорууд одоо бүгд хоосон боловч хэзээ ч юм дотор нь байсан зүйлийг хэлж өгөх болно.

Стелл:   Энэ тохиолдолд бид нотлох зүйлийг харж болно. Бидний харж байгаа энэ хар түрхэц бол амфорын дотор ханыг бүхэлд нь бүрж түрхэсэн давирхай, нэг ёсны ханыг нь ус нэвтэрдэггүй болгох битүүмж юм. Амфорт Хиосын дарс байсанд бид итгэлтэй байна.

Кен:  Хиос арлын дарс эртний Газар дундын тэнгис даяар өндөрөөр үнэлэгддэг байв. Орчин үеийн хэмжүүрээр уг хөлөг 10,000 лонхтой тэнцэх дарс ачиж явжээ. Маш үнэтэй ачаа, мөн эртний грекийн тансаг хэрэглээний тухай бодит ойлголт.

Скотт:    Грекүүд дарсанд дуртай байсан. Киприйн эргийн дагуу живсэн энэ жижигхэг хөлөг дарс худалдаалах мөсөн уулын ердөө орой нь. Энэ тэдний нийгэм, мөн суурь соёлын үндэс байсан, энэ шашны, эсвэл үнэхээр цагийг сайхан өнгөрүүлж алжаал тайлах хэрэгсэл.

Стелл:   Эртний грекийн хамгийн гайхамшигтай зүйл нь тэд амьдралд хайрт байсан. Тэд ярилцаж, бодож, маргаж, ууж, зугаацах дуртай байсан.

Скотт:    Газар дундын тэнгис даяар баячуудыг уух маш сайн чанарын дарсны нөөцтэй болгож, ихээхэн орлого олох боломжтой байсан.

Кен:  Дарс болон бусад тансаг хэрэглээний худалдаа Грекийн улс хотуудад маш сайн орлого авчирдаг байжээ. Гэвч тэдний хөлөг онгоцууд Газар дундын тэнгис болон түүнээс цааш хөвж, Египтээс Өмнөд Франц хүртэл грекийн үзэл санаа, соёлыг түгээсэн нь өнөөг болтол барууны иргэншилд нөлөөлсөөр байна. Харин энэ бараа очих газраа очсонгүй.

Стелл:   Живсэн хөлөг онгоцны археологид бидний асуудал нэг чухал асуулт бол энэ хөлөг яагаад живсэн бэ?

Кен:  Хамгийн чухал сэжүүр бол үлдэгдэлийн хэлбэр нь. Амфорууд хаа сайгүй тараагүй бөөндөө байгаа нь хөлөг хөмрөөгүйг нотлож байна. Юу болсон юм бол?

Стелл:   Эртний хөлөг онгоцууд задгай тавцантай байсан. Доод хэсгийг нь дээд тавцангаар хаагаагүй, тиймээс давалгаа маш өндөр байх, эсвэл далайн шуурга болбол ус хөлөг рүү шууд орж ирдэг.

Кен:  Хөлгийн давалгаа нөмөрсөн бололтой. Үнэт дарсны хүнд жин түүнийг булшинд нь илгээжээ.

Кен:  Газар дундын тэнгисийн ус үргэлжлэн татрахын хэрээр эртний хоёр хүчирхэг их гүрнүүдийн аймшигт тулааны ер бусын нотолгоо илж болж байна. Тулалдаан болсон энэ газар түүхийн явцыг өөрчилсөн юм.

Уильям Мюррей:  Карфагенчууд ромчууд урд нь байхыг хараад “Өө, үгүй ээ!” гэдэг шиг л юм болсон.

Кен:  Далайн ёроолын энэ хачирхалтай объект ромчуудын өршөөлгүй ноёрхолын тухай бидэнд хэлж чадах уу?

           МЭӨ 3-р зуун. Ром эх газрын италийг хянаж, Газар дундын тэнгисийг бүхэлд нь эзлэхээр санаархаж байв. Гэвч түүний тэнгисийн цэргийн флот сул дорой байлаа.

