Good doctor S3 6

Эм           уучлаарай Эндрюс эмчээ, надад хагалгааны дараах гарын өвдөлттэй өвчтөн байсан юмаа. Танд юугаар туслах уу?

Марк      бүх сувилагчид хаашаа явчихсын?

Шон       сайн байна уу? Намайг Шон Мурфи эмч гэдэг, мэс заслын гуравдах жилийн рэзидэнт. Өнөөдрийн нээлттэй мухар олгой авах хагалгаанд надад Клэйр Браун эмч тусална. Би ахлах мэс засалч учраас өөрөө 7 номерийн ариутгасан бээлийг өмсөхгүй. Флэтч сувилагч аа, та дээд талын гэрлийг тохируулж өгч чадах уу?

Эм           хэдэн хэмээр вэ Мурфи эмчээ?

Шон       тиймээ. Би илүү тодорхой хэлэх хэрэгтэй. 35 хэмийн өнцгөөр. Хавкс сувилагч аа, надад 10 номерийн мэс өгөөрэй. Шулуун хавчаар өгөөрэй Флэтч сувилагч аа. Сайн байна уу Эндрюс эмчээ. Би таныг энд байхгүй юм шиг дүр эсгэх болно. Та хагалгаанд оролцоогүй юм шиг дүр эсгэ, наанаа байгаа ч байхгүй юм шиг дүр эсгэ, өнөөдөр хоёрдугаар хагалгааны орой жаахан оройтно.

Марк      чи дадлага хийхийн тулд бүх мэс заслын багийг дуудах шаардлагагүй. Ажилчдын зарим нь байрандаа буцаж очих хэрэгтэй

Шон       үгүй ээ, тэд энд үлдэнэ. Лим ахлах миний хоёрдох бие даасан хагалгааг товлосон, надад бүгдийг нь томилж өгсөн, тэдний давхарт яаралтай ажил гарах хүртэл намайг бүгдтэй нь хамт дадлага хий гэсэн. Браун эмчээ, надад Бови өгөөрэй

Мор        Браун эмч өнөө өглөө шүдний эмч дээр цаг авсан. Би түүний оронд уур хүрмээр халамжтай, зөөлөн сэтгэлтэй болох гэж байдгаараа хичээж байна.

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 6 дугаар анги

Мэл        хүүхэд энд байна. Харин энд масс байна. Хоорондоо дэндүү ойрхон. Эдийн шинжилгээ хийх боломжгүй. Хамгийн сайн сонголт нь дотор нь орж, массыг хөдөлгөх

Эм           энэ хүүхдэд минь аюултай юу?

Мэл        таны охинд аюул учрах магадлал тун бага байгаа

Эм           эдгэрэх хугацааны хувьд? Хэр урт уу?

Алекс    хэвийн эдгэрэх хугацаа нь гурван долоо хоног

Эм           бид тусгай хүүхдийн дэлгүүр нээж байгаа. Дэлгүүрээ долоо хоногийн дотор нээх ёстой. Тэдэнд хэл Андрэ

Эр            байгальд задардаг тоглоом

Эм           хүүхдүүдийн ч төлөө, дэлхийн ч төлөө. Би Андрэг ганцаараа худалдан авагч нартай тэмцээсэй гэж хүсэхгүй байна

Мэл        долоо хоног гэдэг бодит бус. Хагалгааны дараа биендээ хэт их ачаалал өгвөл жирэмслэлтэнд эрсдэл авчирна.

Эм           зүгээр дээ. Андрэ санаа зовоод байгаа. Анхны ойн баяраасаа өмнө гэр бүлтэй болж бизнес эхлүүлэх нь хэтэрсэн зүйл гэж бодож байгаа. Бизнес гэр бүл хоёр амархан. Би бизнес, гэр бүл бас хавдар гэж мэдсэн бол, аль нэгийг нь хойшлуулах байсан.

Эр            яг одоо хагалгаандаа л санаа зовы, за юу?

Марк      Лим эмчээ. Мурфи эмчийн дадлагын хичээл дээрээс ирлээ. Би Брауныг анхны хагалгааныхаа өмнө бүхэл бүтэн багтай дадлага хийснийг санахгүй байна.

Лим        манай рэзидэнтүүд хоорондоо адилгүй. Тус бүрт нь өөр өөр анхаарал, бэлтгэл хэрэгтэй

Марк      санал нэг байна. Шоны хувьд, түүнд дадлагын дугуй хэрэггүй харин шалбархай өвдөг хэрэгтэй.

Лим        надад итгэ, өвдөг нь удахгүй шалбархай болно. Би толгой тасдахаас нь сэргийлэх гэж хичээж байна.

Марк      тэр бэлэн биш бол...

Лим        чи өөрийнхөө зөвлөгөөг дагавал яасын? Үүнийг буруу сонголт гэж бодож байгаа бол надад хэлэхээ боль. Намайг алдаж сурахыг минь зөвшөөр. Гэхдээ минйи зөв гэдгийг мэдсэн үедээ надаас уучлалт гуйгаарай

Шон       мухар олгойг олон янзаар авч болдог, оёдлоор холбох, тойрог хэлбэрээр оёх, бас урвуу мухар олгой. Би оёдлоор холбох техникийг ашиглана. Браун эмчээ, мухар олгойн хамгийн хол холбоостой ойрхон хэсэгт хавчаарай.

Мор        Карли та хоёр ямархуу байна даа?

Шон       болгоомжтой хувааж, ил гарсан салстыг төөнө.