Джон Хендерсон:     Ром хуурай газрын гүрэн болохоос далайнх байгаагүйг бүгд мэднэ, тэдний хийсэн нэртэй далайн тулаанууд байдаггүй, гэхдээ тэд далайд хяналтаа тогтоох санаархал байсан.

Кен:  Энэ нь тэднийг Газар дундын тэнгисийн өөр нэг хүчирхэг гүрэн карфагенчуудтай зөрчилдөхөд хүргэжээ.

Скотт:    Карфагенчууд агуу арилжаа хийгчид, агуу далайд аялагчид, тэд Газар дундын тэнгисийн төв, баруун ихэнх хэсгийг хянаж байсан, чухам энэ байдал нь тэднийг Ромтой зөрчилдөхөд хүргэсэн юм.

Кен:  Африкийн хойд эргийн дагуу байрласан Карфаген бүс нутагтаа хамгийн хүчирхэг тэнгисийн цэргийн флоттой байжээ. Ром Карфагентай тулалдахын тулд шинэ зүйл болох далайн дайнаас эхлээд суралцах хэрэгтэй болов. Ингэж бараг 100 жил үргэлжилсэн нүсэр тулалдаан эхэлсэн юм. Түүний ялагч нь Газар дундын тэнгисийг дараагийн долоон зууны туршид эзэгнэх болно. Тэдний хамгийн чухал тулалдаан Сицилийн баруун эрэг орчимд, Эгади арлуудаас холгүйхэн болжээ. Эртний түүхч Полибийн бичсэнээр Ром, Карфагены хүчирхэг усан флотууд энд үхэлдэн тулалджээ. Түүний дүрсэлсэнээр, 400 хөлөг онгоцтой, багаар бодоход 100,000 хүнтэй хоёр аварга флот тулалдаж... Газар дундын тэнгис цусан улаан болсон байна. Гэхдээ Полибий тулалдаан болсноос хойш дор хаяж хагас зууны дараа ромын уншигч нарт зориулан өөрийнхөө түүхийг бичсэн байдаг. Тэгэхээр, түүний яриа хэр найдвартай вэ? Энэ тулалдаан хичнээн цар хүрээтэй байсан түүний ул мөрийг хэн ч олж чадаагүй юм.   

Уил:  Эртний түүхчийн ярианд үндэслэн тулалдаан болсон газрыг дэлхийн бөмбөрцөгийн гадаргуу дээр яг таг тогтоох маш хэцүү.

Кен:  Билл Мюррей болон түүний далайн археологчдийн баг нутгийн загасчдын хэлсэн хэд хэдэн ер бусын олдворуудын мөрөөр явж байна. Гэхдээ, тэдний судлах ёстой талбай асар том, хөндлөнгөөрөө хэдэн арван км талбай. Тиймээс эхлээд гидролокатороор далайн ёроолыг самнасан байна. Дараа нь олдворыг судлахын тулд гүний шумбагч аппарат буулгажээ.

Пит:   Гүний аппарат далайн ёроолоор самнаж, түүний дамжуулсан дүрс бичлэгийг үзэж байтал гэнэт нэг юм гарч ирсэн нь ер бусын онцгой зүйл болсон. Анх удаа ийм объект хараад бид догдолж эхэлсэн.  

Кен:  Тэд үнэхээр ер бусын хэлбэртэй зүйлийг 90 метрийн гүнээс олжээ.

Пит:   Энэ бидэнд олдсон хамгийн эртний олдворуудын нэг.

Кен:  Энэ юу юм бол? Багынханы цуглуулсан мэдээллийг ашиглан бид Газар дундын тэнгисийн усыг татрааж, Сицилийн эрэг орчмын усыг зайлуулна. Далайн ёроолд байх нууцлаг объект тодорхой харагдаж байна. Тэр нэг метрийн өргөнтэй, төмрөөр хийгдсэн. Түүний үзүүртэй ирмэгүүд үхлийн аюултай зориулалттайг илтгэнэ.