Мор        болзооны амьдрал гайхалтай биш байна уу? Чиний найдаж байсан бүх зүйл мөн үү?

Шон       Мэс засалтай холбоогүй асуулт асуухаа боль Морган. Би хагалгааны өрөөний менежмент дэх дараагийн алхамдаа төвлөрөх хэрэгтэй байна.

Мор        би Клэйр шиг байх ёстой. Түүнд чиний хувийн аз жаргалтай амьдралыг байцааж, санаа зовохгүй байх боломж хэр байгаан? Давтамжтайгаар?

Шон       бүх зүйл сайн байгаа Браун эмчээ. Бид сайн зохицож байгаа. Хэвлийн хөндийг хаацгаая.

Мор        өнгөрсөн амралтын өдрөөрөө цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн үү?

Шон       би музей явсан. Хавкс сувилагч аа, өвчтөний амин үзүүлэлтийг шалгаарай

Эм           бүх зүйл хэвийн байна. Та ганцаараа явсан юмуу?

Шон       би Карлиг хятад даам тоглох эсэхийг нь мэдэхээр гэр лүү нь залгасан. Гадна талын налуу судлыг үргэлжилсэн 2 номерийн викрил утсаар оёно. Гэхдээ энэ хятад тоглоом биш. Стэрнхалма гэдэг герман тоглоомоос гаралтай. Үнэхээр хөгжилтэй тоглоом. Би арьсыг нь оёхдоо 4 номерийн монокрил арьсан доорх тусгаарлагдсан оёдол ашиглана. Гэхдээ Карли завгүй учраас надтай хамт байж чадахгүй гэсэн. Хэрвээ шарханд халдвар орсон бол Пэнрөүзийн гуурс үлдээж, 2-3 хоногийн дараа авч болно, гэхдээ тэгээгүй байна. Тэр найзуудаа урьсан. Би цаана нь инээлдэх чимээ сонссон. Браун эмчээ, бүх салсан булчингийн давхаргуудыг нэгтгээрэй.

Эм           хачин юмаа.

Шон       хачин зүйл байхгүй ээ. Бидэнд дахиад хийх хоёр зүйл байгаа..

Эм           үгүй ээ. Түүний хийж байгаа үйлдэл, тэр таныг уриагүй бйана

Шон       яагаад?

Эм           тантай найз залуу шигээ харьцахгүй байна. Хайртай хүмүүсээ ямар нэг цуглаанаас ялгах ёсгүй

Эм           тийм бишээ. Гэр бүлийн цуглаан ч байсан байж болно

Эм           эсвэл магадгүй тэр таныг найзуудтайгаа танилцуулахад арай эрт гэж бодсон байх

Эм           бас огтхон ч цуглаан болоогүй байх ч боломжтой. Магадгүй та зүгээр зурагтын чимээ сонссон байх

Эм           тэр таныг найз залуу шигээ харахгүй байж магадгүй. Тэр таныг найз залуугаа гэж дуудаж байсан уу?

Шон       хангалттай бэлтгэл хийлээ.

Мор        чи өнөө өглөө шүдний эмчид үзүүлсэн. Энэ чинйи хоцорсон шалтгаан. Шүдээ сайн угааж, утас ашиглахаа мартуузай.

Клэйр    баярлалаа

Мор        битгий буруугаар ойлгоорой гэхдээ чи хэзээ ийм завхай болчихсын?

Клэйр    тэгээгүй ээ, намайг аргалсанд баярлалаа гэхдээ..

Мор        энэ чинь Драккарын үнэртэй усанд дүрчихсэн юм шиг үнэртэж байна

Клэйр    чамд минйи юу хийх, юу өмсөх хамаатай гэжүү?

Мор        чамайг хоцрох үед хамаатай болно. Чамайг аргалаад миний хийх ёстой болсон ажлын хэмжээ надад хамаатай

Клэйр    би нэг цагаар л хоцорсон. Чи хэр их ажил хийж амжина гэж?

Мор        би нэг цагаа алдсан. Тэхээр надаас хоёр цагийг минь авч надад талархах хэрэгтэй. Баярлалаа

Алекс    сайн уу Шон?

Шон       сайн уу?

Алекс    Карлиг хүлээж байгаамуу?

Шон       би түүнийг яагаад намайг цуглаандаа уриагүйг мэдмээр байна.

Алекс    түүнтэй бие махбодиороо илүү ойрхон байвал үүнийг мэдэх боломж илүү их байна

Шон       дараа болы доо

Арон      энэ жор түүнийг арай дээр болоход туслах болно. Бас нэг зөвлөгөө өгий, шоколадтай туулгах эмээ чихэрний шүүгээндээ хадгалж болохгүй. Сайн уу?

Дэби      сайн уу? Чи цайны цаг гээд түр зав гаргаж болох уу

Арон      болноо. Хэргүүдээ хойшлуулж болохнуу харцгаая. Ороод ир

Дэби      заза. Би халагдчихлаа

Арон      юу? Юу болсын?

Дэби      би үнэгүй кофе өгч байсан. Бид эмнэлэгт ажилладаг, би олон гунигтай түүх сонсдог. Заримдаа хүмүүс үнэхээр үнэхээр гунигтай байвал, би тэдэнд үнэгүй кофе өгөх дуртай, энэ тэднийг инээлгэдэг. Бас тиймээ мэдэж байна, энэ дүрэмд нийцэхгүй. Гэхдээ манай хөгийн дарга намайг халахаасаа өмнө хоёроос олон анхааруулга өгөх ёстой биздээ

Арон      заза. Чи намайг яалгамаар байна? Би түүнийг зодох ёстой юмуу?