Скотт:    Энэ бол хүрэл мөргүүлүүд. Тэднийг хөлгийн урд хэсэгт бэхэлдэг, эрт дээр үед хөлгийг дайрах, устгах үндсэн арга нь энэ байсан.  

Кен:  Мөргүүлүүд эртний далайн тулааны супер зэвсэг. Том босоо ирмэгүүд яг сүх шиг, харин хөндлөн нь яг хутагны ир шиг, энэ зүйл дайсны хөлгийг зомгол болтол цөмлөдөг байв.

Скотт:    Тухайн үед ямар ч их буу, өөр ямар нэг төрлийн зэвсэг байсангүй, яг “Карибийн тэнгисийн далайн дээрэмчид” маягийн ч юм уу, эсвэл түүнтэй адил зүйл. Дайсны хөлгийг устгах цорын ганц арга нь түүний тэхий дунд нь том нүх гаргаж, далайн ёроол руу живүүлэх, үүнийг хийх ганцхан арга нь цөм мөргөх.

Кен:  Хэрэв түүнд ойртвол энэ мөргүүл гэмтсэн нь мэдэгдэнэ, түүний төмөр ирмэг нь хүчтэй мөргөлдсөнөөс хугарч, хэлбэрээ алджээ. 

Уил:  Ийм мөргүүлээр мөргөсний дараа урд цамхаг дээр байсан хүмүүс далай руу шидэгдэж байсан тухай Полибий бичсэн байдаг. Мөн мөргөлт маш сайн болсон, учир нь эртний түүхчийн бичсэнээр хүрэл нь хүрлийгээ мөргөсөн хэрэг.

Кен:  Мөн энэ олдвор ганцхан бишээ. Мэдээлэл дээр үндэслэн Газар дундын тэнгисийн ихэнх хэсгийг татраахад өөр нэг гайхалтай дүр зураг гарч ирнэ. Дахиад 10 мөргүүл 5 км2 талбайд цацагдсан байжээ. Энд нэг чухал далайн тулалдаан болсон гэдгийг түүхчдэд нотлоход энэ хангалттай. Гэхдээ энэ Полибийн дүрслэн бичсэн Эгади арлуудын дэргэдэх алдарт тулалдаан мөн үү? Хариулт нь нэг ер бусын сэжүүрт  байж магадгүй. Мөргүүлийн хажуунаас олдсон цорын ганц амфор. Түүний хэлбэрийг шинжилж үзээд түүнийг хаана, хэзээ хийснийг мэдэх боломжтой. Энэ бичлэгийг хар хайрцагийг олохтой яг адил. Багынхан энэ амфор карфагеных, МЭӨ 3-р зуунд хамаарна гэж үзжээ, Эгали арлуудын дэргэд болсон тулалдаан болсон яг тэр цаг үед. Полибий карфагенчууд Сицилд байсан цэргүүддээ хоол хүнс хэрхэн зөөдөг байсныг бичсэн байдаг. Энэ амфор тэр ачааны нэг хэсэг байж чадах уу?

Пол:  Төлөвлөгөөний дагуу тэд дайсанд анзаарагдалгүй Эрис ууланд хөвж хүрээд хоол хүнсээ буулгах байсан. Дараа нь хөнгөн хөлөг онгоцнуудад цэргүүдийг суулгаж дайсантайгаа тулалдах ёстой.

Кен:  Гэвч тэд зорьсондоо хүрч чадсангүй. Усыг нь татраасан далайн ёроолын үнэмшилтэй нотолгоонууд энд энд бүх юм болсон гэдгийг зааж байна. 

Уил:  Хэд хэдэн мөргүүлүүд нэг шугамд эгнэсэн байгаа нь бидэнд баримжаа өгч байна, энэ зарим талаар их учиртай, энэ сэтгэл хөдлөм, сайхан зүйл.

Кен:  Эртний түүхчийн тэмдэглэл, орчин үеийн технологийн мэдээлэл нэг л дүгнэлтэнд хүргэж байна, энэ бол Эгади арлуудын дэргэдэх тулалдаан болсон тэр газар мөн.

Уил:  Энэ ромчуудын хувьд маш чухал үйл явдал байсан учраас тэд он сар өдрийг нь тэмдэглэсэн байдаг. Үнэндээ үүнийг хуанли дээр бичсэн байсан, энэ тулалдаан МЭӨ 241 оны 3-р сарын 10 нд болсныг бид мэдэж авсан. Энэ хоёр талаас бэлддэг ердийн нэг далайн тулалдаан байгаагүй. Энэ боломжийн төлөөх тулалдаан.   

Кен:  Карфагений хүнс дүүрэн ачсан хөлөг онгоцууд эрэг хоосон гэж бодон тийшээ дөхөж явжээ. Гэвч ромчууд арлуудын нэгний цаана хэдэн арван хөлөг онгоцоо нуусан байв. Энэ гайхалтай отолт болсон юм.

Уил:  Харуулын ажиглагчид ойртож байгаа карфагений хөлгүүдийг олж харсан байдаг, тэдний өмнө ромчууд гэнэт гарч ирмэгц тэд: “Өө, үгүй ээ!” гэдэг л болсон.

Пит:   Эдгээр хөлгүүдэд хэдэн арван мянган хүмүүс байсныг бид мэднэ, тэд нэг нэгнийхээ эсрэг байлдааны эгнээнд шилжиж, нэг нэгнийхээ өдөөс маш хурдтайгаар ирж мөргөлдөцгөөсөн.

Кен:  Полибий цаашид юу болсныг дүрсэлжээ.

Пол:  Тэд тун удалгүй ялагдлаа. Карфагенчуудын 50 хөлөг живж, 70 нь багын гишүүдтэйгээ олзлогдсон, олзлогдсон хүмүүсийн тоо 10,000-д хүрсэн.

Кен:  Далайн ёроолын бас нэг олдвор энэ цуст ялалт олон хүмүүсийн амь насаар үнэтэй туссан гэдгийг сануулж байна. Энэ бол эрэлхэг цэрэр эрсийн үүрд нойрссон тэр газар. Энэ маш чухал тулалдаан гэж үзсэн учраас уг газрыг нууцлах ёстой гэж шийджээ.  

Пит:   Үүнтэй адилхан өөр юу ч байхгүй.Анх удаа олдож байгаа эртний тулаан болсон эхний газар энэ. Энд ер бусын олдворууд байна.

Скотт:    Эгади арлуудын дэргэдэх тулалдаанд ромын флот карфагений флотыг далайд хиартал нь цохьсон эргэлтийн үе болсон.   

Пит:   Энэ шийдвэрлэх тулалдаан ромыг бүс нутгийн гүрнээс хэт хүчирхэг гүрэн болгосон юм.  

Кен:  Ром, Карфагены тэмцэл дахиад нэг зууны турш үргэлжилнэ. Гэвч энд болсон ялалт Ромыг дараагийн 700 жил европын хувь заяаг шийдэх зам дээр гаргасан юм. Сүүлчийн ус шавхагдсаны дараа Газар дундын тэнгис сүүлчийн нууцаа дэлгэж байна. Неаполитаны булангийн усыг татраавал Ромын эзэнт гүрний алдар нэр, уналтын тухай бидэнд юу хэлж өгөх бол?

Кен:  2000 жилийн өмнө Ром өөрийнхөө итали нутгаас хол хальж өргөжсөн байлаа. Түүний легионууд Хойд Африкаас Хойд Европ, Испаниас Хар далай хүртэл өргөн уудам нутгуудыг хянаж, ромын тэнгисийн цэргийн флот агуу Везувий уулын сүүдэрт орших Байя хотын хажуу боомтоос эхлэн Газар дундын тэнгист ноёолж байв. Байя эртний Ромын үед Нүгэлтнүүдийн хот гэдэг нэрээр алдаршжээ. Энд ужиг самуун, тансаглалаараа алдартай байв. Гэвч далайн захын энэ хотод үнэндээ юу болдог байсан бэ? Мөн түүний ихэнх хэсэг нь яагаад усан дор байна вэ? Одоо далайн археологич Джон Хендерсон энэ живсэн хотын нууцыг судлах болно. Тэр хэзээ ч юм хотын боомтыг хүрээлж байсан аварга ханануудаас эхлэнэ.