Дэби      чи цайны цагаараа гэртээ ирэх хэрэгтэй, намайг хуучин даргаа муулах үед, надад сонсох хүн хэрэгтэй байна.

Арон      заза.

Мэл        богиносолт үүсгэхийн тулд шархнаас нь барьж авах дэгээ ашиглана. Би доор нь байгаа умайн давхаргаас массыг салгаж авна. Хараал идэг, соруулаарай

Мор        масс умайн артериудыг хүрээлсэн байна.

Мэл        Хүүхдийг алахгүйгээр массыг хөдөлгөж чадахгүй нь. Рэзник эмчээ, чи ахлаж байсан бол юу хийх байсан?

Мор        бид аль хэдийн нээчихсэн байгаа, тиймээс массыг эдийн шинжилгээнд өгөх байсан. Дараа нь хавдрыг тэжээж байгаа артериудын цус алдалтыг зогсоох байсан.

Мэд        сайн байна. Парк эмчээ, ингэвэл яах билээ?

Алекс    ингэснээр бид цус алдалтыг хянаж, түүний хагалгааг дуусгаж чадна, тэгээд хүүхдийг хоёр сарын турш байсан газарт нь үлдээнэ. Энэ нь хүүхдэд урагийн гадна амьдрах чадвартай болоход хугацаа өгнө. Дараа нь буцаж ороод, хүүхдийг бас массыг аюулгүй гаргаж авна

Мэл        надад бол зөв юм шиг сонсогдож байна. Одоо хавдрыг тэжээж байгаа артериудын цус алдалтыг зогсоох болно

Мор        би Лим ахлахд мэдэгдэе

Мэл        тэгэх шаардлагагүй ээ

Мор        хүнд хагалгаануудын бүх шийдвэрийг мэс заслын тасгийн ахлагч гаргах дүрэмтэй

Мэл        ганцхан тодорхой зам байгаа нь ямар ч шийдвэр гаргахгүй.

Лим        минйи ажлын өрөөнд хүрээд ир.

Мэл        би чамайг дургүйцэхгүй гэж бодсон. Бид үргэлж Эндрюс, түүний хүнд сурталын талаар гомдоллодог байсан.

Лим        би өөрсдийнхөө харилцааг Эндрюсд байгаа зүйлээс хамаагүй илүү гэж бодож байсан.

Мэл        тиймээ гэхдээ би чамайг завгүйг мэднэ, чи заавал ийм зүйлд..

Лим        энэ намайг ямар харагдуулах уу?

Мэл        намайг ямар харагдуулна гэж бодож байна?

Мор        энэ ажил чиний жагсаалтанд байгаа

Клэйр    лабаас алдаа гаргасан байх. Надад даатгачих

Мор        бидэнд чиний цусны шинжилгээний талаар худлаа хэлсэнээс илүү том асуудал байгаа.

Клэйр    би худлаа хэлээгүй.

Мор        хэлсэнчлэн энэ илүү том асуудал. Шон сатаараад байгаа.

Клэйр    тэр яагаад..

Мор        чи шүдний эмч дээр байсан учраас. Хавкс сувилагч олон асуулт асуусан. Карли Шоныг ямар нэг зүйлд уриагүй, одоо тэр өөрсдийгөө найз залуу найз охин биш болсон гэж санаа зовоод байгаа

Клэйр    чи түүнтэй ярилцсан юмуу?

Мор        үгүй ээ, чи түүнтэй ярилц. Би жагсаалтан дээр чинь “сайхан сэтгэл гарга” гээд нэмчихсэн байгаа, тэхээр би ярилцахгүй

Клэйр    заза би түүнтэй ярилцы

Мор        эхлээд Карлитай ярилц. Ууттай цусаа үлдээхдээ хоёрдох удаагаа юм шиг дүр эсгээд түүнтэй ярилц

Арон      энэ чинь сайн хэрэг, сайхан хэрэг. Чи тэнд цагаа дэмий үрсэн

Дэби      би тэнд жаргалтай байсан. Надад тэр эмнэлэг таалагддаг. Надад ажилчид нь, өвчтөнүүд нь таалагддаг. Энэ зүгээр л, гэр шиг санагддаг. Нэг санаа байна. Би чамтай хамт ажилдаа очвол яахуу? Би хүлээлгийн өрөөг чинь харсан. Чамд тусламж хэрэгтэй

Арон      бидэнд оффис менежер байгаа

Дэби      тэр ажлаа хийдэггүй, хэзээ ч тэнд байдаггүй. Би сувилагч байсан. Чиний цагуудыг чинь хуваарилж чадна. Өвчтөнүүдийг чинь бүртгэж чадна, аль аль талдаа ашигтай

Арон      бидэнд шинэ ажилчдад өгөх төсөв байхгүй гэж бодож байна

Дэби      Арон, наадах чинь тэнэг зүйл. Чи тэндэхийн дарга. Жинхэнэ шалтгаан нь юуын?

Арон      би хосуудыг хааяадаа тусдаа байх ёстой гэж боддог, энэ бол сайн зүйл. 24/7 хамт байх гэжүү? Хоёулаа гэртээ ирээд, байшингийнхаа эсрэг зүгт гүйж очоосой гэж би хүсэхгүй байна.

ДЭби      заза. Зүгээр л тэгэж бодсын. Дахиад л ажлаа хайхаас

Клэйр    сайн уу Карли? Энэ цусыг солих гэсийн. Ямар нэг шалтгаанаар Шоны хэргийн цусны шинжилгээ хийгдээгүй байна.

Карли   тэгэх учиргүй дээ

Клэйр    яагаад энэ бүхэн чухал биш юм гэжүү. Гэхдээ бага зэрэг яаравчилж болох уу. Шинжилгээ нь дахиад жаахан хойшлогдвол, Шоны хагалгааг дахин товлож магадгүй.

Карли   Шон дээр ямар ч цусны шинжилгээний бүртгэл байхгүй байна

Клэйр    хагалгааг дахин товлочихвол, Шон багаа алдах болно, дадлага хамт хийж байгаа багаа. Тэр орхигдож магадгүй, тиймээс жаахан яаралтай..

Карли   Шон ямар ч хагалгаанаас хөөгдөхгүй

Клэйр    тэр аль хэдийн хаягдчихсан байгаа. Ямар нэг шалтгаанаар, тэр чамайг өөрийг нь хаясан гэж бодоод байгаа, магадгүй асуудал байгаа байх, одоо тэр сатаараад, бас гомдсон байгаа. Хэрвээ, хэрвээ чи түүнтэй ярьж чадвал, бүх зүйл зүгээр гэдгийг нь хэлээрэй.

Карли   би цусны шинжилгээг нь яаралтай хийх гээд үзий

Клэйр    баярлалаа

Эр            минйи эхнэр дэлхийг эхийн хэвлий гэж хэлдэг, дотор нь цэцэг тарьвал, чи төрөх үйл явцынх нь нэг хэсэг болно. Би түүнтэй хоббигоо хуваалцахаас татгалзахгүй. Энэ биднийг дотно болгодог. Бас би нүдэндээ шороо оруулахаас татгалзахгүй. Зүгээр л арай бага ярьмаар бйана

Арон      чамайг ойлгож байнаа. Чиний биед нисэх хүч шингэсэн юм бишүү?

Эр            юу?

Арон      нүдэнд чинь далавч орчихож

Эр            юу гэнээ?

Арон      битгий хөдлөөрэй. Баяр хүргэе. Сая умайнаас чинь зөгий төрчихлөө. Бүр гурван ихэр.

Шон       Глассмэн эмчээ, би ажлуудаа ангилах хэрэгтэй байна.

Арон      сайн уу Шон?

Шон       Хавкс сувилагч найз охид уулзахдаа найз залуусаа урьдаг гэж хэлсэн. Тэхээр Карли намайг найз залуу нь биш учраас уриагүй байх боломжтой гэсэн, гэхдээ бид сайн ойлголцдог, тэр миний гарыг барихыг хүсдэг, бас намайг хөхөндөө хүрэхийг зөвшөөрсөн. ЭНэ бол найз залуутайгаа хийдэг зүйлс. Одоо би ажлаа хийх ёстой байсан ч гэсэн байнга Карлиг бодоод байна. Энэ надад таалагдахгүй байна. Би түүнтэй ярилцах гэж оролдсон гэхдээ чадахгүй байна

Арон      түүнтэй ярьж чадахгүй байгаа муу?

Шон       чадахгүй ээ. Би ажлаа хуваах ёстой.

Арон      Шон, чи, чи ажлаа хуваарилахдаа сайн ш дээ. Чи түүнтэй ярилцах гэж байхдаа лабын цагаан халаадтай байсан уу?

Шон       үгүй ээ, мэс заслын халаадтайгаа байсан.

Арон      заза, бид бүгдээрээ л ажлын амьдралаа хувийн амьдралаасаа салгахдаа бүтэлгүйтдэг, тийм биздээ? Тийм учраас бид дүрэмт хувцас өмсдөг. Энэ бидэнд бас дэлхийд “би яг одоо үүнд төвлөрөх ёстой. Би өөр зүйлд санаа зовж чадахгүй” гэдэг зүйлийг хэлж өгдөг.

Шон       би ойлгож байна.

Арон      сайн байна. Тэхээр Карли лабын цагаан халаадаа өмссөн бол тэр зүгээр л чиний хамт ажилладаг хүн, яг одоо чиний үерхэж байгаа тэр охин биш. Чи лабын цагаан халаадаа өмсөж байгаа бол өөртөө ингэж хэлэх ёстой, “Би бол эмч, хараал идэг гэж. Би өөр зүйлд санаа зовох ёсгүй.” Өөртөө хэл, “Би бол эмч, хайр дурлал одоо хамаагүй” гэж

Шон       би бол эмч. Хайр дурлал хамаагүй

Арон      Би бол эмч, хайр дурлал хамаагүй

Шон       Би бол эмч, хайр дурлал хамаагүй. Би бол эмч, хайр дурлал хамаагүй

Эр            чи лабын цагаан халаадтай байна, тэхээр эмч болоод миний нүдэнд байгаа бусад зөгийнүүдийг авч өгөх үү?

Арон      шударга асуулт байна

Мор        Мурфиг хайж байна уу?

Клэйр    тиймээ

Мор        цусны шинжилгээг яаруулсан уу?

Клэйр    тиймээ

Мор        чи алдаагаа ухаарсан уу эсвэл гэмгүй ажилтныг буруутгах уу? Ямар санагдаж бйана даа? Эрч хүчийг чинь сорж байна уу?

Клэйр    чамайг байнга ийм байхад намайг яаж нэг мөчид ингэж амьдардаг юм гэжүү?