Хен:  Түүнийг ромчууд барьсан юм. Тэд гайхамшигтай инженерүүд байсан. Та нар энэ хиймэл байгууламж гэдгийг нь харж байгаа байх. Энд тоосгыг хэрхэн өрснийг нар харж болно. Үнэхээр гайхамшиг.

Кен:  Хананы цаана үзэмжтэй ордон байдаг, энд ромын эзэн хаад тансаг үдэшлэг зохиодог байжээ.

Хен:  Энийг хар даа. Энэ бол халуун усны шигтгээтэй шал. Дөнгөж өчигдөр хийсэн юм шиг харагдаж байна. Хэлэх үг алга. Үнэхээр хосгүй эд. Энэ газрыг нимфеум гэдэг. Үнэн хэрэгтээ Клавдий эзэн хаанд зориулсан тансаг хоолны газар. Та нар хүмүүс эдгээр усны савдагуудаар хүрээлүүлэн хэрхэн хооллож байсныг төсөөлөөд үз. Энэ газрын эзэн хааны хамгийн хүндэтэй зочдыг зугаацуулахын тулд барьсан юм. Миний сонирхож байгаа зүйлсийн нэг бол энэ объектын цар хэмжээ. Байя-н амралтын бүсэд мэдээж гол анхаарал хандуулсан байгаа. Гэхдээ энэ хотын захаар сонирхолтой газрууд олдсоор байдаг. За боллоо, жаахан удаан. Тэд зөндөө сонирхолтой юмнууд байна.

Кен:  Ингээд ромчууд энд зугаа цэнгэлийн хот барих гэж яагаад тийм их мөнгө зарцуулсан бэ?   

Хен:  Ромчууд далайн тааламжит уур амьсгал, халуун рашаанд нь болж Байяд ирдэг байсан. Мөн Байя маш чухал боомт, энэхүү байгалийн боомт бол Италийн баруун эргийн дагуух хамгийн шилдэг нь.

Кен:  Эд баялаг Ромын ертөнцийн энэхүү Лас-Вегаст элбэг дэлбэг байдал, зугаа цэнгэлийг авчирчээ. 

Хен:  Тэнд үдэшлэг болно, уух юм зөндөө, бие үнэлэгчид авсан ч болно, тэр үеийн зохиолчид энэ хотыг “Завхайрлын боомт” эсвэл “Тансаглалын эргүүлэг” гэж нэрлэдэг байсан.

Кен:  Ромын алдартай гүн ухаанч Сенека тэр энд үзэж харсан зүйлдээ ихэд дургүйцсэн гэдэг.

Сенека: Байя бол холуур тойрч байх ёстой газар. Согтуу хүмүүс далайн эргээр сүлжилдэж, завин дээр бөөн зугаа цэнгэл, нуураас чангаар дуулалдах сонсогдоно.

Кен:  Гэвч энэ хөгжилтэй хотын төгсгөл ирж байлаа. Яваандаа уг хотын гайхамшигтай олон нийтийн газрууд, хувийн харшууд усан дор оржээ. Юу болсон бэ? Гидролокаторын мэдээлэлд үндэслэн Газар дундын тэнгисийг татрааснаар Байягийн цэцэглэлт, уналтын бодит түүх илж болж эхэлнэ. Хотын аль хэсэг усан доогуур орсныг энэ харуулах болно. Бараг 170 гектар газарт, гудамжнууд, агуулахууд, дэлгүүрүүд, тансаг харшууд. Хотын хэмжээнд усыг нь шавхаснаар шалтгаан нь тодорхой боллоо. Газар доорхи хүчтэй үйлчлэлээр бий болсон ер бусын ландшафт. Хот тэр чигээрээ асар том галт уулын гүнзгий биш тогоонд байх ажээ. 