Мор        ядаж л би тууштай байдаг, өөрийн гэсэн асуудалтай байсан ч гэсэн

Клэйр    Шон? Чи яагаад цагаан халаадаа өмсөөгүй байгаан?

Шон       би бол энгийн иргэн. Одоо анагаах ухаан хамаагүй

Клэйр    чи явахгүй биздээ. Хагалгаа чинь 6 цагийн дараа болно. Чи Карлитай ярилцсан уу?

Шон       би Карлитай ярилцах хэрэгтэй.

Мор        Шон, бид яагаад өнөө өглөө дадлага хийсийн?

Шон       би хүнтэй харилцахдаа муу учраас

Мор        яг тийм. Гэхдээ дадлага хийвэл чи үүнийг хийж чадна. Надтай ярь. Надад асуудлаа хэлээд, ямар байгаагаа тайлбарла

Шон       заза. Би Карлитай ярилцах ёстой

Клэйр    Шон, зогс. Чи Карлитай ярих шаардлагагүй. Бүх зүйл зүгээр. Би түрүүн түүнтэй ярилцсан, зүгээр л үл ойлголцол байсан байна лээ.

Шон       тэр яагаад найзуудтайгаа уулзахдаа намайг уриагүйн?

Клэйр    найзууд нь ирээгүй ээ. Чиний сонссон инээх чимээ бол, тэр үүнийгээ сонсож байсан подкаст нь гэж хэлсэн

Шон       би явж лабын халаадаа өмслөө.

Мор        чамайг ийм зүйлдээ надаас илүү сайн гэж хэлээ биздээ. Гэхдээ чи арай эрт оролцох хэрэгтэй байсан.

Алекс    бид эдийн шинжилгээ хийж чадсан, масс хоргүй байна лээ. Түүнийг бид тогтворжуулсан байгаа, гэхдээ дараа нь авах ёстой

Эм           хэзээ?

Алекс    хоёр сарын дараа. Тэр болтол хүүхэд чинь амьдрах чадвартай..

Эм           минйи бие хачин байна. Нүд бүрэлзээд байна

Алекс    даралт чинь унаж байна.

Эр            эмчээ түүнд юу тохиолдоод байнаа?

Алекс    Мэлэндэз эмчийг дууд

Шон       сайн байна уу? Намайг Шон Мурфи эмч гэдэг, мэс заслын гуравдах жилийн рэзидэнт. Өнөөдрийн нээлттэй мухар олгой авах хагалгаанд надад Клэйр Браун эмч тусална. Би ахлах мэс засалч учраас өөрөө 7 номерийн ариутгасан бээлийг өмсөхгүй. Флэтч сувилагч аа, та дээд талын гэрлийг тохируулж өгч чадах уу? 35 хэмийн өнцгөөр тохируул. Хавкс сувилагч аа, надад 10 номерийн мэс өгөөрэй.

Алекс    Артерийн судасны боолт давсагны дээр бөглөрсөн байна. Массаас цус шүүрч байгаа. Дахиад нээх хэрэгтэй үгүй бол тэр аажмаар цус алдаж үхнэ. Хүүхдийг эрт төрүүлэх хэрэгтэй, хагалгааны өрөөнд инкубатор, амьсгалын аппарат бэлдэе

Мэл        дээд зэргийн эрчимт эмчилгээ хийсэн ч, хүүхдийн амьд үлдэх магадлал 15-20 хувьтай

Мор        бид анхнаасаа буруу оношилсон байж магадгүй. Хүүхдийг тэнд нь орхиод, түүнийг тойрч хөдлөх хэрэгтэй. Энэ хөвсгөр шархыг соруулж тайрч аваад, цус алдалтыг аргон туяаны бүлэгнүүлэгчээр хянаж болно.

АЛекс    хэтрүүлж явахад дэндүү амархан, умайн урагдал үүсч магадгүй

Мор        гэхдээ алдаа гаргахгүй бол, хүүхэд умай дотроо үлдэж, хугацаандаа бойжино

Мэл        болж байна

Мор        би хагалгааны өрөө захиалы

Мэл        хүлээж бай. Бидэнд хийх хэрэгтэй дахиад нэг зүйл байна.

Лим        сайн төлөвлөгөө байна. Гэхдээ хамгийн аюулгүй арга бол хүүхдийг цагаас нь өмнө авч, массыг авах

Мэл        цагаас нь өмнө авах гэж жирэмслэлтийг зогсооно гэжүү

Лим        тэгэх шаардлагагүй гэхдээ тиймээ. Түүний амийг аврахын тулд

Мэл        би дотоод шулуун гэдэсний артерийн бөмбөлөгөн катэтэрийг байрлуулбал, цус алдалт гарсан ч ихэнхийг нь хянаж чадна

Лим        ихэнх ээ?

Мэл        би үүнээс илүү хүнд нөхцөлд хамаагүй илүү төвөгтэй хагалгаануудыг хийж байсан

Лим        чамд өөр сонголт байгаагүй үед л. ЭНд чамд сонголт байна, илүү аюулгүй сонголт. Эхийнх нь амь нас илүү чухал

Мэл        энэ чинь бидний бодлого. Түүнийх мөн гэдэгт итгэлтэй байна уу?

Лим        заза, өөрийнхөөрөө хий

Мэл        баярлалаа

Лим        Нил? Минйи зөвшөөрлийг авсанд баярлалаа

Мэл        энэ чиний ажил

Шон       би одоо төөнүүр ашиглан судал болон булчинг хоёуланг нь зүсэх болно. Надад өвчтөний пульс, цусны даралт, температурыг хэлээд өгөөч

Эм           пульс 65, даралт 118/82, бас температур нь хэвийн, 98,6 градус

Шон       сонсож, бас хариу өгсөнд баярлалаа. Мухар олгойг маш олон янзаар авч болдог. Би оёдлоор холбох техникийг ашиглана. Браун эмчээ, та бүдүүн гэдэс болон түүний гурван булчинг олж чадах уу?

Клэйр    би харж байна.

Шон       баярлалаа. Мухар олгой болон түүний мембараны нэгдлийг ойролцоох эдээс нь чөлөөлөөрэй. Бабкок хавчаар.

Клэйр    Эс Эм Эйгийн чацархайны артерийн салбарыг хатгачихсан бололтой

Шон       цусыг нь соруулаарай Браун эмчээ. Флэтч сувилагч аа, цус алдалтыг тогтоохын тулд давхарласан спонж ашиглаарай

Эр            тэр цус алдвал үхэж болно гэсэн үгүү?

Мэл        тэгэх магадлалтай

Эм           гэхдээ амжилттай болвол жирэмслэлтээ гүйцээж болохнээ

Эр            үгүй ээ, энэ хэтэрхий эрсдэлтэй

Эм           Мэлэндэз эмч үүнийг хийж чадна гэсэн

Эр            нөгөө хагалгааг нь хий, хүүхдийг гаргаж аваад Паттиг аврах хагалгааг нь

Эм           би хүүхэд тээж байгаа. Би энэ хагалгааг хийлгэх гэж байна. Чи сонголт хийж болохгүй

Эр            би энэ хүүхдийг хүсээгүй. Уучлаарай би, хоёулаа дараа нь өөр хүүхэдтэй болж болно. Гэхдээ би чамайг орлуулж чадахгүй.

Эм           би өөр хүүхэд хүсэхгүй байна. Би сүүлийн 23 долоо хоног надад жирэмсний хордлого өгсөн энэ хүүхдийг л хүсч байна. Миний цээжийг хорсгож, өтгөн хатааж, нойргүйдүүлж байсан энэ хүүхдийг л хүсч байна. Би тэр хүүхдээ л тэвэрмээр байна. Бас би өөрийнхөө амийг аврах гэж хүүхдээ алчихвал, тэр гэм буруутайгаа амьдарч чадахгүй.

Шон       оёдол холболтыг тусгаарласан 2 номерийн викрил утсаар хийж байна. Браун эмчээ, ил гарсан салстыг түлээрэй.

Марк      би Лим эмчээс уучлалт гуйх болох нь. Үргэлжлүүл

Шон       за. Бид шархыг энгийн давсны уусмалаар сайн угаах хэрэгтэй, хэвлийн хөндийн ханыг хоёр шулуун хавчаараар барьж, үргэлжилсэн 3 номерийн викрил утсаар бүгдийг нь оёно.

Клэйр    цэвэрлэж байна.

Шон       шулуун хавчаар өгөөрэй, сувилагч.. шулуун хавчаар өгөөрэй, сувилагч Хавкс. Чи надад буруу өгөөд байна

Эм           уучлаарай?

Шон       чи надад буруу өгөөд байна

Эм           Би үргэлж ингэж өгдөг

Шон       чи буруу хийгээд байна

Клэйр    Шон

Эм           би өөр яаж өгөхийг мэдэхгүй байна

Шон       чи зөв болгоод өгч болно

Эм           аль нь зөв гэж?

Шон       үр дүнтэй арга

Эм           үр дүнтэй?

Шон       тиймээ. Надад илүүд үздэг түүхэн арга барил байдаг

Эм           зүгээр л хавчаарыг ав

Шон       чадахгүй ээ

Эм           мэдээж та чадна. Хараал идсэн хавчаарыг ав.

Шон       та гарах хэрэгтэй. Сувилагч Хавкс, та хагалгааны өрөөнөөс гарах хэрэгтэй. Яг одоо гар.

Мэл        Рэзник эмчээ, цус алдалтыг аргон бүлэгнүүлэгчээр түлээрэй. Би артерийг хатгачихлаа. Тэр цус алдаж байна. Цус сэлбэгчид 4 нэгж цус өлгө. Судасны хавчаар аваад өг

Шон       хагалгаа амжилттай болсон. Өвчтөний амин үзүүлэлт тогтвортой байгаа

Лим        чи хүмүүсийг явуулсанаар хүн хоорондын асуудлыг шийдэж чадахгүй.

Шон       нэг цус алдалт үүссэн.

Лим        чи цус алдалтаас болж тэр сувилагчийг хагалгаанаас гаргасан юмуу?

Шон       тиймээ. Бид Эс Эм Эйгийн чацархайны артерийн салбарыг хатгачихсан, Флэтч сувилагч давхарласан спонж тавьж, Хавкс сувилагч надад шулуун хавчаар өгөх ёстой байсан, тэр буруу өгсөн. Надад зөв өгөхөөс татгалзсан

Лим        чи түүнд яаж зөв өгөх ёстойг хэлсэн үү?

Шон       би шулуун хавчаараа надад 45 хэмийн өнцгөөр өгөөсэй гэж хүссэн, тэгвэл би мэс заслын талбар дээрээс гараа холдуулахдаа бугуйгаа их хөдөлгөхгүй

Лим        чи энэ бүгдээ түүнд тайлбарлаж өгсөн үү?