Хен:  Та нар Неаполийн тухай сонссон, хүмүүс Везувийн тухай ярьцгаадаг, гэвч Неаполитаны булангийг баруун хэсэг өөрөө асар том галт уул гэдгийг ойлгодоггүй. Бид галт уулан дээр байна.   

Кен:  Байягийн оршин суугчид тэдний хөл дор таамаглах араггүй ямар их хүч байгааг мэддэггүй. 

Дугал Джеррам:       Бид галт уулан дээр сууж байдгаа мэднэ. Гэхдээ энэ ердийн нэг галт уул биш. Энэ арай илүү том, илүү төвөгтэй гал уулын тогтоц.

Кен:  Булангаас цааш 5 км-ийн зайд, Сераписийн дуганд галт уулын номхоршгүй хүчний гайхалтай нотолгоо бий.

Дуг:   Үнэндээ бол та нар ромын балгасуудад очоод энэ ямар учиртайг нь ойлгоно. Та нар ядаж маш анхааралтай харах хэрэгтэй. Та нар миний ард байх багануудыг хараад дунд хэсэг хачин бүтэцтэй болохыг харна. Түүн дээр маш олон сархиаг нүхнүүд гарсан. Энд бүр далайн хясааны хавтас байна. Энэ чулуу нүхэлдэг хясаанууд. Энэ чулуу усан дор байсныг надад хэлээд байгаа юм. Эдгээр хясаанууд багануудыг ийм болгоход хангалттай хугацаа. Гэхдээ одоо хар даа, эдгээр баганууд байрандаа хэвээрээ, харин энэ дээр ийм ул мөрнүүд гарсан байгаа. Далайн түрлэгийн үеэр усны түвшин хаана байсныг энэ харуулж байна. Ингээд, энэ усан дор байгаад одоо уснаас дахиад гарсныг мэдэж авлаа.  

Кен:  Булангийг усыг татраавал энэ эртний газар орны байдал яагаад үргэлж дээшилж, доошилж байдгийг, мөн ромчууд яагаад Нүгэлтнүүдийн хотоо алдсаныг тайлбарлаж чадах болов уу?

Кен:  Урд нь ромын томоохон боомт хот байсан Байя галт уулын ландшафт дунд хагас нь живсэн байдалтай байна.

Кен:  Джон Хендерсон усан дор энэ орчныг судалж байгаад энд газар дороос үйлчилдэг хүчний нотолгоог олжээ. 

Хен:  Энэ бүх бөмбөлгүүд газар дороос гарч байна, энэ бүх халуун агаар далайн ёроолоос гардаг. Эндээс гадагш дэлбэрэхийг хүлээсэн далд хүчийг үнэхээр мэдэрч болно. Усан дор газрын гүнээс халуун ус гадагшилж байна. Би ийм зүйлийг хэзээ ч харж байгаагүй.

Кен:  Галт уулын халуун хайлмалд халсан эдгээр усан доорхи агааржуулагч нүхнүүд Байя хотын дор байх хүч идэвхтэй байгааг гэрчилж байна. Нутгийг иргэд энэ газрыг Кампи Флегри буюу Галт талбай гэж нэрлэдэг. Харин одоо анх удаа булангийн усыг бүхэлд нь татрааж, нэгэн ер бусын газрыг ил болгоно. Тогоон дотор 24 тусдаа галт уулс, бараг 100 км2 газарт таран байрлажээ. Мөн эндэхийн геологчид дэлхийн газрын гүний зургийг гаргасан байна. Зөвхөн Газар дундын тэнгисийн татраагаад зогсохгүй, мөн чулуулгуудын давхаргуудын гүнд нь тандалт хийхэд итгэмээргүй зүйлс ил болно. Халуун хайлмал чулуулгын камер гэж нэрлэгддэг халж, хайлсан чулуулаг бүхий асар том тогоонууд хэдэн зууны турш удаанаар шавхагдаж, бас дүүрч байдаг. Энэхүү асар том галт уулын тогтолцоо одоо ч гэсэн амьд гэдгийн нотолгоо энэ.