Шон       би түүнд үр дүнтэй аргаар гэж хэлсэн

Лим        чи сувилагч Хавксаас уучлалт гуйх ёстой

Шон       үгүй ээ. Үгүй ээ. Тэр буруу зүйл хийсэн байхад би яагаад уучлалт гуйх ёстойн?

Лим        чи ч гэсэн буруу зүйл хийсэн. Чи ахлах мэс засалч байгаа үед, чи бүхнийг удирдана, ямар нэг зүйл буруу болбол, энэ чиний буруу болно. Ойлгож байна уу? Чи үүнийгээ зөв болгох ёстой

Шон       заза.

Лим        чи энэ нөхцөл байдлыг бүр дордохоос нь өмнө оролцож болох байсан

Марк      чамд Шоны учрыг олох арга байдаг бол, надад ч гэсэн байгаа

Мэл        цус алдалтыг хурдан тогтоох хэрэгтэй. Хэвийн шулуун гэдэсний судсыг хавч

Алекс    цус алдалтаас болоод сайн харагдахгүй байна.

Мор        хүүхдийг гаргаж авах хэрэгтэй.

Мэл        яаралтай нярайн эмчийг дууд. Тун удахгүй 23 долоо хоногтой охин очино гэж хэлээрэй.

Арон      Гэнэт ажил дээр ирж байгаа хоёрдох тохиолдол чинь боллоо. Чамайг надад сайн гэж бодож эхэлж байна

Дэби      надад ажлын санал ирсэн.

Арон      сайн байна. Хурдан байлаа шүү. Явж тэмдэглэе

Дэби      гэхдээ би тэр саналыг хүлээж авахгүй. Би энд чамтай ажилламаар байна

Арон      тэр талаар аль хэдийн ярилцсан

Дэби      чи ярьж, би сонссон. Одоо миний ярих ээлж. Бид нэг нэгнээ дэмжих гэж гэрлэсэн, нөгөө хүн нь дэмжлэг хэрэгтэй байгааг ч мэдэхгүй байна. Чи өвчтөнүүдээ үзээд завгүй учраас клиник чинь ганхаж эхэлж байгааг харахгүй байна. Яг одоо хоёр дахин их цагтай байна. Дараагийн удаа чи буруу эм бичиж өгч магадгүй

Арон      би тийм зүйл хийхгүй ээ

Дэби      би сайн хамтрагч. ГЭртээ ч сайн, амралтын өдөр ч сайн байдаг. Энэ ажлын өрөөнд ч тэр хэрээрээ сайн байж чадна. За яахав, хэрвээ бүтэхгүй байвал, би шууд гарна. Эсвэл чи намайг халж болно. Ямар ч хохирол учрахгүй.

Арон      ямар ч хохирол учрахгүй гэдэг шиг энгийн зүйл байхгүй. Намтараа авчирсан уу?

Дэби      би тэрнээс зайлсхийнэ гэж бодож байсан шүү

...

Шон       би хамт ажилладаг хүнтэйгээ кофе хувааж уух нь мэргэжлийн чадварыг сайжруулдаг гэсэн судалгаа уншсан. Минйи аяга хоосон байгаа, би кофены надад өгдөг мэдрэмжинд дургүй.

Эм           өнөөдөр урт өдөр байлаа. Би өдрийн хоолоо тайван идэж болох уу?

Шон       Лим ахлах намайг чамаас уучлалт гуй гэсэн.

Эм           заза

Шон       заза. Төв тэнхлэгтэй мэс заслын хэрэгслийн зурагийн хамгийн эртнийх нь МЭӨ 1500 онд Египтийн Тибсийн бунхан дээрээс...

Эм           энэ уучлалт гуйх гэж байгаа юм шиг сонсогдохгүй байна

Шон       би шулуун хавчаараа яагаад 45 хэмийн өнцгөөр авахыг хүсдэгээ чамд тайлбарлах гэж байна. Түүхэн агуулгыг нь хэлбэл чамд тус болно

Эм           яг одоо боль

Шон       9 дүгээр зуунд, Мэс заслын эцэг гэдгээрээ алдартай Албукасис..

Эм           та явах хэрэгтэй

Шон       үгүй ээ. Чи ойлгох хэрэгтэй, яагаад миний зөв байсныг ойлговол надад чамаас уучлалт гуйх шалтгаан байхгүйг чи ойлгоно.

Алекс    түүний зүрхний хэм алдагдаж байна.

Мэл        Рэзник эмчээ, бидэнд дэфибриллятор хэрэгтэй байна.

Мор        цэнэглэж байна. Холдоорой.

Мэл        даралтаа үргэлжлүүл

Мор        1 мг эпинфрин хийгээрэй

Мэл        хэм алдагдаж байна, дахиад цэнэглээрэй

Мор        цэнэглэж байна. Холдоорой

Мэл        заза, цээжийг нь нээ. Би нээлттэй зүрхний иллэг хийлээ.

Алекс    зүрх ил боллоо

Мэл        иллэг хийж байна. Дотор талын зүрхний цохиур

Мор        цэнэглэж байна. Холдоорой.

Мэл        дахиад

Мор        цэнэглэж байна. Холдоорой

Мэл        дахиад

Мор        цэнэглэж байна, холдоорой

..

Мэл        умайг нээж, хүүхдийг авцгаая

Лим        чи уучлаарай гэж хэлэхэд л болох байсан 

Шон       би шулуун хавчаарны талаар тайлбарлах гэж хичээсэн

Лим        үгүй ээ, надад уучлаарай гэсэн үг сонсогдохгүй байна. Чи хариуцлага хүлээсэн гэж хэлэхгүй байна

Шон       та намайг үүнийг зөв болго гэсэн. Уучлалт гуйх нь зүгээр л нэг өөр боломжит..

Лим        Шон, тэр гомдол гаргасан

Шон       үгүй ээ

Лим        тиймээ

Шон       үгүй ээ

Лим        тиймээ. Чамд харилцааны асуудал байгаа

Шон       байсан, тиймээ гэхдээ би..

Лим        тэхээр би үүнийг маш, маш тодорхой болгож өгий. Чи алдаа гаргасан

Шон       үгүй ээ

Лим        тиймээ, тийм чиний буруу байсан

Шон       үгүй ээ

Лим        чиний буруу байсан. Чи алдаа гаргасан. Энэ явдал чиний намтар дээр бичигдэнэ. Дахиад ийм эсвэл үүн шиг өөр зүйл болвол, тэр үед чиний рэзидэнтийн хугацаа дуусна. Одоо юу гэж хэлэх ёстой билээ? Уучлаарай?

Шон       би алдаа гаргасан. Намайг уучлаарай

Лим        сайн байна. Одоо наад үгээ сувилагч Хавксд очиж хэл. Чин сэтгэлээсээ хэлээрэй

..

Мор        би Карлитай ярилцсан. Чи үнэхээр муу загалмайлсан эх байна. Чи тийшээ очоод баатрыг худал үгээр хуураад, дараа нь түүний ертөнцийг илүү сайхан газар болгосон юм шиг жүжиглэсэн. Шон Карлитай ярилцах гэж байсан. Тэр үүнийг л хийх ёстой байсан

Клэйр    би Карлиг түүнд уурласан гэж бодсон

Мор        тиймээ. Тэгвэл тэр түүнд уурлаг. Тэд үүнийг өөрсдөө шийднэ. Шоны асуудал бол харилцаа. Чи үүнийг нь улам дордуулсан.

Клэйр    Шон анхны бие даасан хагалгаанаасаа өмнө эрүүл ухаантай байх ёстой байсан. Би үүнийг л хийсэн. Би асуудлыг зассан.

Мор        чи асуудлыг нь булшилсан. Энэ яг одоо чиний амьдрал дээрээ хэрэгжүүлж байгаа ерөнхий арга барил.

...

37:40

Клэйр    сайн уу Шон?

Шон       сайн уу?

Клэйр    хоёулаа ярилцах хэрэгтэй.

Шон       чи надад уурлаж байгаа

Карли   тиймээ. Учир нь чамд асуудал гарах бүрт, би үүнийг Глассмэн, Клэйр эсвэл Морганаас сонсдог, чамаас бусад хүнээс.

Шон       намайг уучлаарай.

Карли   сайн байна. Шон зогс. Энэ чинь л асуудал. Чи надад юу санааг чинь зовоогоод байгааг хэлэх ёстой.

Шон       чи яагаад өнгөрсөн ням гарагт найзуудтайгаа уулзахдаа намайг уриагүйн?

Карли   би хуучны найзуудаа урьсан. Бид юм ууж, бага зэрэг покер тоглосон. Манай найзууд их шооч. ТЭд тоглоом хийж, нэг нэгнээрээ наргиа хийдэг. Би чамд үүнийг таалагдахгүй, хачин санагдана гэдгийг мэдэж байсан, тэгээд чамайг урихгүй байхаар шийдсэн. Тэгээл болоо. Өөр зүйл байхгүй.

Шон       аав найзуудтайгаа покер тоглох үедээ үргэлж намайг өрөөндөө ор гэдэг байсан. Тэд их чанга, бас намайг шоолдог байсан. Намайг инээдтэй ярьдаг гэдэг байсан. Найзууд чинь бас ингэж хэлэх байсан уу?

Карли   үгүй ээ Шон, мэдээж үгүй

Шон       тэгвэл тэд юу гэж хэлэх байсын?

Карли   юу ч хэлэхгүй байсан байх. Зүгээр л, заримдаа чи болзож байгаа залуугаа найзууддаа танилцуулбал тэр харилцаа өөрчлөгддөг. Энэ гамшиг болж ч болно

Шон       чи найзуудтайгаа найз залуугаа танилцуулах бүрт гамшиг болдог байсан уу?

Карли   үгүй ээ. Зарим нь дасан зохицдог.

Шон       тэгвэл чи яаж мэдэж байгаан? Намайг очвол гамшиг болох байсан гэдгийг чи яаж мэдэж байгаан?

Карли   би тэгэж бодоогүй. Би тэгэж таамагласан. Тэгэх ёсгүй байж. Намайг ч гэсэн уучлаарай. Чи намайг уучлах уу? Би сайн найз охин байгаагүй

Шон       найз охин? Чи миний найз охин юмуу?

Карли   тиймээ

Шон       тэхээр би чиний найз залуу гэсэн үгүү?

Карли   тиймээ

Шон       би чамайг уучилж байна.

Карли   одоо чамайг үнсэж болох уу?

Шон       болноо. Би ярилцсандаа баяртай байна.

Карли   би ч бас. Би чамайг ирэх долоо хоногт найзуудтайгаа танилцуулы

Шон       үгүй ээ баярлалаа. Би найзуудтай чинь танилцмааргүй байна. Заза

Карли   заза

Back to episodes Go home