Хен:  Үнэн хэрэгтээ, далай дор халуун хайлмал чулуулгийн камер байдаг, тэр яг дархны хөөрөг шиг ажилладаг. Камерууд халуун хайлмалаар дүүрэхэд газар дээшилнэ, харин хоосрох үед буцаад доошилдог, энэ үйл явц байнга үргэлжилж байдаг.    

Кен:  Энэ яг л Кэмпи Флегрийн тогоон доторхи газар амьсгалж байна уу гэмээр. 

Скот: Чи үлэмж биетний цээжин дээр зогсож байгаа мэт мэдрэмж төрдөг. Биднийг хүрээлсэн ертөнцийн бий болгосон асар их тектоникийн хүчтэй харьцуулбал чи өөрийгөө өчүүхэн юм шиг санана.

Кен:  Халуун хайлмалийн амьсгалдаг камеруудын учруулсан хохирол Ромын эзэнт гүрний уналттай давхацжээ. Хотын хагас нь Газар дундын тэнгист живж, хүн ам нь багасаж, зугаа цэнгэл ч зогсжээ. Нүгэлтнүүдийн хот байхгүй болов.

Өнөөдөр эндэхийн газар орнын судлаж байгаа эрдэмтэд халуун хайлмалийн камер доторхи даралт дахин нэмэгдэж байгаа нь ойролцоо амьдарч буй сая сая хүмүүст гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзэж байна.

Дуг:   Энэ идэвхтэй тогтолцоо гэдгийг бид мэднэ. Бидэнтэй тулгараад байгаа нэг сонирхолтой асуудал бол Кампи Флегри шиг хэмжээтэй галт уул дэлбэрвэл тэр нь асар том байх уу, жижигхэн байх гэдэг л байна.

Кен:  Томоохон дэлбэрэлт сүйрэл болох аюултай гэсэн үг. МЭ 79 онд холгүйхэн Везувий галт уул дэлбэрсэн. Тэр Помпей хотыг устгасан юм. Хэдэн мянган хүмүүс амьдаараа шатаж, эсвэл галт уулын үнэс нурамд бүтэж үхсэн билээ. Харин эрдэмтэд Галт талбайг тэжээдэг галт уулын тогтолцоо хавьгүй том, асар хүчтэй гэдгийг мэднэ. Ойр орчимд нь маш их оршин суугчид амьдардаг учраас тэдний дор амьсгалж байдаг үлэмж биетийг анхааралтай ажиглаж байх нь амин чухал юм. 

Дуг:   Бид иймэрхүү гал уулуудыг ажиглаж байх шаардлагтай, учир нь бидний супер галт уул гэж хэлдэг тэр хэмжүүрт хүрээд байна.

Кен:  Бүр газрын хөрсний түвшин, эсвэл түүний температурын үл ялих өөрчлөлт хүртэл байгалийн тогтоож дийлэшгүй хүч тун удахгүй гадагшилна гэсэн маш чухал анхааруулга байж болно.

Дуг:   Хэрэв эдгээр олон тооны тогоонууд дэлбэрвэл энэ хөнөөлтэй байх болно. Энэ бүс нутгийг газрын хөрстэй нь тэгшилнэ гэсэн үг.

Кен:  Энэ дэлбэрэлт минойчуудын иргэншлийг устгасан Санторинигээс 10 дахин хүчтэй байж мэднэ.

Кен:  Галт уулын гаралтай асар их бодисууд агаар мандалд дэгдэж, нарны гэрлийг хаах болно. Дэлхийн температур огцом унаж, сүйрлийн үр дагвар авчирна. 

Кен:  Хайлтын шинэ технологи Газар дундын тэнгисийн усан дор нуугдасан гайхамшигтай нотолгоонуудыг илрүүлсээр байна. Барьж тогтоох араггүй байгалийн хүч энэхүү галт уулын бүс нутгийг бүрдүүлсэн хэвээр. Эртний ертөнцийг хөдөлгөж байсан худалдаа арилжаа, мөн түүхийн явцыг өөрчилсөн агуу тулалдаан.

-----------------------------------------------

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home